Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар  20220211/ШЦТ/­­­­122         

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны   11 сарын  03 өдөр                       Дугаар               2021/ШЦТ/­­­­122                                                            

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Г /цахимаар/,

Шүүгдэгч: С.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э,

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Жаргалсайхан /цахимаар/,

Шүүгдэгч: Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.М /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Э-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.Г, С.М нарт холбогдох эрүүгийн ------- дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/31 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасныг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, ----баг даагат, ----- гудамж, задгай --- тоотод оршин суух Ч овогт Б.Г/РД:М/,

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, --- баг, дагат, ишгэнт гудамж, задгай ---- тоотод оршин суух Г овогт С-ийн Б /РД:У/,

Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, 3 дугаар амаржих төвд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 1 жилийн хугацаагаар тэнсэн, Улаанбаатар хот, --- дүүрэг, ---дугаар хороо, --- хороолол, --- тоотод оршин суух Б овогт С-ийн М /РД:Ц/, 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн өмчлөлийн төмөрнөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2,500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж, бусдад 32,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: ”2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр энэ хоёр эмэгтэй над дээр ирсэн бөгөөд Өмнөговь аймгаас явж байгаад замдаа төөрөөд явж байна гэхээр нь би харуулын байрандаа оруулж дулаацуулсан. Тэгээд энэ хоёр хоол хүнс авчхаад ирж болох уу гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд хоол хүнс болон 1 шил архи авчирсан. Тэгээд энэ хоёр өөрсдөө уухгүй хоёр талд сууж байгаад архи өгөөд байсан. Тэгээд би архийг нь уугаад согтсон байсан. Тэгээд тэр хооронд энэ хоёр шланз авчирч төмөр ачуулсан. Намайг тасраад унаад сэрээд гадаа машин дуугарахаар нь гэрээс гарах гэсэн чинь С.Б нь чи согтуу байж гараад яах гэсэн юм гээд хориод байсан. Тэгээд би харсан чинь хово, шланз хоёр гараад явж байсан. Тэгээд миний данс руу 2,500,000 төгрөг хийснийг нь би авч идсэн нь миний буруу.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “С.М-ын хаалга үүдийг нь дараад гаргахгүй байсан зүйл байгаагүй. С.М нь төмөр өгөлций авалций гэж Б.Г бид хоёрыг сууж байхад яриад байсан. С.М мөнгөө хийж чадахгүй согтуу байна хамт Төрийн банк явж мөнгөө хийлгэсэн. С.М нь худал мэдүүлэг өгч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “С.М-ын хоёр талд суугаад архи өгсөн юм байхгүй. С.М нь 6 сар цалингаа аваагүй гэж байсан бөгөөд би төв орчхоод ирье гээд явахад араас өөрөө утасдаад нэг шил архи аваад ирээ гээд гуйгаад байсан. Архиар яах вэ бид 2 ингээд явна гэсэн чинь 1 шил архи аваад ир би 6 сар цалин мөнгө өвөөгүй гээд араас утсаар яриад байсан. Архиар шахаад хаалга үүдийг нь дарсан зүйл байхгүй.” гэв.

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-23 дугаар хуудас/

 

Гэрч Д.М-ын: ... 2019 оноос 2020 он гарах хүртэл хугацаанд харуул П хариуцаж байсан байгууламжаас төмөр, бусад эд зүйл алдагдлаа гэж 2020 оны 01 сарын 04-ний өглөө 9 цагт надад мэдэгдсэн. 2020 оны 01 сарын 06-ны өдөр тооллого хийж үзэхэд Төмөр замын рейс төмөр бүдүүн-56 ширхэг, нарийн- 41 ширхэг, раматурын төмөр-5 боодол, /1 боодолдоо 150 ширхэг/, Сэндвичийн барилгын карказны төмөр тус тус алдагдсан. Харуул П нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа 12 сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл ажлын байраа орхиод Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа хуурай ах болох М-ыг өөрийнхөө оронд үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч О.П-ийн: “2019 оны 10 сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн эзэмшлийн барилга байгууламж харуул хамгаалалтыг хариуцахаар ирсэн. Тэгээд 2019 оны 11 сарын дундуур Улаанбаатар хотод Мөнхбат ахтай уулзаад хамт Цогтцэций суманд ажиллах санал тавиад 1 сард 400,000 төгрөг авахаар тохиролцож авчирсан. Тэгээд 12 сарын 26-ны орой би “Улаанбаатар хот руу шинэ он гаргаад ирье” гээд хариуцаж байсан ажлаа М-д захиж үлдээгээд Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

С.М-ын гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 сарын 26-ны өдөр харуул П Улаанбаатар хот руу яваад би ганцаараа хариуцаж басан обьект дээрээ үлдсэн. Тэгээд 01 сарын 02-ны өдөр 11 цагийн үед нэг эмэгтэй /нэрийг мэдэхгүй байна/ цагаан өнгийн марк-2 машинтай ирээд /дугаарыг санахгүй байна/ жорлонд чинь ороод бие засаадахъя гэж хэлээд жорлон орчхоод манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд юм ярьж байгаад жаахан төмөр надад зарчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгж чадахгүй гэж хэлсэн. Төд удалгүй тэр эмэгтэй гарч яваад машинаасаа нэг шил Ерөөл 0.5 литрийн архи, Боргио лаазтай пиво 2 ширхгийг аваад нэг танихгүй эмэгтэйгийн хамт хоёулаа гэрт орж ирсэн. Тэгээд би тэр 2 эмэгтэйтэй архи хувааж уугаад 15 цагийн үед Цогтцэций сум руу хамт машинаар нь явсан. Тэгээд суманд ирээд дэлгүүр орж саван, шүдний оо, сойз авсан. Тэгээд цайны газар луу тэр эмэгтэйтэй ороод гурилтай шөл авч идсэн. Тэгээд 18 цагийн үед караоке ороод 21 цаг хүртэл 6 шил пиво уугаад гарсан. Тэгээд бид гурав хамт манай харуулын гэр лүү хамт явсан. Тэгээд өглөө нь буюу 01 сарын 03-ны өдөр өглөө тэр 2 эмэгтэйтэй босоод төмөр ачихаар норд бенз шланз, ковш авчраад төмөр ачсан. 13 цагийн үед гэрийн хажууд байсан карказнаас, төмөр замын шивлээр төмрөөс ачиж байсан. Тэгээд төмрөө ачаад 15 цагийн үед дуусаад шланз нь төмрөө ачаад урагшаа чиглэлтэй явсан. Төмөр ачиж байхдаа надад бэлэн 2,500,000 төгрөг тоолж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-37-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 52-54 дүгээр хуудас/

Гэрч Т.У-ийн: “... манай найз Сумъяа ирээд мөнгө байна уу гэсэн тэгхээр нь байна гэсэн чинь энэ 5679155106 гээд данс өгөөд энэ данс руу 11,288,000 төгрөг шилжүүлчих гээд би Сумъяатай цуг 10 буудлын АТМ дээрээс шилжүүлсэн. Сумъяа Баянгол дүүргийн 20 дугаар хороо 10 буудалд бас хувиараа төмөр авдаг.” /1-р хх-ийн 46 дугаар хуудас/

Гэрч Ц.С-гийн: “... шилжүүлсэн би төмөр худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан тэгээд Уранбилэгээс зээлээд энэ данс руу төмрийн үнэ гэж утга дээр нь бичээд шилжүүлгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед шланзтай ирээд байж байгаад манайх бас ажилтай байсан болохоор 2-3 цагийн дараа буулгаж авсан тэгээд би төмөр авсан эмэгтэйн нэрийг санахгүй байна махлагдуу шар эмэгтэй байсан. Төмөр замын рейс төмөр, шивлэр, бас бага зэрэг хаягдал төмөр, ширэм байсан тэгтээ хаягдал төмөр нь бага байсан би хичнээн тонноор бодож авснаа санахгүй байна.” /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/

С.М-ын яллагдагчаар өгсөн: “... нэг шил архи задлаад уугаад сууж байтал урт үстэй эмэгтэйн одоо худлаа юм нуугаад яахав шударга ярья гээд бид хоёр өрөнд орчихсон юм жаахан төмөр өгчих гэсэн тэгэхээр нь би манай энд хаягдал төмөр гэж байхгүй дандаа хэрэгцээний төмөр байгаа гэж хэлсэн тэгснээ нөгөө хоёр эмэгтэй надад гарч танай эргэн тойрныг чинь сонирхоё гэсэн тэгэхээр нь одоо харанхуй өглөө сонирхохгүй юу гэж хэлсэн тэгээд би бас ганцаараа архи уусаар байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрч байхад босоод ирчихсэн байсан. Тэгээд намайг боссон чинь урт үстэй эмэгтэй надад аяга дүүрэн архи хийж өгсөн тэгээд тэрийг уугаад эргээд согтоод манараад эхэлсэн тэгсэн халимаг үстэй заа одоо надад бэлэн 6 сая төгрөг байна хэдийг авах юм гэсэн тэгэхээр нь заза 2 сая төгрөг өгчих гэсэн тэгсэн халимаг үстэй 2,500,000 төгрөг өгсөн тэгэхээр нь би 500,000 төгрөгийг нь буцаагаад өгсөн тэгээд би жаахан зүүрмэглээд сэрсэн чинь урт үстэй эмэгтэй нь хажууд байсан. Тэгээд би гарах гэсэн чинь намайг согтуу байж чи гарч яах гээд байгаан гээд гэрийн үүдэнд зогсчоод гаргахгүй байсан. Тэгж байтал нөгөө халимаг үстэй хүүхэн нь ороод ирсэн тэгэхээр нь би зөрж гараад бие зассан чинь манай хашаанаас шланз, зовш хоёр гараад явж байсан. Тэгээд би гэр лүү ороод та хоёр юу ачаад явуулчав гэсэн чинь нээх төмөр ачаагүй гэсэн тэгэхээр нь би тэр шланзан дээр сэндвичний төмөр харагдаж байна ш дээ гэсэн тэгсэн тэндээс нээх их ачаагүй гэж хэлснээ намайг нөгөө хоср хүүхэн хоёр талаас сугадаад заа одоо сумын төв орж банк орж дансанд чинь мөнгийг чинь хийж өгье гээд сумын төв орж ирээд нэг цайны газар ороод нэг аяга цай уугаад байж байтал нөгөө халимаг үстэй эмэгтэй нь гадаа үлдсэн байж байгаад араас орж ирсэн тэгсэн урт үстэй нь халимаг үстэйгээсээ машинаа яаав гэсэн чинь дүүдээ өгөөд явуулчихлаа гэсэн тэгээд төрийн банк очоод бид миний дансанд 2,000,000 төгрөг хийгээд надад бэлэн 400,000 бил үү 500,000 төгрөг өгөөд тэр хоёр банкнаас түрүүлээд гарсан араас би гартал тэр хоёр байхгүй байсан. Тэгээд би архиныхаа халуунд ажил дээгүүрээ очиж бичиг баримт, хувцсаа аваад сумын төв буцаж орж ирээд таксинд суугаад Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-71 дүгээр хуудас/

 С.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Ганхүлэг М-тай төмөрний наймаагаа ярьж байгаад Г 2,000,000 төгрөг өгсөн тэгсэн чинь М 500,000 төгрөг нэмээд өгчих гээд Ганхүлэг 500,000 төгрөг нэмж өгөөд тэгээд байж байгаад Г бид хоёр М-ын гэрт хоноод 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө босоод 09 цагийн үед сумын төв рүү орж ирээд Төрийн банкны урд ирээд зогсож байтал та хоёр надтай хамт ороод миний дансанд мөнгө хийгээд өг гэсэн юм гэсэн тэгсэн Г намайг чи ороод хийчих би гадаа хүлээж байя гэсэн тэгээд би М-тай хамт төрийн банк ороод дансанд нь 2,000,000 төгрөг хийгээд гараад ирсэн чинь Г би явчаад ирье гээд буцаж ирэхдээ нөгөө машиныг нь эзэнд нь өгчөөд ирсэн эхнэр хүүхэд нь Өмнөговь явна гэж байна гээд тэгээд бид гурав сумын төв дээр нэг цайны газарт ороод хоол идчихээд гарч ирээд таксиний зогсоол дээрээс такси бариад Мөнхбатын гэр лүү яваад тэндээ байж байгаад одоо төмөр ачих каран, машин ирнэ гэж байсан тэгээд 13 цагийн үед өргөгч нь улаан өнгийн каран, цагаан өнгийн том машин ирсэн тэгээд 17 цаг хүртэл гэрийнхэн араас эхлээд ачаад дараа нь сэндвичин байшингийн араас бас төмөр ачаад ахиад нэг газраас задгай төмөр аччихаад төмөр ачсан машин нь Улаанбаатарт очиж тооцоогоо хийнэ гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-78 дугаар хуудас/,

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн: “... Төмөр авах наймаа тохирчихлоо гэж хэлсэн тэгээд би айгаад М-ыг архи уухаас өмнө асуусан энэ наймаа хийж болж байгаа юм уу гэж асуусан тэгсэн би арын даана би Б-д тус болж байна. Машин тэргээ авч ирээд юм аа ачаад мөнгөө өг гэж хэлсэн тэгээд Б намайг чи дуугуй цай ундаа уучхаад мөнгөндөө яваад ир гэсэн тэгээд би тэр хоёрыг үлдээчээд буцаж сумын төв рүү орж ирээд Хаан банкны АТМ-нээс 3,000,000 сая төгрөг аваад буцаж М-д очоод Б-д 2,500,000 төгрөгийг тоолоод өгсөн тэгсэн Б мөнгийг М-д өгсөн тэгээд тэр өдөртэй М-ын гэрт хоноод өглөө босоод би М болъё Б мөнгөө буцаад ав гэсэн чинь М наймаа хийвэл хийсэн шиг хийгээч надад мөнгө хэрэгтэй байна одоо би сумын төв ороод данс руу мөнгөө хийнэ гээд сумын төв орж ирээд Б, Мт хоёрыг төрийн банкин дээр буулгаад би нөгөө хүнийхээ машиныг өгчхөөд төрийн банкин дээр буцаад очсон чинь нөгөө хоёр гараад ирсэн байсан. Тэгээд Б, М бид гурав такси бариад буцаад М-ын гэрт нь очоод би нэгэнт хүнд мөнгөө өгчихсөн юм чинь машин тэрэг дуудаад ачуулсан машинаа урд өдөр нь нүүрс тээврийн авто замын 6 дахь километрт хот яван гэсэн машин байсан тэгээд хот руу ачаа ачихгүй биз гээд утасныхан дугаарыг нь авчихсан байснаа дуудаад 13 цагийн үед төмрөө ачиж эхлээд 16 цагийн үед дуусаад хот руу төмөр ачсан машинаа явуулаад тэгээд Мөнхбатын гэрт нь сумын төвөөс такси дуудаад сумын төв орж ирээд Мөнхбат дэлгүүр ороод өөрөө юм аваад гэр лүүгээ таксинд суугаад явсан. Тэгээд би Батзулын данс руу 2,500,000 төгрөг хийгээд тэгээд салсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-85 дугаар хуудас/

С.Б-ын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 86-91, 106-109, 2-р хх-н 193-р хуудаст/,

С.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 101-р хуудас/,

С.Б-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 142-148, 150-р хуудас/,

С.Б-ын Депозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-н 151-159-р хуудас/,

Б.Г-ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-н 91-95, 102-104, 110-111, 122, 139-141-р хуудаст/,

Б.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 100-р хуудас/,

Б.Г-ийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 161, 166-167-р хуудас/,

Б.Г-ийн Депозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-н 170-181, 187-190-р хуудас/,

С.М-ын хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-н 97, 99, 121, 2-р хх-н 75-79, 194-202-р хуудаст/,

С.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 102-р хуудас/,

С.М-ын Депозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-н 137-р хуудас/,

С.М-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 149, 169-171-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн өмчлөлийн төмрөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2,500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж, бусдад 32,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “А” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрч Т.У, Ц.С, О.П, Д.М нарын мэдүүлэг, С.М, С.Б, Б.Г нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

                    

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэх бөгөөд прокуророос С.М, С.Б, Б.Г нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, нэг цаг хугацаанд нэг санаа зорилгоор нэгдэж эд хөрөнгийг шунахай зорилгоор өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үйлдэл байх тул үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Н.Э-ийн “С.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, шүүгдэгч С.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч С.Б, Б.Г нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж байх тул С.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал дүгнэлт гаргажээ.

            Шүүгдэгч С.М-ын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн, шүүгдэгч С.Б, Б.Г нарын үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулаагүй байна. Харин шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ. 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-23 дугаар хуудас/, “А” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 52-54 дүгээр хуудас/, гэрч Т.У /1-р хх-ийн 46 дугаар хуудас/, Ц.С /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/, О.П /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,  Д.М /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, С.М, С.Б, Б.Г нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ийн гаргасан санал, дүгнэлт няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Ж-аас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй байх тул С.Б-д холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч С.Б нь шүүгдэгч Б.Г, С.М нартай бүлэглэн “Б” ХХК-ийн өмчлөлийн төмрөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2,500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж, бусдад 32,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “А” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрч Т.У, Ц.С, О.П, Д.М нарын мэдүүлэг, С.М, С.Б, Б.Г нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Ж гаргасан “С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.М-ээс “шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг тусгаарлан шилжүүлэх“ тухай санал дүгнэлтийг гаргажээ.

Өмгөөлөгчийн санал дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг тусгаарласнаар хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлнө гэж шүүх үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М-ийн санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 32,225,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

“А” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-620/011 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “Б” ХХК-ийн хохирлын үнэлгээ нь 32,225,000 /гучин хоёр сая хоёр зуун хорин таван мянга/-н төгрөгөөр тогтоогджээ. /1-р хх-ийн 52-54 дүгээр хуудас/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Б” ХХК-д 32,225,000 /гучин хоёр сая хоёр зуун хорин таван мянга/-н төгрөгийн  хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Бат цахиур” ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирол төлбөрт 5,000,000 /таван сая/ төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирол хүлээж авсан тэмдэглэлээр тогтоогдсон байна. /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/

Хохирогч “Б” ХХК-д шүүгдэгч С.Б 10,741,666.6 төгрөгийн, шүүгдэгч Б.Г 5,741,666.6 төгрөгийн, шүүгдэгч С.М 10,741,666.6 төгрөгийн тус тус нөхөн төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

 

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б, Б.Г нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдсон байна. /1 дүгээр хх-н 100, 101 дүгээр хуудас/

            Шүүгдэгч С.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

            Шүүгдэгч С.М-ын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Б, Б.Г нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 10 /арван/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 10 сарын хорих ял, шүүгдэгч Б.Г, С.М нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих нь зүйтэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Улаанбаатар хот руу зорчих үүргийг, шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд тодорхой газар очихыг хориглох буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт очихыг хориглох үүргийг, шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр

 

сарын 02-03-ны өдрийн хооронд үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж тус тус заажээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г нь хохирогчид 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлжээ.

Мөн шүүгдэгч С.Б, шүүгдэгч С.М нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 1 дүгээр баг, Даагат, ишгэнт гудамж задгай 3 тоотод оршин суух хаягтай,

Шүүгдэгч С.Б нь Сэлэнгэ аймаг, Хушаат сум, -- дүгээр баг, Даагат, ишгэнт гудамж задгай --- тоотод оршин суух хаягтай,

Шүүгдэгч С.М нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, --- дугаар хороо, ---- хороолол, --- байр -- тоотод оршин суух тус тус хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан гэж шүүх үзэв. 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна.” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт С-ийн Б, шүүгдэгч Ч овогт Б-ын Г, шүүгдэгч Б овогт С-ийн М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан

 

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 10 /арван/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 10 сарын хорих ял, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Улаанбаатар хот руу зорчих үүргийг, шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд тодорхой газар очихыг хориглох буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт очихыг хориглох үүргийг, шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-с 10,741,666.6 төгрөг, шүүгдэгч Б.Г-с 5,741,666.6 төгрөг, шүүгдэгч С.М-с 10,741,666.6 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-д тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “Б” ХХК-д шүүгдэгч С.Б 10,741,666.6 төгрөгийн, шүүгдэгч Б.Г 5,741,666.6 төгрөгийн, шүүгдэгч С.М 10,741,666.6 төгрөгийн нөхөн төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Г С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ