Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2014/00539/И |
Дугаар | 135/ШШ2018/00279 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2018/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00539/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах ******* /түүний төлөөлөгч ******* овгийн ******* *******, РД:*******, утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах, ******* /түүний төлөөлөгч ******* овгийн ******* *******, РД:*******, утас:*******, , /-д холбогдох
*******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 23,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
******* нь *******-д холбогдуулан 9,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...*******-нь хариуцагч *******-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн 02 тоот гэрээг мөн өдөр зохигчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.2-д заасны дагуу хариуцагч *******-нь нэхэмжлэгч *******-ийн 6 давхар 60 айлын орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тус гэрээний 3.1-д заасны дагуу техникийн нөхцөл, стандарт барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр хоёр тал хүсэл зорилгоо илэрхийлсэн гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 2.3-т заасны дагуу хариуцагч *******-ийн хийж гүйцэтгэх зураг төслийн нийт үнийг 15,000,000 байхаар тохиролцож, нэхэмжлэгч *******-нь урдчилгаа төлбөр болгож 9,000,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 14/26 тоот албан бичгээр барилгын зураг төсөлд оруулах барилгын зураг төсөлд оруулах барилгын хэмжээ болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж хариуцагчид албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг боловсруулалгүй 2 талын байгуулсан 02 тоот гэрээний 3.1-т /...боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн төсөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна./ гэсэн шаардлагыг биелүүлээгүй *******-ийг хохироосон байна. ...Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хийсэн гэрээ болон мөн өдрийн Зохиогчийн хяналт хийх гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж, 9,000,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү. ...Мөн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлагадаа: ...гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алданги 2,160,000 төгрөгийг гаргуулах... 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага ....2,340,000 төгрөгийг гаргуулах... 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 2014.05.05-ны өдөр иж бүрэн 6 давхар 60 айлын, нэг давхартаа хүүхдийн цэцэрлэг бүхийн орон сууцны техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр зураг төслийг 15,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, 9,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний 1, 2, 3 дугаар заалтуудыг биелүүлээгүй. Техникийн нөхцлийг манай талаас өгсөн. Алдаа дутагдал илэрвэл шуурхай мэдэгдэж захиалагчид өгөхөөр тохиролцсон. 9,000,000 төгрөгийг урьдчилгаа болгоод өгсөн боловч барилгын иж бүрэн зураг төслийг манай талд гаргаж өгөөгүй. Барилгын зургийг бүрэн гаргаж өгөөгүй учраас манай барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон юм. *******-нь манай байгууллагатай гэрээ байгуулсаны маргааш нь *******-ийн үйлдсэн зургийг, өөрсдөө үйлдсэн мэтээр манай талд хүлээлгэж өгсөн болгож манай тамгыг хуурамчаар үйлдэж, *******-ийн барилгын зургийг хүлээж авсан болгож бүртгүүлсэн байна. Барилгын зураг гаргаж өгсөн боловч иж бүрдлийн зураг гаргаж өгөөгүй. Манайд нэг ч зураг төсөл өгөөгүй. ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнд зааснаар 4,500,000 алданги тооцож, мөн урьдчилгаа төлбөр болох 9,000,000 төгрөг, манай компани барилгын зургийг өөр компаниас 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүний 10,000,000 төгрөгийг манай компанид хохирол учруулсан гэж үзэж, нийт 23,500,000 төгрөг *******-иас нэхэмжилж байна. Мөн барилгын зураг үйлдэх эрхгүй этгээдээр барилгын зураг үйлдүүлэхээр гэрээ байгуулсан байсан нь миний буруу. Намайг хуурсан учир би 9,000,000 төгрөг төлсөн. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг би өөрөө гаргуулсан. ******* нь технологийн зураг хийж өгөх ёстой байтал зургаа өгөөгүй, 31,2 см зураг байх ёстой байтал 35 см зураг өгсөн. Барилгын зураг үйлдэх эрхгүй этгээдээр барилгын зураг үйлдүүлэхээр гэрээ байгуулсан байсан нь миний буруу. Намайг хуурсан учир би 9,000,000 төгрөг төлсөн. Барилга эхлүүлэх зөвшөөрлийг би өөрөө гаргуулсан. ******* нь технологийн зураг хийж өгөх ёстой байтал зургаа өгөөгүй, 31,2 см зураг байх ёстой байтал 35 см зураг өгсөн учраас энэ зургийн дагуу би барилга бариагүй. Гэрээний дагуу зургаа өгөөгүй учраас өөр байгууллагатай гэрээ байгуулж зураг авсан. Тэр үнийн дүнгээс хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу зургаа өгсөн бол мөнгийг төлөх байсан, одоо төлөх боломжгүй юм. Албан ёсоор зураг аваагүй. Сантехник, цахилгааны зураг өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төлбөрийг төлөхгүй. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан санал гаргасан, хуурамч баримт гэж дүгнэлт гаргаагүй юм. 6 давхар барилга барихаар эх зураг хийсэн байна, энэ зураг нь бодит зураг биш, техникийн зураг хийж өгөөгүй хүчингүй зураг, эрхгүй этгээдээр хийлгэсэн зургаар энэ барилгыг барьсан, буулга гэвэл буулгасан ч яахав. Эскийз зургаар барилгын ажил эхэлсэн, хүчингүй зургаар барьж байсан учраас манай ажлыг зогсоосон ба 2015.06.16-ны өдөр манай байгууллагад өгсөн баримт нь 1 дүгээр давхартаа цэцэрлэгтэй барилга барихыг шаардсан баримт байгаа. Барилгын ажлаа зогсоо гэсэн агуулгатай баримтыг надад өгөөгүй тул би шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Д.******* нь хариуцагч талаас 23.5 төгрөг нэхэмжилсэн. Талууд 2014.05.05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар 02 тоот гэрээг байгуулсан. Гэрэээний нөхцөл нь зураг төслийг баталгаажуулах ажлын үнэ, чанар, гүйцэтгэх хугацааг эцэслэн тохирч 6 давхар 60 айлын зургийг 2014.06.05-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тогтоосон. Гэрээний үнэ бол 15 сая төгрөг байсан. Ажил эхлэх үед гэрээний үнээс 9 сая төгрөгийг, үлдэх 6 сая төгрөгийг барилгын нөхцөлийн үед 20%, сантехникийн үед 15%, цахилгаан 5%-ийн төлбөр хийсний дараа зургаа авна гэж тохиролцсон байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын яригдаж байгаа зургийг хийгээгүй. Харин өөр байгуулагын хийсэн хэмжээ тохирохгүй зургийг өгсөн. Мөн барилгын суурийн зургаа баталгаажуулаагүй учраас гэрээ цуцалсан. Тохирохгүй 10 давхарын барилгын суурийн хэмжээтэй 7м зөрүүтэй зураг өгснөөр нь ажил эхэлснээс болж захиалагч талд хохирол учирсан. Гэхдээ нэхэмжлэгч тал бичгээр байгуулсан гэрээний дагуу 9 сая төгрөгөө нэхэмжилсэн. Мөн уг гэрээнд алданги тооцохоор тохиролцсон. Тиймээс нэхэмжлэгч тал өгсөн мөнгөнийхөө 50%-аар алдангийг тооцож 4,5 сая төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Мөн талууд гэрээний үүргээ биелүүлээгүй бол хүлээх үүрэг байгаа. Тиймээс 9 сая төгрөг, 4.5 сая төгрөгийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна. 10 сая төгрөгийг гүйцэтгэгч тал буюу *******-ийн захирал гэрээний үүргийг зөрчсөний улмаас *******-д баталгаатай зураг шаардлагатай болсон. Тиймээс *******-д урьдчилгаа 15 сая төгрөг өгөхөөр тохиролцож тухайн үедээ 10 сая төгрөг шилжүүсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017.06.28-ны өдрийн тогтоолоор ******* болон *******-ийн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын хянах хэсэгт 10 сая төгрөгийн талаар заасан нь тус тогтоолын 8 дугаар талд байгаа. Түүнд нь урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн байна гэж дурдсан. Тиймээс уг 10 сая төгрөгийг нэхэмжлэх эрх зүйн үндэс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг юм. Мөн 227.5-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч талтай байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон учраас ******* нь *******-тай 30 сая төгрөгийн гэрээ байгуулж 10 сая төгрөгийг шилжүүлсэн. *******-ийн хувьд *******-тай байгуулсан гэрээ биелэгдсэн бол *******-тай гэрээ байгуулж урьдчилгаа төлөхгүй байсан. Тиймээс *******-д хохирол учирсан учраас 10 сая төгрөг шаардах эрх үүссэн юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох талаар заасан. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэж тооцно гэж заасан. Талууд бичгээр гэрээ байгуулж аж ахуй нэгжийн тамгаа дарсан. Хүчин төгөлдөр гэрээний үүргээ гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй байдлаас болж нэхэмжлэл гарсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй заалтууд бусад эрх зүйн үндэслэлүүдээр гүйцэтгэгч талаас хохирлоо шаардах нь зүй ёсны хэрэг. Барилгын зургийн ажилтай холбоотой маргаанууд байгаа. *******аас Энхтуулд өгсөн бичигт хавсаргасан баримтыг дээр шинжээчийн дүгнэлт хийлгэсэн. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.17-ны өдрийн 6407 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт дээр уг хуулбар хувийг хэвлэн ашиглах төхөөрөмж ашиглан цахим хэлбэрт оруулж нэмэлтээр хэрэглээний програм ашиглан ЛХХ шифртэй гээд ерөнхий инженер гэх бичвэрийг нэмж хэвлэсэн байх тул уг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж үзэх үндэс болж байна гээд зураг хоёрыг дурдаж, шинжилгээнд ирүүлсэн *******-ийн 2014.04.16-ны өдрийн 33 дугаартай баримтын эх хувийн хуулбар гэх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж дүгнэсэн. Баримтын эх хувь дээр ******* *******-ийн ерөнхий инженер Ц.Энхтуяад гэсэн байна. Гэтэл энэ дээр Энхтуяад өгөхдөө ЛХХ шифртэй доор зургуудыг шалгаж хүлээлгэж өглөө гээд хуурамчаар дурдсан байна. Хариуцагч тал өгөөгүй зураг төслүүдийг өгсөн гэж хуурамч баримт бүрдүүлж байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын 2018.02.01-ний өдөр гаргасан дүгнэлт дээр Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017.12.26-ны өдрийн А/369 дугаартай тушаалаар барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбаа, барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн Цолмон нарыг шинжээчээр томилж хавтаст хэрэгт шинжилгээ хийв гэсэн байна. Талуудын маргаж буй зүйлд шинжээч нар хариу өгсөн. Шинжээчийн дүгнэлтийн Асуулт-1 *******-тай байгуулсан гэрээний дагуу 6 давхар төмөр бетон бүтээц бүхий орон сууцны зургийн архетиктур төлөвлөлтийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрлийн ангилалд *******-ийн зураг төсөл хийх тусгай зөвшөөрөл хамаарах эсэх? Хариулт нь ******* нь 2013.04.22-ны өдрөөс 2016.04.22-ны өдрийг хүртэл 1.1-ийн 2.1, 2.7 заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. Тусгай зөвшөөрлийн 1.1-ийн 2.1-т энгийн төлөвлөлттэй өрхт ба хосолмол даацын 5 хүртэл давхар барилга байгууламжийн архитектур төлөвлөлт өндөржилт барилгын зураг төсөл орчны ерөнхий төлөвлөгөө тохижилтын барилгын зохион байгуулалтын зураг төсөл гэсэн эрхтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тиймээс *******-ийн 5 хүртэл давхар барилгын зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлтэй байсан нь нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн тавьсан тусгай зөвшөөрлийн ангилал зөрчигдсөн асуудал нь үндэслэлтэй байна. Мөн Асуулт-2 ******* цаг хожих зорилгоор урьдчилан хийж өгсөн *******-ийн 04262014 шифртэй ерөнхий төлөвлөгөө, суурийн зураг нь экспедицээр баталгаажсан. Баталгаажих боломжтой эсэх? Хариулт нь Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсээр дамжуулан *******-ийн 04262014 шифртэй зураг төсөлд магадлал хийгдээгүй байна. Харин эрх бүхий хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулж, шаардлага хангасан бол уг зураг төслийг экспедицээр хянуулж баталгаажуулах боломжтой, Асуулт-3 *******-ийн ерөнхий инженер Энхтуулд *******-ийн 2016.4.16-ны өдрийн 33 дугаартай зураг хүлээлгэн өгсөн гэх хуурамч бичиг бүрдүүлсэн тус компанийн ЛКХ0911 шифртэй 8 төрлийн 136 хуудас зураг нь талуудын хооронд байгуулсан гэрээ зургийн даалгавар, архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцэж байгаа эсэх? Хариулт нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013.8.14-ний өдрийн 290 дугаартай газар олгох захирамж нь цэцэрлэг барих зорилготой олгогдсон ба архитектур төлөвлөлтийн даалгавар цэцэрлэгтэй орон сууцны зориулалтай төлөвлөсөн байгаа тул архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж болно гэсэн байна. Дээрх дүгнэлтүүдээс харахад ******* нь тусгай зөвшөөрөл, өөрийн үйлдэх эрхгүй зургийг үйлдэж *******-д өгсөн, мөн түүнд нь ажлын зураг хийгдээгүй баталгаажаагүй. Мөн *******-ийн 2013 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт барих барилгад хийсэн зургийг хуучин хэвээр нь өгсөн байна. ******* нь *******-тай байгуулсан гэрээний үүргээ эхнээсээ зөрчсөн. Тиймээс *******-ийн нэхэмжилсэн 23,5 сая төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд бол хариуцагч сүүлийн хавсралтын талаар ярьдаг. Түүн дээр нь мөнгөн дүнгийн талаар дурдагдаагүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 02 тоот гэрэээний 2.3 дахь хэсгийг үндэслэсэн. Гэрээний 2.3-т гэрээний нөхцөлийн талаар тусгасан. Гэрээний үүргийн дагуу захиалагч тал 9 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал зөрчил гаргасан учраас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон. Тиймээс үлдэгдэл 6 сая төгрөгийг төлөх боломжгүй. Иймд 1.5 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2014.04.05-ны өдөр Б.******* анх над дээр ирж 9 давхар 72 айлын орон сууцны зураг хийлгэсэн. 2014.04.16-ны өдөр барилгын зураг төсөл хийж, төлбөрт нь 15,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг зургийн ажлын үе шат болгож болно гэж хуульд заасан байдаг учраас бид нар үе шат болгохоор тохирсон. 9,000,000 төгрөгийг манай талд урьдчилгаа болгож өгсөн, би урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад 5,000,000 төгрөгөөр *******-иас барилгын зураг төслийг худалдаж авсан. 6 давхар 60 айлын орон сууцны зураг төсөл аваад *******-д өгсөн. Манай компани нь орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийдэг. Бид нар барилгын шинэ зураг төсөл хийдэггүй, барилгын зураг дээр гадны шугам шүлжээний холболтын зураг хийж, өрчлөлт оруулж өгнө гэж тохиролцсон. Энэ худалдаж авсан барилгын зураг төслийг Б.*******ын охин Ц.Энхтуултай хамт ******* дээр очиж барилгын зургийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 60 айлын, 6 давхар орон сууцны зураг нь 80,000,000 төгрөгөөр зурагддаг. Барилгын зургийг 15,000,000 төгрөгөөр хийлгэнэ гэж байхгүй. *******-ийн зургийг худалдаж аваад, гадна шугам сүлжээний зураг хийж *******-д иж бүрэн зураг өгсөн. ******* нь миний өгсөн зургийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн. Би суурийн зураг хийгээд экспертизээр оруулаад батлуулж өгсөн. Миний өгсөн зургаар 2015.04.01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд дээр *******ын өгсөн зургаар барилгын ажлыг хийсэн байна гэж тод бичсэн байгаа. Энхтуулын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж шинжээч томилуулахад, Ц.Энхтуул хүлээж аваад гарын үсэг зурсан байна гэсэн дүгнэлт гарсан. Суурийн зургийг гаргуулахын тулд инженер геологийн зургийг өгөх ёстой, гэтэл энэ хүн надад тэр зургийг өгөөгүй, би шаардаж байгаад 750,000 төгрөгийн гэрээ хийж, геологийн зургийг гаргуулж төлбөрийг нь Б.******* гуай өөрөө шилжүүлсэн. Би зургийг экспертизээр батлуулсан. Бидний хувьд 60 айлын 6 давхар барилгын гэрээ хийсэн, Б.******* гуай энэ зургийг өөрчлүүлж 40 айлын 5 давхар болгож өөрчилж гэхэд нь би 5 давхар, 40 айлын орон сууцны зураг болгож өгсөн. Энэ зургийг Энхтуул хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Шинээч Энхтуулын гарын үсэг мөн болохыг нь шинжээч баталсан байдаг. Дараа дахин ирж 50 айлын, 5 давхар барилгын зураг болгож, өөрчлүүлье гэж хэлэхэд нь би зургийг нь өөрчилж гаргаж өгсөн. Миний тэр гаргаж өгсөн зургийн дагуу барилгын ажлаа эхлүүлсэн. Барилгын зураггүй бол барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгдөггүй. ******* бол гадны шугам сүлжээний холболтын зураг хийсэн. ******* үндсэн зургаа хийсэн. Би зургаа үе шаттай хийж өгсөн. Би зургийг 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад, үлдсэн 4,000,000 төгрөгөөр нь би үйл ажиллагаа явуулсан. ******* гуай дараагийн ээлжийн зураг болох сантехникийн зураг, цахилгааны зургийг үйлдсэний дараа үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийн 20 хувийг өгөхөөр гэрээ байгуулсан. Би сантехник, цахилгааны зургаа охинд нь явуулаад 20 хувийн төлбөр болох 1,200,000 төгрөгөө авъя гэхэд надад өгөөгүй. Үе шатын ажлын зургийг хийсэн боловч мөнгөө авч чадаагүй, эдний компани нь барилгын ажлаа 6 сард ажлаа эхлүүлсэн. 7 дугаар сард суурийн ажлаа эхэлсэн. ******* нь барилгын зургийг зөрчиж суурийг буруу хийсэн.
Би зохиогчийн хяналт тавьсны төлбөр 300,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Мөн түүнчлэн би сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь болох 900,000 төгрөг, цахилгааны зураг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь болох 300,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7,900,000 төгрөг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Барилгын зургуудыг экспертизээр батлуулж өгөөгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг боловч батлагдсан гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан байгаа. Зургийн зохиогч өөрөө экспертизээр зургаа батлуулж болохгүй гэж Барилгын тухай хуулинд заасан байдаг учир захиалагч тал өөрөө экспертизээр батлуулах ёстой, захиалагч нь холбогдох зардлыг хариуцна гэж заасан байдаг. Б.******* экспертизийнхээ төлбөрийг төлөөгүй. Энэ хүний компани гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнд заасан үүнийг төлөөгүй, барилгын ажлыг зургийн дагуу хийгээгүй, би зураг зохиогчийн хувьд шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Суурийг буруу хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоосон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 60 айлын орон сууц гэж гэрээ хийсэн боловч 40 айлын орон сууц барих гэж байсан. 40 айлын орон сууцыг миний зургаар барьсан байна гэж шинжээч дүгнэлт гаргасан байгаа. Суурийн ажлыг хар зургаар хийж болдоггүй юм. Би иж бүрэн зургийг Б.*******ын төрсөн охин болох Ц.Энхтуулд өгсөн. Барилгын зураг 3 хувь байдаг, нэг нь надад, нөгөө хоёр нь энэ хүнд байгаа.
2014.05.14-ний өдөр надад өгсөн албан бичиг, зоорийн давхрын агаарын системийг хялбар болгох тухай гэж миний зургаас хараад бичсэн албан бичиг байсан. Энэ барилга нь доороо гаражтай, 1 дүгээр давхартаа цэцэрлэгтэй байгаа учир агаар оруулах, гаргах системийг хасах гэж байгааг би зөвшөөрөөгүй. Энэ баримт нь надаас зураг авсан гэдгийг нотлох баримт мөн. Барилгын суурийн иж бүрэн зургийг гаргаж өгсөн байгаа. Экспертизээр баталсан тамга тэмдэг нь байгаа. Манай зургийг батлуулсан экспертизээр батлуулаад барилгын суурийн ажлыг эхлүүлсэн боловч энэ хүн зургаас өөрөөр суурийн ажлыг хийсэн. Энэ ажлыг эхлүүлсэн зураг нь манай зураг мөн гээд шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. 15,000,000 төгрөгийг гэрээний 3 үе шатанд төлөхөөр гэрээ байгуулсан. Цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учраас зургийг нь өгөөгүй. Харин суурийн зураг, барилгын зургийг иж бүрэн өгсөн. 60 айлын 6 давхар орон сууцны гэрээ хийсэн боловч 40 айлын барилга барина гэхээр нь зургийг нь зурж өгсөн. 40 айлын орон сууцны зургаар 60 айлын барилга барих гэж байгаад, 50 айлын барилгын ажил эхлүүлсэн. Эдний компани газар авахдаа цэцэрлэг барина гэж газар авсан мөртлөө барилга барьсан. *******-д байгаа зураг нь *******-ийн зураг. Би канондоод Ц.Энхтуулд өгсөн, актаа ав гээд зургийг нь хавсаргасан, Б.******* зураг хүлээж авсан актуудыг урж хаясан. Энэ газарт барилгын ажлын журнал байхгүй, журналгүйгээр барилгын ажлыг хийдэггүй юм. Барилгын зургийн үндсэн хувийг 2014.05.06-ны өдөр Ц.Энхтуулд хүлээлгэж өгсөн. 2014.05.05-ны өдөр гэрээг байгуулсан, маргааш өдөр нь барилгын зургийг өгсөн. Зураг хүлээлгэж өгсөн баримтын эх хувь нь Ц.Энхтуулд байгаа, би утсаар зургийг авсан. Ц.Энхтуулын гарын үсэг бүхий 2 хуудас материал байдаг тэр баримт дээрээс авсан. Зураг төсөлд тохируулан холболт хийх заавар дээр 6 давхар барилгын зураг дээр тохируулга хийж болох учир ийм тохируулга хийхээр захиалагч талтай тохиролцсон байна. Зах зээлийн үед шинээр барилгын зураг хийх, холболтын зураг хийх нь үнийн хувьд маш их ялгаатай. Барилгын зураг дээр холболтын зураг хийвэл үнэ бага байдаг юм. Холболт гэдэг нь зөвхөн суурийг нь өөрчилсөн зургийг хэлдэг юм. Дархан хот нь элс ихтэй учраас суурийн зураг, гадаад шугамын зургийг өөрөөр хийж болно. Энэ өөрчлөлт хийх зөвшөөрлийг зургийн зохиогчоос нь аваад, эдний байгууллагад өгсөн. Энэ хүн 2013 онд газар авсан, техникийн нөхцөл дээр нь 40 айлын барилгын газар авсан. 2 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлэхгүй бол газар нь хураагдах гэж байсан учир манай компанитай гэрээ байгуулж, яаран сандран барилгын ажлаа эхлүүлсэн. Би энэ хүнд гавъяа байгуулсан. Би барилгын суурийн зургийг нь өөрчилж өгсөн. 2015.06.06-ны өдөр суурийн ажил эхэлсэн, би 2015.06.05-ны өдөр суурийн зургийг нь өгсөн байсан. Суурийн зургийг геологийн дүгнэлт гарсны дараа хийдэг. ******* нь барилга барих газраа удаа дараа өөрчилсөн учраас суурийн зураг хүлээгдсэн. Суурийн зургийг барилгын зурагтай өгөхгүй бол болохгүй. 1 дүгээр давхар тэр чигээрээ цэцэрлэг байна гэж Мэргэжлийн хяналтын газраас шаардах бичиг өгсөн байсан. Би ******* гуайн хүсэлтээр 1 дүгээр давхарт нь мини маркет, оффисстой, цэцэрлэгтэй зургийг хийж өгсөн. ******* нь энэ зургийг 2013 онд хийсэн байсан гэв. 6 давхар 60 айлын орон сууцны зураг аваад, би нэг давхарыг нь цэцэрлэгтэй болгож өөрчилсөн. Эхний ээлжинд өөрчлөөгүй зургийг өгсөн юм. Гэтэл Дархан дуулгын зүгээс цэцэрлэгтэй барилга байх ёстой талаараа албан бичиг өгсөн.
Газрын байршил кадастрын зураг гэж байдаг. Гэрээнээс өмнө кадастрын зураг гаргуулсан гэдэг нь үнэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, зохиогчийн хяналтын 300,000 төгрөг, сантехникийн зургийн төлбөр нь 15 хувь, цахилгааны төлбөр 5 хувиа төлөөгүй учраас би зургаа өгөөгүй. *******-тай манай компани 2014.05.05-ны өдөр гэрээ байгуулсан. 2014.07.23-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр өөр компанитай дахин зургийн гэрээ байгуулсан байсан. Энэ үед суурь, зоорийн давхрын ажил хийгдэж байсан үе. Надтай гэрээ цуцлаагүйгээр, өөр ХХК-тай гэрээ байгуулсан мөртлөө гэрээний алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Надтай гэрээ цуцалж болох байтал гэрээгээ цуцлаагүй. Надтай гэрээгээ цуцлаагүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд би 9,440,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах саналтай байна. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-ийн улсын экспертизээр баталгаажуулсан зураг төслийг авч ******* хэрэглэх зөвшөөрлийг тохиролцсон. Талууд зураг төсөл боловсруулах талаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох ажиллагаанд хамааралтай. Түүнээс хойшхи хугацааны асуудал өнөөдрийн маргаанд хамааралгүй. Тиймээс бүх зүйлийг гэрээний дагуу ярих ёстой. Мөн гэрээний үндсэн дээр юу хийсэн бэ гэдэг асуудал чухал юм. Зураг төслийн ажил барилгын норм дүрмийнхээ хүрээнд явсан уу гэдэг асуудлыг ярих ёстой. Зураг төслийн ажил барилгын норм дүрмийнхээ дагуу явсан уу гэдгийг экспертүүд дүгнэсэн. Тиймээс барилгын ажил руу нарийвчлан орох шаардлагагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч нарын дүгнэлт гарсан байдаг. Түүний дагуу ярих ёстой. Мэргэжлийн хяналтын шинжээч нар *******-ийн орон сууцны барилга угсралтын газар шорооны ажил 100%, зоорийн давхарын цутгалт 60%-ийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэсэн. *******-ийн зөвшөөрөлтэйгээр ******* нь Дархан сумын 13 дугаар хороололд байршуулан холболт хийж суурь зоорийн давхарын зургийг боловсруулсан байна. *******-ийн барилга угсралтын ажлыг актаар зогсоогоогүй гэсэн байна. *******-ийн улсын экспертицээр батлуулсан шифртэй зургийг холболт хийхийг 2014.04.16-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр зөвшөөрсөн. Барилгын хэмжээ нэгдүгээр давхарын төлөвлөлтийн өөрчлөлтийг хийсэн бөгөөд ******* боловсруулахдаа 04262014 шифртэй суурийн зургаар газар шорооны ажил хийгдсэн байна гэж үзсэн. Тиймээс зураг өгсөн гэж маргах шаардлагагүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цэцэрлэгтэй 50 айлын орон сууцны барилга барихаар *******-ийн үндсэн зураг, *******-ийн холбох зураг, суурийн зураг гэсэн байна. Ажил явагдаж суурийн ажил хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг удаа дараа гаргасан учраас маргах шаардлагагүй. *******-ийн зургаар явсан ажлууд нь барилгын дүрэм журмуудыг барьсан уу гэдгийг Улсын дээд шүүх дүгнэсэн. Улсын дээд Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох ажлын зураг төсөл нь холбогдох норм дүрмийн шаардлага хангасан нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тогтоогдож байх тул ажлын зургийн шаардлага хангаагүй байна гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнйи хугацаа 2014.06.05-ны өдөр дууссан. *******ын *******т өгсөн 9 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг нь ******* авсан. ******* 4 сая төгрөг авсан. Холболтын ажлын зургаа хийсэн байтал 9 сая төгрөг, алданги 10 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь *******-д холбогдуулан гаргасан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ 02-ийн дагуу урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөг, гэрээний 4.1-т зааснаар 4 500 000 төгрөг, зураг төслийг өгөөгүйгээс *******-аас зураг худалдан авсан үнийн хэсэг 10 000 000 төгрөгийн хохиролд тооцож гаргуулах нийт 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талууд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ байгуулан гэрээгээр 6 давхар 60 айлын орон сууцны холболт, өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохирсон байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл, экспертиз хийлгээгүйгээс боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдээгүй, зураг төслийг хүлээлгэн өгөөгүй тул урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч *******-ийн зөвшөөрснөөр тэдний боловсруулсан, экспертиз хийлгэсэн зураг төслийг захиалагч талд хүлээлгэн өгснөөр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө аван суурийн давхарыг гүйцэтгэсэн, бид холболт хийх үүрэгтэй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч ******* нь *******-иас ЛКХ 01/11 шифртэй орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтыг төлбөртэйгээр шилжүүлэн авч *******-д зургуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, шаардлагатай өөрчлөлт хийж болох бөгөөд уг зургаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Газрын харилцаа хот байгуулалтын газарт хүссэний дагуу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 21/201-р аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ-ын мэргэжилтэн нар өгсөн бөгөөд уг зөвшөөрөлд зураг төсөл зохиогч *******, ******* гэж тэмдэглэсэн бөгөөд захиалагчийн хяналтын ижненерт үе шатны ажлаа шалгуулж, далд ажлыг баталгаажуулах, гүйцэтгэлийг фото зургаар баталгаажуулахыг даалгасан бөгөөд мөн хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн ГХБХБГазарт барилга эхлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ ...Дархан хотын 13 дугаар хороололд баригдах 60 айлын орон сууцны экспертизээр батлагдсан зургийг аймгийн ерөнхий архитехтор, захиалагчтай зөвшилцсөний дагуу барилга барих хугацаа хожих зорилгоор *******-иас худалдан авч холболт хийн захиалагчтай зургийн гэрээ, зохиогчийн хяналтын гэрээ хийсэн болно гээд зохиогч зургийн гэрээ, геологийн дүгнэлт, ажлын болон холболтын зургийг хамт хүргүүлэв гэсэн байна.
Иймд барилга байгууламжийг зураг төслийн дагуу барих, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх хуулийн зохицуулалттай тул холбогдох байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх үед зураг төсөл зохиогчийг *******, ******* гэж тэмдэглэснээс үзвэл гэрээний дагуу зураг төслийг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлгүй, мөн талууд маргааны зүйл болж байгаа зураг төслөөр суурийн ажлыг эхлүүлсэн нь нотлогдож байна.
Талуудын байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээнд зураг төслийн үнийг 15 000 000 төгрөгөөр тооцон, урьдчилгаа 9 000 000 төгрөгийг ажил хийгдэж эхлэх үед, үлдэх 6 000 000 төгрөгийг ЕТ /ерөнхий төлөвлөгөө/, БА /барилга архитектур/, ББ /барилгын бүтээц/ зураг хийгдэх үед 20 хувь, сантехникийн зураг хийгдэх үед 15 хувь, цахилгааны зураг хийгдэх үед 5 хувийн төлбөр хийсний дараа зургаа хүлээж авахаар, зураг төсөл зохиож дууссаны дараа түүний гэрээнд заасан иж бүрдлийг шалгаж энэ гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлж, бэлэн болсон зураг төслөө 2 хувь хүлээж авахаар болсон байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч ******* нь захиалагч талын санал болгосон 40 айлын орон сууцны зургийн ЕТ-1, ББ /зургийн шифр 04.26/2014 /, БА 1-7г /зургийн шифр 4:26/2014 / гүйцэтгэсэн бөгөөд *******-ын ерөнхий инженер Ц.Энхтуул 2014-05-05-ний өдөр зөвшөөрч баталгаажуулж байсан, зургийн ажлын явцад захиалагчийн санал болгосноор цэцэрлэгтэй 50 айлын орон сууцны зураг болгон өөрчилж /зургийн шифр 04.26/2014/ ерөнхий архитектороор батлуулж, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох бусад байгууллагаас зөвшөөрлийг авсан байх тул зураг төслийг хийгээгүй гэх үндэслэлгүй байна.
Харин гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөөгүй, холболт хийсэн зураг төсөл зөвхөн нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөл авсан газарт зориулан өөрчилсөн байхад хүлээн авалгүй, уг гүйцэтгэгч талд худалдсан *******-тай гэрээ байгуулан зураг хийлгүүлэн авснаас зургийн шаардлагагүй болсон байх тул урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний 3.1-д заасан боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр төвшинд хийгдсэн байна гэсэн үүргээ биелүүлээгүй хохироосноос гэрээнд зааснаар 4 500 000 төгрөгийн алданги тооцож, манай компани барилгын зургийг өөр компаниас 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үүний 10 000 000 төгрөгийг манай компанид хохирол учруулсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний 3.1-д зааснаар боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн нөхцөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна гэсэн үүргээ биелүүлээгүй гэж байгаа боловч маргааны зүйл болж байгаа зураг төслийг *******-д боловсруулсан, орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтыг төлбөртэйгээр шилжүүлэн авч *******-д зургуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зураг экспертизээр батлагдсан, шаардалагатай өөрчлөлт хийж болохыг мөн зөвшөөрсөн бөгөөд гэрээгээр 6 давхар 60 айлын орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төсөл хийх үүрэгт хүлээсэн мөн хариуцагчийн хийсэн холболтын зураг чанарын шаардлага хангаагүйгээс эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлээгүй, цаашид зөвшөөрлийг сунгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Энэ нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ...Танай байгууллагын зурөг төслөөр баригдаж эхэлсэн *******-ийн 5 давхар 40 айлын орон сууц /цэцэрлэг бүхий/ нь барилгын угсралтын ажлыг Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн улсын байцаагч 2014 онд шалгахдаа үйл ажиллагааг зогсоогүй ба зураг төслийн даалгаврын дагуу тус барилгын давхарын тоог нэмэхгүйгэээр нэгдүгээр давхарыг цэцэрлэгийн зориулалтаар БНбД-д нийцүүлэн өөрчлөлт хийхийг шаардсан гэсэн 1/28 тоот зэргээр нотлогдож байна.
Барилгын үе шатны ажлыг нэхэмжлэгч зохих эрх бүхий байгууллагаас даалгасны дагуу тодорхой үе шаттайгаар гүйцэтгэж, тайлагнаж байх үүрэгтэй бөгөөд, цаашид хариуцагчийн хийсэн холболт хийсэн зургаар барилгын үе шатны ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн татгалзсан тул гэрээний 4.1-д заасан хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй тал хугацаа хэтрүүлсэн хоног туамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.3 хувиар алданги ногдуулна гэсний дагуу шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас зураг төслийг хүлээж авсан нь хариуцагчаас нэхэмжлэгчид зургийн зохиогчийн гэрээ хүргүүлсэн тухай 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоотоор батлагдаж байгаа, дээрх тоотод өмнө нь эскиз 5 давхар байсныг 6 давхар болгож, барилгын үндсэн хэмжээ, 1 дүгээр давхарт хийх өөрчлөлтийг баталгаажуулж өгөхийг хүсэж байсан ба гэрээ батлагдаагүй даалгавар өгөөгүй тохиолдолд зургийн ажлыг үргэлжүүлэх боломжгүй тухайгаа илэрхийлсний хариуд хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ...барилгын зургийг танай компаниар хийлгэж гэрээ байгуулсан, зурганд дараах өөрчлөлт гарч байна гээд, эхний өөрчлөлтийг тусгав, дараа дараагийн өөрчлөлтүүдийг албан тоотоор мэдэгдэж байна, манай асуудлыг шийдвэрлэж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэж саналаа хүргүүлж байсан, мөн орон сууцны хөрсний геологийн дүгнэлтийн төлбөрийг Ц.Энхтуул төлж байсан зэргээр болон томилогдсон шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ...*******-ийн орон сууцны барилга угсралтын газар шорооны ажил 100 хувь, зоорийн давхарын цутгалт 60 хувийн гүйцэтгэлтэй, *******-ийн зураг төслийн зөвшөөрөлтэйгээр ******* нь Дархан сумын 13 дугаар хороололд байршуулан холболт хийж, суурь, зоорийн давхарын зураг төслийг боловсоруулсан, газар, шороо, суурь зоорийн ажил хийгдсэн... гэснээр, *******-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *******-д хүргүүлсэн 11 тоотод ...*******-ийн захиалгатай Дархан хотын 13 дугаар хороололд барих дороо цэцэрлэгтэй 40 айлын сууцны барилгын зураг төслийг манай байгууллага боловсруулж байгаа ба бидэнтэй гэрээ байгуулах үед суурийн ажил хийгдсэн байсан тул танай компанид боловсруулсан зургийн үндсэн шийдэл, хийцийг бид өөрчлөөгүй болно. Зөвхөн захиалагчийн хүсэлтээр туслах чанарын бага зэргийн өөрчлөлт, засвар хийсэн болно гэснээр тогтоогдож байна.
Мөн *******-иас дахин зураг төсөл 30 000 000 төгрөгөөр худалдан авсаны үнийн хэсэг болох 10 000 000 төгрөгийг хохирол гэж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зөвшөөрөл авсан газар дээр барих барилгын хийц хэсэг, зураг төслийг өөр этгээдээр хийлгэх эсэх нь тухайн компанийн удирдлагын сонголт тул 10 000 000 төгрөгөөр хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Захиалагч ******* нь гүйцэтгэгч *******-д 2014 оны 08 р сарын 25-ны дотор тус гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг экпертизээр батлуулж албан ёсоор хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байна гэж гэрээний үүрэгт нэмэлт хугацаа тогтоож байсан атлаа *******-тай 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 45 хоногийн хугацаатай Барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээ байгуулсан байсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул алданги, хохирол шаардах эрхгүй байна.
Мөн томилогдсон шинжээч болох Б.Бямбаа, Цолмон Од нарын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд тухайн барилгын газар шорооны ажил 100 хувь, суурийн ажил 100 хувь, зоорийн ханын ажил 60 хувь хийгдсэн гэсэн байна.
Иймд зураг төслийн урьдчилгаа 9 000 000 төгрөгийг *******-иас гаргуулж *******-д олгож, алданги 4 500 000 төгрөг, хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч *******-иас *******-д холбогдуулан гаргасан ...сантехникийн зургийг үйлдэж өгсөн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 15 хувь, цахилгааны зургийн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь, зохиогчийн хяналтын үнэ нийт 1 500 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 7 940 000 төгрөг / хэргийн 337 дугаар хуудас/ нийт 9 440 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар багасгаж зохиогчийн хяналтын үнэ нийт 1 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан болно.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч ******* нь *******-иас ЛКХ 01/11 шифртэй орон сууцны барилгын эзэмших эрх, зохиогчийн хяналтийг төлбөртэйгээр шилжүүлэн авч *******-ийн саналыг тусган холболт хийж өгсөн, уг зураг экспертизээр батлагдсан, шаардлагатай өөрчлөлт хийж болох бөгөөд уг зургаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ыг хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл 21/201-р аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ-ын мэргэжилтэн нар өгснөөс хойш суурийн хэсгийн үе шатны ажлыг хэрэгжүүлэх хугацаанд хариуцагч зохиогчийн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, энэ талаар талууд харилцан ажилласан эсэх нь тодорхойгүй байгаа, нэхэмжлэгч *******-нь гэрээнээс татгалзсан талаарх саналыг хүргүүлж байсан мөн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны дүгнэлтэд барилга угсралтын ажлын журналыг шалгахад зураг төсөл зохиогчийн нэр, хяналт хийсэн тэмдэглэл байхгүй, журналын хөтлөл хангалтгүй, *******-д байгаа зурагт гадна дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбооны зураг байхгүй, ажил эхлүүлэх зөвшөөрлийг ГХБХБГ-аас зураг төсөл, техникийн бичиг баримтын бүрдлээ шалгуулан авна... гэсэн, хариуцагчийн төлөөлөгч ...цахилгаан болон сантехникийн зургийн төлбөрийг төлөөгүй учраас зургийг нь өгөөгүй, харин суурийн зураг, барилгын зургийг иж бүрэн өгсөн гэж тайлбарласан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 1 дүгээр хавтасны 13, 26-45, 56, 57, 59, 60, 81-85, 88-92, 97-115, 162, 207-214, 273-281 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтасны 121, 127, 134 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтууд давхардсан, хуулбар хувь, хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх нотлох баримтыг хэргээс хасч шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа зохигчдод баримтуудыг нэрлэн бичиж буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 232,950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55,910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тэмдэгтийн хураамжид 46,309 төгрөг, ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 174,950 төгрөг, нийт 510,119 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 23,500,000 төгрөг тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 275,450 төгрөгийн зөрүү 234,669 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагчаас ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тэмдэгтийн хураамж 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 38,950 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26ний өдөр 141,990 төгрөг, нийт 180,940 төгрөг төлсөн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 9,440,000 төгрөг тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 165,990 төгрөгөөс зөрүү 14,950 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж хариуцагчид буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлвөл зохих 158,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 115.2.2, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар *******-иас 9,000,000 төгрөгийг гаргуулан *******-д олгож, алданги 4,500,000 төгрөг, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *******-иас *******-д холбогдуулан гаргасан 9,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 232,950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55,910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 46,309 төгрөг, ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 174,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 38,950 төгрөг, ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан 141,990 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 234,669 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д, 14,950 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлвөл зохих 158,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хэргийн 1 дүгээр хавтасны 26-45, 56, 57, 59, 60, 81-85, 88-92, 97-115, 162, 207-214, 273-281 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтасны 121, 127, 134 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтууд давхардсан, хуулбар хувь, хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх нотлох баримтыг хэргээс хасч шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа зохигчдод, баримтуудыг нэрлэн бичиж буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ