Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/01703

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/01703

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О. Н /РД:/,

Хариуцагч: Б.Б /РД: /,

Хариуцагч: Р.Х /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “СИББСБ”ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ж.Цтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт оршин суух Боржигон овогт Наранчимэгийн Мөнхжин /РД:УК91120841/-гийн шаардлагатай,

 

Бие даасан шаардлага: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууцыг Ж.Цийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, өмгөөлөгч А.З, Г.О, хариуцагч О.Н, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Р.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч М.Б, хариуцагч Б.Бын өмгөөлөгч О.Д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мнгийн өмгөөлөгч Л.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “СИББСБ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч М.М, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц, О.Нтой 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгын 014/27, 014/28 дугаартай 2 гэрээ байгуулсан. 014/27 дугаартай гэрээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 метр квадрат 5 өрөө орон сууцыг, тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 метр квадрат 4 өрөө орон сууцыг метр квадратыг нь 2.000.000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулсан. Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлж байрны төлбөрийг Ж.Нямдовчингоор дамжуулж бүрэн төлж дуусгасан. Байр ашиглалтад орсноос хойш О.Н, Ж.Цэд байр хүлээлгэж өгөхөөс ямар нэгэн шалтгаанаар зайлсхийж байсан. Байр захиалгын гэрээний 3.1-д байрны төлбөр 100 хувь төлөгдсөн гэх тэмдэглэл үйлдэж, төлбөр 100 хувь төлөгдсөнөөр захиалагчид өмчлөх эрх үүсч, захиалагчийн нэр дээр байр шилжүүлэх асуудлыг О.Н хариуцахаар тохирсон. Ж.Ц гэрээний үүргээ биелүүлэхийг О.Ноос удаа дараа шаардсан. О.Н 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 метр квадрат 5 өрөө байранд орсон боловч 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 метр квадрат 4 өрөө байранд Ж.Ц өнөөдрийг хүртэл ороогүй. Нэхэмжлэгч анх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 метр квадрат 5 өрөө орон сууцыг тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 метр квадрат 4 өрөө орон сууцны өмчлөлөөр тогтоолгох тухай 2 шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасан. “СИББСБ”ХХК болон О.Н нарын хооронд байгуулагдсан 15030023 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б.Б, Р.Хурбаяр нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний 3.3, 3.4, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар Ж.Цийн өмчлөлд тус 2 байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. “СИББСБ”ХХК болон О.Н нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж зээлийн гэрээ, төлбөр тооцооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар “СИББСБ”ХХК болон О.Н нарын байгуулсан гэрээний талаар Ж.Цэд хэлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэд хамаарч байна. О.Н, Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан. Учир нь Б.Б үл хөдлөхийн хууль ёсны эзэмшигч биш юм.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ хэргийн материалд авагдсан. Орон сууц захиалгын 04/28 дугаартай гэрээнд талуудын нөхөцлөө тохирч, О.Н  гарын үсэг зурсан. Гэрээний 2.3-д барилгын метр квадратын үнэ, 3.1-д 400.000.000 төгрөг 100 хувь төлөгдсөн гэж гарын үсэг зурсан. Гэтэл шүүх хуралдаанд орж ирээд гарын үсэг зураагүй гэж ярьж байна. О.Н 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд. О.Н гэрээнээс үүдэн гаргах хариуцлагыг өөрөө хариуцах ёстой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний нөхцөл агуулга, бүх зүйлийг тодорхойлсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Хариуцагч 3 зээлийн гэрээгээр мөнгө авсан гэж ярьдаг. Хариуцагч О.Н, нэхэмжлэгч Ж.Цээс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40.00.000 төгрөг бэлэн авсан. Хариуцагч, нэхэмжлэгчээс авсан өмнөх зээлийн төлбөрөө төлөөгүй юм бол яагаад дахин бэлэн мөнгө аваад байгаа юм бэ. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагч нэхэмжлэгчийн эхнэрээс 28.000.000 төгрөг бэлнээр авсан. Мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 100.000.000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг авсан. Дээрх нөхцөл байдлаас харахад талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт О.Н мөнгийг н.Дэлгэрмаа, Ж.Нямдовчин нараар дамжуулж Ж.Цээс мөнгө зээлж, гэрээний нөхцлөө тохирч, гэрээ байгуулсан гэж мэдүүллээ. Хөрөнгийн эзэн Ж.Ц гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас талууд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хариуцагч өөрт ашигтай байдлаар зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж болно. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр талууд өмнө үүсэн харилцаагаа дүгнэн тооцоо нийлж, орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хариуцагч О.Н нэхэмжлэгч Ж.Цээс зээлсэн төлбөрөө төлж чадахгүй учраас зээлийн төлбөрт байр өгөхөөр тохирсон. Энэ талаар Ж.Ц О.Н надад байр баригдсан мөнгө хэрэг болоод та миний байрнаас авчих надад мөнгө өгөөч гэхээр би зээлийн гэрээ байгуулж, ганц нэг удаа   мөнгө өгсөн. Бусад үед би дүүгээрээ дамжуулж, О.Нид мөнгө өгч байсан. О.Н зээлсэн мөнгөө өгөөгүй учраас орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хариуцагч тал уг хэлцлийг дүр үзүүлж байгуулсан, хүчин төгөлдөр бус гэлээ. Үнэхээр тийм асуудал байсан юм бол яагаад энэ талаар тухайн үед нь шаардлага гаргаагүй юм бэ. Хан-Уул дүүргийн Эд хөрөнгө бүртгэлийн тасагт 5 өрөө орон сууцыг Ж.Ц захиалан бариулж, байрны төлбөр 100 хувь дууссан тул хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэх тодорхойлолт хавтаст хэргийн 31, 32, 39 дугаар хуудсанд авагдсан. Талууд дүр үзүүлж хэлцэл хийсэн юм бол яагаад дахин дахин тодорхойлолт бичиж өгч байгаа юм бэ. 19 тоот орон сууцын гэрчилгээ, түлхүүрийг нь өгч амьдруулдаг юм бэ. Талууд зээлийн гэрээ байгуулсан юм бол зээлийн төлбөрт ядаж 1 төгрөг ч төлсөн баримт байдаг юм уу. Хариуцагч хүний 600.000.000 төгрөг авчхаад 1 ч төгрөг төлөөгүй байж, шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн гэрээ байгуулсан гэж ярьж байгаад гайхаж байна. Зээлийн төлбөр төлсөн баримт нь хаана байгаа юм бэ. Хэрвээ О.Н зээлийн төлбөрт 1 ч төгрөг төлөхгүй гэсэн бол асуудал өөрөөр яригдах байсан. Хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан зүйл үндэслэлгүй юм. Хариуцагчийн өмгөөлөгч 19 тоот байрыг гэр бүлийн дундын өмчлөх хөрөнгө байсан гэлээ. Маргааны зүйл болсон 19, 2 тоот байр гэр бүлийн өмчлөлийн хөрөнгө юм бол хариуцагч 2 тоот байрыг Н.Мнд өгч, маргахгүй яасан юм бэ. Гэтэл Ж.Цэд өгсөн 19 тоот байрыг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болгож, гэрлэлт цуцлуулахдаа эхнэрээ байраа өгч, шүүхийн шийдвэр гаргуулсан. Хариуцагчийн барьцааны гэрээ байгуулах санал гаргасан талаарх баримт хаана байгаа юм бэ. Ж.Ц яаж дарамталж, О.Нтой орон сууц захиалах гэрээ байгуулсан юм бэ. Энэ нөхцөл байдал хариуцагчийн тайлбараар биш, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдох ёстой. Ямар нэгэн нотлох баримтгүй ийм зүйл ярьж болохгүй.  Хариуцагч талын ярьсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д заасан нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Талууд гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бусад тооцуулах баримт авагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Н.Мн байрны шударга эзэмшигч болж, хаана тэр байранд амьдарч байсан юм бэ. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 2 жилийн хугацаанд Ж.Ц нялх хүүхэдтэй хүнийг орон байрнаас нь хөөж гаргаж, байрны тавилга, эд хогшил дээр маргалдаж, энэ асуудлаар 2 жил цагдаагаар явж, иргэний хэрэг үүсгэсэн гэсэн үндэслэлээр бараагүй гэсэн тайлбарыг нотолсон баримт хаана байгаа юм бэ. О.Н, Н.Мн нарыг гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Гэхдээ Н.Мнг үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоосон асуудал байхгүй. Шүүхийн шийдвэрт 19 тоот гэр бүлийн хөрөнгө юм. Н.Мн 150.000.000 төгрөг төлсөн тохиолдолд эд хөрөнгийн өмчлөгч болно гэдэг. Н.Мн 150.000.000 төгрөгийг төлөөгүй байж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэж шүүхийн шийдвэр рүү буруугаа түлхэж болохгүй. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “СИББСБ”ХХК, О.Н, Н.Мн нарын эвлэрлийг батлахгүйгээр хэргийг шийдсэн байдаг. “СИББСБ”ХХК анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдаж, давж заалдах шатны шатны шүүхээс Н.Мнгөөс 150.000.000 төгрөг гаргуулахаар магадлал гарсан. 150.000.000 төгрөг төлж байж Н.Мнгийн өмчлөх эрх, шударга эзэмшигчийн асуудал яригдана. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Н.Мн уг мөнгөө төлөөгүй байж, ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Талууд гэр бүлийн асуудал шийдэхдээ эвлэрлийн асуудал яригддаг. Ж.Ц маргаан үүсэхээс өмнө байранд амьдарч байсан учраас хариуцагч 19 тоот байрыг дундын эд хөрөнгө болгоё гэсэн гарц гаргалгаа ярилцаж үүнийхээ дагуу дундын эд хөрөнгө болгож, шүүхийн шийдвэр гаргуулсан. Үнэхээр л тийм байсан бол 2 тоот болон өөр орон сууцуудыг гэр бүлийн дундын хөрөнгө болгохгүй яасан юм бол. Талууд байрны төлбөр төлөхгүй болзол тавьж хэлцэл байгуулсан.  Талууд иргэний хуулийн 44 дүгээр  зүйлд зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 45 дугаар зүйлд зааснаар болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй, нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэмжээ хэмжээнд харш эвсэл хэлцэл хийх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Ж.Цийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, түүнийг 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тохиолдолд болзол тавьж байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр хууль зөрчсөн болно. О.Н шүүхийн шийдвэр гарахаас жилийн өмнө хүнд орон сууц барьж өгнө гэж 2014 онд гэрээ байгуулчхаад гэрээ байгуулсан үйл баримтаа мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талууд 150.000.000 төгрөг өгч, авалцахаар эвлэрсэн. Ж.Цийн өмчлөлийн зүйлийг энэ 2 хүн хууль бусаар эзэмшсэн болно. Зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болж таарна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд өр шилжих асуудал хийгдсэн. О.Нийн хариуцах 150.000.000 төгрөг төлөх үүргийг Н.Мн хариуцахаар болсон. Гэтэл иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар өр шилжих процесс ажиллагаа хийгдээгүй. Ийм учраас өр шилжих асуудлаар болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар Н.Мнгийн эрх ашиг зөрчигдөөгүй. Нэгэнт Н.Мнгийн эрх ашиг зөрчигдөөгүй учраас шүүх зөрчигдөөгүй эрх ашгийг сэргээн эдлүүлэхгүй учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулсан. Гэрээ байгуулагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар бичгээр байгуулах гэрээг дараах тохиолдолд байгуулагдсанд тооцно. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагчид орон сууц авахаар хандсан. Байрны төлбөрийг зарим тохиолдолд бэлнээр, зээлээр шилжүүлж байсан. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Ц, О.Нийг дарамталж гэрээнд гарын үсэг зуруулаагүй. Хэрвээ тийм зүйл болсон бол тухайн үед нь О.Н холбогдох хууль хяналтын байгууллагад хандах ёстой байсан байх. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 200 метр квадрат, 2 орон сууцыг Ж.Цэд О.Н хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээ байгуулагдахад Ж.Цийн зүгээс түүний дарамталж, шахсан зүйл байхгүй. Уг 2 байрны нэгэнд нь Ж.Ц амьдарч байгаа. Нөгөө байраа авч чадаагүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, иргэний эрх зүйн чадамжтай этгээд гарын үсгээ зурж, орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Хариуцагч О.Н Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн газар хүсэлт гаргаж, гэрээ хэрэгжсэн. Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, бодитой хэрэгжсэн. Зээлийн гэрээ бодитой хэрэгжсэн зүйл байхгүй. Гэрээ байгуулагдах үед байр ашиглалтад ороогүй байсан. Байр ашиглалтад ороогүй байхад гэр бүлийн дундын хөрөнгө болох юм уу. Ж.Цийг О.Нтой орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа Н.Мн үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоогдох боломжгүй. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисс уг байрыг шалгаж, 2015 оны 1 дүгээр сард Улсын комиссын акт гарсан. Энэ Улсын комиссын акт гарснаар гэр бүлийн дундын өмч хөрөнгийн асуудал яригдана. Түүнээс Улсын комиссын акт  гарахаас өмнө Ж.Цэд орон сууц өмчлөх эрх үүссэн байсан. О.Н 36 айлын орон сууцнаас ганцхан орон сууц өөрийн нэр дээр авч, гэр бүлийн дундын хөрөнгө болгоно гэсэн юм бол яагаад Н.Мн энэ асуудалд анхаарал хандуулдаггүй юм бэ. Байр ашиглалтад ороогүй байсан учраас гэр бүлийн дундын өмчлөл үүсэх боломжгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.3, 112.4-д зааснаар 2 байрны хууль ёсны өмчлөгч Ж.Ц юм. “СИББСБ”ХХК, О.Нтой барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалбар шалгах үүргээ хэрэгжүүлээгүй. “СИББСБ”ХХК-ийн О.Н, Н.Мн нараас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шүүхийн шийдвэр гараагүй. Хариуцагч нараас 168.000.000 төгрөг гаруулъя, Н.Мн 150.000.000 төлөхөөр, О.Н 18.000.000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэрт дурдагдсан. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “СИББСБ”ХХК, О.Н нарын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. О.Н, Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Ямар үндэслэлээр гэрээ байгуулагдсан нь бичгийн баримтаар тогтоогддоггүй. Зөвхөн Б.Б болон О.Н нарын тайлбараар тогтоогдож байна. Эдгээр хүмүүсийн хороонд гэрээ байгуулагдсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. О.Н, Б.Бын өмгөөлөгч нар гэрээ байгуулагдсан он, сар, өдрийг санадаггүй. О.Н, Б.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний баталгаа болгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 93 дугаар байрны 2 тоот орон сууцыг О.Н, Ж.Цэд 250.000.000 төгрөгөөр зарж байгаа нь Б.Бд 65.000 ам долларын барьцаанд өгч байгаа нь гэрээг 5.000 төгрөгөөг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Татвар бага төлөх зорилгоор 5.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 10 дугаар сарын 03-ны өдөр баталгаа бичиж өгөхдөө 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээхийг О.Н 3 хоногийн хугацаанд мөнгө олчихвол байраа буцааж авна. Зээлийн гэрээ байгуулсан учраас 3 хоног өнгөрвөл чи байраа зар гэдэг. Гэтэл түүнээс өмнө 3 дугаар сард эд хөрөнгө шилжих гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.Н, Б.Б нар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ямар дүр үзүүлэх ёстой байгаад ямар дүр үзүүлж энэ хэлцэл байгуулагдсан талаар тодорхой тайлбарласангүй. О.Н, Б.Бын нарын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Р.Х руу шилжүүлдэг. Р.Х руу шилжүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан гэдгийг мэдэж байсан. Шүүхийн шийдвэрээр зөрчил арилгуулах тухай, прокурорын бичиг зэргээс харахад эд хөрөнгө шилжүүлж авсан Р.Х 2 тоот орон сууцыг өмчлөлийн маргаантай гэдгийг мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөгч биш этгээд гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан этгээдийг шударга өмчлөгч гэж үзэхгүй. О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус. О.Нийн гэрчилгээ гаргуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх учиртай.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна. О.Н хүний 300.000.000 төгрөг авчхаад нэг ч төгрөг төлөөгүй. Ж.Ц сонингийн зараас орон сууц зарын дагуу О.Нтой уулзсан, очиж үзэхэд барилгын ажил эхэлсэн байсан. Анхнаасаа л орон сууц захиалах хүсэлтэй байсаар О.Нид мөнгө зээлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр О.Нтой орон сууц захиалах гэрээ байгуулсан гэдэг. Талуудын хооронд амаар хэлцэл байгуулагдаж, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. О.Н 2014 оны 2 дугаар улиралд барилга ашиглалтад оруулна гэж бодсон ч барилга ашиглалтад ороогүй. Н.Мн 150.000.000 төгрөг төлөөгүй учраас өмчлөх эрх, эрх зөрчигдсөн асуудал яригдах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цийг төлөөлж Ж.Нямдовчинтой байгуулсан 300.000.000 төгрөг, н.Дэлгэрмаагийн 28.000.000 төгрөг, Ж.Нямдовчингийн 96.000.000 төгрөгийн зээлийн гэрээний баталгаа, буцаан төлөх нөхцөл болгож орон сууц захиалгын дээрх гэрээнүүдийг байгуулсан. Ж.Ц, Ж.Нямдовчин бид 3 хамт сууж байгаад 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээний нөхцөл тохирсон. Ж.Нямдовчинтой байгуулсан 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 96.000.000 төгрөгийн зээлийг гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, н.Дэлгэрмаатай байгуулсан 28.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бичгээр байгуулсан. Дээрх 3 зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэхгүй байснаас Ж.Ц удаа дараа шаардлага тавьж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Түүнээс орон сууц захиалгаар бариулаагүй. Захиалгын гэрээг барьцааны гэрээ гэж байгуулсан. 2016 оны 1 дүгээр сард Ж.Нямдовчинтой байгуулсан 96.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хаагдсан. “Цэнкредит ББСБ” ХХК-ийн 69.940.000 төгрөгийн барьцаанд тавигдсан 92.98 метр квадрат 3 өрөө байрыг чөлөөлж, Ж.Нямдовчин өөрийн эзэмшилд байсан байраа зарж, 60.000.000 төгрөгийг Ж.Цэд өгснийг гомдол гаргаснаас хойш Ж.Ц, Ж.Нямдовчинг чи О.Ноос мөнгөө олж ав гэснээр Ж.Нямдовчин бид 2 “Цэнкредит ББСБ” ХХК-ийн 69.940.000 төгрөгийн барьцааны зээл, Ж.Нямдовчиноос авсан 96.500.000 төгрөгийн зээл, Ж.Нямдовчингоос Ж.Цэд өгсөн 60.000.000 төгрөг, 226.440.000 төгрөгөөр тухайн зээлийг хаасан. 2016 оны 1 дүгээр сард тухайн байрны гэрчилгээ Ж.Нямдовчингийн нэр дээр гарсан. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байснаас 2014 оны 9 дүгээр сард Ж.Цтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байрнуудын гэрчилгээ миний нэр дээр байсан. 19 тоотын барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

            Хариуцагч О.Нийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэл бусад этгээдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй байх тул сөрөг нэхэмжлэл гаргахаас аргагүй нөхцөлд хүрсэн. Нэхэмжлэгч шүүхэд Ж.Цтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалан бариулах 014/28 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч орон сууц захиалах гэрээний дагуу бүх төлбөрөө төлсөн гэж үндэслэлгүй тайлбар ярьж байна. Хариуцагч О.Н 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Цийн дүү Ж.Нямдовчинтой 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ж.Цийн эхнэр н.Дэлгэрмаагаас 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 28.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ж.Нямдовчингоос 96.500.000 төгрөг зээлсэн. Талууд барьцааны гэрээ байгуулсан. Барилгын үйл явц удааширч, хариуцагчийн эрхэлсэн бизнес санхүүгийн алдагдалд орж, төлбөр төлөх боломжгүй, хойшлох нөхцөл байдал үүсэхэд нэхэмжлэгч Ж.Ц орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуул гэж шаардлага тавьсан. Хариуцагч О.Н 5 тоот байр манай гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө юм. Танд байр шилжүүлэх боломжгүй. Барилга ашиглалтад орсны дараа мөнгийг чинь орлогын эх үүсвэртэй болсны дараа төлнө гээд барьцааны гэрээ байгуулах хүсэлт илэрхийлсэн боловч орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, төлбөр төлсөн тохиолдолд асуудал яригдахгүй гэж орон сууц захиалах гэрээ байгуулсан. Талууд 2014 онд орон сууц захиалах гэрээ байгуулсан ч улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй, хаалт хийлгээгүй. Гуравдагч этгээд Н.Мн, О.Ноос гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, хариуцагч О.Ноос ББСБ-д төлөх 150.000.000 төгрөгийн зээлийн Н.Мн төлж барагдуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 19 тоотын 5 өрөө орон сууцыг өмчлөгч Н.Мн, хүү Н.Ананд, Н.Тэмүүжин, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдээхээр харилцан тохирч хэргийг шийдсэн. Уг маргааныг шийдэхэд ямар нэг байдлаар гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Хариуцагч О.Нийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгө бусдад барьцаанд тавигдаагүй байсан учраас Б.Баас 2015 оны 3 дугаар сард 65.000 ам.доллар зээлж, барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 2 тоотын орон сууц шилжүүлсэн. Б.Б, Р.Хт 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 93 дугаар байрны 2 тоот орон сууцыг шилжүүлсэн. Талуудад анхнаасаа орон сууц захиалгаар бариулах хүсэл зориг байгааагүй. О.Н тухайн үед барьцааны гэрээ байгуулна. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх боломжгүй гэдэг хүсэл зориг илэрхийлж байсан. Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 650.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Хавтаст хэрэгт орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэг ч төлбөр төлсөн баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Ж.Цийн эхнэр н.Дэлгэрмаа, дүү Ж.Нямдовчин нартай О.Нийн байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн харилцаа. Уг харилцаа удааширсан учраас нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээ байгуулах шахалт шаардлагын дагуу уг гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар уг хэлцэл хэрэгжих боломжгүй, төлбөр төлүүлэхэд чиглэгдсэн гэрээ байсан. Ийм учраас талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

            Хариуцагч О.Нийн өмгөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Н.Мн орон сууц захиалгын гэрээг Ж.Цийн нэр дээр байгуулсан гэдгийг мэдээгүй, О.Нийг Ж.Цийн эхнэр, дүү нараас мөнгө зээлсэн  гэдгийг мэдэж байсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.5-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус үйлдлийг зогсоохыг  шаардах эрхтэй. Орон сууц захиалгаар бариулах гэрээ хууль бус хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоё гэж шаардаж, 3 хүүхэдтэй, ганц бие эмэгтэйн гэрт хүчээр орж, хөөж гаргачхаад шүүх хурал дээр өөр зүйл ярьж байгааг ойлгохгүй байна гэв.

            Хариуцагч О.Нийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь нэхэмжлэгч орон сууц захиалах гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ юм гэлээ. Талуудын хүсэл зоригоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм бол ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн баримт байх ёстой. Орон сууц захиалах гэрээтэй холбоотой гэрээний үүрэгт төлсөн баримт нэг ч ширхэг байдаггүй. Үүнээс харахад нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал зарлагын баримтын талаар тодорхой тайлбар хэлж чадахгүй байна. Зээлийн гэрээнд заасан төлбөрийг Ж.Ц төлсөн. Энэ төлбөрийг орон сууц захиалгын гэрээний төлбөрт оруулж тооцсон юм шиг зүйл ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт талуудын үүрэг солигдсон 1 ширхэг ч баримт авагдаагүй. Зээлийн гэрээ байгуулагдсаныг О.Н хүлээн зөвшөөрдөг. Ж.Цэд Ж.Нямдовчин, н.Дэлгэрмаа нарын О.Нид зээлсэн мөнгийг шаардах эрх байгааг эсэхийг шүүх анхаар ч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудсанд авагдсан О.Нийн гараар бичсэн тодорхойлолтод тулгуурлаж байна. Гэтэл энэ баримт нотлох  баримтын шаардлага хангахгүй байна. 2014 оны 1 дүгээр сард Ж.Ц, О.Нтой уулзахдаа хоосон баримтад гарын үсэг зуруулсан. Энэ баримтыг ашиглаж, 510.000.000 төгрөг төлсөн мэтээр ярьж байна гэдэг. Гэрч н.Бадам-Очир шүүхийн хэлэлцүүлэгт бид 2014 оны 1 дүгээр сард уулзахад талууд ямар нэг байдлаар мөнгө төгрөг өгч авалцаагүй, талуудын хооронд ямар ч байсан өр авлагатай зээлийн асуудал байсан гэдгийг гэрч давхар нотолсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг гэх хүнтэй холбоотой асуудал Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдсэн гэлээ. “Цэнкредит” ББСБ, ХХК-д 27, 12 тоот барьцаалсан. Г.Эрдэнэчимэгийн байр 12 тоот, Ж.Нямдовчин 300.000.000 төгрөгийн төлбөрт байр 27 тоот байрыг шилжүүлж авсан. Шүүх хуралдаанаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй учраас энэ талаарх нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн. Ажил гүйцэтгэх, орон сууц захиалгын гэрээний дагуу нэг ч төлбөр төлөөгүй. Ж.Ц дүү, эхнэрийнхээ О.Нид зээлсэн төлбөрийн өмнөөс нь нэхэмжилж байгаа юм шиг зүйл ярьж байна. Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 331.3.1-д зааснаар орон сууц гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ББСБ-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ, Р.Х, Б.Б нартай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ж.Ц энэ гэрээний нэг тал мөн юм уу. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг шүүх анхаарч үзэх ёстой байх. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар шаардах эрхтэй, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. О.Н, Ж.Нямдовчин, н.Дэлгэрмаа нартай зээлийн гэрээ байгуулсан. Орон сууц захиалах гэрээ тийм зориулалттай биш учраас хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, орон сууц захиалан бариулах, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэдгийг нотолж чадаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг үгүйсгээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл юм бэ гэдгийг талуудын мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс тодорхой харагдаж байгаа байх. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.3-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан үүссэн бол талуудын хооронд арай өөр асуудал яригдах ёстой байсан. Гэтэл мөнгө зээлсэн, мөнгөний оронд байр авах гэж байгаа юм шиг асуудал ярьж байна. Үүнээс харахад талуудын хооронд анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл байгуулагдсан. О.Н анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө гэдгийг тодорхой хэлж байсан. Нэхэмжлэгч 650.000.000 төгрөг төлсөн гэдэг мөртлөө энэ мөнгийг төлсөн баримт нэг ч ширхэг байхгүй. Хавтаст хэрэгт 518.000.000 төгрөгийн баримт авагдсан. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Хариуцагч М.Бадралийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч үндсэн нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б.Б, О.Н нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах байрны 2 тоот орон сууц Б.Бын өмчлөлд шилжсэн. Уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу Б.Бын өмчлөлд шилжсэн. Уг орон сууцны өмчлөл Б.Бын нэр дээр байсан боловч өөр хүмүүс амьдарч байсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шийдэж, давж заалдах шатны шүүхээр хууль бус гэж өмчлөлөөс чөлөөлүүлсэн. 2017 оны 2 дугаар сард талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байр шилжүүлсэн. Талууд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. М.Бадралын өмчлөлд орон сууц хүчин төгөлдөр хэлцлийн хүрээнд шилжсэн. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.4-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хэлцлийн үнийн дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.5-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, 65.1.11-д зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Хариуцагч Р.Хын өмгөөлөгч М.Бадрал үндсэн нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Х уг байрны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч учраас өөрт нь холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Б.Б, Р.Хт байр зарах санал тавьж, 93 дугаар байрны 2 тоот байрыг худалдсан. Талууд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрны улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэрээ байгуулахын өмнө М.Бадрал уг орон сууцыг өмчлөх, худалдах эрхтэй гэдгээ нотлохын тулд байранд хууль бусаар амьдарч байсан н.Батбаярыг шүүхийн журмаар байрнаас гаргуулсан. Уг байрны маргааныг шийдсэн 3 шатны шүүхийн шийдвэрийг үзүүлсэн. Уг орон сууцыг бусдад худалдахын өмнө улсын бүртгэлийн гэрчилгээнд хууль бус тэмдэглэгээ хийлгэсэн байсныг Оюуны өмчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн хууль зөрчсөн тул хүчингүй болгосон гэх дүгнэлтийн  хуулбарыг үзүүлсэн. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудсанд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс уг байрны шилжилт  хөдөлгөөнд хориг тавьсан байсныг цуцалсан. Энэ бүх баримтаар Б.Быг уг орон сууцыг бусдад худалдах эрхтэй гэж ойлгоод Р.Х түүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хууль ёсны дагуу Р.Хт шилжсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үл хөдлөхийн гэрчилгээ Б.Бын нэр дээр бүртгэгдсэн нь буруу ташаа гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй учраас улсын бүртгэл Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг бүртгэсэн. Уг бүртгэл хүчин төгөлдөр байгаа. 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Р.Х үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу өмчилж байгаа. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бол тухайн эд хөрөнгө эзэмшиж байгаа этгээдийг өмчлөгч гэж тооцно гэж заасан байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан. Ийм учраас Ж.Цээс гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны дагуу өмчлөх эрх олж авсан. Б.Баас Р.Хт шилжүүлсэн өмчлөх эрх шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж тайлбарлалаа. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б.Б, О.Н нарын хооронд дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ хэлцлийг хууль зөрчиж үйлдэгдсэн гэж холбогдох байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. О.Наманандорж, Б.Баас мөнгө зээлсэн. Тэр зээлийнхээ мөнгийг төлж чадаагүй учраас өрөндөө уг орон сууцыг шилжүүлсэн гэдэг. Өрөнд орон сууц шилжүүлсэн үйлдэл хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. О.Н, Б.Б нарын хооронд мөнгө зээлсэн асуудлаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн төлбөрийн хариуд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн нь бодитой байна. Энэ 2 хэлцлээс өөр ямар хэлцэл халхавчилж гэрээ байгуулагдсан гэдгийг нарийн тайлбарласангүй. Сая нэрлэсэн 2 хэлцэл бодитой байгуулагдаж, хэрэгжиж дууссан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл бодитой үр дүнд хүрэхийг хүсээгүй байх ёстой. Өмчлөх эрх шилжүүлсэн үйлдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар үгүйсгэж болохгүй. Р.Х нь О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн асуудлыг мэдэхгүй. Зөвхөн Б.Бын орон сууц зарна гэсэн саналын дагуу уг байрыг худалдаж авсан. Б.Б нь О.Н, Ж.Цэрэндэгч нарын хооронд үүссэн маргааны  талаар Р.Хт хэлээгүй. Зөвхөн байр худалдах эрхтэй гэдгээ нотолсон. Р.Х нотолгоонд тулгуурлаж уг байрыг Б.Баас худалдаж авсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгчөөс орон сууц шаардсан нь үндэслэлгүй байх тул Р.Хт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мнгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн цагаас Н.Мн гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 19 тоот 200 метр квадрат 5 өрөө орон сууц О.Нийн өмчлөлд байсан. Н.Мн, О.Н нар гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр О.Н өмчлөлийн байраа эхнэр Н.Мн болон 3 хүүхдэдээ үлдээсэн. Тухайн үед байр “СИББСБ”ХХК-ийн барьцаанд байсан. Н.Мн Банк бус санхүүгийн байгууллагын байрны барьцааны төлбөрийг төлөхөөр болсон. Иймд уг байрны хууль ёсны эзэмшигч Н.Мн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч бие даасан шаардлагыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлах асуудлыг 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн. Уг шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Нэг хүний өмчлөлд байсан О.Нийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 93 дугаар байрны 19 тоот 295 м.кв байрны өмчлөлийг эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. Уг байр “СИББСБ”ХХК-ийн барьцаанд байсан. Зээлийг Н.Мн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрээр байрны хууль ёсны өмчлөгч Н.Мн болсон. Уг байранд Ж.Ц дайрч орж амьдарсан. Бид хууль ёсны эрхээ хамгаалуулахын тулд хууль хяналтын байгууллагад хандахад байртай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа учраас ямар ч ажиллагаа хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 19 тоот орон сууцны өмчлөгч Н.Мн болохыг тогтоосон. Иймд учраас Н.Мн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлөө шаардсан. Уг байранд Ж.Ц амьдардаггүй. Өөрийн ах дүү нарыг амьдруулдаг гэв.

           

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “СИББСБ”ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СИББСБ”ХХК, О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 120.000.000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 15 тоот, маргаан бүхий 2 байрны 1-ийг барьцаанд авсан. О.Нийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр нийт 167.850.212 төгрөг болсон. Бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн үед бие даасан шаардлага гаргасан боловч шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзсэний дагуу О.Н, Н.Мн нарын хариуцагчаар татаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Шүүхээс О.Н, Н.Мн нараас зээл төлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Нэхэмжлэгчээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Үл хөдлөх хөрөнгө барьцаанд авах үед өмчлөл О.Нийн нэр дээр байсан. Хэрэгт авагдсан баримтаар харахад О.Н үл хөдлөхийн өмчлөлтэй холбоотой  ямар нэгэн маргаан байхгүй гэдгийг улсын бүртгэлээс гаргуулсан тухай түүний гараар бичсэн өргөдөл байдаг. О.Н, Ж.Ц нарын хоорондын асуудлыг бид мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй. Бид улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэж байр барьцаалсан. Улсын бүртгэлийн лавлагаагаар байртай холбоотой ямар нэгэн маргаан, хууль хяналтын байгууллагын хориг хязгаарлалт байна уу гэдгийг шалгасан. Тийм зүйл байгаагүй, сүүлд эрүүгийн хэрэг үүссэний дараа Хан-Уул дүүргийн прокурорын газраас байрны гэрчилгээтэй холбоотой хориглолт, хязгаарлалт байгаагүй. Тухайн үед хууль хяналтын байгууллагын хориг байгаагүй, О.Н ч тийм зүйл байхгүй гэдгийг батлан хэлж байсан. Улсын бүртгэл үл хөдлөх хөрөнгө О.Нийн нэр дээр 1 хүний өмчлөлд бүртгэгдсэн байсан учраас барьцаалбар бүрдүүлж, барьцааны гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас харахад О.Н мэдүүлэг гаргуулах хүсэлт гаргаж, үл хөдлөхийн гэрчилгээ ч О.Нийн нэр дээр бүртгэлтэй байсан. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Шүүхээр тогтоосон үйл баримтыг дахин үнэлэх боломжгүй. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүхээс 19 тоотыг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзээд О.Нийн эхнэр хүүхдэд үл хөдлөх хөрөнгийг үлдээх боломжтой гэж дүгнэн, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж эвлэрлийн гэрээ баталж байгаа нь шүүхээр тогтоосон үйл баримт. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь “СИББСБ”ХХК, Н.Мн, О.Н нартай холбоотой зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой болохоос нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж байгаа нь хэрэгт хамааралгүй юм. Ийм учраас бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага, зохигч, хэргийн оролцогч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч О.Нид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч О.Н, “Сэра интернейшнл ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Н нь нэхэмжлэгчид холбогдуулан Ж.Цтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Н.Мн нь нэхэмжлэгч Ж.Цэд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргажээ.

           

            Шүүхээс Ж.Цийн үндсэн нэхэмжлэлийг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мнгийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Нийн Ж.Цэд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

           

            1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот 200 м.кв орон сууц, мөн байрны 2 тоот 125 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай:

 

   Нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 014/28 тоот “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 200 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2.000.000 төгрөгөөр тооцон, нийт 400.000.000 төгрөгөөр  2014 оны 2 дугаар улиралд багтаан барихаар,  2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 014/27 тоот “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 125 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2.000.000 төгрөгөөр тооцон, нийт 250.000.000 төгрөгөөр  2014 оны 2 дугаар улиралд багтаан барихаар тус тус харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаж байна.

   Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 014/27, 014/28 тоот “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч болох Ж.Ц биелүүлсэн гэж, хариуцагч О.Н нь зээлийн гэрээний баталгаа болгож байгуулсан дүр үзүүлсэн хэлцэл гэж маргаж, шаардлага, татгалзлаа зохигчид тайлбарлав.

   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн тус тус хүлээнэ” гэж заасан.

   Нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч О.Н нарын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 014/28 тоот “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ,  2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 014/27 тоот “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа боловч бодит байдал дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Учир нь энэхүү гэрээг 2014 оны 3 дугаар улиралд байгуулсан атлаа ажлын үр дүнг 2014 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгнө гэж гэрээний гол нөхцлөө тохиролцсон, гэрээний төлбөрийг гэрээ байгуулахад бүрэн төлсөн гэж бичсэн боловч 2 гэрээний төлбөрт 650.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлснөө баримтаар нотлоогүй ба харин хэрэгт О.Н, Ж.Нямдовчин нарын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, О.Н, Н.Дэлгэрмаа нарын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 28.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, О.Н, Ж.Нямдовчин нарын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 96.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус авагдсан  байна.

   Нэхэмжлэгч талаас гэрээний төлбөрөө дээрх зээлийн гэрээгээр болон бэлэн мөнгөөр төлсөн гэж өгсөн зарлагын 6 ширхэг баримт, Ж.Нямдовчин, Ж.Ц нарын мөнгө шилжүүлсэн банкны баримтыг гаргаж өгчээ. Эдгээр нь баримт нь орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулахаас өмнө төлөгдсөн, үүний 190.000.000 төгрөгийг Ж.Цээс, 168.000.000 төгрөгийг Н.Дэлгэрмаагаас гэж тушаасан боловч гүйлгээний утга тодорхойгүй, Н.Дэлгэрмаагийн төлсөн 28.000.000 төгрөг нь түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн мөнгө болох нь дансны хуулга болон зээлийн гэрээ, бэлэн мөнгөний баримтаар тогтоогдлоо.

   Эдгээр зээлийн гэрээ, мөнгөний баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

   Учир нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахаас өмнө байгуулагдсан О.Н, Ж.Нямдовчин нарын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, О.Н, Н.Дэлгэрмаа нарын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 28.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь хугацаатай, хүүтэй байх бөгөөд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримт, Ж.Нямдовчин, Н.Дэлгэрмаа нар нь шаардах эрхээ Ж.Цэд шилжүүлсэн  гэх баримт хэрэгт байхгүй байна. Энэ 2 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.Н хэдэн төгрөгийн төлбөр төлөх байсныг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хэдий хэмжээний төлбөрийг тооцсон нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн 3 зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулж, нэмж бэлэн мөнгө өгсөн гэх тайлбараар зөвхөн хүү тооцохгүйгээр тооцоолж үзэхэд 814.000.000 төгрөг төлөгдсөн байгаа нь нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж чадахгүй байна.

   Энэ бүхнээс үндэслээд нэхэмжлэгч Ж.Ц, харуицагч О.Н нар нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хэлцлийг хүсэл зоригоо илэрхийлж, үр дагаврыг үүсгэхээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

   Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

   Иймд нэхэмжлэгч Ж.Цэд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар өмчлөх эрх үүсэхгүй байх тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот 200 м.кв орон сууц, мөн байрны 2 тоот 125 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  

   2.  О.Нийн “СИББСБ”ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан БН15030024 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай

 

   Хариуцагч О.Н нь “СИББСБ”ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БН15030024 тоот барьцааны  гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсныг нэхэмжлэгч Ж.Ц нь Үл Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь  хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргаж байна.

   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-үүд нь хүчин төгөлдөр бус байхаар заасан.

   Нэхэмжлэгч Ж.Ц нь дээрх барьцааны гэрээг Үл Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлалаа.

   Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч О.Нийн нэр дээр 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гарчээ. Энэхүү өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгөө хариуцагч О.Н нь “СИББСБ”ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт БГ15030024 тоот барьцааны гэрээ байгуулж барьцаанд тавьсан нь Үл Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. түүнчлэн нэхэмжлэгчид дээрх орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

   3. О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай

 

   Хариуцагч О.Н нь хариуцагч Б.Бтай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 93 дугаар байрны  2 тоот 4 өрөө орон сууцыг худалдсаныг нэхэмжлэгч Ж.Ц нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8 дахь  хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

   Нэхэмжлэгч Ж.Ц нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарах ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлалаа.

   Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 2 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч О.Нийн нэр дээр 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарчээ. Энэхүү өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгөө хариуцагч О.Н нь хариуцагч Б.Бтай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Б.Бд шилжүүлж, Б.Бын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгогджээ.

   Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар О.Н нь өмчлөх эрхээ шилжүүлж, Иргэний хуулийн 110.1-д зааснаар О.Нийн өмчлөх эрх 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж, Б.Б нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өмчлөх эрх үүссэн байна. Өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж тайлбарлаж байх боловч ямар хэлцлийг халхавчилсан нь тодорхойгүй, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилсан тохиолдолд энэхүү гэрээний үр дагаврыг бий болгох зорилго агуулахгүй байх атал зохих журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ шилжүүлсэн, шилжүүлэн авсан шинэ өмчлөгч нь өмчлөх эрхээ гэрээгээр бусдад шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулахаар худалдах, худалдан авах гэрээг халхавчилж байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Цэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 2 тоот орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй тул О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч нь дээрх худалдах, худалдан авах гэрээ нь О.Н, Б.Б нарын хоорондын зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл гэж тайлбарлаж байх боловч худалдах, худалдан авах гэрээгээр зээлийн гэрээг халхавчлах болможгүй, энэхүү гэрээний үр дагаврыг бий болгох зорилго агуулахгүй байх атал зохих журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн байх тул хэлцэл халхавчилсан байна гэж,

 

4. Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай

 

Хариуцагч Б.Б нь хариуцагч Р.Хтай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 93 дугаар байрны  2 тоот 4 өрөө орон сууцыг худалдсаныг нэхэмжлэгч Ж.Ц нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь  хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Ц нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг урьдчилсан тэмдэглэгээ хийсэн байхад хууль зөрчсөн, мөн өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлалаа.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 2 тоот орон сууцны өмчлөгч Б.Б нь хариуцагч Р.Хтай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Р.Хт шилжүүлж, Р.Хын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгогджээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч Б.Б нь өмчлөх эрхээ шилжүүлж, Иргэний хуулийн 110.1-д зааснаар Б.Бын өмчлөх эрх 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болж, Р.Хт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмчлөх эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч Ж.Цэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 2 тоот орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй тул Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах  гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Ж.Ц, О.Н нарын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай

 

Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Ж.Цэд холбогдуулж, Ж.Ц, О.Н нарын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээг зээлийн гэрээний баталгаа болгож, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ гэж маргаж байна.

   Шүүхээс үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дээрх 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсэхгүй гэж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Нийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.

 

Гуравдагч этгээд Н.Мнгийн бие даасан шаардлагын тухайд:

 

Гуравдагч этгээд Н.Мн нь нэхэмжлэгч Ж.Цэд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж, нэхэмжлэгч Ж.Ц хууль ёсны өмчлөгч тул чөлөөлөх үндэслэлгүй гэж маргав.

Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн хүрээнд Ж.Цэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцны өмчлөх эрх үүсээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгчөөс шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

Харин гуравдагч этгээд Н.Мн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэйгээ нотолж, Н.Мн, О.Н нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01444 тоот шийдвэрийг гаргаж өгчээ. Уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан гэр бүлийн дундын хөрөнгө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг Н.Мн, хүү М.Ананд, Н.Тэнүүн, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдээж, уг орон сууцны О.Нид ногдох хэсэг болох 150.000.000 төгрөгийг “СИББСБ”ХХК-д төлөх зээлийн төлбөрт Н.Мн төлөхөөр эвлэрсэн гэрлэгчдийн эвлэрлийг баталсан байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг Н.Мн, хүү М.Ананд, Н.Тэнүүн, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн ч “СИББСБ”ХХК-д төлөх зээлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас Н.Мнгийн нэр дээр өмчлөх эрх шилжээгүй болох нь хариуцагч О.Н, гуравдагч этгээд Н.Мн, “СИББСБ”ХХК-ийн тайлбар, хэрэгт авагдсан бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар О.Ноос Н.Мнд өмчлөх эрх шилжээгүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Н.Мнд өмчлөх эрх үүсээгүй байна.

Иймд гуравдагч этгээд Н.Мн нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй байна гэж дүгнэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “СИББСБ”ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Нийн Ж.Цэд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангаж, Ж.Ц, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан шаардах эрхгүй байх тул Ж.Цэд холбогдох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байр, 19 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн  гуравдагч этгээд Н.Мнгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч О.Ноос  төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мнгөөс төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Цээс 1.450.500 төгрөг, хариуцагч О.Ноос 3.337.750 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Ж.Цээс 3.407.950 төгрөг гаргуулж, хариуцагч О.Нид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ