Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0411/З |
Дугаар | 128/ШШ2021/0175 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2021/0175
\
2020 оны 12 сарын 07 өдөр Дугаар 128/ШШ2020/0753 Улаанбаатар хот
\
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК, “Б” ХХК
Хариуцагч: НИТХТ , НӨАГ, НӨХК
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “УР” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, түүнд үндэслэн гарсан НӨХК 2020 оны 1.. дүгээр тогтоол, НӨХК 2020 оны 2.. дугаар тогтоол, НӨАУГ-аас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Н” ХХК -ийн төлөөлөгч Т.Н, түүний өмгөөлөгч Ш.Э, нэхэмжлэгч ”Б” ХХК -ийн төлөөлөгч А.Д, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч НИТХ болон Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч НӨАУГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч НӨХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Н” ХХК, “Б” ХХК -иуд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалт, НӨХК 2020 оны “БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” тогтоолууд нь дараах үндэслэлээр “Н” ХХК, “Б” ХХК -иуд-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно. Үүнд:
Нийслэлийн Өмчийн Чингэлтэй дүүргийн 5.. дугаар хорооны нутагт байрлах “БС” хорооллын “НТ” үйлчилгээний төвийн барилга нь 1989 оноос эхлэн баригдаж, 2991 онд ашиглалтад орсон ба А,Б, В, Г, Д, Е, Ж, И гэсэн 8.. блок бүхий нийт 7900 м.кв талбайтай 3 давхар барилга юм.
Уг барилгыг анх 2003 онд НЗД зөвшилцөх саналыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2003 оны 4.. дүгээр тогтоолоор түрээсээр эзэмшигч бүх аж ахуй, нэгж, иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэж, Ж блокийн 1220 м.кв талбайгаас бусад хэсгийг 2003 оноос 2006 онуудын хооронд түрээслэгчдэд нь түрээсийн давуу эрхээр хувьчилж, хувьчлах тухай шийдвэрийг хэрэгжүүлж дууссан байдаг.
“Н” ХХК, “Б” ХХК -иуд нь дээрх байгууллага, иргэдийн нэгэн адил “НТ” үйлчилгээний төвийн барилгыг анх 1991 оны 04 дүгээр сард ашиглалтад орох үед барилгын “Ж” блокийн тодорхой хэсгүүдийг түрээсэлж ирсэн болно.
“Н” ХХК нь уг “Ж” блокийн 1 дүгээр давхарт байрлах 175 м.кв талбай бүхий хэсгийг НӨХГ-тэй түрээсийн гэрээ байгуулан, 1991 оноос 2004 оныг дуустал 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн. Энэхүү хугацаанд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн түрээсийн төлбөрт 48,6 сая төгрөг төлж, байрны урсгал засвар, үйлчилгээнд 18,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг НӨХ газраас баталгаажуулж, 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 дугаартай хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгосон.
“Б” ХХК нь “Ж” блокийн 1 дүгээр давхарт байрлах 154,9 м.кв талбай бүхий байрыг 1992 оноос 2005 он хүртэл 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн. Энэхүү хугацаанд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн түрээсийн төлбөрт 43,3 сая төгрөг төлж, байрны урсгал засвар, үйлчилгээнд 20,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг НӨХ газраас баталгаажуулж, 2004 оны 4.. дугаартай хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгосон.
Өмнөх болсон процесс:
1. НЗД 2004 онд 4.. дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч компаниудын эзэмшиж байсан байрыг “УР” ХХК-д балансаас балансад шилжүүлж, дараа нь НИТХТ 2006 оны 19 дүгээр тогтоолоор “Улаанбаатар радио” ХХК-д хувьчилж өгөх шийдвэрүүдийг гаргаж
байсан боловч “Н” ХХК, “Б” ХХК -иудын нэхэмжлэлээр уг тогтоол шийдвэрүүдийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 35 дугаар захирамж, 2005 оны 151 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, “Н” ХХК, “Б” ХХК -иуд давуу эрхээр хувьчилж авах хүсэлт гаргах эрхтэй, мөн эзэмших эрхийг зөрчсөн болохыг хуулийн хүрээнд тогтоож өгч байсан болно.
2. Төрийн өмчийн хорооны 2003 оны 4.. дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2008 оны 1.. дүгээр тогтоолын хавсралтын 1..-д “Н” ХХК, “Б” ХХК -иудын эзэмшиж байсан хэсгийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн давуу эрхээр хувьчлахаар зөвшөөрч, баталсан.
3. НИТХТ 2007 оны 1../6.. дугаар тогтоолоор “Нийслэлээс 2008 онд хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү тогтоолын хавсралтын 1..-д нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан байр хувьчлагдахаар тусгагдсан. Эд хөрөнгийг хувьчлах арга хэлбэр, бусад асуудлыг тодотгож, НИТХТ хурлаар шийдвэрлүүлж байхыг НЗД даалгасан, гэвч НЗД тогтоолыг биелүүлээгүй тул шүүхэд хандсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 2.. дүгээр шийдвэрээр НИТХ-ын 2007 оны 1../6.. дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа НЗД эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3.. дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг үүрэг болгосон.
4. НИТХ-ын 2012 оны 6../.. дүгээр тогтоолоор “Н” ХХК, “Б” ХХК -иудын эзэмшиж байсан талбайг “Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах” –аар шийдвэрлэснийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 9.. дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2../МА2016/0... дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2013 оны 2.. дүгээр тогтоолоор илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5. Мөн “НТ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1222 м.кв талбайг “УР” ХХК нь хөрөнгө оруулалтын давуу эрхээр бүхэлд нь өөрт хувьчлахыг НЗД даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 2.. дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2.. дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2.. дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6. Үүний дараа дээрх шийдвэрлэсэн хэрэгтэй адил үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг “УР” ХХК нь 2016 онд дахин гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9.. дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2../МА2016/0.. дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2.. дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Одоо болж байгаа үйл баримтын талаар:
Шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн 2016 Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч компаниуд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НӨХ комисс зэрэг эрх бүхий байгууллагад хувьчлалын асуудлыг шийдүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой хүсэлт бүхий албан бичгүүдийг 2016 оноос 2019 онуудад удаа дараа явуулж байсан бөгөөд өнөөдөр нэхэмжлэл гаргахад хүрээд байгаа эдгээр акт гарах хүртэл түрээсэлж байсан объектын хувьчлах талаар гаргасан НИТХ-ын тогтоолоо биелүүлээгүй, түүний эсрэг утга бүхий акт гаргажээ.
Үүнийг тодруулбал, 2018 оны НИТХ 2../2.. дүгээр тогтоол гаргаж, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг баталсан ба 2.. дугаар хавсралтын 2..-т “Н” ХХК, “Б” ХХК -иуд эзэмшиж байсан байрыг тус тусад нь оруулж, хувьчлах арга хэлбэрийг заасан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй.
Гэтэл 2019 оны НӨАУГ-аас “Н” ХХК, “Б” ХХК -иудыг оролцуулсан уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад “УР” ХХК “Ж” блокийг түрээсэлж байгааг, хэрхэн эдгээр талуудад нийцэмжтэй байдлаар хувьчлал хийх талаар ярилцаж, хувьчлах 1220 м.кв талбайгаас өмнө түрээсэлж байсан 155 м.кв, 175 м.кв газрыг “УР” ХХК-ийн талбайгаас салгах, хоорондоо ярилц гэх зэрэг асуудал ярилцсан. Бид эдгээр хуулийн этгээдүүдийн эзэмшиж байсан хэмжээгээр нь хувьчлах юм байна гэж ойлгосон.
Гэтэл НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолоор нийслэлийн өмчийн зарим барилга байгууламжийн хувьчлах арга хэлбэрийг тогтоосон байх ба хавсралтын 1-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу “Ж” блокийн 1220 м.кв талбайг бүхэлд нь “УР” ХХК-д хувьчлах аргыг тогтоосон байна. Уг тогтоол гарсны дараа НӨХК 2020 оны тэргүүн ээлжинд “УР” ХХК-д санал болгон хувьчлах тогтоол гарсан нь өнөөдрийг хүртэл, өмнө 14-15 жил түрээслэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн “Н” ХХК, “Б” ХХК -иудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Хэрэв тус барилгыг худалдсан тохиолдолд давуу эрхээр тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөлийг эдгээр нэр бүхий компаниуд хангасан байсан юм.
“Н” ХХК, “Б” ХХК-иудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн, хувьчлалын арга хэлбэрийг тогтоож шийдвэрлэсэн эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны актуудыг илт хууль бусад тооцсон, хүчингүй болгосон зэрэг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байхад уг барилгыг “УР” ХХК-д дахин бүхэлд нь хувьчлахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон.
“Н” ХХК, “Б” ХХК -иуд нь 2020 оны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 5.. шүүгчийн захирамжаар НИТХТ , НӨХ комисст тус тус холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх хэсэг, НӨХК 2020 оны өдрийн БС үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай тогтоолуудыг түдгэлзүүлсэн.
НӨХ комисс дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, 2020 оны 2.. дугаар тогтоол гаргаж, “УР” ХХК-д БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийг шилжүүлэх гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн байна.
Иймд НӨХК 2020 оны 2.. дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
“Н” ХХК, “Б” ХХК -иуд нь 2020 оны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Шүүхэд 2020 оны хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай танилцаад нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа НӨАУГ болон “УР” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
“Н” ХХК, “Б” ХХК -иуд нь нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагадаа: “Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:
1. НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалтыг илт хууль бус акт болохыг тогтоолгох,
2. Түүнд үндэслэн гарсан НӨХК 2020 оны 1.. дүгээр, 2020 оны 2.. дугаар тогтоол, НӨАУГ , “УР” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны Худалдах, худалдан авах гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
“Н” ХХК -ийн төлөөлөгч Т.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НӨАУГ тай түрээсийн гэрээ байгуулан эзэмших эрхээ тогтоолгосон. Нэхэмжлэгч нар хөрөнгө оруулалтаа хийсэн. Хувьчилж авах эрхтэй. Нэхэмжлэгч компаниудын эрх хуулийн нөхцөлийг хангасан байхад манайхыг ялгаварлан гадуурхаад өнөөдрийг хүртэл байрыг хувьчлаагүй. НИТХ манай компанийг хасдаг. Бидний зүгээс хүсэлтээ удаа дараа өгсөн. Бид 1222 м.кв талбайгаас зөвхөн өөрсдийн талбай дээрээ маргасан. Үлдсэн 800, 900 м.кв талбай дээр огт маргадаггүй. Хувьчлах арга хэлбэрийн тогтоо гээд даалгаад байхад манайхыг хассан. Ийм учраас манай эрх ашиг дээд зэргээр хохирч байгаа учраас гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ”Б” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Б” ХХК -ийн хувьд 2020 оны маргаан бүхий тогтоол гарахын өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газрын зохих төлөөлөгч, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Р, Ч.М гэсэн хүмүүстэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын тэмдэглэлээс дурдъя. Тэмдэглэлд ““Б” ХХК нь 150 м.кв талбайг 1991 оноос 2004 оныг хүртэл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь түрээсийн гэрээ болон бусад баримтаар тогтоогддог. 890 м.кв талбайтай “УР” ХХК-ийн талбайтай ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа.
“УР” ХХК нь 1220 м.кв талбайг шүүхийн шийдвэрээр 2005 оноос 2010
он хүртэл эзэмшиж байсан гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа” гэж дурдсан байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлийн 1..-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл үүнд тэргүүлэгчид гэсэн заалт байхгүй. Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7.. дугаар зүйлийн 3..-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэсэн заалтыг баримталсан байгаа. Тэгэхээр орон нутгийн өмчит хамаарах үндсэн хөрөнгийг гэж байгаа. Мөн хуулийн 5.. дугаар зүйлийн 1..-д “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4.. дүгээр зүйлийн 2.. дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна” гээд дандаа төрийн болон аж ахуй нэгжид байгаа хөрөнгийг төрийн өөрийн өмч гэж үзсэн. 5.. дугаар зүйлийн 2..-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 6.. дүгээр зүйлийн 1.. дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана” гэж заасан. Төрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, төрийн өмчид үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагуудад байгаа хөрөнгийг төрийн өөрийн хөрөнгө гэж үзнэ. Үүнийг дотор нь үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж заасан байгаа. Өнөөдөр маргаан бүхий объектыг эзэмшээд байгаа “УР” ХХК нь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж биш. Үндсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7.. дугаар зүйлийн 3.. дахь заалтаар Тэргүүлэгчдэд
олгосон. Хуулийг хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс өөртөө ашигтай байдлаар тайлбарлаад байгаа. 6.. дугаар тогтоол нь хувьчлалын арга хэлбэр тогтооно гэж гарсан. Гэтэл хавсралтын 1.. дүгээр заалтаар Иргэний хуулийн 1.. дугаар зүйлийг санал болгон хувьчлахаар болсон. Үүнийг хуралд санал оруулж хурлаас шийдвэрлэсэн бол өөр асуудал. Гэтэл энэ нь хэрэгжээд дараагийн үр дагавруудыг бий болгосон. Арга хэлбэрийг тогтоосон бол хувьчлал болж хэрэгжихгүй байсан. Тэгээд цаашаагаа ИТХ шийдвэр гарна. Үүнийг бие даагаад өөрсдөө шийдвэрлээд, хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дугаар зүйлийн 1...3..2..-т зааснаар захиргааны гэрээ, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дугаар зүйлийн 1..3..3..-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар нэхэмжлэлийг гардан аваад ийм нэхэмжлэл гаргажээ гэдгийг мэдсэн. Гэтэл 6.. дугаар тогтоолоо хэрэгжүүлээд маш олон актуудыг гаргасан. Иймд маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж
нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Маргаан бүхий 6.. дугаар тогтоол гарсны дараа “УР” ХХК нь НӨАУГ тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь харьяаллын хувьд иргэний хэргийн маргаан байгаа. Захиргааны ерөнхий хуульд захиргааны гэрээний тухай зохицуулалт байгаа. Гэрээ өөрөө байгуулагдах үндэслэл нь хувьчлалтай холбогдож байгаа. Энэ хөрөнгийг бид хувьчлаад авсан гэдэг үндсэн дээр төрийн байгууллага маань гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээ бол захиргааны актыг дагаж гарсан түүнийг хэрэгжүүлж байгаа үр дагавар юм. Иймд харьяаллын асуудал зөрчигдөөгүй гэж үзэж байна.
Өмчлөх эрхийн гэрчилгээний тухай нэхэмжлэлийн шаардлагад тусгайлан ороогүй. Гэвч уг маргааны хүрээнд хамаарч байгаа акт мөн. Өмчлөх эрхийн гэрчилгээний агуулгад НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоол, НИТХ-ын 2018 оны 2../2.. дүгээр тогтоол болон хуулийн үндэслэлүүдийг зааж гэрчилгээг олголоо гэж дурдсан” гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК -ийн өмгөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Бодит нөхцөл байдал гэдэг нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт цуглуулах, үнэлэх асуудал юм. Үүнийг зөвхөн захиргааны байгууллага хийнэ шүү гэж хуульчилж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.. дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангах ёстой. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд дээрх 3 байгууллагыг дуудаж ямар асуудал байгааг асуусан.
“Н” ХХК нь манай 10 жил түрээсэлсэн гээд холбогдох тайлбараа өгсөн. Үүний дараа НӨАУГ-аас Д.Р гэх хүн танилцуулга хийсэн. Хэргийн нөхцөл байдлын талаар буруу ташаа мэдээллийг Тэргүүлэгчдэд өгсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2.. дүгээр шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын Д.Р нь энэ шийдвэрийг ярьдаггүй. Зөвхөн “УР” ХХК нь шударгаа эзэмшиж байгаа нь тогтоогдсон. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ярьдаг. Энэ нь хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон. Захиргааны ерөнхий хуулийн 4.. дугаар зүйлд зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны акт илт хууль бус болохоор заасан. НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоол нь НИТХ-ын 2018 оны 2../2.. дүгээр тогтоолыг зөрчөөд агуулгын хувьд алдаатай болсон. Тогтоолд өөрчлөлт оруулаагүй, 2 компанийг хасаагүй байж зөвхөн “УР” ХХК-д түрээсийн давуу эрхээр хувьчилсан. Үүнийг хэрэгжүүлэх ганц хүчинтэй шүүхийн шийдвэр нь 2010 оны 2.. дүгээр шийдвэр юм. Энэ шүүхийн шийдвэрийг зөрчөөд хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан. Шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа мэдэгдэл өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дугаар зүйлийн 1..3..2..-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 2.., 4.., 4.. дугаар зүйлийг үндэслэл болгож байна.
НӨХ комисс 1.5 тэрбум төгрөгөөр хөрөнгийг зар гэсэн. Гэтэл уг нийтийн өмчийг 380 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн хувьчилсан. Яагаад ӨХК шийдвэрийг хэрэгжүүлдэггүй юм бэ. “УР” ХХК-д дэндүү давуу эрх олгосон. НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 4..1..1.., 4..1..3., 4..1..5..-д зааснаар илт хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөлийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч НИТХТ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалтыг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.. дүгээр зүйлийн 9..1..1..-д “АНИТХ”, 9..1..3..-т “БХИТХ”, 9..2..-т “Энэ хуулийн 9..1..1..-9..1..3..-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн Хурлын Тэргүүлэгчдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7.. дугаар зүйлийн 7..2.., 7..3..-д тус тус заасан эрхийг олгосон байдаг. НИТХ-ын 2018 оны 2../2.. дүгээр тогтоол нь 1.., 3.., 5.. дахь заалтаараа хувьчлах өмчийн жагсаалтыг батлах арга хэлбэрийг тодорхой болгох шийдвэрийг гаргахыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасан. НЗД энэ тогтоолыг хэрэгжүүлээд НИТХ-ын Тэргүүлэгчдэд ямар арга хэлбэрээр хувьчлах вэ гэдэг саналаа оруулахыг даалгасан байдаг. НЗД нь 2020 оны 1../8.. дугаартай албан бичгээр БС үйлчилгээний төвийн НТ барилгын “Ж” блокийн 1220 м.кв маргаан бүхий талбайг Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасны дагуу хувьчлах саналыг Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан байдаг. Тэргүүлэгчид тухайн саналыг 2020 оны хурлаар хэлэлцээд Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрх “УР” ХХК-д үүссэн байна гэж үзсэн.
Нэхэмжлэгч илт хууль бус акт, эрх олгогдоогүй гэж тайлбарлаад байгаа. Өмнө хэлсэн тайлбаруудаар ИТХ Тэргүүлэгчдэд эрх олгогдсон байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлээр Хуралд онцгой бүрэн эрхийг олгосон, Тэргүүлэгчдэд эрх олгогдоогүй гэж байна. Тус хуулийн 7.. дугаар зүйлд НИТХ ямар ямар эрхийг хэрэгжүүлэхийг тодорхой заасан. Хурлын чөлөөт цагт энэ эрхийг Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 8.. дүгээр зүйлийн гол утга санаа, агуулга нь юу вэ гэхээр орон нутгийн өмчийг хувьчилсан тохиолдолд энэ хуулийн 6.. дугаар бүлэгт заасны дагуу арга хэлбэрийг тогтооно гэсэн байгаа. Энэ нь зөвхөн төрийн өмч биш орон нутгийн өмчид адилхан үйлчилнэ гэсэн зохицуулалт юм. Хуульд 1995 оны нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Тийм учир тэргүүлэгчдэд эрх нь бол олгогдсон.
Мөн Нийслэлийн ИТХ нь 2018 оны 2../2.. дүгээр тогтоолын:
1.. дэх заалтаар тогтоолын 2.. дугаар хавсралтад дурдсан өмчийг НИТХТ хуралдаанаар танилцуулж, шийдвэрлүүлэхээр,
3.. дахь заалтаар хувьчлагдах эд хөрөнгийн үнийг бодитойгоор тогтоож, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг НЗД даалгаж,
5.. дахь заалтаар тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн.
Иймд НИТХТ маргаан бүхий 6.. дугаар тогтоолыг батлан гаргах бүрэн эрх хууль зүйн хувьд олгогдсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4.. дугаар зүйлийн 4..1.. дэх хэсэгт заасан илт хууль бус акт болохыг тогтоолгохоор 2021 онд өөрчилсөн.
Нэхэмжлэлд хуулийн тодорхой заалт дурдаагүй байх боловч агуулгаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 4.. дугаар зүйлийн 4..1..3..-т заасан “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлд орон нутгийн өмчийг хувьчлахдаа төрийн өмчийг хувьчлахтай адил арга хэлбэрийг хэрэглэнэ гэсэн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Мөн хуулийн 7.. дугаар зүйл болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын худалдааны тогтоолоор Тэргүүлэгчдэд дээрх эрхийг олгосон байна.
“УР” ХХК-ийн эзэмшиж байгаа талбай, “Н” ХХК, “Б” ХХК -иудын эзэмшиж байсан талбайнууд өөр талбайнууд биш. “УР” ХХК-ийн эзэмшиж байсан талбай дээр “Н” ХХК, “Б” ХХК -иудын эзэмшиж байсан талбай орсон байдаг. Хэрэв “Н” ХХК, “Б” ХХК -иудад хувьчлах асуудал яригдсан бол “УР” ХХК нь мөн ялгаагүй манай эрх ашиг хөндөгдөөд байна гээд маргаан үүсгээд явах байсан.
Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна уу гэдгийг харах ёстой. Нэхэмжлэгч нар ямар эрхээ сэргээлгэх гээд байна вэ гэхэд хариулт өгдөггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандаж, шүүхээс хууль зөрчсөн байвал эрхийг сэргээдэг. Үүний дагуу нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн үү, өмчлөх эрх үүссэн үү гэдэгт шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ нь орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч НӨАУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НӨАУГ нь хэрэгжүүлэгч агентлаг юм. НИТХ болон НӨХК шийдвэрийн дагуу ажлыг хийж, хэрэгжүүлсэн.
БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрны үнийг НӨХК 1.. дүгээр тогтоолын дагуу 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тооцож, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 309 сая төгрөгөөр хувьчилсан гэж байна. Энэ мөн л дээд газраас тогтоож өгсөн “УР” ХХК-иас өмнө гаргасан зардал, төлбөрүүдийг тооцож үнийг тогтоосон. Худалдах, худалдан авах гэрээ нь холбогдох хууль, дүрмийн дагуу байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч НӨХК итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 6.. дугаар тогтоолыг хүчингүй болгоно гэж яриад байгаа. Гэтэл уг тогтоол нь хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай тогтоол байгаа. Арга хэлбэрийг тогтоохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу тогтоосон. Энэ арга хэлбэр нь өөрөө юу шаардсан гэхээр Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасан нөхцөлийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 1.. дугаар зүйл нь яаж хангагдсан бэ гэвэл “УР” ХХК-д санал болгоод байгаа үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр 2 шийдвэр байдаг. Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 5.. дүгээр шийдвэр гарсан. Улмаар хамгийн сүүлд Улсын Дээд Шүүхийн 2015 оны 1.. дүгээр тогтоолоор шийдвэр хэвээр батлагдсан. Уг шүүхийн шийдвэрээр “УР” ХХК нь 2005 оноос хойш 10 жилийн хугацаанд хуулийн дагуу эзэмшиж байгааг тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэж, 6.. дугаар тогтоол гарсан.
Нэхэмжлэгч нарын эрх ашиг юунд хөндөгдсөн гээд харахаар тухайн 6.. дугаар тогтоолоор эрх ашиг нь хөндөгдсөн гэж харагдахгүй байгаа. Хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэж байгаа нөхцөлд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолыг баримтлахаас өөр арга байхгүй.
Тухайн үл хөдлөх хөрөнгийг “УР” ХХК-д өгөх гээд хамгаалаад байгаа зүйл байхгүй. Төр засгаас гарсан тогтоол, шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоол нь хуулийн зүйл заалт болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг баримтлан гарсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2.. тоот шүүхийн шийдвэрээр 1.. дугаар тогтоолыг биелүүлэхийг НЗД-д даалгасан. 2012 онд 4.. дугаар шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжид хувьчлалын жагсаалтаас “Н” ХХК -ийг хасчихаад байгаа.”Б” ХХК нь энэ процесст оролцдоггүй. Ганц нэг хурал дээр “Н” ХХК -ийг дагаж ордог болохоос бие дааж гаргасан нэг ч нэхэмжлэл байдаггүй. “Н” ХХК-д холбогдолтой ТӨХ-ны 481, ИТХ 6/5, ӨХК 8.. дугаар тогтоолуудаар хувьчлалын жагсаалтаас “Н” ХХК -ийг хасчихаад байгаа. Үүнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ хууль зүйн үндэслэлтэй тайлбарлахгүй байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлээсээ татгалзана гэдэг нь тухайн асуудлаараа дахин шүүхэд гомдол гаргах эрхгүй байдаг.
Өмчлөгч хэнд хөрөнгөө өмчлүүлж өгөхөө шийдвэрлэх эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар олгогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох гээд тодорхойгүй байдлаар гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байна. Цаг хугацааны хувьд актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарснаас хойш ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр хувьчилсан вэ? гэж үнийн талаар ярьж байна. Худалдан авсан үнийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ гэж байдаг. Үнийн талаар нэхэмжлэл гаргаагүй учраас тайлбар өгөх шаардлагагүй. Шүүхэд гаргасан тайлбаруудаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч нар нь “НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар НИТХ-ын онцгой бүрэн эрхийг ХТ нь булаан авч 2020 оны 6.. дугаар тогтоолоор “өмч хувьчлах шийдвэр гаргасан” тул илт хууль бус гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” гэж, мөн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэжээ.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг хуулиар тогтоож мөрдөхөөр тус тус хуульчлан тогтоосон байна.
Түүнчлэн НИТХ-ын 2018 оны 2../2.. дүгээр тогтоолын 1.. дэх хэсэгт “ ..., хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон НИТХТ хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж, мөн тогтоолын 5 дахь хэсэгт “Энэ тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг НИТХ-ын Т-д даалгасугай” гэж тус тус шийдвэрлэсэн байна.
Эндээс харвал НИТХ нь өөрийн шийдвэрээрээ өмч хувьчлалын арга, хэлбэрийг тогтоохыг ХТ-д даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7.. дугаар зүйлийн 1.., 2.., 3.. дах заалтад нийцэж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч нарын “НИТХТ Хурлынхаа онц бүрэн эрхийг булаан авч, өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байхгүй.
Хоёр. Нэхэмжлэгч нарын “НӨХК 2020 оны 1.. дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2020 оны 2.. дугаар тогтоол, НӨАУГ тай 2020 оны байгуулсан Худалдах-худалдан авах гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч нар энэхүү шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлдээ тодорхойлж чадаагүй байна.
2. Нэхэмжлэгч “Н” ХХК нар нь 2017 оны 0.. дугаартай албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “өөрт нь хувьчлах”-ыг хүссэн агуулга бүхий хүсэлт гаргасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргасан бол уг эс үйлдэхүйг гаргаснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байхад гаргаагүй тул “хувьчлах ёстой” гэж маргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
3. НИТХ, түүний Т-с уг хөрөнгийг “УР” ХХК-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь дан ганц үл хөдлөх хөрөнгийн хувьчлал биш юм.
Гэтэл “Н” ХХК нь манайх өөрийн түрээсэлдэг талбайгаа хувьчилж авах давуу эрхтэй гэж шүүхэд маргаснаар уг радиогийн байрны асуудал нь орхигдож, харин “УР”-г нэр бүхий этгээд хувьчилж аваад хязгаарлагдмал хувьцаат компани болгож, уг байранд өнөөдрийг хүртэл радиогийн үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Монгол Улсын 2006 оны “РС” Үндсэн шаардлага MNS 5591-1:2006 стандартын 4..1..-д зааснаар зөвхөн 1.. студийн байх ёстой талбай гэхэд 500-600 метрээс дээш квадрат метр байх, 4..2..-т студи нь гадны дуу чимээнээс тусгаарлагдсан байх, 4..8..-д студийн төхөөрөмжүүд байнгын суурилагдсан байх зэрэг стандарт шаардлагыг хатуу тогтоосон бөгөөд студиэс гадна тоног төхөөрөмжийн өрөөнүүдтэй байх, тус радио нь 30 гаруй ажилтантай тул тэдгээрийн ажиллах өрөө, уулзалт, амралтын өрөө гэх зэрэг зайлшгүй хэрэгцээт талбай бүхий орон байр шаардлагатай байдаг юм.
Шүүхүүд 2005-2016 оны хооронд энэхүү барилгын маргааныг шийдвэрлэхдээ энэхүү хувьчлалын мөн чанарыг огт ойлгоогүй байдаг ба “Н” ХХК, “Б” ХХК нар “байрны “хувьчлал” гэж ойлгон шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй байсан.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2.. дугаар зүйлийн З..-т “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана” гэж заасны дагуу Нийслэлийн өмчийн газар нь /тухайн үеийн нэрээр/ “Н” ХХК -тай байгуулсан 1999, 2002, 2003, 2004 оны “Түрээсийн гэрээ”-нүүдэд “Төр засгийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах” тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаараа цуцлах эрхтэй” гэж заасан ба тэрээр уг заалтыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь нэхэмжлэгч “Н” ХХК -д түрээсийн давуу эрхээр хувьчлан авах эрх үүсэхгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үндэслэл болно.
5. “Н” ХХК, “Б” ХХК нар нь түрээсийн давуу эрхээр хувьчлах эрх үүсгэсэн гэрээ 2004 оноос хойш байхгүй,”Б” ХХК нь түрээсийн гэрээ байхгүй, шүүхэд гаргаж өгөөгүй, тэд 2004 оноос хойш уг байранд үйл ажиллагаа явуулаагүй, байрыг шүүхийн шийдвэрээр болон сайн дураар чөлөөлж, түрээсийн харилцаа дуусгавар болсон байгаа.
Иргэний хуулийн 3.. дугаар зүйлийн 3..3..-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна /энэ заалтад 2011 онд өөрчлөлт орсон байгаа/” гэж, мөн зүйлийн 3..4..-т “Энэ хуулийн 3..3..-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч “Б “ ХХК нь шаардах эрхгүй болно.
Шүүх ийнхүү шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасан давуу эрх “Н” ХХК -д хамаарахгүй болсон.
6. Өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь “Н” ХХК, “Б” ХХК нарт ашиг сонирхол үүссэн байна гэж үзсэн болохоос бус “түрээсийн давуу эрх үүссэн” гэж дүгнэсэн, тогтоосон дүгнэлт нэг ч байхгүй.
7. Нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК нар тухайн барилгад хөрөнгө оруулалт хийсэн тул эрх, хуль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэжээ.
Хэрэв “Н” ХХК, “Б” ХХК нар нь уг барилгад хөрөнгө оруулсан гэж үзэж байгаа бол дээрх заалтын хүрээнд шаардах эрх үүсэх боломжтой, харин хувьчлан авах эрх үүсгэхгүй ба энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй мөн л Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болно.
8. “Н” ХХК, “Б” ХХК нар нь Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд зааснаар хувьчилж авах эрхтэй гэж үзсэн бол 2004 оноос хойш Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй байсан. Уг нэхэмжлэлээсээ татгалзсан.
9. Төрийн өмчийн хорооноос 2009 оны 4.. дүгээр тогтоолоороо “НС” ХХК гэснийг хасч шийдвэрлэсэн бөгөөд НИТХ-ын 2010 оны 6../5.. дугаар тогтоолоор “Н” ХХК -ийн эзэмшиж байсан 175 м.кв байрыг хувьчлах тухай хэсгийг хүчингүй болгосон бөгөөд уг актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээсээ “Н” ХХК өөрөө татгалзсан тул эдгээр захиргааны актууд одоо хүчин төгөлдөр байгаа болно.
Эдгээр захиргааны актын үр дагавар нь “Н” ХХК хувьчилж авах жагсаалтад ороогүй гэсэн ойлголт болно.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.. дугаар зүйлийн 3..1..3..-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж, 1.. дугаар зүйлийн 1..3..2..-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж, мөн зүйлийн 1..3..3..-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан байгаа.
Хуулийн энэ заалтаас харвал нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох нь шүүхийн зорилго бөгөөд нэхэмжлэгчид хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт НИТХТ 6.. дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 6.. дугаар тогтоол нь хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар хувьчлах тогтоол биш. Хувьчлах арга хэлбэрийг тогтоож байгаа тогтоол юм. Үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.. дүгээр зүйлийн 9..2..-т “Энэ хуулийн 9..1..1..-9..1..3..-д заасан ИХ-ын бүрэн эрхийг тэдгээрийн тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу гарсан тогтоол учир хууль бус байх үндэслэлгүй.
ӨХ-ын үйл ажиллагааг “УР” ХХК нь эхнээс нь хүлээн зөвшөөрөөгүй. Манай хувьчлаад авсан барилгыг дахин үнэлээд, дахин хувьчилна гэдэг асуудлаар төрийн захиргааны байгууллагуудаар маргаан үүсгэж явсан. Нэгэнт захиргааны актууд гарсан. Захиргааны актууд хуулийн хугацаатай. Хуулийн хугацаанд бүх төлбөр тооцоог хийсэн. Үнэлгээний тухайд манайх менежментийн хувьчлалаар хувьчлаад авсан байсан. Энэ бол радио буюу онцгой объектын хувьчлал юм. Шүүх менежментийн хувьчлал буюу онцгой объектын хувьчлал гэдгийг анхаарч үзээгүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Манайхыг шударга эзэмшигч гэсэн шүүхийн шийдвэр байгаа учир шударга эзэмшигчийн эдлэх ёстой эрхийг эдлэх ёстой. Өмчийг шударгаар эзэмшиж байхдаа үр шимийг нь хүртэх эрхтэй, Иргэний хуулиар олгогдсон эрхийг манайх хязгаарлагдмал хүрээнд эдэлсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7.. дугаар зүйлд Орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 7.. дугаар зүйлийн 1..-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 7.. дугаар зүйлийн 2..-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 7.. дугаар зүйлийн 2.. дахь хэсгийн 2..-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах”, 7.. дугаар зүйлийн 2.. дахь хэсгийн З..-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү ИТХ, түүний хуралдааны чөлөөт цагт ХТ шийдвэрлэнэ”, 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон ИТХ тогтооно” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлд зааснаар хувьчлах арга хэлбэрийг ИТХ тогтооно гэж тайлбарлаж байна. Тус хуулийн 7.., 8.. дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хоорондоо уялдаатай тайлбарлагдах ёстой. Хэрэв нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар зөвхөн ИТХ хувьчлах арга, хэлбэрийг тогтооно гэж байгаа бол 7.. дугаар зүйлд зааснаар ямар эрх нь хурлын чөлөөт цагт Т-д хадгалагдаад байгаа юм бэ. Үүнийг ялгаж тайлбарлах ёстой. Дээрх хуулийн 7.. дугаар зүйлд “...өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ”. Тэгэхээр захиран зарцуулах эрхийг Тэргүүлэгчид эдэлж байгаа. Тус хуулийн 7.., 8.. дүгээр зүйл нь хоорондоо уялдаа холбоотой. Хэрэв тус заалтууд зөрчилтэй гэж үзэж байгаа бол нарийвчилсан зохицуулалтыг баримтлах ёстой. Нарийвчилсан зохицуулалт нь 7.. дугаар зүйл болж байгаа. Энэ нь эрх зүйн зарчим юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 2../2.. дүгээр тогтоолын 1.. дэх заалтад “Хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлсон НИТХТ хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэж заасан. Тэгэхээр ХТ-г шийдвэрлэ гээд шилжүүлэн өгөөд байна. Тус тогтоолын 5.. дахь заалтаар энэхүү тогтоолд өөрчлөлт оруулж болно, хэрэгжилтэд нь хяналт тавихыг тэргүүлэгчдэд даалгасан байгаа. Хурлын эрхийг шилжүүлэх тушаал, шийдвэр гарахгүйгээр хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчид энэ эрхийг эдлэх бүрэн боломжтой. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлд зааснаар жагсаалт батална гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Т нь НИТХ-ынхаа онц бүрэн эрхийг булаан авч, өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлээгүй гэдгийг анхаарч үзнэ үү. НИТХ нь объектыг хувьчлах арга хэлбэрийг Т-д танилцуул гэж заасан. Үүний дагуу Т-д танилцуулагдаад шийдвэрлэсэн учраас хуулийн зөрчил огт байхгүй. Захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Нэхэмжлэгчид түрээсийн дагуу эрх үүсээгүй. Нэхэмжлэгч компаниуд 1991 оноос 1998 оныг хүртэл түрээсийн гэрээтэй байсан. Гэвч ямар гэрээ байгуулсан нь шүүхэд нотлох баримтаар авагдаагүй. Гэрээгүй байсан, түрээслээгүй гэж маргаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрч болно. Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд зааснаар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх байсан эсэхийг заавал тогтооно гэж хуульчилсан. 1999 оноос хойших түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 1.. дугаар зүйлд заасан нөхцөл үүсэхгүй шүү гэж тогтоож өгсөн. Тэгэхээр 1999 оноос өмнөх түрээсийн гэрээ байхгүй. 1991 оноос 1997 оныг хүртэл түрээсэлсэн гэж үзье. Үүнээс хойших түрээсийн гэрээнд давуу эрх олгохгүй гэж заасан. 2004 оноос хойш хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг шүүх тогтоосон. Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх нэхэмжлэгч нарт байхгүй. Иргэний хэргийн удаа дараагийн шийдвэрээр хууль ёсны эзэмшигч биш байна гэдгийг тогтоосон учраас 2004 оноос хойш түрээсийн эрх зүйн харилцаа байхгүй.
НИТХ-ын 2010 оны 6../5.., ТӨХ-ын 2009 оны 4.. дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг хувьчлалын жагсаалтаас хассан.
“Б” ХХК-ийн хувьд түрээсийн гэрээг шүүхэд нотлох баримтаар огт өгч байгаагүй. 2004 оныг хүртэл түрээсэлсэн гэдэгтэй хариуцагч маргаагүй. 2004 оноос хойш байрыг чөлөөлж гарсан. Мөн захиргааны байгууллагад хувьчлалын асуудлаар хандаж байгаагүй. 2019, 2018 онуудад хувьчлах асуудлаар шүүхийн шийдвэр биелүүл гэсэн асуудлыг ярьдаг. Уг асуудлаар эс үйлдэхүй гаргасан гэж шүүхэд маргах ёстой. Гэтэл маргаагүй, маргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоо эрхээ сэргээлгэх асуудал байхгүй.
2019 онд радиогийн стандарт бүр өндөрсгөж 1 студийн талбайн хэмжээ нэмэгдсэн байгаа. Шүүх байрны хувьчлал гэж ойлгоод шийдвэр гаргасан. Менежментийн гэрээний дагуу шаардлага хангасан байраар хангана гэсэн үүргийг хүлээсэн. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөхгүй байсан. Учир нь гэрээнд бусдад хувьчилбал та нар гарна гэдгийг заасан, 10 жил түрээсэлсэн байх шаардлага нь гүйцээгүй байсан. Иймд “УР” ХХК-д хувьчилсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.. дүгээр зүйлд онцгой бүрэн эрхийг заасан. Нарийвчлан зохицуулсан хуулиар хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д маргаан бүхий актыг Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгоно гэж тайлбарлаж байна. Үүнийгээ бүрэн эрх байхгүй гэдэгтэй холбож тайлбарласан.
Менежментийн хувьчлал хийгдэж бүх зүйлийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нар байрыг хувьчилсан гэж ойлгоод шүүхэд хандсан. Шүүх хэргийн мөн чанарыг ойлгохгүйгээр байрны хувьчлал гэж ойлгоод шийдвэрээ гаргасан. Иргэний хэргийн шүүх “Н” ХХК -ийг шударга эзэмшигч биш гэдгийг тогтоож өгсөн. Шударга эзэмшигч биш гэдэг нь тогтоогдож байрыг суллаж өгчхөөд одоо манайд хувьчлах ёстой байсан гэж маргах хууль зүйн боломжгүй.
Маргаан бүхий актыг гаргахад нэхэмжлэгч нарыг дуудаж уулзсан тул өөрсдөд нь эрх үүссэн гэж буруу ойлгоод байгаа. Акт гарах тухай мэдэгдсэн. Дуудаж уулзсанаар өөрт нь ямар нэг эрх үүсэх гэж байна гэсэн ойлголт биш юм. Т-д тогтоол гаргах эрхгүй хурал тогтоол гаргах ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгч нар ямар эрхээ сэргээлгэхээр дээрх актуудтай маргаад байгаа юм бэ. Акт гарах ёсгүй байсан гэж маргаад байгаа юм уу?,
хувьчлах ёсгүй байсан гэж маргаад байгаа юм уу?. ИТХ хувьчлах арга, хэлбэрээ тогтоогоод өгсөн бол нэхэмжлэгч нар маргахгүй байсан юм уу. Уг тайлбарууд, хуулийн зүйл заалтыг бичгээр тодорхой бичиж өгсөн байгаа.
Шүүхийн шийдвэрүүдийг нийтэд нь дүгнээд үзвэл ИТХ хувьчлах арга, хэлбэрээ тогтоогүй байж “УР” ХХК-д хувьчилсан гэж дүгнэсэн байгаа. Үүнээс шүүх менежментийн хувьчлалын мөн чанарыг ойлгохгүйгээр шийдвэрлэсэн нь харагдаж байна. Сүүлд хувьчлах арга, хэлбэрийг тогтоо гэж шийдвэрлэсэн. Үүнд шүүх орох эрхгүй. Шүүх нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байна. Үүнийг хараач гэж хэлээд байгаа болохоос биш шууд нэхэмжлэгч нарын эрхийг сэргээсэн шийдвэр байхгүй.
Даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь өргөдөл, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй гээд тус эрхийг нь сэргээгээд энэ асуудлаа шийдвэрлэ гэсэн. Агуулгын хувьд 3 компанид адил тэнцүү хувьчил гэж заагаагүй. Заах эрх ч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхэд бичгээр тайлбараа гаргаж өгсөн. Уг тайлбарыг анхаарч үзнэ үү” гэжээ.
Гуравдагч этгээд “УР” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “НИТХ-ын 2018 оны “Жагсаалт батлах тухай” 2../2.. дүгээр тогтоолын 2.. дугаар хавсралтын 1.., 2.., 3.. дахь хэсэг нь тогтоолынхоо заалт, агуулгаас давсан, хууль бус болсон. Энэ нь НИТХ-ын 2018 оны 1.. дүгээр хуралдааны тэмдэглэлийн 5.. дугаар хуудас “Монгол Ардын Намын бүлгээс Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд: 1. “НТ”-ийн Ж блокыг оруулах...” гэсэн байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4.. дугаар зүйлийн 4..1.., 4..2.. дахь хэсэгт заасны дагуу НИТХ-ын 2018 оны “Жагсаалт батлах тухай” 2../2.. дүгээр тогтоолын 2..-р хавсралтын 1.., 2.. болон 3.. дахь хэсгийг хурлын тэмдэглэлд батлагдсанаар зөвхөн “НТ”-ийн Ж блок” болгон зөвтгөж гаргахыг дагуу НИТХ-д даалгаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: НИТХ-ын 2018 оны 2../2.. дүгээр тогтоолын 2.. дугаар хавсралтын 1.., 2.., 3.. дахь заалтыг тогтоолын агуулгад нийцүүлэн баталж гаргахыг НИТХ-д даалгах бие даасан шаардлага гаргасан.
Уг тогтоол илт алдаатай гарсан. Энэ нь НИТХ-ын 2018 оны 1.. дүгээр хуралдааны тэмдэглэлийн 5.. дугаар хуудаст “НӨ-гөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд “НТ”-ийн “Ж” блокийг хувьчлах санал” гэж томьёолж санал оруулсан. Уг санал дэмжигдэж батлагдсан. Энэ нь илт алдаатай болжээ. Нэхэмжлэгч нар 2018 оны 2../2.. дүгээр тогтоолын хавсралтад манай нэрс орсон. Уг нэрсийг хасаад хаячихлаа гэж ташаа ойлгож байгаа. Иймд илт алдаатай тогтоолыг засуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК -ийн захирал Т.Н,”Б” ХХК -ийн захирал А.Д нар гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “НС ХХК, ”Б” ХХК нар нь өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар 2020 онд танай шүүхэд хандан НИТХТ 2020 оны 6.. дугаар тогтоолын хавсралтын 1.. дэх заалт, НӨХК-ын 2020 оны “БС” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянаж байх явцад гуравдагч этгээд “УР” ХХК нь НИТХ-ын 2018 оны “Жагсаалт батлах тухай” 2../2.. дүгээр тогтоолын 2.. дугаар хавсралтын 1.., 2.. болон 3.. дахь хэсгийг хурлын тэмдэглэлд батлагдсанаар “НТ-ын Ж блок” болгон зөвтгөж гаргахыг НИТХ-д даалгах бие даасан шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч “НС ХХК, ”Б” ХХК -иуд нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Гуравдагч этгээд “УР” ХХК-ийн гаргаж байгаа бие даасан шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, эсвэл хариуцагчийг дэмжиж оролцдог. Гэтэл гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлага нь маргаж байгаа үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй.
2. Гуравдагч этгээд гаргаж байгаа бие даасан шаардлага нь шаардлага гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа захиргааны актыг мэдсэнээс хойш шүүхэд хандах хуулийн зохицуулалттай. НИТХ-ын 2../2.. дүгээр тогтоол нь 2018 онд гарсан, уг тогтоол гарсны дараа НЗД Тамгын газрын 2018 оны 0../4.. дугаар албан бичгээр “НС ХХК,”Б” ХХК -д мэдэгдсэн. “УР” ХХК нь 2018 оны 2../2.. дүгээр тогтоол гарсныг мэдсэн болох нь НЗД 2019 онд, 2019 оны 3.. дугаартай хүсэлтийг тус тус хүргүүлж, хариуг нь хүлээн авч байснаар нотлогдож байна.
Мөн НӨАУГ-аас 2../2.. дүгээр тогтоолын талаар болон хувьчлалын асуудлаар тус компанитай уулзалт хийж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.
3. Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016
оны 285 дугаар тогтоолоор хувьчлалын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга, Төлөөлөгчид хандан хуулийн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлж, хувьчлах шийдвэр гаргуулах хүсэлтүүдийг удаа дараалан хүргүүлж байсан. Нөгөө талаар уг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу хэлэлцэж, тогтоолын төсөлд өөр бүлэг, ажлын хороодоос санал гаргаагүй учраас тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Тогтоолтой холбоотой нэмэлт санал гаргаагүй
учраас тогтоолын төслийг баталж, тэмдэглэлд хавсаргасан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Нэхэмжлэгч “Н” ХХК нь өөрийн дүүргээс
сонгогдсон төлөөлөгч Б.Мболон бусад тэргүүлэгчдэд Ж блокийн хувьчлалтай холбоотой шүүхийн тогтоол шийдвэрүүд, холбогдох баримтуудыг хүргүүлснээр НИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы 11 дүгээр хуралдаанд БС үйлчилгээний төвийн “НТ”-ийн Ж блокийн хувьчлалын асуудлыг хэлэлцэж, дэмжигдсэнээр уг тогтоол батлагдсан байдаг юм. Түүнээс “УР” ХХК-ийн бие даасан шаардлагад дурдсан тогтоол алдаатай бичигдсэн зүйл байхгүй, тогтоол зөв бичигдэж гарсан болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2 болон 3 дахь хэсгийн хурлын тэмдэглэлд батлагдсанаар “НТ”-ийн Ж блок” болгон зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах гуравдагч этгээд “УР” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “Эхлээд бие даасан шаардлагатай холбоотой тайлбарыг хэлье. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй байна. Бид нар НИТХТ 60 дугаар тогтоол, НӨХК 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот тогтоолд холбогдуулан маргаж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НИТХ-ын тогтоолын хавсралтын заалтуудад холбогдуулан бие даасан шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудал байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тухай хуульд зааснаар захиргааны актыг мэдсэнээс хойш эрх бүхий дээд шатны байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргаад шийдвэрлээгүй бол шүүхэд ханддаг. Гуравдагч этгээдийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр НИТХ-ын даргад гомдол гаргадаг. Дараа нь НӨАУГ т хандсан. Үүний хариуд
боломжгүй байхгүй, дээрх 2 компанийн нэрийг хасах үндэслэл алга гэсэн хариуг өгсөн. Тэгвэл та бүхэн энэ үедээ буюу 2019 оны 06 дугаар сард уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй яасан юм бэ. Энэ 2 үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Хариуцагч нарын тайлбартай холбогдуулаад НИТХ-ын чөлөөт цагт Тэргүүлэгчид байна гэсэн заалт байгаа. Гэхдээ Тэргүүлэгчдэд хувьчлах жагсаалтаас хасах эрх байхгүй. Өмнөх хурлын шийдвэр хүчинтэй. Хувьчлах арга хэлбэрийг тодорхойл гэсэн. Мөн өөрчлөлт оруулаад хассан зүйл байхгүй байгаа. Өмнөх тогтоол хүчинтэй байсан мөртлөө зөвхөн “УР” ХХК-ийг салгаж аваад шийдвэрлэсэн. Энэ нь НИТХ-ын тогтоолоо зөрчсөн асуудал болсон. Тэргүүлэгчдэд эрх олгогдсон учраас хассан гэдэг нь үндэслэлгүй байна.
Гуравдугаарт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гээд байна. Улсын Дээд шүүхийн 1119 дүгээр тогтоолоор “УР” ХХК нь 10 жил түрээсээр эзэмшиж байсан гэдгийг тогтоосон. “Наранбулаг сервис”,”Б” ХХК -иуд 10 жил түрээсэлж эзэмшсэн болохыг НӨАУГ болон Төрийн өмчийн хороо хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 105 дугаар зүйлд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол давуу эрхээ хэрэгжүүлнэ гэсэн зүйл байхгүй. 3 байгууллага гурвуулаа 10 жил гэсэн болзлыг хангаж байсан. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол болно гэсэн заалт байсан бол маргах үндэслэл байхгүй. Бидний нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу худалдсан гэж байна. 1.5 тэрбум төгрөгөөр хувьчил гэсэн. Гэтэл 380 сая төгрөгөөр худалдсан байгаа. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа.
Гуравдагч этгээдийн зүгээс менежментийн хувьчлалаар “УР” ХХК нь хувьчлан авсан гэж байна. Менежментийн хувьчлалаар авсан бол хэн ч маргахгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаад өнөөдрийг хүртэл 13-14 жил маргаж байгаа. Яагаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эд, хөрөнгийн хувьчлалын асуудлыг шийдвэрлээд байгаа юм бэ?. Үүгээр энэ нь үгүйсгэгдэж байгаа. Шударга эзэмшигч гэсэн шүүхийн шийдвэр байгаа гэж байна. Гэтэл “Н” ХХК мөн 10 жил түрээсэлсэн, эзэмшсэн нь тогтоогдсон. Үүнд маргах шаардлагагүй, зөвшөөрч байна гэсэн тайлбар шүүхэд өгсөн. Ганцхан “УР” ХХК нь давуу эрхтэй гэж тогтоогдсон зүйл байхгүй” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй гэж ярьж байна. Бие даасан шаардлагыг маргаан бүхий актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй асуудлаар гаргадаг. Маргааны зүйлтэй холбоотой хувьчлах уу, хувьчлахгүй юу гэсэн асуудлаар бие даасан шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой байх ёстой гэдэг асуудал нь сөрөг нэхэмжлэлийн хувьд яригдах ёстой. Энэ нь 2 нь ялгаатай. Бид маргааны
зүйлтэй холбоотой бие даасан шаардлага гаргах эрхтэй” гэжээ.
Хариуцагч НИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай холбоотой хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Наранбулаг сервис ХХК нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээд “УР” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд “Нийслэлийн
өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд 1. “НТ”-ийн “Ж” блокийг оруулах гэсэн томьёоллоор санал хураасан талаар
тэмдэглэгдсэн хэдий ч маргаан бүхий тогтоолын 2 дугаар хавсралтад “1.БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн “УР” ХХК-ийн эзэмшиж буй байр, 2... “Наранбулаг сервис ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, 3...”Б” ХХК -ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж орсон нь БС үйлчилгээний төвийн холбогдох хэсгийг хавсралтад дурдсан этгээдэд өмчлөх үр дагавар үүсгэхгүй юм. Харин тухайн өмчийг “хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-д оруулж, төлөвлөгөөнд тусгаж БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн аль хэсгийг жагсаалтад оруулсныг тодотгож байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтад заасан “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ... жагсаалт ... хэлэлцэж батлах” эрхээ хэрэгжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн НИТХ-ын 2018 оны 20/21 дүгээр тогтоолын хавсралтад “1. БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн “УР” ХХК-ийн эзэмшиж буй байр, 2... “Наранбулаг сервис ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, 3...”Б” ХХК -ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж орсон нь БС үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийг хавсралтад дурдсан хуулийн этгээдэд хувьчлах эрх зүйн үр дагавар үүснэ” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК нь анх тус шүүхэд НИТХТ , НӨХ комисст холбогдуулан “НИТХТ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “БС үйлчилгээний төвийн “ Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, “НӨХ комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй
болгуулах, НӨАУГ-аас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, НИТХТ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнийг үндэслэн гарсан НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоол, НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...“Б” ХХК, “Н” ХХК нь “НТ” үйлчилгээний төвийн барилгыг анх 1991 оны 4 дүгээр сард ашиглалтад орох үед ... “Ж” блокийн тодорхой хэсгүүдийг түрээсэлж ирсэн. ... Төрийн өмчийн хорооны 2003 оны 489 дугаар уг барилгыг түрээсээр эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хувьчлахаар шийдвэрлэж, Ж блокийн 1220 м.кв талбайгаас бусад хэсгийг 2003-2006 оны хооронд түрээслэгч нарт нь түрээсийн давуу эрхээр хувьчилж, хувьчлах шийдвэрийг хэрэгжүүлж дууссан. ... НИТХ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20/21 дүгээр тогтоол гаргаж, хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан , уг тогтоолын хавсралтад “Наранбулаг” ХХК,”Б” ХХК -иудын түрээсээр эзэмшиж байсан хэсгийг хувьчлахаар заасан байтал НИТХТ нь зөвхөн “УР” ХХК-д хувьчлах арга, хэлбэрийг тодорхойлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа шийдвэрийг зөрчсөн тогтоол гаргасан. ... хуульд зааснаар НИТХТ нь орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг ... тогтоох эрх хэмжээгүй тул НИТХ-ын 2020 оны 60 дугаар тогтоол илт хууль бус ... Иймээс дээрх тогтоолыг үндэслэн гарсан бусад захиргааны актууд нь ... хууль бус ...” гэж, хариуцагч нар нь “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх бөгөөд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч нь байна. ... Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн өмчлөлийн зүйлсийг хувьчлахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...” гэж маргажээ.
Гуравдагч этгээд “УР” ХХК нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд “НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага гарган, шаардлагын үндэслэлээ” ... НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Жагсаалт батлах тухай” 20/21 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 1,2,3 дахь хэсэг нь тогтоолынхоо заалт, агуулгаас давсан илт алдаатай болсон ...” гэж маргаж байна.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэг: НИТХТ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд :
Төрийн өмчийн хорооны 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр тогтоолоор[1] “Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор зөвшөөрсөн, уг жагсаалтын 10-т ““БС” үйлчилгээний төвийн 7900,0 м.кв талбай бүхий барилга / хуучнаар НТ/ багтсан, НИТХ уг барилгын зарим хэсгийг хувьчлах арга хэлбэрийг тухай бүр нь тогтоосны үндсэн дээр “Ж” блокийн 1222 м.кв талбайтай хэсгээс бусад хэсэг нь 2003-2006 онд тус тус хувьчлагджээ.
Дээрх объектоос хувьчлагдаагүй үлдсэн 1222 м.кв талбай бүхий барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/22 дугаар тогтоолын 1 дэх заалтаар[2] Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах арга, хэлбэр нь тодорхой хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлон НИТХТ хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 1-д “БС үйлчилгээний төвийн Ж блокийн “ УР” ХХК-ийн эзэмшиж буй байр, 2-т “БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Наран булаг сервис” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, 3-т “БС үйлчилгээний төвийн “ Ж” блокийн”Б” ХХК -ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” тус тус багтжээ.
Маргаан бүхий НИТХТ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын[3] 1 дэх заалтаар Нийслэлийн өмчөөс хувьчлагдах зарим барилга, байгууламжийн хувьчлалын арга хэлбэрийг хавсралтаар баталсан, уг хавсралтын 1-д “УР” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах”-аар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нар нь энэхүү тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “...НИТХ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20/21 дүгээр тогтоол гаргаж, хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан , уг тогтоолын хавсралтад “Наранбулаг” ХХК,”Б” ХХК -иудын түрээсээр эзэмшиж байсан хэсгийг хувьчлахаар заасан байтал НИТХТ нь зөвхөн “УР” ХХК-д хувьчлах арга, хэлбэрийг тодорхойлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа шийдвэрийг зөрчсөн тогтоол гаргасан. ...хуульд зааснаар НИТХТ нь орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг ... тогтоох эрх хэмжээгүй...” хэмээн маргажээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/-д “Аймаг, нийслэлийн Хурал нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх”, 18.1.3 б/-д “орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах “, 20 дугаар зүйлийн 20.1-д “ ...Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.” е”, 18,.1.1 “ж”, 18,.1.2 ”г”, 18.1.2 “ ж”, 18.1.2 “ з”, 18.1.3 “в”, 18.1.3 “г”, 18.1.3 “ж”, 18.1.3 “з”, 18.1.3 “ к”, 18.1.3 “л”, 18.1.3 “н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...” гэж Аймаг, нийслэлийн Хурлын болон Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчлан тогтоожээ.
Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тусгайлан нарийвчлан зохицуулсан байх ба 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77 дугаар зүйлийн 2-т “ Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д “ орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах” , 77 дугаар зүйлийн 3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөө цагт, Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” , 77 дугаар зүйлийн 4-д “Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнана”, 81 дүгээр зүйлийн 1-д “ Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд аймаг, НИТХТ нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт зөвхөн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах , бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг хувьчлалаас гадуур бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.
Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл Нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах , бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/22 дугаар тогтоолоор БС үйлчилгээний төвийн “ Ж “ блокийн барилгыг / “УР” ХХК-ийн эзэмшиж байгаа байр, мөн төвийн “ Ж” блокийн “Н” ХХК , “ Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсгийг / хувьчлах жагсаалтыг баталсан нь дээрх хуулийн заалттай нийцсэн байна.
Харин дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс НИТХТ нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 60 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс хувьчлагдах зарим барилга, байгууламжийн хувьчлалын арга хэлбэрийг хавсралтаар баталсан, уг хавсралтын 1-д “УР” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах”-аар шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн хууль бус акт болжээ.
Тодруулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар орон нутгийн өмчийг хувьчлах тохиолдолд хувьчлах арга, хэлбэрийг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ёстой байтал НИТХТ тогтоож шийдвэрлэсэн нь илт хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч НИТХ-ын Тэргүүлэгчдэд холбогдох хууль тогтоомжоор орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг тогтоох эрхийг олгоогүй байх тул “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан “ гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нарын “ ... НИТХТ нь орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг ... тогтоох эрх хэмжээгүй ...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80, 81 дугаар зүйлд зааснаар орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу , харин төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлахтай холбоотой харилцааг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасны дагуу зохицуулахаар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараах аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ” гэж заасанд төрийн өмчийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу давуу эрхээр хувьчлах зохицуулалт тусгагдаагүй, харин мөн хуулийн 28 дугаар зүйлийн 4-д “Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр байна. Гэтэл энэ маргааны тохиолдолд өмчлөгч болох Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн хурал нь БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг хувьчлалаас гадуур худалдах ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байх тул энэ маргааны хувьд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн “Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон 81 дүгээр зүйлийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, шийдвэрлэх асуудлыг тус тусад нь ялгамжтайгаар тодорхойлон заасан байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын “... Хурлын чөлөө цагт орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг ... Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. ...Тэргүүлэгчид эрх олгогдсон...” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “... НИТХ-ын 2020 оны 60 дугаар тогтоол нь ...утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй ...” гэж тайлбарлан маргаж байх боловч дээрх нөхцөл байдал нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий НИТХТ 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан эрх зүйн алдааг агуулсан илт хууль бус шинжийг агуулж байх тул дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор[4] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, НИТХ-ын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, НИТХТ 2020 оны 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БС үйлчилгээний төвийн “ Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “ УР” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгон хувьчлахаар, 2 дахь заалтаар БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах үнийг 1,590,000,000 / нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 32 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэнэ” , 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заажээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг болон НИТХТ 2020 оны 60 дугаар тогтоолыг гол үндэслэлээ болгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгээр төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахтай холбоотой харилцааг зохицуулсан, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” гэж заасан байхад НИТХТ нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “УР” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул дээрх тогтоолыг үндэслэн гарсан НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзнэ.
Гурав: “НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар нь анх тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр НИТХТ , НӨХ комисст холбогдуулан “ НИТХТ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан байх ба шүүхээс уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад хариуцагч нь энэхүү маргаан бүхий актыг гаргажээ.
Маргаан бүхий НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолоор[5] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, НИТХ-ын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, НИТХТ 2020 оны 60 дугаар тогтоол, НӨХК 2020 оны 19 дүгээр тогтоол, 2020 оны 03/2020 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БС үйлчилгээний төвийн “ Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрны үнэ 1,590,000, 000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгийг “УР” ХХК нь хуульд заасан хугацаанд төлсөн тул тус байрны өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг гол үндэслэлээ болгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4-д “Дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ” гэж заажээ.
Тодруулбал дуудлагын худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх нь үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх хуулийн зохицуулалттай байна. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага,худалдаагаар худалдаж болохоор байна.
Түүнчлэн үндэслэл болгосон НИТХТ 2020 оны 60 дугаар тогтоол, НӨХК 2020 оны 19 дүгээр тогтоол нь хууль бус, илт хууль бус болох нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоол нь хууль бус байна.
Иймд НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дөрөв: НӨАУГ-аас “УР” ХХК-тай байгуулсан “ Худалдах, худалдан авах гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий НӨАУГ-аас “УР” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр[6] Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баруун сэлбэ үйлчилгээний төвийн / хуучнаар/ “ Ж” блокийн
1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрыг, гүүрэн гарцын хамт “ УР” ХХК-д 1,590,000,000 / нэг тэрбум таван зуун ерэн сая / төгрөгөөр худалдахаар тохиролцож, энэхүү гэрээг байгуулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заажээ. Дээрх маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн үр дагавартай буюу нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, гадагш чиглэсэн байх шинжийг агуулж байна.
Дээрх захиргааны гэрээний агуулгад тухайн объектыг хувьчилж авсан этгээдийн нэр, хувьчилсан эд хөрөнгийн нэр төрөл, үнэ, түүнийг төлөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага, хувьчилсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэх хугацаа, журам, талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлон заасан байх тул энэхүү гэрээг өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд “НӨАУГ болон “УР” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэж, улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, НӨАУГ болон “УР” ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, энэхүү шаардлагын үндэслэлээ “...НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор уг талбай бүхий байрыг хувьчлах үнийг 1,590,000,000 / нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тогтоосон атлаа ... гэрээгээр уг барилгыг 308,2 сая төгрөгөөр худалдаж, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн төдийгүй өөрийн гаргасан тогтоолоо зөрчсөн” гэж маргажээ.
Захиргааны гэрээний хувьд “хууль ёсны байх зарчим” нь хуульд нийцэх агуулгаар хэрэгжих учиртай. Тодруулбал захиргааны гэрээний агуулга нь хуулийг зөрчөөгүй байх байх ёстой.
Энэхүү маргааны тохиолдолд маргаан бүхий объект болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БС үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан арга, хэлбэр, журмаар явуулаагүй, маргаан бүхий объектыг хувьчилсан НИТХТ 2020 оны 60 дугаар тогтоол, НӨХК 2020 оны 19 дүгээр тогтоол нь илт хууль бус , хууль бус болох нь нэгэнт тогтоогдож байх тул тэдгээрийн үндсэн дээр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус юм.
Иймд маргаан бүхий дээрх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “захиргааны гэрээ нь хуулийг ... зөрчсөн” алдааг агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох төрөл заагдаагүй хэдий ч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасны дараа тухайн
акт нь ямар нэг байдлаар хэрэгжсэн , нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тохиолдолд маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоохоор заасан, нэхэмжлэгч нар нь уг гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа гаргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон, хэрэгт авагдсан нотлох баримтаар уг гэрээ нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч нарт уг гэрээг хууль бус болохыг тогтоолгох хүсэл, сонирхол байх тул уг гэрээг хууль бус байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дөрөв: Гуравдагч этгээд “УР” ХХК-ийн “НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92-1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заажээ.
Гуравдагч этгээд “У” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47, 049, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар албан бичгээр НИТХ-ын дарга Р.Дагва болон НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт хандан НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2,3 дахь хэсэгт орсон “Н” ХХК, “Б” ХХК -ийг хүчингүй болгуулах”, “2019 онд хувьчлах объектын жагсаалтад орсон “НТ”-ийн ”Ж” блокийг уг жагсаалтаас хасаж, өмчлөх эрхээ сэргээлгэх” агуулга бүхий хүсэлт гаргаж байсан, дээрх хүсэлтийг хянаад НИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/214, НЗД тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 07/946 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлж байсан, түүнчлэн НӨАУГ-аас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “УР” ХХК-тай хийсэн хурлаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийбат нь НИТХ-ын 2018 оны 20/21 дүгээр тогтоолыг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Уг маргаан бүхий объектын эзэмшил, хувьчлалын асуудлаар түүнийг түрээсэлж байсан болон одоо эзэмшиж байгаа этгээдүүд 2008 оноос эхлэн маргаж, шүүхээр удаа дараа шийдвэрлэгдсэн боловч уг объектын эзэмшил, хувьчлалын асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “... нэхэмжлэгч нар нь ... Хурлын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй., ... Хувьчлах ёстой гэж маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3,-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НИТХТ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, түүнд үндэслэн гарсан НӨХК 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоол, НӨХК 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоол, НӨАУГ-аас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “УР” ХХК-ийн “НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “ Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн
114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудсанд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 102-104 дүгээр хуудсанд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд
[5] 3 дугаар хавтаст хэргийн 235 дугаар хуудсанд
[6] 3 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудсанд