Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 002/2013/0044/З |
Дугаар | 221/МА2015/0063 |
Огноо | 2015-01-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2015/0063
Х.Уий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж,Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Х.Т, гуравдагч этгээд Х.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Уий нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хувийн байшингийн баруун хойд буланд орших 72 м.кв газар бүхий байшинг иргэн Х.Хан, Х.Снар надаас худалдаж аваад дараа нь наймаагаа буцааж, надад өгсөн мөнгөө эргүүлэн авсан мөртлөө намайг Казакстан улсад оршин суудаг хүүхдүүд рүүгээ явсан хойгуур миний урьд худалдсан үед өгсөн баримтыг ашиглан уг газрыг өөрсдийнхөө эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авчээ. Иймд Аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн иргэн Х. нарт 72 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа : ... 2014 оны 9 сарын 23-ны өдрийн шөнө АПС-ийн барилгын 1 давхарт гал гарч галын машин орох замыг Т, Х нар хууль бус санаатайгаар хааснаас их хэмжээний хөрөнгөө галд алдаж хохирлоо. Иймд хариуцагчаас гал түймрийн улмаас учирсан хохирол 4218000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Урьд хохирол 6948000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаагэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр Төрийн өмчийн хорооны тогтоолоор актлагдсан АПС-ийн барилгыг тухайн үеийн түрээслэгч болох Х.Үд худалдсан байна. Өлгий сумын архитектор Х.Сбай, Холбооны газрын дарга Х.Ү, МХС, ХХК-ийн захирал Р.Шнарын гарыг үсэг зурж баталгаажуулсан байна. АПС-ийн барилгын эзэмшил газрыг нь тогтоосон схем зургийн дагуу 1272 м2 газрыг аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар Х.Ү, Ү. нарт эзэмшүүлсэн. Одоогийн кадастрын зурагт Х.Ү, Ү.Нурбек нарын эзэмшил газрын хэмжээ 1503 м2 байгаа ба 231 м2 газрыг зөвшөөрөлгүй хашаа татан эзэмшиж байна. Иргэн Х.Т, Х.Х нарын гаргасан хүсэлтийн дагуу тус бүрт нь 52,5 м2 газрыг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн юм. Энэ нь 2007 оны 225 дугаар захирамжаар 1272 м2 газрыг эзэмшүүлсэн газрын байршлын схем зургийн дагуу Х.У, Ү.Нурбек нарын эзэмшил газарт орохгүй юм гэжээ.
Гуравдагч этгээд Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х. Х.Х нар нь 2011 оны 08 сарын сүүлчээр газар дээр цутгасан намхан суурин дээр 4 үе бетонон блок орсон газрыг Х.Уээс 12500000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Дээр нь нэг сая төгрөгийн барилгын материалыг нэмж аваад нийтдээ Х.Уд 13500000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг өгсөн юм. Х.Уий өрсөн 4 үе блокийг суурьтайн хамт буулгаж, оронд нь дахин суурь цутгаж, конторын зориулалтаар 7 өрөө бүхий барилга барьсан. Уг барилгыг Х.Хгийн захиалгаар тээврийн хэрэгслийн оношлогоо, хянан зохицуулах газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын контор болгож ашиглахаар зориуд захиалгаар хийлгэж тэр байгууллагаа хүлээн авсан байна. Х.С, Х.Х нар нь Х.Уээс худалдаж авсан газар нь түүний эзэмшлийн газар биш байсан гэдгийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас олж мэдсэн байна. 2011 оны 12 сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ гаргаж, шаардагдах бүх баримт бичгийг хууль журамд заасны дагуу бүрдүүлэн өргөдлөө өгсөн байна. Миний бие Х.Х52,5 м2 газар, Х.Хы хүү болох Х.Тд 52,5 м2 газрыг тус тус хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 03-р сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжаар бидний эзэмшилд олгосон. Х.У өөрийнхөө эзэмшлийн газар биш гэдгийг ухамсарлан Х.С, Х.Х нарт авсан мөнгөө буцааж олгосон байна. 2012 оны 9-р сарын 25-ны өдөр Х.У нь Х.С, Х.Х нарт ирж эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар батлуулъя өөрийнхөө эзэмшлийн газрын кадастрын зургаас хасалт хийлгэж өгье гэж хэлсэн байна. Тэд нар шаардлагагүй, таны эзэмшлийн газар биш байсан тул бид хууль ёсны дагуу эзэмшилд авч, гэрчилгээ авсан байгаа гэж хэлжээ. Х.У үгүй тийм биш, миний газар кадастрын зурагт тодорхой харуулсан байгаа, тийм учраас хасалт хийлгэх зүйтэй гэж гуйгаад байхаар нь нотариатаар батлуулсан байна. 2012 оны 10-р сард Х.С, Х.Х нар барьсан байшингийн хажууд хашлага /хашаа/ хийх гэж байхад К.Зулай ирж энэ газар миний газар, Х.Уий ч газар биш, та нар хашаа битгий бариарай гэж хэлсэн байна. Тэгэхээр нь Х.С, Х.Х нар аймгийн газрын албанд очиж кадастрын зургийг үзэж мэргэжилтнүүдээс лавлахад Х.У, К.Зулай нарын эзэмшлийн газар биш, та хоёрын газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж хариулсан байна. Ингээд Х.С, Х.Х нар Х.Уд уулзаж та бид хоёрыг хууран мэхлэж хэний ч эзэмшлийн биш газрыг худалдсан байна. Урьд нь та Б.Бд бас л газар худалдаж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад шалгуулна гэж хэлэхэд Х.Ү авсан мөнгөө буцааж өгсөн байна. Иймд Х.С, Х.Х нарын конторын зориулалтаар барьсан байшинг буулгаж, шинээр 4 давхар орон сууц барих үед Х.У нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Х.Уий нэхэмжлэлдээ барилга худалдсан гэж бичжээ. Энэ нь 4 үе орсон 200 ш блок байсан. Дутуу барьсан барилга гэж болох бөгөөд харин 1 сая төгрөгийн барилгын материал авсан байна. Х.С, Х.Х нар уг 4 үе орсон блокийг буулгаж дахин шинээр барилга барихад Х. Х.Бахыт нартай гэрээ байгуулан ажиллуулсан байна. 2011 оны 11-р сарын 01-нд энэхүү барилгыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар тэр орчинд байгаа бүх хүмүүс мэдэж байна. Х.Уий цагдаагийн газарт гаргасан гомдол нь бас л үндэслэлгүй гэж прокурорын тогтоол гарсан байгаа. Аймгийн газрын албанд гаргасан гомдлын хариуд нь Х.Уий газарт ямар нэгэн хэмжээгээр Х.С, Х.Хд олгосон газар давхцаагүй байна гэсэн хариулт өгсөн байна. Бидний хууль ёсны эзэмшлийн газарт барилга бариулахгүй, ажилд саад бол бидэнд үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Иймд Х.Уий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.С, Х.Х нар нь 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Х.Уээс 72 м2 4 үе өрсөн ханатай блокыг газрын хамт 12500000 төгрөг, мөн 1 сая төгрөгийн барилгын материалыг нэмж нийтдээ 13500000 төгрөгөөр үнэ тохирч худалдаж аваад уг газарт 1 давхар 7 өрөө бүхий конторын барилгыг барьсан байна.Тухайн үед шинээр 1 давхар, 7 өрөө бүхий байшинг барьж байхад Х.У ямар нэг маргаан гаргаагүй бөгөөд Казакстан улсад яваагүй байсан юм. Х.С, Х.Х нар Х.Уээс худалдаж авсан газрыг 2011 оны 12 дугаар сарын 10-ны үед түүний эзэмшлийн газар биш гэдгийг мэджээ.Тиймээс тухайн газрын Х.Сы эхнэр болох Х.Х 52.5 м2 газрыг, миний бие Т 52.5 м2 газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээ зүйлд заасан тавигдах шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр Х.Уий газартай ямар ч давхцаагүй газрыг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад тухайн газрыг эзэмших талаар албан ёсоор хүсэлтээ гаргаж, иргэн Х.Уий Х.С, Х.Х нарыг хууран мэхэлж худалдсан газар буюу хэний ч эзэмшлийн бус газрыг Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжаар эзэмшүүлсэн.Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 04 сарын 24-ний өдөр олгосон. 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.У нь Х.С, Х.Х нарт ирж миний та хоёрт худалдсан газрыг өөрийнхөө эзэмшлийн газрын кадастрын зургаас хасалт хийлгэж өгье, энэ талаар гурвуулаа гэрээ хийж нотариатчаар батлуулья гэж хэлэхэд Х.С, Х.Х нар түүнд: тэр газрыг нотариатчаар гэрчлүүлэх шаардлага байхгүй, учир нь таны газар биш байсан тул бид хууль ёсны дагуу эзэмшиж гэрчилгээ авсан байгаа гэж хэлсэн байна. Ингэхдээ Х.У нь өөрийнхөө газар эзэмших эрхий гэрчилгээ болон кадастрын зургийг үзүүлж, та нарт худалдсан газар миний эзэмшлийн газрын кадастрын зурагт багтаж байгаа гэхэд Х.С нарт эргэлзээ төрсөн байх ба нэгэнт Х.У өөрөө сайн дураар шилжүүлж өгье гэж байхаар нь баталгаатай болгох үүднээс гэж бодоод нотариатчаар гэрчлүүлсэн байна. 2012 оны 10 сарын дунд үед хашаа барих явцад К.Зулай ирж энэ газар Х.Уий газар биш, бидний газар тул хашаа татах эрхгүй гэж хэлэхээр нь холбогдох мэргэжилтнүүдээс уг газар чухам хэний газар гэдгийг тодруулж Х.У, К.Зулай нарын газар биш гэдэг нь нотлогдсон. Ингээд Х.С нар Х.Уд очиж Та биднийг хууран мэхэлсэн байна. Энэ талаар хуулийн байгууллагад өгч шалгуулна гэж хэлэхэд Х.У өөрөө хүлээн зөвшөөрч Х.С нарын мөнгийг буцаан өгсөн байна. Х.У шүүхэд нэмж гаргасан тайлбартаа: техникийн алдаанаас болж миний хоёр давхар барилгын урт нь 32 м байсныг 24 м гэж бичигдсэн байна гэж бичсэн нь маргаан бүхий газар буюу бидний хууль ёсоор эзэмшсэн газар түүний эзэмшлийн газарт хамаарахгүй гэдэг нь нотлогдож байна. Техникийн алдаа байсан бол Газрын алба аль хэдийнээ залруулж, кадастрын зурагт тусгах байсан. Х.Уий барилгын талаар маргаж байгаа нь ойлгомжгүй байна.Х.С, Х.Х нарын барьсан барилгад маргаж байгаа бол энэ нь цаг хугацааны хувьд ямар ч зохицол байхгүй юм. Х.Уий шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байсан.Учир нь биднийг 4 давхар орон сууц барьж эхлэх үед уг барилгыг бариулахгүй гэж түүний хүүхдүүд, хүргэн Айбек нар эсэргүүцэл үзүүлэхэд Х.С, Х.Х нар А гэгчид аймгийн Засаг даргын захирамжийг үзүүлсэн.Тиймээс Х.У өөрийнхөө нэрээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан байх уг гомдолд 2013 оны 5 сарын 28-ны өдрийн 144 тоот албан бичгээр Х.Уий эзэмшлийн газар биш , давхцаагүй гэсэн хариуг өгчээ.Уг захирамж гарсныг түүнд 2012 оны 9 сарын 25-ны өдөр нотариатчаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх үед мэдсэн. 9 сарын 25-нд мэдээгүй гэж үзвэл 5 дугаар сард аймгийн газрын албанд гомдол гаргасан байна.Иймд түүний мэдээгүй гэдэг нь илт худал болж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа газар түүний эзэмшлийн газар биш гэдэг нь прокурорын тогтоол, түүний өөрийнх нь бичсэн нэхэмжлэл болон нэмжлт тайлбар, бидний хууль ёсны дагуу эзэмшсэн болох холбогдох материал, гэрчүүдийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/05 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Уий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 152 дугаар захирамжийг хүчингүй болгож, захиргааны актын улмаас учирсан хохиролд 11.166.000 /арван нэгэн сая нэг зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Х.Т, гуравдагч этгээд Х.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар давж заалдах гомдолдоо: ...Шүүх маргаан бүхий захиргааны актыг дараах хоёр үндэслэлээр хүчингүй болгосон байх ба үүнийг эс зөвшөөрсөн үндэслэлүүд:
Нэгдүгээрт: Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг өөрийн эзэмшлийн газар гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдээс эзэмшүүлсэн газраас илүү хэмжээний газар эзэмшдэг болох нь, мөн бидний эзэмшлийн газартай газар нь давхцаагүй болох нь тогтоогдсон. Түүний газар эзэмших хуульд заасан эрх нь аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар үүссэн ба тэрээр хүү Ү.Нурбекийн хамтаар 1272 кв.м газар эзэмших ёстой байтал одоогоор оршин сууж эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжээ нь 1482 кв.м байгаа тул газар эзэмших эрх зөрчигдөөгүй юм.
Шүүх маргааныг шийдэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж ..эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах боломжийг хязгаарласан гэж дүгнэсэн боловч чухам маргаан бүхий газрыг бидэнд эзэмшүүлснээрээ эд хөрөнгөө захиран зарцуулах асуудлаар ямар эрх нь хэрхэн зөрчигдсөн гэж үзсэн нь тодорхойгүй.
Тухайлбал миний эзэмшлийн газар нь нэхэмжлэгчийн барилгын нэг талын ханатай хил залгаа оршдог боловч нэхэмжлэгчийн тухайн барилгаа эзэмшиж ашиглах эрхийг зөрчөөгүй, хашаандаа орох орц гарцыг хаагаагүй байхад ямар хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн нь шүүхийн шийдвэрээс ойлгогдохгүй байгаа буюу энэ талаар шүүх тодорхой бус дүгнэлт хийж хэргийг шийдсэн гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгчийг хөршийн хувьд шаардлага тавих эрхтэй гэж үзсэн мөртлөө миний газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь логик утгаараа үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хөршийн эрх эдлэх ёстой бол миний тухайн газрыг эзэмших эрх маань хэвээр байж бидний хэн аль нь газраа эзэмшихдээ хөршийн эрхийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой байтал үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хөршийн эрх эдлэхийн тулд зэргэлдээ газар эзэмшигчдийн газар эзэмших эрх хүчингүй болох ёстой биш буюу энэ талаар шүүх буруу дүгнэлт гаргасан.
Маргаан бүхий захиргааны акт бол зөвхөн газар эзэмшүүлсэн шийдвэр, энэхүү шийдвэр нэхэмжлэгчийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах хууль ёсны ашиг сонирхолтой уялдахгүй бөгөөд хэрэв тухайн газрыг эзэмшиж ашиглах явц дах гуравдагч этгээдийн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, эсвэл нөлөөлснөөр маргаан үүсвэл энэ нь тусгайлан шийдвэрлэгдэх асуудал юм.
Хоёрдугаарт: Х.Х, Х.Т нарт эзэмшүүлсэн газар нь иргэдийн хувийн гэр, орон сууцны хашаа барих суурьшмал бүс биш байх ба газар эзэмшүүлэхдээ орон сууцны зориулалтаар олгосон нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан зориулалтын дагуу олгогдсон гэж үзэх боломжгүй, хуулийн 33.1.2-т зааснаар шийдвэрлээгүй гэжээ.
а/ Нэхэмжлэгч нар маргаан бүхий газартай хил залгаа орших 1482 кв м бүхий хашаалсан талбайтай газарт орон байртайгаа оршин сууж амьдарч байхад гуравдагч этгээдэд тухайн газар нь хувийн гэр, орон сууц, хашаа барих суурьшмал бүс биш буюу орон сууц барих зориулалтаар газар өгсөн нь буруу гэх дүгнэлт нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэв уг газар нь хашаа хувийн гэр барих суурьшмал бүс биш байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар суурьшихийг зөвшөөрч харин гуравдагч этгээдэд болохгүй гэж үзсэн нь тэгш эрхийн зарчимд нийцэх үү, энэ нь хэт нэг талыг барьж туйлширсан байдлыг харуулж байгаа ба шүүхийн уг дүгнэлтэд гомдолтой байна.
Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзэхэд тухайн орчмын газраас нэхэмжлэгч нарт хуулиар эзэмшихийг зөвшөөрсөн газар нь 1272 кв м байхад илүү 210 кв м газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж 1482 кв м бүхий талбайг хашаалсан асуудалд дүгнэлт өгөөгүй, тэрээр гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн 105 кв м газрыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгч нар хууль бусаар 315 кв м /210+105/ газрыг эзэмшихийг зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.
б/ Эрх бүхий этгээдийн шийдвэрээр гуравдагч этгээд нарт нийт 105 кв м газрыг хувийн орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн ба энэ нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасантай нийцсэн. Бид үүнээс өөр газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшдэггүй юм. Аймгийн Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-ийг баримталсан ба уг заалт нь мөн хуулийн 29.1-д заасан зориулалтаар газар эзэмшүүлэхдээ... аймгийн Засаг дарга шийдвэр гаргах эрхийг хуульчилсан зохицуулалт юм. Газрын тухай хуулийн 29.1-д зааснаар иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмших эрхтэй бөгөөд энэ хэмжээнээс илүү хэмжээтэй газар эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд, мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т дахь зохицуулалт үйлчлэх юм. Маргаан бүхий захиргааны актаар эрх бүхий этгээд нь хуульд заасан хэмжээ, зориулалтаар газар эзэмшүүлсэн байхад маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдэх ёстой гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан, буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Нөгөө талаар нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар олгоогүй гэж маргаагүй буюу маргасан ч нь энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчихгүй.
Нэхэмжлэгч нар эрх бүхий этгээдээс олгосноос илүү газрыг эзэмшдэг, газар нь маргаан бүхий газартай давхцаагүй нь тогтоогдсон буюу тэдний газар эзэмших болон өөр бусад эрх нь зөрчигдөөгүй байхад маргаан бүхий газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-ийг зөрчиж гаргасан шийдвэр боллоо гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.
Нэмж хэлэхэд нэхэмжлэгч Х.У түүний хүү Ү.Нурбек нарт 1272 кв м газрыг эзэмшүүлсэн ба Ү, Нурбек нар нь Казакстан улсын байнгын оршин суугчид юм. Х.Ү, Ү.Нурбек нар нь Монгол улсын харьяат мөн эсэхийг шалгаж өгөхийг хүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид удаа дараа хүсэлт гаргасан. Хэрэв Монгол улсын иргэн биш бол манай улсын хуулийн дагуу газар эзэмших эрхтэй эсэх, цаашлаад нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, мөн газрын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Гэтэл Нурбект холбогдуулаад уг асуудлыг шалгаагүй бөгөөд үүнийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлговол энэ талаар шүүгчээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар захирамж гаргах ёстой. Бидний гаргасан уг хүсэлт нь нотлох баримт цуглуулахтай холбоотой баримт бөгөөд хэрэв шүүх Нурбек нь Монгол улсын харьяат мөн эсэхтэй холбоотой нотлох баримт нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шаардан авахаас татгалзсан бол энэ нь хуулийн 31.8-д заасан үндэслэлд хамаарах юм. Хуульд гомдол гаргахаар заасан асуудлаар шүүгч хуулийн 79.2-т зааснаар бичгээр захирамж гаргах заалтыг зөрчсөнөөр хэргийн оролцогчийн хувьд бидний хүсэлтийг хангахаас татгалзсан асуудалд хуулийн 90.1-д зааснаар гомдол гаргах эрхийг зөрчсөн.
Хэрэв Ү.Нурбек нь Монгол улсын иргэн биш бол түүний нэр дээрх эзэмшлийн газрыг сул чөлөөтэй газар гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү газрын маргааныг шийдвэрлэхэд уг асуудал нь хамааралтай байсан.
Мөн шүүх шийдвэртээ захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг шилжүүлэн Х.У, У.Нурбек нарт олгох үед тухайн газрын хил, хэмжээг газар дээр нь тэмдэглэн хүлээлгэн өгөөгүйгээс газрын маргаан гарах нөхцөл бүрдсэн гэж үзжээ.
Энэ нь захиргааны байгууллагын алдаа бөгөөд үүнээс маргаан үүссэн байж болох ч газрын хил, заагийг тэмдэглэн хүлээлгэн өгөөгүй гэдэг нь маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар мөн гэсэн үг биш юм.
Маргаан бүхий газар нэхэмжлэгчийн хашаалсан талбайд оршдоггүй, тусдаа газар бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болон маргаан бүхий газрын хил заагийг кадастрын зураглалаас тодорхойлох боломжтой юм.
Иймд давж заалдах гомдлыг хангаж шйдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151 дүгээр тогтоолд шүүхээс 2 удаа үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн боловч 1272 м.кв, 1503 м.кв газрын хэмжилт тодорхойгүй, тайлбар хийгдээгүй, ... байх тул газрын давхцал ... цаашид нягтлан шалгаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй. Шүүх гуравдагч этгээд Х.Х, Х.Т нарын хүсэлт гаргаж авсан тус бүрийн 52.5 м.кв газар нь бусдын эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхцсан эсэхийг шинжээч томилж тогтоогоогүй атлаа уг газар дээр баригдах барилгын талаар шинжээч томилсон нь ойлгомжгүй болжээ... гэж дүгнэжээ.
Гэтэл анхан шатны шүүх шинжээч томилолгүй маргаж буй газарт дахин үзлэг хийж, тэмдэглэл, схем зураглал үйлдсэн боловч уг тэмдэглэл, зураглалаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бодит байдалд байгаа хашаа, барилгууд нь тэдгээрийн кадастрын зурагт тусгагдсан хил хязгаарт багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Шийдвэрт ... Х.Уий ... хашаалсан талбайн газрын нийт хэмжээ 1271 м.кв-аас илүү буюу 1482 м.кв хэмжээтэй байгаа тул Х.Х, Х.Т нарт эзэмшүүлсэн газартай хэмжээний хувьд давхцсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчжээ.
Учир нь нэхэмжлэгч ... газрын алба анхнаасаа кадастрын зургийг буруу гаргаж өгсөн, газар дээр нь хил, хязгаарыг тогтоож, цэг тэмдэгтийг баталгаажуулж өгөөгүй. Манай байшингийн баруун талын газрыг тасалж аваад зүүн талд нь тавиад хууль бус баримт гаргаж өгсөн. ... АПС-ийн барилгын схем зургаас харагдана ... гэх мэтээр газар давхцсан талаар тайлбарласан байхад шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, мөн нэхэмжлэгчийн кадастрын зурагт заасан хэмжээнээс илүү хашсан гэх газар нь маргаан бүхий газарт хамааралтай эсэх нь тогтоогдоогүй байхад газрыг давхцалгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Иймд нэхэмжлэгч Х.У нь анх Холбооны газрын АПС-ийн барилгыг шилжүүлэн авч газар эзэмших эрх олгогдох үед кадастрын зураг буруу хийгдсэн эсэх, энэ талаар нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн эсэх талаар нотлох баримт цуглуулах, мөн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай давхцаж байгаа эсэх, кадастрын зураг, Холбооны АПС-ийн барилгын болон газрын схем зураг болон бусад баримт, бодит байдалд байгаа хашаа, барилгуудын байршил, мөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашааны хэсэг нь маргаан бүхий газартай хамааралтай эсэх зэргийг тогтоолгохоор шинжээч томилон дүгнэлт гаргуулж нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэн зөв дүгнэлт хийж, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Түүнчлэн анхан шатны шүүх нь хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ гэж захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг зөрчсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Т, гуравдагч этгээд Х.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ