Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1609

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/01609

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны 721 тоотод оршин суух Чонос овогт Боовойн Т /РД:УД88082706/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-67/1, Номин юнайтед төвийн 5 давхарт байрлах “Н”ХХК /РД: 2705392/-д холбогдох

            ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын  зөрүү болох 67.665.113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхтуул, Х.Хадбаатар, Л.Батбаяр, гэрч М.Нарантунгалаг, Б.Булганаа, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Батчимэг, Т.Мөнхдэлгэр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус  дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн  “Н” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн “Эрх зүйн газар”-ын Авлага барагдуулах албанд хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж байсан.  Анх Н ХХК-ийг сонгож ажиллах болсон шалтгааны талаар яривал анх “Н” ХХК-д ажилд орохын өмнө миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнээр буюу одоогоор Шүүхийн хэргийн хөдөлгөөн хариуцсан даргын орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд миний албан тушаалын үндсэн цалин 800,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм. Ингээд 2016 оны 08 сард “Н” ХХК-иас “Хуулийн зөвлөх”-н байнгын ажлын байрны нийтэд зарласан зарын дагуу анкет өгч, хариуцсан хүний нөөцтэй уулзаж, сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, холбогдох захирлуудтай уулзаж ажлын ярилцлаганд орсон бөгөөд мөн хүний нөөцийн зүгээс тухайн үед “Н” ХХК-н хэмжээнд даган мөрддөг “Цалин хөлс тооцох олгох журам” болон 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг батлах тухай” тушаал зэргийг надад тухайн үед танилцуулж байсан. Хэдийгээр тухайн үед “Н” ХХК-ийн зүгээс санал болгосон “Хуулийн зөвлөх” албан тушаалын үндсэн цалин нь 750.000 төгрөг байсан боловч энэхүү үндсэн цалин дээр нэмэгдэж тус компанийн дээр дурьдсан “Урамшууллын хэмжээг батлах тухай” тушаалын дагуу Авлага барагдуулах хуулийн зөвлохийн хувьд тухайн сард барагдуулсан авлагын үнийн дүнгээс хамаарч үндсэн цалин дээр нэмж урамшуулал авах боломжтой байдал нь бусад компануудаас болон миний өмнө ажиллаж байсан ажлын цалингаас давуу талтай байсан тул би сонголт хийн, урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч “Н” ХХК-н Эрх зүйн газарт Авлага барагдуулах хуулийн зөвлөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн юм. Ажиллах хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-аас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанид хуулийн зөвлөхөөр 1 жил 1 сар ажиллаж байх хугацаандаа сар бүр “Барагдуулсан авлагын тайлан” гаргаж ажиллаж байсан бөгөөд тайлангаар нийт:8.503.946.641 төгрөгийн авлагуудыг барагдуулж ажилласан байна. Үүнд: 2016 оны 09 дүгээр сарын тайлангаар 1 материалаас нийт 300.000 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 59.200 төгрөг,  2016 оны 10 дугаар сарын тайлангаар 2 материалаас нийт 10.300.000 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 456.300 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын тайлангаар 5 материалаас нийт 3.300.880 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 242.328 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын тайлангаар 5 материалаас нийт 9.160.920 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 367.517 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын тайлангаар 4 материалаас нийт 6.265.356 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 240.412 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын тайлангаар 4 материалаас нийт 6.810.843 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 231.894 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын тайлангаар 4 материалаас нийт 6.402.069 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 204.636 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын тайлангаар 6 материалаас нийт 19.535.505 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 621.083 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын тайлангаар 19 материалаас нийт 2.296.084 төгрөгний авлагыг барагдуулж, урамшуулал 135.923 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7.915.311.141 төгрөгний авлагыг барагдуулж, 2017.07.03-ны өдрийн цалинтай хамт олгох урамшуулал 78.460+7.518.346 төгрөгийг, 2017.07.19-ний өдөр данс руу шилжүүлсэн. Жич: 2017.07.03-ны цалинтай хамт урамшуулал 75.261.919 төгрөгийг олгох ёстой байсан юм. 2017 оны 07 дугаар сарын тайлангаар 6 материалаас нийт 529.400.412 төгрөгний авлагыг барагдуулсан, Жич: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн Зохигчийн эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэр бичгээр гараагүй гэх шалтгаанаар ногдох цалинг тухайн үед бодож олгоогүй, Шүүхийн шийдвэр бичгээр гарсан үед бодож олгоно гэж тайлбарласан. 2017 оны 08 дугаар сарын тайлангаар 5 материалаас нийт 582.750 төгрөгний авлагыг барагдуулж, 2017.09.03-ны цалин дээр урамшуулал бодоогүй юм. /Тайлбар: 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ээлжийн амралттай байсан бөгөөд ажлын 5 хоног л ажилласан тул бусад сарыг бодвол маш бага авлага барагдуулсан байгаа юм/, 2017 оны 09 дүгээр сарын тайлангаар 7 материалаас нийт:529.538.252 төгрөгний авлагыг барагдуулсан хэмээн тайлан өгсөн боловч, нийт бодогдсон цалин нь 661.000 төгрөг бодогдсон гэх бөгөөд энэ нь зөвхөн 6 материалын 682.750 төгрөгийг барагдуулсан тайланд ногдох цалин гэж харагдаж байгаа юм. Жич: Энэхүү тайлан нь өмнөх 7 дугаар сарын тайлан буюу 8 дугаар сарын 03-нд олгогдох тайлантай 528.775.502.72 төгрөг нь давхац байгаа бөгөөд 2017.08.03-нд ногдох цалин олгогдоогүй тул одоо 2017.10.03-нд бодогдох цалин дээр олгох тул 09 сарын тайланд оруулж өгнө үү гэж нягтлангаас хүссэний дагуу тайланд оруулсан болно. “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны үйл ажиллагааны онцлогийг харгалзан, авлага барагдуулалтыг эрчимжүүлэх, идэвхжүүлэх тогтолцоог оновчтой болгох зорилгоор уг тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэсэн бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бодитоор хэрэгжиж байсан билээ. Хэдийгээр анх уг тушаалыг хэрэгжүүлж эхлэх үед тухайн үед “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Баярсайхан захирлаас “2016 оныг дуустал ба эрсдэл гарвал дахин хэлэлцэхээр нэвтрүүлж үзэх" гэж тушаал дээр дурдан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч “Н” ХХК-ийн 2016 оны сүүлийн тайлангийн хурлаар “Уг тушаалыг 2016 онд хэрэгжүүлсэнээр Авлага барагдуулах албаны үйл ажиллагаанд нааштайгаар нөлөөлж, урьд өмнөх онуудтай харьцуулахад авлага барагдуулалт 20-30 хувийн өсөлттэй, амжилттай ажилласан байна” хэмээн үзэж дүгнэлт хийн, энэхүү урамшуулал олгох тушаалыг 2017 онд мөн адил хэрэгжүүлэхээр тайлангын хурлаар хэлэлцэж, зөвшилцсөн боловч шийдвэр нь бичгээр хараахан гараагүй байсан юм. Хэдийгээр тушаалын сунгалт бичгээр гараагүй байгаа боловч уг тушаал 2017 онд ч мөн адил хэрэгжихээр болсон гэдгийг “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр манай газрын 2017 оны эхний “Шуурхай хуралдаан”-ууд дээр удаа дараа ажилчин, алба хаагчдын өмнө амаар танилцуулж, нэгэнт энэхүү урамшууллын тушаал хэрэгжих болсонтой холбоотойгоор авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нараас урамшууллын тушаалын хувь хэмжээг нэмэх асуудлаар санал хүсэлтээ өгч ажиллахыг 7 хоногийн 1 дэх өдөр бүр болдог “Шуурхай хурал” дээр амаар үүрэг болгож байсан юм.  Ийнхүү “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр “Авлага барагдуулах албаны хуульч нараас санал хүсэлтийг авч, уг тушаалыг улам боловсронгуй болгож, хувь хэмжээг ихэсгэх асуудлыг дээш нь танилцуулж шийдвэрлүүлж байж, тушаалын сунгалтыг хийх болсон тул одоогоор бичгээр гараагүй байгаа юм. Тиймээс бичгээр гарах хүртэл хугацаанд өмнөх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урамшуулал олгох тушаалын хувь хэмжээний дагуу Авлага барагдуулах хуулийн зөвлөх, хуульч нарт урамшууллыг нь олгох болно” гэж тайлбарлаад хамгийн сүүлчийн байдлаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэвийн хэрэгжиж, “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Урамшууллын тушаалын дагуу сар бүр барагдуулсан авлагын тайлангаас хамаарч тус тусын урамшууллаа авсаар ирсэн юм. Гэтэл гэнэт 2017 оны 06 дугаар сарын Авлага барагдуулалтын тайлангаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны цалин, урамшуулал олгох үед “Урамшуулал олгох тушаалыг цаашид хэрэгжүүлэхгүйгээр шийдлээ, тиймээс 2017 оны 07 дугаар сарын 03-ны цалин, урамшуулалыг бодоход хамгийн сүүлчийн байдлаар ашиглана, дахин цаашид ашиглахгүй боллоо” хэмээн компанийн удирдлагуудын зүгээс амаар тайлбарлаж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны цалингаас эхлэн Урамшуулал бодож олгоогүйгээс гадна, өмнө нь хэрэгжиж байсан цалингийн системээс огт өөр системээр /Тухайн сард хийж гүйцэтгэсэн ажиллагаа-40%, Тухайн сард барагдуулбал зохих авлагын төлөвлөгөө-60%/ цалин бодож эхэлсэн юм. Жич: Ийнхүү дээрх байдлаар цалингийн систем өөрчилсөн болон урамшууллын тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэгжүүлэхгүй болсонтой холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр албан ёсоор өнөөдрийг хүртэл “Н” ХХК-ийн хэмжээнд гараагүй байгаа бөгөөд зөвхөн компанийн удирдлагуудын зүгээс амаар хэлж, цалин хөлс бодож олгохдоо 2017 оны 08 дугаар сарын 03-ны цалингаас эхлэн урамшуулал бодолгүй, мөн сүүлд хэрэгжихээр болсон гэх 60%, 40% гэх цалингийн системээр цалин хөлс бодож олгож байгаа бодит үйлдлээр илэрхийлэгдэж байгаа юм. Дээр дурдсанчлан миний бие  2017 оны 06 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7.915.311.141 төгрөгний авлагыг барагдуулсан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргээс 7.914.048.391 төгрөгийг, харин бусад 7 материалаас нийт 1.262.750 төгрөгийг барагдуулсан тул дээрх урамшуулал олгох тушаалын дагуу бусад 1.262.750 төгрөгний Авлагаас-78.460 төгрөгний урамшуулал, харин Эрүү мэндийн яамны хэргээс барагдуулсан 7.914.048.391 төгрөгний авлагаас-түүний 0.95% буюу 75.183.459 төгрөгний урамшууллыг тус тус авахаар байсан юм. Гэтэл ажил олгогч “Н” ХХК-ийн зүгээс ажилтан Б.Т миний 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт бодож олгох урамшууллыг дараах байдлаар бодож олгосон юм. Үүнд: а. Бусад 7 материалаас барагдуулсан 1,262,750 төгрөгний авлагад ногдох урамшуулал-нийт 78,460 төгрөг, б. Эрүүл мэндийн яамны хэрэг дээр барагдуулсан 7,914,048,391 төгрөгний авлагад ногдох урамшуулал-7,518,346 төгрөг гэж бодож олгосон бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилтны гар дээр олгох байсан урамшууллаас 7,518,346 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Т миний Голомт банкны Цалингийн данс руу тусад нь шилжүүлсэн бөгөөд яагаад цалинтай хамт олгоогүй талаар асуухад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон татвараас зайлсхийж байгаа юм гэж надад тайлбарлаад миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үнэн зөвөөр нь бичилт хийж өгөөгүй болно. Иймд тухайн үед бодитоор хэрэгжиж байсан Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын тушаалын дагуу тус компанийн хуулийн зөвлөх Б.Т миний 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт авбал зохих урамшууллын хэмжээ нийт 78.460+75.183.459=75.261.919 төгрөг байсан тул үүнээс “Н” ХХК-ийн зүгээс олгосон урамшуулал болох 78.460+7.518.346=7.596.806 төгрөгийг хасч, өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа урамшуулал болох зөрүү 67.665.113 төгрөгний урамшууллыг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн /2017.07.19-ний өдөр/ буюу мэдэх ёстой байсан өдрөөс /2017.07.03-ны өдөр/ хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст Цалин хөлс, урамшууллын асуудлаа шийдвэрлүүлэхээр албан ёсоор хандсан боловч “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын зүгээс гомдол гаргаснаас хойш хурал зарлах 14 дэх хоног буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас комиссын хурал хуралдана хэмээн гомдол гаргагч Б.Т намайг дуудсан боловч, ямар ч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал хийлгүйгээр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын нарийн бичгийн дарга Т.Түмэнбаатар гэх хүний гарын үсэгтэй, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/654 дугаартай Албан мэдэгдэлийг надад гардуулж өгсөн бөгөөд уг албан бичгийн утга нь “Уг цалин хөлстэй холбоотой гомдлыг ХМТКомиссоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэсэн хариу өгсөн болно. Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуулчлалд уг цалин хөлс, урамшууллын асуудлаар өргөдлөө гаргасан бөгөөд Эвлэрүүлэн зуулчлалын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Уулзалтыг товлож, уригдах тал болох “Н” ХХК-д мэдэгдсэн боловч уулзалтанд ирээгүй, “Шүүхийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх саналтай” гэх үндэслэлээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан” тухай 125 дугаартай шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, өргөдөл гаргагч Б.Т надад гардуулж өгсөн билээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1.дэх хэсэгт “Ажил олгогч буюу Ажилтан нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Н” ХХК-н Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос гаргасан албан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ажил олгогч “Н” ХХК нь ажилтан Б.Т надтай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Эрх зүйн газарт Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд авч ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах, харин 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөрөөс эхлэн туршилтын хугацаанд ажилласан тайланг үндэслэж хуулийн зөвлөхийн үндсэн ажилтнаар томилсон тушаал гарч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилтан Б.Т тус компаний Хуулийн зөвлөхөөр ажилласаар байсан билээ.  Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр ажилтан Б.Т намайг өрөөндөө дуудаж уулзан, “Чи яагаад манай компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гомдол гаргасан юм бэ? 2017 оны 07 дугаар сарын 03-ны цалин дээр 75.261.919 төгрөгийн урамшуулал чамд олгох ёстой байснаас манай компани тухайн үед 7.596.806 төгрөгийн урамшуулалыг олгосныг чи авчихсан биздээ, одоо тэгээд юун зөрүү урамшуулал 67.665.113 төгрөгийг авах ёстой байсан гээд компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаад байгаа юм бэ? Ямар даварчихсан юм бэ чи? Чамд манай компани итгээд сайн хуулийн зөвлөх гэж үнэлж, цаашдаа тогтвортой ажиллана гэж итгэж байхад чи урамшуулал авна гээд компанийн эсрэг гомдол гаргаад явж байдаг. Чи гомдол гаргаж байгаа бол би чамайг ажпаас чинь яаж ийж байгаад хална, халаад манай компани буруутдаг юм бол би өөрөө чамайг буруу халсныхаа хариуцлагыг хүлээж чадна" гэж хэлээд намайг цалингийн асуудлаар “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг маань буруутгаж, гомдлоо татаж ав, үгүй гэвэл чамайг манай компани ажлаас чинь хална, мөн Майкрософтын хэрэгт ногдох 2017 оны 10 дугаар сарын 03-нд олгогдох байсан цалинг чинь өгөхгүй хаалгана гэж заналхийлсэн юм. Жич: Мөн тэр өдөр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ажпын журмаар шүүхэд өөрийн хариуцаж ажиллаж байсан материалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргахаар улсын тэмдэгтийн хураамж гаргуулах хүсэлтийг зуруулах гэтэл Эрх зүйн газрын Л.Батбаяр захирал “Чамтай ажил ярих шаардлагагүй, зөвхөн халах асуудал яригдах тул би гарын үсэг зурах шаардлагагүй” гэж ажилтан намайг ажлаа хэвийн хийх нөхцөл бололцоог маань хааж, гарын үсэг зураагүй юм. Тэгээд маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа ирээд ажлаа хийж байтал Хүний нөөц М.Нарантунгалаг над дээр ирж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай” гэх нэртэй “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр гэх гарын үсэгтэй тушаалыг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэсэн огноотой “Чөлөөлөгдөх огноо: 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр” гэх утгатай Тойрох хуудасны хамт надад гардуулж өгөөд, “маргаашнаас нь буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ирэх шаардлагагүй, өнөөдрөөс эхлэж өөрийг чинь ажпаас халж байна” гэж хэлсэн юм. Тэгээд би дээрх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай тушаалтай танилцахад ажилтан Б.Т миний урьд өмнө нь хэзээ ч “Н” ХХК-тай огт байгуулж байгаагүй “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай” гэх нэртэй тушаал гаргасан байгаа юм. Дээрх тушаалыг ажил олгогчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажилтан Б.Т надад гардуулан өгөөд Хөдөлмөрийн хуулийн дагуу ямарч тушаал гаргалгүйгээр, ажилтан миний ажил үүргээ хэвийн хийх нөхцөл байдлыг минь боож, ажил хийлгэхгүйгээр хөөж, ажилдаа ирэхгүй байхыг шаардаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалинг маань өгөлгүй хаасан энэ бүх үйлдлээрээ ажил олгогчийн санаачилгаар ажилтан Б.Т намайг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухайн хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо, ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1 сард багтаан хуульд заасан хугацаандаа нэхэмжлэл гаргаж байгаа тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Мөн ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалинд 227.320.650 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Мөн анх намайг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилд ороход “Н” ХХК-ийн хүний нөөцийн зүгээс “ажилтан бүрийн Их, дээд сургууль төгссөн боловсролын диплом, Арван жилийн сургууль төгссөн боловсролын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг эх хувиар нь хурааж барьцаанд авдаг” гэж тайлбарлаад миний бичиг баримтуудын эх хувийг шаардаж байсан юм. Тэр үед би ажилтны бичиг баримтыг эх хувиар нь барьцаалан авах шаардлагагүй, энэ нь хуульд харшилна” гэж тайлбарлаад өөрийн бичиг баримтаа өгөөгүй байсан юм. Гэтэл өмнөх хүний нөөц солигдож М.Нарантунгалаг гэх хүний нөөцийн менежер манай “Н” ХХК-ийн Эрх зүйн газрыг 2017 оны 01 дүгээр сараас хариуцан ажиллаж эхэлсэн цагаасаа “Б.Т чи манай компанийн ажилтан мөн юм бол бичиг баримтынхаа эх хувийг яагаад өнөөдрийг хүртэл компанийн хүний нөөцөд өгч барьцаалуулаагүй байгаа юм бэ? Бичиг баримтуудаа авчирч өг” гэж шаардаж эхэлснээс гадна авлага барагдуулах хуулийн зөвлөх бидний ажпын онцлогоос шалтгаалан ажлын цагаар 08:30-17:30 цагийн хооронд заавал оффис дээр тогтмол суух боломжгүй байдаг бөгөөд гадуур шүүхэд шүүх хуралдаанд суух, хэргийн материалтай танилцах, гадуур хариуцагчийн хаяг тогтоох, хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгөх зэргээр ажлын цагаас гадуур ажиллах ажлын хэрэгцээ шаардлага гардаг бөгөөд ийнхүү гадуур ажилласан тохиолдолд гадуур явах хуудсыг 72 цагийн дотор Авлага барагдуулах албаны дарга эсвэл захирлаар зуруулж, хариуцсан хүний нөөцийн менежер М.Нарантунгалагт өгч, хурууны хээний программд нөхөн оруулж, түүнийхээ дагуу ажилласан цагаараа үндсэн цалингаа тооцуулан авдаг журамтай байдагийг хүний нөөц М Нарантунгалаг далимдуулж, өөрийн эрх мэдлээ ашиглан, ажилтан Б.Т би гадуур явсан хуудсыг түүнд өгч ажилласан цагаа тооцуулах гэх бүрт надаас Их, дээд сургууль төгссөн боловсролын диплом, Арван жилийн сургууль төгссөн боловсролын гэрчилгээ зэргийг нэхэж, хэрэв бичиг баримтаа эхээр нь өгөхгүй бол ажилласан цагийг чинь нөхөж оруулахгүй гэж барьцаалсаар байж 2017 оны 03 сарын үед надаас 8-р анги болон 10-р анги төгссөн гэрчилгээг маань эх хувиар авсан тул эдгээр бичиг баримтуудыг хариуцагч байгууллагаас эх хувиар нь гаргуулж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн дараах шаардлагуудаа дэмжиж байна. Үүнд: ажилтан Б.Т би ажил олгогч “Н” ХХК-д Авлага барагдуулах хуулийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сарын тайлангаар 6 материалаас нийт 529.400.412 төгрөгийн авлагыг барагдуулсан /үүнээс 528.775.502.72 төгрөг нь Майкрософтын нэхэмжлэлтэй хэрэг дээр компанийг Эрсдэлээс хамгаалж, харин үлдэх 5 материалаас авлага барагдуулсан байсан/ боловч 2017 оны 08 дугаар сарын 03-ны цалинг бодохдоо дээрх барагдуулсан авлага болон Эрсдэлээс хамгаалсан тайланд ноогдох цалинг маань бодож олгоогүй юм. Ийнхүү миний цалинг зохих ёсоор бодож олгоогүй тухайгаа “Н” ХХК-ийн удирдлагуудын зүгээс тайлбарлахдаа “Хэдийгээр Майкрософтын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Зохигчид эвлэрч шийдвэрлэгдсэн боловч шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байгаа тул шүүхийн шийдвэр бичгээр гарсан үед Эрсдэлээс хамгаалсан хэмээн үзэж, ноогдох цалинг тухайн үед нь бодож олгох болно” гэж хэлээд цалинг маань 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарт олгох байсан ч түр хугацаагаар Шүүхийн шийдвэр бичгээр гарах хүртэл хойшлуулсан юм. Тухайн үед ажилтан миний зүгээс “Энэхүү шийдвэр нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй шийдвэр тул заавал шүүхийн шийдвэр бичгээр гарахыг хүлээх шаардлагагүйгээр уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болдог шийдвэр тул заавал бичгээр гарахыг хүлээх шаардлагагүйгээр цалингаа авах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсээр байсан боловч миний саналыг харгалзаж үзэлгүйгээр заавал шүүхээс шийдвэрийг бичгээр авсны дараа цалинг чинь бодож олгох болно гээд хойшлуулсаар байсан юм. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар орж, Зохигч эвлэрч шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бичгээр гаралгүй удаж, сүүлд 2017 оны 09 дүгээр сарын дундуур бичгээр гарч, шүүгчийн туслах бидэнд гардуулсан тул тэр даруй шүүхийн шийдвэрийг өмнө нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цалин бодох үед гаргасан тайлан болон 2017 оны 06 дугаар сарын Авлага барагдуулалтын тайлантай хамт холбогдох баримтуудыг “Н” ХХК-ийн захирал С.Сайнбатад танилцуулахад, шүүхийн шийдвэр 2017 оны 09 сард бичгээр гарсан тул энэ 2017 оны 09 дүгээр сарын тайландаа уг Майкрософтын Эрсдэлээс хамгаалсан 528.775.502.72 төгрөгийн үнэ бүхий тайлангаа дахин бичиж оруулаад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарт олгох цалин дээр ноогдох цалингаа аваарай гээд холбогдох бүх захирал нар 2017 оны 09 дүгээр сарын Авлага барагдуулалтын тайлантай танилцаж гарын үсэг зураад цалинг маань олгохоор цохолт хийн зөвшөөрсөн боловч ямарч үндэслэлгүйгээр цалинг маань хааж, холбогдох цалинг маань өнөөдрийг хүртэл олгоогүй юм. Тэгээд яагаад цалин хөлсийг маань олголгүй хаасан талаар Эрх зүйн газрын ахлах нягтлан бодогч Батчимэгээс асуухад “Чамайг захирлууд ажлаас халах гэж байгаа тул цалинг нь хаа гэж хэлсний дагуу би цалин хаасан юм” гэж хэлээд нийгмийн даатгалын дэвтэр дээр 2017 оны 09 дүгээр сарын шимтгэлийн бичилтийг хийхдээ нийт бодогдсон цалинг маань 616.000 төгрөг хэмээн худал бичилт хийж өгсөн. Иймд миний үндсэн цалин 2017 оны 03 дугаар сараас эхлэн 924.000 төгрөг болсон бөгөөд түүний 40%-н цалин буюу 369.600 төгрөгийн цалинг авахын тулд тухайн сарын баримт бичгийн ажиллагааг программд оруулсан байдлаар, харин үлдсэн 60%-н цалин буюу 554.400 төгрөгийн цалинг авахын тулд 2017 оны 09 дүгээр сард 3.800.000 төгрөгийн авлага барагдуулсан байхыг шаардаж төлөвлөгөө өгсөн бөгөөд энэхүү 3.800.000 төгрөгийн төлөвлөгөөг ажилтан Б.Т би 2017 оны 09 дүгээр сарын тайлангаар 529.538.252.72 төгрөгийн авлагыг барагдуулж ажилласанаараа /529.538.252/3.800.000=139/ 139 дахин давуулан биелүүлсэн тул /554.400*139=77.061.600/ 60%-д ногдох цалин 77.061.600 төгрөг бөгөөд нийт 2017 оны 09 дүгээр сарын бодогдсон цалин маань 60%+40% буюу 77.061.600+369.600=77.431.200 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр авах байсан юм. Иймд дээрх 2017 оны 09 дүгээр сарын тайлангаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарт олгогдох байсан цалин 77.431.200 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн ажил олгогч “Н” ХХК-тай ажилтан Б.Т би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн “Эрх зүйн газар”-ын Авлага барагдуулах албанд хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд ажиллаж байсан билээ. Ажил олгогч “Н” ХХК нь ажилчдаа тухайн эрхлэж буй Ажил, албан тушаалыг нь харгалзан “Цалингийн шатлал", “Ур чадварын зэрэг”-ийг үндэслэн Үндсэн цалингийн хэмжээг тогтоож цалинжуулдаг бөгөөд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Н” ХХК-ийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ажилчдын цалин ур чадварын зэрэгт ногдох цалингийн хэмжээ нийтээрээ нэмэгдсэн юм. Жишээ нь: Цалин ур чадварын зэргийн хувьд “Н” ХХК-ийн Авлага барагдуулах хуулийн зөвлөхүүд бүгд цалингийн 6-р шатлалаар цалинждаг бөгөөд харин Ажилтан тус бүрийн хувьд Ур чадварын зэрэг нь тухайн байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 1, 2, 3, 4, 5, 6 гэх мэтчилэн байдлаар үндсэн цалингийн хэмжээг тодорхойлдог бөгөөд ажилтан Б.Т миний хувьд ур чадварын 1-р зэргээр цалинждаг бөгөөд 1-р зэрэг нь хуулийн зөвлөхийн хувьд анх намайг “Н” ХХК-д ажилд орсон 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 750.000 төгрөг байсан бөгөөд харин дээрх “Н” ХХК-ийн Цалин ур чадварын зэрэгт өөрчлөлт оруулах тушаалаар хуулийн зөвлөхийн ур чадварын 1-р зэргийг 924.000 төгрөг болгож нийтэд нь нэмэгдүүлсэн юм.  Ийнхүү цалин болон ур чадварын зэрэг нийтээр нэмэгдсэнийг нотлох баримт бол хавтаст хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/158 тоот тушаалыг үндэслэн гаргасан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/210 дугаартай “Цалин ур чадварын зэрэгт өөрчлөлт оруулах тухай” тушаал бөгөөд хэдийгээр тушаалын огноо нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэмээн бичигдсэн байгаа боловч 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Цалин, Ур чадварын зэргийг нэмэгдсэн байдлаар мөрдөж эхэлсэн гэдэг нь тушаах хэсгийн 1-р заалтаас харагдаж байгаа юм. Жич: Цалин болон Ур чадварын зэрэг хэмээх ойлголт нь зөвхөн Ажил олгогч, Ажилтан нарын хооронд үүссэн Хөдөлмөрийн харилцаанд хамаарах ойлголт гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй бөгөөд зөвхөн дээрх баримтаар л гэхэд ажилтан Б.Т би ажил олгогч “Н” ХХК-ийн байнгын ажлын байранд, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин авч ажиллаж байсан “хөдөлмөрийн гэрээ”-ний ажилтан болох нь нотлогдож байгаа. Дээр дурдсанаар 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн “Н” ХХК-ийн цалингийн хэмжээ бүх алба хаагчдын хэмжээнд нэмэгдэж, бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Н” ХХК-ийн хүний нөөцийн менежерүүдийн зүгээс хариуцсан салбар, нзгжийнхээ алба хаагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажил өрнөсөн юм. Гэтэл манай “Н” ХХК-н Эрх зүйн газрын албан хаагчдыг хариуцан ажилладаг хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг “Эрх зүйн газрын алба хаагч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр 2 өөр төрлийн гэрээний төслийг ЭЗГ-н алба хаагч нарт авч ирээд, тус гэрээнд гарын үсэг зураад өгөхийг шаардсан юм. Энэ 2 төрлийн гэрээ нь Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцээгүй алба хаагч нартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, б/ Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн алба хаагч нартай- “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх нэртэй гэрээнд гарын үсэг зуруулж авна гээд алба хаагч нарт тарааж өгсөн юм. Энэ үед тус байгууллагатай “хөдөлмөрийн гэрээ”-гээр ажилласаар ирсэн ажилтан Б.Т надад гарын үсэг зуруулахаар өгсөн гэрээ нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх нэртэй гэрээ байсан юм. Иймд би тэр даруй хүний нөөцийн менежер М.Нарантунгалагыг дуудаж уулзан “хуулийн зөвлөх Б.Т надтай байгуулах гэрээг та андуурсан байна. Би тус компанид анх ажилд орсон цагаасаа хойш Хөдөлмөрийн гэрээгээр ажилласаар ирсэн. Иймд нийтээр цалин, ур чадварын зэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулах ёстой. Тэгээд ч би Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэрчилгээтэй боловч албан ёсоор Өмгөөлөгчийн гэрчилгээ аваагүй, өмгөөлөгч болоогүй байхад надтай “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж болохгүй шүү дээ” гэж учрыг нь тайлбарлаж, түүнд ойлгуулахыг оролдоход Хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг миний тайлбарлаад байгааг ойлголгүй “Манай компани Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн Хуульчийн гэрчилгээ авсан ажилтан бүртэй “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсаар ирсэн жишиг тогтсон байгаа юм. Иймд чи Хуульчийн гэрчилгээтэй ажилтан тул чи “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд яг одоо гарын үсэг зураад өг” гэж “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”, “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ” гэх 2 өөр Эрх зүйн үр дагаварыг агуулдаг гэрчилгээнүүдийн нарийн ялгааг ойлголгүй гарын үсэг зурахыг шаардаж надаар гарын үсэг зуруулж авсан юм. Тухайн үед Хүний нөөцийн менежер М.Нарантунгалагийн зүгээс Хөдөлмөрийн харилцааны нарийн учрыг ойлгохгүй, мөн хуульч, өмгөөлөгч 2-н ялгааг ойлгохгүйгээр, зүгээр л ямар нэгэн байдлаар “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г бид хуульчийн гэрчилгээ авсан бүх алба хаагч нартайгаа байгуулан ирсэн хэмээх ямарч үндэслэлгүй шалтаг хэлж, зүй бус шахалт, шаардлага тавин байж гарын үсэг зуруулж авсан гэрээ юм. Иймд дээрх “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь: 1. “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байх тухайд: Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд егөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгаалахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-г зөрчиж, урьд өмнө нь “Н” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилсээр байтал, мөн ажилтан Б.Т би анх ажилд орсон байнгын ажлын байрандаа хэвийн ажилласаар байтал тэрхүү хөдөлмөрийн гэрээг халхавчлах зорилгоор “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэх гэрээнд гарын үсэг зуруулан авч улмаар бидний хоорондох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах Хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын Иргэний хуулийн 359-р зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа мэтээр харагдуулах гэсэн ажил олгогчийн явуургүй санаа юм. Иймд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болж байгаа юм. Жич: “байнгын ажлын байр” гэдэгт ажил олгогч /”Н” ХХК/-н заасан /Авлага барагдуулах хуулийн зөвлөх/ нэртэй ажлын байранд тогтоосон горим болох /Ажлын байрны тодорхойлолт/-ын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгсэл болох /компьютер, Мобикомын утасны дугаар, ширээ, сандал, бичиг хэргийн хэрэгсэл, цаас, үзэг бал гэх мэт/-ээр хангуулж, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгч болох “Н” ХХК-н Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр, Авлага барагдуулах албаны дарга Х.Хадбаатар нарын удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээ болох /Цалин, Ур чадварын зэрэг/-ээр цалин хөлс авч, ажлын 5-н өдөр тогтмол өглөө 08:30 цагаас орой 17:30 цаг хүртэл ажиллаж, амралтын 2 өдрийн ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх /Ажпын байрны тодорхойлолтонд заагдсан/ ажил үүргийг ойлгоно. 2. “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2. дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байх тухайд: Хэдийгээр 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээнд гарын үсэг зурагдсан боловч, уг гэрээ нь бодит байдал дээр ганц ч удаа үйлчилж байгаагүй хэлбэрийн төдий байгуулагдсан гэрээ юм. Учир нь анх ажил олгогч “Н” ХХК болон ажилтан Б.Т нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүссэн Хөдөлмөрийн харилцаа нь 2017.03.01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх дүр үзүүлэн хийсэн гэрээнд гарын үсэг зурагдсан эсэхээс үл хамааран Хөдөлмөрийн харилцаа хамгийн сүүлд ажлаас үндэслэлгүйгээр хөөгдөх хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бодит байдал дээр үргэлжилсээр л байсан юм.  Ийнхүү Хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр л байсан нь: Нэгдүгээрт, ажилтан Б.Т би анх ажилд орсон “Авлага барагдуулах хуулийн зөвлөх”-ийн байнгын ажпын байрандаа ажилласаар л байсан буюу “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурагдсан эсэхтэй холбоотойгоор ямар нэгэн өөр албан тушаал, түр ажпын байр, Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах өөр ямар нэгэн ажлын байранд шилжиж, албан тушаал өөрчлөгдөж ажилласан удаа байхгүй. Байнгын ажлын байранд ажиллаж байсан. Хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар 2017.03.01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурагдсантай холбоотойгоор “Н” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, шийдвэр гэх зүйл ганц ч удаа гарч байгаагүй бөгөөд ажилтан надад албан ёсоор танилцуулж байсан зүйл огт байхгүй. Гэтэл хариуцагч “Н” ХХК-н зүгээс хариу тайлбартаа тухайн үед Хөдөлмөрийн гэрээний ажилтан Б.Т намайг 2017.03.01-ний өдрийн 01/219 тоот тушаалаар Ажлаас чөлөөлж, 2017.03.09-ний өдрийн 01/259 тоот тушаалаар Б.Т намайг “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр ажиллуулахаар болсон гэх тушаал, мөн 2017.09.01-ний өдрийн 01/496 тоот “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болгох тухай" гэх тушаал гэх урьд өмнө нь бодит байдал дээр огт гарч байгаагүй тушаалуудыг, нэхэмжлэгч Б.Т намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нөхөж, хуурамчаар үйлдэж, хариу тайлбартаа хавсаргаж өгсөн байгаа юм. Иймд эдгээр хуурамж баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байгаа болно.Гуравдугаарт, 2017.03.01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурагдсанаас үл хамааран ажилтан Б.Т би “Н” ХХК-ийн Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хувиар сар бүр Авлага барагдуулах ажлын тайлан гаргаж, удирдлага болох Эрх зүйн газрын захирал Л.Батбаяраар хянуулж, батлуулсны үндсэн дээр тэрхүү сар бүрийн тайланг үндэслэн цалингаа бодуулан авч ажилласаар ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 28-45-р хуудаст авагдсан 2016.09.05-ны өдрөөс 2017.09.30-ны өдрийг хүртэлх бүх хугацааны сар бүрийн тайлангаар нотлогдож байгаа юм. Хэрэв би үнэхээр л хариуцагч талын маргаад байгаачлан 2017.03.01-ний өдрөөс эхлэн тухайн компанитай Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж эхэлсэн бол энэ мэтчилэн сар бүр тайлан гаргаж, удирдах албан тушаалтан нараар хянуулж, батлуулсаны үндсэн дээр цалин бодуулж, мөн өдөр бүр ажлын 08:30-17:30 цаг хүртэл тогтмол цаг бүртгүүлэн ажиллаж, хоцорсон цаг, минут тутамд үндсэн цалингаасаа тооцуулан хасуулан ажиллах ямар нэгэн зүйл байхгүй байх байсан болов уу? Учир нь Хөдөлмөрийн гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээнүүд нь хоорондоо асар их ялгаатай гэрээнүүд юм. Дөрөвдүгээрт, ажилтан Б.Т би 2017.03.01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурагдсанаас үл хамааран 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйл “Ээлжийн амралт, түүний хугацаа”, 79.5.1 дэх хэсэгт “6-10 жилд ажпын 3 өдөр үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгоно” гэж зааснаар ажлын 18 хоногоор ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн амралтын олговорыг мөн адил ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Т миний Голомт банкны цалингийн данс руу бодож шилжүүлсэн билээ. Жич: Ээлжийн амралт хэмээх ойлголт зөвхөн Хөдөлмөрийн харилцаанд хэрэглэгддэг ойлголт тул 2017 оны 08 дугаар сарын байдлаар мөн адил ажилтан Б.Т болон ажил олгогч “Н” ХХК нарын хооронд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах Хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байсны бас нэгэн том илэрэл юм. Тавдугаарт, ийнхүү 2017 оны 08 дугаар сард ажилтан Б.Т би ээлжийн амралт авахын өмнө “Н” ХХК нь ажилчидаа Голомт банкны дансаар цалинжуулж, Голомт банктай хамтран ажилладаг тул Голомт банкнаас цалингийн зээл авах зорилгоор Цалингийн тодорхойлолтоо авсан бөгөөд энэ нь хавтаст хэргийн 48-р хуудаст авагдсан 2017.08.03-ны өдрийн “Голомт банк”-нд хэмээн хаягласан “Б.Т нь 2016 оны 09 сараас эхлэн тус компанийн Эрх зүйн газарт Хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн, Б.Тын сарын үндсэн цалин 924,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн “Н” ХХК-н тодорхойлолт юм. Энэхүү тодорхойлолтоос мөн адил Б.Т намайг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Хөдөлмөрийн гэрээний ажилтан хэвээр байсан гэдгийг, үндсэн цалин 924,000 авдаг, байнгын ажлын байранд ажилдаг, Хуулийн зөвлөх гэдгийг харж болохоор байгаа юм. Дээр дурдсан 5 жишээ баримтаар хязгаарлагдахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан бүхийл баримтуудаар ажил олгогч “Н” ХХК болон ажилтан Б.Т нарын хооронд үүссэн Хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байсан бөгөөд “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь дүр үзүүлэн хийсэн, хэлбэрийн төдий хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь нотлогдсоор байгаа юм. 3. “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1. дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байх тухайд: Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн хариу тайлбарт Б.Т намайг “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн хэмээн бичсэн байдаг. Энэ нь огт үндэслэлгүй худал зүйл бөгөөд миний бие анх тус компанид ажилд орохоос өмнө л 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”-г албан ёсоор авсан байсан. Энэ тухайгаач анх “Н” ХХК-д Анкет бөглөж өгөхдөө Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн тухайгаа илэрхийлсэн байдаг. Ийнхүү “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”-тэй хуульч хүн ямарч байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах эрх нь нээлттэй, ямар нэгэн хуулиар хориглосон зүйл байдаггүй бөгөөд энэ талаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.11-р зүйлийн 1 дэх хэсэгт “Байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа хуульч нь тухайн байгууллагад хууль зүйн үйлчилгээ үзүүлж, түүний ашиг сонирхлыг хамгаална” гэж зааснаас аливаа хуульч хүн ямар ч байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах эрх нээлттэй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Гэтэл үүнийг Хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг буруугаар ойлгож, хуульч хүн байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болохгүй юм байна. Тиймээс заавал “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх нэртэй гэрээг харагдах байдлаар бичгээр байгуулсан байх хэрэгтэй байна гэж 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Өмгөөллийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг” албан ёсоор аваагүй, өмгөөлөгч болоогүй байсан ажилтан Б.Т намайг дээрх гэрээнд гарын үсэг зуруулж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30-р зүйлд заасны дагуу Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага болох Улсын Дээд шүүхээс албан ёсоор гэрчилгээг надад олгоогүй байхад хууль зөрчиж “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г өмгөөллийн үйлчилгээ явуулах эрхгүй хүнтэй хууль зөрчиж байгуулсан явдал байгаа юм. Иймд энэхүү 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчиж хийсэн хэлцэл” тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх бүхийл үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно гэв.

Хариуцагч “Н”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Б.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Н”ХХК-ийн хүний нөөц, захиргааны газрын захирал А.Дэлгэрмөнхтэй хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ERP системд ашиглах цахим гарын үсгийн баталгааны гэрээ зэргийг байгуулан “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсгийг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Авлага барагдуулагч хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар ажиллаж Эрх зүйн газрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/83 тоот тушаалаар мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан байна. Б.Т нь тус компанид ажиллаж байх хугацаандаа хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” авч, мөн Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэн “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 172466 дугаартай гэрчилгээ”-г 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр мөн гардан авч, дээрх гэрчилгээний хуулбарыг тус компанид өөрөө авчран өгч, хүсэлт гаргасныг судлан үзэхэд Б.Т нь “Хөдөлмөрийн гэрээ”-ээр ажиллаж байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөлөлийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно" гэсэн заалттай харшлаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтуудыг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 01/219 дугаартай тушаалаар мөн оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн ажил үүргийг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.  Ийнхүү талууд харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай” 01/259 дүгээр тушаалаар хуульч, өмгөөлөгч Б.Т нарын нэр бүхий 4 хуульчийг гэрээгээр ажилуулахаар шийдвэрлэж, өмгөөлөгч Б.Т нь Эрх зүйн газрын захирал Л.Батбаяртай Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйл “Хөлсөөр ажиллах гэрээ”-ны заалтыг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай “Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж ажилласан байна Дээрх хугацаатай гэрээгээр 6 сар ажиллаж “Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хугацаа дууссан учир Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг баримтлан Эрх зүйн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн "Өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болгох тухай” 01/496 дугаартай тушаалаар нэр бүхий 4 хуульчтай байгуулсан гэрээг дуусгавар болгон, тус газрын Авлага барагдуулах албаны дарга Х.Хадбаатарт гэрээг хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулахыг даалгасан байна. Ингээд Эрх зүйн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай” 01/581 дугаартай тушаал гарч хуульч, өмгөөлөгч Б.Т нарын нэр бүхий 6 хуульчийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий 6 хуульчаас 5-н хуульч, өмгөөлөгч нар нь “Хуульчийн мэргэжпийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” Нууц хадгалах гэрээ” үргэлжлүүлэн байгуулан одоо ажиллаж байгаа бөгөөд, харин хуульч, өмгөөлөгч Б.Т гэрээг байгуулахаас татгалзсан, энэ талаараа тайлбарлан хэлэхдээ “Би цаашид Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилламаар байна, энэ гэрээг би байгуулахгүй” гэж гэрээнд гарын үсэг зурахаас шууд татгалзсан юм. Ингээд Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр, Авлага барагдуулах албаны дарга Х.Хадбаатар миний бие хуульч, өмгөөлөгч Б.Ттай 2017 оны 09 дүгээр сард 2 удаа уулзаж “Та Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсан өмгөөлөгч тул таньтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй” талаар хэлж, тодорхой хугацаанд боломж олгон хүлээсэн боловч өмгөөлөгч Б.Т нь “Үйлчлүүлэгч”-ээс санал болгосон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх буюу “Хуульчийн мэрэгжлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г байгуулан үргэлжлүүлэн хамтран ажиллах тухай саналыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл буюу 1 сар 04 хоногийн хугацаагаар гэрээ байгуулахаас эрс татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй тул цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзсэн. Энэ хугацаанд хуульч, өмгөөлөгч Б.Тыг гэрээг байгуулан цаашид хамтран ажиллах байх гэдэгт байгууллагын зүгээс итгэж гэрээнд гарын үсэг зураагүй байсан хэдий ч 09 дүгээр сарын 18-ны өдөр “Урьдчилгаа хөлс”-ийг олгосон юм. Дээрх байдлуудаас шалтгаалан Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай” 01/841 дүгээр тушаал гарч хуульч, өмгөөлөгч Б.Тыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжпийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажилуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцсан эд хөрөнгө, хэрэг материалыг тоо ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, тушаалын хуулбарыг “Тойрох хуудас”-ны хамтаар гардуулан өгсөн. Өмгөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж тайлбарлаж байгаа нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа бөгөөд, хамгийн гол асуудал нь “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гарын үсэг зурсан үйл явдал юм. Дээрх нотлох баримтуудад үндэслэн эрх зүйн талаас нь тайлбар хийхэд: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлан дүрмийн 2.2-д “Хууль зүйн үйпчилгээ үзүүлэх харилцаа нь үйлчлүүлэгчийн хүсэлт, гэрээнд үндэслэнэ. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулна” Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Өмгөөлөлийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно” Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэсэн хуулийн заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар манай компанид нийт 18 эрх зүйн бакалавр, магистр зэрэгтэй хүмүүс ажиллаж байгаа ба үүнээс 6 хүн хуульчийн гэрчилгээ авсан тул тэд энэ хуульд нийцүүлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр бусад нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа юм. Иймээс хуульч Б.Т нь өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж үзэж болохгүй бөгөөд ингэж үзэх нь дээрх хуулийн заалтуудыг зөрчихөд хүрэх юм. Өмгөөлөгч Б.Т нь өмгөөллийн шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлээгүй байгаа тохиолдолд манай компанид хөдөлмөрийн гэрээгээр цаашид ажиллах боломжгүй юм. Иймд түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг бүгдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх саналтай байна.  Н компани болон хуульч, өмгөөлөгч Б.Т нарын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран байгуулсан “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний: 2.1-д "Өмгөөллийн үйлчилгээний агуулга, хэлбэр” гэсэн хэсэгт түүний гүйцэтгэх ажпыг “Хуульч нь үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг амаар болон бичгээр өгөх, ... эрх зүйн дүгнэлт, заавар, зөвлөмж, дүгнэлт гаргах, ... сургалт хийх, өр авлага барагдуулах, үйлчлүүлэгчийн ашиг сонирхолыг хамгаалж төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад төлөөлөх, эрх зүйн зөрчил хэрэг маргааныг шийдвэрлэхэд оролцох зэргээр өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан. 3.1-д “Өмгөөллийн үйлчилгээний хөлс” гэсэн хэсэгт “ Үйлчлүүлэгчээс хуульчид гэрээний 2.1-д заасан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлсөнд сар бүр 924.000 хүртэл төгрөгийн хөлс төлнө” гэж, 3.4-д “Үйлчлүүлэгч нь хуульчтай харилцан тохиролцож нэмэгдэл хөлсийг олгож болно” гэж, 3.5-д “Үйлчүүлэгч нь хуульчид саятан сан, хоолны мөнгө, унааны зардал, утасны төлбөр зэргийг үйлчлүүлэгч нь хуульчид компаниас баталсан журамд заасны дагуу зохицуулна” гэж тохиролцсон. 3.6-д “Хуульчид ... шагнал, урамшуулал олгох харилцааг холбогдох хууль, компанийн дотоод журмаар зохицуулна” гэж тус тус заасан байна. Хуульч Б.Т нь гэрээнд заасан ажлаас өөр ажил нэмж хийгээгүй ба Б.Т нь өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын цалинг авч байсан баримт байна. Манай компани анх Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед түүнийг сард 750.000Т-өөр цалинжуулж 6 сар ажиллуулахад зөвшөөрч байсан. Сүүлд гэрээгээр ажиллахад нь сард 924.000 төгрөгийн хөлсийг гэрээгээр тохирч олгосон. өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.4-д “Үйлчлүүлэгч нь хуульчтай харилцан тохиролцож нэмэгдэл хөлсийг олгож болно” гэж тохирсон. Тийм учраас нэмэгдэл хөлс олгох асуудал бидний дунд яригдаж, харилцан тохиролцож хэлцэл, гэрээ хийгдээгүй. Харин компанийн санаачилгаар үнийн дүн өндөртэй зарим нэг авлагад Эрх зүйн газрын Захирлын шийдвэрээр хуульч, өмгөөлөгч Б.Тд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр  Иргэний хуулийн 276 дугаар зүйлийг үндэслэл болгон 7.518.346 төгрөгийн /бэлэг/ шагнал олгосон байгаа. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэгпэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүпээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шипжүүлнэ. 276.2.Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэпийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ. Хэрвээ хуульч, өмгөөлөгч Б.Т нь энэ шагнал, бэлэгийн ач холбогдлыг үгүйсгэж байгаа бол манай компани Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан татах талаар шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280 зүйлийн 280.1. Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:  280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн/ Б.Т нь манай компаниас нэмэлт хөлс авна гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамжийг зохих хэмжээгээр нь төлж нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх бусдын нэгэн адил эрх, үүрэгтэй. Ингэх нь иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтуудыг баримтлан хүлээн авахаас татгалзан хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульч, өмгөөлөгч Б.Тыг Эрх зүйн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 01/581 тоот тушаалаар “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хугацаанд гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан тул Эрх зүйн газрын Захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 тоот тушаалаар хуульч Б.Тыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжпийн үйл ажиллагаа үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар өмнө нь шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тушаалын хуулбарыг хуульч Б.Тд өөрт нь гардуулан өгч, гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байгууллагын өмч болох НР51 РО-15 маркийн 1.381.809 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер, баримт материалуудыг хүлээлгэн өгөх талаар мэдэгдэж “Тойрох хуудас”-ыг гардуулан өгч, ажпаа албан ёсоор хүлээлцэх талаар хэлсэн боловч эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгөөгүй болно. Хэрвээ хуульч, өмгөөлөгч Б.Т нь гэрээгээр ажиллаж байхдаа ашиглаж, хэрэглэж байсан дээрх эд хөрөнгө, баримт материалуудыг хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулсан бол “Хувийн хэрэг”-т нь хадгалагдаж байгаа 8-р анги, 10-р анги төгссөн гэрчилгээг нь байгууллагын зүгээс хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Мөн Б.Тд эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгч, ажлаа хүлээлцэх талаар удаа дараа биеэр уулзаж амаар, утсаар холбогдож, мөн албан бичгээр хандахад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эд хөрөнгө, баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй тул Б.Тын дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байх тул буруутай этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, байгууллагын өмч хөрөнгө, баримт материалуудыг гаргуулан авах талаар энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан юм. Цагдаагийн байгууллагад хандсаны дараа Б.Т нь эд хөрөнгийг 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтанд хүлээлгэн өгсөн байх ба харин авлагын баримт материалууд өнөөг хүртэл дутуу байгаа юм. Тухайлбал: Б.Тын шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтаар үүсгэсэн хавтаст хэргийн 57-60 дугаар хуудсанд Майкрософт корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай байгуулсан “Эвлэрэлийн гэрээ” эх хувиараа, мөн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол хавтаст хэргийн 61-66 дугаар хуудсанд мөн эх хувиараа орсон байна. Дээрх баримт материалууд нь манай байгууллага болон бусад байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, манай компани дээр байх ёстой баримт бичгүүд болно. Мөн онцлон тэмдэглэхэд Б.Тын ажлаа хүлээлгэн өгөх талаар өгсөн “Тойрох хуудас” нь мөн хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд эх хувиараа орсон байгаа зэрэг нь Б.Таас нэхэмжлэлдээ дурдаад байгаа баримт бичгээ авахаар өөрийн зүгээс санал санаачилга, үйлдэл манайд хандаж одоог хүртэл гаргаагүй байсан. Нөгөөтэйгүүр манай зүгээс Иргэний хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн тул энэ эрх зүйн боломжийг түр хугацаагаар хэвээр үлдээж “Ажил олгогчийн зүгээс барьцаанд авсан гэх 8-р анги, 10-р анги төгссөн гэрчилгээг эх хувиар гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү.  "Н” ХХК-ийн Эрх зүйн газарт, хөдөлмөрийн гэрээ байгуулан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан болон аваагүй 15 хуульч ажиллаж байна. Мөн “Өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлэх буюу Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулан шүүхэд төлөөлөх эрх нээлгэж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад нэрээ бичүүлж нийтэд сурталчлагдсан 5 хуульч үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр 5 хуульчийн нэг нь хуульч Б.Т байсан болно. Нийтдээ хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу нийт 20 хуульч ажиллаж байна. Ажлын энэ арга хэлбэр 2013 оноос одоо хүртэл хэрэгжиж байна. Манай компани хуульчдийн туслалцаа, үйлчилгээ авах харьцаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ёсчлон биелүүлэхийг эрхэмлэж ирсэн ба манайд ажиллаж байгаа хуульчдаас шүүхэд төлөөлөх, өмгөөлөх эрхээ авсан, энэ эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн хүн нэг бүртэй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, “Н” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Тэдэнтэй урт хугацаагаар хамтарч ажиллахын тулд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хуульчдаас дутахааргүйгээр байр, ширээ сандал, техник тоног төхөөрөмж, бичиг цаас, харилцаа холбоогоор хангах, амралттай дүйцэх чөлөө олгох, тэдэнд эдийн засгийн туслалцаа дэмжлэгийг цаг тухайд нь олгож байсан. Хуульч Б.Т нь энэ зарчмаар манайд 6 сар гаруй ажилласан. Түүний гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагад энэ тухай хариу тайлбар болгон бичсэн байгаа. Иймээс “Н” ХХК нь хууль зөрчөөгүй ба хуульчдийнхаа зөвлөснөөр ийнхүү ажиллаж байгаа тул Б.Тын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй юм. Манайд урт хугацаагаар ажилласан шүүхэд төлөөлөх эрхээ авсан өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульч В.Хүрэлхад, У.Дэлгэрмаа, Н.Цагаанхүү, Т.Ганбат нарыг дурдаж болох байна. Б.Т энэ жишгээр ажилласан байгаа. Бид ажиллуулж байгаа хуульчдаас эрх зүйн туслалцаа авдаг ба тэднээс давсан хууль бус шаардлага тавих боломжгүй юм. Түүний өмгөөлөгчийн эрхээ эдлэх хүсэл зорилгыг хариуцагч байгууллага хангасан. Нэг байгууллагад хоёр гэрээгээр ажиллаж болохгүй. Хөдөлмөрийн гэрээтэй хирнээ өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тэрээр өмгөөллийн эрхээ авсан байгаа. Шүүхэд төлөөлөх эрхээ авснаар хөдөлмөрийн харилцаа автоматаар дуусгавар болно. Манай Эрх зүйн газар нь олж ирсэн орлогоос эрх зүйн газарт байгаа захирал, бусад хуульч нарыг цалинжуулах байдлаар өөрсдийгөө санхүүжүүлж ажилладаг. Б.Тын ажилласан Эрүүл мэндийн яамтай холбоотой хэрэг дээр ямар нэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэмэгдэл хөс олгох гэрээ байгуулаагүй учраас Эрх зүйн газрын захирал ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээний хүрээнд урамшуулал хэлбэрээр Эрх зүйн газар нийт 42.302.040 төгрөг авсанаас Голомт банкны дансаар түүнд 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл  нэхэмжлэгч Б.Т 77.432.200 төгрөг авах ёстой гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч М.Нарантунгалаг, Б.Булганаа, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Батчимэг, Т.Мөнхдэлгэр нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Т нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Н”ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын  зөрүү болох 67.665.113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан бөгөөд шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулахыг хүссэн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.         

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсаны үндсэн дээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болжээ. /1 хав, хуу-192/

Улмаар “Н” ХХК-ийн авлага барагдуулагч хуулийн зөвлөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс  эхлэн туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн байх ба 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлэн Улсын Дээд шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг авсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1 хав, хуу-11-17,20, 191, 2 хав, хуу-67-86/

Нэхэмжлэгч Б.Таас “Н”ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/219 дүгээр тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түүнийг  ажлаас нь чөлөөлж, “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/259 дүгээр тушаалаар тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр  ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцсэн байна. /1 хав, хуу-165,168

Учир нь хуульч шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөлөгчийг багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглодог учир нэхэмжлэгч Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллуулсныг буруутгах үндэслэлгүй..

Ажил олгогч “Н”ХХК нь нэхэмжлэгч Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/219 дүгээр тушаалыг нөхөн гаргаж хуурамчаар бүрдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар холбогдох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин тушаалын хувийг түүнд гардуулан өгөөгүй нь буруу боловч энэ нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Учир нь тэрээр өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх болсонтой холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллахаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна.

            Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан  өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н”ХХК болон түүний нэгдэлд багтах хуулийн этгээдүүд, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид, харилцан хамаарал бүхий этгээдүүд, эрх бүхий албан тушаалтнуудад өмгөөллийн үйлчилгээтэй холбоотой ажил, үйлчилгээг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үзүүлж, сар бүр 924.000 төгрөгийн хөлс авахаар харилцан тохиролцжээ. /1 хав, хуу-169-170/

            Энэхүү гэрээг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж нэрлэсэн ч талууд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх нөхцөлтэйгээр байгуулсан нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Талуудын хооронд байгуулагдсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/496 дугаар тушаалаар дуусгавар болгож, “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/581 дүгээр тушаалаар Б.Т нарын нэр бүхий 5 хуульчийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар шийдвэрлэжээ. /1 хав, хуу-171-172/

Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Б.Т “Н”ХХК-тай Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас  удаа дараа татгалзсан тул “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дүгээр тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс түүнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгосон байна. /1 хав, хуу-173/

            Ийнхүү нэхэмжлэгч Б.Ттай байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон, тэрээр шинээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас татгалзсан тул ажиллуулагчаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй  бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан гэж үзэхгүй. /1 хав, хуу-174-182/

            Учир нь нэхэмжлэгч Б.Т нь “Н”ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр бус өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллаж байсан тул гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажиллагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах эрхгүй байна.

            Мөн хариуцагч “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-т заасан байнгын ажлын байр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг талууд зөрчжээ.

            Хэдийгээр нэхэмжлэгч Б.Т нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр бус хөдөлмөрийн гэрээгээр ажилласан байсан гэж тайлбарлаж байгаа ч 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсныг мэдэж байсан, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авч өмгөөллийн үйлчилгээ эрхлэх эрхийг авснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр давхар ажил эрхлэхийг хориглох хуулийн зохицуулалтын мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

        Хариуцагч “Н”ХХК-ийн Эрх зүйн Газрын захирлын ажлын байрны тодорхойлолтод зааснаар Эрх зүйн газрын захирал нь тус газрын ажилчдыг ажилд авах, чөлөөлөх эрхтэй байх тул ажилчдын ажилд авсан, чөлөөлсөн, тэдгээртэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан тушаалыг эрх бүхий этгээд гаргасан гэж үзэхээр байна. /1 хав, хуу-208-216/

       Иймд хариуцагч “Н”ХХК нь нэхэмжлэгч Б.Тыг  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

      Нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллаж байсан ажиллагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажлаар буруу халсан олговор шаардах эрхгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор 227.320.650 төгрөг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын  зөрүү болох 67.665.113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н”ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7.915.311.141 төгрөгийн авлагыг барагдуулсан тул Авлага барагдуулах хууль, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын тушаалын дагуу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт 75.261.919 төгрөгийн урамшлууллыг авах ёстой атал 7.596.806 төгрөгийг олгосон гэсэн үндэслэлээр зөрүү 67.665.113 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч байгууллагаас Б.Ттай  2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан тул тус гэрээний 3.4-т заасан үйлчүүлэгч нь хуульчтай харилцан тохиролцож нэмэгдэл хөлсийг олгож болно гэж заасны дагуу компанийн Эрх зүйн газрын захирлын шийдвэрээр хуульч, өмгөөлөгч Б.Тд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 7518.346 төгрөгийн шагнал олгосон. Үүнийг бэлэг гэж ойлгож болно. “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/234 дүгээр Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг батлах тухай тушаал нь зөвхөн 2016 он дуустал хэрэгжихээр заасан ба 2017 онд алдаг оног хэрэгжүүлж байгаад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/315 дугаар тушаалаар батлагдсан  цалин хөлс тооцож олгох журмын дагуу цалин хөлсийг тооцон олгосон бөгөөд барагдуулсан авлагын дүнгээр тусад нь урамшуулал тооцож олгохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. /2 хав, хуу-123/

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/204 дүгээр тушаалаар Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг батлаж, Хавсралт №1-ээр барагдсан авлагаас тооцох хуульч, хуулийн зөвлөх, албаны дарга нарын урамшууллын хувийг тогтоож өгчээ. /1 хав, хуу-127-128/

Гэвч дээрх тушаалд “2016 оныг дуустал ба эрсдэл гарвал хэлэлцэхээр нэвтрүүлж үзэх” талаар “Н”ХХК-ийн ерөнхийлөгч цохолт хийсэн тул уг тушаалыг 2017 онд хэрэгжүүлж хуульч, хуулийн зөвлөх нарт урамшуулал олгох үндэслэлгүй байжээ.

Учир нь уг тушаалыг 2017 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар эрх бүхий албан тушаалтны ямарваа нэгэн шийдвэр гараагүй байна.

Гэтэл “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын шийдвэрээр зөвхөн тухайн ондоо хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тушаалын дагуу  2017 оны 5 дугаар сарыг дуустал ажилчдад урамшуулал бодон олгосон нь нэмэгдэл цалин, урамшуулал олгох эрхээ хэтрүүлсэн үйлдэл болох нь хариуцагчийн тайлбар болон гэрч Б.Булганаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Тын дээрх Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг батлах тухай тушаалын дагуу тооцон нэхэмжилсэн урамшууллын зөрүү 67.665.113 гэх төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н”ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын тайлангаар 6 материалаас нийт 529.400.412 төгрөгийн авлагыг барагдуулсан боловч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн цалинг бодохдоо дээрх барагдуулсан авлага болон эрсдэлээс хамгаалсан тайланд ногдох цалинг маань 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн Майкрософт компанийн нэхэмжлэлтэй “Н”ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг бичгээр авсны дараа өгнө гээд бодож олгоогүй. Уг шүүхийн шийдвэрийг 2017 оны 9 дүгээр сард бичгээр авч 2017 оны 09 дүгээр сарын тайландаа дахин бичиж оруулаад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалин дээр ногдох цалинг маань олгохоор цохиолт хийн зөвшөөрсөн боловч ямар ч үндэслэлгүйгээр цалинг маань хааж олгоогүй тул Цалин хөлс тооцож олгох журмын дагуу 60% өөрийн цалин, 40 %  багийн цалин  гэсэн аргачлалаар тооцоход миний үндсэн 924.000 төгрөгийн цалингийн 60 хувь нь 544.400 төгрөг, 40 хувь нь 369.600 төгрөг байх бөгөөд уг 40 хувийн цалин буюу 369.600 төгрөгийн цалинг авахын тулд тухайн сарын баримт бичгийн ажиллагааг программд оруулсан, 60 хувийн цалин 554.400 төгрөгийг авахын тулд 2017 оны 09 дүгээр сард 3.800.000 төгрөгийн авлага барагдуулсан байхыг шаарддаг. Гэтэл миний бие 2017 оны 09 дүгээр сарын тайлангаар 529.538.252 төгрөгийг авлагыг барагдуулж ажилласнаараа уг төлөвлөгөөг 139 дахин биелуулсэн тул 60 хувийн цалин 554.400 төгрөгийг 139 дахин үржүүлж 77.061.600 төгрөг дээр 40 хувийн цалин болох 369.600 төгрөгийг нэмж, нийт 77.431.200 төгрөгийн цалин олгох үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шаардсан бол хариуцагч байгууллагаас “Н”ХХК-ийн Эрх зүйн газар нь “Н”ХХК-тай байгуулсан хууль зүйн үйлчилгээний тариф болон Эрх зүйн газрын  хуульчдын гүйцэтгэсэн ажлыг дүйцүүлэн үнэлэх үнэлгээний дагуу ажиллаж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дагуу орж ирсэн орлогоор өөрийгөө санхүүжүүлэх замаар ажилладаг бөгөөд Майкрософт компанийн нэхэмжлэлтэй “Н”ХХК-д холбогдох иргэний хэрэг дээр манай Эрх зүйн газраас хуульч В.Хүрэлхад, Б.Т нар ажиллан тус компанийг 423.020.402 төгрөгийн эрсдэлээс хамгаалахад оролцсон гэж үзэн 42.302.040 төгрөгийн урамшууллыг манай Эрх зүйн газарт шилжүүлснийг 2 хүнд хуваахад 21.151.020 төгрөг болсныг Цалин хөлс тооцож олгох журмын дагуу тооцож нэг хүнд 4.347.340 төгрөгийн цалин олгосон боловч нэхэмжлэгч Б.Т нь авахаас татгалзан гомдол гарган, улмаар ажлаасаа чөлөөлөгдөн, ажлаа хүлээлгэж өгөөгүй тул 4.347.340 төгрөгийн цалинг олгоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. /1 хав, хуу-47/

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/146 дугаар тушаалаар хууль зүйн үйлчилгээний тариф болон Эрх зүйн газрын  хуульчдын гүйцэтгэсэн ажлыг дүйцүүлэн үнэлэх үнэлгээг тус тус баталсаны дагуу тус компанийн Эрх зүйн газар нь “Н”ХХК болон түүний нэгдэлд багтах компаниудын авлагыг барагдуулж, хууль зүйн бусад үйлчилгээ үзүүлсний үндсэн дээр санхүүжин ажиллаж иржээ. /2 хав, хуу-135-140/

Ажилчдад цалин хөлсийг тооцон олгохдоо 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-нйи өдрийн 1/231 дүгээр тушаалаар баталсан цалин хөлс тооцон олгох журмыг хэрэгжүүлж байгаад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “Н”ХХК-ийн ерөнхийлөгчийн 01/315 дугаар тушаалаар батлагдсан цалин хөлс тооцох журмын дагуу цалин хөлсийг тооцон олгосон байна. /2 хав, хуу-14-42/

“Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/210 дугаар тушаалаар Эрх зүйн газрын  цалингийн сүлжээ, ажилтнуудын  ур чадварын зэрэг, цалинг тус тус өөрчлөн тогтоож өгчээ. /1 хав, хуу-139-140/

Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Б.Тын цалингийн шатлалыг 6, цалинг 750.000 төгрөг байсныг өөрчилж, цалингийн шатлалыг 7, цалинг 924.000 төгрөг болгосон байна.

Гэвч “Н”ХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтантай хөдөлмөрийн ижил нөхцөл шаардлага тавин ажиллуулж, тэдний цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг дээрх тушаал, шийдвэрийн дагуу олгож  ирсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь “Н”ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж эхэлсэн тул түүнд гэрээгээр тохиролцсон цалин хөлс, урамшууллыг тооцон олгох ёстой атал түүний цалинг байгууллагын цалингийн сүлжээнд хамруулан, цалин хөлс тооцон олгох журмын дагуу нэмэгдэл, урамшуулал тооцож ирсэн нь буруу бөгөөд түүнтэй байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэгдэл цалин, урамшууллын хэмжээг тусгайлан тохиролцоогүй байна.

Гэвч хариуцагч байгууллагаас түүнд 2017 оны 09 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамааран 4.347.340 төгрөгийн цалин олгохыг зөвшөөрч байгаа боловч ажлаа дутуу хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр дээрх цалинг олгохоос татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй. / 1 хав, хуу-78, 183-184, 222, 2 хав, хуу-153-159, 183-184/

Иймд нэхэмжлэгч Б.Тын цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч “Н”ХХК нь нэхэмжлэгч Б.Тыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульчаар томилогдон ажиллаж байхад нь их дээд сургууль төгссөн боловсролын димпом, 10 жилийн сургууль төгссөн  боловсролын гэрчилгээ зэрэг баримтуудыг эх хувиар нь авчирч хадгалуулахыг шаардаж байсны дагуу тэрээр 2017 оны 03 дугаар сард 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар нь хүний нөөцийн менежер М.Нарантунгалагт өгсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрч М.Нарантунгалагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа, энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч байгууллагаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны боловсролыг гэрчлэх бичиг баримтыг компани авч хадгалахаар заасны дагуу түүний бичиг баримтыг авсан, тэрээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд түүний бичиг баримтыг өгнө гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ттай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.6-д ажилтан ажилд орохдоо хүний нөөцийн газар өөрийн боловсролыг гэрчлэх бичиг баримт, шаардлагатай гэж үзвэл бусад биеийн байцаалт бүхий баримт /гадаад паспорт, жолооны үнэмлэх, димпом, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/-ын аль нэгийг эх хувиар нь заавал хадгалуулна гэж заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар  хүчин төгөлдөр бус байх заалт гэж үзэх үндэслэлтэй. /1 хав, хуу-11-14/

Учир нь ажил олгогч нь ажилтны боловсролыг гэрчлэх бичиг баримтыг ажилд авахдаа шалгаж, хуулбарлан авах эрхтэйгээс бус эх хувиар нь хадгалах, барьцаалах үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаанд ажилтантай барьцааны гэрээ байгуулах, бичиг баримт нь барьцааны зүйл болох боломжгүй.

Иймд “Н”ХХК-иас ажилтан Б.Тын 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар нь хураан авсныг буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хуульчаар ажиллаж байсан боловч өмгөөлөгчийн шүүхэд  төлөөлөх эрхийн гэрчилгээ авч өмгөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллахаар өдрөөс “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/219 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөгджээ.

            Улмаар ажиллуулахаар “Н”ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/259 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Тыг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж, түүнтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна.

            Нэхэмжлэгч Б.Т нь дээрх өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор  хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

            Учир нь нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг авсан тул “Н”ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч түүнтэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хэдийгээр хариуцагч “Н”ХХК-иас Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд өмгөөллийн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтантай ижил ажиллах нөхцөл, шаардлагыг тавьж, тэдэнд урамшуулал олгох, ээлжийн амралт олгох, тэдний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байсан боловч энэ нь тэдэнтэй байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь зүйлүүдийг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н”ХХК-иас нэхэмжлэгч Б.Тын 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг гаргуулж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын  зөрүү болох 67.665.113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР