Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/01293/И |
Дугаар | 588 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Э- д холбогдох
36.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, гэрч Н.Оюунчимэг, Б.Пүрэвтуяа, Э.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрчний гудамж, 29а байрны 45 тоот хаягт байрлах, 56.35 мкв орон сууц худалдаж авахаар тохиролцож байсан. Хариуцагчийн зүгээс анх 90 гаруй сая төгрөгөөр байраа үнэлж, нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр 36.800.000 төгрөгийг шилжүүлсэн.
Ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулна гэж талууд тохиролцсон боловч ипотекийн зээлийн үндсэн шалгуур нь 1 мкв-ыг 1.500.000 төгрөгөөр тооцож ипотекийн зээл олгох боломжтой гэх хариу өгч байсан. Гэсэн хэдий ч ашиглалтад ороод 7 жил болчихсон байр тул 1.500.000 төгрөгөөс дээш үнэлэхгүй гэх гол шалгуурыг тавьсан боловч хариуцагчийн зүгээс 1 мкв-ыг 1.730.000 төгрөгөөс доош үнээр үнэлэхгүй гэх хариу өгсөн. Үүнээс шалтгаалан ипотекийн зээл гарах боломжгүй болсон.
Тиймээс талуудын хооронд хэд хэдэн маргаантай нөхцөл байдал бий болж, талууд байр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан. Нөгөөтэйгүүр талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 36.800.000 төгрөгийг өгөх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгчийн зүгээс Д.Э эс авъя гэж шаардахад эхэндээ өгнө гэх боловч сүүлдээ өгөхгүй гэж дарамталсан байсан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс 36.800.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна гэж үзэн хүлээж аваагүй.
Тиймээс байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36.800.000 төгрөгийг Д.Э эс гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Сэрүүн компанийн ерөнхий захирлаар 27 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд ажилчдынхаа нийгмийн асуудлыг судалж, дэмжиж ирсэн. Д.Б нь 2015 оны намар манайд анх ажилд орж байсан. Тухайн үед бололцоогоор ажиллаж, хамт олноос итгэл хүлээлгэж байсан. Би удирдах хүмүүстэй ярилцаж, Д.Б гийн гэр орныг судлаач гэж хүн явуулсан. Манайхаас гэрт нь очиж уулзаад 3, 4 дүгээр хорооллын эцэст түрээсийн байранд хүүхэдтэйгээ амьдардаг юм байна гэж хэлсэн.
Миний нэр дээр Хан-Уул дүүрэгт Хос-Өргөө гэх 2 өрөө байр байсан, тэр байранд орж болох юм гэж ярилцсан. Д.Б нь 1.100.000 төгрөгийн цалин авдаг энэ нь амьдралд хүрэлцээгүй байна гэж бид нар хоорондоо ярилцаад Д.Б г дэмжье, урьдчилгаа төлбөрийг манай компаниас бүрдүүлээд өгчихье гэж тохирч бүрдүүлж өгөх асуудлыг менежер н.Баасанжав, н.Пүрэвтуяа нарт үүрэг болгосон. н.Пүрэвтуяа 2017 оны 12 сарын 22-ны өдөр надаас 5.500 орчим долларыг чекээр авч тооцооны касс н.Оюунчимэгт хамгийн анхны байрны урьдчилгаа мөнгө шүү гэж хэлээд Д.Б гийн дансанд хийлгэсэн. Үүнийг манай хамт олон мэдэж байгаа. Хамгийн анхны 8.000.000 төгрөгийг АТМ-ийн бололцоот мөнгөөр гаргаж, буцааж хийж, авсаар 20 гаруй сая төгрөг болсон. Үүний дараа үлдэгдэл 10.000.000 төгрөгийг Д.Б биеэрээ очиж авч, өөрийн Хас банкны цалингийн карт руу хийж дараа нь миний дансруу 10.200.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж 12 сарын дундуур хийсэн. Ингээд урьдчилгаа төлбөрийн бичиг баримт бүрдсэн. Үүний дагуу Д.Б бичиг баримтыг бүрдүүлж, миний зааж өгсөн Хас банкны Урт цагааны салбарын эдийн засагч охинтой уулзаж 36.000.000 төгрөгийн эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй тул болохгүй юм байна гээд больсон.
Дараа нь би Тэнгис кино театрын урд талын Викториа центр төвийн Голомт банкны харилцагч болж, салбарын захиралтай ярьж эдийн засагч н.Ербулат гэх залуутай уулзсан. Тэгэхэд таны материалтай танилцсан, зарим зүйл дутуу байсан тул буцааж явуулсан. Танай хүн ярихгүй байсан гэж хэлсэн. Тэгээд Д.Б гаас асуухад зээл авахаа больсон гэж надад хэлсэн.
Энэ хүн миний сайхан сэтгэлийг ашиглан байрны урьдчилгаа бүрдүүлж авчихаад энэ хүнээс зүгээр мөнгө салгаж болох юм байна гэж бодсон юм шиг байна лээ. Ингээд маргаан үүссэн. Нэг өдөр Д.Б ирээд манай компанийн бүх хард, дискийг хуулж аваад алга болчихсон. Тэгээд шууд мөнгө шаардсан. 20 гаруй жил ажиллахдаа ийм нягтлан хараагүй. Би цагдаад өгч болно шүү гэж хэлсэн. Ингээд хамгийн сүүлд тухайн хүн бид нараас 6 ширхэг төлбөрийн баримт өгчихсөн тул мөнгө олж авна гэж бодсон юм шиг байна лээ. Буруу хүн авсандаа маш харамсаж байна. Хос өргөө гэх байр нь маш сайхан байр. Д.Б амьдраад 2 жил болохдоо нэг ч мөнгө өгөөгүй. Хүн таниагүй би алдсан байна. Нэхэмжлэгчид маш их гомдолтой байна. Уучлалт гуйхын оронд надад юу ч хэлээгүй. Байртай болж болно гэхдээ ийм аргаар авах ёсгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Би хэн нэгнийг байртай болгох гэж дэмжсэн. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26-д зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Д.Б өнөөдөр шүүх хуралдаанд ирсэн байж ямар шалтгааны улмаас хуралд оролцохгүй байна гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага хир үндэслэлтэй вэ гэдэг нь харагдаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 243.1-ийн худалдах худалдан авах гэрээг барьж байна. 243.1 нь худалдах худалдан авах гэрээний нийтлэг зохицуулалт. Иргэний хуулийн 6.9-т үл хөдлөх хөрөнгө бичгээр хийгдэж баталгаажсан байх ёстой байдаг. Гэрээ хэлцэл бичгээр хийгдэж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Ийм гэрээ байхгүй. Банкинд зээл авах гэж байгаа бол гэрээг шаардах ёстой нөгөө талаар төлбөр төлсөн 36.800.000 төгрөгийн эх үүсвэрийн талаар ярьж, маргаж байна.
Хариуцагчийн зүгээс өөрт байгаа бүхий л бичиг баримтыг шаардлага хангуулан гаргаж өгсөн байгаа. Д.Э -ийн Хас банкны картыг Д.Б эзэмшиж байсныг гэрчүүд хэллээ. Нэхэмжлэгчийн талын гаргаж өгсөн 8.000.000 төгрөг тушаасан баримт нь Д.Б биш н.Оюунчимэг тушаасан гарын үсэг мөн болох нь харагдаж байна. Д.Б гийн хувийн нөхцөл байдлын талаар гэрчүүд ярьсан. Таарамжгүй харьцаа үүсгэсэн, мөнгө салгаж авах зорилготой байсан. Энэ нь тухайн компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийж байсан ажлаа авч яван, тухайн компанийг цааш санхүүгийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй нөхцөлд хүргэсэн. CD-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр тодорхой харагдана.
Сүмт Өргөө ХХК-ийн 10.000.000 төгрөгийн хувьд уг үйлдэл нь 2015 оны 12 сарын 21-ний өдөр хийгдчихсэн. Нэхэмжлэгч талаас шууд Сэрүүн компаний данс руу шилжүүлсэн гэх асуудал ярьж байна гэвч нотолж чадаагүй. Манай зүгээс Д.Э -ийн данс руу орсон мөнгийг өөрөө авч тушаасан тухай баримтыг гаргаж өгсөн. Сэрүүн компанийн Д.Э захирал ажилчиддаа зээл авахад нь тусалдаг байсан. Энэ нь буруу юм байна гэж хариуцагч тал ухамсарласан. Хоёр гэрч картыг Д.Б авсан юмаа гэж хэлсэн. Эхний 8.000.000 төгрөгийг авч буцааж тушааж байсныг мөн хэлж байсан, дахин дэлгэрүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Нягтлан бодогчийн хийх ёстой ажлыг хийсний төлөө түүнтэй холбоотой баримтыг авч шантаачилж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас энэ мөнгө Д.Б гийн мөнгө биш гэдэг нь харагдаж байна. Энэ мөнгө Д.Б гийн мөнгө биш. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзнэ үү, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Э д холбогдуулан 36.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э нь 36.800.000 төгрөгийн Д.Б байрны урьдчилгаанд зориулж төлөөгүй, миний мөнгийг дансанд хийж буцаан гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь “...Д.Э эс Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29/а байр 45 тоот хаягт байрлах 56.35.м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг байрны урьдчилгаанд зориулж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.400.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10.200.000 төгрөг, нийт 36.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч Д.Э нь “...Д.Б нь манай Сэрүүн ХХК-д ажилладаг байсан. Компани ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор туслаж дэмждэг байсан бөгөөд хэд хэдэн ажилтан байртай болсон. Миний бие Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрчний гудамж, 29/а байр 45 тоот хаягт байрлах 56.35.м.кв талбайтай орон сууцыг худалдахаар шийдвэрлэж, Д.Б г авна, урьдчилгаа төлбөр байхгүй гэхээр нь туслах зорилгоор гадаад валютын данснаас нягтлан бодогч Н.Оюунчимэгээр 5500 ам доллар авхуулан, түүнийг солиулан Н.Оюунчимэгээр анхны урьдчилгааны мөнгө гэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг өөрийн дансанд хийлгэсэн, түүнээс хойш , 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.400.000 төгрөгийг Д.Б миний данснаас авч, эгүүлэн хийх хэлбэрээр урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10.200.000 төгрөгийг Сэрүүн ХХК-ийн Сүмт өргөө ХХК болон Булгат мөрөн ХХК нартай байгуулсан гэрээний төлбөрийг нягтлан бодогч Д.Б авч, мөн өдөр шууд миний дансруу байрны урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн. Д.Б нь банканд очоод эх үүсвэр нотлох боломжгүй тул байр худалдан авах боломжгүй боллоо гэж хэлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлж байсан боловч уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэрч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би Сэрүүн ХХК-ийн гадаад валютын данснаас 5.500 ам доллар авч, түүний солиулан Д.Б гийн байрны урьдчилгээний мөнгө гэж 8.000.000 төгрөг Д.Э -ийн дансруу хийсэн., ...Д.Б надад мөнгө өгөөгүй., ...Д.Э -ийн карт Д.Б д байсан, уг 8.000.000 төгрөгийн буцааж авч, Энх-Эрдэнийн дансруу хийх замаар урьдчилгааг бүрдүүлсэн” гэх мэдүүлгээс үзэхэд Д.Б нь Д.Э -ийн дансруу байрны урьдчилгаанд зориулж, өөрийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн гэх байдал үгүйсгэгдэж байна.
Цаг хугацааны дарааллаар авч дүгнэхэд хариуцагч Д.Э -ийн Хас банкны 5001465586 дугаар данснаас:
Сэрүүн ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Булгантамир, хариуцагч Д.Э , нэхэмжлэгч Д.Б , нарын хоорондын ярилцлагад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс үзлэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь “...Байрны урьдчилгаа хэдэн төгрөг гэдгийг та нар мэдэж байгаа биздээ., ...надад байрны урьдчилгаа төлбөр хэрэгтэй байсан юм аа та нар өөрсдөө мэдэж байгаа...” гэх ярилцлагаас дүгнэхэд орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн гэж маргах атлаа Сэрүүн ХХК-ийн санхүүгийн файлыг хуулбарласан эзэмшилдээ авч, түүнийг буцаан өгөх нөхцөл нь орон сууцны урьдчилгаа шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй, төдийгүй нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байна.
Нэхэмжлэгч Д.Б нь үзлэг хийх ажиллагаанд биечлэн оролцсон бөгөөд уг бичлэгийг хууль бусаар бэхжүүлсэн гэж эсэргүүцээгүй, Д.Б болон Э.Булгантамир нарын хооронд ярилцсан ярилцлага мөн болохыг баталж, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгчийн тушаасан мөнгөн хөрөнгө нь Д.Б гийн хөрөнгө бус хариуцагчийн хөрөнгө гэж маргаж байхад нэхэмжлэгч нь 36.800.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлоогүй байна. Нэхэмжлэгч нь “...өөрийн мөнгөн хадгаламж, тэтгэвэрийн зээл, мөн хүүгийн арвайн гурилын бизнес, бусдаас зээлсэн мөнгөөр уг байрны урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрийг бүрдүүлсэн” гэж тайлбарлах боловч уг үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Д.Э -ийн тайлбар гэрч Э.Булгантамир, Н.Оюунчимэг, Б.Пүрэвтуяа нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Сэрүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 144 дэх тал/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 145 дах тал/, хариуцагч Д.Э -ийн Хас банкны 5001465586 дугаар дансны хуулга /хх-ийн 147-149 дэх тал/, Хас банкны орлогын маягт /хх-ийн 152 дах тал/ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
Иймд хариуцагч Э.Э-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Э-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР