Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 67

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороо Нэгдсэн үндэсний гудамж ******* оффисд байрлах “******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар хэсэг 5 дугаар байр 31 тоотод байрлах, “******* Холдинг” ХХК-д холбогдох,

 

“439.586.390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

... Манай компани “******* Холдинг” ХХК-тай байгуулсан 81/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дуграар сарын 31-ний өдрийг хүртэл 82/16 тоот барьцааны гэрээг 81/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан.

81/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авсанаас хойш 90 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд 81/16 тоот гэрээний 3.3, 5.1 дэхь хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 /хоёр зуун тавин зургаан сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 322 хоногийг тооцоход 413.364.924 болсоныг Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.374.200 /нэг зуун хорин найман мянга гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг, мөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 54.463.790 төгрөг болж байна.

81/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 82/16 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Ү-1317001756 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, 18585567819985 дугаартай 4449 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 төгрөг, алданги 128.374.200 төгрөг, хүү 54.463.790 төгрөг, нийт 439.586.390 /дөрвөн зуун гучин есөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн/ төгрөгийг “******* Холдинг” ХХК-иас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ. 

 

           Хариуцагч “******* Холдинг ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

           ... Манай “******* Холдинг” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлалтай газрын ховор элементийн талбайд явуулах хайгуулын ажилд шаардагдах дизель түлшийг “******* Петролиум” ХХК-иас зээлээр худалдан авч хэрэглэсэн.

            “******* Холдинг” ХХК-ийн захирал миний бие нь жирэмсэлсэнээр манай компанийн үйл ажиллагаа одоог хүртэл тасалдахад хүрсэн.

             Учир нь: Жирэмсний болоод хүүхэд асрах хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар миний бие нь ажил төрөл эрхлэн явуулах боломжгүй болж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

             Ийнхүү гэрээ байгуулагдах үеийн нөхцөл урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдон өөрчлөгдсөн.

             Намайг гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдон өөрчлөгдсөн.

             Намайг төлөөлөх болон орлон үүрэг гүйцэтгэх хүн байхгүй хийгээд эрүүл мэндийн шалтгаанаар манай компанийн аливаа үйл ажиллагаа тэг зогсолт хийж үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тухай буюу өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн.

            Одоогоор хүүхдээ ганцаар асарч, сарын 50.000 төгрөгний тэтгэмжийн орлоготой, ээжээрээ асруулж байна.

            Иймд Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг үндэслэн дизель түлшний үндсэн төлбөр 256.748.400 төгрөгийг 90 хоногийн хүү 15.404.904 төгрөгийн хамт нийт 272.153.304 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна!  гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* Петролиум” ХХК нь хариуцагч “******* Холдинг” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 439.586.390 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Талууд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулсан байх ба энэ үйл баримт дээр зохигч маргахгүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах барааны үнэ нь 260.000.000 төгрөгөөс хэтрэхгүй байх ба гэрээний 3.2 дахь хэсэгт худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор “******* Петролиум” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499088657 тоот дансанд болон ХААН банкин дахь 5028129620 тоот төгрөгийн дансуудад шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө гэж, гэрээний 3.3 дахь хэсэгт хэрвээ дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангийг худалдагчид төлнө гэж, гэрээний 5.2 дах хэсэгт гэрээний 3.3-т заасан хугацаанаас төлбөр төлөлт удааширсан тохиолдолд худалдан авагч тал худалдагч талд сарын 2%-ийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь “... гэрээнд заасны Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дуграар сарын 31-ний өдрийг хүртэл 82/16 тоот барьцааны гэрээг 81/16 тоот гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулсан.

81/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авсанаас хойш 90 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд 81/16 тоот гэрээний 3.3, 5.1 дэхь хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 256.748.400 /хоёр зуун тавин зургаан сая долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 322 хоногийг тооцоход 413.364.924 болсоныг Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.374.200 /нэг зуун хорин найман мянга гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг, мөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 54.463.790 төгрөг болж байна.

81/16 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 82/16 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Ү-1317001756 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, 18585567819985 дугаартай 4449 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү! ” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа бол хариуцагч нь “... миний бие жирэмсэлснээр манай компаний үйл ажиллагаа одоог хүртэл тасалдахад хүрсэн учир Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг үндэслэн үндсэн төлбөр 256.748.400 төгрөгийг 90 хоногийн хүү 15.404.904 төгрөгийн хамт 272.153.304 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 128.34.200 төгрөг, хүү 39.058.886 төгрөг, нийт 167.433.086 төгрөгнөөс хэсэгчлэн чөлөөлөгдөх шаардлагатай гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдан авагч талд нийлүүлэх барааны үнийг тухайн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцоно гэж  заасан байх ба талууд гэрээний дагуу нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний 1 литрийн үнийг 1,500 төгрөгөөр тохиролцож, нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний нийт үнэ нь 256.748.400 төгрөг болсон, уг зээлийн  барьцаанд “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн № 000401464 дугаартай, Ү-1317001756 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 490 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн № 000310571 дугаартай, Ү-1317003995 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 296 м2 талбайтай  дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн №000401197 дугаартай, Ү-1317003996 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 315.8м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэг байршилтай 185855677819985 нэгж талбарын дугаартай, 0206110 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, шатахуун тослох материалын зарлагын падаан, өр авлагын дэлгэрэнгүй тайлан, нэмэгдсэн өртгийг татварын падаанууд, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, “******* Холдинг” ХХК-ний “2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/14 дугаартай “******* *******” ХХК-нд нийт 367.268.526 төгрөгний тооцоонд LEXUS GX400 маркын 2 ширхэг авто машиныг 2017 оны 2 дугаар сард багтаан нийлүүлж, төлбөр тооцоог дуусгах тухай” хүсэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд хариуцагч талаас тайлбартаа дурьсан зүйлийн талаар гэрээнд огт тусгагдаагүй байх ба энэ талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн  хариуцагч нь “ эрүүл мэндийн шалтгаанаар миний бие нь ажил төрөл эрхлэн явуулах боломжгүй болж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа, гэрээ байгуулагдах үеийн нөхцөл урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлаар солигдон өөрчлөгдсөн, намайг төлөөлөх болон орлон үүрэг гүйцэтгэх хүн байхгүй хийгээд эрүүл мэндийн шалтгаанаар манай компанийн аливаа үйл ажиллагаа тэг зогсолт хийж үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон, өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, одоогоор хүүхдээ ганцаар асарч, сарын 50.000 төгрөгний тэтгэмжийн орлоготой” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч “******* Холдинг” ХХК нь дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ болох 256.748.400 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээний 3.3 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 322 хоногийг тооцоход 413.364.924 болсоныг Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 128.374.200 төгрөг, мөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн хүү дээрх хугацаанаас тооцоход 54.463.790 төгрөг болж байна.

Иймд “******* Холдинг” ХХК-аас 439.586.390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн №000401464 дугаартай, Ү-1317001756 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 490 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн №000310571 дугаартай, Ү-1317003995 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 296 м2 талбайтай  дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн № 000401197 дугаартай, Ү-1317003996 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 315.8 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэг байршилтай 185855677819985 нэгж талбарын дугаартай, 0206110 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс хуулийн дагуу  үүргийг  гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 2.355.882 төгрөг төлснийг дурьдаж, хариуцагч нараас 2.355.882 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн                                                                                14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Нарангэрэлд 2018 оны 01 сарын 24-ны өдөр 95291132 дугаарын утсаар мэдэгдэж,  тэрээр хэргийн материалтай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танилцаж, баримтанд гарын үсэг зурсан байх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авч авч эрх зүйн туслалцаа авах хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарсныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон шүүх хуралдааныг товыг тэрээр мэдсэн  баримтад гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******* Холдинг” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 439.586.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Петролиум” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн № 000401464 дугаартай, Ү-1317001756 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 490 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн № 000310571 дугаартай, Ү-1317003995 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 296 м2 талбайтай  дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн №000401197 дугаартай, Ү-1317003996 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутагт орших хаягт байршилтай 315.8 м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ний эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэг байршилтай 185855677819985 нэгж талбарын дугаартай, 0206110 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг  барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

 3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* Петролиум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.355.882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* Холдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.355.882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Петролиум” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

      

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ