Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 196

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Эрдэнэчимэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Адуучин овогт Отгонбаатарын Цолмонбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар О.Цолмонбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Цолмонбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.Цолмонбаяр, Г.Эрдэнэчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Цолмонбаяраас оршуулгын зардал 16.442.380 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болорчимэгт олгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү нэг хүүхдэд 137.000 төгрөгөөр тооцож 2010 оны 2 дугаар сарын 01-нд төрсөн хүү Б.Тэмүүн, 2015 оны 4 дүгээр сарын 22-нд төрсөн охин  Б.Эгшиглэн нарт сар бүр 274.000 төгрөг гаргуулж 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тооцож олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. О.Цолмонбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Г.Эрдэнэчимэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

11. О.Цолмонбаярын хадгаламжийн дансны гүйлгээг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг дурьдсугай.

12. Г.Эрдэнэчимэгийн В ангиллын 842370 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

    13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 14. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Цолмонбаярт цагдан хорих, Г.Эрдэнэчимэгт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТСУУРЬ