Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 2-р хэсэг, 72-р байр, 13 тоотод оршин суух, Чой овогт Чойжилжавын Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-6, Дипломат корпус-95-20 тоотод байрлах, “М” ХХК/РД: /-д холбогдох,

 

743 279 030 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Ч.Бгийн нэхэмжлэлтэй, иргэн Т.Болд, М.Бат-Оргил нарт холбогдуулан 2011 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 691 505 445 төгрөг, гэрээний үүргийн алдангид 345 752 722 төгрөг, нийт 1 037 258 167 төгрөгийг зээлдэгч нараас 50, 50 хувиар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 743 279 030 төгрөгийг “М” ХХК-иас, 2010 оны 8-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр талын эрх бүхий хүмүүсийн хооронд байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу нэхэмжилж, өмнөх нэхэмжлэлийн 1 037 258 167 төгрөгийн үлдэгдэл 293 979 137 төгрөгийг хариуцагч Т.Болд, М.Бат-Оргил нараас Зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжилжсэн.

Хариуцагч Т.Болд, М.Бат-Оргил нараас 293 979 137 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсан.

Нэхэмжлэгч нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон 743 279 030 төгрөгийн хөрөнгө оруулсан. Үүнийг 2 талын эрх бүхий этгээд тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Компанийн тухай хуульд зааснаар уг хөрөнгө оруулалтыг Улсын бүртгэлд бүртгээгүй. Компанийн тухай хуулиар энэ бэлэн мөнгө болсон болж хувирч байгаа.

Иймд “М” ХХК-иас Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт заасны дагуу 743 279 030 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “М” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “М” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч “М” ХХК нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэргийн материалтай таницлах эрхээ эдлэх боломжтой байсан ба шүүх хариуцагчид тус эрхээ эдлэхэд саад учруулаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр харилцан тооцоо нийлэн Тооцооны үлдэгдлийн баталгаа/цаашид “Баталгаа” гэх/ үйлдсэн болох нь Баталгааны хуулбараар нотлогдож байна.

 

Баталгаанд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Баталгааны хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “... үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь Баталгааны хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчид 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ... эд хөрөнгө буюу мөнгийг ... буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хүү тогтоогоогүй зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул зохигчийн байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах баримт болон 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зээлийн үндсэн төлбөр 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг төлөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар ... зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийг буцааж төлөөгүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцааж төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Баталгааны хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 743 279 030/долоон зуун дөчин гурван сая хоёр зуун далан есөн мянга гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 344 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 874 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ