Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/01101

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Орхоны 8-р гудамж, 15 тоотод байрлах, РД-5735785, Ганжил ЗГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Түндэмүн сауны 201 тоотод байрлах, РД-2804204, Монсамхин ХХК-д холбогдох,

барилгын үнэ 30 000 000 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулах, газар чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, Э.Золбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар, гэрч Б.Шинэбаяр, Д.Бямбацогт, А.Тэгшсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагчаас түүний ашиглах эрх бүхий  газар дээр өөрийн барьсан машин угаалгын  барилгын үнэ 30 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх явцад 21 542 300 төгрөгийг гаргуулахаар багасгасан нэхэмжлэл болон  хариуцагч нэхэмжлэгчээс 2015-05-08 өдрөөс 2017 оны 05 сарыг хүртлэх хугацаанд газар түрээслэсэн 24 сарын түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулах, автомашин угаалгын барилга барьсан газрыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр тус тус шаардсныг шүүх хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Г.Гантулга 2013 онд Ганжил нөхөрлөлийг үүсгэн байгуулсан, 9 гишүүнтэй. Манай Ганжил нөхөрлөл 2013 онд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах, Монсамхин ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн сауны барилгын гадна талд, 80 м.кв газрыг 1 сард 1 000 000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулан түрээсэлсэн.  Уг газарт 2013 онд 80 м.кв талбайтай авто угаалгын барилга барьсан. Тус барилгыг хөнгөн блок, модон карказ, сэндвичин дээвэр, өргөн нь 40 см, өндөр 40 см, урт 38 м  суурьтай  барьсан. Монсамхин ХХК-тай манай нөхөрлөл жил бүр гэрээг сунгаж ажилладаг байсан бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны  08 сард үйл ажиллагааг хариуцагч зогсоож, барилгын түлхүүрийг хурааж авсан. Бид ямар шалтгаанаар түрээслүүлэхгүй болсон талаар асуухад цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласан тул гэрээг цуцласан гэж мэдэгдсэн. Ингээд манай авто угаалгыг үндэслэлгүйгээр зогсоож хариуцагч гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд барилгын үнэ болох 30,000,000 төгрөгийг Монсамхин ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр барилга 21 542 300 төгрөгөөр үнэлэгдсэн тул барилгын үнэд 21 542 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байна  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  тайлбартаа: Монсамхин ХХК нь анх 2004 онд гадаад худалдаа, аялал жуулчлал, саун массаж, боловсруулан гүйцэтгэх газар, түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол улсын хуулийн хүрээнд байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай  ХХК нь өнгөрсөн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнөөдрийг хүртэл Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу үнэнч тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 Монсамхин ХХК нь 3128 м.кв газрыг ашиглах эрхтэй бөгөөд 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн газраас 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан хариуцагчид түрээсэлж эхэлсэн. Түрээслэгч авто машины угаалгын газар барьж, 2013 оны 08 сараас ашигласан.Түрээслэгчийн  зүгээс үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэсэн тул түрээсийн төлбөрийг 2015-05-06 өдрөөс бууруулан сарын төлбөрийг 1 000 000 төгрөг болгосон. Гэсэн ч Ганжил нөхөрлөл нь мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан.Мөн түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээг цуцлах хангалттай шалтгаан юм. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар болж одоогийн байгаа барилга байгууламжаа буулган цэвэрлэж өгнө гэж 2015 оны 05 сарын 06-ны өдөр Г.Гантулга өөрийн гараар гэрээнд бичиж тохирсон. Үүнээс хойш удалгүй Ганжил нөхөрлөлийн захирал Г.Гантулга нь Тайваньд хулгайн хэрэг хийж, тус улсад хоригдон шалгагдсаны  улмаас холбоо тасарсан. Монсамхин ХХК-ийн захирал У Жон Сун нь Монсамхин ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Г.Гантулгын дүү Э.Баттулгад менежерийн цалинг бодвол машин угаалга ажиллуулвал илүү ашигтай болохоор машин угаалгаа ажиллуулахыг санал  болгоход Э.Баттулга саналыг хүлээн авч Монсамхин ХХК-д ажиллаж авсан цалингаа түрээсийн төлбөрт суутгуулахаар   тохиролцсон болно. Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа цахилгааныг манай тоолуураас залгаж, хэрэглээгээрээ төлбөрөө төлж байсныг салгаад, шууд улсын цахилгаанд хулгайгаар залгаж, цахилгаан хэрэглэж байсныг Монсамхин ХХК олж мэдээд өмгөөлөгч Г.Баттогтохын хамт газар дээр нь очиж шалгаж, зургийг нь авсан бөгөөд  энэ үйлдэлээ шууд таслан зогсоохыг шаардаж, өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно.   Ганжил нөхөрлөл нь манай компанитай гэрээ хийх үед 9011427033 бүртгэлийн дугаартай, РД:5735785 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш шинээр авсан гэрчилгээ байх тул үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд Ганжил нөхөрлөлийг төлөөлөн зурсан гарын үсэг нь Г.Гантулгын гэрээнд зурсан гарын үсгээс зөрүүтэй өөр байгаа тул шалгах шаардлагатай байна. Иймд   нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус нэхэмжлэл нь Ганжил нөхөрлөл болон Монсамхин ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон аж ахуй нэгжийн гэрчилгээ, Ганжил нөхөрлөлийг төлөөлж буй баталгаа баримт бичиг байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Монсамхин ХХК  сөрөг нэхэмжлэлдээ: Монсамхин ХХК нь 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг байгуулан нэхэмжлэгчид түрээсэлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гээд түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн тул гэрээг цуцласан юм. Иймд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах Монсамхин ХХК-ийн эзэмшлийн газраас Ганжил нөхөрлөл барьсан барилгыг албадан чөлөөлж өгнө үү ?

   Ганжил нөхөрлөл нь Монсамхин ХХК-тай 2015 оны 5 сарын 6-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу   түрээсийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлж, удаан хугацаанд огт төлбөрөө төлөөгүй явж ирсэн.Тухайн байрыг барихад орсон эд материалыг Монсамхин ХХК гаргасан байхад одоо манай компанийн хөрөнгөөр барьсан барилгын үнийг эгүүлэн манай компаниас нэхэмжилж, хүн чанаргүй шударга бус зүйл гаргаж байна. Ганжил нөхөрлөл нь түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 1 000 000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 5 сарын 7-ны өдрийн байдлаар 24 сарын төлбөр 22 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ганжил нөхөрлөлөөс түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:  Ганжил нөхөрлөл  2016 оны 08 сарыг хүртэл л үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааг хариуцагч зогсоосон. Түрээсийн төлбөрийг 2015 оноос хариуцагч компанийн орчуулагч А.Тэгшсайханаар дамжуулж төлж байсан. 2016 оны 03 сард Г.Гантулга гадагшаа явсан тул би уг хугацаанаас автомашины угаалгын газрын үйл ажиллагааг эрхэлж, Монсамхин ХХК-д менежерээр ажилласан цалингаараа түрээсийн төлбөрийг төлсөн.Барилга нэхэмжлэгчийн газар дээр байгаа, манайх гэрээнээсээ татгалзаагүй, хариуцагч санаачлан гэрээг цуцалсан тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, түрээсийн гэрээ, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээ, газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын кадастрын зураг, газар ашиглах эрхийн гэрчилгээ, түрээсийн төлбөрийн нэхэмжлэх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн баримтууд, хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа,  гэрч Б.Шинэбаяр, Д.Бямбацогт, А.Тэгшсайхан нарын мэдүүлгүүд зэргийг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн төлбөр гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч Монсамхин ХХК нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай ХХК байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013-09-05 өдрийн А/829 шийдвэрээр Баянгол дүүрэг, 18-р хороонд 3128 м. кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгосны дагуу нэгж талбарын 18640311798134 дугаартай газрыг 5 жилийн хугацаатайгаар  ашиглах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулжээ.

            Газар ашиглах гэрээний дагуу хариуцагч эзэмшиж байгаа газраас 80 м.кв  газрын автомашины угаалгын газар бариулж ашиглуулах зориулалтаар  Ганжил ХХК-д түрээслэсэн, Ганжил ХХК уг газарт 2013 оны 09 сард автомашин угаалгын барилга барьж ашиглаж, хариуцагчид түрээсийн төлбөр төлж  ирсэн байх бөгөөд  2015-05-06 өдөр дахин газар түрээслэх гэрээ байгуулсан талаар зохигч маргахгүй байна.

            Харин нэхэмжлэгч Ганжил ЗГБХНөхөрлөл нь хариуцагчаас түүний ашиглах эрх бүхий  газарт Ганжил ХХК-ийн  барьсан машины угаалгын газрын барилгын үнэ  болох  21 542 300 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хариуцагч маргаж байгаа боловч  нэхэмжлэгчээс 2015-05-08 өдрөөс 2017 оны 05 сарыг хүртлэх хугацаанд газар түрээслүүлсэн хөлснөөс төлөөгүй  22 500 000 төгрөгийг гаргуулах, автомашин угаалгын барилга барьсан газрыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж сөрөг нэхэмжлэлээс гаргаснаас дүгнэхэд хариуцагч Ганжил ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээ цуцлаж, гэрээний хугацаанд биелүүлээгүй үүргийг болон түрээсийн гэрээг цуцалж  дуусгавар болгосон учир нэхэмжлэгчийн эзэмшлээс  газрыг  чөлөөлүүлэхээр  шаардаж байна  гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ганжил ЗГБХНөхөрлөл 2013-08-07 өдөр 9 гишүүнтэйгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тус нөхөрлөлийн захирлаар Г.Гантулга  бүртгэгдсэн байна.

 Ганжил ЗГБХНөхөрлөлийн захирал Г.Гантулга нь мөн 2013-08-06 өдөр ганц гишүүн, үүсгэн байгуулагчтай Ганжил ХХК-ийг байгуулсан шийдвэр гаргаж, компанийн дүрмийн хамт  аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг 2013-08-07 өдөр  гаргаж аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд Ганжил ХХК-ийг бүртгүүлсэн, тус компанийн захирлаар бүртгэгдсэн байна.

Үүний дараа Г.Гантулга нь 2013-11-22 өдөр Ганжил ЗГБХНөхөрлөлийг 9 гишүүнтэй байгуулах шийдвэрийг гаргаж,  2013-12-02 өдөр  Ганжил ХХК-ийн хувьцаанаас С.Энхтуяа, Г.Дашдондог, И.Батсайхан, С.Энхсайхан, С.Цогжаргал, Э.Дуламсүрэн, Э.Батцэцэг, Э.Баттулга нарт бэлэглэх, компанийн дүрмийн сангийн тодорхой хувийг эзэмших эрх үүргийг дээрх нэр бүхий хүмүүст шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Ганжил ХХК-ийг өөрчлөн Ганжил ЗГБХНөхөрлөл болгон улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргаж, Ганжил ЗГБХНөхөрлөл бүртгэгдснээр   Ганжил ХХК  үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг дуусгавар болсон байна.

ХХК, нөхөрлөл 2 нь регистрийн ижил 5735785 дугаартай байгаа нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн талаар хариуцагчид эргэлзээ төрүүлсэн   байгаа  боловч аж ахуйн нэгж өөрчлөн бүртгэгдсэн учраас Ганжил ХХК-ийн регистрийн дугаар Ганжил ЗГБХНөхөрлөлд шилжсэн  нь тогтоогдлоо.

Ганжил ХХК-ийн эрх үүрэг Ганжил ЗГБХНөхөрлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч Ганжил ЗГБХНөхөрлөл нь Ганжил ХХК-иас хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний эрх үүргийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.Энэ байдлын талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

            Зохигч 2015-05-06 өдөр 80 м.кв газрыг Ганжил ХХК-д эзэмшүүлэх түрээсийн гэрээг байгуулах үед  Ганжил ХХК үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан байх ба түрээсийн гэрээний зүйл болон 80 м.кв газрыг хариуцагч ашиглах эрхтэй тул газар ашиглагч Монсамхин ХХК Газрын тухай хуулийн 45 зүйлд үазаасан эрх үүргийг буюу 35 дугаар зүйлийн 2 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх юм. Газар ашиглагчийн эрхэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмших эрхтэй этгээд эдлэх газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газрыг бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрх олгогдоогүй.

            Иймд нэхэмжлэгч эрхгүй байхдаа, хариуцагч Газрын тухай хуулиар газар ашиглагчид олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхээр зохигч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцлийг  байгуулсан нь хүчин төгөлдөр бус тул зохигч түрээсийн гэрээний дагуу харилцан үүрэг шаардах эрхгүй байна.  Иймд нэхэмжлэгч автомашины угаалгын газрын барилгын үнийг хариуцагчаас , хариуцагч 2015-05-08 өдрөөс хойш түрээсээр газар ашиглуулсны  төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгчээс тус тус шаардах эрхгүй байна.

            Хэлцэл хийсэн үеэс хүчин төгөлдөр бус тул талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй. 

            Иймд  хариуцагчаас  өөрийн  барьсан автомашины угаалгын барилгыг буулгаж, 80 м.кв газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

             Түрээсийн гэрээний дагуу хариуцагч 2015 оны 05 сараас 2016 оны 08 сарыг хүртэл түрээсийн төлбөрийг бэлнээр, мөн хариуцагч байгууллагад ажиллаж байсан цалингаараа  2016 оны 03 сараас төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч  2015 онд  05 сараас хойш  он дуустал хугацаанд түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөгийг төлсөн нь шүүх хуралдаанд оролцсон гэрч А..Тэгшсайханы мэдүүлэг, түрээсийн төлбөрийг тооцож авдаг байсан  түүний тэмдэглэлийн дэвтэр дэх бичилтээр тогтоогдож байна. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тус байгууллагын 2016 оны 01, 02 дугаар улирлын касс харилцахын баримтуудад  шүүх хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Э.Баттулга 2016 оны 02 сарыг дуустал хугацаанд хариуцагч байгууллагад ажилласан байх бөгөөд үүнээс хойш тэрээр ажилласан, түүнд цалин олгосон байдал нотлогдоогүй тул 2016 оны 03 сараас ажлын хөлсөөр түрээсийн төлбөр төлсөн тухай түүний тайлбар нотлогдохгүй байна. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хариуцагч буцааж  нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй гэж үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 308 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 376 600 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлээс хангагдсан хэмжээнд ногдох хураамж 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,