Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-11, РД-2637545, Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-99 тоотод байрлах, РД-2865653, Гоё говь ХХК,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧК81080178, Боржигон овогт Бор-Өвгөний Баатар,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 34-р байрны 130 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК46071560, Буян овогт Галсанжамцын Чимчиг,

хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 22-р гудамжны 869 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧК75120668, Боржигон овогт Бор-Өвгөний Алтантуяа,

хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧК69071971, Боржигон овогт Бор-Өвгөний Жаргалсайхан нарт холбогдох,

138 621 531 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Э.Жаргал, Ц.Баттөгс, хариуцагч нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 138 621 531,7 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцаалуулсан хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Гоё говь ХХК-ийн төсөл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгогдож, Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох хөнгөлөлтэй  зээлд хамруулахаар манай банкинд ирүүлсэн тул манайх Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай  2015-06-12 өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх З-ЖД-С 2015-49 гэрээний дагуу төсөл нь шалгарсан зээлдэгчээ судалж, түүнтэй  2015-11-19 өдөр №ЗГ9101/151119 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180 000 000 төгрөгийн зээлийг олгосон. 

Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо,1-р хороолол,  1-р байрны 376 тоотод байрлах, хариуцагчийн Г.Чимчигийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Жаргалсайхан нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 99 тоотод байрлах, Гоё говьв ХХК-ийн  мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн, 240 м.кв  талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэр зэргийг барьцаалсан.

 Мөн 2015-11-19 өдөр №ЗБГ9101/151119 тоот гэрээгээр Гоё говь ХХК нь банк дахь бүх харилцах, хадгаламжийн дансны орлого, борлуулалтын болон үйл ажиллагааны орлого, бусад бүх хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөөрөө Гоё говь ХХК болон Улаанбаатар хотын банк нарын хооронд 2015-11-19 өдөр байгуулагдсан №ЗГ9101/151119 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даасан болно.

Гоё говь ХХК нь зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүйгээс болж зээлийн гэрээний зөрчил үүсч, уг зөрчлийг арилгахыг банкны зүгээс удаа дараа мэдэгдэж, хугацаа олгосон боловч зөрчлөө арилгаагүй тул 2017-09-04 өдөр зээлийн гэрээг цуцласан.

Иймд хариуцагч нараас Хөгжлийн банкны  санхүүжилтээр олгосон үндсэн зээл 99 250 000 төгрөг, хүүгийн төлбөр 3 630 205,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 695,90 төгрөг, нийт 102 921 901,39 төгрөгийг,  манай банкны эх үүсвэрт шилжсэн зээл 32 523 586,86 төгрөг, зээлийн хүү 2 908 729,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267 314,13 төгрөг, бүгд 35 699 630,33 төгрөг, нийт 138 621 531,71 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийг  хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч  Гоё говь ХХК, Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа нарыг төлөөлж   итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр тайлбартаа: Улаанбаатар хотын банк ХХК нь Гоё говь ХХК-тай анх тохиролцсоны дагуу 350 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр байсан тул уг зээлэнд тохируулан БНСУ-ын талтай тоног төхөөрөмж худалдан авах хэлцэл , бизнес төлөвлөгөөгөө хийсэн байна. 350 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авснаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, банкны зээлийг төлж барагдуулах, бүрэн бололцоотой байсан. Гэтэл Улаанбаатар хотын банк  нь тохиролцооноос буцаж, 180 000 000 төгрөгийн зээл олгосноор Гоё говь ХХК-ийн бизнес төлөвлөгөө биелэгдэхгүй, зээлийг хэвийн байдлаар төлөх бололцоог алдагдуулсан. Анх зээл авахаар тохирсон 350 000 000 төгрөгийн хэмжээнд барьцаа хөрөнгөө барьцаалсан боловч 180 000 000 төгрөгийн зээл олгосон.

Нэхэмжлэлээс 102 921 901,39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Улаанбаатар банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн үүрэг гэдгийг ойлгохгүй байна.Иймд 35 699 630,33 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээний үүрэгт Г.Чимчигийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгээр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь Г.Чимчиг уг орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн эсэхийг шалгалгүйгээр бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг бүртгэснийг   хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул уг хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Жаргалсайхан шүүхэд бичгээр  ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хотын банк 350 000 000 төгрөгийн зээл олгохоор тохирч, барьцаалуулсан хөрөнгүүдийг тохирсон бөгөөд зээлийг олгохдоо 180 000 000 төгрөгийн зээл олгоод, барьцаалуулахаар тохирсон зарим хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Зээлд 60 000 000 төгрөг төлөөд байгаа. Банкны эх үүсвэрт шилжсэн гэх 36 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, хувь эзэмшигчийн шийдвэр, итгэмжлэлүүд,  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгүүд,  газар эзэмших эрхийн гэрчилгээ, хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээнүүд, барьцаалбарууд, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүд, зээлийн үүргийн тооцоолол, зээлийн танилцуулга, Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын тушаал, зээлдэгч гаргасан тайлбар, дамжуулан зээлдүүлэх гэрээ,  олгосон зээлийн жагсаалт, Аж үйлдвэрийн сайдын тушаал, хөнгөлөлттэй зээл олгох журам, зээлийн үүргийн тооцоо, зээлийн дансны хуулга, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Шүүх хуралдааны оролцогч нарт хуралдааны товыг шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүх хүргэсэн байна.

Хариуцагч Б.Жаргалсайхан хуралдаанд ирээгүй байх ба түүний ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.

            Шүүх хуралдааны бусад оролцогч хариуцагч Б.Жаргалсайхан эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хариуцагч Б.Жаргалсайханы эзгүйд хэлэлцлээ.

            Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь Хөгжлийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2015-06-12 өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх З-ЖД-С 2015-49 гэрээгээр жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд  өөрийн банкаар дамжуулан зээл олгох, хянах, эргэн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохирсон байх бөгөөд гурван талт уг гэрээнд нэхэмжлэгч зээлдэгчээр, дэд зээлдэгч гэж гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээлдэгчээс зээл авсан төсөл хэрэгжүүлэгч байхаар заажээ.

Гэрээний 4.2-т зээлдэгч дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран дэд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу тухайн хуанлийн улиралд нийт төлөгдөх дэд зээлүүдийн үндсэн төлбөрүүдийн нийлбэр дүнг, хүүгийн төлбөрийг хамт гэрээний 2.1.9-д заасан дансанд тухайн улирлын сүүлийн сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх, 5.1.1-д  дэд зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцах, 5.1.4-т зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд дэд зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг төлсөн эсэхээс үл хамааран бүрэн төлөх үүрэг хүлээсэн байна.

            Энэ гэрээний 2.1.10-т заасны  дагуу  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгогдсон   хариуцагч Гоё говь ХХК нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын банктай  2015-11-19 өдөр 180 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн, Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд жилийн 27,6 хувийн хүүтэй, 2019-03-05 өдөр хүртэл 40 сарын хугацаатай, Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар тохирч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан  зээлийн гэрээг байгуулсан байна.

Зээлийн гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо,1-р хороолол,  1-р байрны 376 тоотод байрлах, хариуцагчийн Г.Чимчигийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Жаргалсайхан нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 99 тоотод байрлах, Гоё говь ХХК-ийн  мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн, 240 м.кв  талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийг барьцаалсан  барьцааны гэрээг хариуцагч  нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн  Гоё говь ХХК-ийн захирал Б.Жаргалсайхантай байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зээл авахыг хүссэн эдгээр баримтуудыг  Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Хөгжлийн банкинд хүргүүлснээр Хөгжлийн банк  2015-12-04 өдөр  180 000 000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээр дамжуулан  дэд зээлдэгчид олгохоор  шилжүүлсэн байх ба хариуцагч Гоё говь ХХК зээлийг хүлээн авсан, нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлд 36 502 614,70 төгрөг, зээлийн хүүд 18 664 806,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 59 370,86 төгрөг, Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн зээлд 11 723 798,44 төгрөг, зээлийн хүүд 1 208 505,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 53 300,92 төгрөг, нийт 68 212 397,16 төгрөгийг төлсөн  талаар зохигч маргахгүй байна.

Зээлийн гэрээний 4.1.1-д гэрээний хугацааг 2019-03-05 өдрийг хүртэл буюу нийт 40 сар байхаар тохирсон байгаа байх боловч нэхэмжлэгч зээлийг гэрээнээс  татгалзаж, гэрээний биелүүлээгүй үүрэг болон гэрээний дагуу шилжүүлсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан байна.

Зээлийн гэрээний 4.1.2-т зээл Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар  гэрээний талууд тохирсон байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр тохирсон зээлийг хүүгийн хамт төлөх хуваарьт үүргээс хариуцагч Гоё говь ХХК 2016-09-30 өдрийн байдлаар 6 247 385,56 төгрөгийг, 2016-12-28 өдрийн байдлаар 14 250 000 төгрөгийг, 2017-03-30 өдрийн байдлаар 9 499 999,74 төгрөгийг, 2017-06-30 өдрийн байдлаар 14 250 000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч  Гоё говь ХХК-ийн биелүүлээгүй   энэ үүргийг  нэхэмжлэгч нь  Дамжуулан зээлдүүлэх гэрээний 5.1.4-т заасны дагуу тухай бүр нь  Хөгжлийн банк руу шилжүүлж, хариуцагчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг   гэрээний 4.1.2-т заасан хугацаагаар тооцож, гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг зөрчөөгүй  байна.

Иймд нэхэмжлэгч Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлээс төлөгдөөгүй зээл 99 250 000 төгрөгийг,   зээлийн хүү 3 630 205,49 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 59 370,86 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх  хэсэгт заасны дагуу  хариуцагч Гоё говь ХХК-иар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

 Хариуцагч Гоё говь ХХК хугацаанд нь төлөөгүй,  хугацаа хэтрүүлсэн 44 247 385,30 төгрөгийн үүрэг нь зохигчийн байгуулсан зээлийн гэрээний   3.3.2-т заасны дагуу нэхэмжлэгч банкны эх үүсвэр рүү шилжиж, шилжсэн уг зээлийн хүүг жилийн 27,6 хувиар тооцсон байна /нэхэмжлэгч банкны хөрөнгө оруулалтын зээлийн хүү сард 2.3 хувь хүртэл байна/.

Иймд хугацаа хэтрүүлсэн гэрээний үүрэг нийт 44 247 385,30 төгрөгөөс хариуцагч 11 723 798,44 төгрөгийг төлснийг хасч, Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.3.2, 3.4-т заасны дагуу банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн үлдэгдэл 32 523 586,66 төгрөг, зээлийн хүү 2 908 729,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267 314,13 төгрөгийг хариуцагч Гоё говь ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Гоё говь ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт  хөрөнгөө барьцаалуулсан барьцаалуулагч нар болох хариуцагч нараас хариуцагч Г.Чимчигээс бусад нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Г.Чимчиг нь Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, хариуцагч  Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Жаргалсайхан нарын хамт хамтран өмчлөх эрхтэй,    2 өрөө орон сууцаар үүргийг хангуулах шаардлагаас татгалзаж байгаа байх бөгөөд тэрээр уг орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах барьцааны гэрээг өмчлөгч Г.Чимчиг, Б.Жаргалсайхан, Б.Алтантуяа, Б.Баатар нар Гоё говь ХХК зээл авахад орон сууцыг барьцаалах, зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, барьцааг улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх зэргээр барьцаалахтай холбоотой бусад бичиг баримтад бүрэн төлөөлөх эрхийг Гоё говь ХХК-д 2015-10-15 өдрийн итгэмжлэлээр  олгосны дагуу Гоё говь ХХК Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй  хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаж байгуулсан байгаа байх тул хариуцагч Г.Чимчигийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч Гоё говь ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлүүдийг худалдахыг шаардах эрх үүссэн байна. 

Хариуцагч сайн дураараа үүргээ эс биелүүлбэл  Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо,1-р хороолол,  1-р байрны 376 тоотод байрлах, хариуцагчийн Г.Чимчигийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Чимчиг, Б.Баатар, Б.Алтантуяа, Б.Жаргалсайхан нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 99 тоотод байрлах, Гоё говь ХХК-ийн  мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Жаргалсайханы өмчлөлийн, 240 м.кв  талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар  дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 921 257,66 төгрөгийг  улсын орлогод үлдээж, хариуцагч  Гоё говь ХХК-иас 921 257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон