Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/02315

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сийг хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль”-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С нь “Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль”-ийн анхан шатны /бага ангийн/ сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль”-аас  нэхэмжлэгч Ж.Сийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон ээлжийн амралтын олговорт нийт  3 075 996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 164 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сийн ажилгүй байсан буюу 2016 оны 6, 7, 8 дугаар саруудын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль”-д даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль”-аас улсын тэмдэгтийн хураамжид 64 165 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                                                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ