Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2018/02320/И |
Дугаар | 001/ХТ2021/00064 |
Огноо | 2021-01-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/00064
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00044 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1426 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,
Хариуцагч:******* нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч*******, хариуцагч*******ийн өмгөөлөгч С.Чинзориг, хариуцагч*******,******* нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбайтай долоон өрөө орон сууцны өмчлөгч болсон юм.
Энэхүү орон сууцыг*******ийн нөхөр,*******ийн аав******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад учруулсан хохиролд тооцож өгсөн юм.
Тухайн орон сууцыг*******аас надад учруулсан хохирлынхоо тодорхой хэсэг болох 170 000 000 төгрөгт тооцож өгсөн болно.
Дээрх орон сууцыг хохиролд тооцож өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлж өгөхгүй, өмчлөгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохироод байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж,*******,******* нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас ******* миний өмч болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 14 тоот, 15 тоот хаягт байрлах 7 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг орон сууц нь*******,*******,*******,******* нарын дундын өмч ба бид байрыг *******т шилжүүлснийг мэдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00044 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч*******,******* нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, эрэл 36 дугаар байр, 14 тоот, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1 007 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюундэлгэр, Б.Төгөлдөр нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 007 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1426 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч*******ийн төлсөн 1 007 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 1426 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн 1-р хорооноос гаргасан ...Ц.Баярсайхан нь ам бүл 4 оршин сууж байгаа... гэсэн тодорхойлолтыг үндэслэн ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн өмчлөлийн байранд хэн, хэн гэдэг хүн амьдарч байгаа талаарх тодорхойлолтыг Хан-Уул дүүргийн 1-р хорооноос 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргуулан авч энэхүү тодорхойлолтыг үндэслэн түүний үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар*******,******* нар эзэмшиж байна гэж үзэж тэдгээрийг хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн юм. Нөгөө талаар хариуцагч*******,******* нар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шүүхийн шийтгэх тогтоолд үндэслээгүй бөгөөд*******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний болон 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрүүдийн Төлбөр барагдуулах гэрээнүүд болон*******аас*******, ******* нарт олгож байсан итгэмжлэл, НШГА-нд гаргаж байсан хүсэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн юм.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг нотлох баримтыг ИХШХШТухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дүгнээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 1426 дугаартай магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
******* нь*******,******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо:
- Маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа хүний талаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын хоёр өөр агуулгатай тодорхойлолт хэрэгт авагдсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эдгээр баримтыг анхаарч шалгаагүй нь буруу,
- Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгожээ. Гэтэл дээрх эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг үндэслэл болгожээ.
Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
******* нэхэмжлэлдээ ...иргэн******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 14, 15 тоот хаягт байрлах 173.1 м.кв талбай бүхий орон сууцыг надад учруулсан хохирлын зарим хэсэг болох 170 000 000 төгрөгт тооцож өгсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлж өгөхгүй, өмчлөгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байгаа тул тус хаягт оршин сууж байгаа*******,******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү... гэсэн үндэслэл заажээ.
Хариуцагч нар ...энэ байранд*******,*******,*******,******* нар амьдардаг, орон сууц бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч. Орон сууцыг *******т шилжүүлснийг мэдээгүй тул зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.
Маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол Эрэл 36 дугаар байрны 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбай бүхий долоон өрөө орон сууц нь иргэн******* /нэг хүний өмч/-ы өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа *******ийн хохирлын тодорхой хэсгийг барагдуулах зорилгоор, 173 000 000 төгрөгөөр үнэлэн, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-р тус орон сууцыг өмчлөх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******ийг өмчлөгчөөр бүртгэсэн №000506738 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хх-5, 23/
Орон сууцанд 4 хүн амьдардаг тухай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлсон байхад шүүх хариуцагчийн талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагаа хийгээгүй нэхэмжлэлийг тодруулаагүй, дурдсан баримтыг хэрхэн үнэлж буйгаа шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28, 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл нь маргаж буй орон сууцанд амьдарч байгаа*******,******* нарт холбоотой эсэх нь тодорхой бус байна.
Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй тул дээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1426 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 007 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД