Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч С.Лхамдулам,

Хохирогч*******, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир

Хохирогч*******,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Д.Мэндээ,

Шүүгдэгч,*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Э.Ганбат,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой,********************** регистрийн дугаартай,*******,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************** регистрийн дугаартай,*******,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод *******той бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт, Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод*******тай бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүүгээ нас барсаныг мэдсэн. Миний хувьд хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. Хохирогчоор тогтоож, хэргийн материалтай танилцаад юу болсон талаар мэдсэн. Талийгаачийн хоёр нүдний дунд хамар ясанд хөндлөн шарх хурууны завсар шороо, цус болсон, нүд нь хөхөрсөн байсан гэв. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний төрсөн дүү Н.Баттулга нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад нас барсан. Миний дүү Н.Баттулга нь эхнэрийн хамтаар монгол гэрийн бүхий л хэрэгслийг худалдан борлуулах ажлыг хийж байгаад сүүлийн 3-4 жилийн хугацаанд Баянхонгор аймагт уг худалдаа наймааг хийж байсан. Миний хувьд хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй бусдад зодуулж улмаар нас барсан. Миний талийгаач дүү Н.Баттулга нь их хөгжилтэй, сэргэлэн, найрсаг, сайхан сэтгэлтэй, бусдад их тусархаг, өглөгч зантай хүн байсан. Жоохон дутагдалтай тал нь бага зэрэг архи уучихдаг, архи уухлаараа жоохон түргэн зантай хүн байсан. Оршуулгын зардал одоогоор тодорхой болоогүй баримтыг бүрдүүлж байгаад сүүлээр дахин мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлтэй холбоотой мэдүүлэг өгнө... Миний хувьд талийгаачийн оршуулгын ажил явдалд гаргасан зардлын баримтыг талийгаачийн эхнэр Д.Саранжаваас авах гэхэд надад өгөхгүй байгаа . Миний хувьд өөрт байгаа доорх баримтуудыг хэрэгт хавсаргаж доорх иргэний нэхэмжлэл гаргаж байна. Талийгаачийн төрсөн ах Н.Оюунбаатар, төрсөн эгч Н.Оюунчимэг нар нь талийгаачийн ажил явдалд оролцох гэж БНЧУлсаас ирсэн. Ингэхдээ гаргасан 2 талын тийзний зардалд 3,753,640 төгрөг, талийгаачийн оршуулгын зардалд 920,000 төгрөг Буян компанид бэлэн тушаасан зардал, талийгаачийн хайрцаг худалдаж авсан 450,000 төгрөг, буяны гар цайлгах эд материал худалдаж авахад зарцуулсан 618,100 төгрөг, шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийлгэхэд 60,500 төгрөг, Баянхонгор аймаг руу 2 удаа ирсэн зардал 347,054 төгрөг нийт 6,149,294 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой 8 ширхэг баримт болох гадаад паспортын хуулбарыг цахим шуудангаар авсныг хэвлэж гаргасан баримт 10 хуудас зэргийг мэдүүлэгт хавсаргах саналтай байна. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-127/,

Хохирогч Д.Саранжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн . .. Манай нөхөр 2017 оны 12 дугаар сарын 11 ны өдөр зах дээр бараагаа буулгаж юмаа янзлаад орой нь тарсан гээд надад хөгшин нь нэг яндан зуух зарлаа гээд 18-19 цагийн үед яриад одоо амарлаа гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 10 цаг өнгөрч байхад залгасан. Босоод гарах гэсэн чинь машины кроп дугарсан байна тэрийгээ янзлаад гаръя гэж байсан. Тэгээд ярихгүй байхаар нь би орой нь 20 цагийн үед залгаж ярихад хөгшин нь машины кроп янзлах гээд машин доогуураа орсон байсан чинь кардан унаад хамар жоохон шалбарчихлаа гэж хэлэхэд нь би зургаа явуулдаа гэхэд нэгжгүй байна унтах гэж байхад залгах юм цочиод сэрлээ унтлаа битгий залгаарай гэж хэлээд утсаа салгасан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 цаг өнгөрч байхад******* залгаад Баттулга ахын бие муу байна та ирсэн нь дээр байна гэж ярьсан. Дахин Лхамаа залгаад та энэ эмчтэй ярь даа гэхэд нь би эмчтэй утсаар ярихад эмч зүрх нь ажиллаад тархи ажиллахгүй засал авахгүй байсаар нас барчихлаа гэж хэлсэн. Миний хувьд тэр үед машины кардан унаад даралт нь ихэссэн юм байхдаа гэж бодсон. Энэ гурвыг хоорондоо зодолдоно гэж бодоогүй. Ялаа хурдан эдэлж гарч ирээд над туслаач гэж хэлмээр байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Хохирогч Д.Саранжавын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ... Миний хувьд талийгаач нөхөр Н.Баттулгатай 1991 оны 8 дугаар сард танилцаж, гэрлэлтээ батлуулсан 26 жил хамт амьдарсан. Бид 2-ын дундаас 3 охин хүүхэд төрүүлсэн. Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ зах дээр монгол гэрийн бүх хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Улаанбаатар хотод оршин суудаг. Баянхонгор аймагт болохоор улирлын чанартай наймаа хийдэг голчлон хавар ирээд намар буцдаг. Энэ жилийн хувьд өвөл зогсож үзье гээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны ням гаригт гэрээсээ гарч Баянхонгор аймагт орой нь очсон байсан. Баянхонгор аймагт болохоор манай төрсөн эгч Баасанжавын нөхөр Цогтоо ахынд байдаг хаяг нь Баянхонгор сумын 3-10а-11 тоот, энэ жилийн хувьд болохоор өвөл зогсоод үзье орлого гайгүй бол байр хөлсөлнө тэр болтол Цогтоо ахынд байх болоод явсан.Манай дүү Нармандахын нөхөр******* нь бас бид нартай адилхан монгол гэрийн худалдаа Баянхонгор аймагт эрхэлдэг Баянхонгор аймагт түрүүлээд ирсэн Цогтоо ахынд байсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зах дээр бараагаа буулгаж юмаа янзлаад орой нь тарсан гээд надад хөгшин нь нэг яндан зуух зарлаа гээд 18-19 цагийн үед яриад одоо амарлаа гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн 10 цаг өнгөрч байхад миний 88206178 гэсэн дугаарлуу 88180354 гэсэн дугаараасаа залгаад босоод гарах гэсэн чинь машины кроп дуугарсан байна тэрийгээ янзлаад гарая даа гэж байсан. Ингээд өдөржингөө ярихгүй байхаар нь би орой нь 20 цагийн үед өөрийнхөө 88206178 дугаараас 88180354 дугаарын утсаар залгаж ярихад хөгшин нь машины кроп янзлах гээд машин доогуураа орсон байсан чинь кардан унаад хамар жоохон шалбарчихлаа гэж хэлэхэд нь би үзье чи зургаа явуулдаа гэхэд хөгшин нь нэгжгүй байна чи яг унтах гэж байхад залгах юм зочиод сэрлээ унтлаа битгий залгаарай гэж хэлээд утсаа салгасан. Маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 цаг 28 минутанд******* 91995551 дугаарын утаснаас залгаад Коля ахын /талийгаачийг хүмүүс ингэж дууддаг байсан нэр нь Баттулга/ бие муу байна та ирэх үү энд ирсэн нь дээр байна гэж ярьсан. Тэгэхэд нь би за за эгч нь одоо бослоо гэж хэлээд дотроо болохоор талийгаачийн даралт нь ихэсдэг учир тэгсэн юм байхдаа гэж бодоод юм асуугаагүй. Тэгтэл дахин*******гийн утаснаас дуудлага орж ирээд та энэ эмчтэй ярьдаа гэхэд нь би эмчтэй утсаар ярихад эмч зүрх нь ажиллаад тархи ажиллахгүй засал авахгүй байсаар нас барчихлаа гэж хэлсэн. Миний хувьд тэр үед машины кардан унаад жоохон зочирдоод даралт нь ихэссэн юм байхдаа гэж бодоод байсан. Тэгтэл манай дүү Нармандах нь орой нь буюу 2017 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн орой манайд байхдаа*******руу залгаад утас нь болохгүй байсан чинь цагдаагаас ярьсан эд нар хоорондоо зодолдсон юм шиг байна гэж хэлсэн. Миний хувьд арай үгүй байлгүй тэд нар чинь хоорондоо зодолдоод хэрэлдээд байдаггүй гэж хэлээд итгэхгүй байсан. Тэгтэл эмнэлэгт ирээд асуусан чинь хүнд зодуулсан гэж ирээд нас барсан гэж хэлсэн. Одоо бодож байхад зодуулсан гэх юм бол намайг хүрээд ирнэ гэж бодоод надад машины кардан унаж хамар жоохон шалбарсан гэж худлаа хэлсэн юм байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-166/,

Гэрч С.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ны орой 18 цагийн үед би өөрийн хашаан дотроо түүхий эдээ хурааж дуусаад би өөрийн Баянбүрд нэртэй хүнсний дэлгүүрт ороод иртэл манай эхнэр Ж.Байгалмаа нь лангууны ар талд зогсож байсан харин ******* ах ороод ирсэн манай гэрт ороод ир гээд дуудсан чинь ******* ах лангууны араар ороод манай галын өрөөнд орж ирээд бид 2 Улаанбаатар хотруу талаар ярилцсан. Тухайн үед ******* ах архи уугаагүй эрүүл байсан. Цогтоо ах бид 2-10 гаран минут Улаанбаатар хот явсан талаар ярьж байгаад ******* ах гэрлүүгээ явлаа гэхээр нь би 2 уулаа цуг явъя гэсэн ******* ах манай дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй ундаа аваад гарч байхыг би харсан өөр эд зүйл авч байхыг би хараагүй. Би хувцасаа өмсөөд араас нь гараад ******* ахтай цуг гэрлүү нь алхаад явж байх үед ******* ах надад хэлэхдээ ах нь ганц шил архи уух гэсэн юм ахыгаа гэрт хүргэж өгөөрэй гэж надад хэлхээр нь би за гэж хэлсэн. Би машинаа гражинд хийсэн байсан тул ******* ахыг машинаа өгөөч би айлд оччихоод ирье гэтэл надад машины түлхүүрээ өгөөд гэрлүүгээ яваад орсон. Би гэрт нь ороогүй машин нь хашааны гадаа байхаар нь машиныг нь асааж би манай хүргэн С.Эрдэнэбаатарын гэрийн гадаа очоод утсаар ярьсан чинь надтай уулзах гэж байсан хүн нь айлд байхаар нь би гэрлүүгээ буцаж яваад ******* ахын үүдэн дээр ирж машины түлхүүрийг нь өгөх гэж гэрлүү ортол гэрт ******* ах, Н.Баттулга,******* 3 адууны мах идээд мөн хажуудаа 0.75 гр-ийн хэмжээтэй архи, ундаа тавьсан ууж байсан. ******* ах, Н.Баттулга нар нь намайг мах ид гэхээр нь махнаас идээд ундаанаас уугаад сууж байсан чинь Н.Баттулга нь надад архи хийж өгөхөөр нь би уулгүй сэржим өргөөд буцааж өгсөн. *******, Н.Баттулга,******* нар нь гэр зарсан талаар ярьж байсан бөгөөд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй би мах идээд сууж байтал манай эхнэр надруу утсаар яриад би 22 цагийн үед гараад явсан Н.Баттулга,*******, ******* нар нь гэрт үлдсэн. Тэр шөнө надруу ******* ах яриагүй. Маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 9 цагийн үед би өөрийн машинаа унаад цагдаагийн газрын урдуур өнгөрөөд явж байтал цагдаагийн газрын урд талын замын хажууд ******* ах зогсоод намайг дуудахаар нь би зогссон чинь надад би урьд шөнө архи уусан машинаа барьж явж байгаад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл согтуугаар барьсан гээд машинаа журмын хашаанд хийчихлээ гэж хэлээд би цаашаа яваад өгсөн. Тэр өдөр 13 цагийн үед би гэртээ байж байсан чинь ******* ах 86873880 гэсэн дугаараас надруу залгаад хүүхэд хичээлд нь хүргээд өгөөч манай байрны гадаа хүрээд ирээч гэхээр нь би байрны үүдэн дээр очиж ******* ахыг хүүхдийн хамт аваад хүүхдийг Эрдэм ахлах сургуульд 13 цаг 10 минутын үед хүргэж өгчихөөд Баянхонгор сумын 3-10 А-11 тоотод ******* ахыг гэрт буулгаад би байшин луу ортолН. Баттулга нь том өрөөний орон дээр дээшээ хараад нүүрэн дээрээ 2 гараа тавьсан би Баттулгыг чи наад нүүр амаа яасан гээд асуутал шөнө гарахдаа эвгүй унаад шалбарсан юм толгой жаахан өвдөөд байна гэж ярьж байсан. Би ******* ахынхаас гараад явсан араас ******* ах гарч ирээд намайг цагдаа хүргээд өгчих гэхээр нь би машинаар хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс хойш 19 цагийн үед би гэртээ байж байтал ******* ах хүүхэдтэйгээ манай гэрт ороод ирсэн намай байранд хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгсөн. Тэрнээс хойш ******* ах, Н. Баттулга,******* нартай уулзаагүй, ... Н.Баттулга нь хойд талын орон дээр зүүн тийшээ толгойгоо харуулсан зурагт үзээд хэвтэж байсан. Би тухайн үед үүдний өрөөнд сууж байх үед Н.Баттулга нь орон дээрээс суган доогуураа намайг харах үед нүүр нь шалбарсан харагдаж байхаар нь нүүр амаа яасан гээд асуутал босож ирээд урьд шөнө бие засах гэж гараад эвгүй уначихлаа гэж надад хэлсэн ба Н.Баттулга орон дээрээсээ босож ирээд толгой аймар өвдөж байна гэсэн чинь ******* ах ганц юм уучих юмуу гэж ярьж байсан өөр юм хоорондоо яриагүй. Би гарч ирээд машин дотор суугаад утсаар ярьж байсан чинь ******* ах манай дэлгүүрлүү гүйгээд юм аваад хүрээд ирэх шиг болсон би юу авчирсныг мэдсэнгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142- 147/,

Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* ах миний 89175058 гэсэн дугаарлуу өөрийнхөө 86873880 дугаараас залгаад ах нь шөнө архи уусан явж байгаад эрхээ хасуулчихлаа журмын хашаанаас машинаа авах гэсэн юм жолооч хэрэгтэй байна гэж хэлж намайг хүрээд ирээч гэхлээр нь би гэрээсээ гарч алхаж очоод замаараа торгуулийн мөнгө төгрөг Хаан банкнаас аваад хамт цагдаа дээр ирээд 14 цаг өнгөрч байхад машиныг нь журмын хашаанаас авсан. Ингээд би машиныг нь барьж дунд зах орсон дараа нь машиныг нь гражинд нь тавиад эхнэрээ дуудаж миний машинтай хамт хойд хашааруу нь явсан. Учир нь машин дотроосоо шуудайтай мах аваад тэрийгээ хашаанд байх амбаартаа хийх гэж явсан. Ингээд хашааных нь үүдэнд ******* ахыг буулгаад эхнэр бид 2 явсан. ******* ахын хувьд хүүхдээ аваад гэрлүүгээ явна гэж ярьж байсан. Би хашаанд байх гэрт нь ороогүй17 цаг өнгөрч байсан хүүхдийнх нь хичээл тарна гэж ярьж байсан. Миний хувьд ******* ахаас та яагаад архи уусан юм гэхэд хотоос ирсэн чинь манай 2 баз адууны мах чанасан ирж ид гэхлээр нь очиж 2 базтайгаа хамт архи уусан гэж ярьж байсан. Тэгээд гэрлүүгээ явж байгаад цагдаад баригдсан гэж байсан. Өөр зүйл надад хэлж яриагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-132/,

Гэрч Д.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Нөхөр бид 2-ийн хувьд монгол гэрийн хэрэгсэл худалдан борлуулах ажил хийж амьдралаа авч явдаг. Нөхөр*******гийн хамтаар 2008-2013 он хүртэл Солонгос улсад ажил хийж байсан. 2014 оноос эхлэж Баянхонгор аймгийн Баруун Бүс худалдааны төвд хавар, зун, намрын улиралд монгол гэрийн худалдаа хийдэг өвлийн цагт болохоор гүйлгээ муутай учир амардаг. Энэ жилийн хувьд зуны цагт худалдаа наймаа муутай байсан учир нилээн их хэмжээний бараа үлдсэн. Монгол гэрийн хэрэгслийг болохоор талийгаачийн эхнэр манай төрсөн эгч Д.Саранжав нь хүнээс зээлээр авч нөхөр бид 2 болохоор зарж дундаас нь ашиг гаргаж ахуй амьдралаа авч явдаг Ингээд энэ жилийн хувьд хүнээс авсан зээл нэхэгдээд үлдэгдэл бараа их байсан учир энэ өвөл Баянхонгор аймгийн төвд зах дээр сууж наймаа хийхээр болж 2017 оны 11 дүгээр сарын 26, 27 ны үед Баянхонгор аймагт******* нь ганцаараа ирж наймаа хийж байсан. Энэ хугацаанд том эгч Д.Баасанжавын хашаа байшинд байрлаж байсан уг хашаа байшин эзэнгүй байсан. Манай нөхрийг Баянхонгор аймагт ирсний дараа манай эгч Д.Саранжавын нөхөр талийгаач Н.Баттулга ах бас Баянхонгор аймагруу наймаа хийхээр 2017 оны 12 дугаар сарын 10,11-ний үед явж очсон байсан. Би Н.Баттулга ахыг Баянхонгорт аймагт хэдний өдөр очсон талаар мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед талийгаач Н.Баттулгын гэрт байхад манай нөхөр******* нь надруу залгаад Казак гэр БатӨлзийд захиалгаар хийх болов уу гэж байсан. Энэ үед манай эгч Д.Саранжав нь /талийгаач Баттулгыг/ ах чинь өнөөдөр машинаа задалж байгаад нүүрэн дээрээ төмөр унагаасан гэнэ нүүр нь халцарчихсан гэж хэлж байна би яасан юм хэр халцарсан юм зургаа явуул гэсэн чинь нэгж алга гээд явуулахгүй маргааш залгая одоо унтлаа гээд утсаа салгачихлаа гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 03-04 цагийн үед манай охины 96905164 гэсэн дугаарлуу манай нөхөр******* нь залгаад талийгаачийг өнгөрчихлөө, надад Цогтоо ах бид 3 зодолдсон гэхээр нь би хэзээ, түрүүн надад Д.Саранжав эгч Н.Баттулга ахыг өдөр нүүрэн дээрээ төмөр унагаасан байна гэж хэлсэн гэхэд******* нь ******* ах, Н.Баттулга ах бид 3 хэрэлдэж талийгаачийг би 2 цохиж Цогтоо ах нэг өшиглөж нэг цохиж авсан утга бүхий зүйл яриад чи ******* ахруу залгаадах миний утсыг авахгүй байна гэж ярьж би ******* ахын утасруу залгахад утсаа авахгүй болохоор нь эгчийн 88203880 дугаарлуу залгахадХ. Цогтоо ах утсаа авахад нь Н.Баттулга ах нас барсан байна та 3 хоорондоо зодолдсон юм уу гэхэд ******* ах яагаачгүй гэж хэлсэн. би ******* ахыг хурдан эмнэлэг рүү оч гэж хэлээд утсаа салгасан. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-176/

Гэрч Д.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний хувьд Д.Цогоотой анх 1984 онд танилцаж,гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан 26 жил болж байна. ******* бид 2-н хувьд 3 хүүхэдтэй .Би гэрийн модон эдлэл хийдэг. Нөхөр *******гийн хувьд зуны цагаар жуулчинд явж бусад үед нь надад тусалдаг юм. Миний нөхөр ******* нь сайн нөхөр бид хоёр, хоёр охин өргөж авсан. Нэгийг нь айлийн болгож тусдана гаргасан бага охин нь ширээний теннисны улсын аврага. Энэ амьдралыг бид 2 хамтдаа үүрч явсан би ханиа ингээд хэрэгт холбогдсон гэхэд итгэж өгөхгүй үнэхээр хэцүү байна. Манай нөхөр надтай 26 жил амьдарч байхдаа надад нэг ч удаа гар хүрч байгаагүй хүнлэг сайхан сэтгэлтэй, номхон, даруу төлөв, цэвэрч нямбай, уур уцаар байхгүй юманд хүлээцтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, тэр болгон архи уугаад байдаггүй хааяа архи уудаг тэгэхдээ хүнрүү дайрч ширүүн зан гаргаад байдаггүй, авсан шагналын хувьд Монгол улсын онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт медальтай хүн. Ер нь бол манай дүү нарын нөхрүүд Баянхонгор аймагт монгол гэрийн худалдаа наймаа хийдэг. Ингээд манайх байранд орсон хашаа байшин эзэнгүй байсан учир манай 2 хүргэн ирсэн байж байгаад ийм хэрэг гарчихлаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-181/,

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Талийгаач Н.Баттулгын биед их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи хамар гарт зулгаралт ус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд талийгаач Н.Баттулгын үхлийн шалтгаан нь их тархины баруун талд бөмбөлгийн дух зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх дутагдалд орж нас барсан байна. Талийгаач Н.Баттулга нь цаг алдалгүй яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан байна. Дээрх гэмтлийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Талийгаач Н.Баттулга нь эмнэлэгт ирэхэд зохих ёсоор эмийн эмчилгээг хийж байсан байгаа тухайн үед хэвтэж байсан өвчний түүх дээр бичигдсэн байсан талийгаач Н.Баттулга нь эмнэлэгт ирээд 4 цаг орчим болоод нас барсан тухайн бүр нь эмийн эмчилгээг хийсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,

... Талийгаач Н.Баттулгын биед үүссэн гэмтэл, шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой талаар дүгнэлтэнд бичсэн байгаа. Талийгаач Н.Баттулгын үхэлд хүргэсэн гэмтэл нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь цохих ба цохигдохын аль ч тохиолдолд үүссэн байж болно. Мөн мохоо хүчин зүйлийн нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Яг хэдэн удаагийн цохих юм уу цохигдохын улмаас дээрх гэмтэл үүсэх боломжтойг тогтоох боломжгүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 96-97/,

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Талийгаач бид хоёр ******* ахыг дуудсан. Талийгаач ******* ахыг нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд бид гурав архиа уугаад махаа идсэн. Бид гурав маргалдсан. Талийгаач талхны үүрмэг цацаад байхаар нь би эгдүүцээд та ингэж болохгүй эвгүй сэтгэгдэл төрж байна гэж хэлэхэд Баттулга ах надруу чи их том болжээ миний урдаас үг сөрөөд том болжээ гэхэд нь би ингээд цацаад байвал танд эвгүй сэтгэгдэл төрж байна уу гээд талхыг бас өөр шиг нь ширээрүү цацсан чинь Баттулга ах чи том болжээ гээд босож ирээд миний хоолойг цамцны захаар бооход нь би гарыг нь тавиулах гээд баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиж авахад намайг боож байсан гараа тавьж Баттулга нь чи намайг одоо зоддог болсон уу чи том болжээ гээд хоёулаа гадаа гарч зодолдоё гэж хэлээд намайг дагуулж гарсан. Над руу дайрахаар нь бултахад газар унасан. Босч ирэхэд хамар нь шалбарсан байсан. Ална гээд машинруугаа гүйгээд труба аваад ирсэн. Миний буруу уучлаарай гэсэн чинь би чиний 3 охиныг өрөвдөж байна гээд трубагаа шидсэн. Тэгээд бид хоёр эвлэрээд гэр рүү орсон. Цогтоо ах Баттулга ахыг чи муу Баянхонгорт амбаарч байхгүй чи муу гуйлгачин гэж хэлсэн. Талийгаач сандал бариад дайраад байсан. Би нөгөө өрөө рүү ороод гар утсаа аваад ирэх хооронд чимээ гарах шиг болсон. Сандал газар унасан байсан. Яг сандлаар цохьсон эсэхийг хараагүй. Тэгээд ******* ах хувцсаа өмсөөд гараад явсан. Бие чинь өвдөөд байвал хэлээрэй. Эмчид үзүүлье гэж хэлсэн чинь зүгээрээ толгой жаахан өвдөж байна гэсэн. Ингээд бид хоёр унтаад маргааш өглөө нь цас мөсний баяр руу явсан. Орой нь 22 цагийн үед ирсэн. Гэр хүйтэн талийгаач орон дээрээ толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Тэгээд би түргэн дуудсан. Эмнэлэг рүү авч явж эмнэлэгт хэвтүүлсэн. Би сахисан. Батттулга ах хурхираад унтаад байснаа гэнэт чимээгүй таг болоход эмчээ гэж дуудаад эмч нар ирээд болхоо байлаа гээд хиймэл амьсгал хийгээд байсан. Ингээд эмч нь энэ хүн найдваргүй боллоо ар гэрийнхэнд нь хэл гээд би гэрийнхэнд нь хэлж чадахгүй байна гээд эхнэр Саранжавынх 88206178 гэсэн дугаарлуу нь залгуулаад эмчид утсаа өгч хэлүүлэх гэсэн боловч жоохон юм ярьж байгаад надад утас буцааж өгч намайг хэл гэсэн. Би эхнэрт нь Баттулга ахыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Миний буруутай үйлдлээс болж талийгаач нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна гэв.

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Миний бие Баянхонгор аймагт худалдаа эрхлээд 2-3 жил болж байна ер нь бол хавар 5 сараас намар 11 сар хүртэл зах дээр наймаа хийдэг. Баянхонгор аймагт 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр ирээд 20 гаран хонож байна. Баянхонгор аймагт байх хугацаандаа ******* ахын гэрт байдаг, ******* ах байранд амьдардаг. Баянхонгор сумын 3-10а-11 тоот болохоор эзэнгүй байдаг. би ******* ахын гэрт ганцаараа байж байхад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн үед Улаанбаатар хотоос Н.Баттулга ах ганцаараа өөрийнхөө портер машинтай ирж ******* ахын гэрт надтай хамт байсан. Н.Баттулга ах нь ирсэн өдрийн маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зах дээр өөрийнхөө авч ирсэн бараагаа буулгаад орой нь бид 2 ажил тараад ******* ахын гэрт буюу Баянхонгор сумын 3- 10а-11 тоот хашаанд 18-19 цагийн үед очсон. Тэгээд бид 2 адууны мах чанаж идэх гээд би гаднаас түлээ оруулж гал түлж байхад Н.Баттулга ах Цогтоо ахыг ирэх гэж байна гэж хэлсэн. Миний хажууд утсаар ярьж байхыг нь би сонсоогүй мөн хажууд утсаар яриагүй би хэн нь залгаад юу яриад ирэх болсныг нь мэдэхгүй. Ингээд адууны махаа чанаад байж байхад буюу 21 цагийн үед ******* ах өөрийнхөө машинтай ганцаараа ирэхэд Н.Батттулга ах бүгдээрээ ганц юм уучихая гээд ******* ахад мөнгө өгсөн. ******* ах гэрээс гарч ганцаараа яваад нилээн хэсэг хугацааны дараа ганцаараа нэг шил 0,75-тай архи нэрийг нь санахгүй байна, нэг ундааны хамтаар авч ирсэн. Би чанасан махаа гаргаад би дүү учраас архийг нь задлаад хундаглаж бид нар чанасан махаа идэх гэхэд мах жоохон хатуу байна гэж ******* ах хэлсэн. Би тэгэхэд нь жоохон удаан чанаагүй учир хатуу байгаа байх гэж хэлээд бид нар архиа ууж махаа идэж байхад ******* ахаас Н.Баттулга ах нь та машинаа яах юм гэхэд ******* ах Эрдэнээгээр гэртээ хүргүүлнэ гэж хэлж байсан. Ингэж ярьж байхад Н.Баттулга нь бүгдээрээ нэг айлын хүргэн бүгдээрэй сэтгэлээ онгойтол ярилцъя гээд ******* ахад хандаж Бааскаа /Баасанжав эгч/ эгчид гомдсон талаар ярьсан. Учир нь Н.Баттулга ахын хүүхдийнх бие өвдсөн гэртээ байхад нь Баасанжав эгч очоод гэр нь жоохон заваан байсан чинь гэр орноо цэвэрлэхгүй гээд загнасан гэж ярьсан. Бас хаа байсан Японд байгаа хүүхэд рүүгээ энэ талаар ярьсан байсан гэх утгатай зүйл яриад хоорондоо Баасанжав эгчийн талаар муулж ярьсан. Тэгтэл гаднаас Эрдэнээ ах /дэлгүүртэй/ орж ирэхэд мах ид гэж идүүлээд архи уу гэхэд уухгүй гэж байсан. Бид нар тэр үед хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад Эрдэнээ ах утсаар яриад ажил гарчихлаа гэртээ ороод буцаад ирье гээд гарсан. Тэгэхэд бид 3 нөгөө авсан архиа хувааж уугаад дуусахад ******* ах гэрийнхээ авдарнаас нэг шил Болор нэртэй 0,75- тай архи гаргаж ирээд энийг хуваагаад уучихъя гэхэд нь би одоо энэ хэтрэх юм биш үү гээд цааш нь хураасан чинь ******* ах тэгвэл ахдаа нэг хийгээд өгчих ах нь уучихаад явъя гэхэд нь би өгөөгүй. Тэгэхэд Баттулга ах, ******* ах хоёулаа гуйж уухаар болж уусан. Ингээд бид нарын хувьд нилээн согтсон. Энэ хооронд янз бүрийн зүйл их ярьсан. Тэгтэл архи ууж байгаад Н.Баттулга ах ширээн дээр байсан талхыг үүрүүлээд ******* ах бид хоёрын урд ширээн дээр цацахад нь би эгдүүцээд та ингэж болохгүй эвгүй сэтгэгдэл төрж байна гэж хэлэхэд Н.Баттулга ах надруу чи их том болжээ миний урдаас үг сөрөөд том болжээ гэхэд нь би ингээд цацаад байвал танд эвгүй сэтгэгдэл төрж байна уу гээд талхыг бас өөр шиг нь ширээ рүү цацсан чинь Н.Баттулга ах чи том болжээ гээд босож ирээд миний хоолойг цамцны захаар бооход нь би гарыг нь тавиулах гээд баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохиж авахад намайг боож байсан гараа тавьж Н.Баттулга нь чи намайг одоо зоддог болсон уу чи том болжээ гээд хоёулаа гадаа гарч зодолдоё гэж хэлээд намайг дагуулж байшингаас гарч байшингийн зүүн урд талд байх мужаан хийдэг амбаарын үүдэн дээр Н.Баттулга нь надруу цохих гэж дайрахад нь би бултаад баруун гараараа нүүрлүү нь цохиж авахад Н.Баттулга нь газарт унасан. Миний хувьд шанаа хавьд нь цохиж авсан яг аль шанаанд цохиж авснаа мэдэхгүй байна. Ингээд намайг цохиж авсны дараа Н.Баттулга ах газарт унасан байхад ******* ах ирээд Н. Баттулга ахын нүүр лүү нь өшиглөж авахад би ******* ахыг цааш нь та болиоч гэж хэлж түлхээд Н.Баттулга ахыг татаад та намайг уучлаарай гэж хэлээд босгоход хамрынх нь дээд талд язарч цус гарсан босож ирсэн. Н.Баттулга ах ******* ахаа та намайг газарт унасан байхад өшиглөөд гэж хэлж их уурлаж босож ирээд та нарыг алнаа гээд машинруугаа гүйсэн. Би араас нь очиход машиныхаа кабинаа онгойлгоход нь араас нь татсан чинь тохой хэрийн богино нарийхан труба аваад надруу чамайг алаад хаячихая гээд труба далайхад нь Н.Баттулга ахаа та намайг уучлах юм уу уучлах юм бол намайг цохичих гэхэд намайг цохиогүй чиний гурван хүүхдийг бодож байна гээд больж бид 2 гэрлүү буюу байшинд буцаж орахад ******* ах хажууд байгаагүй гэрт ороход ******* ах гэртээ байж байсан бөгөөд гэрт нүүрээ үүдэн байх толинд Н.Баттулга ах хараад 00-н цаас аваад нүүрээ арчиж хогын саванд хийгээд байсан. Тэгэхэд нилээн их хэмжээний цус гарч байсан учир цус асгарч байсан тул би тэрийг нь шалны алчуур аваад арчиж байсан. Н.Батттулга ах, ******* ахтай маргаж чи намайг унасан байхад өшиглөж авсан гээд бие биерүүгээ сандал авч дайрахад нь би дундуур нь орж салгаад Н.Баттулга ах үүдний өрөөний орон дээр сууж байхад ******* ах Н.Баттулга ахыг чи муу Баянхонгорт амбаарч байхгүй чи муу гуйлгачин гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байсан. Энэ үед нь би том өрөөнд нь ороод гараад ирэхэд Н. Баттулгыг ******* ах юугаар цохиж авсныг нь мэдэхгүй хамраас цус гарсан 2 жижиг өрөөрүү ордог өрөөний голд байх ширээний хажууд хамраа дарсан тонгойсон байдалтай сууж байгаад босож энд тэрүүгээр явж шалаар баахан цус болчихоор нь би шалыг нь угааж цусыг нь арилгаад байж байхад Н.Баттулга ах өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд өөрийнхөө зургыг аваад байсан. Ингээд Н.Баттулга ах ******* ахыг алнаа гэж хэлээд тэнд байсан сандал аваад шидэх гэхэд ******* ах гэрээс гарч зугтсан араас нь Н.Баттулга сандал барьчихсан гарсан би араас нь дагаж гарахад хашааны үүдэнд Цогтоо ахын машин байсан мөртлөө өөрөө байхгүй байхаар нь би Н.Баттулга ахыг мөрнөөс тэврээд гэрлүү авч орсон. Ингэж явах замдаа би Н.Баттулга ахаа дүүгээ уучлаарай дүү нь архинаас болж таныг цохиж авсан талаар хэлж гэрт орсон. Маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар 12-ны өглөө 11 цагийн үед би сэрээд босоход Баттулга ах босоод суучихсан толгойгоо барьчихсан байхаар нь яаж байна гэхэд би сая эм уучихлаа гээд байж байсан. Би босоод галд нүүрс хийгээд мөсний баярт явлаа бие чинь өвдөөд байвал та эмнэлэгт үзүүлээрэй гарах юм бол гэрийнхээ түлхүүрийг аваад яваарай би нилээн оройтож магадгүй гэж хэлээд гарсан. Н.Баттулга ах эхнэр Д.Саранжавтай утсаар яриад надад 80,000 төгрөг гаргаж өгөөд энийг Д.Саранжав эгчийнхээ дансанд хийчихээрэй гээд би гэрээс гарч төв ХААН банкинд ирж 80,000 төгрөгийг нь шилжүүлээд голруу мөсний баярлуу явж 12-13 цагийн хооронд очсон байсан. Ингээд тэнд тэмцээнд орж өдөржингөө болсон бөгөөд 19 цаг хүртэл байсан… гэртээ очиход Н.Баттулга ах том өрөөний орон дээр хэвтсэн том өрөөний хувцасны шүүгээн дээр 2,5 литрийн пиво байхаар нь та дахиад пиво уусан юм уу гэхэд Н.Баттулга ах би уугаагүй ******* ах чинь ирээд уугаад явсан гэж байсан. Би ороо засаад байж байхад Баттулга ах толгой өвдөөд гэхэд нь би түргэн дуудаад өгөх үү гэхэд дургүйцээд би жоохон ядруухан байх шиг байхаар нь түргэн рүү залгаад энд хүний толгой өвдөөд байна гэж дуудлага өгөхөд зөвхөн толгой өвдсөн дуудлагад бид нар очиж чадахгүй та өөрөө аваад ирж болох уу гэхэд нь би энэ хүн ямар нэгэн юм болох юм бол та нар хариуцах юм уу гээд утсаа салгаад ирэхгүй болохоор нь би дахин түргэн рүү залгасан. Тэгэхэд гадаа машин ирэхэд нь би гарч эмчийг гэрт оруулж үзүүлэхэд энэ хүнийг авч явна гэж хэлж хувцасыг нь өмсгөж түргэн дээр ирсэн. Энэ үед би ганцаараа яваад байсан бөгөөд хэн нэгэнлүү хэлээгүй Б.Баттулга ахыг хэвтүүлэхээр болж би хэвтүүлээд намайг тариа аваад ир гэж хэлж би явсан боловч олдоогүй. Тэгээд намайг буцаад ирэхэд эмчилгээ хийж Н.Баттулга ах ухаантай байсан. Энэ үед надаас эмч энэ хүн яагаад ирсэн гэхэд нь би хүнд зодуулаад ирсэн гэхэд 300,000 төгрөг тушаах ёстой гэхэд нь би зодсон хүнийг нь мэдэхгүй гэж хэлж эмчилгээ хийгээд би хажууд нь сууж намайг заавал сахиж хонох хэрэгтэй гэхлээр нь сахиад сууж байтал Н.Батттулга ах хурхираад унтаад байснаа гэнэт чимээгүй таг болоход эмч нар ирээд хиймэл амьсгал хийгээд байсан. Ингээд эмч нь энэ хүн найдваргүй боллоо ар гэрийнхэнд нь хэл гээд би гэрийнхэнд нь хэлж чадахгүй байна гээд эхнэр Саранжавынх 88206178 гэсэн дугаарлуу нь залгуулаад эмчид утсаа өгч хэлүүлэх гэсэн боловч жоохон юм ярьж байгаад надад утас буцааж өгч намайг хэл гэсэн. Би эхнэрт нь Н.Баттулга ахыг өнгөрчихлөө гэж хэлсэн. Дараа нь ******* ах руу залгасан боловч утас нь холбогдохгүй болохоор нь эхнэр Нармандахруу залгаад ийм юм болчихлоо ******* ахын утас холбогдохгүй байна гэхэд эхнэр надруу залгаад Цогтоо ахруу залгаад хэлчихлээ гэсэн.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-108/, ... талийгаач Баттулга ах жоохон бухимдаад Цогтоо ах бид хоёрлуу ширээн дээр байсан талхны үүрмэг цацсан би зөрүүлээд өөдөөс нь талхны үүрмэг цацаад таньд эвгүй байгаа биз дээ гэхэд талийгаач намайг чи их том болжээ надаас архи харамладаг гээд босож ирээд намайг боож авахад нь би гараараа боолтыг нь тавиулах гэхэд тавихгүй боолт нь чангарч миний нүүр чинэрч нүүр чих шуугиж амьсгал боогдож амьсгал авч чадахгүй болоход нь баруун гараараа зүүн хацарлуу нь савж цохиход талийгаач намайг боож байснаа тавьсан. Талийгаач намайг чи их том болж гэж хэлээд намайг чирээд хоёулаа гадаа гарч үзье гээд гэрээс гарахад үүдний довжоон дээр бүдрээд газарт унасан. Тэгэхдээ 2 гараараа тулж унах үед нь хажуугаас ******* ах бөгс, нуруу хэсэгт нэг удаа өшиглөж авсан та боль гээд цааш түлхсэн, талийгаач босоод цааш явж байгаад хоёулаа үзье гээд намайг цохих гэхэд нь би зүүн гараараа баруун шанаа хавьд нь саваж цохиж авсан. Намайг бол цохиж аваагүй намайг цохиж авах гээд дайрсан эрчиндээ газарт 2 гараараа тулаад унасан. Тэгээд би босгох гэхэд хажуугаас Цогтоо ах талийгаачийн нүүрэн тус газарт нь өшиглөж би Цогтоо ахыг яаж байгаа юм гээд цааш түлхээд талийгаачийг босгоод ирэхэд нүүр хамрнаас нь цус гарсан байталтай байсан. Тэгэхэд талийгаач босож ирээд ******* ахыг чи яаж байгаа юм хүн унасан байхад өшиглөлөө гээд чамайг буудаж ална гэхэд ******* ах хашаанаас гүйгээд гарсан. Талийгаач машинруугаа гүйсэн би араас нь гүйж очиод бариад авсан чинь талийгаач машины хаалгаа хаагаад тэвшин дээр байсан нэг данхраадны иш шиг зүйлийг гаргаж ирээд намайг цохиж авах гэснээ больж би чиний 3 хүүхдийг бодож байна гээд болиод бид 2 гэрт орсон,...талийгаач өөрийнхөө гар утсаар нүүрнийхээ зургийг аваад бас бичлэг хийгээд байсан гаднаас ******* ах орж ирсэн. Талийгаач ******* ахад та намайг газар унасан байхад өшиглөж авлаа таныг арай ч өшиглөж авахгүй байлгүй гэж бодсон гэхэд Цогтоо ах чамд Баянхонгорт амбаарч байхгүй гэж хэрэлдэж байсан,... талийгаач Н.Баттулга нь тэнд байсан модон сандлыг аваад ******* ах руу дайрахад бас ******* ах өөдөөс нь бас нэг сандал аваад дайрахад нь би голоор нь орж тэр хоёр сандлыг аваад салгасан. Би том өрөөнд байсан гар утсаа авах гээд ороход тас хийгээд дуу гарч би буцаад үүдний өрөөнд ороход талийгаач зүүн гараараа толгойн ар дагз хэсэгтээ дарсан доошоо тонгойсон явган суусан өмнө нь шал нилээн цус болсон байдалтай Цогтоо ах болохоор угаалтуурын хажууд нилээн гэмшсэн байдалтай зогсож байсан,...талийгаач Н.Баттулга, ******* ахыг чи намайг сандлаар цохьдог хэн гээд модон сандлыг аваад ******* ахруу дайрсан чинь хаалгаар зугтааж гүйж гарсан. Би араас нь талийгаачтай ******* ахын араас гарахад талийгаач барьж гарсан сандалаа шидсэн боловч ******* ахыг оноогүй,....Миний хувьд өөрийгөө хамгаалах гэж талийгаачийг 2 удаа цохиж авсандаа их гэмшиж байгаа,.... Намайг том өрөөнд байхад их чанга хүчтэй тас хийсэн дуу гарсан би буцаад үүдний өрөөнд ороход ******* нь угаалтуурын хажууд зогссон талийгаач нь болохоор доош тонгойсон байдалтай өмнө нь нилээн их хэмжээний цус шалан дээр гарсан байсан. Цогтоо нь гартаа ямар нэгэн зүйл бариагүй харин талийгаач нь болохоор ******* ахыг чи намайг сандлаар цохиж авдаг хэн гэж хэлээд байж байсан. Би ******* ахыг талийгаачийг яг сандлаар цохиж авсныг нь хараагүй. Талийгаач өөрөө намайг сандлаар цохиж авдаг хэн гэж хэлж байсан. Миний сонссон чимээ нь их чанга байсан учир би талийгаачийг ******* нь сандлаар цохиж авсан байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 114-119/,

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагт Улаанаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. Тэгэхэд 19 цагийн үед байх талийгаач Н.Батттулга нь 88180354 өөрийнхөө дугаараас 86873880 миний дугаарлуу залгаад ярьсан. Намайг ирж адууны мах ид гэсэн. Миний хувьд 21 цаг болж байхад өөрийн хашаандаа буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод очсон. Н.Баттулга нь надад 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээч гэхээр нь архи авчирсан. Тэгээд бид гурав архиа хувааж уусан. Архи дуусаад авдарт байсан Болор нэртэй 0,75-тай архийг гаргаж ирээд уусан. Тэгсэн талийгаач талхны үүрмэг цацахад******* та болиоч эвгүй байна гэсэн чинь талийгаач чи их том болж гээд заамдалцаад гараад явсан. Буцаж орж ирээд талийгаач зоддог болжээ гээд уурлаад байсан. Хамар нь шалбарчихсан хамраас цус гарчихсан орж ирсэн. Ширээн дээр байсан архийг стаканд хийгээд архи уусан. Тэгээд******* руу гараараа далайсан. Ширээний хажууд суусан. Би больцгоо гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Талийгаач сандал барьж авсан. Би бас сандал барьсан байсан.******* больцгоо гэхэд талийгаач барьж байсан бор сандлаа үүд рүү шидсэн. Тэгээд гар утсаа оролдоод суугаад байсан. Тэгээд гарч яваад цагдаад баригдсан. Машинаа цагдаагийн байгууллагын журмын хашаанд хийгээд намайг цагдаа гэрт хүргэж өгсөн. Маргааш нь цагдаа дээр очиж 400.000 төгрөгөөр торгуулсан. Тэгсэн чинь Н.Баттулга надруу залгаад хаана явна гэхэд нь би цагдаад өчигдөр баригдсан цагдаа дээр байна гэхэд хүрээд ир гэсэн. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд очсон. Бие чинь яаж байна гэсэн чинь толгой өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлье гэтэл үзүүлэхгүй гэсэн. Тэгээд надад пиво аваад өгөөч гэж 10000 төгрөг өгсөн. Дэлгүүрээс пиво авч өгсөн. Миний утас дуугарч охин залгаад хичээл тарсан ирээд аваадах гэсэн. Н.Баттулга нь Оюунааг нааш нь битгий оруул хэрэггүй гэсэн. Тэгээд би хүүхдээ аваад гэртээ харьсан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад*******гийн эхнэр Нармандах залгаад нэгдсэн эмнэлэг 103 дээр хүрээд ирсэн очсон чинь******* Баттулгыг нас барчихлаа гээд зогсож байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн гэв. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагт Улаанаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн. Тэгэхэд 19 цагийн үед байх талийгаач Н.Батттулга нь 88180354 өөрийнхөө дугаараас 86873880 миний дугаарлуу залгаад ярьсан. Намайг ирж адууны мах ид гэсэн. Миний хувьд 21 цаг болж байхад өөрийнхөө хашаанд буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоот хашаанд 21 цагийн үед ганцаараа очиход гэрт*******, Н.Баттулга нар нь байсан бөгөөд намайг ороод сууж байтал Н.Баттулга нь надад 20,000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээч гэхлээр нь би гарч манай гудамжинд байдаг Бүрд нэртэй дэлгүүрээс нэг шил 0,75-тай архи аваад өөрөө мөнгө нэмээд нэг ундаа авч дэлгүүрийн эзэн Эрдэнээ нь надтай хамт гараад миний машиныг унаад айлд очиод ирье гэхлээр нь би хашааныхаа өмнө буугаад гэрт ганцаараа орж Эрдэнээ нь миний машиныг унаад явсан. Ингээд би гэртээ ороход хоол гаргаж мах идсэн.******* архи аягалж уг архийг хувааж уугаад дуусаад би гэрийнхээ авдарт байсан Болор нэртэй 0,75-тай архийг гаргаж ирээд тэрийг бас уусан. Ингэж байхдаа мах нь жоохон хатуу байсан учир дахин чанасан,... нөгөө архиа ууж, махаа гаргаж идэх болоход юунаас болсон юм мэдэхгүй*******, Б.Баттулга нар нь муудалцаад бие биенийгээ заамдаж ноцолдож байгаад тэр 2 гараад явсан. Би ч араас нь гараагүй нэг их удаагүй буюу 10-аад минут болоод буцаж 2-лаа орж ирсэн. Баттулга нь орж ирэхдээ хамар ийм болгоод хаячихлаа гээд дахин барилцаад авах гэхэд******* нь Баттулгын шанаанд цохиж Н.Баттулга өнхрөөд ойчсон. Н.Баттулгыг газарт унасан байхад нь та нар болиоч гээд Н.Баттулгын бөгс хэсэгт өшиглөж авахад болиж Н.Баттулга нь утсаа оролдоод ширээний хажууд сууж байхад******* нь болохоор шалан дээр туссан цусыг 00-н цаас аваад цэвэрлэж байсан. Тэгээд би унтацгаа гэж хэлээд би гэрлүүгээ явлаа гээд гарч машинаа бариад замаар уруудаад явж байхад цагдаа зогсоож архи уусан жолоо барьж явсан учир машинаа журмын хашаанд хийлгээд цагдаагийн машин намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт ирж цагдаагийн газар Наран-Амгалан байцаагчтай уулзаад торгуулийн мөнгө болох 400,000 төгрөгийг тушаагаад ир гэсэн,.... Эрдэнээтэй хойд хашаандаа ирэхэд Н.Батттулга нь ахаа надад пиво аваад өгөөч гэж 10,000 төгрөг өгсөн. Эрдэнээ нь гадаа машиндаа байсан. Ингээд би гарч Эрдэнээд пиво аваад ир гэж байна гэж хэлээд дэлгүүрээс пиво авч буцаж ирж өгөөд 14 цаг болох гэж байсан тул цагдааруу явсан. Эрдэнээ гэрт ороогүй Батттулгатай уулзаагүй. Цагдаагийн урд зам дээр намайг Эрдэнээ нь буулгаж өгөөд яваад өгсөн. Би цагдаа орж Наран-Амгалан байцаагчтай уулзаад жолооны эрхээ хасуулж журмын хашааны бичиг аваад машинаа авах болоход эрхийн үнэмлэхтэй хүн дагуулж ирж машинаа ав гэсэн тул жолооч Мөнхбаатар гэж хүнийг дуудаж машинаа авсан. Ингээд машинаа грашт хийлгээд Мөнхбаатар эхнэрээ дуудаж эхнэр Гэрлээ нь ирж би машин дотроосоо шуудайтай махаа аваад хойд хашаандаа хүргүүлсэн. Тэгээд би байшиндаа ганцаараа ороход Баттулга нь ганцаараа орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд миний утас дуугарч миний охин залгаад хичээл тарсан ирээд аваадах гэхэд нь би хашаандаа байна гэхэд Баттулга нь манай охиныг нааш нь битгий оруул нүүр ам шалбарсан байхад хэрэггүй гээд би гарч хүүхдээ аваад гэртээ харихад 18 цаг өнгөрч байсан. Ингээд шөнийн 04 цаг өнгөрч байхад*******гийн эхнэр Нармандах манай эхнэрийн гар утасруу залгаж таны утас холбогдохгүй байна******* ярьлаа Н.Баттулга ахыг эмнэлэг дээр авчираад нас барсан байна гэж хэлсэн. Ингээд би утсаа асаасан чинь миний гар утасруу******* залгаж нас барчихлаа 103-т хүрээд ир гэж хэлж ирсэн … гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-127/,

.... Миний хувьд архинаас талийгаач Баттулга,******* нараас арай бага уусан. Маргааш нь би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхдаа Эрдэнээд өчигдөр архи ууж машинаа журамлуулсан талаараа манай хүүхдэд битгий хэлээрэй гэж хэлсэн, замдаа Эрдэнээд өчигдөр Н.Баттулга,******* нар хоорондоо зодоон хийгээд******* Н.Баттулгыг цохиод унагаасан талаар хэлсэн,... хашаандаа Эрдэнээгийн хамтаар очиж гэрт ороход талийгаач байсан. Талийгаачийг зодуулсан байхыг Эрдэнээ харсан. Талийгаач намайг пиво аваад ир гэж хэлж би Эрдэнээгийн хамт гарсан. Эрдэнээтэй талийгаач юм ярих шиг болсон. Тэр 2 хоорондоо юу ярьсанг нь мэдэхгүй. Би пиво аваад буцаад гэртээ ганцаараа ирэхэд талийгаач надад эхнэр яриад би нүүрэн дээрээ данхраад унагаасан толгой өвдөөд жоохон хэвтэж байна гэж худлаа хэлчихлээ гэж ярьж байсан. Тэгээд би пиво өгөөд гэрээс гарсан. Ингэхэд бие нь гайгүй босоод явж байсан бөгөөд толгой жоохон өвдөөд байна гэж байсан ... /2-р хх-ийн 128-130/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот шинжээчийн ...*******гийн биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 217-218/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шинжээчийн... *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 222-222/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... 1.Л.Лхамаа нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй 2.******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. 3.Л.Лхамаа нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 241-242/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ... 1.******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй. 2. ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчинтэй бол болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. 3.******* нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийг үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан. Одоогийн байдлаар яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тухайн үед болсон үйл явдлыг он сар өдөр, дэс дараалалтай тодорхой санаж ярьж дэлгэрэнгүй тайлбарлаж байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 246-247/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18- ны өдрийн 621 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Баттулгын гэх цус нь В(III),*******гийн гэх цус нь АВ(IY), *******гийн гэх цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газрийн үзлэгийн явцад хураан 1 болон 64 дугаараар тэмдэглэсэн 00-ын цаас, 66 дугаартай хөрс, шороотой хатсан цус мэт зүйл, 63 дугаартай хатсан цус мэт зүйл нь цус байна. Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Баттулын гэх цустай тохирч байна. Талийгаач Н.Баттулгын өмсөж явсан гэх куртка, цамц, футболка дээр цус илэрсэн, дотоож дээр цус илрээгүй. Н.Баттулгын өмсөж явсан гэх куртика, цамц, футболка дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Н.Баттулгын гэх цустай тохирч байна.*******, ******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 06-08/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 620 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн “Л.Лхамаа” гэж хаягласан, “*******” гэж хаягласан цагаан дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. “Л.Лхамаа” гэж хаягласан, “*******” гэж хаягласан цагаан дугтуйнд ирүүлсэн “А4661805” гэсэн шифртэй хуруу шилтэй цус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна. Жич: шинжилгээнд ирүүлсэн бинтэнд шингэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлүүдэд согтолтын зэрэг тогтоох шинжилгээг хийх боломжгүй байна. Зөвхөн шингэн цусанд хийдэг болно ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 11-12/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн 1.Талийгаач Н.Баттулгын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зовхи, хамар, гарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед учирсан биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно. 3.Талийгаач Н.Баттулгын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4.Талийгаачид бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хурааны байдлаас харахад уг цусан хураа нь нас барахаас 24-36 цагийн өмнө үүссэн байж болохоор байна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 229-233/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 537 тоот шинжээчийн 1.Талийгаач Н.Баттулгын цогцост тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм), зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын алга, 2,3,4-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт, харин хамар, баруун гарын алга, 2,3,4-р хурууны зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа (170 грамм) гэмтэл нь тархи дарагдаж, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд байх боломжтой. Гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4. Талийгаач Н.Баттулгад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь эмчилгээ үйлчилгээний тусламжийг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №03 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 105-109/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10- 33/, Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-46/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-53/, Талийгаач Н.Баттулгын хэрэг явдал болох үед өмсөж байсан гэх хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 54-64/, Эд мөрийн баримтаар хураагдсан талийгаагч Н.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 68-82/, Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 84-87, 91-103/, Хохирогч*******аас мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 128-141/, Юнител, Мобиком, Скайтел ХХК-даас ирүүлсэн албан тоотуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 146-164/, Эд хөрөнгө битүүжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 166-175/,

Шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуу /1-р хх-ийн 183, 2-р хх-ийн 179-226/, Шүүгдэгч *******д холбогдох зөрчлийн материалын хуулбар /2-р хх-ийн 227- 243/, Талийгаач Н.Баттулгын эмчлүүлэгчийн картны хуулбар /2-р хх-ийн 245-аас 3-р хх-ийн 10/, Шүүгдэгч *******,******* нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /3-р хх-ийн 151-159/,

Хохирогч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирлын баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилжээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод *******той бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод*******тай бүлэглэн Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна Харин шүүгдэгч *******,******* нар нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Н.Баттулгатай маргалдаж, улмаар *******,******* нар нь бүлэглэн Н.Баттулгын тархи, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, сандалаар цохих зэрэг *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч Н.Баттулгын биед амь насанд аюултай хүнд гэмтэл буюу тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл үүсгэж хохирогч Н.Баттулга нас барсан болох нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талийгаач Н.Баттулгын биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч ******* эсхүл******* нарын хэн алиных нь цохилтын үйлчлэлээс болж үүссэнийг тогтоох боломжгүй, тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу тухайн гэмт хэргийг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж үйлдсэн нь бүлэглэн гүйцэтгэгч болох бөгөөд шүүгдэгч******* нь талийгаач Н.Баттулгын толгойн тус газар нь гараараа цохих, шүүгдэгч ******* нь талийгаач Н.Баттулгын толгойн тус газар хөлөөрөө өшиглөх болон сандлаар цохих зэргээр халдан зодсон, зодоонд хамтран оролцсон, гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн, уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн зэрэг нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцож, нэгэн зэрэг бүлэглэн гүйцэтгэсэн хэлбэрийн бүх шинжийг агуулсан байна. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор , мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус яллагдана.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, шүүгдэгч *******,******* нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч *******,******* нарыг үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул шүүгдэгч *******,******* нарыг үйлдлийг ... хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан... буюу шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг дээрх хуулийн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хэргийн бодит байдалтай нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******,******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд талийгаач Н.Баттулга нь 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 04 цаг 26 минутанд нас барсан ба “Гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 тоот шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан зэргээс үзвэл шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******,******* нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10а-11 тоотод амь хохирогчийг бүлэглэн зодож хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. Шүүгдэгч *******,******* нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Харин шүүгдэгч ******* нь талийгаач Н.Баттулгын толгойн тус газар хөлөөрөө өшиглөх болон сандлаар цохих зэргээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т ...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... зааснаас бус .. зэвсгийн чанартай зүйл гэж...,заагаагүй юм. Иймд шүүгдэгч *******гийн шидсэн сандал нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хамаарахгүй болно. Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг улмаас учруулсан хохиолоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзнэ. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 25- ны өдрийн 151-А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 –т зааснаар шүүгдэгч *******,******* нар нь хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, шүүхийн хэлэлүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч*******д 6149294 төгрөг төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашин, шүүгдэгч*******гийн эзэмшлийн “toyoto prius” 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашин зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн куртка хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, хар өнгийн хагас түрийтэй хос гутал, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 5 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч Д.Саранжавд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурдав. Шүүгдэгч ******* нь 2017 оны 012 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 473 хоног, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 225 хоног нийт 698 хоног, Шүүгдэгч*******гийн 2017оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 767 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Данх овгийн Хаянхярваагийн Цогтоо, Галзад овгийн Лүүнээгийн Лхамаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Данх овгийн Хаянхярваагийн Цогтоо, Галзад овгийн Лүүнээгийн Лхамаа нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Данх овгийн Хаянхярваагийн Цогтоог 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар Галзад овгийн Лүүнээгийн Лхамааг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 698 хоног , шүүгдэгч*******гийн цагдан хоригдсон 767 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын нэг хоногоор тоооцож эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, , бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 1 шиирхэг, *******,******* нарын яллагдагчар байцаахад дуу дүрсний бичлэг хийсэн DVD-R хатуу диск 4 ширхийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч Д.Саранжавд олгож, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч *******д, шүүгдэгч*******гийн эзэмшлийн toyoto prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч*******д тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч*******д 6149294 төгрөг төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД Д.ЦЭЦЭГЭЭ

Г.ЭНХ-АМГАЛАН