Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

         Нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч С.Ёндонсамбуу

         Иргэдийн төлөөлөгч С.Гэрэлтуяа

         Хохирогч П.Эрдэнэцэцэг ,   

         Хохирогчийн өмгөөлөгч М.Ганзориг, Д.Оюун-Эрдэнэ 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам

Шүүгдэгч А.Орхонсайхан нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Орхонсайханд холбогдох 201614000030 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

          1.1. Жалайр айгир овгийн Аюушийн Орхонсайхан, Монгол Улсын иргэн, 1963 оны 04 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч ажилтай, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-16-81 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай  /РД:ФА63040263/

 

          2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

         2.1. Шүүгдэгч А.Орхонсайхан нь 2012 оны 07 сарын 01-ний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д саван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ хийсэн энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 72 000 000 төгрөг залилан мэхлэж авсан, 2013 оны 12 сарын 26-наас 2014 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна, энэ ажлыг хийх юм бол өмнөх авсан мөнгөө бүгдийг нь өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 50 000 000 төгрөг залилан мэхлэж авсан, 2014 оны 06 сарын 04-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс охин өвдөөд, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд тавиад мөнгө аваад, буцааж өгнө гэж хуурч мэхлэн түүний “алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг, гинж, кулон” зэрэг үнэт эдлэлүүдийг авч, “Түмэн зоос” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 2 000 0000 төгрөг зээлж авч ашигласан боловч, тус барьцааны эд зүйлийг авч өгөөгүй, барьцааны гэрээнд заасан мөнгийг төлөлгүй итгэл эвдэн П.Эрдэнэцэцэгт 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 07 сарын 20-ны өдөр ашигт малтмалын лиценз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 12 500 000 төгрөг залилан мэхлэж авсан, 2014 оны  07 сарын 31-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс “түр зээлье” гэж хуурч мэхлэн 2 000 000 төгрөг залилан мэхлэн авч 5 удаагийн үйлдлээр иргэн П.Эрдэнэцэцэгээс 141 000 000 төгрөг залилан мэхлэж авсан,

 

            2.2. 2015 оны 04 сард иргэн Б.Рийсмаагаас Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, ажил эхэлсэн байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө  зээлж 10 хувийн хүүтэй нь өгнө гэж хуурч мэхлэн, 4 000 000 төгрөгийг залилан мэхлэж авч нийт 145 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.      Хохирогч П.Эрдэнэцэцэгийн “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажилтай Аюуш овогтой Орхонсайхан нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д саван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна. Мөнгөний туслалцаа үзүүлээч гээд гуйж байгаад 2012 оны 07 сарын 01-ний өдөр 72 000 000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөө өгөлгүй удаад байхаар нь мөнгөө төлөөч гэж олон удаа нэхсэн. Намайг мөнгөө авах гэхээр нь ийм тийм ч ажил хийж байна энэ ажлын мөнгө гарахаар өгнө гээд яваад байдаг байсан. Тэгээд бүр сүүлдээ өгөхөө больсон. 2013 оны 10 сард байх Орхонсайхан эгч надтай уулзаад эгч нь аягүй том тендерийн ажил аймгаас авсан. Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан гэж хэлсэн. Энэ ажлыг хийхэд надад мөнгө хэрэгтэй байна. Энэ ажлаа хийчих юм бол чиний мөнгийг өгөх гээд байна. Энэ ажлыг хийх гэсэн чинь надад мөнгө байдаггүй гэсэн. Тэгэхээр нь би Орхонсайханд надад мөнгөний талаар яриад хэрэг байхгүй надад мөнгө байхгүй өөрөө мэдэж байгаа биз дээ гээд халгаагаагүй. 2013 оны 11 сарын 25-ны өдөр Орхонсайхан миний ажил дээр ирээд эгч нь нөгөө ажлаа хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод байдаг. Мөнгө хүнээс зээлхээр боллоо. Тэгээд надад барьцаа хэрэгтэй байна. Чи энэ "Чимэг" төвөө барьцаанд тавиад мөнгө авчих гэсэн. Би тухайн үед нь ямар хүн юм бэ хэн юм бэ гэж асуугаагүй. Тэгээд "Чимэг" төвийн үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг барьцаалаад 100 000 000 төгрөг зээлье гэсэн. Тэгэхээр нь энэ "Чимэг" төвийн хамтран эзэмшигч нь миний дүү байдаг болохгүй гэсэн чинь Орхонсайхан бүгдийг нь би ярьчихсан байгаа, чи явж очоод итгэмжлэл хийлгээд мөнгөө авах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр нь би түүнд хамтран эзэмшигч нь байхгүй тэгээд ч зөвшөөрөхгүй шүү дээ гэсэн чинь Орхонсайхан манай ардчилсан намын дүү байгаа. Жаргалант сумын тамгын газрын дарга, нотариат хийдэг юм гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхонсайхан бид хоёр хамт Жаргалант сум руу явсан. Жаргалант сум руу очоод Пүрэвсүрэн гэх хүнтэй уулзаад итгэмжлэх хийлгэсэн. Пүрэвсүрэн гэх хүн надтай их юм яриагүй. Орхонсайхан эгч нөгөө итгэмжлэх хийлгэх гэж байгаа хүн маань энэ шүү дээ гэсэн. Тэгсэн чинь Пүрэвсүрэн нь миний өөрийн бичиг баримт болон манай дүү П.Энхтайваны бичиг баримтын хуулбарыг ашиглан итгэмжлэл хийсэн. Орхонсайхан бид хоёр Жаргалант сумаас ирээд Орхонсайхан тэр итгэмжлэл газрын гэрчилгээний хуулбаруудыг аваад явсан. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2013 оны 12 дугаар сарын 24 ний өдөр Орхонсайхан над руу утсаар яриад нөгөө мөнгө зээлэх хүн маань ирчихлээ уулзъя гэсэн. Тэгээд би хаана уулзах юм бэ гэсэн чинь манай ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Орхонсайхан эгчийн ажил дээр нь очоод Орхонсайхан эгчийг аваад Орхонсайхан эгчийн мөнгө зээлэх гэж байгаа гэх хүнтэй нь уулзахаар явсан. Очсон чинь миний зүс таних урьд нь Орхон аймагт амьдарч байсан Тунгалаг гэж эгч байсан. Орхонсайхан эгч нөгөө Тунгалаг эгчтэй уулзаад намайг танилцуулаад манай энэ хуурай дүү "Чимэг", "Энх төв" гэсэн хоёр төвтэй бизнес эрхэлдэг юм. "Чимэг" төвөө барьцаалаад 100 сая төгрөг зээлэх гэсэн юм гэж хэлсэн. Тунгалаг эгч надаас их юм асуугаагүй. Барьцааны гэрээ хийнэ гээд хамт Жаргалант сум руу явж нотариатч Пүрэвсүрэн дээр хамт очоод барьцааны гэрээ хийсэн. Тунгалаг эгч гэрээний бүх бичиг баримтаа аваад явсан. 2013 оны 12 дугаар сарын 26 ны өдөр миний өөрийн эзэмшлийн Хаан банкинд байх 5093043948 тоот данс руу 86 сая төгрөг Тунгалаг эгчээс шилжин орж ирсэн. Тэгэхээр нь би Орхонсайхан эгчид 100 биш 86 сая төгрөг орж ирсэн байна гэсэн чинь тиймээ наадах чинь 86 сая төгрөг орж ирнэ. Би Тунгалагт өртэй байсан юм. Тэр мөнгөө суутгачихсан юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө 10 сая төгрөгийг Орхонсайхан эгч дансаар шилжүүлж авсан. Үүнээс хойш Орхонсайхан эгч нөгөө ажлаа хийх гээд охин хүргэн хоёроо Эрээн рүү явуулчихсан байгаа. Мөнгө хэрэг болоод байна гэсээр байгаад цувуулж 40 сая төгрөг авсан. Тунгалагаас авсан 86 сая төгрөгний 50 саяыг нь Орхонсайхан авсан. 2014 оны 06 сарын 04-ний өдөр Орхонсайхан манай гэрт орж ирээд намайг хүү Цэнгүүний хамт байхад миний охин өвдөөд байна. Мөнгө хэрэгтэй байна мөнгө олоод өгөөч гээд байхаар нь надад юу ч байхгүй гэсэн чинь чи ээмэг бөгжөө надад өгч байгаач би ломбарданд тавиад мөнгө авъя гэсэн. Тэгэхээр нь би түүнд та чинь ямар аймар юм бэ хүний хамаг юм авчихаад гээд уурласан. Миний хүү ч гэсэн наад хүнээ гэрээс гаргаач гээд уурлаад байсан. Орхонсайхан ч гэсэн уйлчих гээд суугаад мөнгө гуйгаад байхаар нь өөрт байсан 2 ширхэг эмэгтэй алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, үүнээс гадна монетан ээмэг, гинж, кулон зэргийн нийлээд арван тав байна уу 16 ширхэг үнэт эдлэлийг өгөөд явуулсан. Хэдэн төгрөгөөр хаана тавьсаныг нь ч асуугаагүй. Сүүлд нь ээмэг бөгжөө нэхсэн чинь үйлчилгээний төвийн ломбарданд тавьсан байсан. Би ломбарднаас ээмэг, бөгжөө авья гээд нэхэж байгаад хаана ямар ломбарданд тавьсаныг нь мэдээд өөрийг нь дагуулж очоод Тулгаа гэх хүнд 4 500 000 төгрөг бэлэн төлж өгөөд ээмэг бөгжөө авсан. Барьцааны 4 500 000 төгрөгийг би өөрөө өгсөн. Үүнээс хойш Орхонсайханаас мөнгөө нэхээд л байсан. Орхонсайхан удахгүй мөнгө орж ирнэ гээд хэлдэг байсан. Сүүлдээ би болохгүй бол таныг цагдаа сэргийлэхийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлсэн. Сүүлдээ мөнгөө авах гээд Орхонсайхантай хэрүүл маргаан хийдэг болсон. 2014 оны 07 сарын 20 ны өдөр Орхонсайхан "Чимэг"төв дээр ирээд чамд ашигт малтмалын лиценз гаргаж өгье Батдэлгэрт мөнгө өгөх хэрэгтэй байна гээд надаас 12 500 000 төгрөг авсан. Тэгэж явсаар байгаад тэр мөнгө ч гэсэн алга болсон. 2014 оны 07 сарын 31-ний өдөр миний нөхөр Жаргалсайхан Голомт банкны Орхон аймаг дахь салбараар цалингийн зээл 23 сая төгрөг авсан. Тэр цалингийн зээлнээс 2 сая төгрөгийг нь Орхонсайхан эгчдээ түр зээлж байгаа ч гэж хэлээд авсан. Ингээд Орхонсайхан нь надаас 141 сая төгрөг авч хохироогоод байгаа юм. 72 сая төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хоёр хувааж Улаанбаатар хотод өгсөн. 50 сая төгрөгийг нь Орхонсайханд өгөх үед би такситай явж байсан бөгөөд таксины жолооч Баярбат, Орхонсайханы охин Урангоо байсан. Үдээс хойш нь 22 сая төгрөгийг авах үедээ Орхонсайхан ганцаараа байсан.   50 сая төгрөг өгөх үедээ би ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө төгрөг өгсөн авсан гэж гарын үсэг зуруулаагүй өгсөн. Тэгж байхад нэмээд 22 сая төгрөг зээлээч гэхээр нь би Орхонсайханд танд ямар ч барьцаагүй тийм их мөнгө өгч яах юм бэ гэсэн чинь Орхонсайхан хоёулаа зээлийн гэрээ байгуулаад Орхон аймагт очоод нотариатаар батлуулъя гэсэн юм. Би дүү Баттөгс, Энхтайван нарын хамт төмрийн бизнес эрхэлдэг байсан юм. Тэр өдөр Баттөгс бид хоёр Голомт банкан дээр уулзаад түүнээс 100 сая төгрөг авсан байсан юм. Тухайн үед би Орхон аймагт "Чимэг” төв,   "Энх" төвийн барилгыг барьж байсан болохоор барилгын материал авах гээд  Улаанбаатар хотод очоод барилгын материал авах гэж байсан мөнгөнөөсөө Орхонсайханд өгсөн юм. Орхонсайхан анх 50 сая төгрөг авах үедээ "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн логотой Контракт гэсэн толгойтой баримт бичиг үзүүлсэн. Би түүнийг нь яг авч уншаагүй. Хэдэн төгрөгийн гэрээ юм бэ ч гэж асуугаагүй. Би   Орхонсайхнаас урьд нь өгсөн 72 сая төгрөгөө нэхээд байсан чинь Орхонсайхан би Говил багийг гэрэлтүүлгийн тендер авсан байгаа. Энэ ажлыг хийгээд чиний мөнгийг бүгдийг нь өгнө тэгээд хоёулаа сайхан сална гэдэг байсан. Тэгээд Тунгалаг гэх хүнээс  100 сая төгрөг зээлэх болсон юм. Тунгалагаас мөнгө зээлэх ажиллагааг Орхонсайхан эгч хийсэн юм. Тунгалагт барьцаанд тавьсан байсан "Чимэг" төвийн хамтран эзэмшигч нь миний төрсөн дүү П.Энхтайван гэж хүн байдаг бөгөөд энэ хүний итгэмжлэлийг Орхонсайхан зохицуулж өгсөн. П.Энхтайван тухайн үед өөрөө бол   итгэмжлэл хийж өгөөгүй. Орхонсайханаас мөнгөө нэхэхээр одоо нэг ажил авсан байгаа. Энэ гэрэлтүүлийг ажлыг хийх юм бол чамаас авч байгаа бүх мөнгөө өгнө гэсэн. Энэ ажлыг хийхийн тулд надад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь л би урьд нь өгсөн мөнгөө авахын тулд нэмж мөнгө өгсөн юм. Сүүлийн 50 сая төгрөг дээр ямар нэгэн гэрээ, мөнгө төгрөг өгсөн авсан бичиг баримт үйлдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-61, 62, 63-р хуудас/

 

2. Гэрч М.Баттөгсийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг хуучнаар "Дөмөг" захын зүүн талд үйл ажиллагаа явуулдаг "Тэнүүн төвөргөөн" ХХК-д захирлаар ажилладаг юм. Манай компани нь төмрийн худалдаа эрхэлдэг юм. Би энэ   ажлаа П.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү П.Энхтайван гэх хүнтэй хамтарч хийдэг юм. 2012 оны 07 сарын 01-ний өдөр би Улаанбаатар хотод явж байгаад П.Эрдэнэцэцэг эгчид 100 сая төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед П.Эрдэнэцэцэг эгч, П.Энхтайван нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Чимэг" төвийн байрыг барьж байсан. Би П.Эрдэнэцэцэг эгчид мөнгө өгсөнөөсөө хойш юу болсон талаар асууж тодруулаагүй. Гэтэл саяханаас Энхтайван Эрдэнэцэцэг эгч хүнд залилуулсан байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн хажуу талд байдаг Голомт банкны хажуу талын салбар дээр очиж өгсөн юм. Уг нь би мөнгө аваад П.Эрдэнэцэцэг эгчийн Голомт банкны данс руу хийх гэсэн чинь П.Эрдэнэцэцэг эгч дансанд хийгээд яах юм бэ гээд намайг Голомт банкны салбар дээр байхад бэлнээр нь аваад явсан юм. Би П.Эрдэнэцэцэг эгчид 100 сая төгрөг өгөх үедээ ямар нэгэн гэрээ хэлцэл, бичиг баримт үйлдээгүй. Яагаад гэхээр энэ мөнгө П.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү Энхтайван бид хоёрын дунд л эргэлдэж байдаг мөнгө. Хамтарч олсон ашиг орлого байгаа юм. Энэ байтугай л юм байдаг юм шүү дээ. П.Эрдэнэцэцэг эгч, П.Энхтайван хоёр бараа материалаа авах гэж байсан. Тухайн үед "Чимэг" төвийн барилгыг барьж байсан юм. П.Эрдэнэцэцэг эгч материал авах гэж Улаанбаатар хотод очсон байсан бөгөөд надаас мөнгөө дансаар авна гэж байснаа гэнэт л бэлнээр авна гээд авсан шүү дээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-70-р хуудас/

 

          3. Гэрч Л.Баярбатын “Би Улаанбаатар хот Орхон аймгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Арвин шар" зам хоршоонд жолоочоор ажилладаг юм.  Би хот хоорондын чиглэлд явж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Чимэг" төвийн эзэн гэх Эрдэнэцэцэг гэх эгчтэй танилцаж байсан. Би одоо яг он cap өдрийг нь тодорхой санахгүй байна. Санаж байгаагаар одоогоос гурав байна уу дөрвөн жилийн өмнө намайг Улаанбаатар хотод ажлаа хийгээд явж байсан чинь Эрдэнэцэцэг эгч над руу утасаар яриад хаана байгаа юм бэ гэхээр нь би Улаанбаатар хотод орж ирээд явж байна гэсэн. Тэгсэн чинь чи тэгвэл 5 дугаар сургуулийн энд хүрээд ирээч надад машин хэрэг болоод байна гэж дуудсан. Тэгээд би Эрдэнэцэцэг эгчийн дуудсан газарт очиж уулзсан. Эрдэнэцэцэг эгч 5 дугаар сургуулийн ойролцоо байх Голомт банк руу хүргүүлээд чи намайг хүлээж байгаарай би их хэмжээний мөнгө авах гэж байгаа юм гэж хэлсэн. Би Эрдэнэцэцэг эгчийг банкны гадна хүлээж байсан чинь Эрдэнэцэцэг эгч мөнгөө аваад гараад ирсэн. Тэгсэн чинь Эрдэнэцэцэг эгчийн үеийн настай эмэгтэй, 20 орчим насны эмэгтэйн хамт ирээд миний машинд суусан. Тэд нар хоорондоо ярилцаж байгаад  Эрдэнэцэцэг эгч боодолтой мөнгө тоолж байгаад нөгөө өөрийнхөө үеийн бололтой эгчид 50 сая төгрөг өгөөд явуулсан. Тэр хүнийг явсны дараа би Эрдэнэцэцэг эгчид та яасан их мөнгө хүнд өгч байгаа юм бэ бичиг хийлгэж гарын үсэг зуруулдаггүй юм уу гэсэн чинь Эрдэнэцэцэг эгч энэ хүн манай Орхон аймгийн Мэргэжлийн хяналтад ажилладаг юм. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д бараа нийлүүлэх гэж байгаа юм гэсэн. Тэгсэн чинь мөнгө нь дутаад байгаа юм гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэцэцэг эгчийг очих газарт нь хүргэж өгөөд салсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би он cap өдрийг нь яг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан гурав байна уу дөрвөн жилийн өмнө зун байсан санагдаж байна. Мөнгө авсан эмэгтэй Эрдэнэцэцэг эгч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Орхонсайхан гэдэг гэж байсан. Тэр Орхонсайхан гэх эгчтэй хамт 20 орчим насны эмэгтэй хамт явж байсан. Эрдэнэцэцэг эгч мөнгө өгөх үедээ ямар нэгэн юм хэлээгүй. Цүнхтэй мөнгөнөөсөө тоолж байгаад 50 сая төгрөг өгч байсан. Тэр хоёр мөнгө өгсөн авсан талаар ямар нэгэн бичиг баримт хөтлөөгүй. Би Эрдэнэцэцэг эгчийг мөнгөө өгсний дараа та яасан их мөнгө хүнд зүгээр өгч байгаа юм бэ бичиг хийж гарын үсэг зуруулддаггүй юм уу гэсэн чинь Эрдэнэцэцэг эгч энэ хүн манай аймгийн Мэргэжлийн хяналтад ажилдаг Орхонсайхан гэж хүн  байгаа юм. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д шахаа хийх гэж байгаа юм гэнэ найдвартай гэж хэлж байсан. Орхонсайхан охинтойгоо миний машины арын суудал дээр сууж байсан. Эрдэнэцэцэг урд талын суудал дээр суугаад эргээд хараад юм яриад мөнгө төгрөгөө өгч аваад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72-74-р хуудас/,

 

                 4. Гэрч О.Урангоогийн “Би ээжийг П.Эрдэнэцэцэг эгчээс мөнгө зээлж авсан он cap өдрийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хотод төв Голомт банкны ойролцоо хар өнгийн машин дотор манай ээж Орхонсайхан, Эрдэнэцэцэг эгч хоёр хамт сууж байгаад машинаас бууж ирээд явж байхдаа ээж надад П.Эрдэнэцэцэгээс хүүгүйгээр мөнгө зээлж авлаа гэж хэлсэн. Ээж яг хэдэн төгрөг авсан талаараа хэлээгүй. Ээж ч надад хэдэн төгрөг зээлж авсан талаараа хэлээгүй. Би ч гэсэн ээжээс асуугаагүй. Ээжийг П.Эрдэнэцэцэг эгчээс мөнгө авах үед нь тэр машины жолооч ах хамт байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 75-76-р хуудас/

 

5. Гэрч З.Дугарын “Анх 2007 оны 09 дүгээр сард /өдрийн сайн мэдэхгүй байна/ намайг Цолмонхүү "та надаас ажлын хувцас ачиж аваад Орхон аймагт байдаг мэргэжлийн хяналтын газар ажилтай А.Орхонсайхан гэх хүнд хувцасыг хүргээд өгөөрэй, бас тэр хүнтэй уулзаад ажлын хувцсаа өгөөд мөнгийг надад авч ирээд өг" гэж хэлэхээр нь би машинд ачсан байсан ажлын хувцасыг аваад жолоочтой нь очиж А.Орхонсайханд өгөөд мөнгө аваагүй буцаад ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа би А.Орхонсайхантай утсаар ярихад "намайг ирж мөнгөө ав" гэсэн тэгээд би очоод 9 000 000 төгрөг эхний ээлжинд авсан. Тэгээд буцаж ирээд Цолмонхүүд мөнгийг нь өгсөн. Ахиад хэсэг хугацааны дараа А.Орхонсайхан "ахиж ирж мөнгө ав" гээд 5 000 000 төгрөг аваад Цолмонхүүд өгсөн. Тэгээд би жил гаран явж байж тооцоогий нь дуусгаж нийт 17 000 000 сая орчим төгрөгийг А.Орхонсайханаас авч Цолмонхүүд өгч тооцоо дууссан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 92-р хуудас/,

 

6. Гэрч С.Оюунчимэгийн Би А.Орхонсайханд мөнгө зээлдүүлсэн оноо тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 2012 оны байна уу 2013 оны байсан юм. Ямар ч байсан дулаан орсон байсан. 06 сард нэг сарын хугацаатайгаар 10 сая төгрөг хүүтэйгээр зээлж аваад 07 сард нь 11 сая төгрөг болгон эргүүлэн төлсөн. А.Орхонсайхан нь надаас мөнгө авахдаа мөнгөний хэрэг байна гэснээс өөр тодорхой юм хэлээгүй. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,

 

7. Гэрч Б.БайгалийнБи өөрийн ажлын газрын архивын баримтаас үзэхэд А.Орхонсайхан нь П.Эрдэнэцэцэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моннис” ХХК-ийн зүүн хойд талд байрлах 180 мкв газар эзэмших эрх, эзэмших гэрээг надаар гэрчлүүлсэн байна. А.Орхонсайхан, П.Эрдэнэцэцэг нар нь хоорондоо гэрээ хийхдээ 10 000 000 төгрөг гэж бичсэн байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 98-99-р хуудас/,

 

8. Гэрч Д.Цолмонгийн “Монгол улсын газрын тухай хуульд заасны дагуу Монгол улсын иргэн нь эзэмшиж буй газраа хуульд заасан бүрдлийг хангаж бусдад шилжүүлэх боломжтой. Амьдрал дээр иргэд нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу эрхээ шилжүүлсэн байх юм бол Монгол улсын ямар нэгэн хуулийн заалтыг зөрчихгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу эрхээ шилжүүлж болно” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 103-р хуудас/

 

                9. Далай ван” аудит ХХК-ний 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 02/88 тоот шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 124-127-р хуудас/,

 

10. Орхон аймгийн ШША-ны криминалистикийн шинжээчийн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн 2012 оны 07 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний нөхөх хэсгийг хоёр хүн бичсэн байна. Зээлийн гэрээний үндсэн хэсэг болон “зээлдэгч” гэсэн хэсэгт бичигдсэн гар бичвэр нь А.Орхонсайханы бичгийн хэвийн загвартай хөдөлөгөөний хэлбэр, чиглэл, элементийн харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна. Зээлийн гэрээний “зээлдүүлэгч” регистрийн №” гэсэн хэсэгт байрлах гар бичвэр нь П.Эрдэнэцэцэгийн бичгийн хэвийн загвартай элементийн харилцан байрлал, үйлдэц, хэлбэр, чиглэл, холболт зэрэг шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 116-117-р хуудас/ 

 

11. А.Орхонсайхан, Д.Эрдэнэцэцэг нарын хооронд 2012 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний хуулбар. /хх-ийн 9-р хуудас/ 

 

12. А.Орхонсайханаас П.Эрдэнэцэцэгт Орхон аймаг Баян-өндөр сум Баянцагаан багт байрлах 180 м.кв газрыг 10.000.0 төгтөгөөр шилжүүлэх тухай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”  /хх-ийн 11-р хуудас/ газрын байршилын кадастрын зураглал /хх-ийн 12-р хуудас/

 

13. П.Эрдэнэцэцэгийн ХААН банкны дансны хуулга. /хх-ийн 22-23-р талд/,  Голомт банкны дансны хуулга. /хх-ийн 52-53-р хуудас/

 

14. М.Баттөгсийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 223-р хуудас/,

 

15. “Халиун хар азарга” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл. /хх-ийн 09-11-р хуудас/,

 

16. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 17-220 дугаартай “Эрдэнэт үйлдвэр ХХК нь зөвхөн аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээдийн бараа материал нийлүүлэх хүсэлтийг хүлээн авдаг тул иргэн Батсайханы Борхүү, Аюушийн Орхонсайхан, Орхонсайханы Урангоо нарын бараа материал нийлүүлэх хүсэлтийн талаарх судалгаа байхгүй болно” гэх албан бичиг. /хх-ийн 14-р хуудас/

 

17. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  2016 оны 03 сарын 16-ны өдрийн 112/311 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” “Халиун хар азарга” ХХК-тай худалдаа хангамжийн чиглэлээр бараа материал худалдан авах гэрээ болон бараа нийлүүлэх хүсэлт бүртгэгдэж байгаагүй болно” гэсэн албан бичиг  /хх-ийн 15-р талд/

 

18. Гэрч Д.Тунгалагийн “Орхонсайхан надад ирээд П.Эрдэнэцэцэг "Чимэг" төв гээд үл хөдлөх хөрөнгөтэй түүнийгээ барьцаалж зээл авах гэж байгаа юм чи түүнийг нь барьцаалаад зээл өгөөч гэхээр нь би П.Эрдэнцэцэгтэй очиж уулзаад үл хөдлөх хөрөнгийг нь үзээд 2013 оны 12 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, "Чимэг" төв гээд Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалж барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөг зээлсэн. Одоо болтол надад нэг ч төгрөг өгөөгүй, гэрээний дагуу хүү нэг ч төгрөг өгөөгүй. Би Эрдэнэтэд иргэний шүүхэд энэ асуудлаар хандсан байгаа, иргэний шүүх энэ асуудлыг хэлэлцээд явж байгаа. Би П.Эрдэнцэцэгийн дансанд 86 000 000 төгрөгийг хийсэн, П.Эрдэнэцэцэг надаар  7 000 000 төгрөгийн бараа захиулж авчирсан тэр мөнгийг суутгасан. Мөн А.Орхонсайхан надад 7 000 000 өгөх ёстой байсан түүнийг П.Эрдэнэцэцэгт зээлж олж өгсний шагнал гээд суутгуулна гэж суутгаж тооцоод нийтдээ 100 000 000 төгрөгний гэрээ байгуулсан. Ямар ч байсан Орхонсайхан гэдэг хүн 2013 онд надаас мөнгө зээлсэн бөгөөд хүүтэйгээ нийлээд 7 сая орчим болж байсан болохоор би Эрдэнэцэцэгт өгөх мөнгөнөөс суутгаж авсан юм. Тэрийгээ Эрдэнэцэцэг, Орхонсайхан хоёр хоорондоо тохирсон байгаа гэж хэлж байсан. Үлдсэн 7 сая төгрөг нь Эрдэнэцэцэгт би өөрт нь Жинес глобал эл сиси гэх нэртэй Америкийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний компаний төв оффисийн оператор Баттогтох /99102735/-д би бэлэн мөнгийг нь тушаагаад барааг нь Америкаас наашаа шуудангаар ирүүлээд Эрдэнэцэцэгт өөрт нь Эрдэнэт рүү таксигаар явуулсан. Авсан барааны нь 1 сетийг нь Америкд байдаг охины нь хаягаар явуулсан. Тэгээд 14 сая төгрөг болсон учраас би 86 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 84-85-р хуудас/

 

19. Гэрч П.Энхтайваны “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах "Чимэг" төвийн эзэн байгаа юм. 2012 онд би өөрөө нүдний хагалгаа хийлгэх гээд Энэтхэг улс руу явсан юм. Ингэж явах үедээ Чимэг төвөө төрсөн эгч П.Эрдэнэцэцэгтээ үлдээгээд явсан. Тухайн үед Чимэг төвийн барилгын ажил явагдаж байсан юм. Би Энэтхэг улсад нэг cap орчим болоод ирсэн. Монголд ирээд би өөрөө найз нартайгаа хамтарч төмрийн зах ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ төрсөн эгч    П.Эрдэнэцэцэгийг хамтран эзэмшигчээр бүртгүүлээд та энэ байгууллагыг хариуцаад ажиллуул, олсон орлого мөнгөө өөртөө зарцуул гэхдээ энэ байгууллага дээр ямар нэгэн өр төлбөр үүсгэж болохгүй шүү гээд даалгасан. 2015 оны 12 сард би эгчийнхээ ажлын явц байдлыг үзэж харья гэсэн чинь надаас жаахан зугтаагаад байсан. Тэгэхээр нь би эгчийнхээ гар цүнхийг ухаад үзсэн чинь манай "Чимэг" төвийг барьцаанд тавьсан баримт, шүүхийн шийдвэрийн объект битүүмжилсэн баримтнууд гарч ирсэн. Ингэхээр нь юу болоод яагаад ийм юм болж байгаа юм бэ гэсэн чинь Эрдэнэцэцэг эгч надад ярихдаа миний хуурай эгч Орхонсайхан гэж хүн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д бараа материал нийлүүлэх гээд мөнгө хэрэгтэй болоод байна гэхээр нь би Чимэг төвийг барьцаанд тавиад мөнгө авч өгсөн юм. Орхонсайхан эгч бараа материалаа шахаад мөнгийг нь эргүүлээд өгнө гэж хэлсэн юм. Гэтэл Орхонсайхан нь худлаа хэлээд өгөхгүй байсаар байгаад ийм байдалд хүрээд байна гэсэн. Би та энэ талаараа надад хэлэхгүй яасан юм бэ. Яагаад намайг байхгүй байхад итгэмжлэл хийлгэж байгаа юм бэ гэсэн чинь Эрдэнэцэцэг эгч “Чимэг” төвийг барьцаанд тавихаас өмнө би Орхонсайханд 72 сая төгрөг зээлдүүлчихсэн юм. Тэр мөнгөө авах гэхээр нь Орхонсайхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа материал нийлүүлэх гэхээр бараа материалын мөнгө дутаад байна гээд мөнгө нэхээд байхаар чамайг байхгүй байхад  итгэмжлэл хийлгээд Чимэг төвийг барьцаанд тавиад мөнгийг нь Орхонсайханд өгсөн юм гэж хэлсэн. П.Эрдэнэцэцэг эгч Чимэг төвийн байрыг 86 сая төгрөгний барьцаанд Тунгалаг гэх хүнд барьцаалсан юм байна лээ. Тунгалаг нь мөнгөө авах гэж Эрдэнэцэцэг эгчийг шүүхэд өгсөн байсан. Би ч гэсэн өөрийн эзэмшлийн эд зүйлийг барьцаалсан, хуурамч итгэмжлэл хийсэн байна гээд гомдол гаргаад шүүх миний талд шийдэж өгсөн байгаа. Ер нь сонсоод байхад Орхонсайхан чинь гадуур маш олон хүнийг залилсан юм шиг байгаа юм. Их юм сонсогдох юм. П.Эрдэнэцэцэг Орхонсайханд мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. Энэ үйлдлээс болж ах дүү хүмүүсийн хооронд ч гэсэн асуудал үүсч байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 82-83-р хуудас/

 

20. Гэрч Э.Пүрэвсүрэнгийн Би Орхон аймгийн Жаргалант сумын тамгын дарга ажилтай юм. Би энэ хэргийн хохирогч П.Эрдэнэцэцэг гэж хүнийг огт таньдаггүй байсан. Сумын тамгын дарга нь давхар нотариат хийдэг юм. Гэтэл миний зүс таних А.Орхонсайхан гэж хүн надтай холбоо бариад миний дүү нотариатаа хийж байгаа юм уу гэж асуусан тэгэхээр нь хийж байгаа гэж хэлсэн. Тэгтэл А.Орхонсайхан нь П.Эрдэнэцэцэг гэж хүнийг дагуулж ирээд энэ хүн миний дүү байгаа юм, дүүтэйгээ хамт нэг объектыг эзэмшдэг юм. Тэр газрыг нь барьцаанд тавих хэрэгтэй байна. П.Эрдэнэцэцэгтэй хамт газар эзэмшдэг дүү нь байхгүй байгаа юм.

 

Миний дүү итгэмжлэх хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр

сумын Оюут багийн байрын ард байх дутуу баригдсан барилгын ард талд байх газрыг банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс зээл авахад барьцаалахад  татагалзах зүйлгүй гэсэн итгэмжлэлийг П.Энхтайван гэж хүнийг байхгүй байхад нь хийгээд өгчихсөн юм. Үүнээс хойш нэг cap гарангийн дараа П.Эрдэнэцэцэг, Д.Тунгалаг нар ирж надтай уулзаад 100 сая төгрөгний зээлийн гэрээ батлуулаад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Энэ итгэмжлэлийг хийхэд П.Энхтайван гэх хүн байгаагүй. А.Орхонсайханыг зүс л таних юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 93-р хуудас/

 

21. Гэрч Д.Сүнжидмаагийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлгийн ажил хийх тендерийг анх 2014 оны 03 сарын 24 ны өдрөөс 2014 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд зарласан. Тендерт нийт 6 аж ахуй нэгж оролцоод шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй учир хүчингүй болсон. Дараа нь 2014 оны 06 сарын 17-ны өдрөөс 2014 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд тендер зарласан. Гурван аж ахуй нэгж материалаа ирүүлсэн бөгөөд тендер нь шаардлага хангаагүй учир хүчингүй болсон. Хоёр удаа тендер хүчингүй болсон учир 2014 оны 08 сарын 11 сарын 11 цагт сумын тамгын газрын өрөөнд хэлцэл хийсэн. Хэлцэлд тамгын газрын дарга Эрдэнэчимэг, “Говийн шинэ менерал" ХХК-ийн захирал Намжилдорж нар оролцсон. Тус хэлцэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн гэрэлтүүлгийн ажлыг 30 хонгийн хугацаанд 91 618 348 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан үүний дагуу “Говийн шинэ менерал" ХХК гэрэлтүүлгийн ажил хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86-р хуудас/

 

22. Гэрч Ч.Намжилдоржийн “Анх манай найз Батбаяр гэдэг хүн Орхон аймагт гудамжны гэрэлтүүлэг хийх ажил байна хүрээд ирээч гэсэн чинь А.Орхонсайхан гэдэг хүнтэй уулзуулсан. А.Орхонсайхан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт гудамжны гэрэлтүүлэг хийх 93 000 000 /ерэн гурван сая/ төгрөгний ажил байгаа юм. Та өөрөө хэдэн хүнтэй ирж энэ ажлыг хийхээ мэд би санхүү мөнгөтэй холбоотой бүх асуудлыг хариуцна гэсэн юм. Ингээд энэ ажлыг хийхээр болж гэрэлтүүлэг хийхтэй холбоотой хичнээн хэмжээний материал орох ёстой тооцоог гаргаад бүх материалыг БНХАУ-аас авахаар явахад А.Орхонсайханы охин нь болох Урангоо надтай хамт явсан ба худалдаж авсан материалын тооцоог нь хийж байсан юм. Энэ гэрэлтүүлгийн ажлыг хийж дуусгах бүх хугацаанд санхүүгийн асуудлыг нь Урангоо шийдэж байсан ба бид нар ямарваа нэгэн материал дутах юм бол Урангоод хэлэхэд өөрсдөө л аваад ирдэг байсан ба намайг бол ямар ч мөнгөтэй харьцуулдаггүй байсан юм. Харин би энэ ажлыг хийхдээ эхнэрийн дүү Гантөмөрийн “Говийн шинэ минериал" гэдэг тусгай зөвшөөрөлтэй компаниар хийсэн бөгөөд ажил хийж байх хугацаанд энэ компаний дансанд 3 удаа мөнгө орж ирснийг А.Орхонсайханы охин Урангоогийн данс руу шилжүүлж байсан юм. Анх А.Орхонсайхантай уулзахад тендерийн материал бүрдүүлээд өг гэхээр нь бүрдүүлээд А.Орхонсайханд өгч байсан юм. Ингээд 2014 оны 09 сард ирээд эхний санхүүжилт оруулж ирүүлэхийн тулд ажлынхаа 30 хувийг хийх хэрэгтэй байна гэж дуудаад л ажлыг хийлгүүлж эхэлсэн. Энэ ажилд хэрхэн яаж сонгогдсон талаар А.Орхонсайхан л сайн мэдэх байх миний хувьд бүрдүүлж өг гэсэн материалыг бүрдүүлээд өгсөн. Анхнаасаа А.Орхонсайхан санхүүтэй холбоотой асуудлыг өөрийн охин Урангоогоороо дамжуулан барьж байсан бөгөөд бид нарт ажлын хөлс мөнгийг маань одоо болтол бүрэн гүйцэд өгөөгүй байна. Би өөрөөсөө гадна 8 хүнтэй очиж ажиллаад 2014 оны цагаан сарын өмнөхөн нэг хүний 500 000 төгрөг өөрийгөө оруулаад 9 хүний нийтдээ 4 500 000 төгрөг л авсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 87-88-р хуудас/

 

23. Гэрч Б.Гантөмөрийн “Би ямар ч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт замын гэрэлтүүлгийн ажил хийсэн эсэхээ санахгүй байна. 2014 онд миний төрсөн эгч Э.Туяа, хүргэн ах Намжилдорж нар над дээр ирээд чи эгчдээ компанийхаа тамга тэмдэг, тусгай зөвшөөрлийг өгөөч, би чиний компанийн нэрээр нэг ажил хиймээр байна гэсэн. Ингээд миний бие өөрийн эгчдээ зөвшөөрөөд компанийнхаа тамга тэмдэг гэрчилгээ тусгай зөвшөөрлийг өгч явуулсан. Тэгээд би өөрийн ажлаа хийгээд байж байтал 2015 оны 07 дугаар сараас Орхон аймгаас нэг эмэгтэй хүн залгаад /өөрийгөө хуулийн зөвлөх гэх/ ирж ажлаа гүйцээж хийгээч ээ гээд манай хүргэн ахын нэрийг хэлээд өөр бас хэдэн хүний нэр хэлээд энэ хүмүүс чинь хаана байна гээд байсан. Тэгэхээр нь би хүргэн ах, эгч хоёртой холбогдоод та хоёрыг цагдаагаас асуугаад байна шүү дээ, та нар хийсэн ажлаа гүйцээгээд учрыг нь яаралтай олооч гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 89-90-р хуудас/

 

24. П.Эрдэнэцэцэг, П.Энхтайван нарын /хоёр хүний өмч/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000193622 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 13-15-р хуудас/,

 

            25. П.Эрдэнэцэцэгийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 225-238-р хуудас/,

 

26. Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газрын 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 3/396 дугаартай “Говийн шинэ минерал” ХХК нь 2014 онд Говил багийн гэрэлтүүлгийн ажлыг ТБОНӨХБАҮХАТХуулийн 33.4, 34.2 заалтын дагуу хэлцэл хийж гэрээ байгуулсан. “Говийн шинэ минерал” ХХК нь тус ажлыг дутуу гүйцэтгэсэн болно. Иргэн А.Орхонсайхан нь 2014, 2015 онуудад Баян-Өндөр сумын ЗДТГазартай худалдан авах ажиллагааны чиглэлээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй нь үнэн болно” гэсэн албан бичиг. /ХХ-ийн 41-р хуудас/

 

27. Говил багт гудамжны гэрэлтүүлэг хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, тэмдэглэл.  /хх-ийн 42-47, 48-51-р хуудас /

 

28. “Говийн шинэ минерал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ. /ХХ-ийн 52-53-р хуудас/

 

29. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /ХХ-ийн 55-62-р талд/,

 

30. А.Урангоогийн Худалдаа хөгжлийн банкин дахь 406080938 тоот дансны хуулга, мэдээлэл /хх-ийн 78-80-р хуудас/

 

            31. Гэрч Ж.Цэнгүүний “2014 оны хүүхдийн баярын дараа санагдаж байна ээжийн хуурай эгч Орхонсайхан манай гэрт орж ирээд ээжтэй юм яриад байсан. Тэр хоёр гал тогооны өрөөнд юм ярьж сууж байгаад ээж намайг дуудаад сэйфнээс өөрийнхөө алтан гинж, зүүлт, ээмэг бөгжийг бүгдийг нь авчруулаад Орхонсайхан эгчид өгөөд явуулсан. Хэсэг хугацааны дараа ээж намайг Орхонсайхан эгчийн гэр рүү яваад байна уу үгүй юу үзээд ир гэж зөндөө явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 71-р хуудас/,

  

32. Гэрч Г.Мөнхтулгын 2014 оны 07 билүү 08 сард байсан санагдаж байна Мэргэжлийн хяналтын байцаагч эмэгтэй үнэт эдлэл барьцаалан мөнгө авч байсан. Яг хэдэн төрлийн үнэт эдлэл байсан, хэдэн төгрөг зээлж авч байсныг санахгүй байна. Тухайн үедээ зээлийн гэрээ хийж өгч байсан. Сүүлд Орхонсайхан гэж хүн тооцоогоо хийгээд барьцаагаа аваад явсан. Ингэхдээ гэрээг нь өгөөч гэхээр нь Орхонсайханд гэрээг нь өгөөд явуулсан. Би олон хүнтэй харьцдаг болохоор тодорхой санахгүй байна. Хүү төлсөн хугацаа сунгасан баримтууд байхгүй, уг зээлийн гэрээн дээр тэмдэглээтэй байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 100-102-р хуудас/,

 

33. Гэрч Г.Батдэлгэрийн “Би Орхон аймгийн засаг даргын тамгын газарт хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилладаг. А.Орхонсайхан гэж хүнийг зүс танина. Энэ хүнтэй найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. А.Орхонсайхан надтай бараг л уулзаж байгаагүй байх. Манай өрөө тасалгаагаар орж гарч байсныг нь санахгүй юм. А.Орхонсайхан надад ашигт малтмалын лиценз гаргуулах талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ашигт малтмалын лиценз гаргуулах талаар аймгийн засаг даргад хүсэлт гаргаад уг хүсэлтийг нь манай хэлтэст шилжүүлээд манай хэлтэс материалыг нь бүрдүүлээд ашигт малтмалын газраас лавлагаа авахаар шилжүүлдэг журамтай юм. Иргэн аж ахуй нэгж ашигт малтмалын лиценз гаргуулах хүсэлт гаргасан бол тухайн аймгийн засаг дарга болон түүний нэрийн өмнөөс хөгжлийн бодлогын хэлтэс нь хүсэлт материал нь шаардлагад нийцсэн байвал Ашигт малтмалын Ерөнхий газарт лиценз хүссэн иргэн хуулийн этгээдийн хүсэлтийг цахим хэлбэрээр явуулдаг. Хүсэлтийг нь хүлээн авахад ямар нэгэн төлбөр хураамж авдаггүй. Хэрэв зөвшөөрөл гарах юм бол Улсын тэмдэгтийн хураамжийн 25.1 хэсэгт заасны дагуу үйлчилгээний хөлсний баримт байдаг тэмдэгтийн хураамж нь яг хэдэн төгрөг байдгийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 94-96-р хуудас/,

 

36. Гэрч Д.Үүрийнтуяагийн /Ашигт малтмалын газрын дарга/ “Орхонсайхан гэж хүн надтай ирж уулзаагүй, хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв гуйгаад хүсэлт гаргасан байлаа ч хуулийн дагуу шууд шийдвэрлэх боломжгүй учраас ийм хүсэлт хүлээж авдаггүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-р хуудас/

 

37. Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 03 сарын 31-ний 7/1000 дуагаартай “Тэнүүн төвөргөөн” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2014 оны 09 сарын 14-ний өдөр гаргасан байна. Тус хүсэлтийг Ашигт малтмалын кадастрын хэлтэсээс хүсэлт гаргасан талбайд шүүлт хийлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан” гэсэн албан бичиг /хх-ийн 17-р хуудас/

 

38. Ашигт малтмалын газрын 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 6-5489 тоот албан бичиг, өргөдлийн бүртгэл, шүүлт хийсэн тодорхойлолт. /хх-ийн 19-23-р хуудас/,

 

39. П.Эрдэнэцэцэгийн үүсгэн байгуулсан “Тэнүүн төвөргөөн” ХХК,  “Эйон” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 63-71-р хуудас/, 

 

40. Гэрч Ж.Жаргалсайханы “Би 2014 оны 07 сарын 31-ний өдөр Голомт банкны Орхон аймаг дахь салбараас цалингийн зээл авч байсан. Банкнаас мөнгөө авч эхнэртээ өгөөд ажилдаа явсан. Орой нь гэртээ ирээд эхнэртэйгээ мөнгөө тулгаж байхад 2 сая төгрөг дутсан. Тэгэхээр нь П.Эрдэнэцэцэгээс 2 сая төгрөг яасан юм бэ гэсэн чинь Орхонсайхан эгч мөнгө хэрэгтэй байна 2 сая төгрөг зээлээч гээд гуйгаад байхаар нь түр зээлүүлчихсэн юм гэж хэлсэн. Түүнээс хойш би эхнэрээсээ нөгөө мөнгөө Орхонсайханаас авсан юм уу ч гэж асуугаагүй. Нэг мэдсэн эхнэр маань зүүх ээмэг бөгжгүй болсон гээд яриа гарсан. Тэгэхээр нь ээмэг бөгжөө яасан юм бэ гэсэн чинь Орхонсайхан эгч манай гэрт ирж мөнгө хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад миний ээмэг бөгжийг авч яваад барьцаанд тавьсан чинь одоо авч өгөхгүй байна. Орхонсайхан намайг яаж ийж байгаад надаас мөнгө салгаад авчих юм. Уг нь түүнд мөнгө өгөхгүй гэж бодохоор л мөнгө өгчих юм гэж ярьсан. Миний эхнэр гэртээ бол энэ Орхонсайхан гэж хүнтэй утсаар яриад хэрүүл хийгээд мөнгө нэхээд байх болсон. Сүүлдээ би ч гэсэн залхаж байна шүү дээ. Тэр Орхонсайхан гэх эмэгтэй нь миний эхнэрийн ээмэг бөгжийн авч өгөхгүй удаад эхнэр маань өөрөө мөнгө төгрөг олж ээмэг, бөгж, зүүлтээ авсан. Миний мэдэж байсан зүйл гэвэл ердөө энэ хоёр асуудал. Гэтэл эхнэр маань надад хэлэлгүйгээр Орхонсайхан гэх хүнд 72 сая төгрөг зээлдүүлээд авч чадахгүй байсан юм байна. Үүнээс гадна эхнэр маань бизнесээ өргөжүүлэх гэж хайрганы үйлдвэртэй болох гээд газрын лиценз авах гэж мөн 12 сая төгрөг өгсөн юм байна. Үүнээс нь болоод одоо гэрт бөөн хэрүүл болж байна. Өнгөрсөн жил байх эхнэр маань надад Тоёото Кроун маркийн машин ахаасаа зээлээр аваад өг гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь Орхонсайхан эгч охиндоо авч өгөх гэж байгаа юм гэхээр нь би тухайн үедээ авч өгөөгүй юм. Миний төрсөн ах Улаанбаатар хотод машины ченж хийдэг юм. Тэрийг мэдээд Орхонсайхан авгай миний эхнэрээр бас машин авахуулах гэж байсан байгаа юм даа. Энэ хэрэг үүсээд би эхнэрээсээ Орхонсайханаас нийт хэдэн төгрөг авах юм бэ гэхэд 141 сая төгрөг авах ёстой гэж байна лээ. Орхонсайханд ээмэг, бөгж, зүүлтээ өгсөн, миний цалингийн зээлээс 2 сая төгрөг өгсөн байсаныг би сайн мэдээд байгаа юм. Эхнэр маань ах дүү нартайгаа нийлж бизнес хийдэг. Мөнгө санхүү нь нэг байдаг юм. Би өөрийнхөө ажлыг хийдэг. Эхнэр маань өөрийнхөө ажлыг хийж байна гээд яваад байдаг болохоор бизнесийнх нь ажлыг би мэдэхгүй. Тэр ажилд нь ч ордоггүй юм. Тэр битгий хэл "Чимэг" төвийг барьцаанд тавьсан байгаа юм даа. Би бас л саяхан мэдсэн. Тэгтэл "Чимэг" төвийг барьцаанд тавиад хүнээс мөнгө авсан байгаа юм. Яагаад мөнгө авсан гэхээр Орхонсайханд 72 сая төгрөг зээлдүүлээд түүнийгээ Орхонсайхан нь өгч чадахгүй болохоор тэр "Чимэг" төвийг чинь барьцаалж мөнгө аваад эргүүлээд өгье гэхээр нь тийм үйлдэл хийсэн байгаа юм. 72 сая төгрөг зээлдүүлсэн асуудлыг нь би саяхан л мэдэж байгаа юм. Энэ Орхонсайхан гэх эмэгтэй "Чимэг" төвийг барьсанаас хойш нь манай гэрээр орж гараад явдаг байсан. Заримдаа манай гэрт ирчихсэн л сууж байдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-67-р талд/

 

42. Гэрч Ж.Ганчимэгийн /Голомт банкны тооцооны төвийн захирал/ “Би Орхонсайхан гэх хүнтэй ажлын шугамаар танилцаж байсан. Албан ажлын харилцаатай байдаг. Би одоо сайн санахгүй байна. Нэг жил гарангийн өмнө байсан санагдаж байна. Орхонсайхан нь нэг өдөр манай ажил дээр орж ирээд миний нэг хуурай дүүгийн нөхөр нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ажил хийдэг юм. Одоо цалингаа Худалдаа хөгжлийн банкнаас авдаг юм. Харилцагч банкаа солих хүсэлтэй байгаа юм. Танай банк руу шилжүүлэх гэсэн юм гэж хэлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад байгууллагын ажилчдаас арваас дээш тооны харилцагч банкаа солиод манай банк руу шилжих юм бол манайх шууд хүлээгээд авдаг юм. Энэ тухайгаа Орхонсайханд хэлсэн. Ганц хүн боломж байхгүй. Харин “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-аас   шилжүүлэхийг зөвшөөрөх юм бол хүлээж авч болох юм гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Орхонсайханы яриад байсан хүн нь манай банк руу шилжээд ирсэн юм. Банк хооронд шилжих тусгайлсан журам байхгүй. А.Орхонсайхан нь Жаргалсайхан гэж хүний асуудлыг ярьж байсан. Овог нь Жамц гэж байсан байх. Миний санаж байгаагаар Жаргалсайхан нь манай банкинд шилжин ирэх үедээ 10 орчим сая төгрөгний цалингийн зээлтэй байсан байх. Одоо бол Худалдаа хөгжилийн банкинд өргүй. Харин манай банкинд Жаргалсайхан нь цалингийн  зээлтэй. Яг хэдэн төгрөгний цалингийн зээлтэй байгааг нь хэлж мэдэхгүй байна. Манай байгууллага хэсэг хугацаанд харилцагч нараа татахын тулд өөр банканд байгаа зээлийг төлөөд харилцагч болгож байсан. Жаргалсайхан ч гэсэн энэ журмаар манай  банкны  харилцагч  болсон. Өөрөөр хэлбэл Жаргалсайхан нь манай  банкнаас Худалдаа хөгжилийн  банканд байх цалингийн зээлийн өрөө дарах мөнгө аваад өрөө дарсан. Тэгээд манай банкинд цалингийн зээлийн өртэй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-р талд/,

 

43. Ж.Жаргалсайханы цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуулбар /хх-ийн 21-р талд/

 

45. Хохирогч Б.РийсмаагийнОрхонсайхан надаас 4 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Орхонсайхан, Одгэрэл нарыг надад Гэрэлмаа танилцуулсан. Орхонсайхан надаас авсан 4 000 000 төгрөгний хүү гэж нийт 700 000 төгрөг өгсөн. 2015 оны 04 дүгээр сард Гэрэлмаа эхлээд Орхонсайхан гэдэг эмэгтэйг гэрт авч ирээд Мэргэжлийн хяналтын газарт байцаагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас мөнгө орж ирнэ. Говил багт гэрэлтүүлгийн төсөл хийж байгаа гэрэлтүүлгийн төслийн гэрээ гэж цаас үзүүлж байсан. Мөн Төрийн банкнаас 100 сая төгрөг орж ирнэ, сарын 1 сая төгрөгийн цалинтай гэж байсан. 4 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 7 хоногийн дараа өгнө гэж хэлээд авсан. Орхонсайхан ажлын газрын үнэмлэх, виза картаа барьцаанд үлдээсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 134-135-р хуудас, 210-213-р хуудас / 

 

46 Гэрч Х.НамжилмаагийнБи он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Гэрэлмаа эхлээд Рийсмаагаас нийт 4 850 000 төгрөг зээлж авсан. Сүүлд нь Орхонсайхан, Одгэрэл нарыг дагуулж ирээд Орхонсайхан 4 000 000 төгрөг, Одгэрэл 7,000,000 төгрөгийг зээлж авсан. Дээрх хүмүүс сарын хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Орхонсайханыг бол Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажилладаг гэж танилцуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/, болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Орхонсайхан мэдүүлэхдээ “Би Эрдэнэцэцэгийг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Бид 2 бие биедээ тустай дэмтэй явж ирсэн. Анх 72 сая төгрөг аваагүй 40 сая төгрөг зээлээч гэж хэлээд 40 сая төгрөгийг Улаанбаатар хотод “Голомт” банкны хажууд машин дотор авсан. Сүүлд нь Эрдэнэцэцэг намайг шахаад дарамт үүсгээд байхаар нь 72 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Намайг 72 сая төгрөг авсан мэтээр хэлж байгаад гайхаж байна. Дараа нь 72 сая төгрөг чинь өсөөд 114 сая төгрөг болсон гарын үсэг зур гэсэн. Тунгалагаас зээлсэн мөнгөнөөс би 50 сая төгрөг аваагүй. Эрдэнэцэцэг өөрөө барилгын ажилдаа зарцуулсан. Эрдэнэцэцэгийн ээмэг бөгжийг авч барьцаанд тавьсан нь үнэн. Ашигт малтмалын лицензийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Эрдэнэцэцэг бид 2 хоёулаа хамт хөөцөлдсөн. Эрдэнэцэцэгээс 5 сая төгрөг авч хот явахдаа зарцуулсан. Цалингийн зээлийн тухайд Эрдэнэцэцэгийн нөхөр Жаргалсайхан голомт банкруу шилжмээр байна гэхээр нь хөөцөлдөж өгсөн. Эрдэнэцэцэг надад 1,2 сая төгрөг өгнө гэсэн. Би 1 сая төгрөг авсан. Хохирогч Рийсмаагийн хувьд 4 сая төгрөг зээлсэн нь үнэн. Худлаа хэлсэн зүйл байхгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам мэтгэлцэхдээ “Энэ хэргийн хувьд бүрдэл хангагдаагүй, нотлох баримтууд зөрүүтэй, эргэлзээтэй, бодит үнэнийг бүрэн тогтоогоогүй, зарим үйлдлүүд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү”гэв.

 

            Хохирогч П.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ “ Энэ хүнээс болж үнэхээр их хохирч байна. 141 сая төгрөгөө нэхэмжлэнэ” гэв.

           

            Хохирогчийн өмгөөлөгч М.Ганзориг мэтгэлцэхдээ “Орхонсайханы гэм буруутай үйлдэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Хохирогч Эрдэнэцэцэгээс авсан мөнгөний үнийн дүнгийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй. Хохирогчид учирсан хохирлыг Орхонсайханаас гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хохирогч Б.Рийсмаагийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ мэтгэлцэхдээ “Хохирогч Рийсмаагаас мөнгө авахдаа хуурч мэхлэх аргаар мөнгө авсан нь нотлогдож байгаа. 940 000 төгрөгийг сүүлд өгсөн байна. Үүнийг хасч үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч Орхонсайхан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан, Говил багт гэрэлтүүлэг хийх тендерийн ажил хийнэ гэх зэргээр илтэд худал зүйл ярьж хохирогч нарыг хуурч мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа учир гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

1. Шүүгдэгч А.Орхонсайхан нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тэй байгуулсан гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх мөнгө хэрэгтэй байна гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 2012 оны 07 сарын 01-ний өдөр 72 000 000 төгрөг залилан мэхлэж авсан болох нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 17-220 дугаартай албан бичиг, гэрч М.Баттөгсийн мэдүүлэг, дансны хуулга, гэрч Л.Баярбатын мэдүүлэг, гэрч О.Урангоогийн мэдүүлэг, хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, зээлийн гэрээ, А.Орхонсайхан, П.Эрдэнэцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийг харьцуулан шинжилсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар,

 

2. Гэрэлтүүлэгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 2013 оны 12 сарын 26-наас 2014 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 50 000 000 төгрөг залилан мэхлэж авсан болох нь гэрч Д.Тунгалагийн мэдүүлэг, гэрч Э.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, гэрч П.Энхтайваны мэдүүлэг, Д.Сүнжидмаагийн мэдүүлэг, хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, П.Эрдэнэцэцэгийн данснаас мөнгө шилжүүлсэн, бэлнээр авсан тухай дансны хуулга зэрэг нотлох баримтаар,

 

 3. 2014 оны 06 сарын 04-ний өдөр охин өвдөөд, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд тавиад мөнгө аваад, буцааж өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн түүний “алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг, гинж, кулон” зэрэг үнэт эдлэлүүдийг авч, “Түмэн зоос” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 2 000 0000 төгрөг зээлж авч ашигласан боловч, тус барьцааны эд зүйлийг авч өгөөгүй, барьцааны гэрээнд заасан мөнгийг төлөлгүй итгэл эвдэн П.Эрдэнэцэцэгт 4 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгч А.Орхонсайханы мэдүүлэг, гэрч Г.Мөнхтулга, Ж.Цэнгүүн, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

4. Ашигт малтмалын лиценз гаргаж өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 2014 оны 07 сарын 20-ны өдөр 12 500 000 төгрөг залилан мэхлэж авсан болох нь хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, дансны хуулга, Ашигт малтмалын газрын 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 6-5489 тоот албан бичиг, өргөдлийн бүртгэл, шүүлт хийсэн тодорхойлолт, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 03 сарын 31-ний 7/1000 дугаартай албан бичиг, гэрч Г.Үүрийнтуяа, Д.Батдэлгэр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

5. 2014 оны  07 сарын 31-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс “түр зээлье” гэж хуурч мэхлэн 2 000 000 төгрөг залилан мэхлэн авсан болох нь хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, гэрч Ж.Ганчимэг, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлэг, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтаар,

 

6. 2015 оны 04 сард иргэн Б.Рийсмаагаас Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, ажил эхэлсэн байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлж 10 хувийн хүүтэй нь өгнө гэж хуурч мэхлэн 4 000 000 төгрөгийг залилан мэхлэж авсан болох нь хохирогч Б.Рийсмаагийн мэдүүлэг, гэрч Х.Намжилмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч А.Орхонсайханыг 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч 145 000 000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Орхонсайханд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55, 56 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурьдаж, шүүгдэгч А.Орхонсайханы хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч П.Эрдэнэцэцэгт 141 000 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Рийсмаад 4 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд А.Орхонсайхан нь хохирогч Б.Рийсмаад 946 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч П.Эрдэнэцэцэгтэй тохиролцон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах газрыг 10 000 000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн байх тул 10 000 000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Орхонсайханаас нийт 134 054 000 /нэг зуун гучин дөрвөн сая тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран багийн 40-03 тоотод оршин суух /ФБ35070131, Утас:95613185/ Балдангийн Рийсмаад 3 054 000 /гурван сая тавин дөрвөн мянга/ төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-58 тоотод оршин суух /ФМ67020601, Утас:99352804, 91673067/ Пионерийн Эрдэнэцэцэг 131 000 000 /нэг зуун гучин нэгэн сая/  төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнэмлэх, төлбөрийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Орхонсайханд буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 291, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ  нь:

 

           1.Жалайр айгир овгийн Аюушийн Орхонсайханыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч А.Орхонсайханыг 100 000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч А.Орхонсайханд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Орхонсайханаас нийт 134 054 000 /нэг зуун гучин дөрвөн сая тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран багийн 40-03 тоотод оршин суух /ФБ35070131, Утас:95613185/ Балданггийн Рийсмаад 3 054 000 /гурван сая тавин дөрвөн мянга/ төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-58 тоотод оршин суух /ФМ67020601, Утас:99352804, 91673067/ Пионерийн Эрдэнэцэцэг 131 000 000 /нэг зуун гучин нэгэн сая/  төгрөгийг тус тус олгосугай.

 

            5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнэмлэх, төлбөрийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Орхонсайханд буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Орхонсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                           

                           ШҮҮГЧИД                                    Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                        Ц.АЛТАНГАДАС