Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2018/00688

 

 

 

 

 

       

2017 оны 04 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00688

                 Улаанбаатар хот

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б              

            Хариуцагч: "Т" ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин 33,409,090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрийг хариуцагч тал 6 cap 20 хоногийн дараа буюу 205 хоногийн дараа биелүүлсэн байх тул тус хугацаанд харгалзах ажилгүй байсан жугацааны 33,409,090 төгрөгийн цалинг гаргуулах тухай. Миний бие Батсүрэнгийн Баярчимэг нь 2003 оны 11 дүгээр сарын 15-наас хойш "Төрийн банк” ХХК-д ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захнрлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1512 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг ажлаас халагдах тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зевшөөрөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхаи шатны шүүхэд нэхэмжлзл гарган уг шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрэзр Нэхэмжлэгч Б.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлага хангуулж, Төрийн банкны Хяналт шалгалтын газрын харъяа Зайны хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд эгуүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6 965 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсаи юм. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00795 тоот шийдвэр гарсан өдрөөс хойш 205 хоногийи дараа ажил албан тушаалд эгүүлэн томилох гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаал гарсан байна. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 6 cap 20 хоногт харгалзах цалинтай тэнцэх хэмжээний 33,988,14 /гучин гурван сая есөн зуун наян найман мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан хариу талбартаа: Б.Баярчимэгийн нэхэмжилж байгаа 33,409,090 төгрөгийн нарийн тооцоололт байхгүй, үндэслэлгүй, түүнийгээ нотолсон баримтгүй байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээд байдаг. Гэтэл хавтас хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хуулбар авагдсан. Түүнээс харвал ажилгүй бус ажилтай байсан нь харагдах болно. Ажилгүй байсан хугацаанд цалин гэж нэхэж байгаа нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0795 дугаар шийдвэрээр шийдэгдсэн байсан. Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинд 6,965,140 төгрөг гэж шийдчихсэн. Тус мөнгөн дүнг нэхэмжлэгчид өгсөн, ажилд нь эгүүлэн томилсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярчимэг нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалинд 33,409,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрээр Б.Баярчимэгийг “Төрийн банк” ХХК-ийн  Хяналтын газрын  Зайнаас хянах  хэлтсийн  захирлын ажилд  эгүүлэн  тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,965,140 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Баярчимэгийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигч талууд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд  тус шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн  шүүхийн  шийдвэр эцсийнх болсон байна.

 Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газрын орлогч захирлын ажилд эргүүлэн томилж шүүхийн  шийдвэрийг   биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Баярчимэгийг өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажиллаагүй, цалин хөлс аваагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш  шүүхийн шйидвэрийг  биелүүлсэн  өдрийг хүртэлх  хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан  нэхэмжлэгчийн  шаардлага  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Баярчимэг  ажилгүй байх хугацаандаа  “Бичил глобус” ХХК-д ажиллаж, цалин хөлс авч байсан нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн  даатгалын  хэлтсийн  лавлагаагаар тогтоогдож  байна.

Хариуцагч “Төрийн банк” ХХК нь  дээрх баримтыг үндэслэн   нэхэмжлэгч Б.Баярчимэгийг  өөр газар ажил эрхэлж  цалин авч байсан нь  ажилгүй цалингүй байсныг  үгүйсгэж байна  гэж маргасан, мөн  дээрх  шүүхийн шийдвэрийн дагуу  цалинг нь олгосон гэх боловч энэ нь  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу (шүүхийн шийдвэрээр) ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Энэ заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн зорилттой холбон тайлбарлавал, Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг,…хөдөлмөрийн ганцаарчилсан... маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршдог. Үүнээс Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт зөвхөн ажил олгогч “Төрийн банк” ХХК, ажилтан Б.Баярчимэг нарын хоорондын харилцаанд л хамаарахаар  байгаа  юм.

   Шүүх хуралдаанд  хоёр тал ажилгүй байсан  хугацааг  139 хоног тооцсон  бөгөөд  гэсэн календарийн хугацаанд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Баярчимэгийн  дундаж цалинг  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрээр 5,086,667  төгрөг үзсэн байх бөгөөд  139 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчаас цалингийн тооцоолол буруу гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр  нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.   

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар    Хариуцагч “Төрийн банк” ХХК-иас 32,138,468 төгрөгийг  гаргуулж   нэхэмжлэгч Б.Баярчимэгт  олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх  1.270.622 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.     

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2018 оны 01 дугаар  сарын 29-ны өдрийн 01/510  итгэмжлэлээр хариуцагч “Төрийн банк” ХХК  төлөөлөх  эрхийг  Э.Жавхланд   олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид 324,996 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Төрийн банк” ХХК-аас 324,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгохоор шийдвэрлэсэн болно.  

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Төрийн банк” ХХК-иас 32,138,468 төгрөг гаргуулж Б.Баярчимэгт олгож нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх  1.270.622 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид 324,996 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж,  “Төрийн банк” ХХК-аас 324,996 төгрөгийг гаргуулж Б.Баярчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                            Б.САЙХАНЦЭЦЭГ