Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 421

 

Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Энхбат,

          шүүгдэгч О.Б, Х.Ү,

          шүүгдэгч О.Б, З.Б, Т.Б нарын өмгөөлөгч Л.Батаа,

          шүүгдэгч Х.Ү-н өмгөөлөгч А.Очбадрал,

          шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ж.Энхтуяа,    

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, Х.Ү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарт холбогдох 2017 2601 1131 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Т-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............... дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо уг хаягт амьдардаггүй, тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

2. Б овгийн Х-н Б, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжилтэй, “S ” гэх зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт ....... дүүргийн .. дугаар хороо, ......... дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

3. Д овгийн З-н Б, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ........... дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо уг хаягт амьдардаггүй, тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

4. Б овгийн О-н Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах нарын хамт ............ дүүргийн .. дугаар хороо, ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо уг хаягт амьдардаггүй, тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

5. Б овгийн Х-н Ү, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............. аймгийн ............. баг, ......-ийн дээд хэсэг, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ............. дүүргийн .. дугаар хороо, ........... дүгээр гудамжны ... тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: ........./;

1. О.Б, Т.Б, З.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ........ тоотод байрлах Б.У-н эзэмшлийн “Зил-130” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Б.У-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.Б, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б б з” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Ж-т 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н б з” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ш.М-т 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 4 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Б-д 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. О.Б, Х.Ү, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, .............-14 тоот хашаанаас иргэн Г.Ц-н эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Ц-д 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Б, Х.Ү, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н х” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн 02-15 УНК улсын дугаартай, цагаан өнгийн “Хово”, 89-74 УНУ улсын дугаартай, шар өнгийн “Норд Бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Ц-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г-н эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Г-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас иргэн Д.О-н эзэмшлийн 82-38 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.О-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б, Х.Ү, З.Б, Т.Б, Х.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.Б-г 5 жил 6 сарын хугацаагаар, Х.Ү-г 3 жил 6 сарын хугацаагаар, З.Б-г 2 жилийн хугацаагаар, Т.Б-г 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Х.Б-г мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-н 1 жил 4 сар 8 хоног, Х.Ү-н 48 хоног, З.Б-н 1 жил 4 сар 7 хоног, Т.Б-н 1  жил 4 сар 7 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч нараас нийт 5.133.340 төгрөг буюу О.Б-с 1.886.670 төгрөг, Х.Ү-с 1.286.670 төгрөг, З.Б-с 980.000 төгрөг, Т.Б-с 980.000 төгрөг тус тус гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж байна. Миний бие бусдын эд хөрөнгийг бусадтай нийлж, 16 үйлдлээр хулгайлаагүй. Нөлөө бүхий ченж нь хулгай хийх газрыг зааж өгч хулгай хийлгэсэн 8 үйлдлийг прокурор нуухаас гадна мөрдөгчид мөрдөн шалгах үед би нэр бүхий ченжийг хэлсэн. Гэтэл дараа нь “тэр ченжийг эрүүгийн хэргээр татаж болохгүй, татах юм бол та хэд өөрсдөө бүгд эвгүйтэнэ, тэр ченж гэх хүнийг маш их нөлөөтэй, танилтай, мөнгөтэй” гэж хэлсэн. Прокурорын нуун дарсан 8 үйлдэл баримт нотолгоотойгоос гадна, татаж болохгүй гэсэн хулгайн хэргээс тэр ахыг шалгах юм бол баримттай үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэйгээс гадна нэмж нэгдүүлэн шийдүүлмээр байна. Прокурор “энэ ченж ахыг битгий дурьд, би та хэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдэж өгнө, чи толгойлогч болно шүү” гэснээр би толгойлогч болсондоо харамсаж байна. Нэр бүхий ченжийг татаж, шударга үнэнээр шийдвэрлүүлмээр байна. Мөн цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон байсан. Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний амьдрал ахуй тааруу учраас ахуй амьдралдаа нэмэр болох зорилгоор Улаанбаатар хотод ирж, цайны газар угаагчаар ажилласан. Тэр үедээ О.Б-тай танилцсан. Надад таних хүн байгаагүй учир О.Б-н хэлж байсан үгс, үйлдэл болгонд итгэж, хамтын амьдралтай болсон. Гэмт хэрэг үйлдэх өдөр би О.Б-г ямар зорилгоор намайг дагуулж явааг сайн ойлгоогүй. Түүний хэлж заасныг хийсэн. Тэрээр “энд зогс, хүн ирэхийг хараарай” гэж заасны дагуу зогссон. О.Б-г би хулгайн хэрэг үйлдэж буйг бүрэн ойлгож мэдээгүй, болж буй үйл явдлыг буруугаар төсөөлж ойлгосондоо гэмт хэрэг үйлдсэн нь миний туйлын буруу. Мөн өөрийн төрүүлсэн хүүхдээ алдаад удаагүй, миний өвөө өвчний улмаас нас барсан учраас надад тус дэм болох амьдралын боломжтой хүн энэ хорвоо дээр үгүй болсон тул би өөрт оногдох хохирлоо төлж чадаагүй. Эх хүн өөрийн төрүүлсэн хүүхдээ алдахын зовлонг үзэж, сэтгэл санааны гүн хямралтай байсан учраас тухайн үед болж байгаа үйлдэлд бодитоор дүгнэлт өгч чадаагүй. Гэмт хэрэгт холбогдон хоригдож байгаадаа гэмшиж байна. Монгол Улсын шүүх надад хайр энэрэл үзүүлж, хүн болох боломж олгож өгөхийг хүсэж байна. Би ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрөө төлөх болно. Би гэмт хэрэгт холбогдох үедээ 17 настай байсан. О.Б намайг зоддог байсан учраас хамт явдаг байсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, эсвэл ял эдлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч О.Б, З.Б, Т.Б нарын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Б-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэн үзэж, зүйлчлэлийг өөрчлөлгүйгээр хорих ялыг багасгаж өгнө үү. О.Б нь “16 үйлдлээс 8 үйлдлийг прокурор дарсан” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. ...” гэв.

 Шүүгдэгч Х.Ү-н өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан үүрэг болгосон заалтыг баримталж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байсан. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Х.Ү-д хорих ял оногдуулсан. Иймд Х.Ү-н шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Хэрэв боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон тул давж заалдах гомдол гаргаагүй. Хэргийн талаар маргаагүй тул шийтгэх тогтоолын Х.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 8 удаагийн гэмт хэрэг холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Ченж гэх Гансүх, Пүрэвсүх нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхээс О.Б-н гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Х.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан боловч хэргийг шүүхээр шийдвэрлэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан тусгай журам үйлчлэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

О.Б, Т.Б, З.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ......... тоотод байрлах, Б.У-н эзэмшлийн “Зил-130” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Б.У-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б б з” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Ж-т 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н б з” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ш.М-т 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 4 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Б-д 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ........ тоот хашаанаас иргэн Г.Ц-н эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Ц-д 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н х” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн 02-15 УНК улсын дугаартай, цагаан өнгийн “Хово”, 89-74 УНУ улсын дугаартай, шар өнгийн “Норд Бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Ц-д 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г-н эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай, “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Г-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас иргэн Д.О-н эзэмшлийн 82-38 УНЛ улсын дугаартай, “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.О-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.У /1 хх 76-77/, Ц.Ж /2 хх 93-94/, Ш.М /2 хх 136/, Ц.Б /2 хх 214-215/, Г.Ц /2 хх 8-9/, Ч.Ц /3 хх 76-77/, Д.О /3 хх 137-138/, Д.Г /3 хх 140-141/, гэрч Л.О /2 хх 84/, Н.Ч /2 хх 130, 3 хх 202-204/, Ю.О /3 хх 145/, Ч.Т /3 хх 199-201/, иргэний нэхэмжлэгч П.Б /3 хх 78-79, 120-121/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4, 2 хх 74-76, 192-195, 249, 3 хх 58-61, 124-127/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 11, 2 хх 82, 142, 216, 3 хх 10, 62, 142-143/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 58-59/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 хх 186, 240-243, 3 хх 221-230/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 244, 3 хх 220/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх 231-238/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байр /агуулах/-д нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Монгол хэлний их тайлбар толь болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолд дурьдсанаас үзэхэд “агуулах” гэдэг нь ямар нэг эд зүйл, барааг хадгалах, хураах, нөөцлөх зориулалт бүхий орон зайг тодорхойлсоны гадна эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, ... граж, ... үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин ... зэргийг хамааруулан ойлгохоор заажээ.

Энэ хэргийн хувьд хүнд даацын тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийг гадны хүн нэвтрэхээс хамгаалсан, харуул, хамгаалалт бүхий агуулахын зориулалтаар ашиглаж байсан хашаанаас тухайн тээврийн хэрэгслүүдийн аккумулятор, радиатор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан “тусгайлан хамгаалсан байр” гэж дүгнэхээс илүүтэй “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж дүгнэх нь нэр томъёоны хувьд илүү оновчтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “тусгайлан хамгаалсан байранд” гэснийг хөндөөгүй орхисон болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-т 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ү-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч З.Б, Т.Б нарт тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэднийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод нийцнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Б, Х.Б, З.Б, О.Б, Х.Ү нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргээс үзэхэд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулсан гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч О.Б-с “...нөлөө бүхий ченж хулгай хийх газрыг зааж хулгай хийлгэсэн, прокурор эдгээр ченж гэх хүмүүсийг энэ хэрэгт татан оролцуулж болохгүй гэснийг зөвшөөрөхгүй тул ченжүүдийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах...”-аар давж заалдах гомдол гаргажээ.   

 Шүүгдэгч О.Б нь бусадтай бүлэглэн хохирогчийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан байр /агуулах/-д нэвтэрч үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоноос гадна түүнд хэн нэг этгээд хулгай хийх газрыг зааж өгсөн, захиалгаар гэмт хэрэг үйлдүүлсэн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн уг хэрэгт түүхий эд худалдан авах газар болох “Эрч хүч” төвийн захирал Ж.Пүрэвсүх, Н.Чулуунбат нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж О.Б, Х.Ү, З.Б, Т.Б нараас түүхий эд худалдан авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд зөрчөөгүй.

Шүүгдэгч О.Б-н давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Шүүгдэгч Х.Ү-с “... О.Б нь ямар зорилгоор намайг дагуулж явсныг ойлгоогүй, хулгай хийж байгаа гэдгийг мэдээгүй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэх эсхүл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Х.Ү нь О.Б, Т.Б, З.Б нартай бүлэглэн, 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн тэрээр хашааны гадаа хүн харж зогсох, хүн ирвэл мэдэгдэх үүрэгтэйгээр хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр хоол хүнс авах, буудалд орох зэргээр хамтран зарцуулдаг байснаас үзэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн, шүүгдэгч Х.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны буюу 17 настай байсан хэдий ч хэргийг анхан шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 18 насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчлэхгүй болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангид заасан хорих ялыг хоёр дахин багасгаж ял оногдуулах, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч О.Б, Х.Ү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.