Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1502

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/01502

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Х/,

 

Хариуцагч: Н.О/,

 

Хариуцагч: Н.Д/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “А” ХХК,

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 2005 оны 03 сарын 04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2006 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 03 сарын 20-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, М.Х , Н.О , Н.Д   нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204068821 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч М.Х , түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагч Н.О , Н.Д  , тэдгээрийн өмгөөлөгч Р.Э   , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н    , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Билгүүн нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А д а     ” ХХК-ийн захирал М.Х  нь “Д” хадгапамж зээлийн хоршоотой 2006 оны 01 сарын 19-ны өдөр 19 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,800,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинээр баригдсан 6 давхар орон сууцны дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалсан билээ. Зээлдэгч “А д а     ” ХХК-ийн захирал М.Х  нь зээлийн төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй болсон учраас өөрийн ”Монгол шуудан” банкнаас зээлийн гэрээгээр худалдаж авсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот орон сууцыг зээлийн төлбөртөө надад бүрэн шилжүүлэн өгч, уг байртай холбоотой зээлийн үлдэгдэл төлбөрийг намайг тус банкинд төлж дуусган өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авах санал гаргасныг хүлээн авч 2007 оны 03 сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” хийсэн. Уг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу “А д а     ” ХХК-ийн захирал М.Х ын зээлийн үлдэгдэл 29,300,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсанд тооцон, барьцааны гэрээг дуусгавар болгож, “Монгол шуудан банк”, М.Х  нарын хооронд байгуулсан орон сууц зээлээр худалдаж авах зээлийн гэрээг миний нэр дээр шилжүүлж, миний бие 2007 оны 05 сарын 01-ний өдөр “АХБ-ын Орон сууцны зээлийн гэрээ“-г Монгол шуудан банктай байгуулсан. Уг орон сууцны зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөгийг хүүгийн хамт миний бие бүрэн төлж барагдуулсан. Маргаан бүхий орон сууцыг нийт өр төлбөр болох 50,800,000 төгрөгийг төлж, уг байрны өмчлөгч болсон юм. Маргаан бүхий орон сууцыг өөрийн нийт өр төлбөр болох 50.800.000 төгрөгт нийцүүлэн тооцсон. Үүнд “Д” хадгаламж зээлийн хоршоонд А д а      ХХК-аас төлөх ёстой 29,300,000 төгрөгийн зээлийн төлбөр болон уг байрны зээлийн төлбөр болох 21,500,000 төгрөгийг Монгол шуудан банканд нэхэмжлэгч Д.А     төлөх, М.Х  нь орон сууцыг суллаж өгөх, орон сууцны гэрчилгээ, бусад бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн газраас авах талаар шуурхай зохицуулж өгөхөөр, Д хадгаламж зээлийн хоршоонд зээлийн болон зээлийн барьцааны гэрээг цуцлан, үүргийн гүйцэтгэл барьцаалсан байсныг “А д а     ” ХХК-д буцаан шилжүүлсэн байдаг. М.Х  нь 2007 оны 03 сарын 20-ны өдөр Монгол шуудан банкны зээлийн бодлогын хэлтэс 2003 оны 06 сарын 03-ны өдөр 198 дугаартай орон сууцны гэрээг нэхэмжлэгч Д.А    ийн нэр дээр шилжиж байгаа болно гэсэн хүсэлтийн дагуу Монгол шуудан банк нь энэ асуудлыг хэлэлцэж, Д.А     болон н.Сарантуяатай 05 сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байдаг. Тохиролцооны дагуу Д.А     нь Д хадгаламж зээлийн хоршоонд төлөх 29,300,000 төгрөгийг хариуцан барагдуулсан. Мөн 2007 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн 2010 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн төлөлтөөр Монгол шуудан банканд 24,750,000 төгрөгийг, зээл болон зээлийн хүүгийн төлбөрт төлсөн.  Эдгээр баримт нь хэрэгт авагдсан байна. Хариуцагч М.Х  нь компанийн нэрээр Д хадгаламж зээлийн хоршоо болон иргэний хувиар Монгол шуудан банкнаас авсан зээлийг огт төлж байгаагүй. Эдгээр өр төлбөр болон худалдан авахаар тохирч байсан орон сууцыг нэхэмжлэгч Д.А    т шилжүүлэх, хариуд нь зээлийн барьцааны хөрөнгөө шилжүүлж авахаар гаргасан саналыг нь Д хадгаламж зээлийн хоршоо нь хүлээн авч байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихыг тохирсон тохиролцоо гэж үзэж байна. Талуудын зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж шинээр үүргийн харьцаа талуудын хооронд үүссэн. Иргэний хуулийн 89 дугээр зүйлд заасны дагуу гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Уг гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан нь нотлогдож байна. Д хадгаламж зээлийн хоршоо нь А д а      ХХК-ийн зээлийн  төлбөрийг Д.А     шилжүүлж барьцаа хөрөнгийг суллаж өгсөн. Мөн М.Х  нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу өөрийн хувийн хөрөнгөөр төлбөр барагдуулах хэлцлийг зөвшөөрч Монгол шуудан банктай байгуулсан зээлийн гэрээг хүсэлт гарган цуцалж, Д.А    ийн нэр дээр шилжүүлсэн. Д.А     нь гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг Монгол шуудан банканд төлж барагдуулсан баримт байдаг. М.Х  нь гэрээний дагуу орон сууцыг Д.А    т шилжүүлэх үүрэг хүлээсэн. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу "А д а     ” ХХК-ийн захирал М.Х  миний нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй явж байгаад 2015 онд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Х  өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр гаргуулан авч миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 6 хороо, Физик технологийн айлын орон сууцны 9 тоот орон сууцны өмчлөгчөөр миний бие Доржсүрэн овогтой Алтанхуяг болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Х  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Д” хадгаламж зээлийн хоршооноос би барилгын гүйцэтгэгч байхад  дээврийн ажил санхүүжилтгүй болсон тул ерөнхий захирал, Физикийн хүрээлэнгийн зөвшөөрлөөр тухайн объектыг өөрийн компанийн дуусгаагүй ажил гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, “Д” хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж байж 15.000.000 төгрөг авсан. 2007 оны 03 сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг нэхэмжлэгч Д.А    ийн шахалтад хийсэн. 22 айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тусад нь гаргаж өгөхийн тулд нийтэд нь барьцаанд тавьсан гэрчилгээг хүчингүй болгож, өөрийн нэр дээр захиалсан байгаа 9 тоот объектыг барьцаа болгоё гэхэд энэхүү байрны үл хөдлөх хөрөнгө гараагүй байгаа тул барьцаа болно гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгчийн хэлснээр зээл төлөгдөөгүй нөхцөлд Д.А    ийн нэр дээр шилжүүлнэ гэсэн шахалтад би зөвшөөрч зээлийн гэрээний нөхцөлийг дуусгавар болгосон. Монгол шуудан банктай хийсэн зээлийн гэрээн дээр миний нэр дээр Азийн хөгжлийн банкны 14,000,000 төгрөгийн зээл байдаг. Зээлийн эргэн төлөлт 19,000,000 төгрөг болж төлөгдөх ёстой байтал Д.А     нь уг төлбөрийг давуулан төлсөн гэж ярьсан. Бодит тоо биш гэж үзэж байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагч М.Х ын өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2005 оны 03 сарын 04-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2006 оны 01 сарын 19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэгдүгээрт, Д.А     нь нэхэмжлэгч мөн үү гэдэг асуудал байна. Өнөөдөр шүүх дээр гаргаж байгаа нь иргэн Д.А     гэж байна. Иргэн М.Х , иргэн Д.А     нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Д хадгаламж зээлийн хоршоо, “А д а     ” ХХК нарын хооронд байгуулагдсан. Ийм болохоор нэхэмжлэгч мөн үү гэдэг дээр шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Д хадгаламж зээлийн хоршоо нь 2008 онд шүүхийн шийдвэрээр татан буугдсан. Д.А     нь төлөөлөх эрхгүй. 2006 оны 01 сарын 19-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээ нь зээлийн гэрээ мөн үү гэдэг асуудал байна. Зээлийг албан ёсоор мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Зээлийн гэрээний мөнгийг бодитойгоор хэн ч өгөөгүй. 2005 оны 03 сарын 04-ний өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцэл дээр тодорхой заасан байдаг. 15,000,000 төгрөгийн зээл дээр,  хүү нэмж нийт 25,800,000 төгрөг болгосон. Хуульд зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэдэг бол мөнгө өгөөгүй тул зээлийн гэрээ бодитоор хийгдээгүй. Тооцож бодож үзэхэд 2015 оны 03 сарын 04-ний өдөр 3.5 хувийн хүүтэйгээр авсан 15.000.000 төгрөг, гэрээ байгуулсан 2006 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл 24 сар 6 хоног байна. Хүүг бодоод үзэхээр 12,705,000 төгрөг болж байна. Гэтэл гэрээнд хүүг 14,300,000 төгрөг гэж бичсэн. Монгол шуудан банкнаас зээлсэн үндсэн зээл болон зээлийн үлдэгдэл 18,447,333 төгрөг байхад гэрээнд 21,500,000 төгрөг гэж бичсэн. Энэ гэрээ бодитойгоор хийгдээгүй гэдэг нь гэрээний тооцоон дээрээс харагдаж байна. Гэрээг яагаад хийх болсон талаар хариуцагч М.Х  ярьсан. Д.А     нь Монгол шуудан банкны төлбөрийг төлсөн гэдэг асуудал яригддаг. Зээлийн төлбөр барагдуулах гэрээ хийсэн өдөр байрыг суллуулж, бүгдийг хөөж гаргаж, өнөөдрийг хүртэл байрыг түрээсэлсэн. Түрээсийн төлбөрөөс олсон орлогоос Монгол шуудан банкны зээлийн төлбөр төлөгдсөн. Ийм учраас Монгол шуудан банканд төлсөн төлбөрийг Д.А     хувиасаа төлсөн гэх үндэслэл байхгүй. Түрээсийн төлбөрийг байрнаас олсон орлогоор төлсөн. Гэрээ байгуулахад талууд тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл тэгш байдал алдагдсан. Энэ байрыг үл маргах журмаар шилжүүлнэ гэсэн байдаг. Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл нь юуг үндэслэж гарсан гэхээр 25,000,000 төгрөгийг 29,300,000 болгож хийсэн. Энэ бол бодиттой тоо биш. Эргэлт буцалтгүйгээр шилжүүлэхээр тохиролцов гэсэн байна. Энэ нь гомдлын заалтыг зөрчсөнийг хэлсэн. Ийм учраас нэхэмжлэгч нь байрны өмчлөгч мөн гэдгийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Д   шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2001 оны 5 дугаар сард Физик техникийн хүрээлэнгийн ажилчдын орон сууцыг “Х” ХХК, “С” ХХК барьж Физикийн хүрээлэн ерөнхий захиалагчаар нь байсан. Уг байрнаас бид 84.4 м.кв талбайтай, 9 тоот, 3 өрөө байрыг урьдчилгаа мөнгөө тушаагаад худалдаж авахаар физикийн хүрээлэнтэй гэрээ хийсэн. Үүнд би хамтран эзэмшигчээр байсан. Манай нөхөр бид хоёр байраа зарах, шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Би Д.А     гэдэг хүнийг танихгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч байраа чөлөөлүүлж авмаар байна. Бид хоёр 4 хүүхдийнхээ хамтаар байр түрээсэлж амьдарч байсан. Одоо ч цэцэрлэгийнхээ дээр амьдарч байна. Бид байрандаа орох гэж чөлөөлж өгөхийг хүссэн боловч янз бүрийн хүмүүст түрээслүүлсэн гээд Д.А     гэгчтэй уулзах гэхээр олддоггүй байсан. Гэр бүлийн хэрэгцээнд захиалсан байр, гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчиж байна. Компани хоорондын өр барагдуулах асуудалд 4 хүүхэдтэйгээ, ээжтэйгээ 7 хүний эрх зөрчигдөж байна. Иймд бидний байрыг чөлөөлүүлж Д.А    ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2001 онд Физик технологийн хүрээлэнгээс ажилчдын орон сууц бариулахад би нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд байрны урьдчилгаанд 9,000,000 төгрөг төлж, барилга захиалгын гэрээг хүү М.Х ын нэрээр байгуулсан бөгөөд хүү маань гэрлээд орон байргүй, айл гэр болоход байр хэрэгтэй байсан учир би хүүгийнхээ нэрээр захиалга өгөөд хамт амьдарна гэж бодож байсан. Бид нар Физик технологийн хүрээлэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би өөрөө тэнд ажиллаж байсан учраас гэрээ хийсэн. Гэрээ хийгээд би хүүхдэдээ шилжүүлж өгсөн. Д.А    т байраа өгөхөөр байсан бол  Физик технологийн хүрээлэнтэй уулзаж уг гэрээг сольж өгөх ёстой байсан. Гэтэл бид тэр гэрээг солиогүй шалтгаан нь Д.А     нь бид нартай ёс суртахуунгүй харьцсан. Манай бэр төрөөд 40-н хэдэн хоногтой байхад байрнаас хүчээр хөөж гаргаж, хүчээр энэ гэрээг байгуулсан. Хүүд минь олон удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бид нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад залилаагүй. Яагаад гэвэл ерөнхий захиалагч Физик технологийн хүрээлэн, гүйцэтгэгч байгууллагатай тохиролцохдоо гүйцэтгэгч байгууллагаар үл хөдлөх хөрөнгийн гэрээ гаргуулна гэхдээ бид нар Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан анхны гэрээг үндэслэж “А д а     ” ХХК нь барилга гүйцэтгэн бариулах гэрээг давхар захиалагчтай хийж, тэрний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаарай гэж гэсэн. Физик технологийн хүрээлэнтэй “А д а     ” ХХК нь тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн газар бүх гэрээнүүдийг аваачиж өгсөн. Тийм учраас Физикийн технологийн хүрээлэнгээс захиалагчтай давхар хийсэн гэрээ байгаа. Монгол шуудан банктай байгуулсан гэрээ байгаа. “А д а     ” ХХК-тай захиалагч нь барилгын ажил гүйцэтгэх 4 гэрээ байгаа. Би насаараа улсад ажилласан. Нэг өрөө байраа зарж Физик технологийн хүрээлэнд ажиллаж байхад хүүхдүүдтэйгээ нийлж амьдаръя гэж урьдчилгаа 7,000,000 төгрөг төлж байрыг захиалсан. Хүүгийнхээ нэр дээр зээлийг нь авсан. 14,000,000 төгрөгийн зээл нь 10 жилийн дараа 19.000.000 төгрөг болох ёстой байтал яагаад  өнөөдөр Монгол шуудан банканд 10 жил болоогүй хугацаанд 29.000.000 төгрөгийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй байна. 2009 оны 03 сард Физик технологийн хүрээлэнгээс мөнгөө аваад “Д” хадгаламж зээлийн хоршооноос байраа авах гэсэн чинь бидний зөвшөөрөлгүй манай байрыг 4 өрөө болгоод, өрөө тус бүрт түрээслэгчид суулгасан байсан. Энэ хүмүүс дураараа байранд минь энэ олон жил янз бүрийн хүмүүст түрээслэн ашиг олсоор бидэнд зээлдүүлсэн мөнгөө хэд нугалж олчихоод, харин ч байр суллаж өгөхгүй биднийг хохироосоор би зуны байшинд Санзайд амьдарч, хүү М.Х  нь эхнэр 4 хүүхдийн хамт орон байр ч үгүй, цэцэрлэгийн байрны 4 давхарт амьдарч байна. Байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн Д.А    ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин ч биднийг өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдрах, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, дур мэдэн бусдад түрээслэн, захиран зарцуулж байгаа Д.А    ийн бусармаг үйлдлийг зогсоож, Д.А    т байр чөлөөлөхийг даалгаж өгөхийг хүсч байна.” гэв.

 

Хариуцагч Н.О , Н.Д   нарын өмгөөлөгч Р.Э    шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“О.Д, Н.О  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Хариуцагч нарын татгалзал хэрэгт авагдсан байна. Гэрээнүүд хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн татгалзал нь хуулийн үндэслэлтэй гарч байна. Энэхүү үндэслэл нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд  зааснаар хууль буюу бусдын эрхийг зөрчихгүйгээр өмчлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн гэрээнүүд нь гэр бүлийн гишүүд болох О.Д, Х.А, Х.Ч, Х.И, Х.Т нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдралын хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч байна гэж заасан. Энэ маргаантай байгаа орон сууц нь М.Х ын нэр дээр анх Д.А    т гэрээ хийсэн боловч гэр бүлийн дундын хөрөнгө байна. Гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийгдсэн байгаа учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна” гэв.

 

Хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Д” Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал байсан Д.А ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч М. Х , Н.О , Н.Д   нар үндсэн нэхэмжлэлтэй зайлшгүй хамт шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж, дараах үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1/ “Д” хадгаламж зээлийн хоршооноос “А д а     " ХХК нь 2005 оны 03 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байрлах компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалж, 06 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт, мөн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтууд нь өмчлөгчийн эрхийг хязгаарлахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөр энэхүү зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болсон байна. 2/ Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгон нотлох баримтаар ирүүлсэн 2006 оны 01  сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн барьцааны гэрээ нь “Д” хадгаламж зээлийн хоршооноос “А д а     ” ХХК 2005 оны 03 сарын 4-ний өдөр 15,000,000 төгрөг, 3 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадаагүй хэмжээгээр буюу үндсэн зээл дээр зээлийн хүүг нэмж нэгтгэн 25,800,000 төгрөг зээлсэн мэтээр хийсэн гэрээ юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт: “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх”, мөн зүйлийн 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байна. Гэтэл зээлийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг авч өгөлцөөгүй, зээлийн хүүг зээл авсан мэтээр үнийн дүнд оруулж хийсэн байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. 3/ “А д а     ” ХХК-ийн захирал М.Х  миний бие, Д хадгаламж зээлийн хоршоог төлөөлж захирал Д.А     бид 2007 оны 03 сарын 20-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг хийхдээ, уг гэрээний 3 дахь заалтаар “Д” хадгаламж зээлийн хоршооны 2005 оны зээлийн барьцааны гэрээг цуцалж, барьцаанд байсан “А д а     ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 00137692, Ү-2204015584 дугаар бүхий гэрчилгээг буцаан манай компанид олгож, барьцаа  хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солихдоо барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт өөрийн нэр дээр шилжүүлж авахаар хэлцэл хийсэн байна. Энэ нь Иргэний хуулийн “төлөөлөгч бүрэн эрхээ төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хийх, уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгчид бий болох” гэсэн хуулийн заалт, мөн “үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтуудыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байна. 4/ “Д” хадгаламж зээлийн хоршоог төлөөлж захирал Д.А     бид нар 2007 оны 03 сарын 20-ны өдөр “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг хийхэд нэгэнт зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа юм чинь 9 тоот байрыг суллаж өг гэж шаардсаар байгаад ээж Н.О , эхнэр Н.Д  , 2-13 насны хүүхдүүдийн хамт хөөж гаргаад, бид арга буюу циркийн зүүн талд Говийн байранд байр түрээслэн амьдарсан. Гэтэл Д.А     нь өөрсдөө оролгүй өнөөдрийг хүртэл түрээслэн орлого олж байгаа ба одоо ч манай байранд баахан оюутан суулгаж, түрээсийн мөнгийг авсан байх тул түрээслэгч нарыг бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот байраа албадан чөлөөлүүлэх шаардлагатай байна. Н.О , Н.Д   нараас Н.Х ын шаардлагаа үндэслэн гаргасан нөхцөл байдлууд дээр нэмж гаргаж буй үндэслэлүүдийг дурдвал “А д а     " ХХК нь 2005 оны 03 сарын 04-нд “Д” Хадгаламж зээлийн хоршооноос 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж авахдаа зээл болон зээлийн хүүг буцаан төлөх барьцаанд өөрийн компанийн өмчлөлийн 000137692 Ү-2204015584 дугаар бүхий бүртгэлтэй 6 давхар орон сууцны барилгыг барьцаалуулсан байсан байна. Харин Н.Х  нь 2007 оны 03 сарын 20-нд Д.А    тай “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг хийж, барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солихдоо Монгол Шуудан банкнаас эхнэр Н.Д   миний хамтран зээл авч байж худалдаж авсан Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөө байрыг надаас зөвшөөрөл авалгүйгээр ганцаараа дур мэдэн зээлийн төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байна” гэсэн нөхцөл байдлыг буй болгож байна. Иргэний хуулийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан заалтыг зөрчин гэр бүлийн хэрэгцээнд амьдран суух зориулалтын орон сууцыг М.Х  нь зөвшөөрөлгүйгээр өр төлбөрт өгөх хэлцэл хийснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь “А д а” ХХК-д 2005 оны 03 сарын 04-нд 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн нь Хоршооны тухай хуулийн 483 дугаар зүйлийн 483.1-д заасан /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан заалт/ “Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно” гэсэн заалтыг зөрчсөн байх тул мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Н.О  нь Физик технологийн хүрээлэнд ажиллаж байсны хувьд энэхүү маргаантай байгаа байрыг байгууллагаас ажилчиддаа зориулан захиалахад хуваарьт орж, байгууллагатайгаа гэрээ байгуулахдаа өөрийн хүү М.Х ын нэрээр байгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг өөрийн нэрээр төлөлцөж байсан баримт нь хэрэгт авагдсан байгаа. Эхнэр Н.Д   нь ч гэсэн уг орон сууцыг авахад мөн хамтран урьдчилгаа болон зээлийг төлөлцөж байсан. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 30 байр /Физик Технологийн Хүрээлэнгийн 22 айлын орон сууцны/-ны 9 тоот 3 өрөө байрны хамтран өмчлөгчөөр одоо Н.О , Н.Д   бид улсын бүртгэлд нэгэнт бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байгаа. Иймд Д Хадгаламж Зээлийн Хоршоог төлөөлж гүйцэтгэх захирал Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж захирал М.Х  нарын байгуулсан 2005 оны 03 сарын 04-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах. /гэрээний үнийн дүн 16 575 000 төгрөг/, “Д” Хадгаламж Зээлийн Хоршоог төлөөлж гүйцэтгэх захирал Д.А     болон “А д а     ” ХХК-ийг төлөөлж захирал М.Х  бидний хооронд байгуулсан 2006 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах. /Гэрээний үнийн дүн 25 800 000 төгрөг/, “Д” Хадгаламж Зээлийн Хоршоог төлөөлж Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж М.Х  бидний байгуулсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах. /Гэрээний үнийн дүн 29.300.000 төгрөг/, М.Х , Н.О , Н.Д   нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204068821 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын 30 дугаар байрны 9 тоот 84,4 метр.квадрат талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээсээ чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах /орон сууцны үнэлгээ 50 800 000 төгрөг/ шаардлагуудыг гаргаж байна” гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д”       хадгаламж зээлийн хоршоо, “А д а     ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005 оны 03 сарын 04-ний өдрийн зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, 2006 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дугаартай зээлийн барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие 2008 он хүртэл “Д” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо тус хоршоо татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон байгаа болно. Тухайн үед байгуулсан эдгээр гэрээнд миний бие төлөөлж гарын үсэг зурж байсан боловч одоо тус хоршооны үйл ажиллагааг хариуцахгүй, тус хоршооны байгуулсан гэрээний хариуцлагыг иргэн хүний хувьд хүлээхээ больсон тул сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болохгүй гэж үзэж байна. Маргаан бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний бие уг маргаан бүхий орон сууцыг 50,800,000 төгрөгийг төлж өөрийн эзэмшилд оруулсан бөгөөд хариуцагч нар нь хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Тухайн үед “Д” хадгаламж зээлийн хоршооны зээлдэгч М.Х  нь тус хоршооноос авсан зээлээ төлж чадахгүй болсон тул төлбөртөө тооцуулан өөрийн нэрээр Монгол шуудан банкнаас зээл аван захиалсан байсан маргаан бүхий байрыг үлдэгдэл төлбөрийг нь банкинд төлөн авахыг санал болгосон. “Д” хадгаламж зээлийн хоршооны зүгээс уг саналыг нь хүлээн зөвшөөрөн уг орон сууцыг иргэн Д.А     миний өмчлөлд шилжүүлэх, миний бие тус хоршооны гишүүний хувьд М.Х ын төлөх ёстой зээлийн төлбөрийг хааж барагдуулахаар харилцан тохиролцсон. Миний бие уг зээлийн төлбөрийг нь “Д” хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагааны орлогоосоо хасах замаар төлж, мөн М.Х ын Монгол шуудан банкинд төлөх ёстой 21,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Сөрөг нэхэмжлэлийн 1,2,3 дахь шаардлагын тухайд Д хадгаламж зээлийн хоршоо болон А д а      ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ бөгөөд иргэн М.Х , Н.О , Н.Д   нар нь А д а      ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Иргэн Д.А     нь тодорхой хэмжээгээр хариуцах үндэслэлгүй. Д хадгаламж зээлийн хоршоо нь албан ёсоор хуулийн хүрээнд татан буугдсан болох нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гарсан захирамж бичиг байгаа. Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 429 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. Мөн Д хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршиж байгаа маргаан бүхий 6 давхар орон сууцны барилгыг 2007 оны 03 сарын 20-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэж барьцаанаас чөлөөлж авсан. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Нөгөө талаас дурдагдсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй тодорхойлж, байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Үүний хүрээнд төлбөр барагдуулах гэрээнд талууд гэрээний агуулгыг тодорхойлсон. Иймд,  хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нотлох баримтуудаас үзэхэд маргаж байгаа орон сууцыг иргэн О.Даваацэрэн болон Н.О  нар хамтран худалдаж авсан, гэрээ байгуулсан, төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн гарын үсэг бүхий баримт харагдахгүй байна. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, зээлийн төлбөр барагдуулах хэлцэл байгуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ нь Монгол шуудан банкнаас ирүүлсэн орон сууц захиалах, бариулах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн эхний 3 шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд маргаж байгаа байрыг  анхнаасаа нэхэмжлэгч Д.А    ийн нэр дээр шилжүүлсэн. Шилжүүлсэн байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа тул Д.А    ийг байрыг чөлөөлөхийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А шүүхэд гаргасан хүсэлт болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н     шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК нь нэхэмжлэгч Д.А    ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нарт холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Учир нь уг хэргийн нэхэмжлэлийн зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 30 дугаар байр, 9 тоотод байршилтай 84,4 м.кв талбай бүхий Ү-2204058821 улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь “А” ХХК-ийн 2105006321 дугаартай Зээлийн барьцааны гэрээнд бүртгэлтэй байсан. 2016 оны 03 сарын 02-ны өдрийн дугаар 101/ШЗ2016/09147 тоот Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамжаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллагаа хийгдэж байгаа билээ. Тиймээс уг маргаанд “А” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Х  нь 2015 оны 03 сарын 13-ны өдөр Атай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу зээл, барьцааны гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул манайх шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2016 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШЗ2016/09147 тоот захирамжаар барьцааны зүйл болох Ү2204068821 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа. Уг маргаанаас болж түдгэлзсэн байгаа. Д.А    ийн нэхэмжлэл дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 05 сарын 01-ний өдрийн болон бусад гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна.  Монгол Улсад бүртгэлийн зарчим үйлчилдэг. Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, бүртгэгдээгүй байхад уг хэлцлүүд хийгдсэн. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар зээлийн гэрээний хувьд үнэлэлт өгөхгүй байна. Барьцааны гэрээний хувьд гэрчилгээ гараагүй байсан тул  хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Барьцаанд бүртгэгдлээ гэсэн урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй. 2015 оны 03 сарын 13-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулах үед тухайн барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлд байгаа эсэхийг лавлагаагаар шалгахад байхгүй байсан. Тиймээс манай зүгээс маргаан бүхий үйл явцыг мэдэх боломжгүй байсан. Тиймээс манайх шударга барьцаалагч гэж үзэж байна. Манайх шүүхийн шийдвэртэй байгаа. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан 4 дэх үндэслэлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.А     нь хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг,

            хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нар нь нэхэмжлэгч Д.А    т холбогдуулан “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2006 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж М.Х  нарын байгуулсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.А     нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж, М.Х , Н.О , Н.Д   нарын нэр дээрх Ү-2204068821 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.А    ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргасан боловч уг шаардлагатай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр харьяалан шийдвэрлүүлж байгаа үндэслэлээр хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татсан шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч Д.А     нэг хариуцагчаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

 

1/ Хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нарт холбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч Д.А     нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2007 оны 03 сарын 20-ны өдөр “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу орон сууцны зээлийг шилжүүлэн авч, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусган Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж, хариуцагч нар нь орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан, нэхэмжлэгч орон сууцыг түрээсэлж зээлийн төлбөрийг бүрэн авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын нэр дээр гарсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч М.Х  нь Физик технологийн хүрээлэнтэй 2003 оны 05  сарын 04-ний өдөр “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах 84.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 50,240,000 төгрөгөөр захиалан бариулах, урьдчилгаа төлбөрт 30 хувийн төлбөрийг төлөх, үлдэх төлбөрийг АХБ-ны орон сууцны төслийн хүрээнд банкны зээлээр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх1-39, хх2-42-43/

 

“А д а     ” ХХК-ийн захирал М.Х  нь “Д” Хадгаламж зээлийн хоршоотой 2005 оны 03 сарын 04-ний өдөр 06 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, уг хоршооноос 15 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд “А д а     ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015584 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгыг барьцаалсан байна. /хх1-163/

 

2006 оны 01 сарын 19-ны өдөр “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 19 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр “А д а     ” ХХК нь “Д” Хадгаламж зээлийн хоршооноос 25,800,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А д а     ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015584 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилга болон 14-70 УБЯ улсын дугаартай Ниссан мистрал автомашиныг барьцаалсан байна. /хх1-4-6/

 

2007 оны 03 сарын 20-ны өдөр “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл” байгуулагдсан байх ба уг хэлцлээр “А д а     ” ХХК нь “Д” Хадгаламж зээлийн хоршооноос тэдгээрийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 14,300,000 төгрөг, нийт 29,300,000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгыг барьцаалсан болохыг дурдан уг зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт “А д а     ” ХХК-ийн захирал М.Х  нь өөрийн нэр дээр Монгол шуудан банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ болон Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан орон сууц захиалан бариулах, худалдан авах гэрээг иргэн Д.А    ийн нэр дээр тус тус эрх үүргийн хамт шилжүүлж, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот 3 өрөө орон сууц буюу одоогийн хаягаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай, 84.4 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ. Мөн уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны нийт үнэ болох 50,800,000 төгрөгөөс “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь “А д а     ” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд авах ёстой 29,300,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон авч, зээлийн барьцааны гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгын гэрчилгээг “А д а     ” ХХК-д буцаан олгох, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны үнийн зөрүү болох 21,500,000 төгрөгийг Монгол шуудан банкинд Д.А     төлөх, М.Х  нь орон сууцыг суллаж өгөх, орон сууцны гэрчилгээ, бусад баримт бичгийг үл хөдлөх эд хөрөнгийн газраас авах асуудлыг шуурхай зохицуулж өгөхөөр харилцан тохиролцжээ./хх1-12/

 

Дээрх “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл” байгуулагдснаар “А д а     ” ХХК-ийн “Д” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх ёстой 29,300,000 төгрөгийн төлбөрийг төлөгдсөнд тооцон, уг төлбөрийн шаардах эрхийг иргэн Д.А    т шилжүүлэн 2005 оны 03 сарын 04-ний өдөр 06 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-гээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршилтай орон сууцны зориулалттай 1560 м.кв талбайтай 6 давхар орон сууцны барилгыг барьцаанаас чөлөөлж “А д а     ” ХХК-д буцаан олгосон байгааг “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 173 дугаар зүйлийн 173.2-т зааснаар ипотекоос татгалзан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,300,000 төгрөгийг шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу иргэн Д.А    т шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн “А д а     ” ХХК нь “Д” Хадгаламж зээлийн хоршоонд зээлийн төлбөрт 29,300,000 төгрөг төлөх үүргийг М.Х ын Монгол шуудан банкин дахь орон сууцны зээлийн төлбөрт 50,800,000 төгрөг төлөх үүргийн тодорхой хэсэг буюу 29,300,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцох тохиролцоо хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг гэрээгээр М.Х  нь Монгол шуудан банкинд төлөх ёстой орон сууцны зээлийн 50,800,000 төгрөгийн төлбөрт “А д а     ” ХХК-ийн “Д” Хадгаламж зээлийн хоршоонд зээлийн гэрээний дагуу 23,900,000 төгрөг төлөх үүргийг шилжүүлэн тооцож, үлдэх төлбөрийг Д.А    аар төлүүлэхээр тохиролцсон байна.

 

Хариуцагч М.Х  нь 2007 оны 03 сарын 20-ны өдөр Монгол шуудан банкны зээлийн бодлогын хэлтэст тус банктай 2003 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ/198 дугаартай орон сууцны зээлийн гэрээг иргэн Д.А    ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх1-124, хх2-60/

 

Нэхэмжлэгч Д.А     нь 2007 оны 03 сарын 21-ний өдөр М.Х ын орон сууцны зээлийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг банкны зээлийн дэд хороо хэлэлцэж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах объектыг барьцаалж Д.А    т зээл олгохоор шийдвэрлэжээ. /хх2-63-67/

 

Д.А    , Х.Сарантуяа нар нь 2007 оны 05 сарын 01-ний өдөр ОСЗГ/104 дугаартай “АХБ-ны орон сууцны зээлийн гэрээ”, мөн өдөр “АХБ-ны орон сууцны төслийн зээлийн барьцааны гэрээ”-г Монгол шуудан банктай тус тус байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах 84.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц буюу одоогийн хаягаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахын тулд банкнаас 14,000,000 төгрөгийн зээлийг авч, барьцаанд нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 220 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна /хх1-7-11, хх2-68-72/.

 

Нэхэмжлэгч Д.А     нь орон сууцны зээлийн гэрээг шилжүүлж авахаас өинө М.Х ын орон сууцны зээлийн хуримтлагдсан хүү 7,672,000 төгрөгийг 2007 оны 04 сарын 09-ний өдөр банкинд төлсөн болох нь, мөн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг төлсөн болох нь Монгол шуудан банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх1-69-83/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.А     нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Физик технологийн хүрээлэнгийн 22 айлын орон сууцны 9 тоот хаягт байрлах 84.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2015 оны 02 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр М.Х , Н.Д  , Н.О  нарыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068821 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000386369 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх1-158/.

 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.А     нь М.Х , Н.О , Н.Д   нарын нэр дээрх Ү-2204068821 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.А    ийн нэр дээр гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлагаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр харьяалан шийдвэрлүүлэх үндэслэлээр хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татсан шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч орон сууцанд дураараа орсон, банканд төлсөн төлбөрийг Д.А     хувиасаа төлсөн гэх үндэслэлгүй, орон сууцыг түрээслэн олсон орлогоос банкны зээлийн төлбөрийг төлсөн, “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл”-ийг нэхэмжлэгчийн шахалтаар хийсэн гэх тайлбарыг гаргаж маргаж байх боловч эдгээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.А    ийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2/ Нэхэмжлэгч Д.А    т холбогдох “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2006 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж М.Х  нарын байгуулсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2005 оны 03 сарын 04-ний өдөр “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 06 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” нь өмчлөгчийн эрхийг хязгаарласан, мөн “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүн бус этгээдэд зээл олгосон, 2006 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дугаар зээлийн барьцааны гэрээгээр 25,800,000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр хийсэн боловч уг гэрээгээр 25,800,000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгөөгүй, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн төлбөр барагдуулах хэлцэл”-ээр зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр 9 тоот хаягт байршилтай 84.4 м.кв талбай бүхий орон сууцаар солихдоо М.Х  нь эхнэр болох Н.Д  гээс зөвшөөрөл аваагүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн  2008 оны 04 сарын 16-ны өдрийн 429 дугаартай шийдвэрээр “Д” Хадгаламж зээлийн хоршоо нь татан буугдсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын лавлагаагаар тогтоогдож байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ, 2006 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл” нь “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэлтэй холбоотой байх тул нэхэмжлэгч Д.А     хариуцах үндэслэлгүй байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.А    ийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    аас шаардах эрхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2006 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж М.Х  нарын байгуулсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.А    ийг тогтоож, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2005 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоо болон “А д а     ” ХХК-ийн хооронд 2006 оны 01 сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ, “Д” Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Д.А    , “А д а     ” ХХК-ийг төлөөлж М.Х  нарын байгуулсан 2007 оны 03 сарын 20-ны өдрийн “Зээлийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 30 байр, 9 тоот хаягт байршилтай 84,4 м.кв талбай бүхий орон сууцнаас түрээслэгч нарыг гаргаж, хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөхийг Д.А    т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,925 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х , Н.О , Н.Д   нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 411,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А    т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР