Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2017/00570

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд орших, Аны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч, гэрч Х, Р, орчуулагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б нь манай хоршооноос 10 гаруй жилийн турш түргэний машинд зориулж нефтийн бүтээгдэхүүн авч үйлчлүүлж ирсэн байгууллага юм. Тэрээр 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нөөцийн агуулахаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18942840 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Гэрээний талууд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б нь хоорондын тооцоогоор 3221780 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл мөнгийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон.

Гэрээний 4.1-т заасны дагуу манай хоршоо уг 3221780 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж тооцоог дуусгахыг Бд хэлж мэдэгдсэн боловч Б дээрх үлдэгдэл мөнгийг элдэв шалтаг зааж одоо болтол өгөөгүй юм. Манай хоршооны зүгээс зээлдэгч Бөөс зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 3221780 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр манай хоршоо багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Гэрээний 2.3-т заасны дагуу зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Алдангийг тооцоход 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 891 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (3221780 төгрөг х 0.2%= 6443.56 х 891хоног)=5741211.96 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4,-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3221780 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 5741211.96 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 3221780 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 1610290 төгрөг болж байна.

Иймд Б-с үндсэн зээл болох 3221780 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулан манай хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Нэхэмжлэлийг дэлгэрэнгүй бичиж гаргаж өгсөн. Энэ дээр зээлээр авсан бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 3221780 төгрөг, зээлээ хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсний алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг дэмжиж байна. Алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 1610290 төгрөг байсан. Түүний 50 хувь нь саяны дүнг нэмж нэхэмжилж байгаа. Анх зээлийн гэрээг хоёр тал харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр бичгээр хуулийн дагуу байгуулсан. Тийм учраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хоёр тал тооцоо нийлсэн актанд хоршооны захирал А болон тухайн үеийн Эрүүл мэндийн төвийн няо-богоор ажиллаж байсан Х гэдэг хүн гарын үсгээ зурж акт нийлсэн. Гэрээ нь нэг жилийн хугацаагаар байгуулагдаж байсан. Гэрээгээ хоёр тал баталгаажуулж гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан байна. Энэ бол хуулийн хүчин төгөлдөр гэрээ мөн. Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримт байгаа.

 

Тухайн жилд зарцуулалтын анхан шатны баримтаар 18942840 төгрөгийн бензинийг авч хэрэглэж 16747300 төгрөгийг шилжүүлэн олгож жилийн эцэст 3221780 төгрөгийн үлдэгдэлтэй буюу өглөгтэй гарсныг ня-бо Х нь тооцоо нийлсэн акт үйлдэж, энэхүү үлдэгдэл мөнгийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон байна. Энэ бол тооцоо нийлсэн акт үйлдсэн мөртлөө санхүүгийн тайлан гаргахдаа үүнийг орхигдуулж тайлан гаргасан нь харагдаж байгаа. Ямар зорилгоор тайландаа тусгаагүй талаар ойлгомжгүй байна. Х нь өөрөө шүүх хуралд хүрэлцэн ирсэн байна. Энэ талаар хэлэх байх. Тайлангаа буруу гаргасан зөрчилд улсын байцаагч акт тавьсан. Энэ актанд 3221780 төгрөгийг эргүүлэн олгож байгууллагыг хохиролгүй болгох талаар дурдсан байна. 3221780 төгрөгийг А-ны тоот дансанд эгүүлэн төлөхийг даалгасан байна. Энэ актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй гэдгийг дурдаж өгсөн байна. Энэхүү нотлох баримтуудаар үзвэл Эрүүл мэндийн төв нь А-нд 2014 онд шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь, мөн 3221780 төгрөгийн авлагатай болох нь давхар нотлогдож байгаа. 2014 оноос хойш хугацаанд үлдэгдэл мөнгө нэхэмжилсэн боловч ямар нэгэн шалтаг тооцож хугацаанд төлж өгөхгүй өнөө хүрсэн. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баяннуур сумын А-ны Баян-Өлгий аймаг дахь Сум Дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж тус сумын Б-гийн өмнөөс дараах тайлбарыг гаргаж байна.

 

1. Б, А ны хооронд байгуулсан гэрээний хувьд миний бие 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс тус сумын Б эрхлэгч эмчээр ажиллах сумын Засаг даргын захирамж гарч, Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилон ажил хүлээлцэж хурлын тэмдэглэл хөтөлсөн билээ. Уг хурлын тэмдэглэлд бензин шатахуун худалдан авах гэрээ болон А-тай холбоотой өр зээлийн талаар урьд эрхлэгч эмчээр ажиллаж байсан Х. Р болон нягтлан бодогч О нараас ямар ч мэдээлэл тусгагдаагүй. Гэтэл гэнэт 2017 оны 2 дугаар сарын 09-нд А нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны жилийн эцсийн шатахууны өр 3221780 төгрөг мөн Эрүүл мэндийн төв, А хооронд нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ байгуулсан гэдгийг тусгасан нэхэмжлэл гаргасан материалтай танилцаж мэдлээ. Гэрээ байгуулсан тухай тухайн үеийн Эрүүл мэндийн төвийн ня-бо болон санхүү байгууллагын боловсон хүчин нараас лавлахад энэ төрлийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн хариу өгсөн. Тухайлбал Эрүүл мэндийн төвийн бичиг хэргийн архив болон санхүүгийн архивт А-тай байгуулсан гэрээний хувь байхгүй байгаа нь нотлогдсон.

 

Дээрх бүх баримтууд энэ төрлийн гэрээ тухайн үед байгуулаагүй байсан ба тус төвийн эрхлэгч эмч Х.Р, А нарын хооронд хуурамчаар үйлдсэн гэрээ гэж үзэж байна. Мөн гэрээнд байгууллагын эрхлэгч, нягтлан бодогч нарын гарын үсэг зэрэг зурагдсан байх байтлаа, тухайн үеийн эрхлэгч эмч Х.Р-ийн л гарын үсэг зурагдсан байна. Гэрээг 1 жилээр байгуулсныг 2 жил болгон гараар зассан байна.

 

2. Тооцоо нийлсэн актын хувьд тухайн үед Эрүүл мэндийн төвийн ня-бо Х.Х, А нар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Гэтэл үүнээс хойш 2015, 2016 онуудад өр зээл барагдсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Яагаад гэвэл жилийн эцсийн тайлан балансаас үзэхэд 2015 оны эхний үлдэгдэлд бензин шатахууны ямар ч өр зээлгүй, мөн 2016 оны эхний байдлаар байгууллагад төлөх өр зээлгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Бусад нотлох баримтуудыг тусгайлан гаргаж өгөх болно гэжээ.

 

Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аны 2014 оны жилийн эцсээр гарсан 3221780 төгрөгийн өр гэдгийг би ажил хүлээж авахдаа өмнөх эрхлэгч Ргаас бусад газарт өгөх өглөг авлага байна уу гэхэд ямар ч өглөггүй гэж хариулсан. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг олж тэрнээс өртэй байсныг мэдсэн. Тэгээд хамгийн түрүүнд санхүүгийн материалтай танилцсан. 2014 оны жилийн эцсээр 3221780 төгрөгийн өртэй байна гэсэн ня-бо болон А хоёрын үйлдсэн актыг харсан. 2015 оны санхүүгийн материалтай танилцахад ямар ч өргүй гарсныг өглөг авлагын дэлгэрэнгүй журнал нотолж өгсөн. 2016 оны өртэй мөнгө саяны материалд тусгагдсан байсан.

 

Гэрээ байгуулагдсан эсэхийг асуухад тухай үед ажиллаж байсан санхүүгийн хүмүүс болон архив хариуцсан ажилтнууд тийм гэрээ байхгүй гэдгийг хэлсэн. Энэ удаад манайд төлөвлөгөөт аудитын шалгалт очсон. Манай А-нд өгөх ёстой 3221780 төгрөг ямар учиртай юм бэ, санхүүгийн тайланд тусгагдаагүй байна гээд Тамара гэдэг байцаагчийн хүсэлт гаргасан. Аудитын дүгнэлт одоо хүртэл миний гарт ирээгүй. Өртэй гарч болно. Гэхдээ 2015, 2016 он бүтэн явж байхад ямар ч нэхэмжлэл гаргаагүй, бусад газарт хандсан ямар ч бичиг баримт олдоогүй. Энэ бол 2015, 2016 онуудад бага багаар төлөгдөөд дууссан юм биш үү гэсэн ойлголт төрж байгаа. Манай байгууллага 2017 онд бензин шатахууны зардал 3.5 сая төгрөгөөр хорогдсон. Гэрээ ерөөсөө байгаагүй. Тийм учраас энэ их мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй гэв.

 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А нь Б-с зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 3221780 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна.

Хариуцагч Б нь шүүхэд гаргасан тайлбартаа 2014 оны жилийн эцсээр гарсан 3221780 төгрөгийн өр гэдгийг би ажил хүлээж авахдаа өмнөх эрхлэгч Ргаас бусад газарт өгөх өглөг авлага байна уу гэхэд ямар ч өглөггүй гэсэн, А Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг олж тэрнээс өртэй байсныг мэдсэн. 2015 оны санхүүгийн материалтай танилцахад ямар ч өргүй гарсныг өглөг авлагын дэлгэрэнгүй журнал нотолж өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэргийн материалд авагдсан нотлох баримт болох 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баяннуур сумын А, өмнөх дарга Х.Р нар Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ тухай гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байна. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б-ийн 2014 онд А-с түргэнд авсан бензинд тооцоо нийлсэн акт-д Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х.Х, А нар тооцоо хийж, хариуцагч байгууллага болох Б нь 2014 оны жилийн эцсээр 3221780 төгрөгийн өглөгтэй гарсныг тодорхойлж тооцоо нийлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Р-гийн өгсөн мэдүүлэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Энэ гэрээнд ня-бо яагаад гарын үсэг зураагүйг мэдэхгүй. 2014 онд авч хэрэглэсэн шатахууныг урьд нь зээлтэй байхад нь авсан. Зээлээр аваад мөнгөтэй болсон үед мөнгийг шилжүүлж өгдөг байсан. Өрөө хааж чадахгүй байсан, гэрч Х.Х нь Б-ийн нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Тэр хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн маань үнэн. Тухайн үед байгууллага 3221780 төгрөгийн өглөгтэй гарсан нь үнэн. Тайландаа тусгаагүй шалтгаан нь энэ 3221780 төгрөгийн өрийн 1053240 төгрөгийг 2013 оны тайланд өр авлагаар тусгасан байгаа. 2014 оны жилийн эцсийн тооцоогоор 2168540 төгрөгийн өглөг гарсан. Аудитын байгууллагаас хүмүүс очоод санхүүгийн баримтыг шалгаж үзсэн. Үүнийг Х.Р эрхлэгчид танилцуулсан. Байгууллагын өр авлагын талаар, санхүүгийн зөрчилтэй ажиллаж байгаа талаар зөндөө ярьж байсан учраас хэлмэгдсэн. Би өглөгийг тайланд тусгаж байгууллагыг өртэй гаргавал намайг ажлаас гаргана гэсэн болохоор ажилдаа үлдэхийн төлөө харуулаагүй. Гэхдээ энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа хэмээн мэдүүлсэн байна.

Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Төсвийн гүйцэтгэлийн тайланд тээвэр (шатахуун) 38950 төгрөгийн зөрүүтэй гарсан гэх боловч энэхүү байдал нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, гэрч Х.Р, Х.Х нарын мэдүүлгээр няцаагдаж байх тул нэхэмжлэгч А нь хариуцагч байгууллага болох Бөөс зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 3221780 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаартай актаар бүртгэл тооцоонд тулган харуулаагүй Аны бензин шатахууны өглөг 3241000 төгрөгийг эргүүлэн олгож байгууллагыг хохиролгүй болгохоор тогтоосон байна.

2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр А, Б-ийн өмнөх дарга Х.Р нарын хооронд байгуулсан Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ-ний хоёрдугаар зүйлийн 2.3-т Худалдан авагч нь худалдагчийн зээлдүүлэн нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг 2.1-д заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол төлөөгүй дүнгийн 0,2 хувийн алдангийг худалдагчид хоног тутам төлнө хэмээн заасан тул хариуцагч байгууллагаас хугацаа хэтрүүлсний алданги 1610290 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тооцоо нийлсэн актаар 2014 оны жилийн эцсээр 3221780 төгрөгийн өглөгтэй болохыг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан, гэрч нарын мэдүүлгээр Б нь А-д өгөх өглөгтэй байсныг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй болно.

Иймд Б-с худалдан авсан бензиний үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулан А-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан Б-с худалдан авсан бензиний үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөг гаргуулан А-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-с 92273 төгрөг гаргуулан А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М