Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 01106

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01106                             Улаанбаатар хо

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р” ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б” ХХК /РД: /-д холбогдох,

бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл 62,096,200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “РХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэдэг ба барилга угсралтын компанид бетон зуурмагаа нийлүүлдэг. БХХК-тай 2014.01.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдөр хүртэл бетон зуурмаг нийлүүлж байсан. 2014.01.08-ны өдөр талууд тооцоо нийлэх акт үйлдсэн ба энэхүү тооцоо нийлэх гэрээгээр 62.026.000 төгрөгийн бетон зуурмагийн авлагатай гэсэн тооцоо гарсан. 2014 онд тооцоо нийлснээс хойш төлбөр төлөлт хийгдээгүй, утсаар н.Золбоо захирал руу мэдэгддэг боловч төлнө гэдэг байр суурьтай байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч 4 удаа шүүхэд өгсөн ба хариуцагч тал хаяг дээрээ байдаггүй. Ингээд 2016.09.13-ны өдөр БХХК-ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч байсан. Хариуцагчийн шинэ хаягийг харж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудал гарна гэж  үзэж эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэрийг хавсаргаж өгсөн байгаа. Уг компанийг эрэн сурвалжлахад 70.200 төгрөгийг хариуцагч РХК улсын төсөвт шилжүүлсэн. Энэ 70.200 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг зөрчсөнөөс үүдсэн хохирол гэж үзэж байгаа учраас энэхүү 70.200 төгрөгийн зарлагыг хариуцагч талаас нэхэмжлэх эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан. Ингээд тооцоо нийлсэн гэрээний дагуу 62.026.000 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70.200 төгрөг, нийт 62.096.200 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэршлийн хувьд залруулга хийсэн. “Үү” болон “Ю” үсгийн хооронд алдаа гарсан учраас Бгэх засварыг оруулсан. Улсын бүртгэлээс БХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа ирсэн ба гүйцэтгэх захирал нь н.Золбоо гэх хүн буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь нотлогдож байгаа. Мөн хариуцагчид хариу тайлбар өгөх боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл хариу тайлбараа ирүүлээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Тус шүүхэд “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Гэтэл уг иргэний хэрэгт “Блүүмингтон” ХХК -ийг шүүхээс иргэний хариуцагчаар татаагүй байхад тус компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс явуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг шууд зөрчиж байна.

Мөн “Блүүмингтон” ХХК-ийн захирал Э.Золбоо нь гадаадад ажлаар яваад эзгүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр шүүхээс “Блүүмингтон” ХХК-тай холбоотой асуудлаар шүүх хуралдаан зарлан хуралдуулах гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх  РХК-ийн  гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2013.01.01-ний өдрөөс 2013.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагын үлдэгдэл төлбөр 62,026,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийтдээ 62,096,200 төгрөг гаргуулах”-ыг хүссэн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд РХК, БХХК-ийн хооронд 2014.01.08-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байх  бөгөөд уг актад 2013.01.01-ний өдрөөс 2013.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тус 2 байгууллагын хооронд гарсан ажил гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлж үзэхэд 62,026,000 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталсан, 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж тайлбарласан   бөгөөд шүүх гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзэв.

 

Хариуцагч БХХК-ийн захирал Э.Золбоо 2017.11.22-нд нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсээр атлаа шүүхэд мэдэгдэлгүйгээр 2018.04.01-нд хилээр гарсан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдэв.

 

Нэхэмжлэгч нь БХХК-д холбогдуулан нийтдээ 4 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.13-ны өдрийн 00865 дугаар шийдвэрээр хариуцагч БХХК-ийг эрэн суралжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэлд хариуцагчийг “Б” ХХК гэж тусгасан боловч талуудын тооцоо нийлсэн актад төлөгч байгууллага нь “Блүүмингтон” ХХК болох нь тодорхой, уг нэхэмжлэлийг Блүүмингтон” ХХК-ийн захирал Э.Золбоо гардан авсан, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэр БХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.Золбоо болох нь тус тус тогтоогджээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч БХХК-ийг хариуцагчаар татаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар БХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд 62,096,000 төгрөг гаргуулж РХК-д олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар БХХК-иас 468,500 төгрөг гаргуулж РХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

 

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ