Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Иргэдийн төлөөлөгч: Ц.Урангоо

Хохирогч: Н.Оюунтуул, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

Хохирогч:*******,

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Д.Мэндээ,

Шүүгдэгч:,*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Э.Ганбат / онлайнаар оролцсон / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,*******, / ************************ регистрийн дугаартай /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,Данх овогт Хаянхярваагийн Цогтоо / ********************** регистрийн дугаартай /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод *******той бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт, Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод*******тай бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь

 Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний бие Баянхонгор аймагт худалдаа эрхлээд 2-3 жил болж байна ер нь бол хавар 5 сараас намар 11 сар хүртэл зах дээр наймаа хийдэг. Баянхонгор аймагт 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр ирээд 20 гаран хонож байна. Баянхонгор аймагт байх хугацаандаа ******* ахын гэрт байдаг, ******* ах байранд амьдардаг. Баянхонгор сумын 3-10а-11 тоот болохоор эзэнгүй байдаг. би ******* ахын гэрт ганцаараа байж байхад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн үед Улаанбаатар хотоос Н.Баттулга ах ганцаараа өөрийнхөө портер машинтай ирж ******* ахын гэрт надтай хамт байсан. Н.Баттулга ах нь ирсэн өдрийн маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зах дээр өөрийнхөө авч ирсэн бараагаа буулгаад орой нь бид 2 ажил тараад ******* ахын гэрт буюу Баянхонгор сумын 3-10а-11 тоот хашаанд 18-19 цагийн үед очсон. Тэгээд бид 2 адууны мах чанаж идэх гээд би гаднаас түлээ оруулж гал түлж байхад Н.Баттулга ах Цогтоо ахыг ирэх гэж байна гэж хэлсэн. Миний хажууд утсаар ярьж байхыг нь би сонсоогүй мөн хажууд утсаар яриагүй би хэн нь залгаад юу яриад ирэх болсныг нь мэдэхгүй. Ингээд адууны махаа чанаад байж байхад буюу 21 цагийн үед ******* ах өөрийнхөө машинтай ганцаараа ирэхэд Н.Баттулга ах бүгдээрээ ганц юм уучихъя гээд ******* ахад мөнгө өгсөн. ******* ах гэрээс гарч ганцаараа яваад нэлээн хэсэг хугацааны дараа ганцаараа нэг шил 0,75-тай архи нэрийг нь санахгүй байна, нэг ундааны хамтаар авч ирсэн. Би чанасан махаа гаргаад би дүү учраас архийг нь задлаад хундагалж бид нар чанасан махаа идэх гэхэд мах жоохон хатуу байна гэж ******* ах хэлсэн. Би тэгэхэд нь жоохон удаан чанаагүй учир хатуу байгаа байх гэж хэлээд бид нар архиа ууж махаа идэж байхад ******* ахаас Н.Баттулга ах нь та машинаа яах юм гэхэд ******* ах Эрдэнээгээр гэртээ хүргүүлнэ гэж хэлж байсан. Ингэж ярьж байхад Н.Баттулга нь бүгдээрээ нэг айлын хүргэн бүгдээрээ сэтгэлээ онгойтол ярилцъя гээд ******* ахад хандаж Бааскаа /Баасанжав эгч/ эгчид гомдсон талаар ярьсан. Учир нь Н.Баттулга ахын хүүхдийнх бие өвдсөн гэртээ байхад нь Баасанжав эгч очоод гэр нь жоохон заваан байсан чинь гэр орноо цэвэрлэхгүй гээд загнасан гэж ярьсан. Бас хаа байсан Японд байгаа хүүхэд рүүгээ энэ талаар ярьсан байсан гэх утгатай зүйл яриад хоорондоо Баасанжав эгчийн талаар муулж ярьсан. Тэгтэл гаднаас Эрдэнээ ах /дэлгүүртэй/ орж ирэхэд мах ид гэж идүүлээд архи уу гэхэд уухгүй гэж байсан. Бид нар тэр үед хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад Эрдэнээ ах утсаар яриад ажил гарчихлаа гэртээ ороод буцаад ирье гээд гарсан. Тэгэхэд бид 3 нөгөө авсан архиа хувааж уугаад дуусахад ******* ах гэрийнхээ авдраас нэг шил Болор нэртэй 0,75-тай архи гаргаж ирээд энийг хуваагаад уучихъя гэхэд нь би одоо энэ хэтрэх юм биш үү гээд цааш нь хураасан чинь ******* ах тэгвэл ахдаа нэг хийгээд өгчих ах нь уучхаад явъя гэхэд нь би өгөөгүй. Тэгэхэд Баттулга ах, ******* ах хоёулаа гуйж уухаар болж уусан. Ингээд бид нарын хувьд нэлээн согтсон. Энэ хооронд янз бүрийн зүйл их ярьсан. Тэгтэл архи ууж байгаад Н.Баттулга ах ширээн дээр байсан талхыг үүрүүлээд ******* ах бид хоёрын урд ширээн дээр цацахад нь би эгдүүцээд та ингэж болохгүй эвгүй сэтгэгдэл төрж байна гэж хэлэхэд Н.Баттулга ах над руу чи их том болжээ миний урдаас үг сөрөөд том болжээ гэхэд нь би ингээд цацаад байвал танд эвгүй сэтгэгдэл төрж байна уу гээд талхыг бас өөр шиг нь ширээ рүү цацсан чинь Н.Баттулга ах чи том болжээ гээд босож ирээд миний хоолойг цамцны захаар бооход нь би гарыг нь тавиулах гээд баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиж авахад намайг боож байсан гараа тавьж Н.Баттулга нь чи намайг одоо зоддог болсон уу чи том болжээ гээд хоёулаа гадаа гарч зодолдъё гэж хэлээд намайг дагуулж байшингаас гарч байшингийн зүүн урд талд байх мужаан хийдэг амбаарын үүдэн дээр Н.Баттулга нь над руу цохих гэж дайрахад нь би бултаад баруун гараараа нүүр лүү нь цохиж авахад Н.Баттулга нь газарт унасан. Миний хувьд шанаа хавьд нь цохиж авсан яг аль шанаанд цохиж авснаа мэдэхгүй байна. Ингээд намайг цохиж авсны дараа Н.Баттулга ах газарт унасан байхад ******* ах ирээд Н. Баттулга ахын нүүр лүү нь өшиглөж авахад би ******* ахыг цааш нь та болиоч гэж хэлж түлхээд Н.Баттулга ахыг татаад та намайг уучлаарай гэж хэлээд босгоход хамрынх нь дээд талд язарч цус гарсан босож ирсэн. Н.Баттулга ах ******* ахаа та намайг газарт унасан байхад өшиглөөд гэж хэлж их уурлаж босож ирээд та нарыг алнаа гээд машин руугаа гүйсэн. Би араас нь очиход машиныхаа кабинаа онгойлгоход нь араас нь татсан чинь тохой хэрийн богино нарийхан труба аваад над руу чамайг алаад хаячихъя гээд труба далайхад нь Н.Баттулга ахаа та намайг уучлах юм уу уучлах юм бол намайг цохичих гэхэд намайг цохиогүй чиний гурван хүүхдийг бодож байна гээд больж бид 2 гэр лүү буюу байшинд буцаж ороход ******* ах хажууд байгаагүй гэрт ороход ******* ах гэртээ байж байсан бөгөөд гэрт нүүрээ үүдэн байх толинд Н.Баттулга ах хараад 00-н цаас аваад нүүрээ арчиж хогны саванд хийгээд байсан. Тэгэхэд нэлээн их хэмжээний цус гарч байсан учир цус асгарч байсан тул би тэрийг нь шалны алчуур аваад арчиж байсан. Н.Баттулга ах, ******* ахтай маргаж чи намайг унасан байхад өшиглөж авсан гээд бие бие рүүгээ сандал авч дайрахад нь би дундуур нь орж салгаад Н.Баттулга ах үүдний өрөөний орон дээр сууж байхад ******* ах Н.Баттулга ахыг чи муу Баянхонгорт амбаар ч байхгүй чи муу гуйлгачин гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байсан. Энэ үед нь би том өрөөнд нь ороод гараад ирэхэд Н. Баттулгыг ******* ах юугаар цохиж авсныг нь мэдэхгүй хамраас цус гарсан 2 жижиг өрөө рүү ордог өрөөний голд байх ширээний хажууд хамраа дарсан тонгойсон байдалтай сууж байгаад босож энд тэрүүгээр явж шалаар баахан цус болчихоор нь би шалыг нь угааж цусыг нь арилгаад байж байхад Н.Баттулга ах өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд өөрийнхөө зургийг аваад байсан. Ингээд Н.Баттулга ах ******* ахыг алнаа гэж хэлээд тэнд байсан сандал аваад шидэх гэхэд ******* ах гэрээс гарч зугтсан араас нь Н.Баттулга сандал барьчихсан гарсан би араас нь дагаж гарахад хашааны үүдэнд Цогтоо ахын машин байсан мөртөө өөрөө байхгүй байхаар нь би Н.Баттулга ахыг мөрнөөс тэврээд гэр лүү авч орсон. Ингэж явах замдаа би Н.Баттулга ахаа дүүгээ уучлаарай дүү нь архинаас болж таныг цохиж авсан талаар хэлж гэрт орсон. Маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар 12-ны өглөө 11 цагийн үед би сэрээд босоход Баттулга ах босоод суучихсан толгойгоо барьчихсан байхаар нь яаж байна гэхэд би сая эм уучихлаа гээд байж байсан. Би босоод галд нүүрс хийгээд мөсний баярт явлаа бие чинь өвдөөд байвал та эмнэлэгт үзүүлээрэй гарах юм бол гэрийнхээ түлхүүрийг аваад яваарай би нэлээн оройтож магадгүй гэж хэлээд гарсан. Н.Баттулга ах эхнэр*******тай утсаар яриад надад 80,000 төгрөг гаргаж өгөөд энийг******* эгчийнхээ дансанд хийчхээрэй гээд би гэрээс гарч төв ХААН банканд ирж 80,000 төгрөгийг нь шилжүүлээд гол руу мөсний баяр луу явж 12-13 цагийн хооронд очсон байсан. Ингээд тэнд тэмцээнд орж өдөржингөө болсон бөгөөд 19 цаг хүртэл байсан… гэртээ очиход Н.Баттулга ах том өрөөний орон дээр хэвтсэн том өрөөний хувцасны шүүгээн дээр 2,5 литрийн пиво байхаар нь та дахиад пиво уусан юм уу гэхэд Н.Баттулга ах би уугаагүй ******* ах чинь ирээд уугаад явсан гэж байсан. Би ороо засаад байж байхад Баттулга ах толгой өвдөөд гэхэд нь би түргэн дуудаад өгөх үү гэхэд дургүйцээд би жоохон ядруухан байх шиг байхаар нь түргэн рүү залгаад энд хүний толгой өвдөөд байна гэж дуудлага өгөхөд зөвхөн толгой өвдсөн дуудлагад бид нар очиж чадахгүй та өөрөө аваад ирж болох уу гэхэд нь би энэ хүн ямар нэгэн юм болох юм бол та нар хариуцах юм уу гээд утсаа салгаад ирэхгүй болохоор нь би дахин түргэн рүү залгасан. Тэгэхэд гадаа машин ирэхэд нь би гарч эмчийг гэрт оруулж үзүүлэхэд энэ хүнийг авч явна гэж хэлж хувцсыг нь өмсгөж түргэн дээр ирсэн. Энэ үед би ганцаараа яваад байсан бөгөөд хэн нэгэн лүү хэлээгүй Б.Баттулга ахыг хэвтүүлэхээр болж би хэвтүүлээд намайг тариа аваад ир гэж хэлж би явсан боловч олдоогүй. Тэгээд намайг буцаад ирэхэд эмчилгээ хийж Н.Баттулга ах ухаантай байсан. Энэ үед надаас эмч энэ хүн яагаад ирсэн гэхэд нь би хүнд зодуулаад ирсэн гэхэд 300,000 төгрөг тушаах ёстой гэхэд нь би зодсон хүнийг нь мэдэхгүй гэж хэлж эмчилгээ хийгээд би хажууд нь сууж намайг заавал сахиж хонох хэрэгтэй гэхлээр нь сахиад сууж байтал Н.Баттулга ах хурхираад унтаад байснаа гэнэт чимээгүй таг болоход эмч нар ирээд хиймэл амьсгал хийгээд байсан. Ингээд эмч нь энэ хүн найдваргүй боллоо ар гэрийнхэнд нь хэл гээд би гэрийнхэнд нь хэлж чадахгүй байна гээд эхнэр Саранжавынх 88206178 гэсэн дугаар луу нь залгуулаад эмчид утсаа өгч хэлүүлэх гэсэн боловч жоохон юм ярьж байгаад надад утас буцааж өгч намайг хэл гэсэн. Би эхнэрт нь Н.Баттулга ахыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Дараа нь ******* ах руу залгасан боловч утас нь холбогдохгүй болохоор нь эхнэр Нармандах руу залгаад ийм юм болчихлоо ******* ахын утас холбогдохгүй байна гэхэд эхнэр над руу залгаад Цогтоо ах руу залгаад хэлчихлээ гэсэн.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-108/,

... талийгаач Баттулга ах жоохон бухимдаад Цогтоо ах бид хоёр луу ширээн дээр байсан талхны үйрмэг цацсан би зөрүүлээд өөдөөс нь талхны үйрмэг цацаад танд эвгүй байгаа биз дээ гэхэд талийгаач намайг чи их том болжээ надаас архи харамладаг гээд босож ирээд намайг боож авахад нь би гараараа боолтыг нь тавиулах гэхэд тавихгүй боолт нь чангарч миний нүүр чинэрч нүүр чих шуугьж амьсгал боогдож амьсгал авч чадахгүй болоход нь баруун гараараа зүүн хацар луу нь савж цохиход талийгаач намайг боож байснаа тавьсан. Талийгаач намайг чи их том болж гэж хэлээд намайг чирээд хоёулаа гадаа гарч үзье гээд гэрээс гарахад үүдний довжоон дээр бүдрээд газарт унасан. Тэгэхдээ 2 гараараа тулж унах үед нь хажуугаас ******* ах бөгс, нуруу хэсэгт нэг удаа өшиглөж авсан та боль гээд цааш түлхсэн, талийгаач босоод цааш явж байгаад хоёулаа үзье гээд намайг цохих гэхэд нь би зүүн гараараа баруун шанаа хавьд нь савж цохиж авсан. Намайг бол цохиж аваагүй намайг цохиж авах гээд дайрсан эрчдээ газарт 2 гараараа тулаад унасан. Тэгээд би босгох гэхэд хажуугаас Цогтоо ах талийгаачийн нүүрэн тус газарт нь өшиглөж би Цогтоо ахыг яаж байгаа юм гээд цааш түлхээд талийгаачийг босгоод ирэхэд нүүр хамраас нь цус гарсан байталтай байсан. Тэгэхэд талийгаач босож ирээд ******* ахыг чи яаж байгаа юм хүн унасан байхад өшиглөлөө гээд чамайг буудаж ална гэхэд ******* ах хашаанаас гүйгээд гарсан. Талийгаач машин руугаа гүйсэн би араас нь гүйж очоод бариад авсан чинь талийгаач машины хаалгаа хаагаад тэвшин дээр байсан нэг данхраадны иш шиг зүйлийг гаргаж ирээд намайг цохиж авах гэснээ больж би чиний 3 хүүхдийг бодож байна гээд болиод бид 2 гэрт орсон,...талийгаач өөрийнхөө гар утсаар нүүрнийхээ зургийг аваад бас бичлэг хийгээд байсан гаднаас ******* ах орж ирсэн. Талийгаач ******* ахад та намайг газар унасан байхад өшиглөж авлаа таныг арай ч өшиглөж авахгүй байлгүй гэж бодсон гэхэд Цогтоо ах чамд Баянхонгорт амбаар ч байхгүй гэж хэрэлдэж байсан,... талийгаач Н.Баттулга нь тэнд байсан модон сандлыг аваад ******* ах руу дайрахад бас ******* ах өөдөөс нь бас нэг сандал аваад дайрахад нь би голоор нь орж тэр хоёр сандлыг аваад салгасан. Би том өрөөнд байсан гар утсаа авах гээд ороход тас хийгээд дуу гарч би буцаад үүдний өрөөнд ороход талийгаач зүүн гараараа толгойн ар дагз хэсэгтээ дарсан доошоо тонгойсон явган суусан өмнө нь шал нэлээн цус болсон байдалтай Цогтоо ах болохоор угаалтуурын хажууд нэлээн гэмшсэн байдалтай зогсож байсан,...талийгаач Н.Баттулга, ******* ахыг чи намайг сандлаар цохидог хэн гээд модон сандлыг аваад ******* ах руу дайрсан чинь хаалгаар зугтааж гүйж гарсан. Би араас нь талийгаачтай ******* ахын араас гарахад талийгаач барьж гарсан сандлаа шидсэн боловч ******* ахыг оноогүй,....Миний хувьд өөрийгөө хамгаалах гэж талийгаачийг 2 удаа цохиж авсандаа их гэмшиж байгаа,.... Намайг том өрөөнд байхад их чанга хүчтэй тас хийсэн дуу гарсан би буцаад үүдний өрөөнд ороход ******* нь угаалтуурын хажууд зогссон талийгаач нь болохоор доош тонгойсон байдалтай өмнө нь нэлээн их хэмжээний цус шалан дээр гарсан байсан. Цогтоо нь гартаа ямар нэгэн зүйл бариагүй харин талийгаач нь болохоор ******* ахыг чи намайг сандлаар цохиж авдаг хэн гэж хэлээд байж байсан. Би ******* ахыг талийгаачийг яг сандлаар цохиж авсныг нь хараагүй. Талийгаач өөрөө намайг сандлаар цохиж авдаг хэн гэж хэлж байсан. Миний сонссон чимээ нь их чанга байсан учир би талийгаачийг ******* нь сандлаар цохиж авсан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 114-119/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр талийгаач Баттулга ах хотоос ирээд бид хоёр зах дээр бараагаа буулгаж янзалчхаад гэртээ очсон. Баттулга ах намайг адууны мах чаначих гээд Цогтоо ахыг дуудаад хамт хоол идье гэсэн. Удалгүй Цогтоо ах ирсэн би махаа чанаж байтал Баттулга ах Цогтоо ахад мөнгө өгөөд нэг архи аваад ирээч гээд явуулсан. Цогтоо ах нэг шил архи нэг, нэг ундаатай аваад ороод ирсэн. Бид гурав махаа гаргаж идээд нэг шил архиа уусан. Би бага хэмжээгээр уусан. Бид гурав сууж байхад Эрдэнээ гээд дэлгүүрийн ах ороод ирсэн. Эрдэнээ ахад мах авч өгөөд бас архинаас хийж өгсөн. Эрдэнээ ах жаахан байж байгаад гараад явсан. Нэг шил архи дууссаны дараа Цогтоо ах дахиад нэг шил архи уучихъя гээд манай найз өгсөн юм байгаа юм гээд авдраасаа нэг шил Болор гаргаж ирсэн. Би одоо яах юм бэ хэтэрчихнэ гээд буцаагаад тавиулах гэсэн чинь талийгаач Лхамаа чи юу яриад байгаа юм бэ 2 шил архи даахгүй байна гэж юу байдаг юм гээд задлуулаад уусан. Тэр архи дуусаж байх үеэр талийгаач талхи үүрүүлээд шидэж байсан. Талх үүрүүлж цацсан шалтгаан нь гэвэл өмнө нь Цогтоо ахын эхнэр нь талийгаачийн охиныг нь хотод байхад нь чи ажил хийдэггүй гэх зэргээр хэлсэн байсан. Энэ үгэнд нь талийгаач бухимдалтай байдаг байсан. Талх үүрүүлээд цацаад байхаар нь би хэлсэн “та битгий талх үүрүүлж цацаад байгаач надад эвгүй сэтгэгдэл төрөөд байна” гэсэн. Миний үгийг сонссон байж дахиад цацаад байхаар нь ингээд цацвал ямар байна гээд би зөрүүлээд цацсан чинь “чи их том болжээ надаас архи хармалдаг болж” гээд босож ирээд цамцны захаар хоолой боогоод тухайн үед миний хоолой боогдоод тухайн үед амьсгалж чадахгүй, чих шуугиад, толгой иргээд байхаар нь боолт тавиулахын тулд нэг зохисон чинь баруун гараагаа боосон боолтоо тавьсан тавингуутаа “ чи их том болжээ чи намайг зохидог болсон байна хоёулаа гарч зодолдъё” гээд намайг чирээд гаргасан. Гадаа гараад одоо зодолдчихъё гээд над руу дайрсан тэр үед нь би бултаад нэг цохисон талийгаач дайрсан эрчиндээ унасан. Миний цохилт хамрынх нь дээд хэсэгт оносон. Унахдаа явган хүний ам шиг цементэн зам байдаг байсан тэр хэсэг рүү унасан. Босож ирээд чи их том болж чамайг алнаа гээд машин руугаа гүйгээд машины дэвшин дээр төмөр аваад над руу далайсан тэгэхээр нь би “ та намайг уучилчих юм уу танд гар хүрсэн миний буруу намайг уучилчих юм бол намайг цохь” гэсэн чинь “чамайг цохиж болж байна би чиний гурван хүүхдийг чинь өрөвдөж байна гээд талийгаач намайг цохиогүй. Тэгээд бид хоёр гэр лүү орсон чинь Цогтоо ах гэрт байсан. Ороод цусаа тогтоох гээд гэр дотор баахан холхиж алхсан тэр үед шалан дээр цус болсон тэрийг нь би нойлын цаасаар арчсан. Цогтоо ах “чи энэ Баянхонгорт байх амбаар ч байхгүй талийгаачийг хэл амаар доромжилж байсан. Тэгэхэд нь талийгаач уур нь хүрээд сандал бариад босоод ирсэн Цогтоо ах урдаа байсан сандлыг барьсан байсан. Тэгээд талийгаач бичлэг хийж байна гэж бодоогүй. Намайг ингээд зодчихлоо гээд нүүрнийхээ зургийг аваад бичлэг хийж байсан юм билээ. Тухайн үед би том өрөөнөөс утас аваад Саранжав эгч рүү залгая гэж бодоод гарсан чинь тас гээд дуу гарсан. Тэгэхэд яг цохисон эсэхийг нь би мэдэхгүй. Тэгээд дараа нь Цогтоо ах гараад явсан. Талийгаач дээр очоод одоо яах вэ гэсэн чинь “би Цогтоог заавал ална” гээд машин дээр нь очсон Цогтоо ах байхгүй байсан буцаад гэртээ орж ирээд уучлалт гуйгаад эвлэрсэн. Өглөө нь босоод биеийг нь асуусан чинь гайгүй байна гэсэн. Тэгээд талийгаач намайг “чи тэр олон нийтийн үйл ажиллагаандаа оролц яв” гэсэн. Тухайн үед гаднаас нь харахад хамар нь нэлээн шалбарчихсан бусдаар бол зүгээр байсан. Намайг явахад 83,000 төгрөг өгсөн “энийг Сараа эгч рүүгээ шилжүүлчихээрээ” гэсэн. Намайг орой ирсэн чинь талийгаач урд талдаа нэг том пиво тавьчихсан байсан. “Та ахиад пиво уусан юм уу гэсэн чинь ахынх нь толгой өвдөөд байна гэхээр нь түргэн дуудах уу эсвэл эмнэлэг явах уу” гэсэн чинь “яах юм бэ ах нь ингээд зүгээр болчих байх саяхан эм уучихлаа” гэсэн. Тэгээд гэртээ гал түлчхээд байж байтал талийгаач “ахынх нь толгой өвдөөд болохгүй байна” гэхээр нь би түргэн рүү залгаад “ манай ахын толгой өвдөөд байна” гэсэн чинь зөвхөн толгой өвдөх дуудлагад бид нар очиж үйлчилж чадахгүй авчирч үзүүл гэхээр нь энэ хүнд хэрвээ янз бүрийн юм болох юм бол та нар хариуцах юм уу би хүргэж өгөх боломжгүй байна гэсэн. Тухайн үед мөсний баярт яваад ирсэн жаахан уусан байсан. Удалгүй түргэний эмч ирээд үзлэг хийсэн тэгээд энэ хүнийг авч явахгүй бол болохгүй юм байна толгойндоо гэмтэл авсан байна гэсэн. Хамт эмнэлэг дээр ирээд эмч нь үзэж байгаад дээшээ гаргаад хэвтүүлэхгүй бол болохгүй юм байна чи стори нээлгээдэх гэсэн. Тухайн үед талийгаач хөл дээрээ зогсоод алхаж байсан жаахан толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд дээшээ 3 давхарт гарсан. Эмч нь ганц хоёр дусал аваад ир гээд надад бичиж өгсөн 24 цагийн эмийн сан дээр очсон чинь тэр дусал нь байхгүй байсан. Буцаад очсон чинь хоёр гурван дусал хийсний дараа эмч нь заавал хажууд нь асрах хүн байх хэрэгтэй гээд ар гэрийнх нь хүмүүсийг дууд гэсэн. Тэгээд би өөрөө хараад сууж байсан. Дуслаа хийлгэчхээд сайхан хурхираад унтаж байсан бие нь амраад сайхан байгаа юм байна гэж бодоод байж байтал гэнэт амьсгалж чадахаа болиод хэцүүдээд ирсэн тэгэхээр нь эмч дуудсан эмч нар ирээд үзсэн тэгээд би эмчид нь хэлсэн энэ хүн үхэж болохгүй шүү дээ гээд уйлаад гуйсан. 20 минут гаран үзээд зүрх нь цохилоод байгаа хэр нь амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн. Биеийг нь үзүүлж байх үед нь Саранжав эгч рүү залгаад бие нь маш муу байна гээд хэлсэн. Хэдэн минутын дараа талийгаач өнгөрчихөөр нь Саранжав эгч рүү залгачихад өөрөө хэлж чадахгүй эмчээр хэлүүлсэн. Хэдэн минутын дараа талийгаачийн охин Заяа над руу залгаад Лхамаа ахаа аав зүгээр биз дээ гээд уйлаад ярьсан. Тэр үед бид 3-ын хооронд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан юм бол байхгүй, цуг архи ууж байсан удаа ч бараг байхгүй. Би талийгаачийг маш их хүндэлж явдаг. Талийгаач бас надад их сайн би ар гэрийнхэн аав ээжийнд нь орж гардаг хэвийн харилцаатай байдаг байсан. Анх би мэдүүлэг өгөхдөө тухайн үед Цогтоо ахыг ахмад хүн байж бид 2-ыг барилцаж аваад муудаж байхад салгаж болох байсан байтал яагаад салгаагүй юм бэ гэдэг үүднээс мэдүүлэг дээр буруу зөрүүтэй юм ярьсан. Цогтоо ахад хэцүү байгаа байх хийсэн хэрэггүй байж миний хэлсэн буруу үгнээс болоод надтай цуг хоригдоод ял эдлээд байгаад нь би маш их харамсаж байна. Би тухайн үед 2 цохисон тэр нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болсон юм байна гэдгийг би мэдсэн. Тийм болохоор энэ хэрэгт би буруутай талийгаачийн өөрийнх нь буруутай үйлдэл бас нөлөөлсөн. Тухайн үед талийгаачийг над руу дайраад ирэхэд нь аргалаад өнгөрөх боломж байсан гэж өдөр болгон гэмшиж боддог. Талийгаачийн гэр бүл, ах дүүсээс нь ахин дахин уучлалт гуймаар байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хөнгөн ял оноож өгнө үү гэв.

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагт Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. Тэгэхэд 19 цагийн үед байх талийгаач Н.Баттулга нь 88180354 өөрийнхөө дугаараас 86873880 миний дугаар луу залгаад ярьсан. Намайг ирж адууны мах ид гэсэн. Миний хувьд 21 цаг болж байхад өөрийнхөө хашаанд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоот хашаанд 21 цагийн үед ганцаараа очиход гэрт*******, Н.Баттулга нар нь байсан бөгөөд намайг ороод сууж байтал Н.Баттулга нь надад 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээч гэхлээр нь би гарч манай гудамжинд байдаг Бүрд нэртэй дэлгүүрээс нэг шил 0,75-тай архи аваад өөрөө мөнгө нэмээд нэг ундаа авч дэлгүүрийн эзэн Эрдэнээ нь надтай хамт гараад миний машиныг унаад айлд очоод ирье гэхлээр нь би хашааныхаа өмнө буугаад гэрт ганцаараа орж Эрдэнээ нь миний машиныг унаад явсан. Ингээд би гэртээ ороход хоол гаргаж мах идсэн.******* архи аягалж уг архийг хувааж уугаад дуусаад би гэрийнхээ авдарт байсан Болор нэртэй 0,75-тай архийг гаргаж ирээд тэрийг бас уусан. Ингэж байхдаа мах нь жоохон хатуу байсан учир дахин чанасан,... нөгөө архиа ууж, махаа гаргаж идэх болоход юунаас болсон юм мэдэхгүй*******, Б.Баттулга нар нь муудалцаад бие биесийгээ заамдаж ноцолдож байгаад тэр 2 гараад явсан. Би ч араас нь гараагүй нэг их удаагүй буюу 10-аад минут болоод буцаж 2-лаа орж ирсэн. Баттулга нь орж ирэхдээ хамар ийм болгоод хаячихлаа гээд дахин барилцаад авах гэхэд******* нь Баттулгын шанаанд цохиж Н.Баттулга өнхрөөд ойчсон. Н.Баттулгыг газарт унасан байхад нь та нар болиоч гээд Н.Баттулгын бөгс хэсэгт өшиглөж авахад больж Н.Баттулга нь утсаа оролдоод ширээний хажууд сууж байхад******* нь болохоор шалан дээр туссан цусыг 00-н цаас аваад цэвэрлэж байсан. Тэгээд би унтацгаа гэж хэлээд би гэр лүүгээ явлаа гээд гарч машинаа бариад замаар уруудаад явж байхад цагдаа зогсоож архи уусан жолоо барьж явсан учир машинаа журмын хашаанд хийлгээд цагдаагийн машин намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт ирж цагдаагийн газар Наран-Амгалан байцаагчтай уулзаад торгуулийн мөнгө болох 400,000 төгрөгийг тушаагаад ир гэсэн,.... Эрдэнээтэй хойд хашаандаа ирэхэд Н.Баттулга нь ахаа надад пиво аваад өгөөч гэж 10,000 төгрөг өгсөн. Эрдэнээ нь гадаа машиндаа байсан. Ингээд би гарч Эрдэнээд пиво аваад ир гэж байна гэж хэлээд дэлгүүрээс пиво авч буцаж ирж өгөөд 14 цаг болох гэж байсан тул цагдаа руу явсан. Эрдэнээ гэрт ороогүй Баттулгатай уулзаагүй. Цагдаагийн урд зам дээр намайг Эрдэнээ нь буулгаж өгөөд яваад өгсөн. Би цагдаа орж Наран-Амгалан байцаагчтай уулзаад жолооны эрхээ хасуулж журмын хашааны бичиг аваад машинаа авах болоход эрхийн үнэмлэхтэй хүн дагуулж ирж машинаа ав гэсэн тул жолооч Мөнхбаатар гэж хүнийг дуудаж машинаа авсан. Ингээд машинаа грашт хийлгээд Мөнхбаатар эхнэрээ дуудаж эхнэр Гэрлээ нь ирж би машин дотроосоо шуудайтай махаа аваад хойд хашаандаа хүргүүлсэн. Тэгээд би байшиндаа ганцаараа ороход Баттулга нь ганцаараа орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд миний утас дуугарч миний охин залгаад хичээл тарсан ирээд аваадах гэхэд нь би хашаандаа байна гэхэд Баттулга нь манай охиныг нааш нь битгий оруул нүүр ам шалбарсан байхад хэрэггүй гээд би гарч хүүхдээ аваад гэртээ харихад 18 цаг өнгөрч байсан. Ингээд шөнийн 04 цаг өнгөрч байхад*******гийн эхнэр Нармандах манай эхнэрийн гар утас руу залгаж таны утас холбогдохгүй байна******* ярилаа Н.Баттулга ахыг эмнэлэг дээр авчраад нас барсан байна гэж хэлсэн. Ингээд би утсаа асаасан чинь миний гар утас руу******* залгаж нас барчихлаа 103-т хүрээд ир гэж хэлж ирсэн … гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121- 127/,

.... Миний хувьд архинаас талийгаач Баттулга,******* нараас арай бага уусан. Маргааш нь би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхдаа Эрдэнээд өчигдөр архи ууж машинаа журамлуулсан талаараа манай хүүхдэд битгий хэлээрэй гэж хэлсэн, замдаа Эрдэнээд өчигдөр Н.Баттулга,******* нар хоорондоо зодоон хийгээд******* Н.Баттулгыг цохиод унагаасан талаар хэлсэн,... хашаандаа Эрдэнээгийн хамтаар очиж гэрт ороход талийгаач байсан. Талийгаачийг зодуулсан байхыг Эрдэнээ харсан. Талийгаач намайг пиво аваад ир гэж хэлж би Эрдэнээгийн хамт гарсан. Эрдэнээтэй талийгаач юм ярих шиг болсон. Тэр 2 хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Би пиво аваад буцаад гэртээ ганцаараа ирэхэд талийгаач надад эхнэр яриад би нүүрэн дээрээ данхраад унагаасан толгой өвдөөд жоохон хэвтэж байна гэж худлаа хэлчихлээ гэж ярьж байсан. Тэгээд би пиво өгөөд гэрээс гарсан. Ингэхэд бие нь гайгүй босоод явж байсан бөгөөд толгой жоохон өвдөөд байна гэж байсан ... /2-р хх-ийн 128-130/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 11- ний орой 20 цаг 00 минутын үед гэртээ байж байтал 88180354 гэсэн утаснаас талийгаач Баттулга ярьсан. “Адууны мах чаначихлаа цогтоо ахаа ирж ид” гэсэн. Тэгээд 95 дугар байранд байх гэрээсээ яваад Дуурсахад байх хашаа байшиндаа очсон. Талийгаач надад 20,000 төгрөг өгөөд Цогтоо ах нэг шил аваад ир гэсэн. Тэгээд нэг шил архи аваад нэг ундаа аваад дэлгүүрт суудаг Эрдэнэбаатартай хамт ирсэн. Хоолоо гаргаад архиа уугаад ярьж хөөрөөд сууж байгаад Эрдэнэбаатар явсан. Архи дуусахаар нь “манай найз өгсөн юм” гээд авдраасаа нэг шил Болор шил архи гаргаж ирээд хувааж уусан. Талийгаач Баттулга танай авгай хүүхэд загнадаг хэн бэ гээд ярьж байсан талхны үйрмэг ширээн дээгүүр цацаад байсан. Тэгсэн Лхамаа надад эвгүй санагдаж байна гэж хэлсэн чинь миний өмнөөс юм ярьдаг том болжээ гээд заамдаад авсан тэгээд гараад явсан. Би гэрт үлдээд нэг ус хийж уучхаад байж байтал удалгүй хамраас нь цус гарсан ороод ирсэн. Талийгаач их ууртай байсан миний өмнөөс олон юм ярьдаг болж одоо бүр зоддог болж Лхамаа гуай гэсэн. Тэгээд би одоо боль гээд хэлсэн чинь та дуугүй байж бай гэхэд нь “чамд юу ч байхгүй” гэж хэлсэн тэрийгээ санаж байна. Хамраас нь цус гараад байсан учраас Лхамаа нойлын цаас бариад цэвэрлэж байсан өөрөө ч хамраа бөглөсөн байсан. Тэгээд байж байтал Лхамаа руу ална гээд дайрахаар нь одоо больцгоо гээд бөгс рүү нь өшиглөсөн. Тэгсэн талийгаач чи бас давхар хүн зоддог хэн бэ гээд сандал бариад авсан би хажуудаа байсан жижиг цагаан сандлаа барьсан. Лхамаа та хоёр больцгоо гэж хэлээд том өрөө рүү яваад орсон. Талийгаач барьж байсан сандлаа үүд рүү шидчихсэн паркетэн шалан дээр тас гээл буусан. Иргээд харсан утсаа оролдоод сууж байсан. Тэгээд би куртикээ өмсөөд гараад явсан. Гараад Эрдэнэбаатарыг ахыгаа хүргээд өг гэж хэлэх гэтэл унтчихсан байсан. Буцаж ирээд машинаа асаагаад дөнгөж засмал дээр гараад байж байтал цагдаад баригдчихсан. Замын цагдаа намайг гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь 10 цаг 00 минутын үед цагдаа дээр очсон. 88180354 дугаараас 11 цагийн үед над руу залгасан. Цогтоо ахаа та хаана байна гэсэн Тэгэхээр нь би өчигдөр орой цагдаад баригдаад одоо цагдаа дээрээ байна гэсэн. Та хүрээд ирж чадах уу гэхээр нь би өдөр 4 дүгээр арван жилд хүүхдээ хүргэж өгнө тэгээд очъё гэсэн. Эрдэнэбаатартай хамт хүүхдээ хүргэж өгчхөөд очсон талийгаач орон дээр хэвтэж байсан яаж байна гэсэн чинь толгой өвдөөд байна дотор муухайраад шартсан юм шиг байна гэхээр нь түргэн дуудах уу гэсэн чинь яах юм бэ хэрэггүй гэсэн. Ах нь ганц шил архи авах уу гэсэн чинь та нэг том пиво аваад ир гэсэн. Эрдэнэбаатар бид хоёр пиво авчирч өгчхөөд гараад явсан. Цагдаа дээр очоод машинаа журмын хашаанаас гаргаж аваад өдөр 17 цаг өнгөрч байхад очсон. Хүүхэд хичээлээс ирэх цаг нь болсон байсан. Манай хүүхэд залгаад аав хаана байгаа юм гэхээр нь хойд гэртээ байна гэсэн. Талийгаач надад “Оюумаа ороод ирнэ та яв яв” гэхээр нь би гал түлээд өгье гэсэн чинь хэрэггүй гэсэн. Тэгээд хүүхдээ аваад Эрдэнэбаатараар гэртээ хүргүүлсэн. Шөнө 04 цагийн үед Лхамаагийн эхнэр Нараа залгаад та 103 дээр очихгүй бол болохгүй байна Коля ахын бие маш муу байна гэхээр нь 103 дээр очсон. Намайг ирэхэд нас барсан байсан. Дэлгэржав байцаагч бид хоёрыг цагдаа дээр авчирсан. Би ахархаад больцгоо унтацгаа гээд ганц өшиглөсөн. Лхамаа их ууртай байсан. Намайг гарах гэж байхад бичлэг хийсэн юм шиг байна лээ гэв.

5. Хохирогч Н.Оюунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний төрсөн дүү Н.Баттулга нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад нас барсан. Миний дүү Н.Баттулга нь эхнэрийн хамтаар монгол гэрийн бүхий л хэрэгслийг худалдан борлуулах ажлыг хийж байгаад сүүлийн 3-4 жилийн хугацаанд Баянхонгор аймагт уг худалдаа наймааг хийж байсан. Миний хувьд хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй бусдад зодуулж улмаар нас барсан. Миний талийгаач дүү Н.Баттулга нь их хөгжилтэй, сэргэлэн, найрсаг, сайхан сэтгэлтэй, бусдад их тусархаг, өглөгч зантай хүн байсан. Жоохон дутагдалтай тал нь бага зэрэг архи уучихдаг, архи уухлаараа жоохон түргэн зантай хүн байсан. Оршуулгын зардал одоогоор тодорхой болоогүй баримтыг бүрдүүлж байгаад сүүлээр дахин мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлтэй холбоотой мэдүүлэг өгнө... Миний хувьд талийгаачийн оршуулгын ажил явдалд гаргасан зардлын баримтыг талийгаачийн эхнэр*******аас авах гэхэд надад өгөхгүй байгаа . Миний хувьд өөрт байгаа доорх баримтуудыг хэрэгт хавсаргаж доорх иргэний нэхэмжлэл гаргаж байна. Талийгаачийн төрсөн ах Н.Оюунбаатар, төрсөн эгч Н.Оюунчимэг нар нь талийгаачийн ажил явдалд оролцох гэж БНЧУлсаас ирсэн. Ингэхдээ гаргасан 2 талын тийзийн зардалд 3,753,640 төгрөг, талийгаачийн оршуулгын зардалд 920,000 төгрөг Буян компанид бэлэн тушаасан зардал, талийгаачийн хайрцаг худалдаж авсан 450,000 төгрөг, буяны гар цайлгах эд материал худалдаж авахад зарцуулсан 618,100 төгрөг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгэхэд 60,500 төгрөг, Баянхонгор аймаг руу 2 удаа ирсэн зардал 347,054 төгрөг нийт 6,149,294 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой 8 ширхэг баримт болох гадаад паспортын хуулбарыг цахим шуудангаар авсныг хэвлэж гаргасан баримт 10 хуудас зэргийг мэдүүлэгт хавсаргах саналтай байна. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-127/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оюунтуул мэдүүлэхдээ: Би тэр үед байгаагүй болохоор болсон хэргийн талаар мэдэхгүй. Хавтаст хэрэгтэй болон мэдүүлгүүдтэй нэг бүрчлэн танилцсан. Хавтаст хэргээс үзэж байхад Лхамаагийн мэдүүлгээс эхлээд л сонирхолтой байсан. Манай дүүг архи уухаараа агсам согтуу тавьдаг л гэнэ. Гурвуулаа хамт хувааж уусан архиныхаа ар дээр ийм юм болно гэж хэн ч бодоогүй. Миний дүүг амь хохироочхоод ганцаараа архи уусан юм шиг л яриад байгаа нь муухай байна. Хүнийг доромжилж маргалдчихаад ганцаараа байсан юм шиг л яриад байгаа нь таалагдахгүй байна гомдолтой байна. 3 жил болсон байна уу 30 жил болсон ч гомдол барагддаггүй юм гэв.

7. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... Миний хувьд талийгаач нөхөр Н.Баттулгатай 1991 оны 8 дугаар сард танилцаж, гэрлэлтээ батлуулсан 26 жил хамт амьдарсан. Бид 2-ын дундаас 3 охин хүүхэд төрүүлсэн. Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ зах дээр монгол гэрийн бүх хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Улаанбаатар хотод оршин суудаг. Баянхонгор аймагт болохоор улирлын чанартай наймаа хийдэг голчлон хавар ирээд намар буцдаг. Энэ жилийн хувьд өвөл зогсож үзье гээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны ням гаригт гэрээсээ гарч Баянхонгор аймагт орой нь очсон байсан. Баянхонгор аймагт болохоор манай төрсөн эгч Баасанжавын нөхөр Цогтоо ахынд байдаг хаяг нь Баянхонгор сумын 3-10а-11 тоот, энэ жилийн хувьд болохоор өвөл зогсоод үзье орлого гайгүй бол байр хөлсөлнө тэр болтол Цогтоо ахынд байх болоод явсан.Манай дүү Нармандахын нөхөр******* нь бас бид нартай адилхан монгол гэрийн худалдаа Баянхонгор аймагт эрхэлдэг Баянхонгор аймагт түрүүлээд ирсэн Цогтоо ахынд байсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зах дээр бараагаа буулгаж юмаа янзлаад орой нь тарсан гээд надад хөгшин нь нэг яндан зуух зарлаа гээд 18-19 цагийн үед яриад одоо амарлаа гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 10 цаг өнгөрч байхад миний 88206178 гэсэн дугаар луу 88180354 гэсэн дугаараасаа залгаад босоод гарах гэсэн чинь машины кроп дуугарсан байна тэрийгээ янзлаад гаръя даа гэж байсан. Ингээд өдөржингөө ярихгүй байхаар нь би орой нь 20 цагийн үед өөрийнхөө 88206178 дугаараас 88180354 дугаарын утсаар залгаж ярихад хөгшин нь машины кроп янзлах гээд машин доогуураа орсон байсан чинь кардан унаад хамар жоохон шалбарчихлаа гэж хэлэхэд нь би үзье чи зургаа явуулдаа гэхэд хөгшин нь нэгжгүй байна чи яг унтах гэж байхад залгах юм цочоод сэрлээ унтлаа битгий залгаарай гэж хэлээд утсаа салгасан. Маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 цаг 28 минутад******* 91995551 дугаарын утаснаас залгаад Коля ахын /талийгаачийг хүмүүс ингэж дууддаг байсан нэр нь Баттулга/ бие муу байна та ирэх үү энд ирсэн нь дээр байна гэж ярьсан. Тэгэхэд нь би за за эгч нь одоо бослоо гэж хэлээд дотроо болохоор талийгаачийн даралт нь ихэсдэг учир тэгсэн юм байхдаа гэж бодоод юм асуугаагүй. Тэгтэл дахин*******гийн утаснаас дуудлага орж ирээд та энэ эмчтэй ярь даа гэхэд нь би эмчтэй утсаар ярихад эмч зүрх нь ажиллаад тархи ажиллахгүй засал авахгүй байсаар нас барчихлаа гэж хэлсэн. Миний хувьд тэр үед машины кардан унаад жоохон цочирдоод даралт нь ихэссэн юм байхдаа гэж бодоод байсан. Тэгтэл манай дүү Нармандах нь орой нь буюу 2017 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн орой манайд байхдаа******* руу залгаад утас нь болохгүй байсан чинь цагдаагаас ярьсан эд нар хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд арай үгүй байлгүй тэд нар чинь хоорондоо зодолдоод хэрэлдээд байдаггүй гэж хэлээд итгэхгүй байсан. Тэгтэл эмнэлэгт ирээд асуусан чинь хүнд зодуулсан гэж ирээд нас барсан гэж хэлсэн. Одоо бодож байхад зодуулсан гэх юм бол намайг хүрээд ирнэ гэж бодоод надад машины кардан унаж хамар жоохон шалбарсан гэж худлаа хэлсэн юм байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-166/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Цогтоо ахтайгаран жил Лхамаатай 10 гаран жил хамт манай хүргэн болоод хамт амьдарч байна. Сүүлийн 6 жил нэг гал голомтод амьдрахдаа энэ гурван хүнийг хоорондоо маргалдаж байхыг ганц ч удаа үзээгүй юм. Энэ хоёр хүн бол яагаад ч санаатайгаар ийм зүйл хийчих хүмүүс биш. Амьдрал дээр бие биедээ туслаад явдагт баярладаг. 09 дүгээр сард толгой тархи нь өвдөөд үхэх гэж байхад нь ахыгаа авч яваад эмнэлэгт үзүүлээд иргэж очоод бараагаа хаагаад халамжлаад байдаг байтал тэр орой энэ гуравт гай таараад харамсалтай үйл явдал болсон. Би 26 жил ханилсан ханиа алдсан, 4 хүүхдээ өнчрүүлсэн нь надад харамсалтай байсан ч энэ хоёр хүн тухайн хугацаанд хэн ч хохирогч, ялтан болчихно гэдгийг мэдээгүй

9. Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ны орой 18 цагийн үед би өөрийн хашаан дотроо түүхий эдээ хурааж дуусаад би өөрийн Баянбүрд нэртэй хүнсний дэлгүүрт ороод иртэл манай эхнэр Ж.Байгалмаа нь лангууны ар талд зогсож байсан харин ******* ах ороод ирсэн манай гэрт ороод ир гээд дуудсан чинь ******* ах лангууны араар ороод манай галын өрөөнд орж ирээд бид 2 Улаанбаатар хот руу талаар ярилцсан. Тухайн үед ******* ах архи уугаагүй эрүүл байсан. Цогтоо ах бид 2-10 гаран минут Улаанбаатар хот явсан талаар ярьж байгаад ******* ах гэр лүүгээ явлаа гэхээр нь би 2 уулаа цуг явъя гэсэн ******* ах манай дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй ундаа аваад гарч байхыг би харсан өөр эд зүйл авч байхыг би хараагүй. Би хувцсаа өмсөөд араас нь гараад ******* ахтай цуг гэр лүү нь алхаад явж байх үед ******* ах надад хэлэхдээ ах нь ганц шил архи уух гэсэн юм ахыгаа гэрт хүргэж өгөөрэй гэж надад хэлхээр нь би за гэж хэлсэн. Би машинаа гражинд хийсэн байсан тул ******* ахыг машинаа өгөөч би айлд оччихоод ирье гэтэл надад машины түлхүүрээ өгөөд гэр лүүгээ яваад орсон. Би гэрт нь ороогүй машин нь хашааны гадаа байхаар нь машиныг нь асааж би манай хүргэн С.Эрдэнэбаатарын гэрийн гадаа очоод утсаар ярьсан чинь надтай уулзах гэж байсан хүн нь айлд байхаар нь би гэр лүүгээ буцаж яваад ******* ахын үүдэн дээр ирж машины түлхүүрийг нь өгөх гэж гэр лүү ортол гэрт ******* ах, Н.Баттулга,******* 3 адууны мах идээд мөн хажуудаа 0.75 гр-ийн хэмжээтэй архи, ундаа тавьсан ууж байсан. ******* ах, Н.Баттулга нар нь намайг мах ид гэхээр нь махнаас идээд ундаанаас уугаад сууж байсан чинь Н.Баттулга нь надад архи хийж өгөхөөр нь би уулгүй сэржим өргөөд буцааж өгсөн. *******, Н.Баттулга,******* нар нь гэр зарсан талаар ярьж байсан бөгөөд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй би мах идээд сууж байтал манай эхнэр над руу утсаар яриад би 22 цагийн үед гараад явсан Н.Баттулга,*******, ******* нар нь гэрт үлдсэн. Тэр шөнө над руу ******* ах яриагүй. Маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 9 цагийн үед би өөрийн машинаа унаад цагдаагийн газрын урдуур өнгөрөөд явж байтал цагдаагийн газрын урд талын замын хажууд ******* ах зогсоод намайг дуудахаар нь би зогссон чинь надад би урьд шөнө архи уусан машинаа барьж явж байгаад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл согтуугаар барьсан гээд машинаа журмын хашаанд хийчихлээ гэж хэлээд би цаашаа яваад өгсөн. Тэр өдөр 13 цагийн үед би гэртээ байж байсан чинь ******* ах 86873880 гэсэн дугаараас над руу залгаад хүүхэд хичээлд нь хүргээд өгөөч манай байрны гадаа хүрээд ирээч гэхээр нь би байрны үүдэн дээр очиж ******* ахыг хүүхдийн хамт аваад хүүхдийг Эрдэм ахлах сургуульд 13 цаг 10 минутын үед хүргэж өгчхөөд Баянхонгор сумын 3-10 А-11 тоотод ******* ахыг гэрт буулгаад би байшин луу ортол Н.Баттулга нь том өрөөний орон дээр дээшээ хараад нүүрэн дээрээ 2 гараа тавьсан би Баттулгыг чи наад нүүр амаа яасан гээд асуутал шөнө гарахдаа эвгүй унаад шалбарсан юм толгой жаахан өвдөөд байна гэж ярьж байсан. Би ******* ахынхаас гараад явсан араас ******* ах гарч ирээд намайг цагдаа хүргээд өгчих гэхээр нь би машинаар хүргэж өгчхөөд яваад өгсөн. Тэрнээс хойш 19 цагийн үед би гэртээ байж байтал ******* ах хүүхэдтэйгээ манай гэрт ороод ирсэн намай байранд хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгсөн. Тэрнээс хойш ******* ах, Н. Баттулга,******* нартай уулзаагүй, ... Н.Баттулга нь хойд талын орон дээр зүүн тийшээ толгойгоо харуулсан зурагт үзээд хэвтэж байсан. Би тухайн үед үүдний өрөөнд сууж байх үед Н.Баттулга нь орон дээрээс суган доогуураа намайг харах үед нүүр нь шалбарсан харагдаж байхаар нь нүүр амаа яасан гээд асуутал босож ирээд урьд шөнө бие засах гэж гараад эвгүй уначихлаа гэж надад хэлсэн ба Н.Баттулга орон дээрээсээ босож ирээд толгой аймар өвдөж байна гэсэн чинь ******* ах ганц юм уучих юм уу гэж ярьж байсан өөр юм хоорондоо яриагүй. Би гарч ирээд машин дотор суугаад утсаар ярьж байсан чинь ******* ах манай дэлгүүр лүү гүйгээд юм аваад хүрээд ирэх шиг болсон би юу авчирсныг мэдсэнгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-147/,

10. Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* ах миний 89175058 гэсэн дугаар луу өөрийнхөө 86873880 дугаараас залгаад ах нь шөнө архи уусан явж байгаад эрхээ хасуулчихлаа журмын хашаанаас машинаа авах гэсэн юм жолооч хэрэгтэй байна гэж хэлж намайг хүрээд ирээч гэхлээр нь би гэрээсээ гарч алхаж очоод замаараа торгуулийн мөнгө төгрөг Хаан банкнаас аваад хамт цагдаа дээр ирээд 14 цаг өнгөрч байхад машиныг нь журмын хашаанаас авсан. Ингээд би машиныг нь барьж дунд зах орсон дараа нь машиныг нь гражинд нь тавиад эхнэрээ дуудаж миний машинтай хамт хойд хашаа руу нь явсан. Учир нь машин дотроосоо шуудайтай мах аваад тэрийгээ хашаанд байх амбаартаа хийх гэж явсан. Ингээд хашааных нь үүдэнд ******* ахыг буулгаад эхнэр бид 2 явсан. ******* ахын хувьд хүүхдээ аваад гэр лүүгээ явна гэж ярьж байсан. Би хашаанд байх гэрт нь ороогүй17 цаг өнгөрч байсан хүүхдийнх нь хичээл тарна гэж ярьж байсан. Миний хувьд ******* ахаас та яагаад архи уусан юм гэхэд хотоос ирсэн чинь манай 2 баз адууны мах чанасан ирж ид гэхлээр нь очиж 2 базтайгаа хамт архи уусан гэж ярьж байсан. Тэгээд гэр лүүгээ явж байгаад цагдаад баригдсан гэж байсан. Өөр зүйл надад хэлж яриагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-162/,

11. Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Нөхөр бид 2-ийн хувьд монгол гэрийн хэрэгсэл худалдан борлуулах ажил хийж амьдралаа авч явдаг. Нөхөр*******гийн хамтаар 2008-2013 он хүртэл Солонгос улсад ажил хийж байсан. 2014 оноос эхэлж Баянхонгор аймгийн Баруун Бүс худалдааны төвд хавар, зун, намрын улиралд монгол гэрийн худалдаа хийдэг өвлийн цагт болохоор гүйлгээ муутай учир амардаг. Энэ жилийн хувьд зуны цагт худалдаа наймаа муутай байсан учир нэлээн их хэмжээний бараа үлдсэн. Монгол гэрийн хэрэгслийг болохоор талийгаачийн эхнэр манай төрсөн эгч******* нь хүнээс зээлээр авч нөхөр бид 2 болохоор зарж дундаас нь ашиг гаргаж ахуй амьдралаа авч явдаг Ингээд энэ жилийн хувьд хүнээс авсан зээл нэхэгдээд үлдэгдэл бараа их байсан учир энэ өвөл Баянхонгор аймгийн төвд зах дээр сууж наймаа хийхээр болж 2017 оны 11 дүгээр сарын 26, 27 ний үед Баянхонгор аймагт******* нь ганцаараа ирж наймаа хийж байсан. Энэ хугацаанд том эгч Д.Баасанжавын хашаа байшинд байрлаж байсан уг хашаа байшин эзэнгүй байсан. Манай нөхрийг Баянхонгор аймагт ирсний дараа манай эгч*******ын нөхөр талийгаач Н.Баттулга ах бас Баянхонгор аймаг руу наймаа хийхээр 2017 оны 12 дугаар сарын 10,11-ний үед явж очсон байсан. Би Н.Баттулга ахыг Баянхонгорт аймагт хэдний өдөр очсон талаар мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед талийгаач Н.Баттулгын гэрт байхад манай нөхөр******* нь над руу залгаад Казак гэр Бат-Өлзийд захиалгаар хийх болов уу гэж байсан. Энэ үед манай эгч******* нь /талийгаач Баттулгыг/ ах чинь өнөөдөр машинаа задалж байгаад нүүрэн дээрээ төмөр унагаасан гэнэ нүүр нь халцарчихсан гэж хэлж байна би яасан юм хэр халцарсан юм зургаа явуул гэсэн чинь нэгж алга гээд явуулахгүй маргааш залгая одоо унтлаа гээд утсаа салгачихлаа гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 03-04 цагийн үед манай охины 96905164 гэсэн дугаар луу манай нөхөр******* нь залгаад талийгаачийг өнгөрчихлөө, надад Цогтоо ах бид 3 зодолдсон гэхээр нь би хэзээ, түрүүн надад******* эгч Н.Баттулга ахыг өдөр нүүрэн дээрээ төмөр унагаасан байна гэж хэлсэн гэхэд******* нь ******* ах, Н.Баттулга ах бид 3 хэрэлдэж талийгаачийг би 2 цохиж Цогтоо ах нэг өшиглөж нэг цохиж авсан утга бүхий зүйл яриад чи ******* ах руу залгаадах миний утсыг авахгүй байна гэж ярьж би ******* ахын утас руу залгахад утсаа авахгүй болохоор нь эгчийн 88203880 дугаар луу залгахад ******* ах утсаа авахад нь Н.Баттулга ах нас барсан байна та 3 хоорондоо зодолдсон юм уу гэхэд ******* ах яагаа ч үгүй байсан. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-176/

12. Гэрч Д.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний хувьд Д.Цогоотой анх 1984 онд танилцаж,гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан 26 жил болж байна. ******* бид 2-н хувьд 3 хүүхэдтэй .Би гэрийн модон эдлэл хийдэг. Нөхөр *******гийн хувьд зуны цагаар жуулчинд явж бусад үед нь надад тусалдаг юм. Миний нөхөр ******* нь сайн нөхөр бид хоёр, хоёр охин өргөж авсан. Нэгийг нь айлын болгож тусдаа гаргасан бага охин нь ширээний теннисний улсын аварга. Энэ амьдралыг бид 2 хамтдаа үүрч явсан би ханиа ингээд хэрэгт холбогдсон гэхэд итгэж өгөхгүй үнэхээр хэцүү байна. Манай нөхөр надтай 26 жил амьдарч байхдаа надад нэг ч удаа гар хүрч байгаагүй хүнлэг сайхан сэтгэлтэй, номхон, даруу төлөв, цэвэрч нямбай, уур уцаар байхгүй юманд хүлээцтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, тэр болгон архи уугаад байдаггүй хааяа архи уудаг тэгэхдээ хүн рүү дайрч ширүүн зан гаргаад байдаггүй, авсан шагналын хувьд Монгол улсын онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт медальтай хүн. Ер нь бол манай дүү нарын нөхрүүд Баянхонгор аймагт монгол гэрийн худалдаа наймаа хийдэг. Ингээд манайх байранд орсон хашаа байшин эзэнгүй байсан учир манай 2 хүргэн ирсэн байж байгаад ийм хэрэг гарчихлаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-181/,

13. Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач Н.Баттулгын биед их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи хамар гарт зулгаралт ус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд талийгаач Н.Баттулгын үхлийн шалтгаан нь их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх дутагдалд орж нас барсан байна. Талийгаач Н.Баттулга нь цаг алдалгүй яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна. Дээрх гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Талийгаач Н.Баттулга нь эмнэлэгт ирэхэд зохих ёсоор эмийн эмчилгээг хийж байсан байгаа тухайн үед хэвтэж байсан өвчний түүх дээр бичигдсэн байсан талийгаач Н.Баттулга нь эмнэлэгт ирээд 4 цаг орчим болоод нас барсан тухайн бүр нь эмийн эмчилгээг хийсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,

14.... Талийгаач Н.Баттулгын биед үүссэн гэмтэл, шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой талаар дүгнэлтэд бичсэн байгаа. Талийгаач Н.Баттулгын үхэлд хүргэсэн гэмтэл нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь цохих ба цохигдохын аль ч тохиолдолд үүссэн байж болно. Мөн мохоо хүчин зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Яг хэдэн удаагийн цохих юм уу цохигдохын улмаас дээрх гэмтэл үүсэх боломжтойг тогтоох боломжгүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 96-97/,

15. Гэрч О.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны мягмар гаригт Баруун бүс худалдааны төвөөс зохион байгуулсан цасны баярт оролцсон. Мягмар гаригт Баруун бүс худалдааны төв амардаг юм. Миний хувьд өглөө 10-11 цагийн үед очоод орой 19 цаг хүртэл дуусах уүртэл нь байсан.Цас мөсний баяр дээр*******тай тааралдсан. Би*******г архи уусан явж байхыг хараагүй. Сүүлд нь залуучууд нэг газар суусан сураг байсан.******* нь хүнд их тусархуу үг дуу цөөнтэй сайн залуу шиг санагддаг... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 151-153/,

16. Гэрч Т.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны мягмар гаригт Баруун бүс худалдааны төвөөс зохион мөс цасны баярт оролцсон. Мягмар гаригт Баруун бүс худалдааны төв амардаг юм. Миний хувьд өглөө 10-11 цагийн үед очоод орой 19 цаг хүртэл дуусах хүртэл нь байсан. Мөсний баяр дээр******* ирсэн. Учир нь өглөө бид нар бөөнөөрөө цугларсан.******* нь уг мөсний баярыг дуусах хүртэл хамт байж байгаад авч ирсэн монгол гэрийн ханаа аваад явсан юм. Ингээд бид нар цас мөсний баяр дуусгаад Баянмонгол зоогийн газарт орж 22 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Баянмонгол зоогийн газарт******* нь бас хамт байсан. Хэзээ явсан хаашаа явсан талаар мэдэхгүй байна.******* нь цас мөсний баярын арга хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь эрүүл байсан. Би*******г архи уусан явж байхыг нь хараагүй. Харин орой болсон Баянмонгол зоогийн газарт залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.******* нь архи уусан талаар надад мэдэх зүйл байхгүй.******* нь хүнд их тусархуу үг дуу цөөнтэй сайн залуу санагддаг*******тай гар бөмбөгийн тэмцээнд хамт оролцож байсан. Их спортлог залуу байгаа юм… гэх мэдүүлэг /1 хх-ийн 155-156/

17. Гэрч Ц.Лүнээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Миний бие 5 хүүхэдтэй******* нь дээрээ 2 ах нэг эгчтэй доороо нэг охин дүүтэй юм.******* нь 1982 оны 7 дугаар сарын 25-ны Увс аймгийн Тэс сумын Таван улайс гэх газарт төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1990 оноос Увс аймгийн Тэс сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид орж сураад 1994 онд манай гэр Ховд аймаг руу шилжиж 1994 оны 9 дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар арван жилийн сургуульд суралцаж 2000 онд 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ингээд 2000 онд МУИС-н улс төрийн ангид суралцаж байгаад 2001 онд сургуулиас чөлөө ав Израйль улс руу явж сургуулиасаа гарсан байж байгаад 2002 онд Монголд ирээд 2003 онд Солонгос улс руу гэрээгээр ажиллахаар явж 2005 онд буцаж ирээд Улаанбаатар хотод амьдрах болсон. Ингээд эхнэр хүүхэд авч одоо том нь 9 настай 2008 онд төрсөн, дунд охин нь 2014 онд төрсөн одоо 3 настай, бага охин нь 2016 онд төрсөн 1 настай хүүхэд байгаа. Одоо эхнэр Нар мандах, 3 охины хамтаар амьдардаг бөгөөд энэ хугацаанд бас Солонгос явж ажил хийж байсан. Мөн Баянхонгор аймагт монгол гэрийн хэрэглэлийн худалдаа наймаа хийдэг. Цэргийн албыг дүйцүүлж хаасан Лхамаа нь өрөө Солонгос улсад ажиллаж хэдэн төгрөг олж, эцэг эх, ах нарынх зүгээс мөнгө нэмж 1 өрөө байр Улаанбаатар хотын Хан уул дүүргийн 3-р хороонд авч өгсөн. Одоо уг байрандаа ам бүл дөрвүүлээ амьдарч байгаа. Хүү*******гийн зан аашны хувьд хэлэхэд аав ээж ах дүү нарынхаа үгийг сайн авдаг, шударга үнэнч, хүнд тусархаг, үр хүүхэд хань ижилдээ халамжтай, аав ээжийгээ халамжлахдаа сайн, миний ээж болох өндөр настай хөгшнийг асардаг, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүүхэд. Дунд сургуульд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж аймгийн чанартай тэмцээн уралдаанд оролцож 2-3 медаль авч байсан. Спортод сайн арван жилийн сургуулийг сайн дүнтэй төгссөн. Архи дарс уудаггүй амьдралын төлөө эхнэр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдарч байгаа хүүхэд… гэх мэдүүлэг / 1 хх-ийн 169- 171/,

18. Гэрч Х.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Баянхонгор аймагт ******* ах бид 2 амьдардаг бусад ах дүү нар болохоор Улаанбаатар хотод амьдардаг юм. ******* ахын хувьд одоо эхнэр Баасанжав охин нарын хамтаар амьдарч байгаа. Өөрийн төрсөн хүүхэд гэж байхгүй нэг дагавар хүүтэй 2 өргөмөл охинтой хүн насаараа жолоочийн ажил хийсэн өөрөөр хэлбэл тээврийн том тэрэг, хот хоорондын зорчигч тээвэр одоо жуулчинд машин барьдаг. Зан аашны хувьд номхон даруу төлөв , их ажилсаг, цэвэрч , маш нямбаа, уур уцаар байхгүй юманд хүлээцтэй бид нар янз бүр болж байхад дуугүй сууж байдаг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, дамаа залуу жолооч нарт өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг зааж өгдөг нэр хүнд сайтай найзархаг, тусархаг хүн байгаа юм. Авсан шагналын хувьд тээврийн яамны баярын бичиг хүндэт жуухтай, засгийн газрын жуух бичигтэй, хөдөлмөрийн хүндэт медальтай хүн. Дүү нар бид нарын хувьд үлгэр дуурайлалтай сайн ах сайн эцэг хүн байгаа юм. Ер нь бол олон залуу жолооч нарыг тээвэрт сургасан олон хүнд тус дэм болж явдаг хүн... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 185-187/

19. Гэрч Х.Цогиймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд эхдолуулаа. ******* ахын хувьд дээрээсээ 2 дахь ******* ахын дээр Х.Цогжаргал гэж ах байгаа Миний доор 3 дүү байдаг. Баянхонгор аймагт Х.Зоригоо, ******* гэсэн 2 ах амьдардаг бусад ах дүү нар болохоор Улаанбаатар хотод амьдардаг юм. ******* ахын хувьд одоо эхнэр Д.Баасанжав, охин нарын хамтаар амьдарч байгаа. Өөрийн төрсөн хүүхэд гэж байхгүй нэг дагавар хүүтэй, 2 өргөмөл охинтой хүн, насаараа жолоочийн ажил хийсэн. Зан аашны хувьд миний ах хүнлэг сайхан сэтгэлтэй хүний сайхан чанар болгон манай ахад байдаг. Номхон, даруу төлөв , их ажилсаг, цэвэрч, нямбай, уур уцаар байхгүй юманд хүлээцтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай найзархаг, тусархаг хүн байгаа юм. Авсан шагналын хувьд тээврийн яамны баярын бичиг хүндэт жуухтай, засгийн газрын жуух бичигтэй, хөдөлмөрийн хүндэт медальтай хүн. Дүү нар бид нарын хувьд үлгэр дуурайлалтай сайн ах сайн эцэг хүн байгаа юм... гэх мэдүүлэг / 1 ххийн 188-190/

20. Гэрч Т.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 17, 18 настай байх******* ахын туслах жолооч хийж хамт хот хооронд явдаг болж өнөөдрийг хүртэл хуурай ах дүүгийн холбоотой явдаг. Миний хувьд ах дүү төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. ******* ахын хувьд миний амьдралд тус дэм болж өнөөдрийг хүрсэн бөгөөд зан аашны хувьд дөлгөөн тайван, хүнд тусархуу, хүнлэг зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм Миний хувьд байнга мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж лавладаг надад зааж зөвлөдөг, ахуй амьдралын асуудалд хүртэл надад тус дэм болж явдаг хүн байгаа. Би энэ хүнийг их хүндэлж явдаг юм. ******* ахын хувьд хаа нэг архи уудаг архи уухлаараа их зөв боловсон уудаг. Хүнтэй хэрэлдэж маргалдаж байхыг нь би энэ хугацаанд харж сонсож байгаагүй. ******* ахын хувьд эхнэр Баасанжав болон нэг дагавар хүүтэй 2 өргөмөл охинтой хүн. Гэр орныхоо ахуй амьдралыг авч явахын тулд хүн тээвэр болон жуулчинд явдаг бас зах дээр эхнэрийнхээ дүү нарын нөхрүүдтэй монгол гэрийн наймаа хийдэг гэсэн. ******* ахыг хүний сайн ах. сайн эр хүн гэж тодорхойлж хэлэх байна... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 191-193/,

21. Гэрч З.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би*******тай сүүлийжил Баруун бүс худалдааны төвийн гадаа миний хажуу талд сууж гэрийн мод эд хэрэглэл зардаг******* нь даруухан ажилсаг хичээнгүй урьд өмнө би архи уусан байхыг харч байгаагүй би архи уудаггүй байх гэж боддог юм. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хавар ирээд намар буцаад Улаанбаатар хот явдаг эхнэр нь Өвөрхангайн Бат-Өлзий сумынх юм шиг байна лээ Өвөрхангай аймгаас гэрийн мод авчирч зардаг юм шиг байна лээ.******* нь ажилсаг хичээнгүй төлөв даруу зантай дуу цөөтэй хүнтэй зөв боловсон харьцаатай ямар нэгэн догшин ширээн ааш араншин байхгүй гэр бүлдээ халамж сайтай бага насны 3 хүүхэдтэй хүний сайн аав байгаа юм... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 207/,

22. Гэрч Ч.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Миний хувьд 1994 онЛ.Лхамааг таньж мэддэг болсон.*******гийн зан аашны хувьд нийтэч төлөв даруу бусдад тусархаг, спортоор хичээллэдэг. Арван жилийн сургуульд байхад ангийнхаа хүүхдүүдэд гар хүрч байгаагүй гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд. Ахуй амьдралын хувьд эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд амьдрах нь боломжтой, ямар нэгэн дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байгаа хүн.******* нь ажил амьдралынхаа хувьд өөрийн гэсэн зорилготой эхнэр хүүхдийнхээ болон ахуй амьдралынхаа төлөө туушдаа явдаг архи дарсыг тэр болго хэрэглээд байдаггүй. Гэхдээ хаяа найз нөхдийн хүрээд бага хэрэглэдэг агсан тавьдаггүй. Эхнэр хүүхдэдээ халамжтай сайн эцэг хүн бөгөөд сайн найз байгаа юм... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 211-213/

23. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн ...*******гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 217-218/,

24. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн... *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 222-222/, 25. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... 1.Л.Лхамаа нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй 2.******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. 3.Л.Лхамаа нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 241-242/, 26. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... 1.******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй. 2. ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчинтэй бол болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. 3.******* нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 246-247/, 27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн 621 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Баттулгын гэх цус нь В(III),*******гийн гэх цус нь АВ(IY), *******гийн гэх цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. Хэргийн газрын үзлэгийн явцад хураан 1 болон 64 дугаараар тэмдэглэсэн 00-ын цаас, 66 дугаартай хөрс, шороотой хатсан цус мэт зүйл, 63 дугаартай хатсан цус мэт зүйл нь цус байна. Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Баттулгын гэх цустай тохирч байна. Талийгаач Н.Баттулгын өмсөж явсан гэх куртик, цамц, футболк дээр цус илэрсэн, дотоож дээр цус илрээгүй. Н.Баттулгын өмсөж явсан гэх куртик, цамц, футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Баттулгын гэх цустай тохирч байна.*******, ******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 06-08/, 28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 620 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн “Л.Лхамаа” гэж хаягласан, “*******” гэж хаягласан цагаан дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. “Л.Лхамаа” гэж хаягласан, “*******” гэж хаягласан цагаан дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна. Жич: шинжилгээнд ирүүлсэн бинтэнд шингэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлүүдэд согтолтын зэрэг тогтоох шинжилгээг хийх боломжгүй байна. Зөвхөн шингэн цусанд хийдэг болно ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 11- 12/,

29. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн 1.Талийгаач Н.Баттулгын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи, хамар, гарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно. 3.Талийгаач Н.Баттулгын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4.Талийгаачид бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хурааны байдлаас харахад уг цусан хураа нь нас барахаас 24-36 цагийн өмнө үүссэн байж болохоор байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 229-233/,

30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 537 тоот шинжээчийн 1.Талийгаач Н.Баттулгын цогцост тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм), зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын алга, 2,3,4-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хамар, баруун гарын алга, 2,3,4-р хурууны зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь тархи дарагдаж, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд байх боломжтой. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношилж, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4. Талийгаач Н.Баттулгад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээний тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №03 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 105-109/, болон Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-33/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-46/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-53/, эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Н.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 68-82/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 95-97/, согтуурал шалгасан магадалгаа / 1 хх-ийн 104/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Н.Оюунтуулын гаргасан хүсэлт / 1 хх-ийн 107/, шүүгдэгч *******гийн Онц тээвэрчин тэмдгийн үнэмлэхийн хуулбар / 1 хх-ийн 183-185/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Л.Сайнбилэгийн гаргасан хүсэлт / 2 хх-ийн 190/, Юнител, Мобиком, Скайтел ХХК-даас ирүүлсэн албан тоотуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 146-164/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Л.Оюунчимэгийн гаргасан хүсэлт / 2 хх-ийн 195/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Л.Дулмаагийн гаргасан хүсэлт / 2 хх-ийн 197/, шүүгдэгч*******гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар / 2 хх-ийн 203-204, 209-219/, шүүгдэгч*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / 2 хх-ийн 220/, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл, согтуурал шалгасан магадалгаа / 2 хх-ийн 235-236/, талийгаач Н.Баттулгын амин үзүүлэлтийг хянах хуудас / 2 хх-ийн 244-250/, эмчлүүлэгчийн өвчний түүх / 3 хх-ийн 1-09/, Баянхонгор аймгийн прокурорын газарт шүүгдэгч *******гийн гаргасан хүсэлт / 3 хх-ийн 59/, Юнител ХХКиас ирүүлсэн тоотод үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 81-82/, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-ийн 151-159/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , 2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад хохирогчийг бүлэглэн зодож толгойн тус газар нь өшиглөх, сандлаар цохих зэргээр зодоход хохирогчийн амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа бүлэглэн санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг хор уршигт зориуд хүргэсэн гэдгийг нотолж байна.

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн Н.Баттулгын үндсэн хууль болон эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд санаатай үйлдлээр халдаж түүнийг алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд тэднийг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлдээ: “...хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх дуу дүрсний бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан байна. Амь хохирогч амьд ахуйдаа хэнд зодуулсан талаараа гар утсаараа дуу дурсний бичлэг хийсэн ба үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Уг дуу дүрсний бичлэгт хохирогч Н.Баттулга “ 2 хүргэндээ зодуулчихлаа” гэж ярьжээ. Тухайн үед нэг айлын хүргэнүүд болох*******, *******, Н.Баттулга нар архи уусан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба бичлэгт Н.Баттулга “2 хүргэндээ зодуулчихлаа” гэж ярьсныг******* ******* нарт зодуулснаа ярьсан гэж үзэх үндэстэй байна. Үйл баримтын хувьд шүүгдэгч Х.Лхамаа Цогтоо нар нь 2... ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод хохирогч Н.Баттулгатай хамт......-нийд архи ууж улмаар хохирогч Н.Баттулга нь шүүгдэгч*******тай эхэлж маргалдан гадаа гарч харилцан зодолдсон байна. Ийнхүү*******, Н.Баттулга нар маргалдаж зодолдох үед шүүгдэгч ******* гэрээс гарч Х.Лхамаа үйлдлийг дэмжин Баттулгын толгойн тус газар өшиглөсөн, мөн сандлаар толгойн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд намайг цохиж авсны дараа Н.Баттулга ах газарт унасан байхад ******* ах ирээд Н. Баттулга ахын нүүр лүү нь өшиглөж авахад би ******* ахыг цааш нь та болиоч гэж хэлж түлхээд Н.Баттулга ахыг татаад та намайг уучлаарай гэж хэлээд босгоход хамрынх нь дээд талд язарч цус гарсан босож ирсэн. Н.Баттулга ах ******* ахаа та намайг газарт унасан байхад өшиглөөд гэж хэлж их уурлаж босож ирээд та нарыг алнаа гээд машин руугаа гүйсэн....”, гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 103-108 /, мөн шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд би босгох гэхэд хажуугаас Цогтоо ах талийгаачийн нүүрэн тус газарт нь өшиглөж би Цогтоо ахыг яаж байгаа юм гээд цааш түлхээд талийгаачийг босгоод ирэхэд нүүр хамраас нь цус гарсан байталтай байсан. Тэгэхэд талийгаач босож ирээд ******* ахыг чи яаж байгаа юм хүн унасан байхад өшиглөлөө гээд чамайг буудаж ална гэхэд ******* ах хашаанаас гүйгээд гарсан....” гэх мэдүүлэг мөн хохирогч Н.Баттулгын 94990927 дугаарын Самсунг утсыг эд мөрийн баримтаар 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хураан авсан утасны бичлэгийг СД-нд буулгасан бичлэгт талийгаач нь “..хоёр хүргэндээ зодуулсан...” талаар өөрийн яриаг бичсэн бичлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.:..” гэх дүгнэлт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдаж хэрэгт хавсаргагдсан шүүх хуралдааны хэлэлцэгдсэн мөрдөн шалгах нууц магадалгааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогч Н.Баттулгыг “бөгс тус газар нь цохисон” гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг нь шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Баттулгын гар утсанд бичсэн яриа, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа зэргээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хохирогч Н.Баттулгын гар утсандаа бичсэн яриагаар давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч *******г хохирогч Н.Баттулгыг бүлэглэн зодож алсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдсан гэж шүүх дүгнэлээ. Хэрэгт харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоож мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөн нууц ажиллагааны материалууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 2, 26.7 дугаар зүйл 26.8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 26.7 дугаар зүйлийн 6-д заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмыг баталсан Улсын Ерөнхий Прокурор, Тагнуулын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн А/116, А/ 177 дугаар журамд зааснаар явагдсан байх тул шүүхээс уг мөрдөн шалгах нууц ажиллагааны материал болон хохирогч Н.Баттулгын гар утасны бичлэг, шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нотлох баримтад тооцож үнэлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч ************** нар нь хохирогч Н.Баттулгыг зодох талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон байх тул хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, тэдний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй гэмтэл учруулсан боловч тэдний хохирогчийн толгойд цохисон, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэр”-ийн улмаас хохирогчийг алсан гэж гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч*******, ******* нар үйлдлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Иймд Шүүхээс шүүгдэгч*******, *******, Н.Баттулга нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод******* нь *******той бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан үйл баримт болсон нь хохирогч Н.Баттулгын гар утсаар хийж ярьсан бичлэг, гэрч Д.Нармандах, С.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 03 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 537 дугаар дүгнэлт болон шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Ийм учраас шүүгдэгч*******, ******* нарыг хүнийг бүлэглэж алсан гэмт хэргиүйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасгэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч*******, ******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оюунтуул,******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн бөгөөд хохирогч Н.Оюунтуул нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардал 6149294 төгрөгийг төлүүлж авсан гэж илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Лхамаагийн энэ хэргийн учир 1024 хоног цагдан хоригдсон, *******гийн 985 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцов. Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Н.Баттулгын өмсөж явсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, шүүгдэгч *******гийн хар өнгийн хагас түрийтэй хос гутал, *******гийн гэрээс хураан авсан 3-н хөлтэй сандал , хэргийн газрын үзлэгээр хураан авсан 00-ын цаас хөрс шороотой хатсан цус мэт зүйл, хатсан цус зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Харин хэрэгт хохирогчийн LGF-30L маркийн гар утас 1 ширхэг, уг утаснаас хуулбарласан бичлэг бүхий СД нэг ширхэг, шүүгдэгч нараас мэдүүлэг авах үед дуу дүрс бичлэг хийсэн СД 4 ширхэг, нууц ажиллагааны магадалгаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Мөн хэрэгт шүүгдэгч*******гийн 47-58 УНТ улсын дугаартай авто машин, шүүгдэгч *******гийн 58-58 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машинуудыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч*******, ******* нар хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож, шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 25-ны өдрийн 151-А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Галзад овогт Лүнээгийн Лхамаа, Данх овогт Хаянхирваагийн Цогтоо наЭрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүнийг бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч Галзад овогт Лүнээгийн Лхамаа, Данх овогт Хаянхирваагийн Цогтоо нарыг арван гурван / 13 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт арван гурван / 13 / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лхамаагийн энэ хэргийн учир 1024 хоног цагдан хоригдсон, *******гийн 985 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч*******, ******* нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Н.Баттулгын өмсөж явсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, шүүгдэгч *******гийн хар өнгийн хагас түрийтэй хос гутал, *******гийн гэрээс хураан авсан 3-н хөлтэй сандал , хэргийн газрын үзлэгээр хураан авсан 00-ын цаас хөрс шороотой хатсан цус мэт зүйл, хатсан цус зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчийн LGF-30L маркийн гар утас 1 ширхэг, уг утаснаас хуулбарласан бичлэг бүхий СД нэг ширхэг, шүүгдэгч нараас мэдүүлэг авах үед дуу дүрс бичлэг хийсэн СД 4 ширхэг, нууц ажиллагааны магадалгаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч*******гийн 47-58 УНТ улсын дугаартай авто машин, шүүгдэгч *******гийн 58-58 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машинуудыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч*******, ******* нар хэрэгцээний дагуу тус тус буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ

Б.ОТГОНЦЭЦЭГ