Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0661

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц.  

 Хариуцагч: Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г.

Гуравдагч этгээд:  “А” ХХК

Прокурорын дүгнэлт: “...Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №0154574 тоот  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С, дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Ш.Н, хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Г гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Би, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Тоus Les jours" бейкеригээс чийз кек авахад хаяг шошгын зөрчилтэй байсан” гэх МХХ-101 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 0154574 дугаартай шийтгэлийн хуудсаар торгож шийдвэрлэсэн зөрчлийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан Х.Г нь “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Тоus Les jours" бейкеригээс чийз кек авахад хаяг шошгын зөрчилтэй байсан” гэх МХХ-101 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 д /Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй/ зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гэвч дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д зааснаар буюу “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон” гэх зөрчлийн шинжтэй, мөн хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар зөрчил үйлдэгдсэн ил тодорхой болсон байхад зөрчилд холбогдогч дээрх зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д буюу тухайн зөрчилд хамааралгүй зүйл заалтаар торгох шийтгэл оногдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны 0154574 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг үндэслэн хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Гийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tous Les jours” бейкери гэх газраас чийз кэйк худалдаж авахад хаяг шошгын зөрчилтэй байсан гэх гомдлыг иргэн гаргасан байсан. Үүний дагуу хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах ёстой байсан. Тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодолд үйлдвэрлэсэн огноог бичээгүй байсан тул иргэнээс гомдол гаргасан. Улсын байцаагч шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, шийтгэлээ ногдуулсан байсан тул прокурор дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна. Хэргийн материал үзэж байхад Мянганбаяр гэх хүнийг холбогдогчоор оролцуулсан байсан. Гэхдээ Мянганбаярыг томилсон баримт хавтаст хэрэгт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Мянганбаяр гэх хүн хэнээс олгогдсон итгэмжлэлээр оролцож байгаа нь тодорхойгүй байсан. Хэдийгээр хариуцагч нь Хүнсний үйлдвэрлэл, эрхлэгчдэд өгөх мэдэгдлийн дагуу шийтгэл оногдуулсан гэж ярьж байгаа боловч прокурорт тухайн материал ирэх үед дээрх мэдэгдлийг хавсарган ирүүлээгүй байсан. Харин шүүхэд хэрэг үүссэний дараа гаргаж өгсөн байна. Иймээс шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Би Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цгаас гаргасан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр прокурорын дүгнэлтийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 дүгээр давхарт байрлах “Тоus Les jours” бэйкэри үйлдвэрт 2020 оны 01, 02, 03 саруудад Хүнсний тухай хуулиуд түүнтэй нийцүүлэн гаргасан  дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган болшгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх тухай 2020 онд 02-01/48, 02-01/294 дугаартай мэдэгдлүүдийг хүргэж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар үүрэг даалгавруудыг өгч байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 25-нд иргэнээс гомдол ирэхэд хяналт шалгалт хийхэд тухайн мэдэгдлийг биелүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар тухайн Аж ахуйн нэгжийг 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгон арга хэмжээ авч хэргийг хялбаршуулан шийдвэрлэсэн болно.  Тухайн хэргийг хяналтын прокуророор 2020 оны 04 дүгээр сарын 03-нд хянуулсан. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү" гэжээ.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тухайн хяналт шалгалт, хийсэн газар нь 2020 оны 01 дүгээр сард нээгдсэн. Мөн 03 дугаар сарын 12-ны өдөр эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдэгдлийг хүргүүлсэн байсан. 03 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийхээр очиход хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Тухайн мэдэгдэл, чанар аюулгүй байдалтай холбоотой бүх зүйлийг тодорхой дурдсан байсан. Тухайн мэдэгдлийн хүрээнд хийсэн зүйлийг шалгаж үзэхэд олон зүйл дутуу байсан. Иймээс төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан юм” гэв.

Гуравдагч этгээд А ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г нь тус компанийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулж буй “Тоus Les jours” бейкэрийн салбараас чийз кек худалдан авсан хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн 4 бөгөөд байцаагчийн гаргасан шийдвэр нь урьд нь манай компанид хүргүүлж байсан бүтээгдэхүүний хаяг шошгожилттой холбоотой сайжруулах ажлын зөвлөмжтэй ижил байсан бөгөөд манай компанийн зүгээс мэдэгдлийн дагуу салбар бүр дээр хаяг шошгын зөрчлийг арилгах шат дараалсан  арга хэмжээ

Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулж буй  “Тоus Les jours” бейкерийн салбар нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсны нээлттэй хийсэн бөгөөд үйл ажиллагаагаа жигдрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах, хаяг шошгожилтын  зөрчлийг бүрэн арилгах тал дээр бүрэн гүйцэд арга хэмжээ авч амжаагүй байсан учраас улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1,1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Зөрчлийн торгуулийг тухайн үед журмын дагуу төрийн банкны дансанд шилжүүлсэн бөгөөд одоогоор манай компани үйл ажиллагаагаа улам бүр сайжруулан үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна. Иймд тухайн үед ногдуулсан зөрчлийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхийг хүсэж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Биднийг үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байхад корона вирусийн халдвар гарсан. Үүний улмаас бид үйл ажиллагаагаа сайжруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хариуцагчийн хувьд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удаа дараа хийж байсан бөгөөд холбогдох заавар зөвлөмжийг цаг тухай бүрд нь өгдөг байсан. Халуун бүтээгдэхүүнийг савлахаас өмнө нэг цаг орчим байлгадаг. Үүнтэй холбоотой асуудлаар буюу бүтээгдэхүүний шошго дээр үйлдвэрлэсэн он сар байхгүй байна гэсэн гомдлыг иргэн гаргасан. Үүний дагуу хариуцагч хяналт шалгалт хийхээр ирэх үед халуун бүтээгдэхүүнүүдийг савлаагүй байж байсан. Тухайн үед хариуцагч бид нарт заавал зөвлөмж өгч бүтээгдэхүүнийг савлуулж, хаяг шошгыг наалгаж байсан юм. Иймээс хариуцагчийн гаргасан шийдвэрийг үнэн зөв гэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх хүсэлттэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц нь Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт ирүүлжээ.

Шүүх зөрчилд торгууль оногдуулсан улсын байцаагч Х.Гийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэж Прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад заасны дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад холбогдох арга хэмжээг авч ажиллах” тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/4858 тоот мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/294 тоот албан бичгээр хүргүүлж байсан бөгөөд хэрэв үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хариуцлага тооцохыг анхааруулж байсан байна.

Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Тоus Les jours” бэйкеригээс чийз кейк авахад хаяг шошгын зөрчилтэй байсан” гэх МХХ-101 дугаартай зөрчлийн талаарх гомдлын дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж заасныг зөрчиж буйг фото зураг, холбогдогчийн мэдүүлэг, шалгалт хийсэн тэмдэглэл зэргээр баримтжуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0154574 тоот шийтгэлийн хуудас бичжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаар бүхий “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “Артизан” ХХК-ийн салбар хариуцсан эрүүл ахуйч Б.Мянганбаяр “мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд хөөмөл бэлэн бүтээгдэхүүн болон жижиглэн зүссэн бүтээгдэхүүнүүд дээр үйлдвэрлэсэн огноо тавигдаагүй байгааг хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар холбогдох арга хэмжээг авч цаашид хууль, дүрэм, журам, стандартаа мөрдөж ажиллана, илэрсэн зөрчлийн хүрээнд хариуцлага тооцуулахад татгалзах зүйлгүй талаар” гэж хүлээн зөвшөөрчээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.” мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн зөрчил үйлдсэн хугацаа болох 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хөөмөл бэлэн бүтээгдэхүүн болон жижиглэн зүссэн бүтээгдэхүүнүүд дээр үйлдвэрлэсэн огноо тавигдаагүй байсан нь зөрчил мөн бөгөөд зөрчил үйлдсэнд тооцох эсэх дээр талууд маргаагүй байна.

Дээрх зөрчилд хүлээлгэх хариуцлагын тухайд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Г нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “...тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэж заасныг үндэслэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршдог бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.” гэж заасан байна.

Иргэний ирүүлсэн гомдол болоод “А” ХХК-ийн гаргасан зөрчил нь бүтээгдэхүүний хаяг, шошготой холбоотой бөгөөд уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тодорхой заажээ.

Түүнчлэн хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Х.Г нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлдээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээр хаяг шошго, огноо байхгүй байсныг ирүүлсэн, энэ зөрчлийг холбогдогч хүлээн зөвшөөрсөн гэсэн атлаа эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Тоus Les jours” бэйкеригээс чийз кейк авахад хаяг шошгын зөрчилтэй байна гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу явуулсан шалгалтын үеэр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д заасан зөрчил илэрсэн нь тогтоогдсон байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод тавигдах мэдээллийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна.” гэж заасан байна.

Дээрх хуулиар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг шошголох үүргийг хүлээлгэжээ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Гийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цгийн  2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР