Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2018/01153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот  хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ш.Ц

 

Хариуцагч: дүүрэг, өөрийн байранд байрлах, НЗДд холбогдох

 

НЗД бөгөөд оны дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дүүргийн дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн  төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: НЗ даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дүгээр захирамжаар  дүүргийн  дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. 2016 онд сургуулийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан хэд хэдэн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр зорилт болгон ажилласны дотор сургуулийн засвар, тохижилтын ажил байсан. Багш нар болон эцэг эх, төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар бүтээлч санал, санаачлага гарч байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурал болж сургуульдаа үлдэцтэй зүйл хийж бүтээхээр санал гарч, үүний тулд сургуулийн анги танхимын урсгал засвар, тохижилтын ажилд сурагч бүрийн эцэг эхчүүдээс 10,000 төгрөг гаргаж хандивлах шийдвэр гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүх багш ажилчдын нэгдсэн хурлыг хуралдуулсан. Тус хурлаас багш ажилчид 2 дугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллаа хандивлахаар шийдвэрлэсэн. Багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс 21,780,716 төгрөг, төсвөөс 14,800,000 төгрөг төвлөрснийг сургуулийн урсгал засвар, тохижилтын дараах ажлуудад зарцуулсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 11 сарын дундуур манай сургууль дээр ирж ажил байдалтай цаг гаруй хугацаанд танилцсан боловч сургуулийн захирал надад болон багш, ажилчдад ямар нэгэн тайлбар хийгээгүй яваад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр захирлын ажлыг хүлээлцүүлэх, хүлээн авах ажлын хэсэг НЗ даргын  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай захирамжийг танилцуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн илтгэх хуудсыг уншиж танилцахад гомдол гаргасан гэх 2 иргэн нь тус сургуульд багшаар ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа сургуулийн удирдлагаас удаа дараа арга хэмжээ, сануулга авч байсан хүмүүс болох Ч.Урантогос, Д.Баатардорж нар байсан бөгөөд өс хонзонгийн сэдэлттэй байхад Нийслэлийн боловсролын газар нөхцөл байдлыг үндэслэлтэйгээр судлан дүгнэлт гаргалгүй НЗДд санал оруулж, “Ажлаас халах” хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд НЗ даргын  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч НЗД бөгөөд шүүхэд болон төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тус дүүргийн 117 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж хуулийн хүрээнд хийгдсэн. Ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тайлан болон бусад баримтуудыг үндэслэн  дүүргийн  дугаар сургуулийн захирлыг НЗ даргын  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар захирамжаар ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ш.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэрээг дуусгавар болгон, цуцлахаар заасан. Захирал Ш.Ц хандив цуглуулж засварт зарцуулахыг хориглосон байхад багш, ажилчид болон сурагчдын эцэг эхчүүдээс хандив цуглуулсан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэж болохоор байна. Ш.Ц Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, БСШУСайд, Сангийн сайдын 2008 оны 56/64 дүгээр тушаал “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.8, 3.6, Засгийн газрын 2016 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1, 2.2, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтуудыг зөрчсөн. Илтгэх хуудас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулагдаж, 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Ц нь НЗ даргын тамгын газар, НЗДд холбогдуулж НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын  оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай захирамжийг хүчингүй болгуулж,  дүүргийн  дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НЗД нь “Ажилтан хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь улсын байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулах тухай НЗ даргын захирамж нь хуулийн дагуу гарсан үндэслэлтэй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Ц нь дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/151 дугаар захирамжаар тус дүүргийн дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

НЗ даргын  оны  дугаар сарын -ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухайдугаартай захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 30 дугаар зүйлийн 30.1.15, 40 дүгээр зүйлийг 40.7, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн  тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг үндэслэл болгон “Сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 1615 суралцагчаас тус бүр 10.000 төгрөг, төгсөгчдийн хандив нэрээр бага, дунд, ахлах бүлгийн зарим суралцагчаас нийт 1.800.000 төгрөг хураасан нь улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон” гэж Ш.Цад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан /хх-ийн 4 талд/ байна.

дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар ажлын хэсэг томилогдон иргэн Д.Б, Ч.У нарын өргөдөл гомдлын дагуу дугаар сургууль дээр  шалгалт хийж, илтгэх хуудсаар Нийслэлийн боловсролын газар болон Дүүргийн засаг даргад тус сургуулийн захирлыг ажлаас халах санал хүргүүлсэн байна.

 

Байгууллагын санхүүгийн байдлыг Дүүргийн дотоод хяналтын албаны аудитор Ш.Б шалгаж танилцуулга бичсэн ба танилцуулгад илэрсэн зөрчлийг нэрлэн заагаад Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4.5-д “ энэ хуулийн 25.2-25.8, 25.12, 28.6, 29.6-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалтын дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч арга хэмжээ тооцох нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэжээ.

 

Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ш.Болормаагийн танилцуулгыг хэлэлцэн Ш.Ц нь хандив нэрээр багш сурагчдаас нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн мөнгө хурааж өөрөө зарцуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”, 17.2-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн  17.1 дэх хэсэгт заасан хязгаарлалтанд хамаарахгүй бол авч болно”, 17.3.“Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтын 4 дэх зорилтын хүрээнд хийгдэх ажлын 4.2, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь аудиторын дүгнэлт, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзсэн Ажлын хэсгийн дүгнэлт бодитой биш үндэслэл муутай болжээ.

 

дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн оны  дугаар сарын -ний өдрийн дүгээр тогтоолоор тус сургуулийн 10 жилийн ойг 2017 оны 01 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгосон байна.

 

Сургууль төгсөгчдөөс сургуульдаа 1.800.000 төгрөг цуглуулж өгснөөр спорт зааланд белтаж /үзэгчийн суудал/, электрон онооны самбар хийсэн, хандивын мөнгийг бүрэн зарцуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байх ба энэ нь сургуулийн гадна тохижилт, сургуулийн хашааг шинэчилж бетонон суурь цутгах, сургуулийн хаалгыг шинэчлэх, довжоо дээр налуу зам бий болгох, цэцгийн мандалтай усан оргилуур, аквариум, унадаг дугуйн зогсоол, дуу бичлэгийн студитай болох, урлагийн заалны тайзыг өргөтгөх, сургуулийн гэрэлтдэг хаяг, усжуулалтын систем хийх, мөн цахим хичээл хийхэд зориулж 8 ангид телевизор тавих, бүх давхрыг ус цэвэршүүлэгчтэй болгох, сурагчдын бүтээлийн самбар хийх зэрэг ажлуудыг хийсэн нь гэрэл зураг холбогдох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хандиваар хийсэн ажил багш ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, сурагчдын суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулагдсан, багш ажилчид, сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн ба хандив албадлагын шинжтэй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн боловсролын газрын “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын урсгал засварын ажил зохион байгуулах зөвлөмж гарсан байх ба уг зөвлөмжид анги танхимын засварын ажлыг эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах, урсгал засварын зардлын тодорхой хувийг эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгжээс дэмжлэг авч гаргуулах асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж, эрх зүйн үндэслэлээр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.5, 14.1.6, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын “Чиглэл батлах тухай” 2007 оны 17 дугаар тушаалд заасан “Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гарсан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих”, “Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах”, “Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх” гэсэн эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн заалтуудыг /хх-ийн 54-56 тал/  тусгажээ.

 

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6 дахь заалтыг зөрчсөн гэж ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Гэтэл хандив нь хараахан байгууллагын эд хөрөнгө болоогүй байсны гадна түүнийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн байдал үгүй, ажил олгогчоос олгосон ямар эрх мэдлийг хэрхэн яаж хэтрүүлсэн нь ямар байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Захирал болон сургуулийн хамт олон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрсний дагуу сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, багш ажилчид, эцэг эхийн өгсөн хандивын мөнгийг сургуулийн тохижилт, ажиллах сурах нөхцөл сайжруулалтад зарцуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуултйн 17 дугаар зүйлийн 17.2-т харшлахгүй байх ба Нийслэлийн боловсролын газар эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр эцэг эхийн дэмжлэгийг авч болохыг зөвлөмжилсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан, хариуцсан мөнгө эд хөрөнгөтэйгөө холбоотой зөрчил гаргасан байхыг шаардах ба хандивын мөнгө нь ажил олгогчийн ажилтанд хариуцуулж өгсөн мөнгө, эд зүйл бишийн гадна байгууллагад, түүний хамт олонд хохиролтой байдал гараагүй байна.

 

Харин ажилтан бэлэн мөнгийг төрийн сангийн дансаар оруулж зарцуулаагүй, анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, тухайн үед кассын тайлан гаргаагүй байсан зөрчилтэй байсан байх ба энэ нь илүү захиргааны зөрчлийн шинжийг агуулж байх ба хандивын мөнгөний зарцуулалт бүрэн дуусаагүй байсан, тайланг гаргаагүй байсан гэсэн тайлбарыг харгалзан үзэхээр байжээ.

 

Тэгээд ч хөдөлмөрийн гэрээний 6.2.10-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон байх гэж оруулсан байх бөгөөд ажилтны хувьд санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан байдал тогтоогдоогүй. Ажил олгогчийн ажилтанд авсан ажлаас халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохироогүй гэж үзнэ.

 

Иймд Ш.Цыг  дүүргийн  дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,127,183 төгрөг: 21,5=өдөрт 52,427 төгрөг х 321 хоног/ нийт 16,829,104 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, НЗД бөгөөд оны дугаар сарын -ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу тооцсон болохыг дурьдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу НЗ даргын тамгын газарт Ш.Цын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ц нь НЗ даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц хариуцагч НЗ даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан НЗ даргын  оны дугаар сарын -ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тоот захирамжийг хүчингүй болгож, Ш.Цыг  дүүргийн  дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, НЗ даргын тамгын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,829,114 /арван зургаан сая найман зуун хорин есөн мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж Ш.Цад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг НЗ даргын тамгын газарт даалгасугай.    

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Ш.Цад олгож, НЗ даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 242,096 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

5.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНГЭРЭЛ