Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 309

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, өөрийн байранд байрлах *******,

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, өөрийн байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа ******* дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдуулан

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Б” НӨҮГ

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х., А., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк нь ...******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн төлбөр санал болгох ажиллагааны шийдвэрээр “Б” НӨҮГ-ын барилга, газар, холбогдох тоног төхөөрөмжийг “Б” НӨҮГ-аас авах 504.284.651 төгрөгийн төлбөрт тооцон авсан. Төлбөрт тооцон авснаас хойш уг үйлдвэрийн /гэрчилгээгүй/ барилга, газрыг “*******” ХХК өөрийн өмчлөл, эзэмшил, хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар буюу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг ******* 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авлаа. Дээрх тогтоолд ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасаг “хөрөнгийг төлбөрт тооцсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад нийцээгүй, 4.207.106.282 төгрөгийн хөрөнгийг 504.284.651 төгрөгийн төлбөрт тооцсон” гэх үндэслэл дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй ... газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасч төлбөрөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэж зохицуулсан байсан бөгөөд ажиллагааны аль хэсэг нь хуулийн энэ зохицуулалтад тогтоосон журмыг зөрчсөн, хуульд урьдчилсан нөхцөл журам тогтоогоогүй байхад тогтоолд үнэлгээтэй холбоотой асуудлыг хэрхэн хамруулж дурдсан, уг үнэлгээг яаж хэрэглэх ёстой байсан зэрэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Уг хөрөнгө нь 1994 онд баригдсанаас хойш зориулалтаараа ашиглагдаагүй, чанар ашиглалтын байдал илэрхий доройтсон байсан тул уг хөрөнгө 4.207.106.282 төгрөгийн үнэ цэнд огтхон ч хүрэхгүй мөн хөрөнгө болон газар нь албан ёсны гэрчилгээ бүртгэл байхгүй тул өнөөг хүртэл 504.284.651 төгрөгөөр хэн ч худалдан авахаар сонирхохгүй байгаа зэргээс үзвэл төлбөрт тооцож өгснөөр төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Бас тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн зохицуулалтын шууд агуулга, уг заалтын дагуу хэрэгжүүлдэг ажиллагааны практикт хөрөнгийн үнэлгээ бодит үнэ цэнэ тодорхойгүй тохиолдолд төлбөр авагчид санал болгож зөвшөөрвөл төлбөр шилжүүлэх байдлаар шийдвэрлэгддэг байсан. Тооцон авсан өр төлбөрийнхөө үнэд хүрэхгүй байгаа хөрөнгийг шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож хөрөнгийг *******ны өмчлөл, эзэмшлээс гаргах байдлаар эд хөрөнгийн хохирол учруулах, улмаар илэрхий хоосон өндөр үнэлгээгээр дахин санал болгох ажиллагаа хийх гэж байгаа нь *******ны хууль ёсны ашиг уг хөрөнгөтэй холбоотой үүссэн хохиролтой нөхцөл байдлыг илүү дордуулах нөхцөл бүрдүүлж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн тогтоолд “*******” ХХК гаргах гомдлыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан боловч ******* дүүргийн шүүх гомдлыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд гомдлыг Багахангай, ******* дүүргийн шүүхэд гаргаж байгаатай холбоотойгоор дараах нөхцөл байдлуудыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолд гомдол гаргах хугацааг гарсанаас хойш 7 хоног гэж тодорхойлсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг заагаагүй тул уг тогтоолд дурдсан хугацаа нь шүүхэд гомдол гаргах нийтлэг журам, хугацааны дотор гомдол гаргах боломж шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй гэж үзлээ. Мөн уг гомдлыг гаргах хэргийн харъяалал эргэлзээтэй, хуучин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх татан буугдсан, гомдолд дурдагдсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь явагдаж дууссан ажиллагаатай холбоотой гаргасан уг гомдол нь Багахангай, ******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг /нэгжийн үйл ажиллагаатай холбоотой бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой тухайн этгээд хариуцагчаар татагдсан байх тул “*******” ХХК нь гомдлыг Нийслэлийн ******* дүүргийн шүүхэд гаргасан. Дээрх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн тодорхой ажиллагаа явагдахаар товлогдсон байгаа нь ******* дүүргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхэд тохиромжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Багахангай, ******* дүүргийн шүүхэд гомдлыг гаргасан болно гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 0******* сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэр “Б” НӨҮГ-аас 504.284.651 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тасагт ирүүлсэнийг үндэслэн 430.518.965 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаалсан төлбөр төлөгч “Б” НӨҮГ-ын эзэмшиж байсан Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 2 га газрын хамт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 300/01, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 388/0 тогтоолоор тус тус битүүмжилж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 388/03 дугаар тогтоолоор хурааж, “Б” НӨҮГ-ын үйлдвэрийн захирал Ц.Нэргүйгийн хадгалалт хамгаалалтад хадгалуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар дээрх хөрөнгийг 4.207.106.282 төгрөгөөр үнэлүүлснийг төлбөр авагч “*******” ХХК хүлээн зөвшөөрч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан бусад зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно/ гэж заасны дагуу төлбөр авагч “*******” ХХК-д санал болгоход хүлээн авах хүсэлтээ тус тасагт ирүүлснээр 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авагч “*******” ХХК-д 4.207.106.282 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг *******инд хүлээлгэн өгсөн. ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх ажиллагааг даалгах тухай нэхэмжлэлийг Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тасгийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 1******* сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэр гарч, “Б” НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрын хамтаар төлбөр авагч “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч “Б” НӨҮГ тус хэсгийг Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүхэд хариуцагчаар татаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 1 сарын 09-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төлбөр төлөгч “Б” НӨҮГ уг шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхийн 2016 оны 0 сарын 05-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг өөрчлөн ******* дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус тасгаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хуульд заасан журмын дагуу шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулахыг ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт даалган шийдвэрлэсний дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******инд 431.018.965 төгрөгийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэж, төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлсэн тухай тогтоол гаргаж, “Б” НӨҮГ *******, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр тус тус мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “Б” НӨҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч “*******” ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг үүрэг болгосон тул “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 12 зүйлийн 122.5.-д зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар “төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө 1994 онд баригдсанаас хойш зориулалтаараа ашиглагдаагүй, чанар, ашиглалтын байдал илэрхий доройтсон учраас 4.207.106.282 төгрөгийн үнэ цэнд огтхон ч хүрэхгүй хөрөнгийг илэрхий хоосон өндөр үнэлгээгээр дахин санал болгох ажиллагаа хийх зорилготой” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байгаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөгч “Б” НӨҮГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар 2015 оны ******* сарын 12-ны өдөр Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан байна. Уг хэрэг маргаан 3 шатны шүүхээр хянагдаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж заасныг ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн тасагт шийдвэр гүйцэтгэгч үл биелүүлж 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан хуулийн агуулгыг зөрчиж дахин төлбөр төлөгчийн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, 2 га газрыг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлбөр авагчийн төлбөрт тооцож өгсөн үйл баримтад зохигч маргаагүй учраас энэ үйл баримттай холбогдох хэрэгт авагдсан баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчимтай. 

Маргааны зүйл болох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг агуулга нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 0******* сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр “Б” НӨҮГ-аас 205.284.651 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн тасгаас 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасны дагуу худалдан борлогдоогүй 4.207.106.282 төгрөгийн эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгон шилжүүлсэн хууль зөрчсөн ажиллагааг хуульд нийцүүлж явуулах, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/000399 дүгээр тогтоолыг биелүүлэх зорилготой байна.

2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27******* зүйлийн 271.3.1.-д зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй субъект юм.

Шийдвэр гүйцэтгэгч хуулийн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж залруулсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7., 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27******* зүйлийн 271.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, ******* дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдох “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1., 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлснийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ