| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2018/0021/Э |
| Дугаар | 2019/ДШМ/351 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 125.2., 12.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2019/ДШМ/351
Г.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
хохирогч Л.Угийн хууль ёсны төлөөлөгч П.Бын өмгөөлөгч Л.Азжаргал,
шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэн, Н.Ууганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бт холбогдох 201626022702 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г.Б, 1973 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 22 дугаар гудамжны 26 тоотод орших суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Г.Б нь 2013 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41 дүгээр гудамжны 18 тоотод 10 нас 11 сартай буюу бага насны Л.Уг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
- 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 9 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 15 настай М.Эыг хүч хэрэглэн хүчиндсэн,
- 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 29 дүгээр гудамжны 11в тоотод М.Эыг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчу овгийн Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван дөрвөөс дээш, арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Харчу овгийн Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 (арван нэг) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 11 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 257 (хоёр зуун тавин долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 1.999.500 (нэг сая есөн зуун ерэн есөн мянга таван зуу) төгрөг гаргуулан арван найман насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Бод, 800.000 төгрөг гаргуулан хохирогч Л.У, түүний хууль ёсны төлөөлөгч П.Бод тус тус олгох, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хохирогч нарт учирсан хор уршгийн талаарх цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Бын эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдолдоо: “ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан 201626022702 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж гарсан 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолд Г.Бын өмгөөлөгч миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт /11 дүгээр хуудас/: “...Шүүгдэгч Г.Б нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явах Таван шарын автобусны буудлын орчим буюу тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бетонон хашааны урд, төмөр замын хойд талд, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 9 цагийн орчим, бэлгийн дур хүслээ хангах сэдэлт, зорилгоор, шууд санаатай үйлдлээр, өөрийн хамтран амьдарч байсан П.Бын төрсөн ах П.Мөнхбаатарын охин М.Эыг 15 нас 12 сар 25 хоногтой байхад нь цохиж зодон, хүч хэрэглэж хүчиндсэн гэх үйлдэлд гэм буруутай байна. ...” гэж дүгнэсэн. Энэхүү гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлээ хохирогчийн мэдүүлэг, гэрч Э.Бямбасүрэн, П.Б, Я.Алтанзул, С.Бүдсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримт болон хэргийн нөхцөл байдалтай шинжлэн дүгнэж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:
1. Гэрч Э.Бямбасүрэн болон П.Б нар нь хохирогч М.Этай төрөл садангийн холбоотой бөгөөд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг нь М.Эаас дам байдлаар сонссон дамжлагдмал мэдээлэл буюу эх сурвалж нь хохирогч өөрөө байдаг. Гэрч Я.Алтанзул нь 12 цагаас 15 цагийн хооронд хохирогч М.Эын хичээлээс чөлөө авсан болохыг мэдүүлдэг болохоос тухайн хэрэгтэй холбоотой асуудлын талаар мэдүүлдэггүй. Гэрч С.Бүдсүрэн нь Г.Бт өмсүүлсэн хувцасны тухай мэдүүлдэг.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд /13 дугаар хуудас/: "...Хэрэгт ач холбогдолтой, ул мөр илрүүлэх зорилгоор ажиллахад ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй тул үзлэгийг дуусгаж, хэсэгчилсэн байдлаар 5 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ...” гэжээ.
Мөн 13975 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...Охин хальс урагдсан. ..." гэж гарсан бөгөөд шүүгдэгчийн талаас “...М.Эын охин хальс урагдсан болон хүчиндэх үйлдлийг хийгээгүй. ...” гэж маргадаг.
Тэгэхээр 13975 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон охин хальс урагдаж, хүчиндүүлсэн гэх үйл баримттай Г.Быг шууд холбох нотлох баримт нь зөвхөн хохирогч М.Эын мэдүүлэг болж байна.
Гэтэл тухайн хэрэг гарсан гэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 9 цагт Г.Быг гэрч С.Бүдсүрэнгийн гэрт засварын ажил хийж байсан буюу тэдний байранд байсан гэдгийг нотолсон баримтууд хавтас хэрэгт байдаг. Учир нь, нэг хүн нэг цаг хугацаанд хоёр газар байх боломжгүй юм.
2. Гэрч М.Мөнхцэцэгийн “...2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд С.Бүдсүрэнгийн байшинг янзалж байсан. Г.Б болон Лхагваа ах хамт байсан. ..." гэх мэдүүлэг /1хх 16/,
гэрч М.Мөнхцэцэгийн “...Тухайн өдөр тэр байшингийн хаалгыг суулгаж байсан, Баатар нь хамт тэр өдөр байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 127/,
мөн 1 дүгээр хавтас хэрэгт 2018 оны 7 дугаар сард тус хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүх хуралдааны тэмдэглэлд М.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд биечлэн гэрчээр оролцсон тэмдэглэлд “...тухайн өдөржингөө болон цагдаа ирээд авч явтал Г.Б нь хамт байсан. ...” гэж мэдүүлдэг.
Энэхүү хэрэгт гэрч М.Мөнхцэцэг нийт 3 удаа мэдүүлэг өгдөг бөгөөд мэдүүлгүүд нь зөрүүгүй, хөдөлбөргүй байдаг.
3. Байшиндаа засвар хийлгэж байсан С.Бүдсүрэнгийн “...Цагдаа ирдгийн урд өдөр Г.Б манайхаас гараагүй. 2016 оны 10 дугаар сард Г.Быг манайд байхад Буяа /хамтран амьдарч байсан П.Быг хэлж байна/ цагдаатай ирж авч явсан. ..." гэх мэдүүлэг /1хх 114-115/ байдаг. Мөн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр буюу М.Эыг хүчиндсэн гэх өдөр С.Бүдсүрэн нь Г.Быг “...Манайхаас гараагүй. ..." гэж тодорхой мэдүүлдэг. Энэхүү мэдүүлэг нь С.Бүдсүрэнгээс авсан анхны мэдүүлэг бөгөөд бүхий л үйл явдлыг санаж байсан, мартаагүй байсан үе болно. Харин дахин авсан мэдүүлгүүдэд С.Бүдсүрэн нь “...2016 оны 10 дугаар сарын 7-нд болон 8-ны өдрүүдэд юу болж өнгөрснийг мартсан байна. Сайн санахгүй болчихлоо. ...” гэж мэдүүлж эхэлдэг.
4. Хамт засвар хийж байсан Д.Лхагвасүрэнгийн “...9 цагт засварын байран дээр ирдэг, 10-аас 19 цагийн хооронд ажилладаг, 5-аас 6 хоног хамт ажил хийсэн. Оройн цагаар юу хийж явдгийг мэдэхгүй. ..." гэх мэдүүлэг /1хх 228/ байдаг. Хэрэг өглөөний 9 цагийн үед үйлдэгдсэн гэдэг боловч Лхагваа нь “...Г.Бтай 5-аас 6 хоног хамт байсан. ...” гэж мэдүүлдэг бөгөөд “...Хаяа өдөр барилгын материал авахаар гардаг. ...” гэсэн болохоос өглөө барилгын материал авахаар гарч байсан гэж мэдүүлдэггүй. Мөн “...Оройн цагаар хамт байдаггүй. Энэ хооронд юу хийдгийг мэдэхгүй. ...” гэж мэдүүлдэг. Гэтэл энэхүү хэрэг нь оройн цагаар болоогүй өглөөний 9 цагт үйлдэгдсэн гэж хохирогч мэдүүлдэг.
Тэгэхээр хөндлөнгийн болон өөрсдийн анх үзэж, харсан зүйлээ мэдүүлсэн гэрчүүдээс Г.Быг тухайн өдөр С.Бүдсүрэнгийн байшинд засварын ажил хийж байсан болохыг мэдүүлдэг.
Ийнхүү үзэхээр хохирогчийн мэдүүлдэгтэй 3 гэрчийн мэдүүлэг зөрж байгаа бөгөөд хохирогчийн мэдүүлэг дараах бусад баримтуудаар мөн үгүйсгэгддэг. Учир нь, энэхүү төрлийн гэмт хэрэгт хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой байх бөгөөд хөдөлбөргүй үнэн байх ёстой. Үүнд:
• Хохирогчийн "...Миний толгой руу гараараа цохиод авсан. Тэгээд нарийн гудам шиг замаар намайг чирээд явсан. Тэр үед толгой эргээд яаж ч болоогүй. Тэгээд замын урд гарсан байсан ба ухаан балартсан байсан. Г.Б хажууд зогсчихсон, “...би танайхыг удмаар нь ална. ...” гээд цээж рүү өшиглөсөн юм. Өшиглүүлээд намайг хэвтэж байхад цээж рүү жийгээд унагасан ба атиралдаад хэвтэж байхад дал руу 2 удаа өшиглөхөөр нь “...Чамайг цагдаад хэлсэн. ...” гэхэд гараад явчихсан. ..." гэх мэдүүлэг /1хх 21/,
• Хохирогчийн “...Г.Б ах намайг төмөр замын хажууд аваачаад зодсон, би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь намайг орхиод явсан байсан. ...“ гэх мэдүүлэг /1хх 19/,
• Хохирогчийн “...Миний толгойн баруун хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ба миний зүүн гарнаас базахад өвдөөд доошоо суусан чинь зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгснээ миний гэдэс рүү өшиглөөд, хөл, гар луу цохиод, тонгойгоод баруун шанаа руу цохисон ба би ухаан алдчихсан, юу болж байгааг хэсэг хугацаанд мэдээгүй ба дахиад сэрэхэд миний хар куртик, цээж рүү жийж унагаад, танайхан ямар овоо юм бэ гээд байхаар нь “...Чамайг цагдаад хэлсэн. Одоо барих гээд ирж байгаа. ...” гэсэн чинь “...Харнаа чамайг. ...“ гэж хэлээд зүүн талын хавирга руу 2 удаа өшиглөөд, 2 алгадчихаад гараад явчихсан. ..." гэх мэдүүлэг /1хх 33/,
Ухаангүй болтлоо толгой руугаа цохиулж, ухаан нь самууртлаа цохиулсан. Мөн бусад бие эрхтэн рүүгээ зодуулж, цохиулсан хүнд гэмт хэргийн ул мөр үлдэх ёстой. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн буюу гэмт хэрэг гарсан өдрийн маргааш гарсан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13975 дугаартай дүгнэлтэд “...Ил гэмтэлгүй. Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул. ..." гэж дүгнэсэн байдаг.
1. Дээрх байдлаар цохиж, зодуулсан хүнд жижигхэн хэмжээний хөхрөлт, няцралт, цусан хураа, шалбархай зэрэг ул мөр үлдэх ёстой байтал шинжээчийн дүгнэлтээр М.Эын биед ил гэмтэлгүй гэж шууд дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү.
2. Хохирогчийн “...25 дугаар хуудас З-аас 4 дэх мөрөнд "...Хөл, гуя, өвдөг хөхөрсөн байсан. ..." /1хх 33/ гэж мэдүүлдэг бөгөөд тухайн өдрөө үзүүлсэн шинжээчийн 13975 дугаартай дүгнэлтээр “ … Ил гэмтэлгүй. ...” гэж гарсан байдаг.
3. “...Г.Б ах хүчиндсэн. ...” гэдэг боловч дээрх мэдүүлгүүдэд “...Ухаан балартаж нэг сэрэхэд өмд, дотоож тайлагдсан хэвтэж байсан. ..." гэдэг.
4. Хохирогчийг хичээлдээ явах үед нь барьж авсан шалтгаан нь хохирогчийн мэдүүлэгт “...П.Б эгчийн чинь утас хэд вэ?, хэлэхгүй бол чамайг яаж ч магадгүй шүү гээд чирээд явсан. Би “...88701777. ...“ гэж хэлсэн. …” гэж мэдүүлдэг.
Гэтэл хохирогчийн төрсөн аав П.Мөнхбаатар мэдүүлэхдээ “...Дүү П.Б руу байнга залгаж “...танайхныг ална. ...” гэж ярьдаг байсан. ..." гэх мэдүүлэг /1хх 42/,
П.Бын “...Г.Б байнга сүрдүүлж залгадаг байсан. ..." гэх мэдүүлэг /1хх 44/,
П.Бын “...Миний утасны дугаар 2015 оны 4 дүгээр сараас хойш өөрчлөгдөөгүй. ..." гэх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг /2хх 97/ зэргээр үгүйсгэгдэж байна. П.Б нь Г.Бтай холбоо харилцаагүй болсон, мэдэхгүй гэж мэдүүлдэг атлаа, өөрөө цагдаа нартай хамт 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр С.Бүдсүрэнгийнд ирж, Г.Быг зааж өгч бариулсан байдаг.
5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Хохирогчийн хэвтэж байсан гэх газрыг М.Эаар өөрөөр нь заалгуулдаг. Хохирогчийн /1хх 33, 35/ өгсөн мэдүүлэг, мөн бусад мэдүүлгүүдэд нь “...Бэлэг эрхтэн өвдөөд цус гарсан байсан. Өмд, дотоож доошоо тайлагдсан, цус болсон байсан. ..." гэх мэдүүлгээс харвал хэргийн газар түүний хэвтэж байсан газарт цусны ул мөр үлдэх ёстой.
6. Шинжээчийн бусад дүгнэлтээр үрийн шингэн илрээгүй буюу Г.Бтай холбогдох нөхцөл байдал бусад дүгнэлтээр илрээгүй.
Иймд Г.Бын М.Эыг хүчиндсэн гэх тухайн цаг хугацаанд С.Бүдсүрэнгийн гэрт байсныг нотлох хөндлөнгийн гэрч байх бөгөөд хохирогчийн өөрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байх тул М.Эыг хүчиндсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт /11 дүгээр хуудас/: “...2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэмт хэргээ нуун далдлах сэдэлтээр, айлгаж дарамтлах зорилгоор, шууд санаатай үйлдлээр, М.Эын бие махбодид халдаж, цээж, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын шуу, ясны өсөлтийн бүс дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан. ..." гэх үйлдлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Зүүн гарын шуу, ясны өсөлтийн бүс дайрсан хугарал гэдэг боловч хохирогчийн мэдүүлэгт “...2016 оны 10 дугаар сарын 8-ны өглөө хүчиндсэнийхээ дараа өглөө гэрт дайрч орж ирээд цээж рүү жийгээд унагасан ба атиралдаад хэвтэж байхад дал руу нь 2 удаа өшиглөхөөр нь “...Чамайг цагдаад хэлсэн. ...“ гэхэд гараад явчихсан. ..." гэх мэдүүлэг /1хх 21/, хохирогчийн “...Цээж рүү жийж унагаад, танайхан ямар овоо юм бэ гээд байхаар нь “...Чамайг цагдаад хэлсэн. Одоо барих гээд ирж байгаа. ...“ гэсэн чинь “...Харнаа чамайг. ...“ гээд зүүн талын хавирга руу 2 удаа өшиглөөд, 2 алгадчихаад гараад явчихсан. ..." гэх мэдүүлэг /1хх 33/-ээс харахад хохирогчийн дал, хавирга руу 2 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч шинжээчийн “...Зүүн гарын шууны хугарал. ...” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ийнхүү хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй зөрдөг бөгөөд тухайн өглөө хамт байж байгаад 10 минутын хугацаатай Э.Бямбасүрэнг гэртээ орох хооронд Г.Б нь М.Эыг зодоод явсан байдаг бөгөөд М.Эыг орилоод байхад гэрт нь орохоор явахдаа ч Э.Бямбасүрэн нь Г.Бтай тааралддаггүй. Тухайн хашаанд 3 айл амьдардаг болно. Ийнхүү 3 айл амьдардаг хашаанд амралтын өглөө нэг хүн ороод хүн зодчихоод гарахад харсан, үзсэн нэг ч хүн байхгүй байдаг бөгөөд зөвхөн хохирогчийн мэдүүлгээр Г.Быг дээрх хэрэгт гэм буруутай гэж үзсэн байдаг.
Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт /10 дугаар хуудас/: “...2013 оны 8 дугаар сард, бэлгийн дур хүслээ хангах сэдэлт, зорилгоор, шууд санаатай үйлдлээр, өөрийн хамтран амьдрагчийн охин Л.Уг 10 нас 11 сартай үед цохиж, зодон хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ аманд нь хийх гэж дайрах, бэлэг эрхтнээ бэлэг эрхтэнд нь хүргэх, бэлэг эрхтнийг нь арчих зэрэг үйлдлээр бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. ..." гэх үйлдлийг үл хүлээн зөвшөөрч байна.
Хохирогч Л.Уд холбогдох болон М.Эыг хүчиндсэн гэх үйлдлийг шалгах явцад Э.Бямбасүрэнгийн П.Бод хэлсэн мэдээллийг П.Б нь цагдаад мэдүүлсэн. 2016 оны 10 дугаар сараас хойш буюу хэрэг шалгагдаж байх үед өгсөн мэдүүлгээр түүнд хэрэг үүсгэсэн. Шүүгчийн зүгээс “...3 жил шахуу хугацаанд энэ үйл баримтыг яагаад мэдээгүй байдаг юм бэ, анзаарагдсан зүйл байдаггүй юм уу. ...” гэх утгатай асуулт асуухад П.Б нь “...Анзаарч мэдсэн зүйл байдаггүй. ...” гэх агуулгатай мэдүүлгийг шүүх хуралдааны үед мэдүүлдэг.
Г.Б нь 2 хохирогчийг хоёуланг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчиндсэн гэдгээр буруутгадаг бөгөөд “...Г.Б нь толгой руу нь цохиход ухаан алдсан, тэгэхэд бэлэг эрхтнийг арчиж байсан эсхүл орхиод явсан байсан. ...” гэж мэдүүлдэг болохоос шууд тодорхой энэ үйлдлийг Г.Б ингэж оролдож, ийм үйлдэл хийсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг байдаггүй болохыг анхаарч үзнэ үү.
Л.У нь “...Толгой руу цохиж, ухаан алдсан, тэрнээс хойш юм мартаж, манардаг, самуурдаг болсон. ...” гэж мэдүүлдэг боловч шүүх хуралдааны үед өмгөөлөгч миний бие “...Ийнхүү ухаан алдталаа, юм мартаж манартлаа цохиулахад ямар нэг шарх сорви үлдээгүй юу, ээж нь шарх сорвийг чинь анзаараагүй юу. ..." гэхэд “...Ямар ч шарх сорви байхгүй байсан. ...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр мөн л дээр дурдсан хохирогч М.Эын мэдүүлэгтэй ижил бөгөөд ижил нөхцөл байдал байгаа юм.
Хамгийн гол нь прокурор болон анхан шатны шүүхээс Г.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх үүднээс хуучин Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 8 жилийн ял оноосон. Учир нь, одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн хүндрүүлэх зүйлээр зүйлчлэгдэх тул эрх зүйн байдал нь дордоно гэж тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл, объект нь /үйлдсэн арга биш/ “...Хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн." гэж хуульд заасан байдаг. “...Л.Угийн онгон хальс бүрэн, урагдалгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул Г.Быг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж буруутгаж байгаа болно. Хуульд “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно." гэж тодорхой заасан. Гэтэл прокурор, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 10 дугаар хуудасны 4-өөс 5 дугаар мөрөнд бэлэг эрхтнээ аманд нь хийх гэж дайрах, бэлэг эрхтэнд нь хүргэх, бэлэг эрхтнийг нь арчих зэрэг үйлдлээр гэм буруутайд тооцсон. Тэгэхээр Г.Бын үйлдсэн гэх үйлдэл нь одоогийн Эрүүгийн хуулийн "Хүчиндэх" гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад эрх зүйн байдлыг харин ч дордуулж, хуучин хуулиар ял оногдуулсан болно.
Иймд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Л.Уд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, гомдол гаргасан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болсон хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтыг огт хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн зүйл маань шинэ хуулиар байхгүй болсон. Байхгүй болно гэдэг маань агуулгаараа биш хязгаарлагдмал хүрээтэй буюу “хохирогчийн зөвшөөрлөөр ёс бусаар хангасан тохиолдолд” гэх ойлголттой болсон. Шинэ хуулиар зүйлчилж болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэлтдээ “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэдэгт хамаарч байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуучин хуулиар зүйлчилсэн. ...” гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүчиндэх” гэмт хэрэг байгаа. Энэ хэрэгт хүчиндсэн үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн охин хальсны урагдалт байхгүй, хүчиндсэнийг хохирогч өөрөө мэдээгүй бөгөөд хохирогч “...Миний бэлэг эрхтнийг арчиж байсан. ...” гэдэг. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдэг нь хохирогчийн бэлэг эрхтэн болон өөр бусад эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ болон өөр бусад зүйлийг оруулсан байдлаар илэрнэ гэж заасан. Тэгэхээр хохирогчийн бэлэг эрхтэн рүү юу оруулсан, энэ нь яаж нотлогдсон эсэх нь эргэлзээтэй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч М.Эын үйлдлийг хамгийн анх мэдсэн гэх Бямбасүрэн гээд 17 настай охин байдаг бөгөөд анхны мэдүүлэгтээ “...Намайг уулзахаар ороход уйлаад сууж байсан, надад бүх зүйлийг ярьсан. ... 10 минутын дараа цонхон дээрээ хашхираад байхаар нь намайг орсон чинь “...Баатар намайг дахиад зодоод гарлаа. ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “...Би гарч хараагүй шүү дээ, манай аав гарсан, аавыг орсон чинь “...Нөгөө хүн намайг дахиад ирж зодлоо. ...” гэж аавд хэлсэн байсан. ...” гэдэг. Тэгэхээр Бямбасүрэнгийн аав гэж хүн хамгийн анх харсан байна. Аав нь Эрдэнэбат гэх хүн байдаг бөгөөд энэ хэрэгт гэрчээр асуугаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талд Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Манай ах гарч харсан юм аа. ...” гэдэг. Тэгэхээр аав, ах гэх хоёр субъект байгаад байна. Үүнийг анхан шатны шүүх анзаараагүй бөгөөд шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц зүйл харагддаг. Мөн Г.Быг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өглөө 11 цагт хаана, юу хийж явсныг шалгаагүй. Гэрч П.Бын мэдүүлгээс үзэхэд 2016 оны 2 дугаар сард анх мэдсэн байдаг. Гэтэл Г.Б 2015 оны 12 дугаар сард гэрээсээ явчихсан байхад хохирогч 2016 оны 2 дугаар сард гэр лүүгээ явахгүй, айгаад байсан нь ямар учиртай болон нөхцөл байдлыг шалгаагүй. Энэ нь шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлөх үндэслэл байсан. Хохирогч “...Хэрэг гарах үед ээж жирэмсэн байсан. ...” гэдэг. Гэтэл П.Б 2014 оны 5 дугаар сард төрсөн бөгөөд 8 дугаар сард хүүхэд нь 1 сартай байсан байна. Гэтэл жирэмсэн, том гэдэстэй байсан гэж ярьдаг бөгөөд цаг хугацааны хувьд зөрдөг. Үүнийг анзаараагүй. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргаж байна.” гэв.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Л.Угийн хууль ёсны төлөөлөгч П.Бын өмгөөлөгч Л.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамласан нь хууль буруу хэрэглэсэн гэж байна. Хэрвээ шинэ хуулиар шийдвэрлэх ёстой байсан гэж үзвэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд холбогдуулан тухай үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Үүнийг зөв гэж үзэж байна. Хохирогч “...Ээж том гэдэстэй байсан. ...” гэж хэлээгүй бөгөөд “...Ээж жирэмсэн байсан. ...” гэж хэлдэг. Л.У анхнаасаа П.Бод хэлээгүй бөгөөд хамгийн анх эгч М.Эд хэлсэн байдаг. М.Э нь ээждээ дамжуулж хэлсэн байдаг ба 2 дугаар сард хэлснээрээ хэргийн зүйлчлэл, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд чухал ач холбогдолтой зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг 2013, 2016 онд болсон асуудлууд байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гарчигнаас доош нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үйлдлийн шинжтэй байдаг. Тухайн үед хохирогч 10 настай байсан. Иймд хэргийн талаар нэг бүрчлэн яриулахыг өмгөөлөгч нар шаарддаг бөгөөд энэ нь учир дутагдалтай юм. Хохирогч шүүх хуралдаанд оролцож байхдаа яллагдагчаас айж байсан ба би тухайн үйлдлийг хараад анхааруулж хэлсэн. Шүүх хурал дээр хүртэл айдас арилаагүй байхад, 2 сарын дараа яагаад айгаад байсан бэ гэх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хуулийг буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Гэмт хэрэгт тооцохгүй болсон асуудал мөн байхгүй. Харин шинэ хуулиар шийдвэрлэх байсан гэж байгаа бол өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь зөв гэж үзэж байна. Зам маршрутыг нарийн тогтоогоогүй гэсний хувьд гэрч С.Бүдсүрэн, түүний эхнэр нар мэдүүлэхдээ манай гэрээс урагшаа эргээд нарийн гудамжаар ороод “Таван шар”-ын автобусны буудал ордог, гудамжаараа баруун тийш уруудахаар “Хангай” зах ордог гэдэг. Гурвалжин зах руу явахад “Таван шар”-ын автобусны буудлаас автобусанд суудаг гэх мэдүүлгүүд байдаг. Хувцасны хувьд хохирогч анх 2016 онд мэдүүлэг өгөхдөө хар савхин куртиктэй, жинсэн өмдтэй байсан гэж мэдүүлдэг. Тэрнээс гэрч С.Бүдсүрэнг мэдүүлэг өгсний дараа хохирогч хувцасны талаар тодорхой мэдүүлсэн гэх асуудал байхгүй. Хохирогчийг ухаан алдах хэмжээний хүчтэй цохисон бол хохирогчид гэмтэл учрах ёстой байсан гэж байна. Бага насны хүүхэд айснаасаа болоод ухаан алдах асуудал байж болно. Гэмтэл учраагүй болохоор ухаан алдаагүй гэж үзэх учир дутагдалтай юм. Хүчиндэх үйлдлийг тогтоогоогүй гэх асуудал дээр 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүчиндэх гэмт хэрэг гарсан. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Охин хальсны шинэ урагдалтай гэсэн. Гэрч М.Мөнгөнцэцэг 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хамт байсан гэдэг бөгөөд тухайн үед Г.Бтай хамтран амьдарч байсан гэх зүйл яригддаг. Яг тэр өдөр хамт байсан үгүй нь эргэлзээтэй байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Бт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь 2013 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41 дүгээр гудамжны 18 тоотод 10 нас 11 сартай буюу бага насны Л.Уг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 9 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 15 настай М.Эыг хүч хэрэглэн хүчиндсэн, 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 29 дүгээр гудамжны 11в тоотод М.Эыг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч М.Эын “...Нэг сэрсэн чинь төмөр замын хажууд өндөр цагаан хашааны хажууд хэвтэж байсан ба Г.Б ах миний хажууд зогсож байсан. Тэгснээ "Танайх нь их сүрхий, эцэг эх чинь баян чинээлэг, эд хөрөнгөтэй гээ биз дээ. Түүгээрээ намайг бариад авахыг чинь харъя” гэж хэлээд миний гэдэс рүү өшиглөөд, хөл гар луу цохиод, тонгойгоод баруун шанаа руу цохисон. Тэгээд би ухаан алдчихсан, юу болж байгааг хэсэг хугацаанд мэдээгүй ба дахиад сэргэхэд миний хар куртикны энгэр задгай, дотуур нь өмссөн байсан цэнхэр өнгийн жилетикний энгэр нь задгай, түүний дотор өмссөн байсан цэнхэр цамцны энгэрийн товч бүгд тайлагдсан байсан. Харин хөхний даруулга тайлагдаагүй байсан ба доогуур өмссөн хар өнгийн даавуун өмд, дотоож гуя хүртлээ давхар тайлагдсан, би шороон дээр хэвтэж байсан. Г.Б байхгүй байсан. Тухайн үед миний гар өвдөөд бас алхаж чадахгүй, алхах гэхээр бэлхүүснээс доошоо өвдөөд явж чадахгүй байсан. ...” /1хх 33-35/,
бага насны хохирогч Л.Угийн “...Намайг 6 дугаар ангид орох жил манайх Д.Лхагвасүрэн ахын хашаанд амьдардаг байсан. ...Тухайн үед би ээж П.Б, Г.Б нарын хамт амьдардаг байсан. Г.Б нь манай ээжтэй суусан хүн юм. ...2013 оны 8 дугаар сард ээж П.Б, Г.Б ах хоёрын өвөрт хамт унтсан. Тэр үед манай ээж жирэмсэн байсан ба өглөө босоод ажилдаа явсан, би гэртээ Г.Б ахын хамт унтаад үлдсэн. Тэгтэл Г.Б ах намайг унтаж байхад бандаашийг маань тайлах гээд татахаар нь сэрсэн ба миний аманд бэлэг эрхтнээ хийх гэж дайрахаар нь ...босох гэтэл миний толгой руу гараараа цохиж, зодоод миний хоёр хөлийг алцайлгаж, бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хүргэж болиод, шүргүүлж байснаа больсон. Надад “Ээж, ах, дүү нартаа хэлвэл ална шүү” гэж сүрдүүлэхээр нь би тэр өдрөө ...ах Баянбилэгийнд очиж, тэднийд 5 хоносон. ...Гэртээ унтаж байгаад сэрсэн чинь ээж ажилдаа явчихсан, Г.Б ах миний орны ямар ч хувцасгүй урд шалдан зогсож байхаар нь би цочиод хашгирсан. Тэгтэл намайг шууд ор руугаа чирэхээр нь би "Таныг ээжид хэлнэ дээ" гэсэн чинь миний толгойн зүүн хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн чинь миний бэлэг эрхтнийг маань орны даавуугаар арчиж байсан. ...2016 оны 2 дугаар сард ...Б.Б эгч надаас “Чи яагаад гэртээ очихгүй байгаа юм бэ, Г.Б чамайг оролдоод байдаг юм уу...” гэж асуухаар нь би “Тийм” гэж хэлсэн. Тэгээд надаас “Ээждээ хэлсэн үү...” гэж асуухаар нь би “Хэлсэн” гэж хэлсэн. ...Г.Б намайг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41-18 тоотод ах Д.Лхагвасүрэнгийн хашаанд амьдарч байхад оролдож байсан юм. ...” /1хх 37-38/,
гэрч П.Бын “...М.Эын ... ээж Б.Б нь над руу дайрч "...Чамаас боллоо, чи холбоотой байснаас манай хүүхдийг зодож бас хүчиндлээ...” гэж намайг буруутгаж, “...Чиний охиныг ч бас оролдсон байна лээ...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Уянсанаагаас асуухад 2013 оны 8 дугаар сард буюу зун амраад ирчихсэн байхад намайг ажилдаа явчихсан хойно унтаж байхад нь Л.Уг оролдож ам руу бэлэг эрхтнээ хийх гээд байсан, мөн бэлэг эрхтнээ бэлэг эрхтэнд нь хүргэж, шүргүүлээд байсан. Ийм байдлаар 2 удаа оролдсон гэж ярьсан юм. ...” /1хх 46-48/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...2015 оны 10 дугаар сард манайд Л.У гүйж ирээд манай охин М.Эд “...Би Г.Баас айгаад байна, дахиж гэр лүүгээ очихгүй, 24 цагийн ажилд явж байгаа, ажилдаа явсан хойгуур л гэртээ очиж хонож байна. Лхагвасүрэн ахын хашаанд байдаг байхад намайг орондоо хэвтэж байхад Г.Б өвөрт орж ирээд бандаашийг минь тайлаад бэлэг эрхтнээ хийх гээд байсан, тэгэхээр нь “...Ээж, Баянбилэг, Мөнхбаатар ахад хэлнэ шүү...” гэж хэлэхэд “...Тэгвэл чиний хайртай хүмүүсийг ...ээжтэй чинь та хоёрыг ална...” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манай охин М.Э “...Чи ээжийг орой ажлаасаа ирэхэд нь хэлсэн дээр...” гээд намайг орой ирэхэд энэ талаар ярьсан юм. ...2015 оны 10 дугаар сард манайд Л.У ирж, манай охин М.Эд хэлснээр би мэдсэн. Өмнө манайхаар ирдэг байсан боловч юм ярьж байгаагүй. ...” /1хх 49/,
гэрч Э.Бямбасүрэнгийн “...Хэрэг болсон он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг М.Эын гэрт ороход зургийн өмнө уйлаад сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “...Өглөө хичээлдээ явж байхад Г.Бтай таараад, ...Г.Б нь намайг вагон явдаг зам руу чирж явсан, ...зодсон. ... Мөн “...Аав, ээж, ах, дүү нартаа хэлэх юм бол ална шүү. ...” гэж заналхийлж хэлсэн талаар надад хэлсэн. Тэгэхээр би энэ талаар ээждээ хэлсэн. ...Тэгээд би буцаад гэр рүүгээ орсон. М.Эыг цонхон дээр орилохоор нь манай ах гарсан. Тэгээд ах буцаж орж ирээд “М.Эыг Г.Б орж ирээд өшиглөж байгаад гараад явсан гэж байна...” гэж хэлсэн. Манай ахыг ороход М.Э орныхоо өмнө хэвтэж байсан гэж хэлсэн. ...М.Эын гэрт эхлээд намайг ороход уйлаад сууж байсан. ...Харин дараа нь ороход атиралдаад хэвтэж байсан. ...Мөн Г.Б нь хашааны дотор М.Эыг төмрөөр цохиод ухаан алдуулсан байсан. ...М.Э хэлэхдээ “...Г.Б нь намайг зодож, ухаан алдуулсан бөгөөд намайг сэрэхэд миний энгэр ...задгай, хувцас ...тайлагдсан байхаар нь би гэр лүүгээ явахаас айгаад сургууль руугаа явсан. Сургуулийнхаа ариун цэврийн өрөө орж, хувцсаа тайлаад үзэхэд миний эрхтнээс цус гарсан байсан. Тэгэхээр нь сүүлийн 1 цагийн хичээлдээ суучихаад гэртээ ирсэн. ...” гэхээр нь би хүчиндүүлсэн юм байна гэж бодоод ээж рүү нь залгаж, энэ талаар хэлсэн. ...” /1хх 39-40/,
гэрч Я.Алтанзулын “...2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр буюу 5 дахь өдөр хичээл орохоос өмнө ...М.Э над руу утсаар яриад “Багшаа надад ажил гарчихлаа. Эхний 3 цагийн чөлөө өгөөч...” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. Би 4, 5 дугаар цаг дээр ирцээ бүртгэхэд М.Э хичээлдээ ирчихсэн байсан. ...Ирэх 7 хоногт М.Э гараа боочихсон хичээлдээ ирсэн ба ээж Б.Б над руу утсаар яриад “Манай охин бусдад зодуулчихсан юм” гэж хэлж байсан.” /1хх 128/,
гэрч С.Бүдсүрэнгийн “...2005 оноос найз нөхдийн холбоотой. ...Буяа гэх хүүхэн нь гэрээс юм хулгайлсан гэж гомдол гаргасан байсан. Тэр нь зүгээр болсон чинь бас хүүхдийг нь оролдсон гээд л хэл амаад болоод зүгээр болсон. Энэ асуудал 2016 оны 10 дугаар сард болсон ба манай байшинг барьж байх үед юм. Тухайн үед байшин барихад Г.Б юм хийгээгүй, архи уугаад л байдаг юм. Г.Б тухайн үед янз бүрийн хүүхэн авчирдаг байсан ба М.Мөнгөнцэцэг гээд нэг хулгайч хүүхнийг лав авчирч хонож байсан. Тэр нь надаас 100,000 төгрөг аваад алга болсон. 2016 оны 10 дугаар сард Буяа гэх хүүхэн нь цагдаатай хамт шөнө ирж Г.Быг авч явсан ба маргааш нь зүгээр хүрээд ирсэн. Тэр цагдаа ирдэг өдрийн урд өдөр нь манайхаас гараагүй байх, ...гэхдээ би санахгүй байж магадгүй. Би байшин барьж байсан болохоор байнга гадуур дотуур гарч байсан учраас намайг эзгүйд юу хийдгийг би мэдэхгүй байна. Орой ирэхэд нэг хүүхэнтэй согтуу байж байдаг байсан. ...Г.Б хар өнгийн зузаан куртик, бараан өнгийн жинсэн өмдтэй байсан санагдаж байна.” /1хх 114-116/,
...Өглөө 9 цагийн орчим ажил эхэлдэг байсан ба Г.Б гарахдаа ихэвчлэн барилгын материал авахаар явдаг байсан. Барилгын материалыг 44 буюу Гурвалжин, Хангай захаас авдаг байсан. Г.Б гадагш гарахдаа миний хувцсыг өмсдөг байсан. Надад уртавтар савхин куртик байсан ба түүнийг Г.Б өмсөж алга болсон байх. 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-ны өдрийн хооронд Г.Б манайд, барьж байгаа байшинд амьдардаг байсан. Өдөр нь ажлаа хийж байгаа гэж боддог болохоос би гадуур ажилтай болохоор явчихдаг байсан. Эхнэр Р.Отгончимэг Г.Бын байх үеийн асуудлыг бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн байсан...” /2хх 114-115/,
гэрч Д.Лхагвасүрэнгийн “...2016 оны 10 дугаар сарын 6-наас 9-ний өдрийн хооронд С.Бүдсүрэн гэх айлын барьж байгаа байшингийн хаалгануудыг хийж өгсөн. ...4 хоног ажилласан. Би өглөө 9-өөс 10 цагийн орчим очоод орой 19-өөс 20 цагийн орчим харьдаг байсан. ...Намайг байхад Г.Б өдөржин хамт байдаггүй. Материаланд ийшээ, тийшээ явна гээд гарчихдаг байсан. 10 дугаар сарын 7-ноос 9-ний өдрийн хооронд би ажилласан. Г.Б миний дэргэд байнга байгаагүй.” /2хх 116-117/,
гэрч Р.Отгончимэгийн “...Манай нөхөрт хар өнгийн урт савхин куртик байсан ба Г.Б ажилдаа өмсдөг байсан. Одоо бол байхгүй. ...Манайхаас доошоо Мах импексийн хажуугаар гараад шууд 5 шарын автобусны буудал ордог...” /1хх 230/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13975 дугаартай дүгнэлт /1хх 51/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Г.Бын 2013 оны 8 дугаар сард, 10 нас 11 сартай буюу бага насны Л.Уг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хохирогчийг тохуурхан доромжилж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, насанд хүрээгүй 15 настай М.Эыг хүч хэрэглэн хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр, М.Эыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн, Г.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Г.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 11 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэн нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч болон хохирогч нарын зам маршрутыг шалгах ажиллагаа огт хийгээгүй. Барилгын материал авах замдаа хохирогч М.Этай тааралдаж, хүчиндэх үйлдлийг хийсэн гэдэг. ...С.Бүдсүрэнгийн /1хх 128/ мэдүүлэг байдаг. С.Бүдсүрэнгээс Г.Быг барилгын материал авахуулахаар мөнгө өгч явуулсныг тодруулж асуугаагүй.
...Гэрч М.Мөнгөнцэцэгийн /1хх 16, 127/ мэдүүлгүүд, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр гэрчээр өгсөн 3 удаагийн мэдүүлгүүд дээр “...Г.Б 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гэрээс гараагүй. Миний дэргэд байсан. ...” гэж тогтвортой мэдүүлж нотолдог. Уг нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгээгүй.
Гэрч С.Бүдсүрэнгийн /1хх 114/ мэдүүлэгт “...Цагдаа ирдгийн урд өдөр нь Г.Б манайхаас гараагүй...” гэж хэлдэг. Уг мэдүүлгийг анхан шатны шүүхээс ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа нотлоогүй...” гэж хэргийг нотолбол зохих нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв, тогтвортой мэдүүлэг гэж дүгнээд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Хохирогчийн өгсөн 2 удаа өгсөн тайлбар /1хх 19, 21/, 1 удаа өгсөн мэдүүлэг /1хх 33/ дээр Г.Б гэж хүн намайг хүчиндсэн гэж мэдүүлээгүй. Хэргийн газрын үзлэгээр хэрэгт ач холбогдолтой ямар нэгэн ул мөр илрээгүй. Хохирогчийн биенээс болон дотоожноос эр бэлгийн эс илрээгүй. Хохирогч М.Э “...Миний бэлэг эрхтнээс цус гарч, миний дотуур өмд, дотоож цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 33-35/ өгсөн байдаг. Шүүх эмнэлгийг 9597 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 54/ дээр “...Хар өнгийн дотоож, бэлэг эрхтэн орчмын хэсгээр цайвар өнгийн бохирдолттой. ...” гэсэн байх бөгөөд ямар нэгэн цус илрээгүй байдаг.
Хохирогч “...Миний хөл, гуя хөхөрсөн байсан. ...” /1хх 35/ гэж мэдүүлдэг боловч тухайн өдөр гарсан шинжээчийн дүгнэлт “...Ямар нэгэн ил гэмтэлгүй байна. ...” гэж гарсан байдаг. Хохирогчийн биед зүүн шууны босоо чиглэлтэй хугарал үүссэн гэдэг боловч өөрийнх нь өгсөн мэдүүлэгт “...Миний дал, мөр лүү 2 удаа өшиглөсөн. ...” /1хх 21/ гэж мэдүүлсэн бол дараа нь “...Миний хавирга руу 2 удаа өшиглөсөн. ...” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад гарын зүүн шууны хугарал гэсэн гэмтэл гарч ирдэг. Уг гэмтэл нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй зөрдөг.
...Хохирогч эхний 2 мэдүүлэгтээ Г.Бын өмсөж явсан хувцасны талаар ярьдаггүй. Сүүлд өгсөн мэдүүлэгтээ “...Г.Б хар савхин хүрэм, саарал өнгийн жинсэн өмдтэй байсан. ...” гэж хэлдэг. Уг мэдүүлгийг С.Бүдсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авсны дараа өгсөн байдаг. Гэрч С.Бүдсүрэн “...Би ажил хийлгүүлэх гэж хар хүрэм, саарал өмд өгсөн. Гэхдээ 4 хоног архи уугаад ирэхдээ алга болгосон байсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж, мөн хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр ...шалгаж болно.” гэж тус тус заасан бөгөөд өөрт холбогдох үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулаагүй нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрч нарын мэдүүлэгт үндэслэн зам маршрутын зургийг хэрэгт хавсаргасан нь хуульд нийцжээ.
Түүнээс гадна, гэрч С.Бүдсүрэнгийн “...Манайхаас гараагүй байх, ...гэхдээ би санахгүй байж магадгүй. Би өөрөө байшин барьж байсан болохоор байнга л гадуур дотуур гарч байсан учир намайг эзгүйд юу хийдгийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 114-116/, “...Өдөр нь ажлаа хийж байгаа гэж боддог болохоос би гадуур ажилтай болохоор явчихдаг байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 114-115/-ээс үзэхэд шүүгдэгч Г.Быг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр С.Бүдсүрэнгийн гэрээс гараагүй гэж үзэх боломжгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд гэрч М.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд бага насны хохирогч Л.У, насанд хүрээгүй хохирогч М.Э нар удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Г.Б нь ...толгой руу цохиход ухаан алдсан байсан. ...” гэжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Б нь насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндэд халдан толгойд цохисны улмаас насанд хүрээгүй хохирогч нар ухаан санаа балартан сэргэх хүртэл хугацааны үйл явдлыг мэдэх боломжгүйгээс гадна хэргийн газрын үзлэг болон хохирогчийн бие, дотоожноос эр бэлгийн эс, цус заавал илрэх ёстой, эсхүл илрээгүй нь шүүгдэгч Г.Быг гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13975 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Насанд хүрээгүй хохирогч М.Эын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13975 дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дал, мөр хавирга нь хүний биеийн цээжний нэг хэсэгт хамт байрлах ба насанд хүрээгүй хохирогчийн “...Миний дал, мөр лүү 2 удаа өшиглөсөн. ...” /1хх 21/, “...Миний хавирга руу 2 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй.
Мөрдөн байцаалтад яллагдагч Г.Бын өмсөж явсан хувцасны талаар насанд хүрээгүй хохирогч М.Эаас 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр /1хх 33-35/, гэрч С.Бүдсүрэнгээс 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр /1хх 114-116/, гэрч Р.Отгончимэгээс 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр /1хх 230/ тус тус өгсөн мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн дээрх давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцохгүй болсон хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан зохицуулалтыг хэрэглээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн зүйл шинэ хуульд хязгаарлагдмал хүрээтэй болсон буюу хохирогчийн зөвшөөрлөөр ёс бусаар хангасан тохиолдолд гэж өөрчлөгдсөн. Тэгэхээр хуучин Эрүүгийн хуулийн ёс бусаар хангасан гэдэг заалт байхгүй болсон. 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүчиндэх гэмт хэрэг байгаа. Гэтэл хүчиндсэн гэж үзэхээр хохирогчийн охин хальс урагдаагүй. Хохирогч мэдүүлэхдээ миний бэлэг эрхтнийг бэлэг эрхтнээрээ арчсан гэдэг. Энэ нь анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Г.Бын 2013 оны 8 дугаар сард бага насны Л.Уг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулжээ.
Энэ зүйлийн тайлбар хэсэгт “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж ... хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж заасан тул Г.Бын үйлдлийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн дагуу хүчиндэх гэмт хэрэг гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 8 дугаар сард Л.У нь 10 нас 11 сартай болох нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж хуульд тайлбарлажээ.
Уг хуулийн тайлбараас дүнгэвэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар оногдуулах ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас хөнгөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бт оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Г.Бын бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдлийг анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ