Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-д холбогдох

Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Л  нь Ихэрнева ХХК-ийн нэг бүр нь 3,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 600 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч буюу 60 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 2009 оны 4 сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш захирал Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг огт хуралдуулаагүй болно. Энэ нь захирал Ч.Бээжинхүүгийн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон болохыг харуулж байгаа юм. Ч.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулдаггүй, компанийн санхүүгийн тайланг 2009 оноос хойш нэг ч удаа гаргаж татварын хэлтэст хүргүүлээгүй, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас компанийн нэр дээрх газрын төлбөрийг төлөх, татварын албанд тайлангаа тогтмол гаргах зэрэгт бэрхшээл учирч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, зогсонги байдалд орсон болно. Түүнчлэн 2011 оны 10 сарын 16-ны өдрийн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш одоог хүртэл компанийн дүрмийг хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж батлаагүй бөгөөд тэрээр компанийг төлөөлөх эрхгүй мөртлөө үндэслэлгүй элдэв хүсэлт, гомдлуудыг төрийн байгууллагад компанийн нэрийн өмнөөс гаргах зэргээр ёс зүйгүй авирлаж байгаа болно. Магад компанийн нэрийн өмнөөс элдэв үүрэг хүлээсэн, компанийн хөрөнгийг бусдад шилжүүлэх, их хэмжээний хэлцэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагаа, хөрөнгөтэй холбоотой бүх зардлыг Б.Л  би дангаар хариуцан хувиасаа гаргаж ирсэн билээ. Ингээд гүйцэтгэх захирлыг өөрчлөх, компанийн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлсэн хөрөнгө, төлбөр тооцоо болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлага тулгарч энэ талаар Ч.Б-д мэдэгдэж байсан боловч тэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулах үүргээ биелүүлэлгүй, зайлсхийж зугтаасаар ирсэн болно. Дээр дурдсан нөхцөл байдлуудын үндсэн дээр Б.Л  би хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу 2016 оны 8 сарын 26-ны өдөр гаргасан ба уг санал шаардлагад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны асуудал зэрэг асуудлуудыг хэлэлцэх болохыг дурдсан. Ингээд Ч.Бээжинхүүгийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Архивын 30-46 тоот хаягт шуудангаар хүргүүлэхэд шуудангийн ажилтныг загнаж, хүлээн авалгүй уурлаж буцаасан байдаг. Ч.Б 2016 оны 9 сарын 2-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр хуурамч бичиг баримт үйлдэн компанийн гэрчилгээг дахин гаргуулсан асуудлаар гэрчилгээг хураалгахаар шийдвэр гүйцэтгэгчтэй уулзах үед нь миний бие биечлэн очиж  хурал хуралдуулах санал шаардлагаа гарт нь хүлээлгэн өгсөн. Гэтэл тэрээр огт үндэслэлгүй элдэв шалтаг заан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй гэсэн шийдвэрийг 2016 оны 9 сарын 14-ний өдрөөр огноолон ирүүлсэн. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар зөвхөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй тохиолдолд л гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзсан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар тодорхой тусгах ёстой. Захирал Ч.Бээжинхүүгийн хувьцаа эээмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэр нь дээр дурдсан үндэслэлүүдэд огт хамаарахгүй байгаа болно. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хурлыг хуралдуулах талаар албан бичиг, шаардлагыг өөрийнх нь хаягаар шуудангаар хүргүүлэх болон өр төлбөр нэхэж шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхээс албан бичиг хүргүүлэхэд Ч.Б гэдэг хүн байхгүй, үхсэн гэх зэргээр худал ярьж өнгөрсөн хугацаанд ихээхэн хүндрэл чирэгдэл учруулж ирсэн. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Бээжинхүүгийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоож, Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Ихэрнева ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л  миний 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан, хуралдуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг шаардлагыг Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ихэрнева ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Б-гБ.Л  нь 2009 онд цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэж залилан мэхэлсэн асуудлыг шалгуулна гэж дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Дээрх дарамталсан гэдэг асуудал нь Улсын мөрдөн байцаах газарт Ч.Б-гар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авчирч маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.Золбоогийн өгсөн гэх 400,000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Л , Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Б-гтөлөөлөх эрхгүй этгээд байсан болно. 2009 оны 4 сарын 10-ны өдөр Ч.Б-гирсний дараа Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж Ихэрнева ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. Энэхүү Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Компанийн нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрөл газар ашиглах эрх нь зөвхөн компанийн нэр дээр хадгалагдана” гэж заасан ба энэхүү газрыг авах санаархлын үндсэн дээр хэмжээлшгүй их маргааныг Захиргааны хэргийн шүүх болон бусад шүүх дээр маргаан үүсгэсэн нь одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ба энэ нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх газартай холбоотой маргаанаас үүссэн шаардлага байна. 60 хувийн хувьцааг Б.Л д шилжүүлсэн асуудапд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр илэрсэн нөхцөл байдлын үндсэн дээр хэргийг хянуулахаар дээд шүүхэд хүсэлт гаргасан байгаа болно. 2007 оны 11 сард Л.Золбоогийн хөрөнгө оруулалт нэрээр оруулсан гэх 400,000 долларын маргаан тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэрээр хянагдаж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Б.Л д холбогдох хуурамч бичиг баримт үйлдсэн гэх 201301051030 дугаартай хэрэг прокурорын хяналтад хянагдаж байна. Ихэрнева ХХК-ийн тамга тэмдэгийг Б Л  хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ ашигласан гэх шалтгаанаар Ч.Б дахин тамга тэмдэг гаргуулж, хэргийн хяналтын танхимд хяналтын гомдол гаргасан эцэслэн шийдвэрлэгдээгүй болно. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ихэрнева ХХК-ийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй Б.Л гийн хүүгийн нэр дээр бүртгэлтэй Далай омбо ХХК-д холбогдох хэрэг 2016 оны 11 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүссэн ба 2018 оны 4 сарын 3-ны өдөр шүүхээс Ихэрнева ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. 2018 оны 1 сарын 4-ний өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн өрөнхий газрын лавлагаагаар Ч.Б Ихэрнева ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн болох нь батлагдаж байна. Дээрх олон маргааны улмаас Ихэрнева ХХК-ийн захирал Б.Б эрхээ эдэлж чадахгүй байдалд орж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Л  нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Бээжинхүүгийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2018 оны 4 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг шаардлагыг Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох, Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах гэж өөрчилсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг шүүхэд гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, өөрчилсөн шаардлагын хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулснаас хойш шүүхэд тайлбар гаргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2009 оны 4 сарын 10-ны өдрийн огноотой Ихэрнева ХХК-ийн дүрэм /хх-7-10 тал/-ээр тус компанийн нийт хувьцааны 40 хувийг хариуцагч Ч.Бээжинхүү, 60 хувийг нэхэмжлэгч Б.Л  эзэмшдэг болох нь тогтоогдож байх ба дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

2009 оны 4 сарын 10-ны өдрийн огноотой Ихэрнева ХХК-ийн дүрэм нь улсын бүртгэлд зохих ёсоор бүртгэгдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 сарын 6-ны өдрийн 001/хт2018/00204 дугаартай тогтоол /хх-13-16 тал/-ын “Хянавал” хэсэгт “... 2009 оны 4 сарын 10-ны өдөр Ихэрнева ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Ч.Б болон Б.Л  нарын хооронд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээнд Б.Л  нь 400,000 ам.долларыг 2007 оны 11 сард шилжүүлэн өгсөн болохыг дурдаж, оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр Ихэрнева ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Л  эзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Б эзэмших эрхтэй болохыг зааж, талууд гэрээнд гарын үсгээ зуржээ. Улмаар уг гэрээний дагуу хариуцагч Б.Л  нь Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна” гэж дурдсан байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Л  нь Ихэрнева ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8 дахь заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааны талаар шаардлага гаргах эрхтэй байна.

1999 оны Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтад “Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх дуусгавар болж хувь нийлүүлэгчдийн хурал зарлах бүрэн эрх хяналтын зөвлөлд шилжинэ” гэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дахь заалтад “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, мөн зүйлийн 59.5 дахь заалтад “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байна.

Ихэрнева ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдуулахаар заасан байх ба  компанийн дүрэм батлагдсан 2009 оны 4 сарын 10-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Ч.Б-г 1999 оны Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтад заасан хугацаанд хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дахь заалтад заасан хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч Ч.Б нь 1999 оны Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтад заасан хугацаанд болон түүнээс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дахь заалтад заасан хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй өнөөг хүрсэн байх тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтад зааснаар Ч.Бээжинхүүгийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Ихэрнева ХХК-ийн захирал Ч.Б нь 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн нэг шаардлагыг тодорхойлсон бөгөөд хариуцагчийг 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болсон гэж үзэж буй үндэслэлээ 2010 оны санхүүгийн жил 2010 оны 4 сарын 30-ны өдөр дууссан тул 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш гэсэн хугацааг дурдан шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байдлыг шүүх тогтоосон шийдвэр гаргаснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцох тул шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд буюу 2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2018 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Б-гкомпанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, харин шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс хариуцагч Ч.Б-гкомпанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй гэж үзнэ.

Ч.Бээжинхүүгийн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгуулах шаардлагын тухайд:

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд мөн зүйлийн 59.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

 Нэхэмжлэгч нь ээлжит бус хурлыг хуралдуулахаар мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2-т заасны дагуу хариуцагчид санал, шаардлага гаргах эрхтэй ба уг санал, шаардлага нь мөн зүйлийн 61.3-т заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 сарын 26-ны өдөр хариуцагчид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага /хх-11 тал/-ыг гаргасан, санал, шаардлага нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан /хх-18 тал/ байх тул нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь заалтад “хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.1 дахь заалтад заасан “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй”, мөн зүйлийн 61.5.2 дахь заалтад заасан “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй” гэх үндэслэл буюу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ.

Иймд хариуцагчийн гаргасан 2016 оны 9 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан санал, шаардлагыг хүлээн авч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа талаар болон тодорхой эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар дурдсан байх боловч тэдгээр нь шүүх хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, маргаанд хамааралгүй байна гэж шүүх үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-г 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Б.Л гийн 2016 оны 8 сарын 26-ны өдрийн санал шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Ч.Б-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу  2010 оны 5 сарын 1-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2018 оны 6 сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Ч.Б-г компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусдаар Ихэрнева ХХК-ийн захирал гэх нэрийг ашиглах, компанийг төлөөлөх, захирлын нэрийн өмнөөс  шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах бүрэн эрхгүй болсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 9-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР