Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 170

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж Ц.Цогтзандан Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн улсын яллагч Н.Алтантүлхүүр насанд хүрээгүй хохирогч Э.Ангараг түүний хууль ёсны төлөөлөгч Я.Цогжиймаа  шүүгдэгч М.Энхтүвшин түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг  иргэдийн төлөөлөгч Г.Батхишиг иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн В  танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Должин овогт Мөнхтогтохын Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201525031573 дугаартай 186/2016/0218/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 28 настай эрэгтэй халх бүрэн дунд боловсролтой барилгачин үсчин мэргэжилтэй Сайн үсчин гоо сайханы салонд үсчин ажилтай ам бүл 1 Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 1 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй ял шийтгэл эдэлж байгаагүй Должин овогт Мөнхтогтохын Энхтүвшин /РД:КЛ88080611/  

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Д.Энхтүвшин нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатан гоо үсчин гоо сайхны газар дотор нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан мөн танхайрах явцдаа иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэгийн эзэмшлийн Хатан гоо үсчин гоо сайхны газар дотор байсан 2 ширхэг шилэн толины тавиурыг санаатай эвдэж нийт 60000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч М.Энхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2015 оны 10 дугаар сарын 24 өдөр би хуучин ажиллаж байсан үсчин дэрээ үйлчлүүлэгчийнхээ үсийг будаж өгөх гэж очсон. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс баяр тэмдэглэж байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Хамт ажилдаг байсан Бадамцэцэг нилээн муудсан байсан учраас хүүхдээ дуудуулсан байдаг. Тэгээд гаднаас Төрболд орж ирсэн. Араас нь Ангараг найзтайгаа орж ирсэн. Ангараг ээжийгээ явья гэж хэлээд байсан. тэгтэл Ангараг над руу миний ээжийг доромжиллоо гээд над руу дайраад хананд шахсан. Би салаад хэрүүл маргаан болох юм байна гээд гарах гэтэл намайг Бат-Ирээдүй гаргахгүй байсан. Би тэгэхээр нь найз Мягмарсүрэн рүү залгасан. Би тэгээд хохирогч Ангарагийг архины шил хажууд байхаар шууд аваад толгойн тус газар цохисон. Тэгээд хажуу талаас нэг нь намайг хавирч унагаан дээрээс өшиглөөд байсан. намайг хавирч унагаахад толь хагарсан. Намайг газарт унасан байхад дээрээс нүүр рүү өшиглөж үүдэн шүдийг хугалсан байсан. тэгээд удалгүй цагдаа орж ирээд аваад явсан гэв.

1.2. Насанд хүрээгүй  хохирогч Э.Ангараг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Тухайн хэрэг гардаг өдөр би найзуудтайгаа явж байхад ээж намайг  ажил дээр хүрээд ир гэж дуудсан. Эхлээд Төрболд ээжийн үсчний газар руу орсон. Арас нь Бат-Ирээдүй бид хоёр орсон. Тухайн үед Билэгт Энхтүвшин Бадамаа Одмаа нар согтуу байсан. Энхтүвшин Бадамаа нар хоорондоо маргалдаад байсан. тэгтэл хажуунаас Төрболд Энхтүвшинтэй маргаад байсан. Энхтүвшин би та нараас айхгүй шүү гээд байхаар нь би дуугүй бай гэж хэлсэн. Та нар олуулаа дээрэлхэж чадахгүй шүү гээд байсан. Энхтүвшин согтуу байсан учраас найзыг нь ирвэл явуулья гэж бодсон.  Энхтүвшин сандал дээр сууж байгаад найзыгаа орж ирэнгүүт миний толгой руу архины шилээр цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж байхад хамт байсан хүмүүс салгасан. Тэгээд Энхтүвшинтэй цагдаагийн хэлтэс орсон гэв. 

    1.3.Иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

    Хоёр: Шүүгдэгч хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1.Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийн:....2015 оны 10 дугаар сарын 24-ний орой би Мөнх-Оргил Бат-Ирээдүй Уужимбат Төрболд нарын хамтаар дадлагаасаа тарчихаад эмээ өвөөгийндөө очиж ээжтэйгээ уулзчихаад гараад гэрлүүгээ харих гээд явсан. Тэгтэл Төрболд манай ээж ажил дээрээ согтуу байна гэрлүү нь оруулаад өгчихье гэж бид нараас гуйсан.  Бид нар тэгье гээд манай байрны доор үйл ажиллагаа явуулдаг үсчиний газарт явж орсон. Энхтүвшин гэдэг ахтай Төрболдын ээж нь маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь Төрболд тэр ах руу хандаж та согтуу байна гэр орондоо харьж унт яриагаа маргааш үргэлжлүүл гэж хэлсэн. Энхтүвшин ах та нартай би ганцаараа зодолдоно. Та нар Тимон гэж мэдэх үү гэж асуугаад та нар бол миний хажууд юу ч биш би найзыгаа дуудлаа гэж хэлээд утсаар ярих гэж гадагшаа гарчихаад удалгүй орж ирээд би найзыгаа дуудчихлаа одоо наашаа ирж байгаа гэж хэлсэн тэгснээ муухай хараад л чимээгүй суугаад байсан. Удалгүй найз нь орж ирсэн. Тэгсэн чинь шууд л 38 гэсэн бичигтэй архины шил аваад миний толгойн ар дагз руу цохьсон. Би хэсэг ухаан алдаад толгой эргээд доошоо хараад суусан. Тэгээд толгой эргэх нь гайгүй болохоор нь гараараа дагзаа дартал цус гарч байсан. Би Энхтүвшин ахад хандаж та толгой хагалаад хаячихсан байна шүү дээ гэхэд надад ямар хамаатай юм бэ би та нарыг ална гээд дахиж цохих гээд дайрхаар нь би гарыг нь бариад хойшоо ухраад зайгаа бариад байсан чинь хоол хийдэг тогоогоор цохих гээд газар алдаж унагачихаад надруу заазуур бариад цохих гээд дайрхаар нь би гарыг нь бариад цаашаа түлхэсэн.  Тэгтэл гаднаас орж ирсэн найз нь Энхтүвшин ахыг барьж авснаа чи одоо болиоч гээд хана руу түлхээд нүүрлүү нь хэд хэдэн удаа цохьсон. Энхтүвшин ах найзруугаа сонин сонин харж байснаа надруу дайрахаа больчихсон юм. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ гүйгээд явчихсан юм. гэртээ байж байтал цагдаагаас ярьж байна гээд дуудахаар нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба намайг гомдол саналтай бол маргааш өглөө 10 цагт ирээд өргөдлөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ харьчихсан. Тэр үсчингийн газарт Төрболдын ээж болон хамт ажилладаг хоёр хүн байсан юм. Нэг хүн нь намайг Энхтүвшин ах архины шилээр цохихоос өмнө гараад явчихсан. Архины шилээр цохих үед миний найз нараас гадна Мийгаа гээд Энхтүвшин ахын найз мөн Төрболдын ээжтэй хамт ажилладаг шар үстэй ах байсан  өөр хүн байгаагүй  тэд нар бүгдээрээ нилээн согтолттой байсан  биеэ авч явах чадвар тэд нарт байгаагүй гэдгийг хэлмээр байна. 2 ширхэг 05 литрийн нэрийг нь мэдэхгүй архины шил байсан  өөр юм байгаагүй гэх мэдүүлэг. /хх 14-15/

             2.2. Иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэгийн:...Энхтүвшин нь хоол хийж иддэг нэг жижиг аягийг шидсэнээс газар унаад тэр аяга нь хагарсан. Халуун тогоо заазуур зэргийг шидсэн боловч халуун тогоо заазуур зэрэг нь эвдэрч хэв хэлбэрээ алдаагүй аяга нь бол 6500 төгрөгний үнэтэй аяга байгаа юм толь хагарсан асуудал байхгүй. Зөвхөн толин тавиурыг л хагалчихсан юм. Мөн хүн суудаг хуванцар сандал байсныг нь бас шидсэн. Тэр сандал нь хуванцар учраас эвдэрч хэв хэлбэрээ алдсан асуудал байхгүй. Би хуванцар сандал заазуур халуун тогоо зэргийг үнэлүүлэх шаардлага байхгүй. Эвдэрч хэмхэрээгүй  халуун тогоог 35000 төгрөгөөр үнэлнэ  заазуурыг 5000 төгрөгөөр үнэлнэ. Шилэн аяга буюу барианы шил байсныг бас хагалчихсан бөгөөд тэрийг бараг үнэлээд байх шаардлага алга. 1000 төгрөгөөр үнэлэх байх. Заазуурны хажууд байсан хутгыг бас газар авч шидсэн хутгыг бол 3000 төгрөгөөр үнэлэхэд хангалттай гэж бодож байна. Өөр ямар нэгэн эвдэлж хэмхэлсэн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. /хх 18-19/

2.3. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ж.Бадамцэцэгийн:…2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатан гоо үсчин гоо сайхны салонд орой 20 цагийн орчимд Энхтүвшин манай ажил дээр ирсэн байсан. Тухайн үед бид нар үйлдвэрлэл үйлчилгээний баярыг тэмдэглэсэн юм. Тэгээд Энхтүвшин Билэгт Сүлдээ нарын хамт 1 шил архи хувааж уусан нэмж Энхтүвшин 1 шил архи авсан байсан. Удалгүй Энхтүвшингийн нэг найз нь байсан. Би хамт байж байгаад Ангараг Ирээдүй өөрийн хүү Төрболд нарыг салон дээрээ үлдээчихээд буцаад ирэхэд хэрүүл болчихсон байсан. Ямар учраас хэрүүл болсон бэ гэхээр нь Энхтүвшингийн гар утсыг Энхтүвшингийн найз нь гээд ирсэн байсан залуу нь Ангарагт өгөөд наад утсаа авч бай гээд алга болгочих гээд байна гэж хэлчихээд өгчихсөн байсан юм. Тэгтэл Энхтүвшин нь энэ асуудлыг ойлгохгүй тэр найздаа агсам тавиад орилж хашигчаад сандал барьж авч чулуудаад манай салоны шилэн тавиур үсчингийн суудлын тавиур зэргийг хагалсан. Тухайн үед манай хүүхдийн найзууд нь ирчихсэн байсан бөгөөд манай хүүгийн найз Ангарагыг утас хулгайлсан гэж хардсан юм шиг байна лээ тэгээд л архины шилээр толгой руу нь цохиод авч байсан санагдаж байна. Тухайн үед би тэд нартай хамт 1 шил архи хуваагаад уучихсан дээрээс нь салоныг ганцаараа хариуцаад ажиллуулж байсан болохоор эд зүйл эвдэлчихвий гэж их санаа зовож байснаас болоод өөрийн хүү болон найзуудыг нь анхаараагүй юм. Тэгээд Ангарагийн толгойг архины шилээр цохихоор нь бид нарын нэг нь цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг. /хх-20/

2.4. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Билэгтийн:…2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ахуйн үйлчилгээний баяр гээд Бадамаа Сүлдээ бид гурав нэг шил 05 литрийн цагаан архи уугаад сууж байтал гаднаас Энхтүвшин орж ирээд нэг шил 075 литрийн архи авчирсан. Тэгээд тэрийг нь ууж байгаад л согтоод тасраад унтаад өгсөн байсан. Өглөө нь 05 цаг өнгөрч байхад сэрсэн чинь үсчингийн өрөөний шал нь цус нөж болчихсон угаалтуурын хажуу талын шилэн тавиур нь хагарчихсан байсан ба хоол унд хийж иддэг байсан сав суулга газар уначихсан байхаар нь юу болсон юм бол гэж бодож байгаад унтаад өгсөн юм. Тэгсэн чинь Бадамаа 09 цаг болж байхад орж ирээд Бадамаагийн хамтаар үсчингийн газраа цэвэрлэж байтал гаднаас Сүлдээ орж ирсэн  тэгээд юу болсон юм бэ гэхэд Бадмаагийн хүүтэй нь Энхтүвшин маргалдаж муудалцаад зодолсон юм ярьж байсан өөр мэдэх зүйл алга байна. Надад мэдэж байгаа зүйл огт алга байна. Манай үсчингийн газар нь 2 өрөөтэй бөгөөд би гоо сайханчийн өрөөнд нь ороод орон дээр нь унтаад өгсөн байсан юм  хэн хэн нь их согтсон байсан талаар надад мэдэх зүйл огт алга байна гэх мэдүүлэг. /хх-24/

            2.5. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Э.Төрмөнхийн:…2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад ээжийг ажлаас нь авах гээд очтол найз Ангарагийг тэнд ажилладаг Энхтүвшин гээд ах архины шилээр цохьсон  юм. Ангараг угаалтуурт толгойгоо угаагаад зогсож байсан ба Энхтүвшин ах хажууд нь зүгээр зогсож байсан юм. Намайг байхад тэр хоёр хоорондоо дахиж муудалцсан асуудал үүсгээгүй. Ангараг явсны дараа Энхтүвшин ах утсаа нэхээд эхэлсэн бөгөөд шууд цагдаад утсаа алдчихсан гээд дуудлага өгөөд цагдаа нар ирсний дараа Ангарагаас бусад бүх хүүхдүүд байсан учраас тэд нарыг нэгжээд утас нь гараагүй бөгөөд Энхтүвшин буюу Тимон ахын найз нь Мөөгий нь Ангарагт утсыг нь өгч явуулсан гэж хэлэхэд Ангарагийг гэрээс нь дуудаж гаргаж ирэхэд Ангараг утсыг нь халааснаасаа гаргаж ирсэн ба Ангараг Энхтүвшин ах хоёрыг цагдаа нар машиндаа суулгаад цагдаа руу аваад явчихсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-25/

2.6. Насанд хүрээгүй гэрч Э.Төрболдийн:…2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Чика дэлгүүрийн үүдэнд найз нар болох Бат-Ирээдүй Ангараг Уужимбат Мөнх-Оргил нартай уулзалдаад юм яриад сууж байгаад тарахаар болсон. Манай ээж тухайн өдөр ажил дээрээ архи уучихсан байсан учраас ээжийг оруулаад өгчихье гэж тэд нартай ярилцсан чинь бүгдээрээ зөвшөөрсөн. Тэгэхээр нь Ангараг Бат-Ирээдүй Уужимбат нарын хамтаар ээжийн үсчний газарт явж очсон юм. Тэд нар тухайн үсчний газарт хэр хэмжээний архи уусныг мэдэхгүй гэхдээ ээжээс бага зэрэг архи үнэртэж байсан. Нөгөө хоёр ах болохоор нилээн согтчихсон байсан бөгөөд Ангараг Бат-Ирээдүй хоёр үсчний хүлээлгийн сандал дээр суусан. Тэгэхэд Энхтүвшин ахыг үсчингээ хаагаад гарцгаая гэж хэлэхэд би хононо та нар явцгаа гэж хэлэхэд ээж энд хонож болохгүй түлхүүр өг гээд нэхэхэд Энхтүвшин ах нилээн согтуу байсан учраас бид нарлуу орилж чарлаад мөн ээжрүү орилоод би хононо гээд байсан. Тэгэхээр нь би та одоо гар яв гэж хэлэхэд Энхтүвшин ах надад хандаж та нар олуулаа ирчихээд намайг дээрэлхэх гэж оролдлоо би атаман та нар Тимон гэж мэдэх үү гээд л орилж байгаад нэг найзруугаа утсаар яоьсан. Тэр хүнтэй утсаар ярьж байхдаа орж гараад байсан бөгөөд Мийгаа гээд ахыг дуудаад байсан ба намайг энд хэдэн банди нар зодчихлоо гээд худлаа яриад байсан чинь удалгүй найз нь ирсэн. Тэгэхэд Энхтүвшин ах зүв зүгээр сууж байсан. Ангарагийг араас нь архины шилээр толгойн тус газар нь цохьсон. Тэгэхэд нь Бат-Ирээдүй бид хоёр салгахад Ангараг өөрөөсөө Энхтүвшин ахыг түлхэж холдуулахад нь Бат-Ирээдүй бид хоёр Энхтүвшин ахыг хананд  бариад зогссон. Тэгэхэд үсчингийн газарт хоол хийж иддэг хутга варианы шил болон аяга таваг хоол хийж иддэг тогоо зэргийг Ангараглуу шидсэн. Нэг шидсэн аяга нь үүдний хажууд байдаг жижигхэн хэмжээтэй толийг оноод хагалчихсан юм. Тэгэхэд Мийгаа гээд найз нь хүрч ирээд Энхтүвшин ахыг жаахан хүүхэд зод гэж дуудаж байгаа юм уу гээд чамайг яагаа ч үгүй л байна шүү дээ гэж хэлэхэд өөдөөс нь орилж чарлаад байсан учраас Мийгаа ах шүдрүү нь хоёр удаа үсчингийн толгой угаадаг угаалтуур дээр дарж байгаад цохьсон юм. Тэгснээ Мийгаа ах босч ирээд Энхтүвшингийн утсыг нь авчихсан байсан ба Ангарагт хандаж толгойныхоо оёдлыг тавиулаад үзүүлж харуулж эмчилгээгээ хийлгэчихээд утсыг нь буцааж өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгтэл Энхтүвшин ах миний утас алга болчихлоо гээд цагдаа дуудчихсан юм. Цагдаа ирэх үед Ангарагийг гэрийнхэн нь дуудаад байсан учраас явчихсан байсан юм. Ангараг заавал хэрэгтэй гээд буцаж дуудуулсаар байгаад авчруулаад цагдаа нар Ангарагийг дагуулаад цагдааруу явсан юм өөр мэдэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх 27-29/

2.7. Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Ирээдүйгийн:…2015 оны 10 дугаар сарын  24-ны өдөр орой харанхуй болчихсон байхад Төрболд Ангараг Мөнх-Оргил Уужимбат нарын хамтаар ПС тоглож байгаад гарч ирээд тарах гэж байтал Төрболд ээжийн ажилруу хамт очоод ээжийг гэрт оруулж өгье гэж хэлсэн. Тэгээд бид нар Төрболдын ээжийнх нь ажил дээр очсон юм. Тэгэхэд ээж нь Ангарагийг архины шилээр цохьсон тэгээд  маргалдаад байхаар нь Төрболд дундуур нь ороод та нар эрүүлдээ маргаанаа хий гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах та нар намайг таних уу Тимон гэж мэдэх үү би бол атаман та нар бүгдээрээ надтай зодолдох уу гэснээ би нэг найзаа дуудна гээд утсаар яриад орж гараад байсан юм. Тухайн үед би үсчингийн суудал дээр суугаад зүүн талд нь Төрболд босоогоороо зогсоод Ангараг хүлээлгийн сандал дээр буруу хараад сууж байсан ба Тимон гэж өөрийгөө дуудаад байсан  ах буцаж орж ирээд Ангарагийн ар талд суусан юм. Тэгээд Уужимбат Мөнх-Оргил хоёр гадагшаа гарчихсан юм. Тэгтэл гаднаас Тимон гээд байсан ахын найз нь ороод ирсэн юм. Тэгэхэд нөгөө Тимон гээд байсан ах босч ирэнгүүтээ хөл доороо тавиад ууж байсан архиныхаа шилийг аваад шууд Ангарагийн толгойруу нь цохьсон. Тэгснээ халуун тогоо барьж аваад шидэх гэхээр нь би дундуур нь ороод халуун тогоог нь бариад авсан. Тэгсэн чинь дахиад суудаг хуванцар сандал аваад бас цохих гэж дайрахаар нь би булаагаад авчихсан юм гэтэл аяга аваад шууд Ангарагруу шидсэн чинь Ангараг бултаад оногдоогүй гэтэл гаднаас Уужимбат Мөнх-Оргил хоёр ороод ирэхээр нь би тэд нарыг гар гээд хаалгаа бариад зогсож байтал Тимон гээд байсан ах хүрч ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би харилцан заамдалцаад зогсож байтал Тимон гээд байсан ахын найз нь Тимоныг хацарлуу нь алгадаад суу гээд үсчингийн угаалтууртай сандал дээр суулгасан. Тэгсэн чинь Тимон урдаа байсан аягыг аваад надруу шидэх гэж байтал Төрмөнх тэр аягыг нь булаагаад авчихсан юм. Тэгсэн чинь нөгөө найз нь Тимоныг угаалтуур дээр дарж байгаад нүүрлүү нь 2 удаа гараараа цохьсон. Тэгэхэд цаана Ангараг толгойгоо угаагаад байж байтал нөгөө ах босч ирэнгүүтээ дахиад Ангарагтай маргалдаад зууралдаад авсан юм. Тэгсэн чинь нөгөө найз нь Тимон гээд байсан ахыг хажуу талаас нь татаж аваад амруу нь нэг удаа гараараа цохьчихсон юм. Тэгэхэд Тимон нь газар уначихаад босч ирээд Ангарагийн хажууд байсан сандал дээр суусан. Тэгсэн чинь Тимоны найз нь Тимоныг чи надаар бацаанууд зодуулах гэлээ гээд 4-5 удаа дахиад цохьсон. Тэгээд бид нар бөөнөөрөө гарцгаатал Тимон гээд өөрийгөө дуудаад байсан ахын архи нь бага зэрэг гараад миний утас алга болчихлоо гээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Ангараг гэрлүүгээ явчихсан байсан ба тимон гээд байсан ахын найз нь Тимон ахын гар утсыг нь аваад Ангарагт өгчихсөн байсан ба хохирол төлбөрөө барагдуулж аваарай гээд байсан юм. Цагдаа нар Ангарагийг буцааж дуудаад цагдааруу нөгөө Тимон гээд байсан ахын хамтаар дагуулаад явчихсан. Өөр надад мэдэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх 30-32/

2.8. Насанд хүрээгүй гэрч Г.Мөнх-Оргилын:…2015 оны 10 дугаар сарын       24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62-р байрны 1 давхарт байрлах манай найз Төрболдын ээжийнх нь ажилладаг үсчингийн газарт Төрболд Ангараг Уужимбат Төрмөнх Бат-Ирээдүй нарын хамт Төрөөгийн ээжийг авч гэрт нь хүргэж өгөхөөр очсон. Тэгтэл Төрөөгийн ээж архи уусан байдалтай Тимон гэж дууддаг ахтай маргалдчихсан байсан юунаас болж яагаад маргасан талаар би мэдэхгүй тэгээд Төрөө Тимон гэж дууддаг ахад хандан Та архи уусан байна унтаж амар би ээжийгээ аваад явлаа гэж хэлтэл Тимон  та нар олуулаа нийлж намайг зодох гээд байгаа юм уу гэж хэлээд уурлаад гарч утсаар яриад байсан. Тэгээд орой 22 цагийн орчимд миний утасруу залгаад би үсчингээс утсаар ярих гээд гарахад надтай зөрөөд том биетэй 30 орчим насны Мийгаа гэж дууддаг ах орсон тэгээд би утсаар ярьчихаад 3 орчим минутын дараа ороход Ангарагийн толгойноос цус гарсан байдалтай газар шил хагарч эмх замбараагүй болчихсон Тимон гэж дууддаг ах  Ангарагийг зодох гээд дайраад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Тимон ах утсаа хайгаад олохгүй байсан бөгөөд сүүлд ирсэн Мийгаа гэх ах тэр утсыг нь Ангарагт гаргаж өгөөд цагдаа сэргийлэх гээд хэрэггүй эм эмчилгээний зардлаа гаргуулж авсаныхаа дараа утсыг өгөөрэй гэж хэлээд өгч байсан гэх мэдүүлэг.        /хх 33-34/

2.9. Насанд хүрээгүй гэрч Б.Уужимбатын:…Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай найз Төрболдын ээжийн ажилладаг үсчиний газарт Ангараг Бат-Ирээдүй Мөнх-Оргил Төрболд бид нар очсон. Тэгтэл тэнд Төрболдын ээжээс нь гадна хоёр эрэгтэй хүн Төрболдын ээжтэй нь хамт архи ууж байсан юм. Тэгээд тэд нар архиа ууж дуусгаад явцгаахаар болоод Төрболд ээжийгээ дагуулаад гарах гэтэл хамт архи ууж байсан Тимон гэдэг залуу нь жаахан юм ярьж сууя гэж хэлэхэд бид нар та согтуу байна гэртээ харьж унтчих гэж хэлсэн. Тэгтэл тэр Тимон гэдэг нь та нар олуулаа намайг нийлж байгаад дээрэлхэж байгаа юм уу гэсэн утгатай зүйл хэлээд би найзыгаа дуудна гээд хүмүүс рүү залгаад байсан. Тэгээд Бат-Ирээдүй Мөнх-Оргил Төрболд нар тухайн үед нээх юм бодолгүй гадаа гараад зогсож байтал Бат-Ирээдүй Мөнх-Оргил Төрболд гурав гэнэт гүйлдээд цаашаа яваад өгсөн. Би тэр гурвын араас нь алхаж байгаад үсчний цонхоор дотогш харахад Ангараг өрөөний голд үсчингийн сандал дээр толгойныхоо арын хэсгийг барьчихсан доошоо тонгойсон байдалтай байсан. Би тэгээд дотогш орох үед Тимонтой нь хамт явж байсан залуу нь одоо боль гээд Ангараг Тимон хоёрыг холдуулах үйлдэл хийгээд байсан. Тэгэхээр нь би буцаад гарчихсан. Манай найз нар үүдэн дээр нь зогсож байсан учраас орж чадалгүй тэндээ үлдсэн гэх мэдүүлэг. /хх 35-36/

2.10. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Энхсүлдийн:…2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ажил тарсны дараа Ахуйн үйлчилгээний баяр гээд ажлын эгч Бадамцэцэг Билэгт ах бид гурав 05 литрийн нэг шил архи уугаад сууж байтал гаднаас Энхтүвшин ороод ирсэн юм. Тэгээд тэр архиа ууж дуусгаад дахиж нэг шил архи Энхтүвшин авчираад уугаад сууж байсан бөгөөд би согтоод унтаад өгсөн байна лээ. Тэгээд  23 цаг өнгөрч байхад сэрэхэд цагдаа нар ирчихсэн шал цус нөж болчихсон шилний хагархай болчихсон байхаар нь юу болсон юм бэ гэхэд дуугарах хүн байхгүй байсан ба Энхтүвшин л орилж хашгираад миний утас алга болчихоод байна гээд байхаар нь болиоч пизда минь гэж хэлээд сууж байтал удалгүй цагдаа нар Энхтүвшинг аваад явчихаар нь гэртээ харьж унтаж амарчихаад өглөө нь ирээд цэвэрлэгээ хийлцээд ажлаа хийсэн ба өчигдөр юу болсон юм бэ гэхэд Бадамцэцэг эгч Энхтүвшин агсам тавьсан л гэж хэлсэн. Харин дараа нь цагдаа дээр өргөдөл өгсөн барьсан гэхээр нь юу болсон юм бэ гэхэд Энхтүвшин хүүхдийн толгой архины шилээр хага цохьсон гэж хэлж байсан юм. Өөр надад мэдэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх-38/

2.11. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мөнхбаярын:…Энхтүвшин бид хоёр багийн найзууд бөгөөд Энхтүвшин нь зан байдлын хувьд төлөв даруу найзууд дундаа нэр хүнд сайтай их тусархаг хүн архи дарс хэрэглээд байдаггүй гэх мэдүүлэг. /хх-39/

2.12. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батбаярын:…Бид хоёр багаасаа найзалж байгаа Энхтүвшин нь зан байдлын хувьд даруу төлөв зантай найз нар дундаа нэр хүнд сайтай архи тамхи хэрэглэдэггүй хорт муу зуршилгүй хүнтэй муудалцаад байдаггүй гэх мэдүүлэг. /хх 40-41/

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15754 тоот актын:

1. Ангарагийн биед тухайн үед дагзанд зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл учирчээ.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

    Шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт. /хх-43/

2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15725 тоот актын:

1. Энхтүвшингийн биед 1 шүдний булгарал 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт. /хх-н 45/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.Хавтаст хэргээс хх 24-26 гэрч Б.Билэгтийн мэдүүлэг хх 27-29 гэрч Э.Төрболдийн мэдүүлэг хх 189 гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг хх 30-32 гэрч Б.Бат-Ирээдүйн мэдүүлэг хх 188 гэрч Н.Төрболдийн мэдүүлэг хх 33-34  гэрч Г.Мөнх-Оргилын мэдүүлэг хх 39-40 гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг хх 6-11 хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хх 11 фото зураг хх 12 эд зүйлийн үнэлгээ хх 25 гэрч Ж.Бадамцэцэгийн мэдүүлэг хх 30 гэрч Б.Бат-Ирээдүйн мэдүүлэг хх 39-40 гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг хх 43 шинжээчийн дүгнэлт хх 45 шинжээчийн дүгнэлт хх 59 сэжигтэн Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг хх 68 Б.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх 115 гэрч Ж.Бадамцэцэгийн тодорхойлолт хх 184-188 хохирогч Э.Ангарагийн мэдүүлэг хх 221 эд зүйлийн үнэлгээ шинээр өгсөн баримт 4 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                     

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Д.Энхтүвшин нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний орой 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатан гоо үсчин гоо сайхны газарт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Э.Ангарагийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн түүний толгойн тус газарт цохиж  дагзанд зөөлөн эдийн няцрал шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь насанд  хүрээгүй хохирогч Э.Ангарагийн.... Та нар Тимон гэж мэдэх үү гэж асуугаад та нар бол миний хажууд юу ч биш би найзыгаа дуудлаа гэж хэлээд утсаар ярих гэж гадагшаа гарчихаад удалгүй орж ирээд би найзыгаа дуудчихлаа одоо наашаа ирж байгаа гэж хэлсэн тэгснээ муухай хараад л чимээгүй суугаад байсан. Удалгүй найз нь орж ирсэн. Тэгсэн чинь шууд л 38 гэсэн бичигтэй архины шил аваад миний толгойн ар дагз руу цохьсон. Би хэсэг ухаан алдаад толгой эргээд доошоо хараад суусан... хоол хийдэг тогоогоор цохих гээд  мөн заазуур бариад цохих гээд дайрхаар нь би гарыг нь бариад цаашаа түлхэсэн.  Тэгтэл гаднаас орж ирсэн найз нь Энхтүвшин ахыг барьж авснаа чи одоо болиоч гээд хана руу түлхээд нүүрлүү нь хэд хэдэн удаа цохьсон....гэх мэдүүлэг /хх 14-15/ гэрч Ж.Бадамцэцэгийн...тухайн үед манай хүүхдийн найзууд нь ирчихсэн байсан бөгөөд манай хүүгийн найз Ангарагийг утас хулгайлсан гэж хардсан юм шиг байна лээ тэгээд л архины шилээр толгой руу нь цохиод авч байсан санагдаж байна....гэх мэдүүлэг / хх-20/ гэрч  Б.Билэгтийн... тэгээд тэрийг нь ууж байгаад л согтоод тасраад унтаад өгсөн байсан. Өглөө нь 05 цаг өнгөрч байхад сэрсэн чинь үсчингийн өрөөний шал нь цус нөж болчихсон....байхаар нь юу болсон юм бол гэж бодож байгаад унтаад өгсөн юм. Тэгсэн чинь Бадамаа 09 цаг болж байхад орж ирээд Бадамаагийн хамтаар үсчингийн газраа цэвэрлэж байтал гаднаас Сүлдээ орж ирсэн  тэгээд юу болсон юм бэ гэхэд Бадмаагийн хүүтэй нь Энхтүвшин маргалдаж муудалцаад зодолсон юм ярьж байсан....гэх мэдүүлэг / хх-24/ гэрч  Э.Төрмөнхийн... 2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад ээжийг ажлаас нь авах гээд очтол найз Ангарагийг тэнд ажилладаг Энхтүвшин гээд ах архины шилээр цохьсон  юм. Ангараг угаалтуурт толгойгоо угаагаад зогсож байсан ба Энхтүвшин ах хажууд нь зүгээр зогсож байсан юм....гэх мэдүүлэг /хх-25/ гэрч  Э.Төрболдын... Энхтүвшин ах надад хандаж та нар олуулаа ирчихээд намайг дээрэлхэх гэж оролдлоо би атаман та нар Тимон гэж мэдэх үү гээд л орилж хашгираад байсан... тэгээд Энхтүвшин ах зүв зүгээр сууж байсан Ангарагийг араас нь архины шилээр толгойн тус газар нь цохьсон. Тэгэхэд нь Бат-Ирээдүй бид хоёр салгахад Ангараг өөрөөсөө Энхтүвшин ахыг түлхэж холдуулахад нь Бат-Ирээдүй бид хоёр Энхтүвшин ахыг хананд  бариад зогссон. Тэгэхэд үсчингийн газарт хоол хийж иддэг хутга варианы шил болон аяга таваг хоол хийж иддэг тогоо зэргийг Ангараг руу шидсэн.....гэх мэдүүлэг / хх 27-29/  гэрч Б.Бат-Ирээдүйгийн....тэгэхэд нөгөө Тимон гээд байсан ах босч ирэнгүүтээ хөл доороо тавиад ууж байсан архиныхаа шилийг аваад шууд Ангарагийн толгойруу нь цохьсон. Тэгснээ халуун тогоо барьж аваад шидэх гэхээр нь би дундуур нь ороод халуун тогоог нь бариад авсан. Тэгсэн чинь дахиад суудаг хуванцар сандал аваад бас цохих гэж дайрахаар нь би булаагаад авчихсан юм гэтэл аяга аваад шууд Ангарагруу шидсэн чинь Ангараг бултаад оногдоогүй....гэх мэдүүлэг /хх 30-32/  гэрч  Г.Мөнх-Оргилын.... тэгээд би утсаар ярьчихаад 3 орчим минутын дараа ороход Э.Ангарагийн толгойноос цус гарсан байдалтай газар шил хагарч эмх замбараагүй болчихсон Тимон гэж дууддаг ах  Ангарагийг зодох гээд дайраад байсан...гэх мэдүүлэг / хх 33-34/  гэрч  Б.Уужимбатын.... би тэр гурвын араас нь алхаж байгаад үсчний цонхоор дотогш харахад  Э.Ангараг өрөөний голд үсчингийн сандал дээр толгойныхоо арын хэсгийг барьчихсан доошоо тонгойсон байдалтай байсан....гэх мэдүүлэг  /хх 35-36/ шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15754 дугаартай  актанд: Э.Ангарагийн биед тухайн үед дагзанд зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл учирчээ дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч М.Отгонбаатар гэсэн дүгнэлт /хх-43/ шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Энхтүвшин нь хэргийн  талаар маргаагүй өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Энхтүвшинд холбогдуулан  181 дүгээр зүйлийн  181.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Энхтүвшинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчин зэвсгийн чанартай  зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хуулийн хууль ёсны шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг тус тус баримтлан ял эрүүгийн  хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх үзлээ.

            Харин прокуророос  шүүгдэгч  М.Энхтүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь   үндэслэлтэй байна гэж  шүүх  үзлээ.

Учир нь:  бусдын  эд хөрөнгийг санаатайгаар  устгасан гэмтээсэн гэмт хэрэг маань  өөрөө хохирлын хэмжээ  шаарддаггүй хэдий ч хохирогчийн гомдлоор эрүүгийн  хэрэг үүсч  шалгагддаг  гэмт хэрэг юм.  Хохирогч буюу Ж.Бадамцэцэгийн хувьд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдол өгч  шалгуулаагүй  мөн хавтаст хэрэгт гэрч Э.Төрболдын...толь  бол хагараагүй юм  байна лээ шилэн  тавиурлуу  аяга  шидэж хагалсан уу М.Энхтүвшин ахыг  найз нь  түлхээд хагалсан уу гэдгийг  санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-188/ иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэгийн...толь хагалаагүй гэх мэдүүлэг /хх-19/ гэрч Э.Энхсүлдийн....23 цаг  өнгөрч  байхад  сэрэхэд цагдаа нар ирчихсэн шал  цус  мөн шилний хагархай болчихсон байхаар нь юу  болсон  юм  вэ гэхэд  дуугарах хүн байхгүй байсан  өөр надад мэдэх   зүйл  байхгүй  байна гэх мэдүүлэг /хх-38/  гэрч Б.Уужимбатын....Э.Ангараг өрөөний  голд үсчингийн сандал дээр толгойныхоо ар хэсгийг барьчихсан  доошоо  тонгойсон  байдалтай байсан  юм. Би тэгээд  дотогш ороход Тимонтой хамт явж  байсан залуу  нь одоо  боль гээд Ангараг Тимон хоёрыг холдуулах үйлдэл хийгээд байсан өөр мэдэх  зүйл  алга байна гэх мэдүүлэг /хх-36/  зэргээр  М.Энхтүвшин нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан  болох нь нотлогдохгүй байна.    

Хохирогч Э.Ангараг иргэний нэхэмжлэгч Ж.Бадамцэцэг нар  нэхэмжлэх зүйл  байхгүй гомдол саналгүй  болно гэж байх тул шүүгдэгчийг бусдад  учруулсан хохирлыг  нөхөн төлсөн гэм  хорыг  арилгасан  гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал учруулсан хор уршиг хохирлын хэр хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.3. 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч  үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  эд зүйлгүй  болохыг  дурьдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.2 283 286 290 294 297 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Прокуророос Должин овогт Мөнхтогтохын Энхтүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

     2. Шүүгдэгч Должин овогт Мөнхтогтохын Энхтүвшинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчин зэвсгийн чанартай  зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтүвшинг 3 /гурван/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Энхтүвшинд оногдуулсан 3 /гурван жил/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтүвшингийн цагдан хоригдсоныг 90 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч М.Энхтүвшин нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Энхтүшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

    8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхтүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ

                                   

                                        ШҮҮГЧИД                              Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                        Н.БАЯРМАА