Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 97

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20-4-р байр 9-р орц, “Дөл” сууц өмчлөгчдийн холбоо /гүйцэтгэх захирал Х.Дагвадорж, утас: 99057748/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 20-3 дугаар байр 9-тоотод оршин суух, Ядамын Жаргалсайхан /РД:ТБ62051471, утас: 99376835/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг Хар ус цээлийн 1-2 тоотод оршин суух, Боржигон овгийн Адилбишийн Сэлэнгэ /РД:ТИ63011467, утас: 99375716/ нарт холбогдох

“348.120 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Дагвадорж, хариуцагч А.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дөл” СӨХ /гүйцэтгэх захирал Х.Дагвадорж/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нар нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлсөө цаг тухайд нь төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна. Иймээс А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нараас Дөл СӨХ-д төлсөн байвал зохих 348,120 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон А.Сэлэнгэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх СӨХ-ийн төлбөрийг тогны мөнгөтэй хамт авдаг байх үед 2012 он хүртэл тогтмол төлдөг байсан. Тухайн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирал Х.Дагвадорж СӨХ-ийн төлбөрөө тогтмол сайн төлдөг айл тул танайд баяр хүргэж байна гээд хаалган дээр ок тэмдэг нааж өгч байсан юм. Гэтэл Х.Дагвадорж баахан өр зохион бичээд нэхэмжилсэн байгаа юм. Жишээ нь 2004 оноос 2007 он дуустал СӨХ-ийн мөнгийг СӨХ-ийн байцаагчаар ажиллаж байсан Түмэнжаргалд гэрээр орж авдаг байхад өгсөн. 2007 оноос 2012 оныг дуустал гэрлийн мөнгөтэй хамт өгч байсан. Мөн түүнчлэн СӨХ байгуулагдсан цагаас хойш СӨХ-ийн гэрээт ажилчин үйлчлэгчид өнөөг хүртэл сар бүр 3500 төгрөг өгч байна. Энэ мөнгийг СӨХ-ийн төлбөрт оруулан тооцох ёстой гэж бодогддог. СӨХ-ийн мөнгө төлсөн баримт байсаар атал 2004-2012 он хүртэлх өр гэж гүтгэн зохион бичсэн байгаа нь Х.Дагвадоржийн ямарч хамаагүй аргаар хүнийг гүтгэн хэлмэгдүүлэлтийн тод жишээ юм. Х.Дагвадорж нь хүнийг ор үндэсгүй гүтгэн нэр хүнд гутаасан үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэж бодогдож байна. Байрнуудын орц орчин хогондоо дарагдаж орц гэж өмхий шээс баас үнэртсэн согтуучууд хоноглодог газар болж цэвэрлэгээ маш хангалтгүй хийгддэгээс бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн. Би Х.Дагвадоржид ажлаа сайжруулахыг сануулж шаардаж байсан боловч шүүмжлэл шаардлага хүлээж авах нь битгий хэл урдаас загнаж аашлан доромжилж хэрүүл маргаан болгон өнгөрүүлдэг байсан. СӨХ-ийн гүйцэтгэх захирал Х.Дагвадорж нь өөрөө ёс суртахууны асар их доголдолтой хүн. Өөрийг нь шүүмжилж шаардлага тавьсан хүнийг элдэв үгээр доромжилдог. Өөрөөс нь өөр эрх мэдэлтэй хүн байхгүй мэт авирладаг уг үйлдлийг нь оршин суугчид бүгд мэднэ. Намайг гэхэд л чи муу ногоон авгай Кандиляр байшинд амьдарчаад энд амьдарч чадахгүй байгаа бол хаусаа бариад амьдраач гэж доромжилсон. Эри царайлчихаад дандаа хэл ам хийж байх юм яваад сураарай, чиний мөнгөөр дутахгүй чамаас мөнгө авахгүй гэдэг. Бусад хүмүүсийг ч гэсэн дайрч давшлан доромжилдог. Ингэж бидний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шүүмжлэл шаардлага хүлээж авахгүй хүнд мөнгө өгөх нь буруу гэж үзээд сүүлийн үед СӨХ-ийн төлбөр өгөхөө больсон. Цаашид ч оршин суугчдын төлөө сэтгэлээсээ ажилладаг оршин суугчдаа ажил олгогч гэж ойлгон хүндэлж харьцдаг хүнийг СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар сонгосны дараа төлбөрөө төлнө гэж бодож байна. Х.Дагвадоржид СӨХ-ийн хуулийн дагуу жил бүр тайлангаа тавьж оршин суугчдынхаа санал хүсэлт шүүмжлэл шаардлагыг хүлээн авч болохгүй бүтэхгүй зүйлээ хамтаараа хэлэлцэн шийдвэрлэж ажиллахыг хүлээн авч болохгүй бүтэхгүй зүйлээ хамтаараа хэлэлцэн шийдвэрлэж ажиллахыг шаардаж ирсэн боловч нэгийг ч хэрэгжүүлсэнгүй харин шүүмжлэл шаардлага тавьсан хүмүүст янз бүрийн нэр хоч өгөн нэг хүндийг гутаан доромжилж, шүүх цагдаад өгч шийтгүүлэх гэж улайран хөөцөлдөж байгаа нь дэндүү харамсалтай. Х.Дагвадорж өнөөг хүртэл манайхаас СӨХ-ийн өр гэж нэхэж байгаагүй, шүүхэд ч нэхэмжлэл гаргаж өгөөгүй юм. Иймд Иргэний хуулийн 75.2.3 дахь заалтыг үндэслэн 2015 оноос өмнөх СӨХ-ийн өрийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж бодож байна. Сүүлийн 3 жилийн буюу 2015 оноос өнөөг хүртэл сарын 3290 төгрөгөөр бодвол 36 сарын 118.440 төгрөгийн өрийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боловч ажил хийдэг оршин суугчдын төлөө сэтгэл гарган ажиллах хүнд өгөх байр суурь хэвээрээ болно. 2012 оноос хойш СӨХ-ийн төлбөр төлж байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Х.Дагвадорж нь ямар ч үндэслэлгүй гүтгэж СӨХ-нд 348.120 төгрөгийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож маргаантай асуудлыг шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ДӨЛ ” СӨХ нь хариуцагч  А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нараас  348.120  төгрөг  гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

“ДӨЛ” СӨХ-г 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд  Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17/72 тоотооор Иргэний хуулий 149 дүгээр зүйлийн 149.2 дахь заалтыг үндэслэн бүх шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэн олгосон байна.

Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал Х.Дагвадорж нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нар нь Дархан сумын 5 дугаар баг 20/3 дугаар байр 9 тоотод оршин суудаг, тус орон сууцны өмчлөгч тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.6-д  Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна гэснээр СӨХ-ийн гишүүн байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуульд заасны дагуу оролцох гэж зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй байна.

“ДӨЛ ” СӨХ-ны оршин суугч А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нар  нь  2004 оны 7-12 дугаар сар  / сард 1950  төгрөг/ , 2005 оны 1-12 дугаар сар / сард 1950 төгрөг / 2006 оны 01 дүгээр сараас 2007 оны 12 дугаар сар /сард 2350 төгрөг/ 2008 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар, 2009 оны 4,7 -12 дугаар сар / сард 3290 төгрөг / -д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх үүргээ биелүүлээгүй энэ дүнгээс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөртэй хамт суутгагдсан 9 870 төгрөгийг хасаж тооцно гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тухай бүр төлж байсан гэж,  2012 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар   хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал болох  217 140 төгрөгийг бөгөөд хариуцагч уг дүнгийн талаар маргадаггүй боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснээр хасаж тооцон 118 400  төгрөгийг төлнө. СӨХ ажлаа хийдэг, ажил үйлчилгээ авч байгаагүй тул төлж байгаагүй, одоо дараагийн хүнд нь энэ мөнгийг төлнө  гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа болно.

Нөгөө талаар  тухайн орон сууц болон талбайн өмчлөгч  хүсээгүй  байсан ч тухайн орон сууцанд амьдрах, ажил үйлчилгээ явуулах явцдаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэрэглэж, ашиглаж байдаг тул тухайн үйлчилгээг аваагүй гэж үзэх боломжгүй байна.

ДӨЛ” СӨХ хариуцагч нарыг  2004 оны 7-12 дугаар сар  / сард 1950  төгрөг/, 2005 оны 1-12 дугаар сар / сард 1950 төгрөг / 2006 оны 01 дүгээр сараас 2007 оны 12 дугаар сар /сард 2350 төгрөг/ 2008 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар  ,2009 оны 4,7 -12 дугаар сар / сард 3290 төгрөг /,  2012 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар  / сард 3290 төгрөг /   хүртэлх  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлээгүй гэж байгаа боловч хариуцагч нараас дээрхи хугацааны  зардал 348 120 төгрөгийг  Иргэний хуулийн 148.2-т  заасан үүрэг тухайлбал 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4-т зааснаар хэрэгжүүлсэн эсэхээ нотлоогүй, шаардах эрхээ 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 11 тоотоор мэдэгдэж байсан нь нотлогдож  байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1–д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна , Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 –д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилжээ.

 Нэхэмжлэгч ДӨЛ “ СӨХ-ийн гүйцэтгэх захирал  Х.Дагвадорж  сууц өмчлөгч, гишүүн өрх хуульд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж байгаа бол Иргэний хуулийн 76 дугаар  зүйлийн 76.2-т зааснаар түүний шаардах эрх нь  хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр байна.

Энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар  зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу шүүхэд ирүүлээгүй, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэн шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  хариуцагч А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нарын  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. 217 410 төгрөгийн төлбөр төлөөгүйг зөвшөөрч байгаа ч сүүлийн 3 жилийн буюу 2015 оноос өнөөг хүртэл төлбөрийг төлнө гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн  82.1 хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэснээр нэхэмжлэгч “ ДӨЛ” СӨХ-ын  2012 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуутсалхи хугацаанд төлбөл зохих нийт 324 138 төгрөгийн өрийг төлөх талаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 тоот мэдэгдлийг үндэслэн хугацааг 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлхи 39 сар гэж тооцон ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын  / 3290 х 39 сар/ 128,310 төгрөгийг хариуцагчаас гаргуулан “ДӨЛ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 219,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч  А.Сэлэнгэ, Я.Жаргалсайхан нараас 128,310 төгрөгийг гаргуулан “ДӨЛ” СӨХ-нд олгож, 219,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,099 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ