Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

2019           4             16                                            2019/ДШМ/339

 

Г.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Юү Шин,

орчуулагч С.Энхжин,

иргэний хариуцагч Э.Баттогтох,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар т холбогдох 1803004040385 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Г Бр, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өргөжих хаус” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Толгойтын тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжны 480 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:УГ81101710/;

 

 нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун урд замд “Хьюндай Трак” загварын 71-08 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ...арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн Кийг  мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Гн Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тооцож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар “Монгол даатгал” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-иас /Э.Баттогтох/ 21.300.494 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Юү Шинд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Юү Шин нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан ын “В, С” ангилалын №295412 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хохирогч талаас уучлалт хүсэж цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрийг чадах чинээгээрээ өгнө гэдгийг илэрхийлж байна. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг бөгөөд надад нэг удаа боломж олгож хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна...” гэжээ.

 

Шүүгдэгч  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй, давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч ын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч ын гэм буруу болон тухайн хэргийн зүйлчлэлийн талаар өмгөөлөгчийн хувьд маргахгүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон, хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, явган зорчигч Ким Жү Юнг нь явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явган хүний гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй буюу өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байна.

Давж заалдах шатанд иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлж үлдэх төлбөрийг тодорхой график гарган төлөхөө илэрхийлж байгаа болно.

ын хувьд урьд өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж 4 ам бүл тэжээдэг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлууд болон давж заалдах шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.000.000 төгрөгийг төлж барагдуулан үлдсэн төлбөрийг иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-тай хамт график гарган нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Юү Шин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ыг хоригдож байгаад сэтгэл харамсаж байна. Миний хүүхэд маш хүнд бэртсэн. Насан туршдаа тахир дутуу явах юм шиг байна. Хүүхдийг сэтгэлийн талаас нь ч биеийн талаас нь ч тайтгаруулахад зөвхөн мөнгө гол нь биш, хохироосон хүн буюу ын сэтгэлээсээ гаргасан сэтгэлийн уучлалт хүссэн үг хэрэгтэй. Би ыг манай хүүхэд рүү утасдаад эсхүл, над руу утасдаад уучлалт гуйхыг маш их хүлээсэн. Одоог хүртэл нэг удаа ч гэсэн над руу утасдаж уучлалт гуйх эсхүл, хүүхдийн минь биеийн байдлыг асууж залгасан удаа байхгүй. Ар гэрээс нь ч гэсэн нэг ч удаа залгаагүй. Сая дэлгэцээр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна гэж ярьж байгааг сонслоо. Өмнө нь яагаад  над руу утасдаад нэг ч удаа уучлалт гуйх ч юм уу эсхүл, эхнэрээрээ дамжуулаад надтай холбогдож болоогүй юм бэ? Над руу нэг ч удаа холбогдохгүй байгаа шалтгаан нь сонин санагдаж байна. Яг үнэндээ Солонгос улсад эмнэлгийн төлбөрт 100 гаруй сая төгрөгийн төлбөр гарсан. Энэ хүмүүсийн байдлыг харгалзан үзээд би өөрийнхөө насан туршийн даатгалаараа 70 хувийг нь хөнгөлөөд хаалгуулсан. Миний хүсч байгаа зүйл бол зөвхөн мөнгө биш, чин сэтгэлээсээ надаас болон миний хүүхдээс уучлалт гуйх хэрэгтэй байсан. Тэр үг л миний хүүхэд болон надад хэрэгтэй байна. Миний хүүхэд насанд хүрээгүй учраас хүүхдийнхээ өмнөөс шүүх хуралдаанд оролцож байгаа ч гэсэн хүүхэддээ би очоод мөнгө аваад энэ бүх зүйл дуусчлаа гэж хэлэх надад үнэхээр хэцүү байна. Тийм болохоор миний хүүгээс болон надаас уучлалт гуйгаад би түүнийг хүүхэддээ очоод чин сэтгэлээсээ энэ асуудалд уучлалт гуйж байна гэж хэлсэн бол миний хүүхэд ч гэсэн  илүү тайтгарах байсан байх. Манай өмгөөлөгчтэй холбогдоод “10.000.000 төгрөг өгье, үлдсэн мөнгийг нь графикийн дагуу төлөөд явна” гэж хэлсэн байдаг. Би өмгөөлөгчтэйгөө уулзаад 15.000.000 төгрөг өгөхөд болно гэж хэлсэн. Энэ хүмүүсийн хэцүү амьдралыг сонсоод ойлгож байна. 15.000.000 төгрөг байвал бид нарт эмчилгээний зардлаа нөхөхөд хэрэгтэй байгаа. Би өөрөө 100.000.000 сая төгрөгийн эмчилгээний зардлыг 30.000.000 төгрөг болгож явсан шүү дээ. Хохирол барагдуулсан 10.400.000 төгрөг төлсөн гэдгийг 1 цагийн өмнө л мэдлээ. Өчигдөр шилжүүлсэн гээд баримт шууд үзүүлж байсан. Хэрэв үнэхээр уучлалт гуйх сэтгэл байдаг бол яагаад өчигдөр мөнгө хийсэн үедээ над руу утасдаад “10.000.000 төгрөгийг хийсэн шүү, маргааш 400.000 төгрөгийг нь өгнө” гэсэн байдлаар надад хэлээгүй юм бэ. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирээд л мэдлээ. Баримт үзүүлээд л яваад өгсөн. Миний бодлоор бид нараас уучлалт гуйхаас илүү шүүх хуралд өөрийгөө ялаас хөнгөлөхийн тулд хийж байгаа үйлдэл шиг л харагдаад байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Э.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болсон бүх зүйлд байгууллагын зүгээс болон өөрийн зүгээс уучлалт гуйж байна. Харамсаж байгаагаа бас хэлмээр байна. Хохирлыг удаах санаа байгаагүй гэдгээ хэлмээр байна...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд тодорхой хэмжээнд хохирол төлбөр төлсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гэм буруугийн байдалд маргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн хувьд маргахгүй, хохирол, төлбөрийг нөхөн төлөх талаар илэрхийлж урьд авсан хорих ялыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна. Прокурорын зүгээс дээрх асуудалд шүүхийн шийдвэр хэргийн нөхцөл байдалтай тохирсон, оногдуулсан ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун урд замд “Хьюндай Трак” загварын 71-08 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ...арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн Ким Жү Юнгийг /Kim Juyong/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Юү Шиний: “...Манай эхнэр, хүүхэд мөн хүүгийн найз нар Зайсан толгой руу надаар хүргүүлж үлдсэн. Тэд нар салхинд гараад буцаж гэр лүүгээ алхаж явж байгаад манай хүүхэд замдаа машинд хөлөө дайруулсан байсан. 2018 оны 5 дугаар сарны 06-ны өдрийн 16 цаг 40 минутын үед манай охин над руу залгаад “ах машинд дайруулчихлаа, бид нар түргэний машинаар Гэмтлийн эмнэлэг явлаа” гэсэн. Би Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүхдийнхээ хөлний зургийг авахуулахад хоёр хөл нь шилбээрээ хугараад яс нь арьсаа цоолж гарч ирээд маш их цус гарч байсан. Дараа нь Монголд ажиллаж байгаа Солонгос эмч Гэмтлийн эмнэлэг дээр ирээд манай хүүхдийн хөлийг үзээд “энэ хүүхдийн хөл Монголд эмчлэх боломжгүй байна. Тиймээс Солонгос улсад очиж эмчлүүлэх хэрэгтэй байна” гэсний дагуу тэр орой 23 цагийн онгоцоор Солонгос улс руу эмчлүүлэхээр явсан...” /1хх 25/,

 

иргэний хариуцагч Э.Баттогтохын: “...Х.Трак маркийн 71-08 УНТ дугаарын автомашин “Өргөжих Хаус” ХХК-ийн эзэмшлийнх юм. Манай машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Осол гарсан өдрөө Батбаяр над руу залгаж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “хүүхэд машины зүүн хойд дугуй руу орж ирээд мөргөчихсөн. Би тэр хүүхдийг хараагүй” гэж хэлсэн. Манай компани автомашинаа шалгах механик байхгүй. Жолооч нар өөрсдөө техникийн бүрэн бүтэн байдлаа хариуцдаг...” /1хх 75/,

 

насанд хүрээгүй гэрч И Да Хёны: “...замын баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын урд талаас ачааны машин гарч ирээд манай найзыг зүүн урд талын дугуйгаараа дайрч газар унагаад зогсолгүй арын дугуйгаараа хөлийг нь дайрсан...” /1хх 80/,

 

гэрч Ш.Дэлгэрмаагийн: “...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Батбаяр над руу сандарсан байдалтай залгаад “Зайсан толгойн баруун урд зам дээр хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Би хүүхдээ аваад осол болсон газар очиход нэг солонгос хүүхэд зам дээр хэвтэж байсан...” /1хх 88/,

 

шинжээч А.Оюун-Эрдэнийн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрханы Техникийн үзлэгийн төвийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан. Энэ нь стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтад тодорхой заасан. Зам тээврийн осол гарах шалтгаануудын нэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаагаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг...” /1хх 108/,

 

шинжээч Л.Гансүхийн: “...Явган зорчигч Ким Жү Юнг нь явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлтэй хэсгээр гараагүй байх магадлалтай явган зорчигчид үүрэг хүлээлгэсэн дүрмийн заалт зөрчсөн талаар тусгасан байгаа. Уг заалт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /1хх 110/,

 

шинжээч В.Балжиннямын: “...Зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. /1хх 112/,

 

шинжээч Д.Батзоригийн: “...Шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хариултаар зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /1хх 113/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ким Жү Юнгийн биед баруун шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй, зүүн шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй хугарал, баруун зүүн хөлийн тавхайд шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон гэмтлийн 727 дугаар дүгнэлт /1хх 92/,

 

Замын Цагдаагийн албаны “Хьюндай Трак” маркийн 71-08 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Гомбын Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно; мөн 3 дугаар хавсралтын 3-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн,

явган зорчигч Ким Жү Юнг нь дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг зөрчсөн,

“Хьюндай Трак” маркийн 71-08 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Гомбын Батбаяр нь N/=(254*12.6*0,7)/1,1 = 45,1 км/цагийн хурдтай явсан болохыг тус тус тогтоосон шинжээчийн 399 дугаар дүгнэлт /1хх 94-95/,

 

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 71-08 УНТ улсын дугаартай “Хьюндай Трак” (цистерн) маркийн автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү нь стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос ажиллагаагүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ хэт их байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр тоормосны тэлэгч аппаратуудын битүүмж, ажиллагаа хэвийн үед, баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй, зогсоолын тоормосны гар татуургын тросс тасраагүй боловч ажиллахгүй байгаа нь тоормосны накаладуудад тохиргоо хийгээгүй, явах эд ангийн эвдрэлгүй боловч тэнхлэг тохиргоо алдагдсан, утаа хэвийн хэмжээнээс их байгаагаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

Уг тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, тэнхлэг тохиргоо алдагдсан эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

Шингэн дамжуулгат тоормосны системтэй. Баруун хойд талын дугуйн тоормос, гар тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Брабан дотор байрлах тэлэгч поршен, накладуудын тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байгаа болохыг тогтоосон 033164 дугаартай дүгнэлт /1хх 117-125/,

 

Замын Цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэд “Хьюндай Танклорри" маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины хурдыг зорчих хэсэг дээр үүссэн тоормосны мөрийн уртын хэмжээг ашиглан тодорхойлсон байна. Уг автомашины техникийн үзүүлэлтүүдээс харахад бүх жин нь 5,0 тонн /харьцангуй хүнд даацын бус/, овор, хэмжээ ихгүй байх ба тээж явсан ачаа /бохир/-наас үл хамаарч ямар ч тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнийг хянах боломж бүхий хурдыг сонгож явах тухай, цаашлаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнтэй огтлолцсон замын хэсэгт дүрэмд заасан дарааллаар нэвтрэх тухай заасан. Зам тээврийн осол хэрэг гарсан гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын 5.16-д заасан” а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам /13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”/-ын шаардлагыг биелүүлээгүй нь харагдаж байна.

Явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө тодорхой зайд хүүхэд автомашинд мөргөгдөн унасан гэх Б цэг /цусан мэт шингэн/ байх тул явган зорчигч Ким Жү Юнг нь явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явган хүний гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй байх магадлалтай. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэгээр илэрсэн “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины дугуйнуудаас үүссэн 12,6м урттай мөрүүд нь тоормосны мөр байх тул хурдны тооцоололд ашиглаж болохоор байна.

Тээврийн хэрэгсэл, явган зорчигч нар харилцан хөдөлгөөнтэй, явсан чиглэл нь огтлолцож байх тохиолдолд /зам тээврийн осол үйлдэгдсэн/ явган зорчигч автомашины урд болон хажуугийн хэсэгт мөргөгдөх, шүргэгдэх үед автомашины арын дугуйн доогуур дайруулах боломжтой болохыг тогтоосон 492 дугаар дүгнэлт /1хх 101-102/,

 

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 492 дугаартай нэмэлт шинжээчийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн нэр бүхий шинжээчдийн тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, хэрэгсэл ашиглан гаргасан 033164 дугаартай дүгнэлтээр “...тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүн талдаа 5,5 кН, баруун талдаа 2,8 кН, зөрүү нь 49,09 хувь /стандарт 30 хувиас бага байх/” гэж гарсан байна. Энэ нь тээврийн хэрэгсэл тоормослоход бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлөх магадлалтай бөгөөд хэрхэн, ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт /2хх 31/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-13/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /1хх 15/, Эд мөрийн баримаар тооцох тухай тогтоол /1хх 19/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20/, 102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /1хх 155-158/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 162-163/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Шүүгдэгч ын “...хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Г.Наранбаатарын “...ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: