Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 44/А

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Э.Дулмаа, Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, иргэдийн төлөөлөгч Д.Батчимэг, насанд хүрээгүй шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн, шүүгдэгч нарын  өмгөөлөгч Ж.Энхжаргал, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Цэрэндулам, хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Зояа, сурган хүмүүжүүлэгч С.Бадамханд, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт насанд хүрээгүй шүүгдэгч Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн, Харчин овогт Мягмархүүгийн Давааням нарт холбогдох эрүүгийн 201621000119 дугаартай, 153/2016/0042/Э индекстэй, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын  биеийн байцаалт

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 нас 07 сар 05 хоногтой,   эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн  Политехник коллежийн барилгын сантехникчийн 2 дугаар дамжаанд суралцаж байсан,  Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух байнгын хаягтай, хэрэг хариуцах чадвартай,  Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  96 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т  зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,  62.2-т зааснаар  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. ПЖ99012851 дугаарын  регистртэй, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн.

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 17 нас 10 сар 09 хоногтой, эрэгтэй. бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Политехник коллежийн Бетон арматурчны 1 дүгээр  дамжаанд суралцаж байсан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн бор толгойн 25 дугаар гудамжны 2 тоотод оршин суух байнгын хаягтай, хэрэг хариуцах чадвартай,  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т  зааснаар 10 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга авагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай ПЮ98112336 дугаарын  регистртэй  Харчин овогт Мягмархүүгийн Давааням.

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

1.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн,  М.Давааням нар нь  бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах "Бөх сүлд" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж,  582750  төгрөгний  эд хөрөнгө,

2016 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын  Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах "Ургамал " захын 48 тоотод байрлах  хохирогч Г.Баттөмөрийн гар утас засварын дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтрэн орж 1131500  төгрөгний  эд хөрөнгө

2.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь давтан үйлдлээр бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах  хохирогч С.Хандхүүгийн Түмний буян нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж  нэвтрэн орж 729 000 төгрөгний эд хөрөнгө,

            2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын "Дагина” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг эвдэж  нэвтрэн орж 1539500 төгрөгний эд хөрөнгө ,

            3.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн,М.Давааням нар нь бүлэглэн  давтан үйлдлээр  машин механизм хэрэглэн  2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн нутагт байрлах "Отма"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж,  нэвтрэн орж 691250 төгрөгний эд хөрөнгө тус тус хулгайлсан 

  4.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн,  М.Давааням нар нь бүлэглэн   2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цаг 30 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8500000 төгрөгний үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “КОРОЛЛА” маркийн тээврийн хэрэгсэл болон 108000  төгрөгийг   дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл ... Цонхны сараалжин хэсгийг доод хэсгээр нь цонхыг хагалж дотогш орсон , камерыг хагалсан, хэргийн газар хар өнгийн куртик, үдээстэй бор өнгийн гутал байсныг хураан авав... гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-  4-6 х/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ... хөх өнгийн куртик зах хэсгээр 27 см урагдсан, улаан болон цэнхэр өнгийн ноосон цамц, улаан хүрэн өнгийн хагас түрүүтэй өвлийн гутал үдээстэй бор өнгийн өвлийн гутал зэргийг хураан авч, тогтоол үйлдэн, хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл үйлдэж хохирогч  С. Хандхүүд хүлээлгэн өгсөн баримт болон үзлэгийн гэрэл зураг /  1 хх 9, 10, 11-13, 14  х/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/ 1 хх 17 х/

         Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / 1 хх 19 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн:... 2016 оны 01 сарын 31- ний өдөр гэртээ байхад М.Давааням манай гэрийн гадна ирээд дуудсан. Тэгээд Политехник коллежийн байр орсон.  Мөн Бөртө дэлгүүрээс Соёолж нэртэй 2,5 литрийн нэг шил пиво авч уусан. Дараа нь М.Давааням бид 2 төв халуун ус  талаас  захын хойд талаар хашаа давж ороод 19 цагийн орчим "Түмний буян" нэртэй хувцасны дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг  дээш болгоод М.Давааням цонхыг нь хагалж,  дотогшоо орсон. М.Давааням өмсөж явсан гутлаа тайлаад шинэ бор өнгийн үдээстэй өвлийн гутал өмсөөд мөн хар хөх өнгийн куртикаа тайлаад шинэ цэнхэр өнгийн куртик өмсөөд миний үүрч явсан цүнхэнд улаан болон цэнхэр өнгийн 2 цамц, бор өнгийн өвлийн гутал хийгээд, М. Давааням тухайн дэлгүүр дотор байсан  3 хяналтын камерны дуранг гараараа цохиж газар унагаагаад буцаж гарсан... гэх мэдүүлэг / 1 хх 22 х/ 

             Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямын: ... 2016 оны 01 сарын 31- ний өдөр П.Барсүрэнгийн гэрт очоод буцаж дотуур байранд ирсэн. Дахин буцаж гараад Бөртө дэлгүүрээс Соёолж нэртэй 2,5 литрийн пиво авч уусан. П.Барсүрэнгийн хамт захын хойд талын халуун талаас хашаа давж ороод 19 цагийн үед Түмний буян нэртэй хувцасны дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг татаж дээш болгоод цонхыг нь хагалаад, дотогш орж өмсөж явсан гутлаа тайлаад шинэ бор өнгийн үдээстэй өвлийн гутал өмсөөд , П.Барсүрэнгийн цүнхэнд улаан  болон цэнхэр өнгийн 2 цамц, бор өнгийн гутал хийгээд би дэлгүүр дотор байх 3 хяналтын камерны дуранг гараараа цохиж газар унагаагаад буцаж гарсан ... гэх мэдүүлэг / 1 хх 25 х/            

             Мөрдөн байцаалтад хохирогч  С.Хандхүүгийн:  ...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Алаг  толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор байрлах манай “Түмний буян" нэртэй хувцасны дэлгүүрт хулгай орж өвлийн хөх өнгийн куртик, улаан болон цэнхэр өнгийн ноосон цамц, улаан хүрэн өнгийн хагас түрийтэй  өвлийн гутал, үдээстэй бор өнгийн өвлийн гутал алга болсон. Бараагаа  бүгдийг нь авсан. Манай дэлгүүрт хохирол учруулсан 1ширхэг камерын дуран  нь 130000 төгрөг, гурвуулаа нийлээд 390000 төгрөг, цонхны шил хаалтны мөнгө 30000 төгрөг бүгд нийт 420000 төгрөг нэхэмжилж байна. ...'гэх мэдүүлэг / 1 хх 30-32 х/                  

                Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 33-35 х/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл:... Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Дагина нэртэй гоо сайхны дэлгүүрийн урд зүг рүү харсан хаалгыг эвдлэн дотогш орсон байв ... гэх баримт/ 1 хх 39 х/

             Хураан авах тогтоол / 1 хх 42 х/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ... / 1 хх 43-47  х /

            Эд зүйлд үзлэг хийж хохирогч Г.Атаржаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл ... / 1 хх 48 х/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт: ... тэжээлийн тос-10000 төгрөг, хар өнгийн зурагтны удирдлага -3000 төгрөг, үсний шампунь- 3000 төгрөг, үнэртэй ус – 20000 төгрөг, үнэртэй ус -15000 төгрөг, оймс- 11х3000 – 33000 төгрөг, дотуур хувцас 3х7000 төгрөг- 21000 төгрөг, хэтэвч 4х20000 төгрөг- 80000 төгрөг,  савхин бээлий 2х12000 төгрөг- 36000 төгрөг, цаг 21х6500 төгрөг- 136500 төгрөг, хуванцар бөгж  13х1000- 13000 төгрөг, шаргал өнгийн металл бөгж- 36х5000- 180000 төгрөг, мөнгөлөг өнгийн гинж 22х10000 төгрөг- 220000 төгрөг, хяналтын камерны дуран  1х130000  төгрөг, бүргэд хаалга – 320000 төгрөг, шилэн лангуу – 2х30000- 60000 төгрөг, гоо сайхны ком- 80000 төгрөг, үсний машин -25000 төгрөг, үнэртэй ус- 22000 төгрөг, нарны шил- 8000 төгрөг, гарын тос – 4х4000-16000 төгрөг, үнэртэй ус -15000 төгрөг нийт 1539500 төгрөг / 1 хх 52-54 х/

           Мөрдөн байцаалтад хохирогч Г. Атаржаргалын  ...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дээр байрлах манай Дагина нэртэй гоо сайхны дэлгүүрт хулгай орж LРР гэсэн бичвэр бүхий 860 мл-ийн тэжээлийн тос, хар өнгийн зурагтны удирдлага,  180 мл-ийн “кеrasys” нэртэй үсний шампунь. Сиcci Cuilty нэртэй 90 мл-ийн үнэртэй ус, Сосо нэртэй 100 мл-ийн үнэртэй ус, оймс 11 ширхэг, дотуур хувцас 3 ширхэг, хэтэвч 4 ширхэг, савхин бээлий 3 ширхэг, цаг 21 ширхэг, хуванцар бөгж 13 ширхэг. шаргал өнгийн металл бөгж 36 ширхэг, мөнгөлөг өнгийн гинж 31 ширхэг. шаргал өнгийн гинж 22 ширхэг алга болсон байсан. Мөн дэлгүүр дотор байсан хяналтын камерны дуранг газар унагааж хагалсан, хаалга эвдсэн, 80000  төгрөгний үнэтэй гоо сайхны ком хагарсан, 25000 төгрөгний үнэтэй үсний машин хугалсан. 38000 төгрөгний үнэтэй Divine нэртэй үнэртэй ус, 8000 төгрөгний үнэтэй нарны шил хагалсан, 4000 төгрөгний үнэтэй гарын тос 4 ширхэг, “Сhanel” нэртэй 15.000 төгрөгний үнэтэй үнэртэй ус зэргийг хагалсан. . Мөн 2 шилэн лангуу хагалсан байсан. Хулгайлагдсан бараануудаа бол бүгдийг авсан. 1 ширхэг камерын дуран 130000 төгрөг, бүргэд хаалга 320000 төгрөг, шилэн лангуу 30000 төгрөг мөн хаалга хийлгэсний 80000 төгрөг  эд зүйлийн үнэ нийлээд нийт 590000 төгрөг нэхэмжилж байна...."гэх  мэдүүлэг/ 1 хх 65, 73-75 х/

             Мөрдөн байцаалтад насанд насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн... Төв зах дээр байрлах Дагина гоо сайхан дэлгүүрийн  бүргэд хаалгыг нь эвдэж ороод үсний тэжээлийн тос, үсний шампунь, 2 ширхэг үнэртэй ус, 11 ширхэг оймс, 3 ширхэг дотуур хувцас, 4 ширхэг хэтэвч, 3 ширхэг савхин бээлий, 21 ширхэг цаг, хуванцар бөгж 13 ширхэг, шаргал өнгийн металл бөгж, 36 ширхэг, мөнгөлөг өнгийн гинж 31 ширхэг, шаргал өнгийн гинж 22 ширхгийг аваад цүнхэндээ хийсэн.  М.Давааням дэлгүүрийн хяналтын  1 ширхэг камерний дуранг газар унагаж хагалсан.  Тэгээд  бид хоёр дэлгүүрээс гараад доошоо эргээд явж байтал захын манаач гарч ирээд  М.Даваанямыг  барьж авсан. Би  зугтаачихсан ... гэх мэдүүлэг / 1 хх 68 х/

             Мөрдөн байцаалтад насанд  хүрээгүй сэжигтэн М.Даваанямын ... Дагина гоо сайхан дэлгүүрийн  бүргэд хаалгыг нь эвдэж ороод үсний тэжээлийн тос, үсний шампунь, 2 ширхэг үнэртэй ус, 11 ширхэг оймс, 3 ширхэг дотуур хувцас, 4 ширхэг хэтэвч, 3 ширхэг савхин бээлий, 21 ширхэг цаг, хуванцар бөгж 13 ширхэг, шаргал өнгийн металл бөгж, 36 ширхэг, мөнгөлөг өнгийн гинж 31 ширхэг, шаргал өнгийн гинж 22 ширхгийг аваад цүнхэндээ хийсэн. Дэлгүүрийн хяналтын камерний 1 ширхэг дуранг газар унагаж хагалсан. Дэлгүүрээс гараад доошоо эргээд явж байтал захын манаач гарч ирээд  намайг барьж авсан. П.Барсүрэн зугтаачихсан ...   гэх мэдүүлэг / 1 хх 71 х/

             Мөрдөн байцаалтад гэрч М.Дашзэвэгийн:  ... Би тэр өдөр өглөө 09 цагаас хойш 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн.  Тэгтэл орой зах хаагаад хаалгаа хаачхаад  бие засаад  эргээд ирсэн чинь цонхны шил хагарах шиг болсон. Тэгэхээр нь би тэр зүгт хүрээд ирсэн чинь нэг хүүхэд үүргэвч үүрчихсэн зугтаахаар нь  араас нь хөөгөөд захын доод талын жижиг хаалган дээр ирээд барьж авсан. Тэгээд би цагдаа дуудаад өгөөд явуулсан. Захаа тойроод харсан чинь хойд талын Дагина гэдэг гоо сайхны дэлгүүрийн хаалга цөмлөөд орсон байсан. Тэгээд цагдаа дуудахад цагдаа нар ирж үзээд ажиллагаа хийсэн..." гэх мэдүүлэг / 1 хх 76-77 х/

 Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх 79-81 х /

 Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн төвд байрлах дэлгүүрийн зүүн талын цонхны төмөр сараалжны хадаасыг сугалж, сараалж төмрийг газарт хаясан байх ба вакум цонхыг мөн газар унагаж хагалсан байв. Уг дэлгүүрийн эзнээр нь онгойлгож ороход шалан дээр эд зүйл унагаасан байв. Тээврийн хэрэгслийн мөр явган хүний зам дээр гарсан байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /   1 хх 87-89 х/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / шоколад -20х1700 төгрөг  -34000 төгрөг, куристик пичен- 20х800 төгрөг 16000 төгрөг, ням нямка пичен- 15х1000 төгрөг -15000 төгрөг, Счасливый день пичень- 12х1000 төгрөг -12000 төгрөг, напелион-20х800 төгрөг -16000 төгрөг, Омо вок-4500 төгрөг, популер барааны саван 15х750 төгрөг- 13500 төгрөг, шигтгээтэй бөгж -80х2000 төгрөг- 160000 төгрөг, хүзүүний зүүлт- 13х3500 төгрөг- 36500 төгрөг, нүүр цэвэрлэгч 8х3500 төгрөг- 28000 төгрөг, нево  тос – 15х3500 төгрөг- 52500 төгрөг, нева нүүрний тос 10х6500 төгрөг- 65000 төгрөг, вакум цонх -200000 төгрөг нийт 691.250 төгрөг / 1 хх 91  х /

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол: ... охидын шармал бөгж -85 ширхэг, куристик пичен – 6 ширхэг, ням нямка пичен- 4 ширхэг, Счашливын день пичен-3 ширхэг, шоколад – 9 ширхэг, напелон торт -10 ширхэг, хүзүүний зүүлт- 5 ширхэг, омо бок популер барааны саван- 1 ширхэг, коровка чихэр-3 кг  зэрэг зүйлүүдийг хураан авч  Д.Цэрэннадмидад хүлээлгэн  өгөв ... гэх баримт / 1 хх 96, 97, 98 х/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл:... ХОҮ-16-22 дугаартай цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хойд талын суудал дээр цэнхэр ууттай пичень, модтой чихэр гэх мэт зүйл байх ба машины хойд талын цонхны дотор талын тавцан дээр пичень, напелион, вок бусад зүйл  байв. Мөн машины урд талын жолоочийн хажуу талын  суудал дээрх цаасан хайрцгийг онгойлгож үзэхэд эмэгтэй хүний шармал өнгийн төмөр бөгжнүүд байв ... гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 105, 106-108 х/          

Мөрдөн байцаалтад хохирогч  Д.Цэрэннадмидын  ...2016 оны 02 дугаар сарын 05 - 06-нд шилжих шөнө 02 цаг болж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Э.Оюунболд над руу залгаад танай дэлгүүрт хулгай орсон байна, хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь манай дэлгүүрийн гадна талын цонхны хаалтыг мулт  татаад цонхыг бас салгаад газар унагасан байдалтай байсан. Напелион торт нэг сагс,  20 орчим  ширхэгтэй, альфен голд шокалад 20 ширхэг, коровка чихэр 3 кг,  цайны пичөнь крустик 1 ширхэг 1000 төгрөг, ням нямка 1 ширхэг нь 1200 төгрөг, счасливый день 10 ширхэг, вок 10 ширхэг,  полулер  саван зэрэг алга болсон байсан.  Нийт  491000 төгрөгний хохирол учирснаас 279700 төгрөгний эд зүйлс буцааж авсан. Одоо зөрүү болох 211300 төгрөг,  цонхны 200000 төгрөг нийт 411300 төгрөг  нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг / 1 хх 110-111,131  х /

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн... 2016 оны 02 сарын 05- ны өдөр М.Давааням бид хоёр цагдаагийн байгууллагаас явж байгаад дахиад хулгай хийхээр ярьсан. Тэгээд би өөрийн дансанд байсан 45000 төгрөг аваад зах гарч нэг цагаан өнгийн аксент маркийн машинтай ахын машинд 8 литр бензин хийгээд 10000 төгрөг өгөөд явсан. Манхан суманд шөнө 22 цагийн үед очоод нэг дэлгүүрийн цонхны гадна хаалтыг  М.Давааням татсан чинь мултраад ороод ирсэн.  Цонхоор нь ороод лангуун дээр хайрцагт байсан 10500 төгрөг, модтой чихэр, пичень, идэж уух  зүйл, төмөр бөгж зэргийг  аваад  машиндаа хийгээд Зэрэг сум явсан. Зэрэг суманд очоод нэг дэлгүүрт ороод гараад ирсэн чинь бид хоёрын ирсэн  такси явчихсан байсан. Бид хоёрын Манхан сумын дэлгүүрээс авсан эд зүйл  хамт  явсан машинд  байсан.... гэх мэдүүлэг / 1 хх 114-115 х/

 Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямын ... 2016 оны 02 сарын 05- ны өдөр цагдаагаас П.Барсүрэнгийн хамт гараад замаараа банк орж түүний данснаас мөнгө аваад хамт зах ороод таксины зогсоолоос Аксент маркийн машинтай нэг ахыг аваад 8 литр бензин хийгээд, 10000 төгрөг өгөөд Манхан сум явсан. Манхан сум ороод нэг дэлгүүрийн цонхыг П.Барсүрэн бид хоёр татсан чинь цонх рамаараа мултраад уначихсан. Тэгээд цонхоор нь орж хулгай хийчхээд Зэрэг  сум явсан. Зэрэг сумын нэг дэлгүүрийн модон хаалгыг нь өшиглөхөд цөмрөөд орсон. Дэлгүүрт ороод хулгай хийчхээд гараад ирэхэд  такси зугтаад явчихсан байсан. Таксины жолоочийг зодсон цохисон зүйл байхгүй. Бид хоёр холоос хулгай хийвэл баригдахгүй байх гэж бодож явсан ... гэх мэдүүлэг / 1 хх 120 х/

Мөрдөн байцаалтад  гэрч  Б.Хуягийн  ...  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байхад  би  захын дээд талд таксинд явж байсан. Тэгтэл 2 хүүхэд ирээд талын хашаа явна гэсэн. Тэгээд дээш явж байх замдаа тэр 2 залуу “Булангийн овооны кемп ороод ирье тэндээс бичиг баримт авч ирэх хэрэг байна “ гэсэн. Тэгэхээр нь “за тэгье” гээд талын хашааны Сөүлийн гудамжны хойд талд нэг хашааны гадна зогсоод нэг залуу нь  буугаад гэрт орчхоод гарч ирсэн. Тэгээд тэр хоёр тэндээс шууд явахаар болоод захын доод талд байдаг клонкоос 8 литр бензин аваад дээр нь 10000 төгрөг өгөөд явцгаасан.  Булангийн овоо дөхөж байтал “доошоо шороон замруу ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь би доошоо шороон замруу ороод 300 метр яваад “зогс” гэхээр нь би буугаад зогсож байтал та энэ багажруугаа ор гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би орохгүй харин та нарын яв гэсэн газар явж өгье гээд цаашаа хөдлөөд  Манхан сум явцгаасан.  Манхан  суманд орой 10 цагийн үед ороод гудамжинд байдаг нэг дэлгүүрийн өмнө зогссон. Тэр хоёр тэр дэлгүүрийн хаалга цонхыг эвдээд орж байгаа юм байлгүй юм дуугараад байсан. Тэрнээс хойш 15-20 орчим минут байж байгаад дэлгүүрээс авсан эд зүйлээ аваад машин дотор хийсэн. Тэндээсээ  Зэрэг сум руу явсан. Зэрэг суманд шөнө 03 цагийн үед очоод бас нэг дэлгүүрийн үүдэнд зогсоод дэлгүүрийн хаалгыг нь эвдээд орсон. Тэгэхээр нь би машинаа асаагаад зугтаагаад аймгийн төв рүү  явсан..."  Толины мөнгө болох 10000 төгрөг, дээр нь  илүү зарагдсан бензин болох 30 литр бензиний үнэ  47000 төгрөг нийт 57 000 нэхэмжилж байна." гэх мэдүүлэг / 1 хх 121, 146 х/

Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын  мэдүүлгийг газар дээр нь шалгахад  Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт  сургуулийн хашааны зүүн  урд зүгт байрлах  хүнсний дэлгүүрийг заасан ба уг дэлгүүрт орсон газраа заа гэхэд дэлгүүрийн цонхны хэсгийг зааж байв. Мөн дэлгүүрийн доторх лангууны хэсгийг зааж байв...  гэрэл зураг  / 1 хх 133-136  х/

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цогзолмаагийн: ... Манай нөхөр таксинд явж амьдралаа залгуулдаг. 2016 оны 02 сарын 05-ны орой 18 цагийн хоёр хүн аваад Модон овооны цаад талд хүрээд ирнэ гэж ярьсан. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад шөнийн 23 цагийн үед утсаараа залгаад “ надтай цуг явж байсан хүмүүс  Манхан  суманд ирсэн хулгай хийж байна. Миний утас авчихсан байгаад дэлгүүрт орох үедээ суудал дээрээ үлдээсэн байна гэж  аяархан дуугарч  хэлсэн. Тэр хүмүүсийг Зэрэг сум явах гэж байна гэсэн. Би шөнийн 01 цаг өнгөрч байхад  Цагдаагийн байгууллагад ирж хэлсэн.  Өглөө нь ах дүү нарынхаа  хамт хайгаад Манхан сум ороход зөрөөд аймагт ирсэн байсан... гэх мэдүүлэг / 1 хх 144 х/

            Таньж олуулах ажиллагаагаар гэрч М.Хуягаар насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямыг таньж олуулах ажиллагаа явуулахад   8 гэсэн тоо  барьсан   хүнийг Манхан сумын чиглэлд хөлсөлж явсан хүн мөн байна гэж М.Даваанямыг зааж байв... гэрэл зураг...зэрэг хэрэгт авагдсан  баримт ... / 1 хх 147-148  х/,

            Таньж олуулах ажиллагаагаар гэрч М.Хуягаар насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнг  таньж олуулах ажиллагаа явуулахад   10  гэсэн тоог  барьсан   хүнийг Манхан сумын чиглэлд хөлсөлж явсан хүн мөн байна гэж П.Барсүрэнг зааж байв. гэрэл зураг зэрэг хэрэгт  авагдсан баримт ... / 1 хх 149-150  х/,

              Хэрэг учрал болсон гэх газар нь  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг  Баруун бүс төв захын хажууд модон хаалгатай нэг ширхэг цонхтой, цонхны гадна талд төмөр сараалжаар бэхлэгдсэн, уг сараалжин хэсгийн доод талын бэхэлгээ хэсгийг  эвдэж, цонхны доод хэсэгт 25х25 см хэмжээтэй онгорхой байв. Уг дэлгүүрт ороход 3 хэсэг шилэн лангуу байсан ба утас алга болсон гэх лангууг 8-ын тоогоор, хөгжим алга болсон гэх лангууг 7-ын тоогоор, урд талын лангуун дотор байсан цаасан хайрцагнаас нэг ширхэг хурууны хээг зургаар бэхжүүлж авав. Цонхны гадна талын шороон гадаргуунаас 2 ширхэг гутлын мөр байсныг тус тус бэхжүүлж авав... гэх тэмдэглэл, гэрэл  зураг  / 1 хх 155-157 х/ 

 Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ... Жи мобайлын М-1 маркийн гар утас -4х105000 төгрөг - 420000 төгрөг, S-1  маркийн гар утас- 100000 төгрөг, Нөт-1 маркийн гар утас- 75000 төгрөг, F- 1 маркийн гар утас 65000 төгрөг, зурагтны удирдлага -2х3500 төгрөг- 7000 төгрөг, ком тонгорог – 12000 төгрөг, Батерей цэнэглэгч – 12х4500 төгрөг -54000 төгрөг, тусгай түлхүүрийн ком- 12000 төгрөг, спекер хөгжим- 3х15000 төгрөг-45000 төгрөг, S-4, S-3  гар утасны ориг батерей 8х9500 төгрөг – 76000 төгрөг, утасны хавтас- 7х10000 төгрөг- 70000 төгрөг, машины оролттой цэнэглэгч – 3х15000 төгрөг-45000 төгрөг, Жи мобайл утасны батерей- 10х9500  төгрөг- 95000 төгрөг, зургийн аппарат -145000 төгрөг, нийт 1415000 төгрөг /1 хх  166 х/

Нас тоолсон баримтаар Мягмархүүгийн Давааням нь ПЮ 98112336 дугаарын регистртэй, 1998 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн, 2016 оны 01 сарын 22- ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 30 хоногтой байсан / 1 хх 167 хх/

Нас тоолсон баримтаар Пүрэвсүрэнгийн Барсүрэн нь  ПЖ 99012851 дугаарын регистртэй, 1999 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн, 2016 оны 01 сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 25 хоногтой байсан / 1 хх168-169  х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн... Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Ургамал захын 48 тоот гар утасны дэлгүүрт 2016 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө цонхыг эвдэж эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /1 хх 171 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямын ... Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Ургамал захын 48 тоот гар утасны дэлгүүрт 2016 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө цонхыг эвдэж эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг  /1 хх 174-175 х/

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баттөмөрийн: ...2016 оны 01 дугээр сарын 23-ны өглөө 09 цаг 30 минутад ирсэн. Тэгээд ирэхэд манай дэлгүүрийн цонх хагарчихсан байсан. Тэгэхээр нь яагаад хагарсан юм бол согтуу хүмүүс явж байгаад хагалсан юм байна гэж бодоод дотор нь унасан байсан шилийг нь шүүрдэж цэвэрлээд гаргачихаад дэлгүүрийнхээ гэрлийг асаасан чинь лангуун дотор байсан утас байхгүй болчихсан байсан.  Жи мобайлын М-1 маркын гар утас -4 ширхэг,  S-1  маркын гар утас- 1 ширхэг,  Нөөт-1 маркын гар утас- 1 ширхэг,  75000 төгрөг, F- 1 маркын гар утас  2 ширхэг , зурагтны удирдлага -2 ширхэг,  саарал өнгийн олон ширхэгтэй тонгорог – 1 ширхэг, батерей цэнэглэгч – 11 ширхэг, спекер хөгжим- 3 ширхэг,  S-4, S-3  гар утасны ориг батерай 8 ширхэг, , утасны хавтас- 7 ширхэг,  машины оролттой цэнэглэгч – 3 ширхэг,  Жи мобайл утасны батерай- 10 ширхэг,  зургийн аппарат -1 ширхэг,  бэлэн мөнгө -37000 төгрөг, плаш- 3 ширхэг, нүдний шил-3 ширхэг зэрэг зүйл алга болсон. Эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй санал нэг байна ...  гэх мэдүүлэг /1 хх 190-191 х/

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баттөмөр дахин  өгсөн мэдүүлэгтээ... Би алдсан  зүйлээсээ 464000 төгрөгний эд зүйлийг буцаан авсан. Одоо үлдэглэл хохирол 806000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт гомдол байхгүй гэжээ ... /1 хх 243-244 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн... 2016 оны 01 сарын 22- ны өдөр манай сургуулийн амралт тавьсан. Тухайн өдөр Баярсүх, Давааням, Даваадорж нарын хамт 2 шил архи ууцгаасан. Тэгээд шөнө би гэртээ харихаар болоход М.Давааням хамт явсан. Тэгээд манай гэрт хонох гээд дээшээ явж байгаад 80 айлын хүнсний дэлгүүрт хулгай хийе гэхээр би зөвшөөрөхгүй байсан. Тэгээд хамт оръё гээд байхаар нь Бөх сүлд нэртэй дэлгүүрийн хаалгыг эвдэж хулгай хийгээд 80 айлын чардакан дээр тавьчихаад дээш яваад Ургамал захын хашааны хаалганы заагаар орж нэг гар утасны дэлгүүрийн цонхны порчигийнх нь шилийг М.Давааням тохойгоороо цохиж хагалаад порчигоор нь орсон. Тэгээд дотор ороод шилэн лангуу байсан. Түүний дотор байсан антентэй Жи мобайлын гар утас -2 ширхэг, мэдрэгчтэй скай, сони гар утас, утас цэнэглэгч, мемори, чихэвч, чихэвчээр сонсдог МР, зургийн аппарат нэг ширхэг, бурхан дээр байсан 50, 100 – тын дэвсгэрт, нэг нүдний шил  зэргийг аваад гарсан. Тэгээд 80 айлын дэлгүүрээс авсан зүйлээ тавьсан газраа очоод өглөө болгож, таксиний зогсоол дээр очсон. Нөгөө хүн хөлсөнд явахгүй гээд Сөүлийн гудамжинд нэг ахтай уулзуулсан. Нөгөө ахын хамт Зэрэг сум явсан. Зэрэг сумын Алтан тээл буудалд нэг хоноод Дарви сум явсан. Дарви сум ороод  буудалд нэг хоноод , манай сургуулийн тогоочийн ангид сурдаг Д.Оюунбат гэдэг хүүхдийнд гурав хоноод аймагт ирсэн. М.Давааням Дарви суманд очоод хоёр ширхэг гар утас ажиллахгүй болохоор нь хаясан. Үлдсэн зургийн аппарат, сони болон скай маркын гар  утас зэргийг хураалгасан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн... гэх мэдүүлэг / 1 хх 197-198 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямын ... 2016 оны 01 сарын 22- ны шөнө найз нарын хамт байрандаа архи ууж тоглож байсан. Тэгтэл шөнө байрны багш Н.Золзаяа зайлцгаа, унтаж амар гээд гаргахгүй байсан. Тэгэхээр нь П.Барсүрэнгийн хамт нэг давхрын цонхыг дотроос онгойлгож гарсан. Тэгээд 80 айлын ойролцоо  явж байгаад хулгай хийе гээд хулгай хийсэн. Дараа нь Ургамал захын гар утасны дэлгүүрийн цонхны хаалтыг сөхөөд шилийг хагалаад дотогш орж антентай самсунг маркын утас- 2 ширхэг, мэдрэгчтэй сони, скай маркын гар утас- 2 ширхэг, зурагны аппарат- 2 ширхэг, мемори уншигч, чихэвч-4 ширхэг, жи мобайлын 2 ширхэг гар утас, бурхан дээр байсан 50, 100- тын  дэвсгэрт болсон 2000 төгрөг аваад гарсан. Тэгээд 80 айлын дэлгүүрээс авсан  зүйлээ тавьсан газар дээрээ очоод үүр цайлгаад нөгөө зүйлээ хайрцаганд хийгээд такси авахаар зогсоол орсон. Жолоочийг Зэрэг сум явах уу гэсэн  явахгүй  гээд нэг ахтай уулзуулж өгсөн. Тэр ахтай хамт Зэрэг сум яваад Алтан тээл буудалд нэг хоноод Дарви сум явсан. Дарви суманд буудалд нэг хоноод, Д.Оюунбат гэдэг хүүхдийнд гурав хоноод аймагт ирсэн. Жи мобайлын гар утас цэнэглэгч зэргийг Зэрэг сумын буудалд үлдээсэн. Самсунг маркын 2 ширхэг гар утсыг Дарви суманд цасанд булаад орхисон. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн ... гэх мэдүүлэг / 1 хх200-201 х /

Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нараас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, эд зүйлийг иргэн Г.Баттөмөрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  гэрэл зураг ... гэх баримт / 1 хх 202-207 х /

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй яллагдагч М.Даваанямын ... Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Мөнгө муутай болохоор мөнгөтэй болох гэж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг/ 1 хх 210-211 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй яллагдагч П.Барсүрэнгийн ... Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ авсан  зүйлээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Аваагүй зүйлийг нэмж бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тонгорог, ком түлхүүр зэрэг нь манай гэрт байгаа. Хохирлыг бүрэн барагдуулна. Аваагүй зүйлийн үнийг төлж чадахгүй  ... гэх мэдүүлэг / 1 хх 213-214 х/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Золзаяагийн... 2016 оны 01 сарын 22- ны  шөнө байрандаа хоносон. Тэр шөнө П.Барсүрэн, М.Давааням нар байранд хүүхдүүдийн хамт шуулгилдаад байхаар нь амарцгаа гэхэд үгэнд орохгүй байхаар нь эцэг эхтэй нь утсаар яриад буугаад иртэл жижүүрийн өрөөний порчигоор гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа ирсэн ... гэх мэдүүлэг /  1 хх 215-216 х/

Насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэн, М.Давааням нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэлээр ... П.Барсүрэн, М.Давааням нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах Баруун бүс төв захын Ургамал захын хэсэгт байрлах улаан тоосгоор баригдсан “ Гар утасны худалдаа засвар” гэсэн хаягтай дэлгүүрийг заасан бөгөөд хаагуур орсон талаар асуухад уг дэлгүүрийн цонхыг зааж байв... гэх баримт, гэрэл зураг  / 1 хх 245-247 х/

Хохирол барагдуулсан тухай ... Хохирогч С.Наранцэцэг миний бие хохирлын 300000 төгрөгийг хүлээн авлаа. Одоо барааны мөнгө болох 282750 төгрөг нэхэмжилж байна... гэх баримт / 1 хх 249 х/

Ховд аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргах нь ...Иргэний нэхэмжлэгч Г.Дариймаа би нэхэмжилсэн 100000 төгрөгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх баримт / 1 хх 250 х/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл: ... хэрэг учрал болсон гэх газар нь Бөх сүлд нэртэй хүнсний дэлгүүр байх ба уг дэлгүүрийн пиво байсан гэх газрыг 9- ийн тоогоор, мөнгө байсан гэх газрыг 7- ын тоогоор тэмдэглэв. Гадна талын төмөр хаалга эвдэрсэн байдалтай байв. Хаалганы гадна талаас 2 ширхэг гутлын мөр, мөн гадна талаас нэг ширхэг гутлын мөр илрүүлэв... гэх  баримт, гэрэл зураг   /2 хх  3-6 х/

 Үнэлгээ тогтоох баримт: ... нийт 282750 төгрөг / 2 хх 15 х/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэцэгийн... Би Бөхсүлд хүнсний дэлгүүр 2016 оны 01 сарын 05- ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Би 2016 оны 01 сарын 22- ны өдөр дэлгүүртэй зогсож байхад манай найз Г.Дариймаа ирсэн. Бид хоёр орой дэлгүүр хаах хүртэл хамт  байсан. Тэгээд бид хоёр хүүхдийн хамт дэлгүүрээ хаагаад бүх  хаалгаа цоожлоод  манайд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ  ирэхэд дэлгүүрийн хойд талын 2 хаалга эвдчихсэн байдалтай лангууны дэргэд юм асгаад хаячихсан хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.  Тэр өдрийн орлого 270000 төгрөг, гүйлгээ хийдэг задгай 30000 төгрөг, Г.Дариймаагийн цүнхэнд байсан 100000 төгрөг , дэлгүүрээс Боргио нэртэй 2,5 литрийн пиво -3х6000- 18000 төгрөг, парламент тамхи- 3600х8- 28800 төгрөг, Даблис тамхи- 5х2000- 10000 төгрөг, ченж эссе- 2х3000  төгрөг- 6000 төгрөг, ковар 5х6000 төгрөг-30000 төгрөг, панч ундаа  1,5 летр 2х2300 төгрөг- 4600 төгрөг, панта ундаа 1,25 летр 9 х2200 төгрөг- 19800 төгрөг, алаг салат 2х2500 төгрөг- 5000 төгрөг, цэвэр ус 1,5 литр  3х1000 төгрөг-3000 төгрөг, бэлэн хоол -13х1200 төгрөг- 26000 төгрөг, хиам- 2кг- 19550 төгрөг, алфен голд 28 ширхэг- 50400 төгрөг, том соло- 10 ширхэг- 32000 төгрөг, сепе гард саван –  2 ширхэг -3000 төгрөг, популяр саван 2 ширхэг-1500 төгрөг, каме саван – 1 ширхэг -1600 төгрөг, хөзөр 2 ширхэг -1000 төгрөг, шүдэнз – 5 толгой -5000 төгрөг, жижиг оо 7 ширхэг- 17500 төгрөгний бараа алга болсон. Камер байхгүй байсан... гэх мэдүүлэг /2 хх 22-23 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэнгийн  2016 оны 02 сарын 02- ны өдөр өгсөн... 2016 оны 01 сарын 22- ны орой Политехник коллежийн байранд найз Даваадорж, Нямбаяр, М.Давааням нарын хамт байхад шөнө 04 цагийн байрны багш Н.Золзаяа  бид нарыг амраасангүй гээд зайл гэсэн. Тэгэхээр нь М.Давааням бид хоёр гараад 80 айлын тэнд явж байгаад М.Даваанямыг дэлгүүр ухъя гэхээр нь 80 айлын тэнд байдаг хүнсний дэлгүүрийн хойд талын хаалгыг нь гадна талаас нь өшиглөн гараараа татаж эвдээд, түлхээд өшиглөж ороод 2 лангуун дээр байсан 300000 төгрөг, эмэгтэй хүний цүнхний түрүүвчин дотроос 100000 төгрөг, нийлээд 400000 төгрөг, архи, хиам, компот, тамхи, шоколад нүүр гарын саван зэрэг эд зүйл авсан.  Дэлгүүрээс гараад 80 айлын чардакан дээр гараад тэнд зарим эд зүйлээ идэж хэрэглээд дараа нь Ургамал захын гар утасны дэлгүүрт орсон. Тэгээд Зэрэг сум болон Дарви сум ороод буцаж ирсэн. Бид хоёр баригдахгүйн тулд айгаад хөдөө явсан. Би шар өнгийн пүүзтэй, М.Давааням бор өнгийн үдээстэй гуталтай байсан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн... гэх мэдүүлэг /2 хх 28-30 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямын ... Би 2016 оны 01 сарын 22- ны өдөр хичээлдээ очоогүй.  Тэр өдөр найзуудынхаа хамт байрандаа тоглож, архи уусан. Шөнийн 03 цагийн үед багш  Н.Золзаяа зайлцгаа гэж хөөхөөр нь уурандаа гарч П.Барсүрэнгийн хамт ахынд нь очиж хонох гэж байснаа 80 айлын тэнд байдаг дэлгүүр ухъя гээд П. Барсүрэн зөвшөөрөөд Бөх сүлд гэдэг хүнсний дэлгүүрийн хойд хаалгыг эвдээд орсон. Тэгээд бэлэн 400000 төгрөг, хиам, архи тамхи, чихэр, школад, ундаа , жүүс, нүүр гарын саван зэрэг зүйлийг аваад 80 айлын чардакан дээр гарсан. Эх орон намын утасны дэлгүүрийн  хаалга онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан тул   80 айлд очиж үүр цайлгаад Зэрэг сум явсан. Дараа нь Дарви сум ороод 4 хоносон. Авсан эд зүйл мөнгөө үрээд алга болгосон. Би бор өнгийн гуталтай хар куртиктэй явсан. Хийсэн үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу ... гэх мэдүүлэг / 2 хх 38-39 х/

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Наранцэцэгийн... 2005 оноос ягаан 80 айлд Бөх сүлд нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа. Барааны хохирол 282750 төгрөг, бэлэн мөнгө  300000  төгрөг алга болсон. Учирсан хохирлоо нэхэмжилж байна өөр  хэлэх зүйл байхгүй...  гэх мэдүүлэг /2 хх  68-69 х/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Дариймаагийн ...2016 оны 01 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч  байхад Б.Батцэцэг бид 2 хүүхдийнхээ хамтаар дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд  Б.Батцэцэгийн  хамт ахынд нь хоночихоод өглөө хамт хүрээд ирсэн чинь дэлгүүрт нь хулгай орчихсон байсан. Би Мянгад сумаас ирээд найз Б.Батцэцэгтэй уулзахаар болоод дэлгүүр дээр нь очсон. Тэгээд бид хоёр дэлгүүр дээр нь байж байгаад би  явахдаа цүнхээ орхиод яваад өгсөн. Тэгээд өглөө ирсэн чинь миний цүнхэн дотор байсан 100000 төгрөг алга болсон байсан. Би алдсан мөнгөө авчихвал нэхэмжлээд байх зүйл алга..."гэх мэдүүлэг /2 хх 71 х/

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жимсээгийн ...  хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Манай буудалд хоёр бага залуу нэг хоносон. Өндөр нь нимгэн цэнхэр куртиктэй, нэг нь цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн үүргэвч дүүрэн  юм хийчихсэн байсан. Нэг хоногийн 30000 төгрөгөөр хоносон. Буудалд ирэхдээ  жижиг ногоон өнгийн суудлын машинаар ирсэн. Манай буудалд жи мобайлын утас нэг  ширхэг, нүүр гарын саван, сальфетка, утасны чихэвч, ягаан өнгийн МР хөгжим зэргийг үлдээсэн байсан. Хиам болон бэлэн хоол идсэн байдалтай хог хаясан байсан ... гэх мэдүүлэг / 2 хх 80 х/

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Сайнбилэгийн ... тухайн үед хоёр залуу хоноод гарсан. Хоногийн 25000 төгрөгөөр хоносон. Манай буудалд бүртгэл байхгүй ... гэх мэдүүлэг / 2 хх 81 х/

            Мөрдөн байцаалтад гэрч К.Зоригтын ... 2016 оны 01 сарын 24- ний өдөр манай найз хоёр залуу Дарви сум хүргээд өг хөлсөлж явна гэхээр нь 50000 төгрөгний хөлс аваад Дарви сумын төвд хүргэж буулгасан. Тэр хоёр хүүхдийг танихгүй эгчийндээ  бууна гэж байсан ... гэх мэдүүлэг / 2 хх 82 х/

            Мөрдөн байцаалтад гэрч А.Доржсүрэнгийн... П.Барсүрэн, М.Давааням нарыг танина. Манай охины ангийн хүүхэд гэсэн. Манай гэрт 2 хоноод миний машинтай Ховд аймаг  орсон. 2 цүнхтэй явсан... гэх мэдүүлэг / 2 хх 83 х/

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунбатын ... 2016 оны 01 сарын 24- ний өдөр Дарви суманд ирээд Сутай буудалд нэг хоноод 25, 26- нд манайд хоноод 27- ны өдөр манай аавтай хамт Ховд явсан. Сумаар хэсээд явж байна гээд танай сумыг харах гэж ирлээ гэж хэлсэн. Нэг зургийн аппарат, сони гэсэн гар утас байсан. Би П.Барсүрэнтэй үерхэж байсан. Тэр хоёр Зэрэг сумаас такси хөлсөлж ирлээ гэж байсан... гэх мэдүүлэг / 2 хх 84 х /

            Мөрдөн  байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэн, М.Даваанямын мэдүүлгийг газар дээр нь шалгахад Ховд аймгийн Зэрэг сумын Алтан тээл буудлын 4 номерт хоносон, Дарви сумын Сутай буудлын 3 номерт хонсон, мөн А.Доржсүрэн гэдэг айлын гэрийг заалгахад сумын төвийн зүүн  хойд зүгт байрлах гэр хорооллын гудамны хойд талаас  2 дах гудамны зүүн талаасаа 5 дах хашааг зааж байв... /2 хх 85-90 х/

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Мягмархүүгийн... М.Давааням нь эхийнхээ хамт амьдарч  байгаад Ховд аймагт 2015 оны 09 дүгээр сард ирсэн. Политехник коллежид оруулж амьдралд нь хүргэчихье гэж бодсон. Би хамт өсөөгүй болохоор сайн мэдэхгүй, гэхдээ даруухан хүүхэд. М.Даваанямд болон надад ямар нэгэн хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг /2 хх 95-96 х/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Цэрэндуламын ... манай хүүхэд П.Барсүрэн даруухан, олон таван үг байхгүй, дуу цөөтэй. 2015 оны 09 сард хулгайн хэргээр ял хойшлогдож байсан. П.Барсүрэнгийн нэрэн дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / 2 хх 97-98 х/

Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 27- ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэнд ... 

1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нараас хурааж авсан гэх 2 хос гутал адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулдаг Бөх сүлд хүнсний дэлгүүрт 2016 оны 01 сарын 23- ны хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн  12 дугаар зурагт бэхжигдсэн нэг ширхэг гутлын улны мөр харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн М.Даваанямаас хураан авсан гэх баруун хөлийн гутлын улны хээний дардастай тохирч байна ... гэх баримт, гэрэл зураг  / 2 хх 100-106 х/

Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын ...Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах Бөх сүлд дэлгүүрийг заасан бөгөөд уг дэлгүүрийн хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байх ба орсон хаалгаа заана уу гэхэд уг дэлгүүрийн хойд талын бүргэд хаалгыг заав. Мөн дэлгүүрийн дотор ороод хаанаас эд зүйл авсан талаар асуухад уг дэлгүүрийн лангууны хэсгийг заасан бөгөөд авсан эд зүйлийг 80 айлын чардакан дээр гаргаж тавьсан талаараа хэлж байв, гэрэл зураг  ... /2 хх 116-118 х /

Ховд аймгийн Цагдаагийн газарт хохирогч Г.Баттөмөр гаргасан хүсэлтдээ... Өөрт учирсан хохирол болох 1331000 төгрөгнөөс 2 ширхэг гар утас, зургийн аппарат, тусгай түлхүүр, тонгорог зэргийг буцаан авч 806000 төгрөгний хохирол учирсан ба 500000 төгрөгийг бэлэн авч, 306000 төгрөгийг  тохиролцсоны үндсэн дээр эд материалаар хохирлыг барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. 500000 төгрөгийг эхнэр Нямгэрэлийн Үүрцайхын данс руу шилжүүлж авлаа гэх баримт, Цэрэндуламаас Нямгэрэлийн Үүрцайхын голомт банкны 3255103392 дугаартай дансруу 2016 оны 04 сарын 04- ний өдөр 500000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /2 хх 131-132 х/

Цэрэндулам нь Догсомын Цэрэннадмидад 160000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 2016 оны 04 сарын 12- ны өдрийн зарлагын баримт, хохирогч Д.Цэрэннадмидын  цагдаагийг газарт гаргасан ... Д.Цэрэннадмид миний бие  учирсан хохирлоо П.Барсүрэнгээс гаргуулж авсан гомдол байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх баримт / 2 хх  133-134 х/

Иргэний нэхэмжлэгч Б.Хуяг Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ... Иргэний нэхэмжлэгч Б.Хуяг би өөрт учирсан хохирол 57000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч ээж Н.Цэрэндуламаас гаргуулан авлаа. П.Барсүрэнд ямар нэгэн гомдолгүй гэх баримт ... / 2 хх 162 х/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл:... хэрэг учрал болсон гэх шороон замын баруун гар талд 1,5 метр зайд эмэгтэй хүний үсний  боолт байсан газрыг 1- ийн тоогоор, уг газрын зүүн талд 1,3 метр зайнд 50 - тын мөнгөн дэвсгэрт хоёр ширхэг газар унасан байх ба тухайн газрыг 2- ын тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх баримт,гэрэл зураг  ... /3 хх 3-6 х/

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 хх 14-19 х/

        Мөрдөн байцаалтад хохирогч   К.Зояагийн "... Би аав, ээж эгч нарын хамт амьдардаг. Өөрөө таксинд явж амьдралаа залгуулдаг. 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед тапбайн дэргэдэх таксины зогсоол дээр зогсож байтал үл таних 2 залуу ирээд таксинд суусан. Тэгээд тэр хоёр залуу надтай яваад тоглоомтой гудамжинд очиж нэг айлд очиж өндөр залуу нь буугаад өмдөө сольчихоод гарч ирээд өндөр залуу нь шинэ дулааны тэнд манай ангийн охин байгаа тэрнийг очиж авна гээд явсан..."Тэгээд нэг намхан охинтой очиж уулзаад хамт явъя гэж хэлэхэд явахгүй гэж хэлээд буцаад орчих шиг болсон. Тэгээд эргэж ирээд эгц дээшээ паркийн замаар явъя гээд дээгүүр засмал замаар явж стадионы дээд талын тал дээр зогсоод намайг шууд барьж аваад ална мөнгө чинь хаана байна. Гаргаад  ир гээд хүч хэрэглээд миний гар хөлийг минь хүлээд зодсон. Манай ангийнхан голын тэнд зугаалж байгаа,  майхан татчихсан байгаа. Тэнд очно гээд яваад хэд гарсан гэж асуухад 9000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярьж байснаа урд сууж байсан өндөр залуу нь буугаад машин тойроод явах хооронд ард сууж байсан намхан шар залуу нь намайг шууд хойд талаас хоолой хэсгээр боогоод тэр хооронд ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн машинаас буулгачихсан газар дээр чирчихсэн явж байсан. Тэгээд намайг энд хаячихвал хашгираад байж магадгүй гэж хэлээд хогийн харлуу  аваачиж хаясан. Тэгэхээр нь би худлаа ухаан алдсан дүр үзүүлж хэвтэж байгаад цаашаа алга болоод далд орохоор нь  шүдээрээ арай гэж хөлнийхөө уяа болон гарныхаа уяаг тайлж талын хашааны эхээр явган орж ирээд нэг айлд ирж тэр хүмүүсийн утсаар цагдаа дуудсан. Уяагаа хогийн цэгээс нааш ирж байхдаа хогон дунд орхичихсон. Одоо олдохгүй байхаа. Намайг гичий минь мөнгө хаана байна, машинд чинь бензин байна уу? гэх мэтээр хэлж байгаад миний толгой хөл гар луу цохиж үснээс зулгааж багалзуурдсан. Миний гар, хөл өвдөж  бөөр хэвлий хэсгээр хатгаж, толгой эргэж байна. Тэр 2 залуугийн нэг нь шар царайтай нөгөө нь туранхай цэнхэр куртиктай хар малгайтай  байсан байх. Миний машин цагаан өнгийн 72-08 ХОҮ дугаартай ЖИ Королло маркийн авто машин байсан. 2015 оны 10 сард хотоос 13 саяар авсан. Миний машины урд хайрцганд орлогын 100 гаруй мянган төгрөг байсан. Баян-Өлгий явах гээд цуглуулж байсан. Миний машины урд талын гупер эвдэрсэн байсан. Машины тос маслыг ширгээсэн байсан. Эмчилгээний зардал болон машины кирлоны үнийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх 7,44-48 х/

            Мөрдөн байцаалтад гэрч С.Амарсайханы  ...2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сумандаа байж байтал төвийн 102 жижүүрийн шуурхай албанаас Ховд аймгийн төвөөс 72-08 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрэмдсэн хэрэг гарлаа тус сум өнгөрч байгаа замуудад хаалт отолт хийж саатуулах үүргийг өгсний дагуу миний бие өөрийнхөө машинтай Манхан сумын Хар үзүүрийн зам дээр машин шалгаад байж байтал орой 00 цагийн орчим 72-08 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн авто машин ирэхэд нь зогсоох гэсэн боловч зогсохгүй байсан тул араас нь хөөж Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт гүйцэж улмаар М.Давааням, П.Барсүрэн нар машинд явсныг нь саатуулж унаж явсан машиных нь хамт Ховд аймгийн Төвд авч ирж хүлээлгэн өгсөн ." гэх мэдүүлэг /хх 49-50 х/

             Мөрдөн байцаалтад гэрч С.Баярсүхийн.. "Барсүрэн над дээр ирээд миний өмд урагдчихлаа найздаа нэг өмд өгөөч гэсэн. Тэгэхэд М.Давааням хашааны гадна такси барьчихсан дотор нь сууж байсан. Тэгээд би өөрийнхөө бэлтгэлийн өмдөө өгөөд П.Барсүрэн  өмднийхөө гадна талаар өмсөөд явсан..." .би хашаанаас гараагүй, гэхдээ би хашааны цаад талаас хальт харахад цагаан өнгийн жижиг машин байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Улсын дугаарыг нь хараагүй.. гэх мэдүүлэг /хх 51-52 х/

            Мөрдөн байцаалтад гэрч П.Түмэнжаргалын ..Би энэ хавраас таксинд явж эхэлсэн.К.Зояа бид нар нэг зогсоол дээр зогсдог  найзууд байгаа юм. К.Зояа амьдралын эрхээр таксинд явдаг. Голдуу талбай дэрээс таксинд явдаг.. гэх мэдүүлэг/ хх 53 х/

Мөрдөн байцаалтад гэрч М.Жавзангийн ...би техникийн зах дээр зогсдог. Тухайн өдөр захаас буугаад нөхөртэйгээ хамт хариад байж байтал гэрийн гадаа хүн орилохоор нь хэн юм бол гээд гараад ирсэн чинь нэг эмэгтэй хүн туслаач ээ. утсаар яриулж өгөөч цагдаа дуудаад өг гэсэн. Хүнд машинаа дээрэмдүүлчихлээ хогийн хар дээр орхичихоод уячихаад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад ярьсан чинь аваад ир гэхээр нь би машинаараа нөгөө эмэгтэйг цагдаад хүргэж өгсөн.." "...их сандарсан. Айсан, уйлсан байдалтай ирсэн. Гар нь улайчихсан,хувцас нь шороо болчихсон байсан..." гэх мэдүүлэг /х 55 х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ х 60-62 х/

Таньж олуулах ажиллагаагаар хохирогч К.Зояа нь 1-ийн тоо барьсан М.Даваанямыг зааж, энэ хүн толгой руу цохиж хоолой боосон хүн мөн байна гэв, мөн таньж олуулах ажиллагаагаар  миний машины урд суудалд сууж байсан  хүн бол 3- ын тоо барьсан хүн мөн байна гэж сэжигтэн П.Барсүрэнг заасан гэх  тэмдэглэл, гэрэл зураг / 3 хх 63-65 х/

Эд зүйлийн Үнэлгээ тогтоолгох баримтаар королла маркын  авто машины урд талын гупер- 150000 төгрөг  /  3 хх 68 х/

2016 оны 06 сарын 02-ны өдрийн  Шүүх сэтгэцийн  10 дугаартай дүгнэлт:                     М.Давааням нь сэтгэцийн өвчин үгүй

М.Давааням нь мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай ... /  3 хх 70-72 х/

2016 оны 06 сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэцийн  09 дугаартай дүгнэлт:

П.Барсүрэн нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй

 П.Барсүрэн нь мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай ... /  3 дугаар хх-ийн 76-78 дугаар хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтээр ...

            К.Зояагийн биед гэмтэл учирсан байна.

             К.Зояагийн биед тархи доргилт, зүүн гарын бугуйн урд хэсэгт 3.5х0.5 см, баруун гарын бугуйн хэсэгт 4.5х05 см, 2.5х0.4 см, баруун хөлийн шилбэний гадна дунд хэсэгт 0.5х0.4 см зулгаралтуудын сорвинууд гэмтэл тогтоогдлоо.

К.Зояагийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... / 3 хх 82 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй  сэжигтэн яллагдагч М.Даваанямын:... би 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад талбайн баруун талд хүүхдийн ордон дээр ирээд П.Барсүрэнгийн утасруу залгасан чинь П.Барсүрэн ойролцоо байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наанаа зогсож бай би яваад очлоо гээд Хуүхдийн ордны хажуу талын хүнсний дэлгүүрийн дэргэд очиход.  П.Барсүрэн зогсож байсан. Тэгээд би уулзаад хоёулаа нэг, нэг пиво ууцгаая гэж би санал тавиад П.Барсүрэн дэлгүүрээс хоёр лааз 0.5 литрийн Нийслэл гэдэг нэртэй пиво авсан. Тэрнийгээ хоёулаа тэр дэлгүүрийн хажууд ууж байгаад би П.Барсүрэнд хандаж хоёулаа оргоцгоое гэхэд П.Барсүрэн яах юм бэ? шоронд орох гээд байгаа юм уу? гээд гэрлүүгээ явлаа гээд булан тойроод явсан.  Би  араас нь очоод барьж аваад хавсарч унагаагаад нуүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд П.Барсүрэн яаж байнаа гээд босоод ирэхээр нь би хамт яв, явахгүй бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд П.Барсүрэн надтай хамт явахаар болоод бид хоёр коллежийн хичээлийн байрны ард талын 00 орох гээд саад давах гэтэл П.Барсүрэн өмдөө урчихсан юм. Тэгээд бид хоёр такси барих гээд талбайн хажуу талын таксины зогсоол дээр очоод хамгийн урд талд байсан цагаан өнгийн “Королла” маркийн таксийг авсан. Тэр таксийг аваад дээш захын хойд талд тоглоомтой гудамжны ар талын гудамжинд П.Барсүрэн ангийнхаа хүүхдээс өмд авсан.  Түүнээс  дээш шинэ дулааны чиглэлд нэг айлын гадна зогсоод П.Барсүрэн буугаад нэг хүүхэдтэй уулзсан. Тэгчихээд хойшоо яваад стадионы дээд талд голын хөвөөний ойролцоо очоод таксигаа зогсоогоод би арын суудлаас жолоочийн хоолойг боосон. Тэгээд  орилоод байхаар нь тавьсан чинь буугаад зугатаахаар нь би хойноос нь очиж барьж аваад би өөрийнхөө өмднийхөө уяагаар гарыг нь хүлж уясан. Тэгээд машинд чирч оруулаад П.Барсүрэнгээр машин бариулаад урагшаа хогийн хар луу нөгөө жолоочийг буулгаж хаях гэж явсан. Тэгээд хогийн харын харуулын байрны хажуухан талд буулгаад П.Барсүрэнгийн өмдний дээд талын уяагаар хөлийг нь хүлээд тэнд нь орхисон. Бид хоёр захын ард  байдаг хуучин Нисэхийн дэргэдэх байдаг “Хөрс” гэдэг клонкоос 30000 төгрөгөнд бензин хийгээд дээшээ нэг дэлгүүр орж идэж уух юм 2.5 литрийн бор савтай “Нийслэл” пиво 2 ширхэг, ундаа, 2 хайрцаг тамхи ээрэг эд зүйл аваад Ховдын дээд талын засмал замаар урагшаа хогийн цэгийн замаар модон овоо гарч засмал замаар явсан. Тэгээд Манхан сумын наад талд байдаг клонк өнгөрөөд явтал улаан өнгийн машин зогсож байсан. Тэр машин бид хоёрын араас хөөхөөр нь бид хоёр зугатаад Зэрэг сумын наад талд очоод баригдсан. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан."... бид хоёр таксинд суухаасаа өмнө хөгшин хүн юм уу? эсвэл эмэгтэй жолооч байвал аваад явна гэж төлөвлөсөн байсан. Тэгээд зогсоол дээр гараад ирсэн чинь эмэгтэй жолооч урд нь байж байхаар нь шууд аваад явсан.  Гарыг нь би өөрийнхөө өмдний уяагаар, хөлийг нь П.Барсүрэнгийн өмдний уяагаар уясан .."... Би Зояагийн хацар болон гуя хэсгээр нь гараараа цохьсон. П.Барсүрэн цохиогүй” "...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг / 3 хх 87 х/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй  сэжигтэн, яллагдагч П.Барсүрэнгийн "... 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад талбай дээр очих гээд явж байсан.Тэгтэл М.Давааням над руу утсаар яриад хаана байна уулзмаар байна гэхэд би  талбай дээр байна гэсэн. Тэгээд бид хоёр Хүүхдийн ордны хажуу талын дэлгүүрийн тэнд уулзаад Давааням надад пиво аваад өг гэхээр нь би 0,5 граммын 2 ширхэг лаазтай “Нийслэл” гэдэг пиво авч уусан. Тэгээд уучихаад байж байтал М.Давааням хоёулаа оргох уу? гэсэн.  Би яах юм бэ? гэхэд М.Давааням хэргийнхээ хохирлыг төлөөгүй юм чинь би шоронд явах байх тэгээд чи угаас миний хөлөнд чирэгдээд хамт шоронд явна. Тийм учраас хамт оргоцгооё гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөхгүй харилаа гээд явсан чинь М.Давааням араас ирээд намайг барьж аваад заамдаад хавсарч унагаад нилээн муудалдсан.Тэгээд М.Давааням намайг явахгүй бол ална шүү гэсэн. Тэгэхээр нь би айгаад хамт явахаар болсон. Тэгээд бид хоёр тэрнээс доош эргээд Коллежийн хичээлийн байрны хашаанд байдаг 00-д би засах гээд саад давтал миний өмд урагдчихсан. Тэгээд бид хоёр  талбайн таксины буудалд ирээд нэг цагаан өнгийн эмэгтэй жолоочтой такси хамгийн урд талд байхаар нь аваад дээш талын хашаанд тоглоомтой гудамжны хойд талын гудамжинд байдаг Баярсүх гэдэг ангийнхаа хүүхдийнд очиж өмд урагдчихлаа солих өмд байна уу? гэхэд Баярсүх өөрийнхөө тамирын өмд өгөхөөр нь би тэрнийг нь давхарлаад өмсөөд явсан. Тэгээд шинэ дулааны тийшээ яв гээд шинэ дулааны тэр хавьд нэг айлын хашааны гадна очоод би буугаад Солонгоо гээд дуудсан чинь нэг танихгүй эмэгтэй гараад ирсэн. Тэгээд би  тэрэнтэй гар барьчихаад буцаад машиндаа суугаад жолоочийг дээшээ нисэх буудлын тийшээ очно гэж хэлж явуулаад нэлээн дээр голын ойролцоо ирээд  зам дээр зогссон. Би урд талын суудал дээр М.Давааням хойд талд жолоочийн ар талд сууж байсан. Тэгээд зогстол М.Давааням жолоочийн хоолойг араас нь гараараа боосон. Тэгээд би машинаас буугаад эргээд ирэхэд М.Давааням нөгөө жолоочийг буулгаад гарыг нь уяагаар хүлж байсан. Тэгээд М.Давааням нөгөө жолоочийг өргөөд машинд оруулан хойд талын суудал дээр тавиад би машиныг нь бариад урагшаа шинэ дулааны тийшээ хогийн цэгийн харуулын байр өнгөрөөд зогссон. М.Давааням нөгөө жолоочоос мөнгө байна уу? гэхэд жолооч урд хайрцаганд мөнгө байгаа гэсэн. Тэгээд бид хоёр нөгөө жолоочийг хөлийг нь миний өмдний уяагаар хүлж, нэг  хонхор газар уяатай чигээр нь буулгаад орхисон. Тэгээд бид хоёр доошоо яваад төврүү орж клонкоос 30000 төгрөгөнд бензин хийсэн. Мөн дэлгүүр орж жаахан идэж, уух юм болон 2 ундаа, нэг нийслэл гэдэг том савтай пиво авсан.  Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. М.Даваанямыг ална гээд байхаар нь хамт явчихсан юмаа.. гэх мэдүүлэг / 3 хх 91 х/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан нь хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Зояа  мэдүүлэхдээ: Шүүгдэгч нар худлаа ярьж байна. Талбайгаас суугаад найзындаа өмд сольж өмсөхдөө М.Давааням нь урд өдөр манай найз танд суусан байна. Таньж байна уу гэхэд би мэдэхгүй би яаж мэдэх вэ гэсэн. Тэгэхээр эд нар үгсэн тохирсон байсан. Жорлонд бие зассан нь худлаа, нуугдаад сууж байсан. Шинэ орж ирсэн машинд дуу орсон байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Цэрэндулам мэдүүлэхдээ: С.Хандхүүгийн хохирлыг барагдуулсан. Дагина гоо сайханы дэлгүүрийн хохирлыг нөхөн төлөөгүй, Манхан сумын “Отма” нэртэй дэлгүүрийн хохирлыг нөхөн төлсөн. 48 тоот гар утасны дэлгүүр, Бөхсүлд хүнсний дэлгүүрт 400.000 төгрөг өгсөн. Хохирогч С.Наранцэцэгт 300.000 мянган төгрөг, иргэний нэхэмжлэгчид 100.000 төгрөг төлсөн. К.Зояад нийт 285000 төгрөг өгсөн. К.Зояагийн одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Баттөмөрт 890.000 төгрөг, Цэрэннадмидад 160.000 төгрөг, С.Наранцэцэгт 400.000 төгрөг, К.Зояад 285.000 төгрөг, Хуягт 57000 төгрөг төлсөн гэв.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн,  М.Давааням нар нь  бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22 - 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах "Бөх сүлд" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж,  582750  төгрөгний  эд хөрөнгө хулгайлсан нь  ...П.Барсүрэн, М.Давааням нар  2016 оны 01 сарын 22-23- нд шилжих шөнө Ховд  аймгийн Политехник коллежийн байрнаас  гарч явсан гэх  гэрч Н.Золзояа, С.Уранчимэг нарын мэдүүлэг, хохирогч С.Наранцэцэг, гэрч Г.Дариймаа, Б.Батцэцэг нарын мэдүүлгээр “Бөх сүлд” хүнсний дэлгүүрийн хаалгыг  2016 оны 01 сарын 22- ны шөнө  эвдэж эд зүйл хулгайлагдсан, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтаар хулгайлагдсан эд зүйлийг 282750 төгрөгний үнэтэй болох, мөн бэлэн мөнгө 300000 төгрөг хулгайлагдсан болохыг  тогтоосон, хэрэг  учралын  газарт  үзлэг  хийж  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, насанд хүрээгүй  П.Барсүрэн, М.Давааням нар сэжигтнээр байцаагдахдаа  уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгт авагдсан гутлын мөр нь сэжигтэн М.Даваанямынх болохыг тогтоосон Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 27- ны өдрийн 22 дугаартай дүгнэлтээр  

2.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын  Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах "Ургамал " захын 48 тоот  хохирогч Г.Баттөмөрийн гар утас засварын дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтрэн орж 1131500  төгрөгний  эд хөрөнгө хулгайлсан нь мөрдөн байцаалтад шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нараас  гар утас 2 ширхэг зургийн аппарат нэг ширхэг зэргийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч Г.Баттөмөрийн мэдүүлгээр тогтоогдсон, хулгайн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Ховд аймгийн  Зэрэг , Дарви сум руу явсан нь  шүүгдэгч нарын өөрийнх нь мэдүүлэг болон гэрч  Ц.Жимсээ, Г.Сайнбилэг, К.Зоригт, А.Доржсүрэн, Д.Оюунбат нарын мэдүүлгээр

3.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь давтан үйлдлээр бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах  хохирогч С.Хандхүүгийн “Түмний буян”  нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж  нэвтрэн орж 729 000 төгрөгний эд хөрөнгө хулгайлсан нь тухайн үед төв бараан зах дээр жижүүрээр ажиллаж байсан гэрч М.Дашзэвэгийн... нэг хүүхэд үүргэвч үүрсэн зугтаахаар нь хөөж барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэн, М.Даваанямын нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хулгайлагдсан эд зүйл болон хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохирол нь 729000 төгрөгний үнэтэй болохыг тогтоосон үнэлгээний  баримт, хэрэг учралыг газар үзлэг хийсэн тэмдэглэлээр  хэрэг учрал болсон газраас хар өнгийн куртик , өвлийн үдээстэй бор өнгийн гутал хураан авсан тогтоол, шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням  нараас хулгайд алдагдсан  хөх өнгийн куртик, ноосон цамц, улаан хүрэн өнгийн өвлийн хагас түрүүтэй гутал гэх эд зүйлийг хураан авч хохирогч С.Хандхүүд  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тогтоол, мэдүүлгийг газар  дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтаар,  

     4.Мөн  насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн , М.Давааням нар нь бүлэглэн давтан үйлдлээр  2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын "Дагина” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг эвдэж  нэвтрэн орж 1539500 төгрөгний эд хөрөнгө  хулгайлсан нь гэрч М.Дашзэвэгийн  ... зах тарсны дараа бие засаад эргэхэд цонх хагарах чимээ гарсан. Тэгээд тойроод үзэхэд үүргэвч үүрсэн нэг хүүхэд зугтаасан барьж аваад цагдаад  хүлээлгэн өгсөн, Захаа тойроод харсан чинь Дагина гоо сайхны дэлгүүрийн хаалга цөмлөөд орсон байсан ... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол насанд хүрээгүй сэжигтэн М.Даваанямаас “Дагина” гоо сайхны дэлгүүрээс хулгайлагдсан эд зүйлийг хураан авч хохирогч Г.Атаржаргалд хүлээлгэн өгсөн баримт, насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэн, М.Давааням нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт, хохирогч Г.Атаржаргалын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр 

            5.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн  машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 05-06 шилжих шөнө  Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн нутагт байрлах "Отма"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж,  нэвтрэн орж 691250 төгрөгний эд хөрөнгө тус тус хулгайлсан  нь гэрч Б.Хуягийн ...  2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байхад  2 хүүхэд ирээд талын хашаа явна  гэж машинд суусан.  Манхан  суманд орой 10 цагийн үед очоод  гудамжинд байдаг нэг дэлгүүрийн өмнө зогссон. Тэр хоёр тэр дэлгүүрийн хаалга цонхыг эвдээд орж байгаа юм байлгүй юм дуугараад орсон. Тэрнээс хойш 15-20 орчим минут байж байгаад дэлгүүрээс авсан эд зүйлээ аваад машин дотор хийсэн. Тэндээсээ  Зэрэг сум руу явсан. Зэрэг суманд шөнө 03 цагийн үед очоод бас нэг дэлгүүрийн үүдэнд зогсоод дэлгуүрийн хаалгыг нь эвдээд орсон. Тэгэхээр нь би машинаа асаагаад зугтаагаад аймгийн төв рүү  явсан... гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч Ц.Цогзолмаагийн, хохирогч Д.Цэрэннадмидын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хулгайлагдсан эд зүйлийг хураан авч, хохирогч Д.Цэрэннадмидад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй сэжигтэн П.Барсүрэн, М.Даваанямын хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг, таньж олуулах ажиллагаагаар гэрч М.Хуяг нь насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарыг таньсан  тэмдэглэл  зэрэг хэрэгт авагдсан баримтаар,  

             6.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн,  М.Давааням нар нь бүлэглэн   2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8.500.000 төгрөгний үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “КОРОЛЛА” маркийн тээврийн хэрэгсэл болон 108.000  төгрөгийг   дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн  нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Зояагийн өгсөн мэдүүлэг, хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэлээр хэргийн газраас хохирогчийн хар өнгийн үсний боолт олдсон баримт, гэрч С.Амарсайханы мэдүүлэг, таньж олуулах ажиллагаагаар хохирогч К.Зояа нь насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарыг таньсан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй сэжигтэн М.Давааням, П.Барсүрэн нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

             Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын үйлдсэн дээрхи  гэмт хэргүүдэд нь  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням  нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч М.Давааням нь 2016 оны 01 сарын 22- 23 нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 30 хоногтой байсан, шүүгдэгч П.Барсүрэн нь 2016 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 25 хоногтой байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас дахь нас тоолсон тухай тэмдэглэл, хэргийн 53 дугаар хуудас дахь Улсын бүртгэлийн хэлтсийн  2016 оны 02 сарын 23-ны өдрийн 00/00006-121 тоот лавлагаагаар  Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн нь ПЖ 99012851 дугаарын  регистртэй, 1999 оны 01 сарын 28- ны өдөр төрсөн гэх лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн  2016 оны 02 сарын 23 - ны өдрийн 00/00005-121 тоот лавлагаагаар   Харчин овогт Мягмархүүгийн Давааням ПЮ 98112336  дугаарын  регистртэй, 1998 оны 11 сарын 23- ны өдөр төрсөн гэх лавлагаагаар тогтоогдож байгаа ба 2016 оны 09 сарын 29- ний өдрийн байдлаар  шүүгдэгч М.Давааням нь  17 нас 10 сар 09 хоногтой, шүүгдэгч П.Барсүрэн нь 17 нас 07 сар 05 хоногтой байна.

Шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь насанд хүрээгүй, хөдөлмөр эрхэлдэггүй, өөрт ногдох хөрөнгөгүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулахдаа  эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл  оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7 -д заасан 18 насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн, П.Барсүрэн учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Учирсан хохирлын талаар:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн,  М.Давааням нар нь  бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22 - 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах "Бөх сүлд" хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж, 582750  төгрөгний   эд хөрөнгийн хулгайлснаас  300000 төгрөгний хохиролыг  насанд хүрээгүй  шүүгдэгч П.Барсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндуламаас хүлээн авсан, үлдэгдэл барааны үнэ 282.750 төгрөг гаргуулах хүсэлтийг хохирогч С.Наранцэцэг Ховд аймгийн Цагдаагийн газар гаргасан нь 1 хх 249 х дахь баримтаар тогтоогдож байх тул төлөгдөөгүй хохирол 282.750 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч М.Даваанямын  хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон иргэний хариуцагч Б.Мягмархүүгээс гаргуулж хохирогч С.Наранцэцэгт олгох, 

2.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь давтан үйлдлээр бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах  хохирогч С.Хандхүүгийн “Түмний буян” нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж  нэвтрэн орж 729.000 төгрөгний  хохирол учруулснаас хулгайлагдсан эд зүйлийг буцаан өгснөөр 309.000 төгрөгний хохирол төлөгдсөн харин гэмт хэрэг үйлдэх үедээ  3 ширхэг камерийг хагалсан, мөн цонх хагалснаас хохирогчид учирсан 420.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Хандхүүгийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч  нарын хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндулам, Б.Мягмархүү нараас тус бүр 210.000 төгрөг нийт 420.000 төгрөг  гаргуулан хохирогч С.Хандхүүд олгох, 

            3.Мөн насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн, М. Давааням нар нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын "Дагина” гоо сайхны дэлгүүрийн хаалгыг эвдэж  нэвтрэн орж 1.539.500 төгрөгний хохирол учруулснаас хулгайлагдсан барааг буцаан төлсөн, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ эд хөрөнгөнд учруулсан хохирол 590.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг насанд хүрээгүй шүүгдэгч  нарын хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндулам, Б.Мягмархүү нараас тус бүрээс 295.000  төгрөг  гаргуулан хохирогч Г.Атаржаргалд  олгох. 

            4.Насанд хүрээгүй шүүгдэгч  П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн  давтан үйлдлээр  машин механизм хэрэглэн  2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн нутагт байрлах "Отма"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж,  нэвтрэн орж 691250 төгрөгний  хохирол учруулснаас хохирогч  Догсомын Цэрэннадмидад 160000 төгрөгийг  Хаан банкны 2016 оны 04 сарын 12- ны өдрийн зарлагын баримтаар насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндулам  төлсөн нь хохирогч Д.Цэрэннадмидын  цагдаагийн газарт гаргасан ... Д.Цэрэннадмид миний бие  учирсан хохирлоо П.Барсүрэнгээс гаргуулж авсан гомдол байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..  гэх  хүсэлтээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн хохирол 251300 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч М. Даваанямын  хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Б.Мягмархүүгээс  гаргуулан хохирогч Д.Цэрэннадмидад олгох.

            5.Насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэн,  М.Давааням нар нь бүлэглэн   2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8.500.000 төгрөгний үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “КОРОЛЛА” маркийн тээврийн хэрэгсэл болон 108.000  төгрөгийг   дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэж, хохирогчид учирсан 277000 төгрөгнөөс  140.000 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч иргэний  хариуцагч Н.Цэрэндулам төлсөн байна. Төлөгдөөгүй үлдсэн 137000 төгрөгний хохирлыг хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Б.Мягмархүүгээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Зояад олгуулах нь зүйтэй байна.

Хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Цэрэндулам иргэний нэхэмжлэгч Д.Хуягт  учирсан хохирол 57000 төгрөг, хохирогч Г.Баттөмөрт  учирсан хохирол 1131500 төгрөг  төлөгдсөн болохыг дурдаж, мөн хохирогч К.Зояад түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нараас шүүх хуралдаанд нийт 697.600 төгрөгний нэхэмжлэл гаргаснаас 125000 төгрөгийг нь насанд хүрээгүй шүүгдэгч П.Барсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэндулам төлсөн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зарим зардлыг төр хариуцаж төлөхөөр заасан бөгөөд төрөөс уг зардлыг хариуцаж төлсөн тохиолдолд гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэхээр мөн хуулийн 100, 101 дүгээр зүйлүүдэд заажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчид төлсөн зардлыг төрөөс төлсөн /улсын өмгөөлөгч авсан/ тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн гаргуулж төрд олгох зохицуулжээ.

Иймд хохирогч К.Зояа нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч Л.Ган-Очирт төлсөн өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөллийн хөлс 500.000 төгрөг бусад зардал 72600 төгрөг нийт 572600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Харин хохирогч К.Зояагийн биед хөнгөн гэмтэл учирсан, бусад хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг  харгалзан хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

            Насанд хүрээгүй шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн Эрүүгийн 201621000119 дугаартай хэрэгт нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан 201621000034 дугаартай хэргийг нэгтгэсэн ба  эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өвлийн хос гутлыг шүүгдэгч  М.Даваанямд, 1 хос хар өнгийн пүүзийг шүүгдэгч П.Барсүрэнд, хар өнгийн үсний боолт, 2 ширхэг 50 төгрөгийг хохирогч К.Зояад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор  шийдвэрлэв.

            Шүүгдэгч П.Барсүрэн,М.Давааням нарыг 2016 оны 02 сарын 07- ны өдрөөс сэжигтнээр баривчилсан, 2016 оны 02 сарын 08- ны өдрөөс сэжигтэнээр цагдан хорьсон, 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 2/5,  3/5 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар тус тус цагдан хорьсон, 2016 оны 04 сарын 07- ны

 өдрийн 4/6, 5/01 дугаартай шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, П.Барсүрэнд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, М.Даваанямд  оршин  суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан боловч дахин бүлэглэж бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт 2016 оны 05 сарын 24 - ний өдөр сэжигтнээр тооцогдож, 2016 оны 05 сарын 24 - ний өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 05 сарын 27- ны өдрийн 13, 14 дугаартай захирамжаар сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, 2016 оны 06 сарын 07- ны өдрийн 13/1, 13/2 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус яллагдагчаар цагдан хоригдож, 2016 оны 09 сарын 29- ний өдөр хүртэл шүүгдэгч П.Барсүрэн, М.Давааням нар нь тус бүр 186 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтоов.

            Насанд хүрээгүй шүүгдэгч   П.Барсүрэн нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 22- ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан нь  2 дугаар хавтаст хэргийн 61-66 дугаар хуудас дахь  96 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 52 дугаар хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -  аар,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Давааням нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 сарын 22- ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцогдож,  мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар М.Даваанямд 10 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас дахь 99 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 56 дугаар хуудас дахь ЦЕГ-ын МСТТ-ийн лавалгаа “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Даваанямд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, шүүхээс ял оногдуулаагүй тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            2015 оны 08 сарын 11- ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнгийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүй болох хугацаа нь өршөөгдсөн тул  шүүгдэгч, П.Барсүрэнг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгч П.Барсүрэн, М. Давааням нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй  тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч нарын  хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон  иргэний хариуцагч Н.Цэрэндуламын  дундын эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэсэн Soni маркын ХОЗ 43-84 дугаартай мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  иргэний хариуцагч  Б.Мягмархүүгийн Sharp маркын зурагт,  Frstich маркын хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус  хэвээр үлдээв.

             Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр эцэг Б.Мягмархүүг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд түүнийг  насанд хүрээгүй шүүгдэгч М.Даваанямын   гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар  иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцэж байгаа тул насанд хүрээгүй шүүгдэгч М.Даваанямын  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг түүний эцэг Б.Мягмархүүгээс гаргуулах нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Давааням, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 / тав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  3/ гурав/ жилийн хугацаагаар хорих ял,  Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэнг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3/ гурав / жилийн хугацаагаар   хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарт  оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан ялд нь багтааж, шүүгдэгч М.Даваанямыг 5/ тав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Барсүрэнг 5/ тав/ жил, 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар  тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч М.Даваанямд  оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  П.Барсүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын цагдан хоригдсон 186 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өвлийн хос гутлыг шүүгдэгч  М.Даваанямд,1 хос хар өнгийн пүүзийг шүүгдэгч П.Барсүрэнд, хар өнгийн үсний боолт, 2 ширхэг 50 төгрөгийг хохирогч К.Зояад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Мягмархүүгээс 1176050 төгрөг гаргуулан хохирогч С.Хандхүүд 210000 төгрөг, хохирогч Д.Цэрэннадмидад 251300 төгрөг, хохирогч  Г.Атаржаргалд 295000 төгрөг,С.Наранцэцэгт 282750 төгрөг, хохирогч К.Зояад 137000 төгрөг, иргэний хариуцагч  Н.Цэрэндуламаас 505000 төгрөг гаргуулан хохирогч С.Хандхүүд 210000 төгрөг, хохирогч Г.Атаржаргалд 295000 төгрөг гаргуулан тус тус олгож, хохирогч К.Зояад 285000 төгрөг төлөгдсөн ба цаашид өөрт учирсан бусад хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурдаж, К.Зояагийн нэхэмжлэлээс 572600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  иргэний хариуцагч Н.Цэрэндуламын  дундын эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэсэн Soni маркын ХОЗ 43-84 дугаартай мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  иргэний хариуцагч  Б.Мягмархүүгийн Sharp маркын зурагт,  Frstich маркын хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хохирол төлөгдөх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

9.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэж, шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын 201621000119 дугаартай хэрэгт нь 201621000034 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Т.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧИД                                                                Э.ДУЛМАА

                                                                                  Б.ГАНТӨГС