Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор

Улсын яллагч С.Энхтуул   

Хохирогч Р.Батгарьд, түүний өмгөөлөгч, н.Бэлгүүн,

 Шүүгдэгч Г.Гантулга, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625020255 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугааар хороо, 4 дүгээр хороолол 31-30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Буу овогт Ганчулууны Гантулга /регистрын дугаар: ЧС85020512/

       Шүүгдэгч Г.Гантулга нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхдээ зээлийн барьцаанд 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай Хюндай Соната-5 маркийн автомашиныг нэр дээр нь шилжүүлж, улмаар 2015 оны 08 дугаар сарын сүүлээр барьцаанд байсан 25-60 УБИ улсын дугаартай Хюндай Соната-5 маркийн автомашиныг ах хөдөө явсан, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн Б. Энхтайванд худалдсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн барьцаанд байсан 26-22 УНУ улсын дугаартай , Субару Форестер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2015 оны 12 дугаар 10-ны өдөр Альфа марал ХХК-д барьцаалан 1.500.000 төгрөгний зээл авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр буюу иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, Альфа марал ХХК-иас 1.500.000 төгрөг тус тус залилан авч нийт 8.200.200 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Г.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

       Хохирогч Р.Батгарьд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгчид барьцаагүйгээр 2.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Зуун наст эмнэлгийн байранд бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 26-22 УНУ улсын дугаартай улаан хүрэн өнгийн 2002 онд үйлдвэрлэсэн Subaru Forester автомашиныг миний нэр дээр шилжүүлэн 3.900.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Барилгын хөгжлийн төвийн гадаа мөн эхнэртэйгээ хамт бэлнээр авсан. 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай цагаан өнгийн, 2006 онд үйлдвэрлэсэн Hyundai Sonota 5 маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Улсын циркийн гадаа 800.000 төгрөгийг бэлнээр мөн машин эвдэрчихлээ, мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө нэмж зээлсээр байгаад нийт 10.156.00 төгрөгийг надаас зээлсэн. Шүүгдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээн дээрх миний бичиг баримтын хуулбар, гарын үсгийг ашиглан намайг хуурч мэхлэн худалдах, худалдан авах гэрээ хийж 12 дугаар сарын эхээр Авто тээврийн үндэсний төв дээр очин автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн дараа нь ломбарданд барьцаанд тавьж мөнгө зээлсэн байна. Мөн Hyundai Sonota 5 маркийн автомашиныг өөр хүнд 9 дүгээр сард зарсан. Машин худалдаж авсан хүн нь бичиг баримтынхаа нэрийг шилжүүлмээр байна гэж утсаар надтай ярьсан. Иймд энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

          Хохирогч Р.Батгарьдын 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Гантулга гэгч залууд 2015 оны 05 дугаар сард 2 сая төгрөг бэлнээр сарын 7 хувийн Порестор маркийн машиныг барьцаалж гэрээ хийлгүй өөрийн нэр дээр машиныг нь шилжүүлж 3.900.000 төгрөг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа 2015 оны 7 сарын сүүлээр Г.Гантулгын Соната-5 маркийн машины нэрийг шилжүүлэн авч 8.000.000 төгрөг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд 2015 оны 9 сарын сүүлээр Гантулгаас хүний мөнгө гэж 1.300.000 төгрөг авсан. Ингээд Гантулга надаас нийт бодит 6.700.000 төгрөгийг зээлээд мөнгийг өгөхгүй Субару Порестер маркийн машиныг надад мэдэгдэлгүйгээр хуурамч баримт бүрдүүлж нэрийг нь өөр дээрээ буцаан шилжүүлсэн байсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Гантулгатай үндсэн 6.700.000 төгрөгний хүү алданги тооцоогоод нийт 10.156.000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Үүнээс хойш Гантулга надад нэг ч төгрөг өгөөгүй явж байна гэх мэдүүлэг,

 Хохирогч Г.Ганзоригын мөрдөн байцаалтанд өгсөн:... Ганчулуун овогтой Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагаас зээл хүсэж ирж уулзсан юм. Тэр үед барьцаанд тавих гэж байсан 26-22 УНУ улсын дугаартай Форестер маркийн тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшилд харагдаж байсан учир зээл олгохгүй гэсэн юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Альфа марал ХХК-ний нэр дээр шилжүүлж авч гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Тухайн үед 1,5 сая төгрөгийг 90 хоногийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байдаг. Тэгтэл гэрээ байгуулсан хугацаанаас хойш Г.Гантулга нь сард төлөх ёстой мөнгөө огт төлөхгүй байсан тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Гантулга нь өөрийн биеэр ирж хүсэлт гаргаж хэрэв энэ хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг зарж хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг зарж борлуулахад санал гомдолгүй гэж хүсэлт гаргасан байдаг. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирж дахин 03 дугаар сарын 01-ний өдөр дахин хугацаа хүсэж энэ хугацаанд Г.Гантулга нь нэг ч төгрөг төлөөгүй юм. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Гантулгын зээлийн хугацаа дууссан баталгаа гаргасан хугацаа дууссан учир тээврийн хэрэгслийг 2,5 сая төгрөгөөр зарж борлуулсан байдаг. Ингээд альфа марал ХХК нь Г. Гантулгаас зээлийн төлбөр болох нийт 2.160.000 төгрөгийг гаргуулан авсан...гэх мэдүүлэг,

          Гэрч С.Ундрахбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний ажиллаж байгаа Их санж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгуллагад Г.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын эхээр ирж зээл авах талаар хүсэж надтай ууулзаж байсан юм. Тэр үед би зээл өгөх боломжгүй гэж хэлээд явуулсан яагаад вэ гэхээр тээврийн хэрэгсэл чинь чиний өөрийн эзэмшлийнх байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Тэгсэний дараа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин зээл авахаар ирж би барьцаанд тавих гэж байгаа машинаа өөрийн нэр дээр болгоод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би салбар компани болох Альфа марал нэртэй компани руу Гантулгыг явуулсан юм. Түүний дагуу Г.Гантулга нь Альфа марал нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас 3 сарын хугацаатай 1,5 сая төгрөгийн зээлийг 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестор маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж албан ёсны гэрээ хийж зээл авсан байсан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төлөлт хийх ёстой байсан боловч төлөлт хийгээгүй. Ингээд төлөлт хийгдээгүй 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бид нар зээлээ төлж барагдуулсан...гэх мэдүүлэг,

           Гэрч Л.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:..би хувиараа Да хүрээ зах дээр хуучин машин зардаг юм тэгээд авто ломбардаар машин сонирхож явж байгаад 2016 оны 03 дугаар сарын үеэр санагдаж байна Альфа гэсэн байх ломбардны газар орж уулзахад 26-22 УНУ форестор маркийн улаан өнгийн машин зарагдаж магадгүй гэж хэлсэн ингээд уг машины эзэн гэх шар царайтай /нэрийг нь санахгүй байна/ ярилцахад тэр залуу 3 сая төгрөгөөр зарна гэж ярьж байсан тэгээд машиныг нь сонирхож үзэхэд моторын доод анги асуудалтай рулийн аппарат эвдэрсэн явдаггүй эвдэрхий машин байсан тэгэхээр нь үнээ доош нь буулгачих гэж байсан тэгээд ярилцаж байгаад 2,5 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон тэр өдөртөө мөнгөө бэлнээр өгөөд машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн, ...уг машинд бүх засвар үйлчилгээг хийгээд Да хүрээ зах дээр гаргаж зарахаар болсон. Тэгтэл Соната-6 унаж яваа залуу надтай ирж уулзаад Соната-6 оролцуулаад мөнгө нэмэн 26-22 УНУ дугаартай машиныг авъяа гэсэн ингээд харилцан тохиролцож 3,0 сая төгрөгийг бэлнээр аваад нэмж Хьюндай Соната-6 маркийн авч зөрүүнд авч зарж борлуулсан. Одоо бодоход Бишрэлт гэх залуу байсан...гэх мэдүүлэг,

           Гэрч Б.Энхтайваны мөрдөн байцаалтанд өгсөн:...үнэгүй зарын сайтаас машин хайж байтал Гантулга гэх хүн хямдхан Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг 1,5 сая төгрөгөөр зарж борлуулна гэсэн зарын дагуу Гантулга гэж хүнтэй уулзаж ярилцаад тээврийн хэрэгслийг очиж үзэхэд цагаан өнгийн соната-5 маркийн 25-60 УБИ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан юм тэгээд 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Гантулгатай ярилцаж байгаад 1,3 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлнээр 320.000 төгрөгийг өгөөд 920.000 төгрөгийг дансаар шилжүүлээд тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь Батгарьд гэж хүний эзэмшилд байсан юм тэгээд ямар учиртай талаар асуухад энэ хүн манай ах байгаа юм гээд форестор маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харуулж энэ 2 машин хоёулаа манай ахын нэр дээр байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд л үнэхээр яриад байгаа зүйлд нь итгээд худалдаад авчихсан юм. Тухайн үед намайг уг машиныг худалдаж авахад мотор кропны хувьд асуудалтай, асахаар унтардаггүй, эвдрэлтэй, явдаггүй машин байсан юм. Тэгээд засварлаад буцаагаад зарчих санаатай худалдаж авсан юм. Тэгэхдээ 14 хоногийн дараа Гантулга нь 14 хоногийн дараа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. Тэгээд өдий болтол гэрчилгээг минийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн юм. Тэгээд өдий болтол гэрчилгээг шилжүүлж аваагүй байгаа юм. Гантулга кино зураг авалттай Ховд билүү Увсад явж байна очихоороо чамтай яръя гэж хэлдэг байсан. Ингээд уг машиныг засварлаж чадаагүй учир эд ангийг нь жижиглээд зарчихсан юм. Одоо надад байгаа нь улсын дугаар болон машины гэрчилгээ хоёр л байна өөр зүйл байхгүй бусдыг нь танихгүй хүмүүст зарчихсан юм...гэх мэдүүлэг,

Яллагдагч Г.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн :Би хохирогчтой 2015 оны 04 дүгээр сард автомашин барьцаалж зээл олгоно гэсэн зараар дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд 2,0 сая төгрөг зээлж аваад буцаагаад төлчихсөн түүний дараа 5 дугаар сард дахин 2,0 сая төгрөг зээлж аваад хугацаанд нь төлж чадаагүй. Ингээд 2015 оны 07 дугаар сарын дундуур 3,9 сая төгрөг зээлж авсан тэгэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй Субару форестор маркийн 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн байдаг. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөгийг  зээлж аваад 25-60 УБИ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн байдаг ингээд энэ 2 зээлээс болоод мөнгийг нь цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр алданги хүүтэй нийлээд 10.156.000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон юм. Тэгэхдээ анх мөнгө авахдаа гэрээ хийгээгүй учир баталгаа болгож тэдний өдөр тийм төгрөг авсан гэж баталгаа бичиж өгсөн байдаг. Тэгээд л мөн адил тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүй юм. Түүний өмнө 10 сарын 23-ны өдөр 1,3 сая төгрөг Р. Батгарьдад өгсөн байдаг. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын эхээр 26-22 УНУ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг өөр ломбарданд тавьж жижиг тэрэг олж авах санаатай худалдах худалдан авах гэрээг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах UB нет дээр буцаан шилжүүлж аваад  Альфа марал нэртэй авто ломбарданд 1,5 сая төгрөгөөр барьцаанд тавьчихсан ...үндсэн зээлийн хугацаа дуусчихаад хэд хэдэн удаа сунгуулсан тэгээд мөнгөө олж өгч мөн чадаагүй бөгөөд нэг өдөр Альфа дээр явж байгаад тэр Батсайхан гэдэг хүнтэй таараад уг машиныг зарахаар болсон юм, би тухайн үед Батгарьдтай харилцан тохиролцож зээл авсан тэгэхдээ сар бүр бага багаар эргүүлэн төлнө гэж бодсон  юм. Тэр үедээ би Соната-5 маркийн машинаар таксинд явдаг байсан юм. Ер нь бол эргүүлэн төлөх амжиргааны эх үүсвэр байхгүй ажил төрөлгүй байсан..., би 25-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар байрлуулж байгаад мөнгө олчих л санаатай нэг залууд 1.300.000 төгрөгөөр зарж борлуулсан юм....2015 оны 12 дугаар сарын эхээр уг форестор маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавих гээд ломбарданд очиход заавал өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн тохиолдолд зээл олгоно гэсний дагуу хуурамчаар худалдах худалдан авах гэрээ үйлдэх санаа төрж улмаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет тоглоомын газарт очиж гэрээний маягтыг интернетээс татаж аваад худалдах худалдан авах гэрээг гараар бичээд компьютер дээр хэвлэж гаргаад Голден пен нэртэй дэлгүүрээс тамганы тос худалдаж аваад тамга тэмдэгийг хэвлээд гаргачихсан байсан дээрээ түрхсэн мөн Р. Батгарьдын гарын үсгийг өмнөх гэрээн дээрээс харж байгаад дуурайгаад  зурчихсан юм ингээд Авто тээврийн үндэсний төв дээр очиж нэрээ шилжүүлж авсан..., ер нь бол эргүүлэн төлөх боломжгүй, амжиргааны эх үүсвэр байхгүй, ажил төрөлгүй байсан...гэх мэдүүлэг,  

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3929 дугаартай дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2015-12-08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээ гэх  зүйл нь хуурамч байна.

2015-12-08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээний бичвэр хэсэгт засвар хийгдээгүй байна.

Дээрх хуурамч баримт бичгийн эхийг лазер хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээ дээрх 3 ширхэг тамга, 1 ширхэг тэмдэгний хуурамч дарсуудыг хэвлэн олшруулах төхөөрмжөөр үйлдээгүй, гараар үйлдсэн байна,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,

Эд хөрөнгө битүүмжлсэн тэмдэглэл,

            Иргэний нэхэмжлэгч Б. Бишрэлтийн мөрдөн байцаалтанд өгсөн:...би 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 92-30 УНХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг зарж борлуулж өөр машин худалдаж авах санаатай Да хүрээ зах дээр очиж тээврийн хэрэгсэл сонирхсон юм. Тэгтэл одоо нэрийг нь мэдэхгүй байна нэг залуу уг 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,0 сая төгрөгөөр зарна гээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би түүнтэй уулзаж ярилцаж байгаад өөрийнхөө машиныг 4,0 сая төгрөгөөр үнэлээд зөрүүнд нь 3,0 сая төгрөг нэмж өгөхөөр харилцан тохиролцоод уг машиныг худалдаж авахаар болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр байрлах Хөсөг трейд авто тээврийн төв дээр очиж өөрийнхөө машиныг тэр хүний нэр дээр шилжүүлж өгөөд тэр хүний 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Ингээд 3,0 сая төгрөгийг бэлнээр өгөөд салцгаасан юм...гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Гантулга нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлэхдээ зээлийн барьцаанд 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай Хюндай Соната-5 маркийн автомашиныг нэр дээр нь шилжүүлж, улмаар 2015 оны 08 дугаар сарын сүүлээр барьцаанд байсан 25-60 УБИ улсын дугаартай Хюндай Соната-5 маркийн автомашиныг ах хөдөө явсан, ирэхээр нь нэрийг нь шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн Б. Энхтайванд худалдсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар үйлдэн барьцаанд байсан 26-22 УНУ улсын дугаартай , Субару Форестер маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2015 оны 12 дугаар 10-ны өдөр Альфа марал ХХК-д барьцаалан 1.500.000 төгрөгний зээл авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр буюу иргэн Р.Батгарьдаас 6.700.000 төгрөг, Альфа марал ХХК-иас 1.500.000 төгрөг тус тус залилан авч нийт 8.200.200 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Р.Батгарьд нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгчид барьцаагүйгээр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 26-22 УНУ улсын дугаартай улаан хүрэн өнгийн 2002 онд үйлдвэрлэсэн Subaru Forester автомашиныг миний нэр дээр шилжүүлэн 3.900.000 төгрөгийг  бэлнээр авсан. 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 25-60 УБИ улсын дугаартай цагаан өнгийн, 2006 онд үйлдвэрлэсэн Hyundai Sonota 5 маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлэн 800.000 төгрөгийг бэлнээр мөн машин эвдэрчихлээ, мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө нэмж зээлсээр байгаад нийт 10.156.00 төгрөгийг надаас зээлсэн. ....миний бичиг баримтын хуулбар, гарын үсгийг ашиглан намайг хуурч мэхлэн худалдах, худалдан авах гэрээ хийж 12 дугаар сарын эхээр Авто тээврийн үндэсний төв дээр очин автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн дараа нь ломбарданд барьцаанд тавьж мөнгө зээлсэн байна.. гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Ганзоригын ....Г.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагаас зээл хүсэж ирж уулзсан юм. Тэр үед барьцаанд тавих гэж байсан 26-22 УНУ улсын дугаартай Форестер маркийн тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшилд харагдаж байсан учир зээл олгохгүй гэсэн юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Альфа марал ХХК-ний нэр дээр шилжүүлж авч гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. ...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирж дахин 03 дугаар сарын 01-ний өдөр дахин хугацаа хүсэж энэ хугацаанд Г.Гантулга нь нэг ч төгрөг төлөөгүй юм. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Гантулгын зээлийн хугацаа дууссан баталгаа гаргасан хугацаа дууссан учир тээврийн хэрэгслийг 2,5 сая төгрөгөөр зарж борлуулсан байдаг. ...гэх мэдүүлэг,

          Гэрч С.Ундрахбаатарын ...Миний ажиллаж байгаа Их санж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгуллагад Г.Гантулга нь 2015 оны 12 дугаар сарын эхээр ирж зээл авах талаар хүсэж надтай уулзаж байсан юм. ... Г.Гантулга нь Альфа марал нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас 3 сарын хугацаатай 1,5 сая төгрөгийн зээлийг 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестор маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж албан ёсны гэрээ хийж зээл авсан байсан. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төлөлт хийх ёстой байсан боловч төлөлт хийгээгүй. Ингээд төлөлт хийгдээгүй 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бид нар зээлээ төлж барагдуулсан...гэх мэдүүлэг,

           Гэрч Л. Батсайханы...Соната-6 унаж яваа залуу надтай ирж уулзаад Соната-6 оролцуулаад мөнгө нэмэн 26-22 УНУ дугаартай машиныг авъяа гэсэн ингээд харилцан тохиролцож 3,0 сая төгрөгийг бэлнээр аваад нэмж Хьюндай Соната-6 маркийн авч зөрүүнд авч зарж борлуулсан. Одоо бодоход Бишрэлт гэх залуу байсан...гэх мэдүүлэг,

           Гэрч Б.Энхтайваны... Гантулга гэж хүнтэй уулзаж ярилцаад тээврийн хэрэгслийг очиж үзэхэд цагаан өнгийн соната-5 маркийн 25-60 УБИ улсын дугаартай 2006 онд үйлдвээрлэгдсэн 2012 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан юм тэгээд 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Гантулгатай ярилцаж байгаад 1,3 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлнээр 320.000 төгрөгийг өгөөд 920.000 төгрөгийг дансаар шилжүүлээд тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь Батгарьд гэж хүний эзэмшилд байсан юм тэгээд ямар учиртай талаар асуухад энэ хүн манай ах байгаа юм гээд форестор маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг харуулж энэ 2 машин хоёулаа манай ахын нэр дээр байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд л үнэхээр яриад байгаа зүйлд нь итгээд худалдаад авчихсан юм. Тухайн үед намайг уг машиныг худалдаж авахад мотор кропны хувьд асуудалтай, асахаар унтардаггүй, эвдрэлтэй, явдаггүй машин байсан юм....гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гантулгын ... би 2,0 сая төгрөг зээлж аваад хугацаанд нь төлж чадаагүй. Ингээд 2015 оны 07 дугаар сарын дундуур 3,9 сая төгрөг зээлж авсан тэгэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй Субару форестор маркийн 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн байдаг. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөгийг  зээлж аваад 25-60 УБИ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж нэрийг нь шилжүүлж өгсөн байдаг... би 25-60 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар байрлуулж байгаад мөнгө олчих л санаатай нэг залууд 1.300.000 төгрөгөөр зарж борлуулсан юм....2015 оны 12 дугаар сарын эхээр уг форестор маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавих гээд ломбарданд очиход заавал өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн тохиолдолд зээл олгоно гэсний дагуу хуурамчаар худалдах худалдан авах гэрээ үйлдэх санаа төрж улмаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет тоглоомын газарт очиж гэрээний маягтыг интернетээс татаж аваад худалдах худалдан авах гэрээг гараар бичээд компьютер дээр хэвлэж гаргаад Голден пен нэртэй дэлгүүрээс тамганы тос худалдаж аваад тамга тэмдэгийг хэвлээд гаргачихсан байсан дээрээ түрхсэн мөн Р.Батгарьдын гарын үсгийг өмнөх гэрээн дээрээс харж байгаад дуурайгаад зурчихсан юм...гэх мэдүүлэг,  

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3929 дугаартай дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2015-12-08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээ гэх  зүйл нь хуурамч байна.

2015-12-08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээний бичвэр хэсэгт засвар хийгдээгүй байна.

Дээрх хуурамч баримт бичгийн эхийг лазер хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хуурамч гэрээ дээрх 3 ширхэг тамга, 1 ширхэг тэмдэгний хуурамч дарсуудыг хэвлэн олшруулах төхөөрөмжөөр үйлдээгүй, гараар үйлдсэн байна,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

            Иргэний нэхэмжлэгч Б.Бишрэлтийн ... 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,0 сая төгрөгөөр зарна гээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би түүнтэй уулзаж ярилцаж байгаад өөрийнхөө машиныг 4,0 сая төгрөгөөр үнэлээд зөрүүнд нь 3,0 сая төгрөг нэмж өгөхөөр харилцан тохиролцоод уг машиныг худалдаж авахаар болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр байрлах Хөсөг трейд авто тээврийн төв дээр очиж өөрийнхөө машиныг тэр хүний нэр дээр шилжүүлж өгөөд тэр хүний 26-22 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Ингээд 3,0 сая төгрөгийг бэлнээр өгөөд салцгаасан юм...гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна. 

                                                                                                                                               

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баярбатын Бишрэлтийн эзэмшилд байгаа 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестер маркийн авто машиныг битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүгдэгч Г.Гантулгыг залил мэхлэх гэмт хэргийг давтан үйлдээгүй өөрөөр хэлбэл Альфа Марал ХХК-иас 1.500.000 төгрөгийг иргэний гэрээ хэлцэлийн дагуу авсан.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр зүйлчилснийг мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 болгож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн.

             Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд Хууль зүйн дүгнэлт өгч шинжлэн судлахад шүүгдэгч Г.Гантулга нь залилан мэхэлсэн гэмт хэргийг давтан үйлдсэн нь нотлогдож байна.

           

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Буу овогт Ганчулууны Гантулгыг давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2-т зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгаас 5,400,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Батгарьдад олгосугай.  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдсугай.

6. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баярбатын Бишрэлтийн эзэмшилд байгаа 26-22 УНУ улсын дугаартай Субару Форестер маркийн авто машиныг битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25-60 УБИ улсын дугаар 2 ширхэг, №01030564 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, №0414712 дугаартай Автотээврийн болон өөрөө явагч, хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8 . Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ё.ЦОГТЗАНДАН