Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жавзандамба нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Жавзандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Д.Цэвээнравдан түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал /онлайнаар/, шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах нарын өмгөөлөгч Б.Батсүх/ онлайнаар/, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолтой Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамба,

2.Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цэцэгт Олхонууд овогт Дамдиндоржийн Цэвээнравдан,

3.Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Оорцог овогт Пидагийн Амгаланбаатар,

4.Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Элжигэд овогт Баттулгын Энхбаатар,

5.Монгол улсын иргэн, 1954  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж,

6.Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Мөнхтөр овогт Даваагийн Барсболд,

7.Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Ховд аймгийн сум дундын шүүхээр 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Багшийнхан овогт Норжмаагийн Бадрах,

Яллагдагч Б.Жавзандамба нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр 'Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 2015 оны 5 дугаар сарын 11- ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би Ховд аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 14.000.000 төгрөгийн хохирол, улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн 11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм.

Та энэ авто машиныг 12.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 51.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

Яллагдагч буюу “Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрах нь Цогт Барс” ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Барсболд, дарга Ч.Пүрэвдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Барсболд нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Пүрэвдорж нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар ‘Цогт Барс’ ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч буюу аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д.Цэвээнравдан нь хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улмаар “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамба Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1/2492 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 132.818.160 төгрөгийг, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.134.147 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.694 төгрөгийг “Цогт Барс’ ХХКомпанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал ‘Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Ялагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Амгаланбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогдсон байна

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебуланаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5,36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жавзандамба, Н.Бадрах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6,36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар,Ч.Пүрэвдорж Д.Барсболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Жавзандамбад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, Шүүгдэгч Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамбыг бусдад их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-ийн 2.2-т зааснаар 02 / хоёр/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбад оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбаас 51.300.000 / тавин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Ганхуягт олгож, Шүүгдэгч Б.Жавзандамба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Б.Жавзандамбын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын 4-р баг, Бугат багийн 25-14 тоотод байрлах Г-1617003229 дугаартай 879.2 м.кв газар, Ү-1617003220 дугаартай 41 м.кв граж,Ү-1617003845 дугаартай 69.33 м.кв хувийн сууцыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д  зааснаар хадгалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Д.Цэвээнравдангийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 30 айлын 17 тоот 2 өрөө, Ү-161700185 дугаартай орон сууц битүүмжилсэн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Д.Барсболдын Тоёото королло маркийн 72-37 ХОҮ удсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч П.Амгаланбаатарын Мицубиши пажеро маркийн 28-76 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Б.Энхбаатарын Тоёото приус-20 маркийн 09-43 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн Мицубиши пажеро маркийн 42-48 ХОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч Н.Бадрахын Lexus 470 маркийн 44-99 ХОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн тогтоолуудыг цуцалж, Шүүгдэгч Б.Жавзандамбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

                Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жавзандамбад прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлгүй байна.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн хуулийн тайлбарт энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамруулна. Мөн Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд албаны эрх мэдэл гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ гэжээ. Б.Жавзандамба, Н.Бадрах нар нь хэдийгээр төрийн албан тушаалтан биш ч тухайн үед төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, П.Амгаланбаатар нартай бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

            Дээрх албан тушаалтанууд нь албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зуруулсан үйлдэлийг яллагдагч Б.Жавзандамба, Н.Бадрах тэдэнтэй бүлэглэн үйлдсэн тул тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллагдагчаар татсан тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Б.Жавзандамба, Н.Бадрах нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэн хуулийн дээрх заалтыг журамлан яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулинд нийцсэн байна.

            2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг үндэслэн шүүх хуралдаанаас шүүгдэгч Н.Бадрах, Б.Жавзандамба нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд оногдуулах ял нь хүндэрч шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордож байгаа тул хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгч Н.Бадрах, Б.Жавзандамба нарын дээрх үйлдэлд нь гэмт хэргийн шинж байсаар байхад хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаа нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилго 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим тус тус алдагдуулсан, шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг нь утга агуулгын хувьд зөрүүтэй болсон гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шүүгдэгч Б.Жавзандамбад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж 2 жилийн хугацаатай ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Миний хувьд хохирогч Э.Ганхуягийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас өөр бусад зүйлчлэлтэй холбоотой ярих зүйл байхгүй. Энэ хэргийн дунд малчин Э.Ганхуяг гэх хүний эрх зүйн байдал дордож байна гэв.

            Шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын тус бүрийн үйлдлийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлож чадаагүй учраас анхан шатны шүүх 24 тоот шийтгэх тогтоол гаргахдаа тодорхой дүгнэлтүүдийг хийж гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Жавзандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жавзандамба нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дэх заалтыг анхан шатны шүүх хэрэглэж зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Д.Цэвээнравдан түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ  хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлд  хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа,анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жавзандамба Н.Бадрах нарыг  “Сумын төвийн шинэчлэл“ төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.-т зааснаар, шүүгдэгч Б.Жавзандамбыг  бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Цэвээнравдан,П.Амгаланбаатар,  Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний буюу 279.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ./6 дугаар хавтас хх-ийн 28-37 дугаар тал/

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах нарт  холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Цэвээнравдан,П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Жавзандамбад   2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. болгон өөрчилж, шүүгдэгч Б.Жавзандамбыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч Д.Цэвээнравдан, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Н.Бадрах, Б.Жавзандамба нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй буюу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд ” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар  Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нь Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын болон орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бараа, ажил үйлчилгээ худалдан авах, түүний гүйцэтгэлийг санхүүжүүлэх журмыг баталжээ. /1 дүгээр хавтас хэргийн 2-3,65-66,75-76 дугаар тал, 4 дүгээр хавтас хэргийн 35-38 дугаар тал,8 дугаар хавтас хэргийн 9, 10 дугаар тал/ Улмаар Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “Цогт Барс” ХХК-ны захирал  Б.Жавзандамба захирал нар 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх хот тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ”-г баталж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 2-3,65-67,75-77 дугаар тал, 8 дугаар хавтас хэргийн 9, 10 дугаар тал/ Энэхүү  гэрээний дагуу Ховд аймгийн төрийн сангаас “Цогт Барс” ХХК-ны 5845520079 тоот ХААН банкны дансанд 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр урьдчилгаа төлбөрийн баталгаа 30 хувь буюу 85314147 төгрөг, ажлын явцын гүйцэтгэл, гүйцэтгэлийн баталгааг үндэслэн олгох ёстой байсан 50 хувь буюу 132.818.160 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,эцсийн гүйцэтгэл, ашиглалтанд авсан акт, баримтыг үндэслэн шилжүүлэх байсан 20 хувь  60.867.694 төгрөгийг  тус тус шилжүүлжээ./ 1 дүгээр хавтас хэргийн 70-72,245-246 дугаар тал, 8 дугаар хавтас хэргийн 5,6 дугаар тал/

 “Цогт Барс” ХХК-ны  сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх хот тохижилт,хашаажуулалтын ажлын эхний гүйцэтгэл буюу 30 хувь, 2 дахь ажлын гүйцэтгэл буюу 50 хувийн ажлын гүйцэтгэлийг  хийж гүйцэтгээгүй  байхад Алтайн буйлааст ХХК-нь  хуурамч ажлын гүйцэтгэлийн  баримт бичгийг уг компанид үйлдэж өгсөн  байна. “Цогт Барс” ХХК-ний сумын төвийн шинэчлэл“ төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх хот тохижилт,хашаажуулалтын ажлын 30 хувь буюу эхний гүйцэтгэл,  50 хувь буюу 2 дахь гүйцэтгэлийг  гаргаж   өгсөн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичигт захиалагчийг төлөөлж Ховд аймгийн санхүү,төрийн сангийн хэлтэсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтэсийн  төсвийн орлого, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Энхбаатар,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Д.Барсболд нар гарын үсэг зурж тамга тэмдэг дарж хянаж хүлээн авсныг “Цогт Барс” ХХК-ны  захирал Б.Жавзандамба, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнрвдан нар баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 80-90 дугаар тал, 8 дугаар хавтас хэргийн 5, 6 дугаар тал/

Дээрх нөхцөл байдлуудыг нотолсон баримтууд хэрэгт авагдаж, уг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд улсын яллагч хэлэлцүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр бэхжигджээ. Бодит байдалд дээр “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх хот тохижилт,хашаажуулалтын ажилд “Цогт Барс” ХХК-нь 1124812 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн, 29-35 дугаар тал, 4 дүгээр хавтас хэргийн 168 дугаар тал/

 Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх үйл явдлыг нотолж буй нотлох баримтуудын харилцан хамаарлыг шалгаж, үнэлэлгүйгээр “Цогт барс” ХХК-ний захирал шүүгдэгч  Б.Жавзандамба, Алтайн Буйлааст” ХХК-ний захирал шүүгдэгч Н.Бадрах нарыг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн байгууллагын албан тушаалтны ангилал,төрөлд хамаарагдахгүй,төрийн албан тушаалтан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй тул төрийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй,хэдийгээр улсын төсөвт 279.000.000  төгрөгийн хохирол учирсан нь бодиттой боловч дээрх хоёр шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүйгээс бусад шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох боломжгүй гэж үзсэн нь улсын төсөвт учирсан дээрх хохирлын хооронд шалтгаант холбоо бий эсэхэд дүгнэлт өгч чадаагүй байна  гэж шүүх үзлээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрийн үйлдэлд гэм буруу байгаа эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад  тулгуурлан үнэлж дүгнээгүй, улсын төсөвт учирсан 279.000.000 төгрөгийн  хохирлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ”улсын яллагчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг зайлшгүй няцаан үгүйсгэх” шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон   яллах дүгнэлтийн үндэслэл болж буй  шүүгдэгч

нарыг ялласан нотлох баримтууд огт няцаагдаагүйгээс шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тогтоолыг хүчингүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Шүүгдэгч  Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар “хэргийг прокурорт буцааж”, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шүүхийн тогтоолоор “хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж”, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/189 дүгээр шүүгчийн захирамжаар “хэргийг прокурорт буцааж”, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор  тус тус хэргийн хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. /6 дугаар хавтас хх-ийн 107-115 дугаар тал, 7 дугаар хавтаст хх-ийн 173-184 дүгээр тал, 8 дугаар хавтаст хх-ийн 72-80, 239-250 дугаар тал, 9 дүгээр хавтаст хх-ийн 1-13 дугаар тал/

Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгч  Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг  анхан шатны өмнөх шүүх бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд дүгнэлт хийх боломжгүй байна. Шийтгэх тогтоол нь үг үсгийн алдаатай, үсгийн фонд нь өөр өөр  байгаа нь баримт бичиг боловсруулалтын үндсэн зааврыг зөрчсөн гэж үзэж, цаашид ийм төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхыг анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнууд  анхаарах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Жавзандамбад урьд цагдан хорихоор авсан,шүүгдэгч Д.Цэвээнравдан, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Н.Бадрах нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар   давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг  уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор,дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                  ШҮҮГЧИД                                        Д.МӨНХӨӨ

 

                                                                                          Н.ТУЯА