Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/01066

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*******,*******,******* оршин байх К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******  тоот хаягт оршин суух Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 72,458,297 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ны өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б өөрийн эзэмшлийн К ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр *******од худалдсаны хариуд ******* нь Б.Бийн  К ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Р, Э.Н, хариуцагч Б.Б, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь тус байгууллагад Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр К ХХК- тай цалингийн зээлийн ЗГ1000/10/06/083 дугаартай гэрээ, зээлийн барьцааны БГ1000/10/06/083 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, түүнтэй адилтгах орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна.

Мөн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Б нь К ХХК-тай хувийн хэрэглээний зориулалттай зээлийн ЗГ1111/13/06/062 дугаартай гэрээ, зээлийн барьцааны БГ1111/13/06/062 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан 58,400,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд зээлийн хугацаан дахь цалингийн орлого, зээлээр санхүүжигдэх хөрөнгө зэргийн барьцаалсан байна. Уг гэрээг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт ЗНГ1000/15/06/056 дугаартай гэрээг байгуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгасан байна. Б.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн*******, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 7 тоотод байршилтай 53, м.кв 2 өрөө орон сууцыг дээрх гэрээнүүдийн барьцаалбар болгосон байдаг ба уг орон сууцны дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зээлээ төлж дуустал К ХХК-д хадгалуулахаар тохиролцжээ. Б.Б нь ажлаас халагдахдаа дур мэдэн барьцаа болох орон сууцны дугаартай эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч явсан болно.  Зээлдэгчийг Гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлээ төлөх, дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс К ХХК нь зээлдэгч Б.Бтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэрээг цуцалж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Бийн төлөх төлбөр:

-ЗГ1000/10/06/083 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэп үндсэн зээл 13,214,662.91 төгрөг, хүү 773,359.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,409.11 төгрөг, нийт 14,140,431.35 төгрөг,

-ЗП111/13/06/062 зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг тооцож үзвэл үндсэн зэзл 49,407,384.04 төгрөг, хүү, 7,286,674.55төгрэг, нэмэгдүүлсэн хүү 1,446,648.20 төгрөг, нийт 58,140,706.79 төгрөг, нийт 72,281,138.14 төгрөг байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Бийн  дугаартай утасны дугаарын төлбөр болох 159,659.04 төгрөгийг Мобиком корпораци ХХК-д төлснийг Б.Боос нэхэмжилж байна. Шүүхэд нотлох баримт бүрдүүлэн өгөхөд гарсан зардал 17,500 төгрөг болно.

Иймд К ХХК нь зээлдэгч Б.Бтой байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх төлбөр болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, утасны төлбөр, 72,458,297 төгрөгийг зээлдэгч Б.Боос гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд К ХХК-ийн хуульч, Тамгын газрын захирал хуулийн зөвлөхөөр удирдах албан тушаалыг хашиж ирсэн. Тус байгууллагад ажиллаж байхдаа байгууллагын дотоодод үйлчилж байсан “Ажилтны хөнгөлттэй зээлийн журам”-д заасан нөхцөлийн дагуу зээл авсан. Журмын дагуу зээлийн барьцаанд сар бүрийн цалингийн орлогыг барьцаалж, сар бүрийн цалинг орлогоосоо зээл, хүүг хуваарийн дагуу төлж ирсэн. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан ба Гүйцэтгэх захирал *******ын энэхүү тушаалыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг К ХХК-ийн гүйцэтгэх захирал *******од даалгасан шүүхийн шийдвэр гарч, одоо албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэгч гүйцэтгэж байна. Мөн миний эзэмшлийн, Мобиком корпораци ХХК-ийн дугаарыг ******* 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хууль бусаар хаалгасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4294 дугаар шийдвэрээр дугаарын хууль ёсны эзэмшигчдээр Б.Б намайг болохыг тогтоосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ/1000/10/06/083 дугаартай Зээлийн гэрээг уг гэрээний 4.2.2 дугаар зүйлийг үндэслэн цуцалсан ба гэрээ цуцалсан тул үүргийн гүйцэтгэлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ тухай нотлох баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгт гаргаж өгчээ.

Зээлийн гэрээний 4.2.2 дугаар зүйлд: “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ. Зээлдэгч миний бие гэрээний зүйлийг юуны улмаас хэрхэн, яаж зөрчсөн болох, ямар төрлийн зөрчлийг ноцтой гэж тодорхойлох тухай гэрээнд болон *******ын шийдвэрт дурдаагүй бөгөөд энэ нь миний хууль ёсны эрх ашгийг дараах байдлаар зөрчиж байна.

ЗГ/1000/10/06/083 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 13,214,662.91 төгрөг, хүү 773,359.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,409.11 төгрөг, нийт 14,140,431.35 төгрөг нэхэмжилсэн байгаа нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, надаас үндэслэлгүйгээр их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, нэхэмжилсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан, Иргэний хуулийн дараах зүйлийг зөрчсөн хууль ёсны бус гэж үзнэ.

Зээлийн гэрээний үүрэг үүссэн нөхцөл байдал, гэрээний Талуудын хүлээсэн үүрэг ямар хүчин зүйлээс хамааралтайгаар зөрчигдсөн болох, ямар зөрчлийг ноцтой зөрчил эсэхийг Зээлийн гэрээнд тодорхойлоогүй байхад ******* дангаараа шийдвэрлэх эрхгүйн дээр, гэрээг дангаараа цуцлах хууль зүйн үндэслэлгүй. Хугацаанаас нь өмнө Зээлийн гэрээг дангаараа цуцалж, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлд надаас 14,140,431.35 төгрөг гаргуулахыг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 208.1 дүгээр зүйлд: “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуульчилсныг зөрчиж байна. Зээлийн ЗГ/1000/10/06/083 тоот гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болно. Гэрээ цуцлах тухай *******ын шийдвэр нь Иргэний хуулийн 208.4 дүгээр зүйлд: “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж хуульчилсныг зөрчсөн шийдвэр болсон гэж үзнэ.

Тус байгууллагын ажилтны хөнгөлөлттэй зээлийн журмын дагуу зээл авч, хэрэглэсэн ба зээлийг ажилтны сар бүрийн цалин, орлогоос төлөх нөхцөл бүхий журмын дагуу зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, энэ журмын нөхцөлийг К ХХК-ийн Захиргаа буюу ажил олгогчийн шийдвэрээр баталж мөрдүүлж байсан. Энэхүү журам нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Нөгөөтээгүүр надаас хамаарахгүй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 222.2 дугаар зүйлд заасан хүндэтгэн үзэх дараах учир шалтгаан байна. Үүнд:

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******ын тушаалаар намайг ажлаас халсан боловч, энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.7, 69.1, 46.1 дүгээр зүйлийг зөрчсөн болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1630 тоот магадлалаар тус тус тогтоогдож, миний нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан. Шүүхийн шийдвэрээр намайг К ХХК-ийн Тамгын газрын захирал, Хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 17,814,286.00 төгрөг гаргуулан надад олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг К ХХК-ийн Гүйцэтгэх захирал *******од даалгаж шийдвэрлэсэн юм.

Гэвч ******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг эсэргүүцсээр намайг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй байна.

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон, ажлаас үндэслэлгүй халсан, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа этгээд нь К ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* гэдэг нь шүүхийн шийдвэрээр болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа түүний бодит үйлдлээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дугаар зүйлд: “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үурэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж хуульчилсны дагуу К ХХК-ийн Гүйцэтгэх захирал *******ыг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хууль ёсны эрхгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан, ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг түүний хүсэлтээр хэрэгжүүлснээс банкан дахь миний харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон, үүний улмаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр надад олгогдох  учиртай 17,814,286.00 төгрөгийн ажилгүй байсан хугацааны мөнгөн олговрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага надад олгохгүй байгаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зайлсхийж байгаа *******ын үйлдэл нь Зээлийн гэрээг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхэд хүргэж байгаа тул эдгээр нөхцөл байдал нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, намайг хохироож байна.

Иймд энэхүү сөрөг нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 26.3, 73.1 дүгээр зүйлд зааснаар К ХХК-ийн нэхэмжлэлийн эсрэг, түүнд хамаатуулан гаргаж байна. Иймд К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ны өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б, Кредит монгол ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр К ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******од худалдсаны хариу төлбөрт хариуцагч Б.Бийн  К ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Боос К ХХК нь зээлийн төлбөр, утасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр, нотариатын зардалд нийт 72,978,297.18 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч Б.Боос К ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь хууль ёсны эрхгүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн ЗГ1000/10/06/083 тоот гэрээг энэ гэрээнд заагаагүй үндэслэлээр, үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө дангаараа цуцалсан нь Иргэний хуулийн 208.1, 208.4, 223.2 дугаар зүйлд хуульчилсныг зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Б. Б нь нэхэмжлэлдээ К ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь хууль ёсны эрхгүй атлаа гэрээг дангаар цуцалсан гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Банкны тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, мөн компанийн тухай хуульд зааснаар тухайн компанийг Гүйцэтгэх захирал ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий удирдах албан тушаалтан мөн байтал хууль ёсны эрхгүй гэж хэлж буй нь үндэслэлгүй юм.

Манай байгууллагын зүгээс зээлдэгч Б.Бийг Зээлийн гэрээний 4.2.2 дугаар зүйлд заасан “Зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн шалтгаанаар зээлийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээнд заасан үндсэн үүрэг болох зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй байсан учир дээрх зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцон Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар шаардах эрхтэй гэж зээлийн гэрээнд заасны дагуу тухайн шийдвэрийг гаргасны үндсэн дээр тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан болно.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гарсаар байтал намайг хуучин ажилд эргүүлэн томилохгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдаж буй нь үндэслэлгүй бөгөөд К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/45 тоот тушаалаар Б.Бийг Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албанд тушаалд томилсон тушаал гарсаар байхад байгууллагын бодлогыг тодорхойлох удирдах албан тушаалтан байтлаа өнөөдрийг хүртэл ажлаа хүлээн авахгүй байсаар байгаа нь байгууллагын ажлыг хэвийн явагдах боломжоор хангагдахгүй доголдуулахад хүргэж байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Б.Бийн ажилгүй байсан хугацааны олговор болох 17,814,286 төгрөгийг манай байгууллагын дансанд битүүмжилсэн байгаа болно. Дээрх дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Б.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,458,297 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Б, К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ны өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б өөрийн эзэмшлийн К ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр *******од худалдсаны хариуд *******, Б.Бийн  К ХХК дахь зээлийг тэглэх, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор аман хэлцэл хийж гол нөхцөлийг тохиролцсон болохыг тогтоолгохоор Нэхэмжлэгч К ХХК-д холбогдуулж сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч өөрийн үйлдэл, гэрээ хуульд нийцсэн болон хариуцагчтай ямар нэг хэлцэл хийгээгүй үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагчаас нэхэмжлэгчийг гэрээ, тохиролцоогоо биелүүлээгүй үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Б.Б нар 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1000/10/06/083 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, нэг сарын 0,5 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлжээ. Мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч нь цалин түүнтэй адилтгах орлогоо барьцаалсан байна.

Зохигч 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээгээр хариуцагч 58,400,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч нь цалин түүнтэй адилтгах орлогоо барьцаалсан, зохигч 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 50,968,000 төгрөг болсныг харилцан тооцож, гэрээний хугацааг мөн өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон зохигч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй, зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор төлж байсан талаар маргаагүй болно.

Хариуцагч Б.Б 2010 оны ЗГ1000/10/06/083 тоот зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээл төлөх өдрийн хуваариар 13,576,525.52 төгрөгийн, 2013 оны ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээл төлөх өдрийн хуваариар 49,407,384.4 төгрөгийн, нийт 62,3,909.92 төгрөгийг нэхэмжлэгч К ХХК-д төлөхөөр байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан “хариуцагч Б.Бийн зээлийн төлбөрийн тооцооны хуудас”-аар /1-р хавтаст хэргийн 12-13 дахь тал/ тогтоогдсон ба хариуцагч Б.Б “ажлаас халагдсан өдрөөс хойш зээлийг төлөөгүй” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч 2010 оны ЗГ1000/10/06/083 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг нэг сарын 0,5 хувийн хүүтэй, 2013 оны ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээгээр 58,400,000 төгрөгийг нэг сарын 1,2 хувийн хүүтэйгээр тус тус хариуцагчид зээлдүүлсэн нь зохигчийн хоорондын ажил хэргийн харилцаа, ажил олгогчоос ажилтны цалингийн орлогоор баталгаажуулан олгосон хөнгөлөлттэй зээл гэж үзэхээр байгаа нь талуудын хооронд зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүгийн хэмжээг тохирсон байдал, 2010 оны БГ1000/10/10/083 тоот, 2013 оны БГ1111/13/06/062 тоот барьцааны гэрээнүүдийн 2.1-д заасан барьцааны зүйлээр илэрхийлэгдэж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4776 дугаартай шийдвэрээр Б.Бийг К ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон /1-р хавтаст хэргийн 40-51 дэх тал/ нь хэргийг шийдвэрлэхэд гэрээний үүргийн зөрчил дэх зохигчийн гэм бурууг тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчийг ажиллаж байх хугацаанд нь түүний цалингийн орлогоос суутгахаар тохиролцож олгосон зээлийн гэрээний үүрэг хариуцагч 2015 оны 11 дүгээр сард ажлаас халагдсанаар зөрчигдсөн, хариуцагч ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн буюу хариуцагчийг хууль бусаар ажлаас халсан нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, “хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч ажлаас халагдах хүртэлх хугацааны зээл, зээлийн үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд харин нэхэмжлэгч, хариуцагчийг ажлаас хууль бусаар халснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн байх тул дээрх хоёр зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаал гарсан өдрөөр тасалбар болгон 2010 оны ЗГ1000/10/06/083 тоот зээлийн гэрээний үүргийг 13,576,525.52 төгрөгийн, 2013 оны ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээний үүргийг 49,407,384.4 төгрөгийн хэмжээнд тооцон нийт 62,3,909.92 төгрөгийг хариуцагч Б.Б, нэхэмжлэгч К ХХК-д төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийг ажлаас нь хууль бусаар халсан болохыг шүүх тогтоосон, хариуцагч зээлийг цалингийн орлогоос төлж ажлаас халагдах хүртлээ гэрээний үүргийн зөрчилгүй байсан нь хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн явдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх тул хариуцагч Б.Бийг 2015 оны 11 дүгээр сараас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,474,387.26 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч К ХХК-ийн эзэмшиж байсан 200 ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр нь *******од худалдсан, бусад хүмүүс 200,000 төгрөгөөр ч худалдаж байсан, үүний хариуд К ХХК-иас авсан миний зээлийг хааж тэглэнэ гэсэн амлалт, тохиролцооноос ******* буцсан” гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргажээ. Хариуцагч татгалзлаа нотолж шүүх хуралдаанд , нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч нар хариуцагч, К ХХК дахь өөрийн эзэмшлийн 200 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр *******од худалдсан болохыг гэрчилж, Б.Б, ******* нарын хооронд “зээл хаах” аман тохиролцоо хийгдсэнийг мэдэхгүй гэж, гэрч “Б 10 гаруй жил энд ажилласан. 50 сая төгрөг орон сууцанд нь зориулж өгөх ёстой, урьдчилсан байдлаар зээл авчих, гэхдээ энэ хаагдах ёстой зээл гэж байсан” гэх мэдүүлгийг өгчээ.

Үүнээс үзэхэд хариуцагч Б.Б, К ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ******* нарын хооронд хариуцагчийн зээлийг хаах, гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцож байсныг гэрчүүд гэрчлээгүй, *******, хариуцагчтай зээлийн гэрээний үүргийг нь дуусгавар болгохоор тохиролцож үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж болно” гэж заасны дагуу хариуцагч Б.Бийг зээлийн гэрээний үүргээс хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөхөөр тохиролцсон, амлалтыг гэрээнд тусгаагүй байна.

Нэхэмжлэгч 17,500 төгрөгийн нотариатын зардал /хх-5/, хариуцагчийн өмнөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Мобиком корпораци ХХК-д дугаарын ярианы төлбөрт төлсөн 159,659 төгрөг /хх-27/-ийг тус тус нэхэмжилжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар тус зардлыг нэхэмжлэгчээс гарсан зайлшгүй зардалд хамааруулан үзэж, хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтын шаардлага хангуулж гэрчлүүлсэн баримтын зардал, зохигч тус дугаарын эзэмшигч нь хариуцагч Б.Б болох талаар маргаагүй учир хариуцагчийн өмнөөс төлсөн утасны төлбөрт нийт 177,159 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах сөрөг шаардлага гаргасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2-р зүйл, зээл төлөх хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй 12 сарын хугацаа өнгөрчээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж зааснаар хариуцагч ийнхүү зээл төлөх үүргээ биелүүлээгүй явдалд нэхэмжлэгч мөн гэрээний 4.2.2-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь үндэслэлтэй болжээ.

Зохигчийн хооронд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1000/10/06/083 тоот, 2013 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, тус гэрээний 2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэх дарааллыг буюу мөн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэснийг зөрчин нэхэмжлэгч 2010, 2013 оны зээлийн гэрээний 2.2-т “... эхний ээлжид авлага, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлнэ” гэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 216 дугаар зүйл нь үүргийн эрх зүйд хамаарч, талууд гэрээгээ хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхийн суурь болдог. Талууд гэрээний үүргийг хэрхэн гүйцэтгэх дарааллыг өөрсдөө тогтоож өгсөн нь зохигчийн гэрээг чөлөөтэй байгуулах, байгуулсан гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчимтай холбоотой. Ийм учраас хариуцагч гэрээгээр тохиролцсон зээл төлөх үүргийн дарааллаар зээлээ төлөх үүрэгтэй ба үүргийн өөр арга, дарааллыг нэхэмжлэгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд сонгох эрхгүй.

Зээл төлөх дарааллыг зохигч гэрээгээр харилцан тохиролцсон, тус тохиролцоог хуульд илт харшилсан гэж үзэхээргүйн зэрэгцээ хариуцагч дарааллыг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээ нотлоогүй, гагцхүү хуульд заасан дарааллыг баримтлалгүй өөр дараалал тогтоосон нь хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэх тайлбар нь мөн хуульд “тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх” дарааллыг шууд сонгох үндэслэл болохгүй. Мөн энэхүү дараалал нийтлэг буюу хариуцлагын, талууд үүргийг харилцан тохиролцоогүй үед нөхөн зохицуулагдах тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй.

К ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ******* нь хариуцагч Б.Бийн нэхэмжлэгч К ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор амласан, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийж үүрэг үүссэн, тохиролцсон болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй талаар өмнө дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, шүүхэд гэрч , нарыг гэрчээр асуулгасан ба гэрч нар Б.Б, ******* нарын хооронд “Б.Б, К ХХК-ийн 200 ширхэг энгийн хувьцааны нэг бүрийг 100,000 төгрөгөөр буюу нэрлэсэн үнээр *******од худалдсаны хариуд ******* нь хариуцагчийн нэхэмжлэгч К ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох, гэрээний үүргээс бүхэлд нь чөлөөлөхөөр амлаж, тохиролцсон болохыг гэрчлээгүй байна.

Иймд хариуцагч Б.Боос 63,161,068.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,297,228.08 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                      

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, -д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Боос 63,161,068.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,297,228.08 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бийн нэхэмжлэгч К ХХК-д холбогдох К ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 11/282 тоот зээлийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2010.06.25-ны өдрийн ЗГ1000/10/06/083 тоот, 2013.06.04-ны өдрийн ЗГ1111/13/06/062 тоот зээлийн гэрээнүүдийн 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Б, К ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ******* нарын хооронд Б.Бийн К ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор амласан, хэлцэл хийж үүрэг үүсгэн тохиролцсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 537,700 төгрөг, хариуцагчаас төлсөн 840,112 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Боос 473,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ