Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 01315

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт А.Л /РД:ИЭ82021071/-ээс 174 154 667 /нэг зуун далан дөрвөн сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК /РД:5636027/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 760 000 /хорин таван сая долоон зуун жаран мянган/ төгрөгийг, Л и” ХХК /РД:5613914/-д батлан даалтын гэрээний үүрэгт нөхөх хариуцлага хүлээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А. Л шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030673 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 27 дугаар байрны 5 тоот, 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 297 923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Л-ээс 1 028 723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.