Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 509

 

 

 

 

   2018 оны 03 сарын 15 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00509

               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: Цег,

 

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25.093.014 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ж.Б нь Цегдэд даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 221/МА2017/0273 дугаар магадлалаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Быг Цегдэд даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.608.021 төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Цегдаргад даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Цегнэхэмжлэгч Ж.Бад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгосон. Харин Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй хохирсоор байна. Хуульд зааснаар Цегдэд даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайд томилж, чөлөөлөх эрхтэй хэдий ч түүний цалин хөлстэй холбоотой асуудлыг тухайн ажиллаж байсан газар болох Цеггаргуулж шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ж.Бын шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 сарын 09-ний өдрөөс хойш энэ 2018 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу тооцоход 25.093.014 төгрөг болж байх ба энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 221/МА2017/0273 дугаар магадлалаар Ж.Быг Цегдэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Быг Цегдэд даргын ажилд эгүүлэн тогтоохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 8.608.021 төгрөгийг олгохыг Цегт тус тус даалгаж шийдвэрлэсний дагуу Цегцалин олгох шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Цегдэд даргыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөхөөр заасан бөгөөд тодруулбал Цегдэд даргын хувьд ажил олгогч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байна. Ж.Быг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарснаас хойш эрх бүхий албан тушаалтнаас түүнийг ажилд томилсон талаар ямар нэг шийдвэр ирээгүй.

Хэрэв шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч ажил хийгээгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “Төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалинг Цегхариуцаж олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар магадлал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Цегт холбогдуулж анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25.093.014 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар магадлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Быг урьд ажиллаж байсан Цегдэд даргын ажилд эгүүлэн тогтоож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.608.021 төгрөг гаргуулж Ж.Бад олгох, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Цегдаргад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 8.608.021 төгрөгийг Ж.Бад олгосныг талууд тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч 2017 оны 02 сарын 09-ний өдрөөс хойш энэ 2018 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар магадлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Быг урьд ажиллаж байсан Цегдэд даргын ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Бын хувьд ажил олгогч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Быг ажилд нь томилж тушаал гаргаагүй тул Ж.Б ажиллаагүй, ажиллах боломжгүй байжээ. Гэтэл Ж.Б ажилгүй, цалин хөлс аваагүйн хариуцлагыг Цегхариуцуулж түүнээс олговор гаргуулах үндэслэлгүй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх Цег-аасгаргуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрээс хойш ажилтны ажиллаагүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг мөн Цегхариуцах ёстой гэж тайлбарлаж байна. Хэрэв, хариуцагчийн тайлбарласнаар, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр ажилтныг урьдын ажилдаа ажиллах шууд үндэслэл болдог гэж үзвэл Ж.Б нь Цегажиллахаар ирээгүй ба Цег-аасшалтгаалж тэр ажиллаагүй байдал байхгүй байна.

Ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар ажилтан холбогдох газарт хандаагүй,  мөн ажилтныг ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байгаа тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд тавьж шийдвэрлүүлээгүй байдлууд тогтоогдож байна.

 Нэхэмжлэгчийн урьдын нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговрыг Цег-аасгаргуулж шийдвэрлэхдээ шүүх түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцсон цалин хөлсний дунджийг үндэслэв. Энэ нь 3.458.842 (1.902.363:22х40) төгрөг болж байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Цег3.458.842 төгрөгийг гаргуулж Ж.Бад олгож, нэхэмжлэгчийн 21.634.172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ж.Бад олгох ёстой 3.458.842 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 70.291 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 283.415 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД