Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 815

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод  оршин суух, регистрийн дугаар УД 66033013, Шагдарсүрэнгийн Батнасан,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод  оршин суух, регистрийн дугаар УС 96122712 Батнасангийн Дөлгөөнзул,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧГ 64040401 Данхын Баянхүү нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж -3 өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох

 

Орон сууцыг үнэлсэн гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.Батнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ний өдрийн 102/ШШ2017/00464 дугаартай шийдвэрийн дагуу төлөх 39 423 150 төгрөгийг биднээс гаргуулж Т.Бямбасүрэнд олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 64 166 690 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.Уг барилга нь зах зээлийн дундаж үнэ 84 000 000 төгрөгийн үнэтэй байх тул шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.5 болон 37.3-т заасны дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/00464 дүгээр шийдвэрээр Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нараас 39 423 150 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205010404 дугаарт бүртгэлтэй, 30 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 148/01, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 148/02, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 148/03, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 148/04, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 148/5 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан.Төлбөр төлөгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нараас Ирэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын өмчлөлийн дээрх орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн.Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан.Талуудад харилцан тохиролцсон үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 3/25007 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн.Уг мэдэгдэлтээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нарын өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн.Төлбөр төлөгч нарын зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар бие даан худалдан борлуулах боломжтой тул 1 сарын хугацаа олгоно уу гэх хүсэлтийг нь хүлээн авч тус газраас харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгөөр бие даан худалдан борлуулах боломжит хугацааг олгосон.Гэтэл дээрх хугацаа дуусахад төлбөр төлөгч нараас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг мэдэхгүй тул шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан.Мөн төлбөр төлөгч Ш.Батнасангийн дахин гаргасан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гомдол, төлбөр авагч Т.Бямбасүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус тус харгалзан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор шинжээч  томилоход дээрх үл хөдлөх эд хөрөнгө 91 666 700 төгрөгөөр үнэлэгдсэн.Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зйүлийн 177.1-т зааснаар үнэлэгдсэн үнийн 70 хувь 64 166 690 төгрөгөөр тооцон анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 30 тоот хаягт байрлах 30 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/00464 дүгээр шийдвэрээр Ш.Батнасан, Б.Дөлгөөнзул, Д.Баянхүү нараас 39 423 150 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2205010404 дугаарт бүртгэлтэй, 30 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна

 

Тус шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж дээрх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00464 дугаартай шийдвэрийг албадан гүйцэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага нь хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

 

Хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/10 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөн нарын төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгож, тогтоолын хуулбарыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байна.

 

Энэхүү албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг агуулгад нийцэж байх бөгөөд хуульд заасан мэдээллийг бүрэн хэмжээгээр тусгасан байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/29816 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байрлах, 105 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөн нарт хүргүүлж хуульд заагдсан ажиллагааг хийсэн байна.

 

Хариуцагч байгууллагын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай 364 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байршилтай, 30 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХКомпанийг томилсон байна.

 

Итгэлт Эстимэйт ХХКомпани дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж хөрөнгө үнэлгээний тайлангаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөг гаргасан байх бөгөөд төлбөр төлөгч нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байршилтай, 30 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоотод байршилтай, 30 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 64 166 690 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Батнасан, Д.Баянхүү, Б.Дөлгөөн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН