Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 300

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун хотхон 46-р байрны 1 давхар, өөрийн байр, Минж проперти ХХК /Утас: 99372552/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун хотхон 48-р байрны 92 тоотод оршин суух Бичээч овгийн Сандагдоржийн Лхагважаргал /Утас: 99040506/-д холбогдох

 

“8,700,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Орон сууц захиалгын гэрээ ноцтой зөрчигдсөнөөс үүдэн гарсан зардал болох 9,552,647 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Минж проперти” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Минж проперти ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Парк-Таун хотхоны 48 дугаар байрны 92 тоот 3 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дугаар 33 тоот “Орон сууц захиралгаар барих гэрээ” байгуулж 1 мкв-г 1.300.000 төгрөгөөр буюу 74.77 мкв байрыг 97.157.000 төгрөгөөр худалдан авахараар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болно. Гэвч 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот гэрээний хавсралтанд заасны дагуу төлөлт хийхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж төлбөрөө төлөхгүй байна. Иймд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж төлөөгүй байгаа орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 5.700.000 төгрөгийг иргэн С.Лхагважаргалаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“”

Хариуцагч С.Лхагважаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...” гэжээ.

Хариуцагч С.Лхагважаргал шүүхэд гагасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...”

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...”

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Дамдиндоржоос 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Алтансүхэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Голомт банк Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 30,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дамдиндоржоос улсын тэмдэгтийн хураамжид 18.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Алтансүхэд олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ