Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/00633

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, М.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* хороонд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалгааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюунтунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжаар гаас 71,807,850 төгрөг гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн болно. Гэвч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн*******,, 3 өрөө байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоож 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тай уулзаж мэдсэн.

Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч надад хүргүүлээгүй байж, 2 дахь албадан дуудпага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь одоогийн шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Мөн хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дахь хэсгийг зөрчиж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл надад 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй байгаа болно. Мөн анхны албадан дуудлага худалдаа ямар үндэлсэлээр, хэрхэн явагдсан нь тодорхойгүй байгаа, М.Дгийн хаягаар гэж хүн байдаггүй учраас 2017.06.20-ны өдөр дээрх мэдэгдлийг нэхэмжлэгч гардан авсан гэж үзэхгүй байна .

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүргийн*******,, 3 өрөө орон сууцыг 2 дахь албадан дуудпага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр Лодойсамбуугийн Болормаагаас 71,807,850 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн******* 01 дүгээр байрны 01 тоотод байрлалтай эрхийн улсын оүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 159/05, 159/07 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, хураан төлбөр төлөгч, өмчлөгч нараас 2016 оны 3/16749, 3/16750 дугаартай албан бичгээр үнийн саналыг авсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 49,255,500 төгрөгөөр оруулах мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Д, төлбөр төлөгч нарт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч М.Дд 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017,6,15-нд шуудангаар хүргүүлсэн тул мэдээгүй гэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хугацаа авч байх тул хэргийг нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн*******,,од орших орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хоёр дахь албадан дуудлага худалгааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00833 дугаартай захирамжаар хариуцагч 71,550,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх, хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн*******,,од орших улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаартай 38 м.кв талбай бүхий3 өрөө орон сууцыг албадан борлуулж үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10239 дугаартай захирамж, мөн өдрийн 1089 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/26 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол” гарчээ.

Нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчиж явуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулаагүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3/16932 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан, барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч М.Дд түүний оршин суугаа хаяг болох Сонгинохайрхан дүүргийн*******,, хаягаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15:58 цагт иргэн гардан авсан нь Монгол шуудан ХК-ийн гардуулалтын хуудас, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08/122 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Иймд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжид заасан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар гаргасан 6/26 тоот тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч дуудлага худалдааг хуульд нийцүүлэн зохион байгуулсан гэж үзэхээр ба мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Дгийн өмчлөгчийн хувьд дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан, эрх нь зөрчигдсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн*******,, 3 өрөө байрыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тай уулзаж мэдсэн” гэх тайлбар, шаардлагын үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэл муутай болох нь тогтоогдож, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шүүхэд бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөний улмаас шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэж, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч анхны албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч М.Дгийн хаягт гэх хүн байдаггүй гэх тайлбар гаргаж байх боловч төлбөр төлөгч гийн гомдлоор дурдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой анхны албадан дуудлага худалдаа хуульд нийцсэн эсэхийг дүгнэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 815 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1957 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 119 дугаартай тогтоол тус тус гарсан.

Нэхэмжлэгч М.Д Сонгинохайрхан дүүргийн*******,, хаягт оршин суудаг болохоо тодорхойлж 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, төлөөлөгч ******* Сонгинохайрхан дүүргийн*******,, хаягаар хариуцагчаас ирсэн мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан үйл баримт байх нь дурдсан хаягаар хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн, иргэн мэдэгдлийг хүлээн авсныг нэхэмжлэгч хүлээн авсан гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.Дгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/26 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн*******,, орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ