Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 186

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гэх, “******* *******” ХХК  /регистрийн дугаар               /-д холбогдох

 

 “2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болох гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1.386.651.607 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “******* *******” ХХК-ний захирал *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

         ... БНХАУ-ын иргэн “******* ******* *******” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай ******* миний бие 2015 оны эхээр Монгол улсад оршин суугч, цагаач иргэн Жан Юн Ранаар дамжуулан А.Амаржаргал түүний төрсөн эцэг гэх “******* *******” ХХК-ний захирал Лхамсүрэнгийн Адилбиш нартай танилцсан.

“******* *******” ХХК-ний захирал ******* нь үйл ажиллагаа явуулж байгаад зогссон панерын үйлдвэртээ хөрөнгө оруулах мөн хуучирсан тоног төхөөрөмжүүдээ солих хүсэлтийг надад тавьж байсан. ******* нь 2015 оны 8 дугаар сард намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах үйлдвэр дээрээ урьж танилцуулж манай компани энэ суманд 15.000 га ойн сан эзэмшдэг 569.837 м.куб модны нөөцтэй хөрөнгө оруулалт хийгдсэн тохиолдолд үйлдвэрлэл явуулж эхэлсэнээс хойш 6 сарын дотор оруулсан хөрөнгөө 100 хувь буцаан авах, цаашид хамтран өндөр ашигтай ажиллах бүрэн боломжтой гэж байсан ба манай эзэмшлийн ойн сангаас түүхий эдээ тасралтгүй ханган ажиллах боломжтой гэж надад итгүүлсэн.

Ингээд би “******* *******” ХХК-ний захирал *******тэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулах, мэргэжилтэнээр хангах, хөрөнгө оруулалт хийх тухай ярилцаж тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ” байгуулсан. Энэ гэрээнд ерөнхий зүйлийг тохиролцсон ба хөрөнгө оруулалтын үнийн дүнг тохиролцоогүй тул тусгаагүй боловч хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн.

Гэтэл “******* *******” ХХК-ний нягтлан ирж танайхаас мөнгө орж ирэхээр компанийн орлого болж татварын асуудал үүсэх гээд байна. Иймд зээлийн гэрээ байгуулах нь зүйтэй юм байна гэж захирал хэллээ гэхээр нь уг саналыг зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн *******   /GENG XIAO QING/ “******* *******” ХХК-ийн хооронд 2.150.000 юань буюу 650.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээнд бэлэн мөнгийг “******* *******” ХХК-ийн ХААН банк дахь юанийн болон төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны мөнгийг шилжүүлсэн ба 381.712.421 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон болно.

Үүнээс гадна *******ийн эхнэр бэлнээр мөнгө авч байсан ба бид ч барилгын материалуудыг авч өгч байсан. Энэ нь тооцооны дэвтэр баримтуудаар нотлогдох ба эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Ингээд бид үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа орсон тул, “******* *******” ХХК, “******* ******* *******” ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах” тухай шинэчилсэн гэрээг байгуулсан.

Энэ гэрээгээр “******* *******” ХХК нь 258.000 юань буюу 90.300.000 төгрөг, “******* ******* *******”  ХХК нь 3.116.669 юань буюу 1.090.834.150 /нэг тэрбум ерэн сая найман зуун гучин дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хөрөнгийг оруулан хамтран ажиллах ба “******* *******” ХХК татварын дараах ашгийн 51 хувийг, “******* ******* *******” ХХК татварын дараах ашгийн 49 хувийг тус тус авах, талуудын хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө тус тус 6 сарын дотор эргүүлэн авахаар тус тус тохиролцсон.

Ингээд үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж оруулах ажлууд хийгдэж нэмэлт зардал гарч манай компани болон ******* Чэнээс нийт 3.872.355 юанийн хөрөнгө оруулалт хийгдэж 2017 оны 03 дугаар сард үйлдвэр баригдаж дууссан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

Анхандаа ******* их сайхан зантай бид хоёрын харилцаа маш сайн намайг миний хуурай хүү гэж дуудаад би ч аав гэж дуудаад ажил төрөл бүтэмжтэй сайхан байсан. Би гэрээний үүргээ шударгаар биелүүлж хөрөнгө оруулалтаа хийж үйлдвэрийг барьж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан удирдах баг болох мэргэжлийн долоон хүнийг БНХАУ-аас авчирч сар гаран ажлуулсан.

Гэтэл үйлдвэрлэл баригдаад бэлэн болж үйл ажиллагаагаа явуулж эхлэнгүүт ******* гуайн зан ааш нь өөрчлөгдөж муухай ууртай болж гэрээний дагуу ажиллаж байсан үйлдвэрлэлийг удирдах багийн хятад ажилчдыг хөөж явуулсан. Түүнээс хойш харилцан тохиролцож олон гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээгээ үл тоомсорлох байдал гаргаж өдийг хүртэл намайг хуурч мэхэлсээр байна.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “******* *******” ХХК-ний байранд хамтарсан хурал хийж протокол хөтлөн баримтжуулж хөрөнгийн үнэлгээний компаниар үэнлгээ хийлгэхийг харилцан хүлээн зөвшөөрч хөрөнгө үнэлгээний “Адмо” ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Гэтэл уг үнэлгээг “******* *******” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин цагдаагийн байгууллага шалгаж байх явцад Улаанбаатар хотын “Найдвар Од Аудит” ХХК-нийг шинжээчээр томилж мэргэжилтэн Г.Болормаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр ******* Чэнээс “******* *******” ХХК-ний төгрөгийн болон юаны данс руу 2016, 2017 онд нийт 381.712.421 төгрөг орсон байна гэдгийг тогтоож өгсөн.

Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад өөрийн хүсэл зоригоо илэрхийлж биш хуулийн байгууллагын шахалтаар мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүрэг дуусгавар болгох тухай болон хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай гэрээнүүдийг байгуулсан боловч тэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ мөн биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна.

Миний бие нь *******д олон удаа хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулж түүнийгээ үл ойшоон биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна.

Иймээс миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж *******ийн хуурч мэхэлж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн хөрөнгө болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ. 

  Хариуцагч “******* *******” ХХК-ний захирал ******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

           ... “**************” ХХК-ийн захирал ******* би “******* ******* *******” ХХК, БНХАУ- ын иргэн ******* нарын манай компанид холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. “**************” ХХК-ийн захирал ******* би анх БНХАУ-ын иргэн ******* тэй 2015 оны эхээр танилцаж байсан.Үүнээс хойш ******* нь манай "Модон хавтангийн фанерын үйлдвэр" дээр удаа дараа ирж танилцаад явсан. Гэтэл 2016 онд ******* нь манай компани дээр ирж ******* надтай уулзаж “Танд би зээл өгье, та үйлдвэрээ өргөтгөж, бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга, фанерь/-ыг БНХАУ-руу борлуулах эрхийг авъя" гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016.07.20-ны өдөр дугаар 2016/001 тоот “Зээлийн гэрээ" байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын иргэн зээлдүүлэгч ******* нь зээлдэгч “**************” ХХК-ийн доорх банкны юань, төгрөгийн харилцах дансанд:

а/. “**************" ХХК-ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 юань буюу 207.357,190 төгрөг, 2017 онд 160260 юань буюу 57.855,231 төгрөгийг:

б/. “**************” ХХК-ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104.500,000 төгрөгийг;

в/. Бэлнээр 12.000,000 төгрөг, нийтдээ зээлдэгч иргэн ******* -ээс “**************” ХХК-д нийт 381.712,421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна.

Зээлийг эргэн төлөлтийг БНХАУ-ын иргэн Geng Xiao Qing-ний ХААН банкны 5113068160 харилцах дансны хуулгатай тулган шалгахад 2017.04.17-ны өдрөөс 2017.08.03-ны өдрийг хүртэлх хугацаанд 40.600,000 төгрөгийг харилцах дансаар

төлсөн байна.

Мөн зээлийн гэрээний 5.1.2-т “Зээлдэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох барилгын хэв хашмалын модон хавтан /фанер/-ийг үндсэн зээл, зээлийн хүүд авах” гэж заасны дагуу “**************” ХХК нь иргэн зээлдүүлэгч ******* -д 30.181,500 төгрөгийн материалыг зээлийн эргэн төлөлтөнд тооцож өгсөн байна. 2017 оны 08-р сарын 03-ны байдлаар 70.781,500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн нь аудитын санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.

            Зээлдүүлэгч иргэн ******* нь 2017.09.12-ны өдөр гэнэт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт "******* *******” ХХК-ийн захирал ******* намайг “'надад итгэл төрүүлэх замаар онц их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж, улмаар тус цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн 1731001093 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулж 3 сар гаруй хугацаанд шалгаж, манай компанид “Найдвар-Од Аудит” ХХК-аар санхүүгийн аудит хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулан шалгуулсан болно. Иргэн ******* нь “******* *******” ХХКомпанийг цагдаагийн байгууллагаар 3 сар шалгуулсаны эцэст өөрөө цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, улмаар түүний санаачилгаар талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”, №06 тоот “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-г тус тус байгуулж, өмнө нь байгуулж байсан бүх гэрээ, тэмдэглэл, хэлцэлүүдийг хүчингүй болгосон билээ.

"******* *******” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г хүчин төгөлдөр мөрдөж тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Төлбөр төлөх хуваарь”-ийн дагуу “Найдвар-Од Аудит” ХХК-ийн санхүүгийн аудитын “Шинжээчийн дүгнэлт’’-ээр тогтоогдсон 381.712,421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Оепд Х1ао 0'шд-ий ХААН банкны 5113068160 тоот харилцах дансанд гэрээний төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн төлж байгаа болно.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ” байгуулахаас өмнө 80.000,000 төгрөгийг, “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ” байгуулсанаас хойш 2017.12.14- нд 15.000,000 төгрөг, 2017.12.16-нд 10.000,000 төгрөгийг нийт 105.000,000 гаруй төгрөгийг иргэн ******* гийн ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн байна.

Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь дараах байдлаар талуудын хооронд байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г ноцтой зөрчиж эхэлсэн.

Үүнд:

а/. 2017.12.29-ны өдөр буюу “Монгол улсыг Тунхагласаны баяр өдөр” БНХАУ-ын иргэн ******* гаар удирдуулсан 3 машинтай, 7 иргэн гэнэт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1-р багт байрлах “**************” ХХК-ийн эзэмшлийн хашаанд хууль бусаар нэвтэрч, үйлдвэрийн барилга руу хүчээр дайран орж модон хавтангийн үйлдвэрийн хуулагч машины цахилгааны кабель утасыг сүхээр цавчиж тасдан танхайрч, улмаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар удаан хугацаагаар тасалдуулж зогсоосон. Түүний уг гэмт үйлдэл нь талуудын хооронд байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г ноцтой зөрчсөн төдийгүй МУ-ын Зөрчлийн тухай хуулийн дагуу N»1831000008 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж, ******* д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн холбогдох хятад улсын иргэн Ши Хай Шаны зөрчилд МУ-ын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн болно. /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхжаргалын хариу мэдэгдэх хуудсыг хавсаргав /

б/. 2018.02.13-ны өдөр “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ”-ний дагуу төлбөрөө шилжүүлэхээр ******* -ий 99028881 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч миний утасны дуудлагыг аваагүй. Иймд би түүний өмгөөлөгч Баасанжавтай утсаар холбогдоход “Танай компанитай байгуулсан “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-г цуцлуулахаар шүүхэд өгөх эсэхээ шийдээгүй байна гэж хэлсэн. Иймээс ******* -ий хятад хэлтэй өмгөөлөгч Тамиртай түүний утсаар холбогдоход “Бид шүүхэд хандахаар болсон тул “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-ний дагуу танай компанийн одоо өгөх гэж байгаа мөнгийг авахгүй" гэсэн хариулт өгсөн. Иймээс бид 2018.02.15-ны өдөр №2018/05 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг БНХАУ-ын иргэн ******* -гоос “гэрээг цаашид үргэлжлүүлэх эсэх тухай” албан ёсны хариуг бичгээр авахаар түүнд баталгаат шуудангаар илгээсэн. /2018.02.15-ны өдрийн №2018/05 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг болон баталгаат шуудангийн хамт хавсаргав./

Гэтэл ******* нь манай компанийн албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй шүүхэд нэхэмжпэл гаргасан байсан бөгөөд 2018.02.26-нд шүүхээс нэхэмжпэлийг нь гардаж авсан.

“******* *******” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ”-гээ огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж ирсэн бөгөөд тус гэрээг нэг талын санаачилгаагаар цуцлахыг зөвшөөрөхгүй. “**************” ХХК нь цаашид “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-ний үүргээ биелүүлж төлбөрийг хугацаанд нь БНХАУ-ын иргэн ******* д 100 хувь төлөх болно.

“******* *******” ХХК болон “******* ******* *******” ХХК-ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16020СМ02 тоот “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй. Учир нь "Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ"-ний 2.1.2 дахь хэсэгт “******* ******* *******" ГХОХХК нь 3.116,669 юанаар хөрөнгө оруулна” гэсэн боловч одоогийн байдлаар “******* ******* *******” ХХК-ийн харилцах данснаас ганц ч юань, төгрөг бэлэн болон бэлэн бусаар “**************” ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Дугаар 16020СЫ02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нь БНХАУ-ын иргэн ******* -ий гомдолоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “******* *******” ХХК-ийг шалгуулах явцад аудитын шинжээчээр томилогдсон Улаанбаатар хотын “Найдвар-Од Аудит” ХХК-ын “Шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Үүнд:

А. Талууд бэлэн мөнгөөр оруулах хөрөнгө оруулалтаа төвлөрүүлээгүй. ~.хайлбаг **************” ХХК 258,000 юанийг, “******* ******* *******” ГХОХХК нь 3.116.669 юанийг тус тус шилжүүлээгүй болох нь талуудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, мөнгөн хөрөнгийн дансны гүйлгээ, банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Б. Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын дүнгээр “**************” ХХК, “******* ******* ******* ХХК ГХОХХК-уудыг улсын бүртгэлийн гэрчилгээнд дурмийн сангийн өөрчлөлт, нэмэлт бүртгэл хийгдээгүй, компаниудын дурэм шинэчлэгдээгүй, санхүүгийн тайланд дүрминй сангийн өөрчлөлтийг тусгаагуй байна... гэсэн шинжээчийн дүгшнэлтээр нотлогддог.

           В. Ер нь "******* ******* *******’ ХХК-тай 2016.12.20-ны өдөр байгуулсан №16D20CN02 тоот 'Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ”-г анх байгуулах болсон гол шалтгаан нөхцөл нь зээл олгогч БНХАУ-ын иргэн ******* -ий санаа байсан.Учир нь зээл олгогч ******* нь БНХАУ-д байгаа найз, нөхөддөө тус гэрээг узуүлж, Монгол улсад ийм хэмжээний хөрөнгө оруулахаар болсон иймд тэднээс /Хятад улсад байгаа найзуудаасаа/ мөнгө босгох зорилгоор надтай байгуулсан дүр үзүүлсэн, бодит бус гэрээ юм.

“******* *******” ХХК нь "******* ******* *******” ХХК-тай ямарч бодит гэрээ хийгээгүй, тус компаниас ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй болно.

Харин БНХАУ-ын иргэн ******* -тэй бодитоор 2016.07.20-ны өдөр №2016/001 тоот “Зээлийн гэрээ, 2017.12.13-ны өдөр №05 тоот “Үүрэг дусгавар болгох гэрээ”-г тус тус байгуулсан.

Иймд нэхэмжпэгч гээд байгаа “******* ******* *******” ХХК-ийг жинхэнэ нэхэмжлэгч болох 2017 оны 12..дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-ний үүрэг гүйцэтгүүлэгч БНХАУ-ын иргэн ******* -оор сольж өгнө үү ... гэжээ

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэхь хэсэг заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  Хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баян-Ундрага” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-нд  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.952.871 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, “Баян-Ундрага” ХХК-наас 1.952.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сэнтрал Ашиан Файнаншиал Сэрвисэс ББСБ” ХХК-нд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ