Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 203

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч *******, ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох  “5.00.000 төгрөгийн хохирол гаргуулах” тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв. 

           Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, дугаар баг, , 5- тоотод оршин суух, Улаанбаатар хот, дүүрэг, -р хороо 0- тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт РД:/ТГ-900/- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ******* би 99 онд төрсөн, одоо настай, Улаанбаатар хотын ШУТИС-ийн үйлдвэрлэлийн  технологийн  дээд сургуулийн дүгээр дамжааны дугаар курсэд сурдаг, оюутан.  Би Сэлэнгэ аймгийн ******* суманд ээжийн хамт ам бүл -уулаа  амьдарч байсан. Миний аав нь намайг настай байхад нас барсан. Ээж  нь  0 оны сард нас барж би ганцаараа үлдсэн. Ээжийн маань найз нар надад ээжийн чинь дүү талийгаачийн ажил явдлыг дуусгаад явахлдаа нилээд их зүйл аваад явчихлаа.Миний дүү гэр орондоо  ирж юм хумаа бүртгэж үз  гэж хэлсний дагуу  би 05 оны 0 сарын -ний  өдөр өвлийн   амралтаараа  Хөтөлд ирж  ээжийнхээ  эдэлж хэрэглэж байсан  зүйл болон гэр орныхоо эд хогшлыг үзсэн.  Энэ үедээ ээжийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, хувцас , мөнгөн аяга зэргийг  байхгүй байгааг мэдсэн. Энэ бүх зүйлийг миний ээжийн өргөмөл эгчийн нь охин болох  болох эгч надад хэлэхгүйгээр нууцаар аваад явсан байсан. Би түүнтэй  утсаар ярих гэсэн боловч  утсаа авахгүй байсан учир зуныхаа амралтаар  тосгонд очиж уулзахад би тэр юмнуудыг чинь  үгүй хийсэн, чамд өгөх зүйл байхгүй би чиний эхийг асарч мөнгө гаргасан тул чи надад мөнгө төл гэж  загнаж дарамталж намайг гэрээсээ  хөөсөн.  Дараа нь би  07 оны 05 сард Хөтөл дахь сум дундын шүүхэд  хандсан боловч  мэдээлэл лавлагааны ажилтан нь харъяалалын бус  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй  гээд буцаасан. Би манай гэрээс эд зүйл алга болсныг  05 оны 0 дугаар сарын -ний өдөр л мэдсэн. Харин ээжийн эгчийн охин эгч эд зүйлийг авч явсныг түүнтэй зун нь уулзаад баттай мэдэж шаардсан. Шаардахад  эд зүйлийг үгүй хийсэн гэдгээ   эгч өөрөө хэлсэн. Уг нь надад аав, ээжийн маань эдэлж хэрэглэж байсан зүйл юугаар ч  солихооргүй үнэтэй. Хэрэв аавын минь хэрэглэж байсан аяга, ээжий минь ээмжг, бөгж, хувцас байдаг бол би авмаар байна.

Иймд хариуцагч түүний манай гэрээс авч явсан эд зүйлийн үнэ 5.00.000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж байна гэх.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний ээж “” ХК-ийг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд ажиллаж байсан. Хөдөлмөрийн хортой, хэвийн бус нөхцөлд ажилдаг байсан болохоор мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа 0 хувь алдсан. Улмаар бие нь муудаж ердийн өвчнөөр 0 оны дүгээр сарын -нд нас барсан. Тухайн үед би сэтгэл санааны хямралд орж -5 сар шокын байдалд байсан. Ээжийн найз нөхөд нь “талийгаачийг өнгөрсний дараа ээжийн чинь эгчийнх нь хүүхэд гэр орноос нь нэлээн их зүйл аваад явчихлаа. Миний дүү ирж юм хумаа бүртгэж үз” гэж хэлэхээр нь 05 оны 0 дугаар сард өвлийн амралтаараа Хөтөлд гэртээ ирээд гэр орны эд зүйл болон ээжийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг бүртгэж үзсэн. Тэгээд ээжийн эдэлж хэрэглэж байсан хувцас, мөнгөн аяга, үнэт эдлэл зэрэг байхгүй байгааг мэдсэн. Миний ээжийн өргөмөл эгчийнх нь охин болох ******* эгч надад хэлэлгүйгээр нууцаар авч явсан. Утсаар холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. Зуны амралтаараа өөрт нь хэлэлгүйгээр тосгонд гэрт нь очиж уулзсан. Гэтэл “тэр эд зүйлсийг үгүй хийсэн, чамд өгөх зүйл байхгүй, чиний эхийг асарч байсан тул чи надад мөнгө төлнө” гэж загнаж, намайг гэрээсээ хөөсөн. Ээжийн минь эдэлж хэрэглэж байсан зүйлс надад юунаас ч илүү эрхэм. Тиймээс байгаа зүйлүүдийг нь авмаар байна

 

Хариуцагч; Сэлэнгэ аймаг, сумын, -р баг, , байр, орц, тоотод оршин суух, хувиараа ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт , /РД:МТ7500/ - нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...******* ээж талийгаач Ж. нь миний ээж дүү юм. Би Ж. эгчтэй багаасаа ойр дотно байж хамт өссөн. Эгчид дэм тус болж хүүхдүүдийг нь харж, өсгөлцөж ирсэн. Ж. эгч хань, хоёр хүүхдээ алдаж зовлон их үзсэн. Сүүлдээ бие нь муудаж, уушгины өвчин нь хүндэрч сүрьеэ болсон. Улмаар сэтгэл санаа нь хямарч сэтгэцийн өөрчлөлттэй болсноор эмнэлгээр их явдаг болсон. Энэ хугацаанд ******* нь хотод сургуульд сурдаг гээд ээжтэйгээ ойр байгаагүй, асарч тойглоогүй. Өвдөх үедээ намайг дууддаг. Би Улаанбаатар, Сэлэнгэ, аймгуудаар эмнэлэгээр дагуулж явдаг, эмчлүүлдэг, асардаг байсан. ******* нь хааяа ирхээрээ группийнх нь мөнгийг аваад явчихдаг. *******г багаас нь харж хандаж, гэрт нь хамт байдаг байсан. Хамгийн ойр дотнын хүн нь би. Гэтэл ээжийгээ өнгөрснөөс жилийн дараа гэнэт байсан, байгаагүй эд зүйл нэхэж байгааг нь гайхаж байна. Эгч минь амьд сэрүүн байхад гэрээр нь гарч орч байсан Байлаахүү түүний эхнэр Соёмбо нар нь өөрийн хүүхдээрээ үнэлгээ гаргуулж, өмгөөллийн хөлсийг нь өгч өнөөдөр ийм маргаан үүсгэж байна гэж бодож байна. Байлаахүү ахын эхнэр нь талийгаачид өглөгтэй байсан гэж талийгаач ярьдаг байсан. Энэ мөнгөө өгөхгүй байж, хүүхдэд сайн хүн болж ах дүүгээс нь салгана гэж байгаад гомдолтой байна. Үнэлгээ гаргасан комисст хүү оролцсон. Нэхэмжлэлд дурдагдсан ширхэг эд зүйлийн хэмжээ, граммыг нарийн сайн гаргаагүй. Александр шигтгээтэй алтан бөгжийг хулгайд алдаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Мөнгөн, сувдан шигтгээтэй хавчаар бол манай эмээгийн эмээгийнх. Энгэрийн зүүлт нь эмээгийнх. Жижиг мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аяга нь манай хүүгийн сүүн хадагтайгаа талийгаачийн гэрт нь байсан юм. Үнэгэн захтай дээлийг талийгаач богино загвартай болгосон. Алтан ээмэг, алтан гинжийг мэдэхгүй. Сувдан ээмэг, гинж бол байсан. Эдгээр эд зүйлсийг авахдаа талийгаачийн төрсөн ах асууж авсан болохоос худлаа хэлж, хулгай хийж аваагүй гэх.

 

Гэрч; аймаг, сум, - баг, -р хороо, -р байр, тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт , РД:/МТ009/- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Талийгаач Ж. бид хоёр 970 оноос бидний ээж аав нэг дор ажилладаг байсан. Төрөл садангийн холбоогүй, найз нөхдийн холбоотой байсан. Ж. 977 онд 0 дугаар ангиа төгсөөд сургуульд явсан. , Хөтөлөөр байгаа сурагтай байдаг байсан. Сүүлд ы айл болоод гэрээр нь хальт очиж байсан. Хамгийн сүүлд 0 оны дүгээр сард *******аар заалгаж эмнэлэгт нь очиж уулзсан бөгөөд тухайн үед Ж.ийн бие өвдсөн байсан. Хоёр хүүхэд, ханиа алдсан. Ганц хүү маань хотод байгаа гэж хэлсэн. Би эмнэлэгт удаа очсон. Сүүлд очиход *******, төрсөн ах нь байсан. Хүү нь бол байгаагүй. *******, талийгаач хоёр  нь садан төрлийн холбоотой. ******* нь хүнтэй суугаагүй байхдаа эгчийнд очиж хүүхэд харна гээд явдаг байсан. Талийгаач өргөмөл ганц эгчтэй. Тэр эгчийнх нь хүүхэд *******. Бас төрсөн нэг ахтай. Талийгаачийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлийнх нь талаар юу ярьж байгаад билээ, мөнгөн эдлэл, алтан ээмэг ярьсан. “Ээж чинь өнгөрсөн. Ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйлийг зүүхгүй яасан юм” гэж ******* хэлсэн. Тэгэхэд хажуунаас талийгаач ээжийн үлдээсэн юм бид хоёрт байх нь байгаа. Хүүдээ өгөөд бага сагийг нь ******* дүүдээ өгнө өө гэж хэлсэн. Тухайн үед талийгаач ухаан нь орон гаран байсан. Хүнтэй ярихтайгаа л байсан. Гэхдээ нэлээн дор байсан. Ж.ийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийнх нь талаар ээмэг, бөгж зэргийг нь бол хараагүй. Александр бөгж, үнэт эдлэл зэрэг байсан байх. Өвлөж үлдээсэн юм байгаа гэж хэлж байсан. Яг энэ байна гэж бол надад харуулаагүй. Намайг асарч тойглоод, ганц үлдсэнээс эмэгтэй нь ******* л байна. Эрэгтэй хүүхэд эзэн болж, хадгалж чадах болов уу даа гэсэн юм ярьж байх шиг байсан. Үгэн дотроос нь л тэгж ойлгосон. Ээж нь том том мөнгөн бөгж, ээмэг, том даруулга зүүдэг хүн байсан. Би өөрөө урт үстэй болохоор даруулга зүүх дуртай. Тэгээд танай ээж, манай ээж тийм даруулгатай байсан гээд яриад өнгөрсөн гэх.

 

 

           Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  зохигч, түүний өмгөөлөгч нарын  шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан  бичгийн чанартай  баримтуудыг шинжлэн судлаж;  ҮНДЭСЛЭХ НЬ;

           Нэхэмжлэгч ******* нь  ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл болох алтан бөгж, бусад эдлэлийн үнэ нийт  5.00.000  төгрөгийн хохиролыг  хариуцагч *******аас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй  гэж үзэв.

           Учир нь:  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 5.00.000 төгрөгийн хохирлоос нэхэмжлэгч  тал александр алтан бөгж буюу 7.000.000 төгрөг,  дунд гарын мөнгөн аяга буюу 50.000 төгрөгөөс татгалзсан, мөн биетээр  хүлээж авсан нэхий дээл буюу .000.000 төгрөг,  жижиг мөнгөн аяга буюу 50.000 төгрөг,  сувдан хавчаар буюу .00.000 төгрөг,  энгэрийн зүүлт буюу 00 000 төгрөг, нийт  0.00.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг хасч, үлдэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй  болох нь зохигч болон гэрчүүдийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тайлбар, үнэлгээний акт / хх – тал /,  Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хх – 7 тал /, хар зураг / хх -  - тал /, / хх -  -5 тал / шүүх хуралдааны 99 дугаар тэмдэглэлд тусгагдсан шүүх бүрэлдэхүүнээс ... үнэлгээний жагсаалтад дурдагсан 0 эд зүйл бүгд байгаа юм уу гэсэн асуултанд, хариуцагч *******аас өгсөн хариултандаа ... нэг бөгжийг сарын -ний өдөр гэрээсээ хулгайд алдсан, бусад эд зүйлс нь бүгд байгаа гэх, / хх - -75,9- тал /  гэрч , , , , , шүүх хуралдаанд оролцсон гэрч ******* нарын хууль  сануулан өгсөн мэдүүлэг зэргээр нэхэмжлэлд дурдсан  үнэт эдлэл болох александр алтан бөгж – ш, алтан ээмэг, гинж, дунд болон жижиг гарын мөнгөн аягууд, энгэрийн зүүлт, хавчаар, нэхий дээл  зэрэг нь  нэхэмжлэгч ******* талийгаач ээж ийн хууль ёсны өмчлөл, эзэмшлийнх бөгөөд уг эдлэлүүдийг амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан болох нь  нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Харин хариуцагчаас тайлбартаа ... мөнгөн, сувдан шигтгээтэй хавчаар бол манай эмээгийн эмээгийнх. Энгэрийн зүүлт нь эмээгийнх. Жижиг мөнгөн аяга байсан. Дунд гарын мөнгөн аяга нь манай хүүгийн сүүн хадагтайгаа талийгаачийн гэрт нь байсан юм. Үнэгэн захтай дээлийг талийгаач богино загвартай болгосон. Алтан ээмэг, алтан гинжийг мэдэхгүй. Сувдан ээмэг, гинж бол байсан. Эдгээр эд зүйлсийг авахдаа талийгаачийн төрсөн ах асууж авсан болохоос худлаа хэлж, хулгай хийж аваагүй, уг эдлэлүүдийн үнэлгээ өндөр,  үндэслэлгүй гаргасан байна гэж маргаж байгаа боловч  үүнийгээ шүүхэд баримтаар няцаагаагүй бөгөөд харин уг үнэлгээ үндэслэлтэй болох нь үнэлгээг гаргахад оролцсон комиссийн дарга ийн үнэлгээний талаар хууль сануулан өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэв.

           Мөн хариуцагч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.., дугаар зүйлийн .-д зааснаар уг үнэлгээг үндэслэлгүй гэж үзвэл  нотлох баримтаар няцаах, хүсэлт гаргах зэрэг эрх, үүрэгтэй бөгөөд тэрээр ийм хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

 

           Хууль зүйн үүднээс дүгнэхэд; Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50..-д зааснаар нас барагчийн төрүүлсэн хүүхэд болох ******* нь дээрх хөрөнгийг тэргүүн ээлжинд өвлөн авах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тэрээр мөн хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-д зааснаар уг хөрөнгийн өмчлөгч болсноор мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар ... өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

           Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.-д зааснаар ... хариуцагч ******* нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж өмчлөх эрхийг  зөрчсөн  нь тогтоогдож байх тул үүнээс учирсан хохирол болох 5 000 000  төгрөгийг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй байна.

           Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.5-д  зааснаар дээрх нэхэмжлэлийн зарим хэсэг болох 0 00 000 төгрөгийн шаардлгаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж,  зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.       

            Хэргийн – 7 дугаар талд авагдсан ******* ХААН болон Төрийн банкны дансны хуулга баримтуудыг хариуцагч талын хүсэлтээр шүүхэд татан авсан боловч энэхүү баримтыг шүүх хуралдаанд хариуцагчаас шижлэн судлаагүй бөгөөд хэргийн үйл баримт хийгээд хэрэг хянан шийдвэрлэхэд чухам ямар хамааралтай, ач холбогдолтой баримт болох нь тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .9-д зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57., 5 дугаар зүйлийн 5., 5. дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн 0 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийн 950 төгрөг төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, харуицагчаас  5.000.000 төгрөгөнд ногдох .950 төгрөгийн улсын тэмдэгтийн  хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., , дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.-д зааснаар *******аас 5.000.000 төгрөг гаргуулан  *******д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.5-д  зааснаар  0.00.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57., 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт тус тус зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас  шүүгчийн захирамжаар  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагчаас 5.000.000 төгрөгөнд ногдох .950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .9-д зааснаар хэргийн – 7 дугаар талд авагдсан ******* ХААН болон Төрийн банкны дансны хуулга баримтуудыг нолтох баримтуулаас хассугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 9.-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар 9.-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.МӨНХЦЭЦЭГ                                                     

                                               ШҮҮГЧИД                             Б.МӨНХЗУЛ

                                                                                           Л.ЭНХТАЙВАН