Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 220

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          Улсын яллагч С.Цэрэндорж,

          Шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтын гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гантулгад холбогдох 2016 2501 2577 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хангилцаг” ХХК-д гагнуурчны туслах ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхэд, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн Академийн 48 дугаар гудамжны 1 дүгээр байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Гантулга /Регистрийн дугаар: АМ92051031/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Гантулга нь танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын урд талын барилгын хоосон хашаанд хохирогч Ж.Лхагвасүрэнг “архи авлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна салст, эрүү, баруун бугалганд цус хуралт, баруун хацар, доод уруулын дотор салст, нуруунд зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантулгын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

         

          Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Лхагвасүрэнгийн өгсөн: ‘‘... 2016 оны 06 дугаар сарын 18-ны орой ажлаа тараад гэртээ оччихоод гэрээсээ гар хөрөө аваад эзэнгүй хашаанаас зулзаган улиас авах гээд улиасан дээр очоод улиасаа хөрөөдөх гээд зогсож байхад миний араас нэг залуу ирээд энд байсан архи хаана байна гээд түлхээд авсан тэгэхээр нь би яаж байна гээд босоод иртэл чи муу архи аваад ир гэхээр нь би чи юу яриад байна гэтэл чи муу архи авсан биз дээ гээд шууд миний зүүн хөл рүү өшиглөсөн тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд өшиглөсөн гэтэл нөгөө залуу хамт явж байсан найзуудаа дуудсан, тэгэхээр нь би хөрөөгөө аваад зугатаах гэтэл өөрийгөө Гантулга гэх залуу ирээд чамайг яасан ч яадаг юм гээд намайг нүүр лүү цохиж зодсон. Ингээд тэд нар яваад өгөхөөр нь би гэр лүүгээ ороод дүү нарыгаа дуудаж гаргаж ирээд тэдгээр залуусын хоёрыг нь барьж аваад цагдаад хандсан... Өөрийгөө Гантулга гээд байсан залуу миний зүүн хөмсөгийг зад цохиж сэтэлсэн, би зүүн хөмсөгтөө 6 оёдол тавиулсан. Тухайн үед миний нуруу болон толгой мөр гар их өвдөж байсан... Тэдгээр залуусын Гантулга гэгч нь намайг зодож цохисон... Бусад нь намайг зодож цохиогүй. Анх намайг нэг архи хаана байна гээд хэрэлдээд зогсож байхад Гантулга цаанаас ирээд надаас архи нэхэхээр нь би тэр архийг чинь яаж мэдэх юм гээд маргалдаад байж байтал намайг цохисон юм... би хөрөөгөө аваад зугатаах гэтэл өөрийгөө Гантулга гэх залуу нь чамайг яасан ч яадаг юм гээд миний нүүр лүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Батхуягийн өгсөн: “... манай нөхөр Лхагвасүрэн ажилдаа явчихаад гэртээ ирчихээд цонхны доор улиас тарина гээд гар хөрөөгөө бариад гарсан юм. Тэгээд нэг цаг гаруй хугацааны дараа хашааныхаа гаднаас миний охин гээд хүүхдээ дуудсан тэгэхээр нь би гараад иртэл нүүр нь цус болчихсон үл таних 2 залуу барьчихсан цагдаа дуудаарай гэхээр нь би утсаа барьж гараад цагдаад хандсан... зүүн хөмсөг нь 2 сэтэрсзн байсан. Толгой нь жаахан хавдсан байсан... Лхагвасүрэнг тухайн өдөр модоо хөрөөдөх гээд байж байхад араас нь нэг залуу ирээд бөгс рүү нь өшиглөөд энд байсан архи хаана байна гэхээр нь би яаж мэддэг юм, яаж байгаа пизда вэ гэтэл цаанаас Гантулга гэгч залуу нь ирээд нэг удаа нүүрэн тус газарт нь цохиод авсан гэсэн тэгэхээр нь Лхагвасүрэн өөртөө хүргэхгүй гээд хөрөөгөөрөө савчаад байж байхад Гантулга гэгч залуу нь дахин ирж толгой руу нь цохисон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чинбаярын өгсөн: “... Мөнх-Эрдэнэ газарт уначихсан Жанчивсэмбэ нэг ахыг тэвэрчихсэн Гантулга хажууд нь Мөнх-Эрдэнийг зүгээр үү гэж хэлээд зогсож байсан. Энэ үед Жанчивсэмбэ уучлаарай ахаа гээд тэр ахыг аваад цааш явсан, гэтэл Гантулга тэр 2-ын араас очоод Жанчивсэмбийн уучлал гуйж байсан ахын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон... Сүүлд Гантулга тэр ахын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зүүн хөмсөгийг нь сэтэлж цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... би яваад очтол үл таних

2 ах мод хөрөөдөөд сууж байсан тэгэхээр нь би тэр хүмүүсээс энд байсан архи яасан юм бол гэтэл тэр ах би яаж мэдэх юм пизда минь гээд намайг барьж байсан хөрөөгөөрөө миний шанаа руу нэг удаа цохиж би унасан, энэ үед Гантулга ирээд тэр ахын нүүрэн тус газарт Жанчивсэмбэ ирээд ахаа одоо болио гээд тэврээд авсан, энэ үед Гантулга ирээд тэр ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон... Гантулга уг ахын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Анх намайг тэр ах дээр архи авах гээд очиход түүний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Гантулгыг цохисны дараа зүүн талын хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан... Гантулга хөрөө барьсан ахыг нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисноос өөр зодоон болоогүй... ноцтой гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй... Бүлэглэж зодсон асуудал байхгүй. Гантулга ирээд 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохисон энэ үед хохирогч Лхагвасүрэнгийн нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.24-26/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч П.Жанчивсэмбээгийн өгсөн: “... энэ үед Гантулга явж очоод хөрөөгөөр Мөнх-Эрдэнийг цохисон ахыг нүүрэн тус газарт нь цохисон гэтэл нөгөө ах уначихаад босч ирээд хөрөөгөөрөө савахаар нь Гантулга тэвэрч аваад Мөнх-Эрдэнэ хөрөөг нь аваад шидчихсэн... Гантулга л 2-3 удаа нүүр лүү нь цохисон өөр хүн цохиж зодоогүй... Гантулга ирээд Лхагвасүрэн гуайн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж унагасан. Гантулга, Мөнх-Эрдэнэ нар Лхагвасүрэн гуайг нийлж зодсон асуудал байхгүй. Мөнх-Эрдэнэ муудалцаад салчихсан байхад Гантулга ирсэн юм. Лхагвасүрэн гуайн биед учирсан гэмтэл нь Гантулгыг цохих үед учирсан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Гантулгын өгсөн: “... Би энэ өдөр найз Мөнх-Эрдэнэ, Жанчивсэмбээ, Чинбаяр нартай Нарантуул зах дээр уулзаад тэндээсээ нэг шил 0.75 литрийн Стандарт архи авч Жуковын урд талын барилгын хоосон хашаанд орсон гэтэл уг газарт Чинбаярын таньдаг 2 хүн архи уугаад сууж байсан, тэгэхээр нь бид нар тэр 2 дээр очсон, энэ хооронд манай найз Мөнх-Эрдэнэ өөрийнхөө авсан архийг модны доор нуусан байсан. Бид нар Чинбаярын таньдаг хүнтэй уулзаж ууж байсан архинаас нь нэг нэг хундага уусан, ингээд би Мөнх-Эрдэнийг нөгөө архиа аваад ир гээд явуулсан, тэгсэн Мөнх-Эрдэнийн архи нуусан модыг нэг ах хөрөөдөөд сууж байсан. Ингээд байж байтал Чинбаярын таньдаг хүн нь танай найз чинь зодоон хийгээд байна гэхээр нь би яваад очтол Мөнх-Эрдэнэ газарт уначихсан нөгөө ах гартаа барьсан хөрөөгөөр Мөнх-Эрдэнийг цохиод байсан тэгэхээр нь би хөөе гээд дуудахад пизда нар минь яах гээд байна гээд над руу хөрөөгөө даллаад тулахад нь би тэр ахыг бариад автал Мөнх-Эрдэнэ хөрөөг нь гарнаас нь аваад шидсэн. Энэ үед би тэр ахыг барьж байхдаа 2-3 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон гэтэл тэр ах над руу чулуу шидсэн гэтэл тэр ах газраас төмөр аваад босоод ирсэн энэ үед Жанчивсэмбээ ирж салгасан... өөр зодоон гэх зүйл болоогүй. Тухайн үед би архинаас ганц нэг удаа уусан байсан тул согтоогүй байсан. Миний харснаар тухайн үед би тэр хүн 2-3 удаа цохисноос өөр зодоон болоогүй... би уг гэмтлүүдийг учруулсан. Хүлээн зөвшөөрч байна... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Өмнө өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл алгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье...” гэсэн мэдүүлэг /хх.43-47/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний хэлтсийн шинжээчийн 8641 тоот:

          1. Ж.Лхагвасүрэнгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна салст, эрүү, баруун бугалганд цус хуралт, баруун хацар, доод уруулын дотор салст, нуруунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх.32-34, 37-38/,

 

          -Гэрч Д.Ариунгэрэлийг байцаасан тэмдэглэл /хх.30/,

          -Гэрч Ц.Дамдинсүрэнг байцаасан тэмдэглэл /хх.31/,

          -Хохирогч Ж.Лхагвасүрэнг байцаасан тэмдэглэл /хх.56/,

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.49/,

          -Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.51/,

          -Д.Гантулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.52-53/ зэрэг болно.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтыг явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Д.Гантулга нь танхайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын урд талын барилгын хоосон хашаанд хохирогч Ж.Лхагвасүрэнг “архи авлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн зодож зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна салст, эрүү, баруун бугалганд цус хуралт, баруун хацар, доод уруулын дотор салст, нуруунд зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Лхагвасүрэн /хх.16-18/, гэрч Ц.Батхуяг /хх.20-21/, Б.Чинбаяр /хх.22-23/, М.Мөнх-Эрдэнэ /хх.24-26/, П.Жанчивсэмбээ /хх.27-29/, яллагдагч Д.Гантулга /хх.43-47/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 8641 тоот дүгнэлт /хх.32-34, 37-38/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтын төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

         

          Шүүгдэгч Д.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Лхагвасүрэнд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтыг үндэслэн шүүгдэгч Д.Гантулгыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Лхагвасүрэнд 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Гантулгад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР