Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00081

 

 

2021 01 26 001/ХТ2021/00081

 

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1457 дугаар магадлалтай,

С.*******гийн нэхэмжлэлтэй,

Г.*******, ******* ХХК нарт холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, таун хаусны үнэ 394,791,096 төгрөг, Хас банканд төлсөн 15,042.67 ам.доллар болон 1,290,000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 144,680,030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 540,761,126 төгрөг болон 15,042.67 ам.доллар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26,148 ам.долларыг Г.*******ы С.*******д төлөх 50,000 ам.доллараас хасаж тооцуулах, уг орон сууцыг С.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Г.*******ы сөрөг нэхэмжлэлтэй,

 

С.*******д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас учирсан хохиролд 50,000,000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100,000,000 төгрөг, барааны үнэ 4,428,336 төгрөг, нийт 154,428,336 төгрөг гаргуулах тухай /нэгтгэсэн хэрэг/ Г.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгсийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.*******д холбогдуулж дараах шаардлагыг гаргадаг. Эхний шаардлага нь С.*******, Г.*******аас 2006 онд Хан-Уул дүүргийн 1 хороо, Нархан хотхоны 21а байр, 75 тоот, 3 өрөө орон сууцыг 50.000 ам.доллараар худалдан авсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.*******гийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй банкны зээлийн барьцаа болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд үргэлжлүүлэн тавьж өнөөдрийг хүрсэн. С.*******гийн хувьд тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Г.*******тай тооцоо нийлсэн акт үйлдээд өөрөө гараараа бичиглэл хийгээд нотариатаар оруулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө, зээлийн барьцаанаас гарсан хойно нь гаргаж өгнө гэсэн тодорхойлолт хийж өгсөн байдаг. Тэгэхээр Нархан хотхоны 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаа. Төлбөрөө төлчхөөд өмчлөх эрхээ авч чадахгүй байгаа учраас энэ эрхийг нь хангаж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2 дахь шаардлага нь С.*******г уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосноор дээрх орон сууцыг Г.*******ы 2013 онд Ашид Түвшин финанс ББСБ ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр буюу өмчлөлд шилжүүлж олгохыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн шаардлага байгаа. Энэ шаардлагыг гаргахаас өөр арга байхгүй. Учир нь Хас банкны болон Ашид Түвшин финанс ББСБ ХХК-ийн барьцаанд байна гэсэн үл хөдлөхийн лавлагаа гарч ирсэн.

3 дахь шаардлага нь хариуцагч ******* ХХК болон Г.******* нарт холбогдуулан шаардлага гаргасан. ******* ХХК-ийн захирал Г.******* нь 2008.06.18-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр 100.000 ам.долларыг Г.******* зээлж авсан. Уг зээлийн барьцаанд С.*******гийн өмч болох Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД 52 дугаар байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусыг 100,000 ам.долларын барьцаанд тавиулсан. Ингээд Г.******* захирал банкны зээлийг төлөөгүй учраас зээлийн барьцаанд С.*******гийн 3 давхар таун хаусаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Ийнхүү С.******* ноцтой хохирч олон жил явж байгаа. Тодруулбал, Хас банк нь шүүхэд ******* ХХК-ийг иргэн С.*******гийн хамт хариуцагчаар татаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн. Уг хэргийг шийдэх шүүх хуралдаанд С.*******г оролцуулахгүйгээр хариуцагчаар татсан хүсэлтээсээ татгалзаад шүүх хуралдааныг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Хас банкны талд шийдвэрлэсэн. Тухайн үед Г.*******д холбогдуулан залилан хийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар хэрэг явдлыг шалгуулж байсан. Эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас энэ иргэний хэргийг түр хугацаанд түдгэлзүүлж өгнө үү гэсэн бичгийг шүүхэд өгсөн боловч хүсэлтийг хүлээж авалгүйгээр шүүх хурлаа хийгээд шийдсэн. Ингээд Хас банкны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг С.******* гаргаж давж заалдсан боловч С.*******гийн гомдлыг хангахгүйгээр шийдвэрлээд эрхийг нь хохироосон асуудал байдаг. Тухайн үед эрүүгийн журмаар шийдвэрлэгдэнэ гэдэг байдлаар өмгөөлөгч нь С.*******тэй ярилцаад Улсын Дээд шүүх рүү хяналтын гомдол гаргалгүйгээр эрүүгийн журмаар залилангийн үйлдэл мөн эсэхийг тогтоогоод шийдэгдчихнэ гэдэг байдлаар эрх нь зөрчигдсөн хэвээрээ үлдсэн байдаг. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мөн С.******* нь ажиллагааг гардаж хийж байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Баасансүрэнд Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн албан бичгийг өгсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагааг хийгээд 3 давхар таун хауснаас нь шууд өмссөн хувцастай нь, гэрийнхэнтэй нь хөөж гаргаад ажиллагаа хийсэн. Тэгсэн мөртлөө байрнаас таун хаусыг чөлөөлөх ажиллагаан дээрээ С.*******г бүх эд зүйлээ хүлээж авсан гэдэг байдлаар протокол дээр гарын үсэг зуруулсан. Ингэж эрх ашгийг нь хохироосон. Гэтэл үнэн хэрэгтээ Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэний журмаар шалгагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхийн журмаар материал гаргуулахаар гарцаа байхгүй С.*******гийн эрх нь ноцтой зөрчигдсөн болох нь тогтоогддог. Хас банкан дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулсан таун хаусны үнийг маш бага үнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэл үнэлүүлээд 2 удаагийн дуудлага худалдаанд оруулж зарсан байдаг. Үүний зөрүү 61,869,204 төгрөг Хас банканд хадгалаатай байгаа нь тогтоогдсон. Энэ ажиллагааны явцад би Хас банканд хүсэлт гаргаад С.******* нь ажил төрөлгүй энэ нөхцөл байдлыг харгалзаад Хас банкнаас 61,869,204 төгрөгийг гаргаж өгсөн. Байрнаас чөлөөлөх тогтоол дээр эд хөрөнгийг нь бүрэн хүлээлгэж өгчихсөн юм шиг хуурамчаар үйлдээд хүчээр гарын үсэг зуруулсан баримт нь сая сүүлд хийсэн ажиллагаагаар нотлогдоно. Учир нь Хас банкнаас 25-ын контейнэртай эд зүйл буюу 3 давхар таун хаусд байсан эд хогшлыг Хас банк намайг байлцуулаад С.*******д эд хөрөнгийг нь хүлээлгэж өгөх ажиллагаа иргэний хэрэг шүүхэд хэлэлцэх ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн. Хууль бус ажиллагаанууд хийгээд тэр нь бичгээр авагдаж архивлагдсан байсан. Манай үйлчлүүлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байдал нь хавтаст хэрэгт авагдсан Хас банкны эд хөрөнгө хүлээлгэж өгсөн актыг өгсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад С.******* нь сэтгэл санаагаар хүчтэй цочрон давчдаж өөрийнхөө гарын судсыг ханаж, амиа хорлох үйлдэл хийж эрүүл мэндээрээ хохирч байсан. Энэ олон жил сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод шүүхээр хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх юм сан гэдэг итгэл найдвараар хоосон шахуу явж байна. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргадаг. 3 давхар таун хаусын үнэлгээг хэт зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээгээр буюу 210 гаруй сая төгрөгөөр хууль бусаар үнэлүүлээд дуудлага худалдаанд оруулсан байдаг. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөгөө талын хүсэлтээр шинжээч томилуулсан. Гэтэл хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин шинжээч томилсон. Шүүх 2 дахь удаа шинжээч томилоод Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсноор тухайн 3 давхар таун хаусыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 456,660,300 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон үнэлгээний тайлан гарсан. 456,660,300 төгрөгийн үнэтэй таун хауснаас Хас банкнаас 61,869,204 төгрөгийг авсан учраас үлдэгдэл төлбөр буюу 394,791,096 төгрөгийг ******* ХХК болон Г.******* нараас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Учир нь зээлийн гэрээнд ******* ХХК-ийн захирал Г.******* нь зээлдэгчээр 100 мянган долларыг авсан. С.******* бол зээлийн гэрээнд огт гарын үсэг зураагүй, зээлийн гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээх субъект биш. Г.******* дангаараа зээл авсан. Гагцхүү барьцааны гэрээ буюу барьцаалбар дээрээ Г.******* нь С.*******гийн нөхрийнх нь талын хамаатны хүн учраас С.******* нь Г.*******д маш их итгэсэн. Нархан хотхоны чинь гэрчилгээг гаргаад өгчихнө, банкны зээлээ төлөхөөрөө таун хаусны гэрчилгээг нь чөлөөлөөд өгчихнө гэж явсан байдаг. Энэ итгэлийг нь далимдуулаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр хууль ёсны өмч болох таун хаусных нь төлбөр 394,791,096 төгрөгийг ******* ХХК болон Г.******* нараас гаргуулж өгнө үү.

4 дэх шаардлага нь Хас банктай байгуулсан ******* ХХК-ийн захирал Г.*******ы зээлийн гэрээнд С.******* ямар нэг үүрэг хүлээгээгүй байтал талууд хоорондоо харилцан тохиролцсон байдаг. Г.******* нь С.*******г, мөн н.Ганхуяг гэдэг хүнийг бас дуудсан. Тэгээд н.Ганхуягт төлөх ёстой 46,886 доллараа чи Хас банк руу төлчих, би н.Ганхуягт чиний төлбөрийг төлчихсөн, тийм учраас миний зээлийн гэрээний төлбөрт төлөөрэй гэж хэлж ойлгуулаад 46,886 долларыг төлсөн гэх баримтыг үйлдээд С.*******гээр гарын үсэг зуруулсан. Энэ нь хэрэгт авагдсан н.Ганхуягийн мэдүүлгээр нотлогддог. Ингээд С.******* нь 46,886 долларыг н.Ганхуягт биш Хас банк руу төлье гээд Г.******* хэлсэн учраас Хас банк руу төлөлт хийсэн. Ингээд Хас банк руу С.******* нь 15.042,67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Ийм учраас С.******* нь банк руу төлөх ёсгүй төлбөрт ******* ХХК болон Г.******* нарын өмнөөс 15.042,67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийг төлсөн учраас энэ төлсөн төлбөрийг буцааж С.*******д гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Ингээд би үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад хэргийг нэг мөр шийдвэрлүүлье, олон жил болчихлоо, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байвал шүүх бүрэлдэхүүн шийдэхэд амар хялбар болно гэдэг үүднээс нэхэмжлэлд дурдсан С.******* өөрийн нөхрийн хамт үйл ажиллагаа явуулж байсан Арслан нэртэй хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон. 33 нэр бүхий этгээдүүдээс өндөр хүүтэй зээл авч хохирсон гэж Г.*******аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа. Ердөө л Нархан хотхоны 3 өрөө байр, таун хаусныхаа хохирсон төлбөрийг, банканд тэдний өмнөөс төлсөн төлбөрөө гаргуулж авъя, бусад асуудлыг орхиё гэдэг байдлаар амьдрах орон гэр амин зуулгаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд 144,680,030 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа. С.*******гийн хувьд өнөөдрийн хувьд ч гэсэн нөхцөл байдал хүнд байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт олон жил цугласан баримтуудыг үндэслээд үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулаад 46,886 долларыг хүлээлгэж өгсөн мэтээр, мөн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой 1,000 долларыг хүлээлгэж өгсөн баримт гээд нэг хуудсан дээр 3 ширхэг нотлох баримтыг хуулбарлачихсан нотлох баримтыг шүүхийн ажиллагааны явцад манай тал шинжээч томилсон. Шинжээч нь гарын үсгийн шинжилгээ хийгээд С.*******гийн гарын үсэг биш байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа гэжээ.

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний эрх ашгийг хөндсөн гэх шаардлага нь Нархан хотхоны 75 тоот 3 өрөө байртай холбоотой маргаан болохоос биш бусад шаардлагууд нь ******* ХХК болон Г.******* нартай огт холбогдолгүй шаардлагуудыг яриад байдаг. Хас банк ХХК болон н.Ганхуяг нарыг хохироосон гэж яриад байдаг. Орон сууцны өмчлөх эрх хэзээ үүсэх вэ гэхээр ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх нь С.*******д үүсээд Улсын бүртгэлд бүртгэгдээд өмчлөгч болсноор өмчлөх эрх баталгаажна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан харилцаа Г.*******, С.******* нарын хооронд үүсээгүй. Г.*******, С.******* нар нь ураг төрлийн холбоотой байсан учраас зээлийн нөхцөлөөр худалдан авах тохиролцоо хийсэн. Г.******* нь 2006.04.01-ний өдөр Жигүүр гранд ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад орон сууцны урьдчилгаанд 2006.04.05-ны өдөр 8,000 ам.доллар, 2006.07.21-ний өдөр 3,764 ам.долларыг тушаачихсан байсан. Ингээд уг байрны үлдэгдэл төлбөр болох 35,000 ам.долларыг орон сууцны зээлэнд хамруулахаар Г.******* нь Худалдаа хөгжлийн банканд 2006.04.09-ний өдөр өргөдөл гаргаад өгчихсөн байсан. Г.*******, С.******* нарын харилцаа хэзээ үүссэн бэ гэхээр С.*******тэй 2006 оны 6 сард 50,000 ам.долларыг өгч авалцахаар тохиролцдог. С.******* нь бэлнээр өгөх мөнгөгүй учраас цувуулан төлж барагдуулна гэсэн тохиролцоо хийдэг. 50,000 доллар төлсөн байхад миний өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй гэсэн зүйлийг яриад байдаг. Гэтэл энэ хугацаанд Г.*******ы Жигүүр гранд ХХК-ийн барьсан байрыг улсын комисс хүлээж аваагүй байсан. Улсын комисс хэзээ хүлээж авах нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Тийм учраас Г.******* нь Худалдаа хөгжлийн банкнаас байрны өмчлөх эрхээ хурдан хугацаанд авахын тулд 35,000 ам.долларыг зээлээр авсан. 2007.06.25-ны өдөр уг байрыг улсын комисс хүлээж авсан. 2007 оны 12 сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан. Намайг залилсан гэж яриад байдаг нь 2013.05.03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг сольж шилжүүлж өгнө гэсэн тодорхойлолт л гаргаж өгсөн. С.******* нь уг байранд 13 жил амьдарсан биш 13 жил ашигласан. Байшин түрээсэлдэг ийм харилцаа үүсгэдэг. Г.******* нь Худалдаа хөгжлийн банкнаас 2007.05.03-ны өдөр 35,000 ам.долларыг авдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгахын тулд зээлийн барьцааны гэрээг 2007.05.03-ны өдөр хийсэн. Уг гэрээг хийхдээ Нархан хотхоны байрыг биш өөрийн найз н.*******гэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38-24 тоот, 3 өрөө орон сууцыг түр барьцаанд тавьсан. 5 дугаар хавтаст хэргийн 1067 дугаар тал дээр байгаа. Үүнийг С.******* мэдэж байсан. Мэдэж байсны үндсэн дээр 2013.05.03-ны өдрийг хүртэл буюу зээл чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд энэ байшингийн үр шимийг хүртэх эрхийг олгоод итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлээр авсан эрхийн хүрээнд С.******* нь маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэх, хөлсөлсөн төлбөрийг авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах 3 жилийн бүрэн эрхийг олгодог. Энэ баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байгаа. Үүний үндсэн дээр С.******* нь уг байшингийн үр шимийг хүртэж эхэлдэг. Энэ 2 хүнд худалдах, худалдан авах гэрээ хийх ямар ч нөхцөл боломж байхгүй. 2013.05.03-ны өдрийг хүрсэн бол Г.*******, С.******* нарын тохиролцоо хэвээр үргэлжилж болох байсан байх. Гэтэл С.******* нь 2010 оны 5 сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Г.******* намайг залилан мэхэлсэн гэж гомдол гаргаад шалгуулдаг. Г.******* нь бүтэн 1 жил 7 сарын хугацаанд шалгагддаг. Бүх үйл ажиллагаа нь зогссон, нэр хүндээ алдсан. Ингээд 2011.12.13-ны өдрийн 335 тоот цагаатгах тогтоол гарсан. Уг цагаатгах тогтоолоор Г.******* нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй юм гээд цагаатдаг. Жирэмсэн, миний эрүүл мэнд муу байна гээд хүрч ирэхээр нь Г.******* өрөвдөөд байшинг өгөх шийдвэрийг гаргадаг. 2 дугаар хавтаст хэргийн 100-104 дүгээр талд С.******* болон түүний нөхөр н.Мөнхбаатар нарын цалингийн тодорхойлолтыг авахад ердөө бүтэн жилийн хугацаанд 2,914,000 төгрөгийн цалинтай, н.Мөнхбаатар нь 3,045,164 төгрөгийн л цалинтай хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, бид нар өөрийнхөө хөрөнгийг өгсөн гэж хэлээд байдаг тайлбар нь үндэслэлгүй юм. 50,000 ам.долларын төлбөрөөс 8,450,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, үүнийг төлж барагдуулсан баримт байдаггүй. Иймд энэ байшингийн өмчлөгч мөн гэдэг тайлбар үндэслэлгүй, тогтоох боломжгүй.

2 дахь шаардлага нь банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр шилжүүлэн олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн байна. Энэ бас ойлгомжгүй байна. Ашид Түвшин финанс ББСБ, С.******* нарын хооронд ямарваа нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Г.******* нь өнөөдөр уг байрны хууль ёсны өмчлөгч. Гэрээний нэг талын оролцогч биш учраас уг шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлгүй, шаардах ч эрхгүй гэж үзэж байна.

3-рт ******* ХХК болон Г.******* нарт холбогдуулан Хас банктай байгуулсан зээлийн гэрээний харилцааны улмаас таун хаусыг худалдан борлуулсан, таун хаусны үнэ 394,791,096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна. Гэтэл таун хаустай холбоотой асуудлыг хариуцах ёстой этгээд нь Г.******* болон ******* ХХК мөн үү гэдэг дээр эргэлзээтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба гэдэг чинь шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлдэг тусгай байгууллага, өөрийн гэсэн эрх, үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болгонд С.******* оролцоод л явж байдаг. 2 өмгөөлөгч нар нь оролцдог. Итгэлт Эстимэйт ХХК-иар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр-2, ХД-52-8 тоот таун хаусыг 534 сая төгрөгөөр 2013.01.25-ны өдөр үнэлүүлсэн. Үнэлгээний тайланг хавсаргасан байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 48-аас 56 дугаар тал дээр баримт нь байгаа. Гэтэл энэ үнэлгээний тайланг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгодог. Дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж үнэлсэн байдаг. Аль хэдийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд Хас банкны өмчлөлөөс өөр н.Насанцэнгэл гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Үнэлүүлж буй хөрөнгө нь С.*******гийн өөрийн хөрөнгө байх ёстой. Үнэхээр үнэлгээнд нь гомдоод хохирчихсон гэж байгаа бол үнэлгээнд нь гомдол гаргаад эс зөвшөөрвөл тохиролцохгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК уг хөрөнгийг 239 сая төгрөгөөр үнэлдэг. Энэ үнэлгээнд гомдол гаргаагүй. 349 сая төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэл нь Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээ буюу 456,660,300 төгрөгөөс 61 сая төгрөгөө хасаад гаргаад байна. Огт өөр хүний хөрөнгийг үнэлээд дүгнэлт гаргуулсан. Тэгэхээр таун хаусны хохирлыг хариуцах асуудал дээр хариуцагчаа зөв тодорхойлохгүй байна. Тийм учраас уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. н.Ганхуягтай хийсэн зээлийн асуудлын тухайд С.******* нь Нархан хотхоны байрандаа өөрөө амьдрахгүй бусдад түрээслээд байдаг. Харин Г.******* нь н.Ганхуягтай гэрээний харилцаа үүсгэсэн. н.Ганхуяг нь н.Эрдэнэчулуун гэх хүнтэй уулзаад ийм таун хаус хямдхан байна гэхэд нь С.******* орж ирээд би бас авъя, 70 сая төгрөгөө өгөөд н.Ганхуягаас байшинг авъя гэдэг. С.*******д үлдэгдэл мөнгийг төлөх мөнгө байхгүй болохоор н.Ганхуягтай тохиролцдог. Надад гэрчилгээг гаргаад өгчих юм бол би зээлэнд тавиад үлдэгдэл төлбөрийг чинь төлөх гээд байна гэдэг. Тэгээд н.Ганхуяг гэрчилгээг нь гаргаж өгсөн. Харин С.******* зээл авч чаддаггүй. Зээл авч чадахгүй болохоор С.******* Г.*******д ханддаг. Энэ байшинг тавиад зээл авч өгөөч, би урьдчилгаанд нь 70 сая төгрөг өгчихсөн, үлдэгдэл 49,700 доллараа өгөх юм бол энэ байшин минийх болох гээд байна гэдэг. Тэгээд Г.*******, С.******* хоёр С.*******гийн байшинг ******* ХХК-ийн нэр дээр 100,000 ам.долларын зээлийн барьцаанд тавьдаг. С.******* болохоор н.Ганхуягт төлөх 49,700 долларыг н.Ганхуягт төлөөд дуусчихдаг. Ингэж дууссаны дараа н.Ганхуяг С.******* 2 хамт нийлээд Г.*******ыг цагдаад өгдөг. Яг энэ үйл баримт шалгагдсан. Үндсэндээ бол н.Ганхуяг мөнгөө аваад дуусчихсан байна. Харин зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах, нэмэлт өөрчлөлт оруулах, барьцаалбараар хангагдах шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэх мэт бүх баримтад С.******* гарын үсэг зурсан. Энэ таун хаусныхаа үр шимийг хүртдэг. Хамгийн анх анхан шатны шүүхийн шийдвэр гараад Улсын Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл 61 сая төгрөгөө авдаггүй. С.******* их хэцүү байгаа, мөнгө төгрөг байхгүй гэж хэлээд байна. 61 сая төгрөгийг хэзээ авсан юм бэ гэхээр Дээд шүүхээс буцаж ирээд 2 дахь удаагийн Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхэд байж байхад нэг хэлэлцэгдээд хэрэг буцсаны дараагаар 61 сая төгрөгийг авсан. Тэгэхээр уг байшинг н.Ганхуягтай худалдаж авах гэрээ хийсэн. Төлбөрүүдийг бүгдийг нь төлсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010.04.05-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. Энэ хурал дээр С.*******гийн өмгөөлөгч н.Эрдэнэцэцэг, мөн С.******* өөрөө оролцсон. Лиза компанийнх нь н.Ганхуягийн байртай холбоотой маргаан гарахаар Хас банкинд төлбөрөө төлөөч ээ, хэрвээ уг төлбөрийг төлнө гэхийн бол н.Ганхуягт төлөх 46,886 долларыг би өөрөө төлнө, хэрвээ 46,886 долларыг н.Ганхуягт өгчих юм бол би Хас банкныхаа төлбөрийг төлнө гэдэг. Гэтэл н.Ганхуягт өгөх Лиза компани болон н.Солонго нарын хооронд 67,000 доллар төлөгддөг. Үндсэндээ энэ байрны төлбөрийг төлөөд дуусчихсан. Үүнийг С.******* өөрөө авсан. Хэдийгээр ******* ХХК зээлж авсан гэж байгаа боловч тэр зээлж авсан мөнгөнөөс нь өөрөө авчихсан, тооцсон мөнгөнийхөө хүүг төлөхгүй яах юм бэ. Үндсэндээ шүүхийг төөрөгдүүлж байгаа асуудал. н.Ганхуяг гэрчээр орж ирээд энэ 46,886 долларыг төлсөн, 10 сая төгрөг өгсөн юм гэдгээ хэлдэг. Гарын үсгийн шинжилгээгээр энэ хүн зальтай 1,000 доллар дээр гарын үсэг зурчихсан гэдэг. Гэтэл С.*******гийн гарын үсэг биш гэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг судлалаас дүгнэлт гарсан гээд байна. Гэтэл С.******* гэж ерөөсөө зураагүй. С.*******гийн өмнөөс гэж Г.******* өөрийнхөө гараар зурчихсан. Тийм ээ би өмнөөс нь бичээд өгчихсөн юм гэдгээ өөрөө хүлээдэг. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: С.*******д холбогдуулаад Г.******* нь С.*******, Г.******* нарын хооронд хийгдсэн гэх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхон, 21а байр, 75 тоот орон сууцтай хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 46, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар авсан бүх зүйлээ харилцан буцаалгахыг тогтоох, С.*******г хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасны дагуу Г.*******ы өмчлөлийн Нархан хотхоны 75 тоот орон сууцыг 2009.09.15-ны өдөр иргэн н.Байгалмаагаас зээлж авсан 8,500 ам.доллар, мөн н.Байгалмаагаас зээлж авсан 5 сая төгрөгийг ам.долларт шилжүүлээд тооцсон 3,448 ам.доллар. 2-рт Монголиа пропертис ХХК-иар зуучлуулан дээрх орон сууцыг Рэд пад ХХК 2008.06.06-ны өдрөөс эхлээд сарын 1,100 ам.доллараар нэг жилийн хугацаанд түрээслүүлж олсон орлого болох 13,200 ам.доллар, Рэд пад ХХК болон Монголиа пропертис ХХК-иар зуучлуулсан иргэн н.Лхагвад зуучлалын хөлс 2008.06.20-ны өдөр төлсөн 1,000 доллар, нийт 26,100 доллар байгаа. Үүнийг С.*******гийн төлсөн гээд байгаа 50,000 ам.доллараас хасаад 23,852 ам.долларыг С.*******гээс гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хууль ёсны өмчлөгч нь Г.*******. 2009.09.15-ны өдөр Г.******* нь итгэмжлэл хийж өгсөн. Үүнийг үндэслээд иргэн н.Байгальмаад 2009.09.15-ны өдөр 8,500 ам.доллараар хөлслүүлсэн. Дараа нь Г.******* нь Рэд пад ХХК-тай гэрээ байгуулаад нэг жилийн хугацаатай 1,100 ам.доллараар хөлслүүлсэн. Энэ хөлсүүдийг тухайн бүрт нь С.******* нь Рэд пад ХХК-д өргөдөл бичээд Худалдаа хөгжлийн банкны 410021810 тоот дансаар 63,200 ам.долларыг авчихдаг. Хуульд зааснаар Г.*******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс олсон үр шимийг С.******* буцааж төлөх үүрэгтэй. Өмчлөгч өөрийнхөө эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй учраас ийм нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нархан хотхоны байрыг 50,000 доллараар худалдан авсан нь бичгэн нотлох баримтаар нотлогддог. Талууд хэлцэл хийсэн үү гэвэл хэлцэл хийсэн. Г.******* нь өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ одоо болтол биелүүлээгүй байгаа. Төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн байдаг. Гэтэл одоо миний өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон орлогыг би авах ёстой гээд нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. С.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцын гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авч чадахгүй байсан учраас Г.*******д хандсан байдаг. Тэгэхэд банкны барьцаанаас чөлөөлөгдөхөөр нь гэрчилгээг нь гаргаад өгчихнө гэж хэлдэг. Тэгээд аргагүй эрхэнд ядаж түрээслүүлье гээд Г.*******аас итгэмжлэл хийж өгсөн байдаг. н.Байгалмаагаас 8,500 доллар, мөн 5 сая төгрөгийг Г.******* нь С.*******гээс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. С.******* нь иргэн н.Байгалмаагаас дээрх мөнгийг тухайн үед зээлж аваад буцаан бүрэн төлсөн байдаг. Энэ баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тэгэхээр н.Байгалмаад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Мөн Г.*******д тийм хэмжээний төлбөр тооцоог төлөх үүрэг С.*******д үүсэхгүй. Доллар төлсөн төлөөгүй гэх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2б-д дурдсан Рэд пад ХХК-д орон сууцаа түрээслүүлсэн 13,200 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Рэд пад ХХК-д С.******* нь нэг жилийн хугацаагаар түрээслүүлээгүй. 2008 оны 6 сараас эхлэн сарын 1,100 доллараар буюу 4 сар л түрээслүүлсэн байдаг. Өөрийнхөө худалдаад авчихсан орон сууцаа бусдад түрээслүүлээд олсон орлогыг өөрөө ашиглах эрхтэй гэж үзэж байгаа. Энэ эрхийг Г.******* өөрөө өгсөн. Тэр үедээ итгэмжлэл олгоогүй бол түрээслүүлэх боломжгүй. Утгагүй асуудлыг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. н.Лхагваа гэгчийг С.******* нь огт танихгүй бөгөөд зуучлуулж байгаагүй гэж надад мэдэгдсэн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогддог. Г.*******аас 1,000 долларыг огт зээлж аваагүй учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр С.*******гийн гарын үсэг биш гэж нотлогдсон байгаа. С.*******гийн нөхөр н.Мөнхбаатар гэх хүний үеэл эгч нь Г.*******. Тэгэхээр хамаатан садны доторх итгэлцлийн асуудал дээр л хохирох асуудал яригдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбарт: С.*******д холбогдуулж 2013.06.14-нд Г.******* нэхэмжлэл гаргасан байдаг. С.******* Хас банканд төлөх төлбөрийн үүргээ зогсоосны улмаас Хас банк нь Г.*******ы үндсэн зээлэндээ төлсөн төлбөрийг С.*******гийн хүүнд нь тооцож суутгаж эхэлсэн. Төлбөрөө яаралтай төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлдэг. С.******* биелүүлэхгүй байсан тул шат дараалсан арга хэмжээ аваад 2010.05.26-ны өдөр Хас банк ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан ******* ХХК-ийн захирал Г.*******, зээлдэгч С.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 104,619,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаан 2010.10.19-ний өдөр болоод ажиллагаа дууссан. Үүнээс өмнө Г.******* нь ******* ХХК-ийг олон жилийн турш удирдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, банкуудад найдвартай харилцагч байсан. Ийм нэр хүндтэй компани байсан. С.******* нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс шалтгаалаад ******* ХХК нь Монгол банканд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн. Цаашдаа ямар ч арилжааны банкнаас зээл авах эрхгүй болж хязгаарлалттай болдог. С.******* нь бага хүүтэй зээл авах боломжгүй, эрхэлсэн бизнесгүй, бизнесийн туршлагагүй байсан атлаа Г.*******ы нэр хүндийг ашиглаад зах зээлийн өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй болсон атлаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлээд гутаан доромжлоод, сонин хэвлэлд бичээд Г.*******ы нэр хүндийг гутаасан. С.******* гэрээний үүргээ зөрчөөгүй байсан бол Г.******* аль ч арилжааны банкнаас 1,3 хувиас хэтрэхгүй зээл авч бизнесээ эрхлэх боломжтой байтал найдваргүй болсны улмаас хувь хүн болон банк бус санхүүгийн байгууллагаас 27 удаагийн зээлийн гэрээгээр 2-оос 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. 2013.06.14-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 172,128,680 төгрөгийн хүү төлөөд үндсэндээ 100 сая төгрөгийн хүүг боломжит байдлаасаа илүү төлсөн. С.*******гийн хийсэн үйлдлээс болж Г.******* нэр хүндээ алдсан гэж үзэж байгаа. Ийм учраас С.*******д 2014.04.04-ний өдрийн Өдрийн шуудан сонины редакцын булангаар энэ хэрэгтэй холбоотой бүх баримтуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар мэдэгдсэн гэсэн гарчиг бүхий нийтлэлийг нийтлүүлж, олон нийтийн хэвлэлд тараасан. Мөн цагдаагийн байгууллагаар шалгуулаад сэтгэл санааны хохирол учруулсан, эд материалын хохирол учруулсан үйлдэлд нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу 50 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Хас банктай байгуулсан гэрээний үүргийг зөрчсөнөөс 1,3 хувиас хэтрэхгүй авч байсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсноос 27 удаагийн зээлийн гэрээгээр 2-5 хувийн хүүтэй зээлж, хүүний зөрүү болох 100 сая төгрөгийг С.*******гээс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Мөн Г.*******тай хамтарч ажиллаж байхдаа өөрийнхөө ажиллуулж байсан Арслан супермаркетаас авсан барааны үнэ байдаг. Энэ барааны үнэ нь 4,248,336 төгрөгийн кассын зарлагын талоноор нотлогддог. Иймд уг мөнгийг С.*******гээс гаргуулах, нийтдээ 154,428,336 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэгтгэсэн хэргийн хариу тайлбарт: Нэгтгэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бизнесийн нэр хүндийг унагаасан гэх зүйл бол С.*******гийн хувьд байхгүй. Учир нь сонины нийтлэлээр эрх ашиг минь хохирсон, үүнийг хуулийн байгууллагаар шийдүүлэх гэж байна гэдэг л бодитой мэдээлэл байгаа болохоос биш ******* ХХК болон Г.******* нарын бизнесийн нэр төрийг ноцтойгоор хохироосон зүйл байхгүй. С.*******гийн нэхэмжлэлийн хэрэгтэй холбоотой л маргаан явж байгаа асуудал. Хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх гээд явж байна л гэдэг мэдээлэл. Энэ нь өнөөдрийг хүртэл явж байгаа, үнэн бодитой л мэдээлэл. Зээлийн гэрээний хүүний асуудал нь хамааралгүй, ******* ХХК, Г.******* нар л Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан хохирлын асуудал яригдаж байгаа. Өөр өөрсдөө авсан зээлээ төлж чадахгүйгээс болж дампуураад байгаа асуудалд нь С.******* яагаад буруутай вэ. Харин ч хөрөнгөө алдаад хохирсон. Компанийнх нь үйл ажиллагааг С.******* доголдуулсан зүйл огт байхгүй. Тэгэхээр бусдаас авсан зээлийн хүүний асуудал бол бүр хамаарал байхгүй. Дэлгүүрээс авсан барааны зүйлийн талаар би үйлчлүүлэгчээсээ асуусан, тухайн үед хамаг зүйлээ алдчихсан, бараа материал, хүнс зээл авч байсан. Гэхдээ кассын баримт С.*******д өгдөггүй. Буцаан төлөхөд чинь тэмдэглэчихнэ гээд өгдөггүй байсан гэсэн. Манай үйлчлүүлэгч хэлэхдээ би 3 сая гаруй төгрөгийн л бараа авч байсан, гэхдээ бүгдийг нь буцаагаад кассын баримт нь дээр гарын үсэг зураад өгчихсөн гэж хэлсэн. Төлөгдсөн учраас дахин дахин нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа. Хариуцагч талаас гаргаж өгсөн талон гэсэн баримт дээр ногоон өнгийн зүйлээр гарын үсэг зурсан баримт дээр С.*******гийн гарын үсэг биш жишээний, илт зөрүүтэй хуурамч гарын үсэгтэй баримт хүртэл байдаг. Иймд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага таун хаусны үнэ 394,791,096 төгрөг, Хас банканд төлсөн 15,042.67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар С.*******д холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26.148 ам.долларыг Г.*******ы С.*******д төлөх 50.000 ам.доллараас хасаж тооцуулах, уг орон сууцыг С.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Г.*******ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар С.*******гээс 3,618,542 төгрөг гаргуулан Г.*******д олгож, Г.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,809,794 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК болон Г.******* нарт холбогдуулан гаргасан 3, 4 дэх шаардлага буюу үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол 144,680,030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзсан нэхэмжлэгч С.*******гийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,913,921 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,273,600 төгрөг, Г.*******ы нэхэмжлэл гаргахдаа төлсөн 931,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гээс 72,847 төгрөг гаргуулж хариуцагч Г.*******д, хариуцагч Г.*******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1457 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгоход шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Г.*******д даалгаж, 192 м.кв талбайтай таун хаусны үнэ 177,130,796 төгрөгийг Г.*******аас гаргуулж, С.*******д олгон, нэхэмжлэлийн үлдэх 217,660,300 төгрөгийг болон Хас банканд төлсөн 15.042,67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үүрэгтэй болохыг тогтоолгох гэсний дараа Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж нэмж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасч, тогтоох хэсгийн дугаарын 5 гэснийг 4, 6 гэснийг 5 гэж, 4 дэх заалтын Г.*******аас 70,200 төгрөг гаргуулж гэснийг Г.*******аас 1,113,804 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 1457 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай, 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болоогүй гэж үзээд гомдол гаргасан болно.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ..талууд хоорондын хэлцлийг бичгээр хийгээгүй хэдий ч нэхэмжлэгч нь орон сууцны үнэнд 50.000 ам долларыг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, ашиглалтад орсон цагаас нь хойш уг орон сууцанд С.******* амьдарч байгаа талаар талууд маргаагүй бөгөөд ИХ-ийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтад нийцсэн байна... орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн тул ИХ-ийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар өмчлөх эрх С.*******д шилжинэ... гэх мэт тайлбарыг хийж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтөгс Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, 52-р байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусын үнэ 394,791,096 төгрөг болон Хас банканд төлсөн 15.042.67 ам доллар, 1,290,000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 21А байрны 75 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагуудыг хангуулах-аар давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд оролцож харилцан гаргасан гомдлын хүрээнд тайлбарыг гаргадаг. ИХШХШТХ-ийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэг маргааныг хуульд заасны дагуу шийдвэрлэх, анхан шатны шүүхийн илт хууль бус гаргасан шийдвэрийг залруулах үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан дээрх үүргээ биелүүлэлгүйгээр илт үндэслэлгүй магадлал гарган анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас "Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 1 21А байрны 75 тоот 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэхдээ ИХ-ийн 43-р зүйл, 43.3 дахь хэсэг, 110-р зүйл 110.1 дэх хэсэг, 243-р зүйл, 243.1 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 40-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 50.000 долларыг бүрэн гүйцэд төлөөгүй учир ИХ-ийн 112-р зүйл, 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоогдох үндэслэлгүй байсан учир анхан шатны шүүхийн ИХ-ийн 112-р зүйл, 112.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт С.******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэхэд эргэлзээтэй баримт авагдсан тухайд буюу 2007.02.28-ны өдрийг хүртэл 8,450,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан тухайд хэн аль өөр өөрийн талаас шүүхэд хандан гаргаж өгсөн нотлох баримтуудыг зааж мэтгэлцсэн талуудын мэтгэлцээнийг шүүх анхааран үзэж үндэслэл бүхий шийдвэрийг гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч давж заалдах шатны шүүх энэ үүргээ биелүүлсэнгүй.

Нэхэмжлэгч С.******* нь анхнаасаа маргаан бүхий орон сууцыг худалдан авах хэмжээний хөрөнгөгүй байснаас гадна 2007.0.25-ны өдөр орон сууцыг Улсын комисс хүлээн авч, 2007 оны 11 сар хүртэл хугацаанд сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, Улсын комисс орон сууцыг хэзээ хүлээн авах нь ч тодорхой бус, орон сууцны гэрчилгээ хэзээ гарах нь тодорхойгүй байсан учир С.******* нь 2006 оны 6 сард ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэг болон ИХ-ийн 1 43-р зүйл, 43.3 дахь хэсэгт зааснаар орон сууцыг худалдан авах гэрээг Г.*******тай хийсэн гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно. Иймд талуудын хооронд ИХ-ийн 243-р зүйл, 243.1 дэх хэсэг болон 43-р зүйл, 43.3, 112-р зүйл, 112.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн зүйлгүй бөгөөд харин ИХ-ийн 44-р зүйл, 44.1 дэх хэсэгт заасны дагуу Г.******* нь Худалдаа хөгжлийн банк-наас орон сууцны гэрчилгээ гарч уг гэрчилгээг барьцаалан зээл авч уг зээлийг эргэн төлж дуусах хүртэл хугацаанд буюу 2013.05.03-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хийх боломжгүй тухай тохиролцоог нэхэмжлэгч С.*******тэй хийж үүнийг баталгаажуулсан тайлбарыг 2008.04.09-ний өдөр хийсэн нь орон сууц худалдан авах гэрээг хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. С.******* нь энэ үйл баримтыг мэдэж байсан учир орон сууцны үнийг цувуулан төлж 2007.02.28-ны байдлаар 8,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй тухай тооцоог нийлж үүнээс хойш төлбөр төлсөн тухай баримтгүй учир шүүх С.*******г орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Түүгээр ч зогсохгүй С.******* нь Г.*******тай болзол тавьж хийсэн тохиролцооны хугацаа болох 2013.05.03-ны өдрөөс өмнө 2010.05.27-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан орон сууцтай холбоотой асуудлаар гомдол гарган харилцан тохиролцсон тохиролцоогоо өөрөө зөрчдөг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зохих ёсоор ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй байдлаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 21А байрны 75 тоотод байршилтай, 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ИХ-ийн 56.1.8 дахь хэсэг болон 56.5 дахь хэсэгт заасны дагуу талуудын хоорондын 2006.07.01-ний өдрийн аман хэлбэрээр байгуулагдсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг ханган шийдвэрлэх үүрэгтэй байсан атал энэ үүргээ биелүүлээгүйд гомдолтой. Иймд дээрх шийдвэр, магадлалын үүнтэй холбоотой хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД 52-р байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусын 394,791,096 төгрөг болон Хас банканд төлсөн 15.042.67ам доллар, 1,290,000 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 21А байрны 75 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагуудыг хангуулах шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 192 м.кв таун хаусын үнэ 177,130,796 төгрөгийг Г.*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үнэхээр хуульд нийцэхгүй илт хууль бус шийдвэр болсон гэж үзэж хяналтын журмаар энэ магадлалыг хүчингүй болгон шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэлийг ИХ-ийн 497.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн байна. Магадлалд зааснаар Г.******* нь С.*******гийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2, 17041 дугаар бүхий ХД 52-р байрны 08 тоот хаягт байрлах 3 давхар таун хаусын өмчлөх эрхэд санаатайгаар гэм хорын хохирол учруулсан гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэхдээ ИХ-ийн 228.1 дэх хэсэг, 497.1 дэх хэсэг болон ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэл бүхий шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоолуудаар нотлогдон тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй шаардлагыг шийдвэрлэн илт үндэслэлгүй магадлалыг гаргасанд гомдолтой. 2006.04.24-ний өдрийн 21 тоот Улсын дээд шүүхийн тогтоолын 2-р зүйл, 2.2.3 дахь хэсэгт "иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан байна.

Иймд давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт нотлогдсон, дахин нотлох шаардлагагүй болсон хүчин төгөлдөр шийдвэрүүд болох Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.12.13-ны өдрийн 335 тоот цагаатгах тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010.05.10-ны өдрийн 456 тоот шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.10.19-ний өдрийн 1613 тоот шийдвэрүүдтэй эрүүгийн болон иргэний хэргүүдийн шийдвэр тогтоолуудыг зохих ёсоор үнэлээгүй нь илт хууль бус магадлал гарах үндэслэл болсон. Дээрх бүх шийдвэр бүхий эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад С.******* бүгдэд нь хэргийн оролцогчоор оролцож ирсэн, Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрлэгдсэн хэрэгт С.******* болон түүний төлөөлөгч С.Эрдэнэцэцэг нар Д.Ганхуягт төлөх үүрэг хүлээсэн зээлийнхээ төлбөрт Хас банкнаас авсан зээлээс төлсөн гэх тайлбарыг хэлдэг. Улсын дээд шүүхийн 2012.06.20-ны өдрийн 400 тоот тогтоолд С.******* нь Д.Ганхуягаас 2007.11.04-ний өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 ХД-ийн 52-р байр 3 давхар амины орон сууцыг 124.000 доллароор худалдан авахаар тохирч урьдчилгаанд 70,000,000 төгрөг, Г.*******аас 10,000,000 төгрөг авч өгсөн, орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж үлдэгдэл 49.700 долларыг зээл авч өгөхөөр тохиролцжээ гэсэн байдаг. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдээр оролцсон Лиза ХХК нь Д.Ганхуяг, С.******* нарын хооронд хийгдсэн 2008.06.29-ний өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ буюу Д.Ганхуяг, С.*******, Г.******* нарын хоорондын гурвалсан гэрээний үүргийн биелэлтэд Д.Ганхуяг буюу У.Солонгод 2008.06.29-ний өдрөөс 2008.07.03-ны хооронд 69.700 ам.долларыг Г.******* төлж С.*******гийн Д.Ганхуягаас худалдан авсан таун хаусын төлбөр бүрэн дуусгавар болж С.******* нь Д.Ганхуягт төлөх төлбөрөөсөө чөлөөлөгдсөн болох тухай шийдвэрүүдэд тодорхой заагдсан байдаг. Энэ үйл баримтууд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогддог учир энэ нь хуульд заасны дагуу дахин нотлохыг шаардахгүй үйл баримт болох бөгөөд мөн С.******* нь Д.Ганхуягт төлөх таун хаусынхаа үнэнд 46.886 ам долларыг төлсөн баримтад гарын үсгийг зурсан баримт ч хавтаст хэрэгт нэг бус удаа авагдсан байдаг учир давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг үнэлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй. Мөн нөгөө талаар С.*******гийн нэхэмжлэлийн шаардлага нь Г.******* болон ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэхэд эргэлзээтэй тодорхой бус шаардлагууд байх бөгөөд шүүх анхааралтай судалсан бол С.*******д Г.******* болон ******* ХХК бус харин НШГА болон Сүхбаатар дүүргийн шүүх гэм хор учруулсан мэт шаардлагууд байдаг, бүх шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч С.Эрдэнэтөгс нь яг ийм тайлбаруудыг гарган мэтгэлцдэг. Ийм ч учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад нь үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг ИХШХШХ-ийн бүхий 166.4 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь судлах үүргээ ч бүрэн биш биелүүлж илт үндэслэлгүй шийдвэр гаргаад зогсохгүй НШГА-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 239,000,000 төгрөгийн үнэлгээ нь зөвхөн Хас банкны зээлийн төлбөрт бус мөн С.*******гийн иргэн С.Түмэнцэцэгт төлөхөөр шийдвэрлэгдсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 3826 тоот шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн 5,900,000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар давхар хийгдсэн ажиллагаа болох тухайд ч дүгнэлт хийсэнгүй. Иймд Хан-Уул дүүргийн 1-р хороо, 21А байрны 75 тоотод байршилтай, 86.6 кв. м талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн шийдвэр магадлал болон Г.*******аас 177,130,796 төгрөгийг гаргуулан С.*******д олгуулахаар шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно.

Жич: С.******* нь 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш С.******* бус харин Г.******* болон ******* ХХК асар их эдийн засгийн хохирол хүлээж, нэхэмжлэлийн шаардлагаас хэт давсан эд хөрөнгүүдийг олон жилийн хугацаанд битүүмжлүүлснээс үүдэн хэвийн ажиллаж байсан бизнесийн үйл ажиллагаа нь ч бүр мөсөн зогсонги байдалд орж асар их хэмжээний өр зээлэнд орж банкнаас бус хувь иргэн Банк бус санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авч хохирч буй асуудлын талаар шүүх дүгнэлт хийхгүй нэхэмжлэлийг шийдвэрлэж өгөхгүй орхигдуулж буй нь ч ойлгомжгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч С.Эрдэнэтөгс нь С.*******г зүйрлэшгүй ихээр хохирч байгаа гэх тайлбарыг хэлдэг боловч С.******* нь Г.*******ы өмчлөлийн орон сууцанд амьдарч, уг орон сууцыг нэг бус удаа бусдад хөлслүүлэн түрээслүүлж бага бус хэмжээний үр шимийг нь хүртэж байсан байх бөгөөд ямар ч орлого хөрөнгөгүй байсан байхдаа Г.*******ы хүч хөдөлмөр, нэр төрийг нь ашиглан бизнесийн орлогоор нь хоёр ч үл хөдлөх эд хөрөнгөтэй болж илтэд үндэслэлгүй хөрөнгөжсөн атлаа ямар ч орлогогүй, нэн ядуу гэх үндэслэлээр удаа дараа шүүхэд илт хуурамч нотлох баримт гарган өгч заавал урьдчилан төлөх үүрэгтэй шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамжаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөн байгаа асуудалд итгэмжлүүлэгч маань гомдолтой байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 1457 дугаар магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт хийн шийдвэр гаргасан болно. Магадлалын Хянавал хэсэгт Хас банк ХХК нь зээлийн төлбөр шаардахдаа ******* ХХК, С.******* нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч С.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, төлбөрийг ******* ХХК-д хариуцуулан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.10.19-ний өдрийн 1613 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Иймээс ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк С.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох таун хаусаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул өмчлөгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй гэжээ. Түүнчлэн НШГА-ны хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил ХХК таун хаусыг 239,000,000 төгрөгөөр үнэлсэн, өмчлөгч С.******* нь үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авсан, гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн хүсэлтээр хуульд заасан журмын дагуу хийсэн үнэлгээ болох дээрх үнэлгээнээс хүлээн авсан 61,869,204 төгрөгийг хасч 177,130,796 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж С.*******д олгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн, хэргийн бодит байдалд огт нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1. Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. Давж заалдах шатны шүүх гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүргийн талаар дүгнээгүй. Учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болсон нөхцөл байдал үүсэж буй болоогүй бол бүрдэх байсан тэр байдлыг нөхөн сэргээж, бүрдүүлэхийг шаардах эрхийг хуульчилжээ. С.******* нь таун хаусны үлдэгдэл төлбөрөө төлж худалдагч тал болох н.Ганхуягийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд н.Ганхуягтай тохиролцон таун хаусны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан улмаар н.Ганхуяг, Г.******* нартай гурвалсан гэрээ байгуулан Хас банкнаас ******* компанийн нэр дээр зээл гаргуулж зээлийн ихэнх төлбөрийг хариуцан төлөх 4 үүргийнхээ хүрээнд өөрийн өмчлөлд ирсэн таун хаусны гэрчилгээг банканд барьцаалсан болно. Тодруулбал, зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэх байсан нөхцөл байдал нь С.******* нь таун хаусны төлбөрийн үлдэгдлийг төлөх боломжгүйн улмаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ цуцлагдах л нөхцөл байдал үүсэх байсан. Яг яаж гэм хор үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Түүнчлэн НШГА-ны хүсэлтээр үнэлэгдсэн үнэлгээ нь шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс үнэлсэн албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ буюу 239 сая төгрөг нь 7 жилийн дараах шийдвэр гүйцэтгэлээс 2 гүйцэтгэх хуудасны үнийг хангуулахаар шийдвэрлэсэн үнэ юм. Өөрөөр хэлбэл, үүрэг үүсэх үеийн үнэ ханш нь 239 сая төгрөг биш бөгөөд 151 сая төгрөг нь зээл авах үеийн ханш байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт анхаарч үзээгүй болох нь харагдаж байна. УДШ-ийн 2006.04.24-ний өдрийн 21 тоот тогтоолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх талаар тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад таун хаусны үнэ 394,792,096 төгрөгийг гаргуулах гэж шаардсан бөгөөд энэ нь гэм хорын хохиролд хамааруулан нэхэмжлээгүй, мөн дуудлага худалдааны үнэ болох 239 сая төгрөгөөс төлбөрийг тооцуулан нэхэмжилсэн шаардлага байхгүй байхад шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг яаж үгүйсгэсэн нь тодорхойгүйгээр өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Хэрэгт НШГА-ны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх баримт авагдсан бөгөөд дээрх Албадан дуудлага худалдааны үнэлгээ болох 239,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ажиллагаагаар С.*******д холбогдох 2 гүйцэтгэх хуудас буюу төлбөр авагч н.Түмэнжаргалд төлөх төлбөр мөн хамааралтай болох, Гурвалсан гэрээ болон ХУД-ийн шүүхийн шийдвэрт С.*******гийн 3 дагч этгээдээр оролцон Хас банкны төлбөрийн өөрт ногдох хэсгийг төлж барагдуулах талаар, Г.*******, С.*******гийн өмнөөс н.Ганхуягт төлбөрийг төлж барагдуулсан баримт авагдсан бөгөөд харин нэхэмжлэгч С.******* н.Ганхуягт ямар нэгэн төлбөр төлсөн баримт огт байхгүй болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 1457 дугаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

С.******* нь Г.*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн I хороо, Наран хотхоны 21А байрны 75 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг Ашидтүвшин финанс ББСБ-ын барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг, харин хариуцагч ******* ХХК болон Г.******* нарт холбогдуулан таун хаусны үнэ 394,791,096 төгрөг, Хас банкны зээлийн төлбөрт төлсөн 15,042.67 ам.доллар болон 1,290,000 төгрөг, бусдаас өндөр хүүтэй зээл авч, зээл болон зээлийн хүүнд төлсөн хохирол 144,680,030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулахаар тус тус шаарджээ.

 

Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хан-Уул дүүргийн I хороо, 21А байрны 75 тоот, 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг хөлсөлж олсон ашиг 26,148 ам.долларыг Г.*******ы С.*******д төлөх 50,000 ам.доллараас хасаж тооцуулах, орон сууцыг С.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******ы С.*******д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнийг гутаасны улмаас учирсан хохиролд 50,000,000 төгрөг, Хас банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 100,000,000 төгрөг, барааны үнэ 154,428,336 төгрөг гаргуулахаар шаардсан хэргийг нэгтгэсэн байна.       

 

Анхан шатны шүүх ...75 тоотод байршилтай 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.*******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг С.*******гийн нэр дээр олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага таун хаусны үнэ 394,791,096 төгрөг, Хас банканд төлсөн 15,042.67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК, Г.******* нарт холбогдуулан гаргасан үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол 144,680,030 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзсан С.*******гийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

 

Хариуцагч Г.*******ы С.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэгтгэсэн хэргээс С.*******гээс 3,618,542 төгрөг гаргуулан Г.*******д олгож, үлдэх 150,809,794 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт, түүнчлэн... таун хаусны үнэ 177,130,796 төгрөгийг Г.*******аас гаргуулж, С.*******д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Шүүхийн шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд шүүх нэхэмжлэлд заасан шаардлага тус бүрийг шийдвэрлэнэ.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтад маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг Ашидтүвшин финанс ББСБ-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй гэсэн баримт хэрэгт авагдсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаа ...Ашидтүвшин финанс ББСБ-ын барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна, ...асуудлыг бүрэн шийдвэрлэж, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж өгнө үү гэж өөрчилжээ. /V-xx-1075, IX-xx-20,175/

 

Зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдсэн 2019 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх шаардлагын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасныг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх энэ алдааг анхаараагүй нь буруу юм. / IX-xx-20,175,184,186-193/

 

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлэх суурь нөхцөл нь болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд С.******* нь ******* ХХК болон Г.******* нарт холбогдуулан гаргасан таун хаусны үнэ 394,791,096 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл тодорхой бус, эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна. Нэхэмжлэлд зээлийн гэрээ, барьцааны гэрээг заасан, хоёр шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг хэрэглэхдээ үндэслэлээ тайлбарлаагүй, зөрчилтэй дүгнэлт хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс хоёр шатны шүүхийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэхийг дүгнэх, хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

3. Хас банкны зээлийн хүүд нэхэмжлэгч төлсөн гэсэн 15,042.67 ам.доллар болон 1,290,000 төгрөгийн шаардлагын талаар зохигчдоос гомдол гараагүй хэдий ч шүүх энэ талаар дүгнэлт хийвэл зохино.

 

Шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг 31 удаа хойшлуулж, 2022 хоногоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1457 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 1,930,754.00 /нэг сая есөн зуун гучин мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН