Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Б.Б, Д.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Х.Гантулга, Б.Хулангоо,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Д.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 201726010722 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. , 1985 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 24 дүгээр гудамжны 586 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 138 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

2., 1979 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6 дугаар гудамжны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

 

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 31 дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гэрэлт-Ирээдүйтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт,

Д.Мтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Ганзоригийг “Ч.Энхтуултай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт,

 

Д.М нь Б.Бтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр Д.Ганзоригийг “Ч.Энхтуултай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинорхайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх хэсэгт, Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй, Д.Ганзориг нарыг онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг буюу хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй, Д.Ганзориг нарыг, 2.7 дахь заалтад зааснаар хохирогч Д.Ганзоригийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2.11 дэх заалтад зааснаар хохирогч Д.Ганзоригийг бүлэглэж алсан гэж, шүүгдэгч Д.Мыг хохирогч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.7 дахь заалтад зааснаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж алсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.Бт холбогдох хохирогч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.7 дахь заалтад заасан  “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэх хэргийг, шүүгдэгч Д.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн гэж, шүүгдэгч Д.Мыг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.Мыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар бүх насаар нь хорих ял, шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг, шүүгдэгч Д.Мт оногдуулсан 14 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон бүгд 563 хоногийг, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон бүгд 384 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Тэгшжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3.550.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Маас 3.550.000 төгрөгийг тус тус  гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмонд 7.100.000 төгрөгийг олгож, амь хохирогч Д.Ганзоригийн төрсөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, гэрчүүдийг илт хөтлөн байцаасан, мэдүүлгүүдийг өөрчилсөн, шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтэд нийцүүлэх гэж илт оролдлого хийсэн нь анзаарагдаж байхад маш олон зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн хуулийн хамгийн хүнд ялаар шийтгэсэнд гомдолтой байгаа тул хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулж өгөхийг хүсэж байна.

1. Амь хохирогч Г.Гэрэлт-Ирээдүйн хэргийн хувьд Б.Батчулуун анхны мэдүүлэгтээ: “23 цагийн үед Батбаяр, Гэрэлт-Ирээдүйг зодоод байсан. Энхтуул очиж салгаад талийгаачийг авч гадагшаа гарсан. Талийгаачийг нас барахаас 3 хоногийн өмнө, мөн нас бардаг шөнө нь зодохыг харсан” гэсэн мөртлөө “Гэрлээг зодохдоо хүний нүдэн дээр зоддоггүй, дандаа нүхэнд, хүнээс далд зоддог. Гэрлээ “ёо” гэж орилохоор нь Гэрлээг зодсон гэдгийг ойлгосон” гэх зэргээр зодохыг харсан ч юм шиг, эсхүл огт хараагүй ч юм шиг, зодсон байх гэж бодсон ч юм шиг мэдүүлгүүд өгсөн байдаг. Хэрэг учрал болсноос хойш бараг 6 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “Гэрэлт-Ирээдүй нөхөр Батбаяртаа зодуулдаг байсан. Зодуулсан, зодолдсон гэж хэлдэг байсан. Харин зодуулсан талаар дараа нь Гэрэлт-Ирээдүйгээс сонсдог байсан” гэж мэдүүлсэн байдаг. 3 хоногийн өмнө зодуулсан байсныг батлах гэж маш ихээр оролдсон. “Талийгаач нь Батбаяртай алалцаж, зодолдож байгаад ирлээ. Бие муу байна, эм ууж байсан” гэх зэргээр анхны мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн.

Гэрч Ч.Энхтуул нь анхны мэдүүлгээ Батчулууны адил өгч байснаа мөн л 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр Б.Батчулууны мэдүүлэгтэй яг адилхан үг үсгийн зөрүүгүй шахам мэдүүлэг өгсөн. Гэрэлт-Ирээдүй нас барахаасаа 3 хоногийн өмнө Батбаярт зодуулсан гэж харагдуулахаар оролдож мэдүүлсэн. Энэ хоёр гэрч нь яагаад яг адилхан мэдүүлгээсээ буцаж, хамт сууж байгаад өгсөн мэт адилхан мэдүүлэг өгөх болов гэдэгт мэргэжлийн ур чадвар шаардагдаад байхааргүй харагдана.

Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нараас авсан тайлбарт, талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь 48-72 цагийн буюу нас барахаас 3 хоногийн өмнө үүссэн гэмтэл болохыг мэргэжлийн байгууллага, эмч нар тодорхойлсон байдаг. Яг үнэндээ талийгаач Г.Гэрэлт-Ирээдүйг нас барахад нь хамт байсан хүмүүс нь гэрч гэх Б.Батчулуун баталдаг. Тэр хоёр намайг дээш гаргасны дараа 5-6 минутын дараа араас нь гарахад талийгаач аль хэдийн нас барж, цогцос нь хөрчихсөн байсан, өөрсдөө ч гэрчилдэг. Гэтэл тэднийг сэжигтнээр биш гэрчээр байцаасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энхтуул, Батчулуун нарт нөлөөлж, мөнгө өгч мэдүүлэг авсан талаар баримт байдаг. ...Намайг баахан архины хамааралтай хүмүүсээр гэрчлүүлэн яллаж байгаа байдлыг анхааран үзэхийг хүсэж байна.

2. Амь хохирогч Д.Ганзоригийн талаар: Өмнөх хэрэгт миний эсрэг мэдүүлэг өгсөн Энхтуул, Батчулуун нар мөн л голлох үүрэг гүйцэтгэсэн. Энхтуул нь мэдүүлэхдээ: “Батбаяр эхлээд талийгаач Ганзоригийг гараараа шанаа руу нь цохисон”, ...харин Батчулуун нь: “Мандахбаяр толгой руу нь боржураар цохисон” гэж мэдүүлцгээдэг. Гэрч Ж.Болормаа нь эд нараас огт өөрөөр мэдүүлсэн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 22-нд гэрч Б.Батчулуун мэдүүлгээ өөрчлөн Ч.Энхтуулын мэдүүлгийг дуурайж өгсөн. Эх сурвалжаа зааж чадаагүй, зөрүүтэй, худал мэдүүлгээр гүтгэсэн.

Ганзоригийн хэрэгт гэрч Б.Адъяасүрэн нь: “Батбаяр Ганзоригийн эрүүн тус газар нь мөргөсөн мөргөлт зэргээс үхэлд хүргэх гэмтлийг авч болно” гэж мэдүүлсэн. Үүнээс харахад хавтас хэргийн материалыг уншуулж мэдүүлгийг уялдуулж байцаасан нь харагддаг. Хэдхэн сарын өмнө хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан анхан шатны шүүх энэ шийдвэрээсээ буцаж бүх насаар нь хорих ял шийтгэж байгааг прокурорын нөлөөнд автсан, хараат бус байдлаа алдсан гэж үзэж байна. Гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нарыг энэ хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгахыг хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийн бодит байдлыг алдагдуулан худал мэдүүлэг өгч байсан. Гэсэн ч хуулийн заалтыг ойлгон, хэргийн үнэн зөвөөр мэдүүлвэл оногдох ял хөнгөрнө гэж ойлгож, шүүхийн өмнө хэргийг үнэн зөвийг бичгээр мэдүүлсэн. Үнэн хэрэгтээ Б.Б, талийгаач Д.Ганзориг нарыг маргалдахад нь би хажуунаас нь ороод талийгаачид гар хүрч алгадсан. Мөн уначихсан байхад нь тэднээс салгаад толгой руу нь 2 удаа цохисон. Би Б.Бтай үгсэн тохирсон, ямар нэгэн үйлдлээрээ нэгдсэн зүйл байхгүй. Хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан ялын хугацаа болон хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж тайлбар гаргаж байна. Давж заалдах шүүхийн шатнаас шүүгдэгч Б.Бын эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Прокуророос шүүгдэгч Б.Б нь хохирогч Гэрэлт-Ирээдүйг 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож алсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б нь хохирогчийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зодсон, мөн 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө дахин зодсон гэсэн байдлаар гэм буруутайд тооцож, ял халдаасан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үхэлд хүргэсэн гэмтэл нь үйл явдал болсон цаг хугацаанд тохируулж дүгнэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 дугаартай дүгнэлтэд хохирогч Гэрэлт-Ирээдүйд учирсан гэмтлүүд нь нас барахаас 48 цаг болон түүнээс дээш хугацааны өмнө үүссэн байна гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтэд нийцүүлэн анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээ болон хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчиж шийдвэрлэсэн байх үндэслэлтэй байна. Шүүхээс Б.Быг гэм буруутайд тооцохдоо хохирогч Гэрэлт-Ирээдүй нь Батчулуун, Энхтуул хоёрт хандаж “бид хоёр алалцаж байгаад ирлээ” гэж хэлсэн нь хуульд заасан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, зөвхөн дамжсан мэдүүлгийг үндэслэж дүгнэлт хийсэн. Энэ хэргийн гол гэрч болох Батчулуун, Энхтуул гэсэн хоёр гэрчээс мэдүүлэг авахдаа хууль бус аргаар буюу мөрдөн байцаагч “гэрчийн мэдүүлгээ үнэн зөв өгөөрэй” гэж бид хоёрт 3000 төгрөг өгч, хоолонд оруулсан” гэсэн мэдүүлэг байгаа. Эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж, ятгасан байдал харагддаг. Шүүгдэгч Б.Б, Д.М нар бүлэглэн хохирогч Ганзоригийг алсан гэх гэмт хэрэгт эхний хэргийн гэрчүүд дахин гэрчилсэн байдаг. Гэрч Болормаа, Адъяасүрэн нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, Батчулуун, Энхтуул нарын өгсөн мэдүүлэг мөн хоорондоо зөрүүтэй ба шийтгэх тогтоолд товчхон бичсэн. Энэ хэрэгт гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг ямар нэгэн байдлаар мэдүүлгийн зөрүүг арилгах, Ганзоригийг алсан гэх байдлаар Б.Б, Д.М нарын ямар үйлдэл хийснийг тогтоолгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд маш чухал. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Хулангоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Б.Бын гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгтэй танилцахад хэд хэдэн эргэлзээтэй байдал ажиглагдсан. Хохирогч Гэрэлт-Ирээдүй нь 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр 48-72 цагийн өмнө үхэлд хүргэх гэмтлийг авсан гэж дүгнэсэн. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд нийцүүлж, 4 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж нөхцөл байдлыг өөрчилж, дүгнэлт хийж, дахин үргэлжилж 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө дахин зодсон гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдийг үзэхэд “4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн үед Гэрэлт-Ирээдүйг Б.Б нь зодож байсан чимээ сонсогдсон. Бид нар хараагүй бөгөөд битүүхэн “ёо” гэсэн чимээ гарсан” гэж мэдүүлдэг. 4 дүгээр сарын 11-ний өдөр чухам юу болсон, хэзээ, хаана зодсон гэдгийг нэг ч гэрч мэдүүлээгүй. Гэрэлт-Ирээдүйн “бид хоёр алалцаж байгаад ирлээ” гэсэн ганцхан мэдүүлгийг үндэслэж, шүүх 4 дүгээр сарын 11-ний өдөр зодож үхэлд хүргэх гэмтлийг учруулсан гэж үзэж байгаа. Ганзоригийн амь насыг хохироосон үйлдэлд шинжээч эмч нараас мэдүүлэг авахдаа хөтөлсөн байдалтай асуусан байсан. Шинжээч эмчээс “Эрүү, уруул хавьцаа толгойгоор мөргөхөд энэ гэмтэл учрах уу” гэж асуухад “учирна” гэж хариулсан. Дараа нь Д.Мын үйлдлийг мөн “толгой руу нь юмаар цохиход энэ гэмтэл учрах уу” гэж асуухад “учирна” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Д.М, Б.Б нар зэрэгцэж зодсон тул үйлдлийг нь ялгаж салгах боломжгүй байна гэж үзэж ялласан. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд, хохирогч Ганзоригт учирсан тархины битүү гэмтэл, их тархины баруун талын бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорх цус харвалт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр эсхүл шүүгдэгч нарын мэдүүлэгтэй нийцүүлж уншихаар Батбаяр хохирогчийн эрүү хавьцаа мөргөсөн, хохирогч хойшоо савж унахад нь Д.М очиж чулуугаар цохисон гэсэн зураглал харагдаж байна. Хохирогчийн ам хавьцаа мөргөхөд чамархайн хатуу хальсан доорх цусан хураа үүсэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Ямар учраас эрүү, ам хавьцаа мөргөхөд баруун талын чамархайнд цус хурах вэ, тархи яагаад ингэж гэмтэх вэ гэдэг талаар шинжээч эмч тайлбарлаж хэлээгүй нь эргэлзээ бүхий байдал үүсгэж байна. Хэрвээ шүүх хэргийг хангалттай шалгасан, хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруутай эсэх тал дээр эргэлзээ гарч байгаа бол ашигтайгаар шийдвэрлэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ хэргийн үйл баримтын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал харагддаг. Шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт, анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, прокуророос ирүүлсэн зүйл, заалтаар анхан шатны шүүх шийдэж болох эсэх нөхцөл байдлаас шалтгаалж хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал буюу надтай холбоотой мөнгө өгсөн асуудал байгаа гэж гэрчүүд ярьснаас болж шийдэж болохгүй хэрэг байна гээд буцаасан. Тухайн цаг хугацаанд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийн баримтад шинээр илэрсэн нөхцөл байдал бий болоогүй тохиолдолд зүйлчлэлийн хэмжээнд ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байр суурьтай байсан. Шүүх хуралдаанд гэрчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа 10 дугаар сарын 9-ний өдөр үйлдсэн үйл баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь харилцан адилгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж хэргийг буцаасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үнэлэлт өгч шийдэж болно, хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, анхан шатны шүүх хэргийг шийд гэсэн. Анхан шатны шүүх нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтыг дахин хэлэлцүүлж, Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 48, 72 цагийн өмнө үхэлд хүргэх гэмтэл үүссэн байж магадгүй гэсэн үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр”, мөн хуулийн 2.7-д “биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж” гэж тус тус зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хүний амь насыг хохироосон асуудлыг нарийн шалгах ёстой. Эдгээр ажиллагаанууд мөрдөн шалгах ажиллагааны шатанд дутуу хийгдсэн. Шинжээч эмч нарыг анхан шатны шүүх хуралдаанд бүгдийг нь дуудан оролцуулж “хүн мөргөснөөс болж хүн үхэлд хүргэх гэмтэл авах уу, баруун чамархайд учирсан үхэлд хүргэсэн гэмтэл нь ямар нэгэн байдлаар эрүүтэй холбоотой юу” гэхэд “боломжгүй” гэсэн. Б.Б, талийгаач хоёр 48-72 цагийн хугацаанд юу хийж байсан талаар үйл баримтууд байгаа. Онц харгис хэрцгий аргаар гэсэн нөхцөл байдлуудыг 2, 3 хоногийн дараах үйл баримттай холбож нас барсан гэж үзэн зүйл, заалтаа нэмсэн үү гэж гайхдаг. Ганзоригтой холбоотой асуудалд эргэлзээ бүхий нөхцөл байдал байдаг. Д.Мын хувьд хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлдэг. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаар онц ач холбогдолтой зүйл хийгдэхгүй байх. Яагаад гэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр бусад оролцогч нараас хоёр гэрчийг дуудахад хоёулаа согтуу орж ирсэн. Хавтас хэргийн 14 дүгээр талд “намайг согтуу байхад мэдүүлэг авсан” гэдэг. Ийм гэрчүүдтэй байгаа болохоор энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаавал цаг хугацаа алдах байх. Шүүхээс хэргийг зөв зүйтэй шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Д.М гэм буруугийн асуудалд маргадаггүй, цохисон, өшиглөсөн гэдгээ зөвшөөрч мэдүүлдэг” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс гэрч нарын мэдүүлэг эргэлзээ бүхий байхад энэ хэргийг шийдвэрлэсэн гэсэн тайлбар гаргаж байна. Эхний хэрэгт Энхтуул, Батчулуун, Төмөр гэсэн гэрч нар байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан гэх траншей дотор Гэрэлт-Ирээдүй, Батбаяр хоёр хоорондоо зодолдсон, тухайн үед харанхуй байсан гэдэг. Дараа нь Энхтуулаас цус гарчихсан байсан бөгөөд унтаад сэрээгүй, нас барсан талаар мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгийг хөндлөнгийн гэрч Дэнсмаа давхар нотолсон. Дэнсмаагийн мэдүүлэгт “намайг тухайн орой бие засах гээд гараад ирэхэд нэг эрэгтэй хүн алаад өгье, алалцаад өгье, алалцсан ч яадаг юм бэ” гэж орилоход хажууд нь нэг эмэгтэй “болиоч ээ, хүн аллаа ш дээ” гэж орилж байсан” гэдэг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий гарсан, үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь 48 цагийн өмнө үүссэн. Энэ гэмтлийг 4 дүгээр сарын 11-ний өдөр учирсан гэж шүүхээс дүгнэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна гэж хэллээ. Шүүхээс 4 дүгээр сарын 11-ний өдөр гэж дүгнээгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл гэдэг. Энэ гэмтэл нь Энхтуул, Батчулуун, Төмөр нарын мэдүүлгээр “хохирогч Гэрэлт-Ирээдүй ирэхдээ 3 хоногийн өмнө Батбаярт зодуулсан, алалцаж байгаад ирсэн” талаар хэлсэн ба тэрээр нүхнээс бүтэн 2 хоног гаралгүй, өвчин намдаах эм ууж, Б.Бт дахин зодуулж, нас барсан асуудал нь тогтоогддог. Шинжээч эмчийг асуухад бага тархины няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энэ гэмтлээр дан үхэлд хүргэхгүй боловч өмнө нь тархины гэмтэл авсан хүн энэ гэмтлийг авсан тохиолдолд шууд үхэлд хүргэнэ гэж шинжээч эмч мэдүүлэгтээ болон дүгнэлтдээ өгсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Тэнгис өмгөөлөгч “над руу Батчулуун, Энхтуул гэдэг хүн ярьсан” гэж хэлдэг. Гэрч Энхтуулаас асуухад “би мэдэхгүй байна. Бид хоёр тэгж ярьсан асуудал байхгүй” гэдэг. Ганзоригийг Б.Б, Д.М нар нь бүлэглэн зодож байхад Болормаа, Энхтуул, Батчулуун, Адъяасүрэн гэх 4 гэрч байсан. Эдгээр гэрчүүд өөрсдийнхөө харсан өнцгөөс “Б.Б, Д.М хоёр нийлж, эхлээд Б.Б нь мөргөж араас нь Д.М нь хацар, нүүр лүү нь цохисон” гэж тодорхой мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд эдгээр хүмүүст “хэрвээ худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хууль сануулж мэдүүлэг авсан. Иймд эдгээр хүмүүсээс ямар нэгэн эргэлзээ бүхий зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр “Ганзоригт учирсан тархины битүү гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн хэргийн нөхцөл байдлаас харахад талийгаач нь энэ гэмтлийг аваад үйл хөдөлгөөн хийхгүй байж байгаад нас барсан болох нь тогтоогдсон” гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмчээс асуулт асуухдаа хөтөлсөн байдлаар асуусан гэж ярьж байна. Шинжээч эмчээс мэдүүлэг авахдаа миний бие болон мөрдөгч, өмгөөлөгч Б.Тэнгис нарын хамт шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгээр мохоо зүйлийн улмаас энэ гэмтэл үүсэх боломжтой, мохоо зүйл гэдэг нь духаар мөргөх, гараар цохих үед үүсэх боломжтой бөгөөд аль алинаар нь үүссэн талаарх зүйл яригдсан. Шинжээч эмч “гараар цохих, духаар мөргөх үед энэ гэмтэл үүсэх боломжтой, цаг хугацааны хувьд үргэлжлээд ар араас нь цохисон болохоор энэ гэмтлийг ялгах боломжгүй. Энэ гэмтэл нь хэд хэдэн удаагийн буюу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэмтэл” гэж мэдүүлдэг. Г.Гэрэлт-Ирээдүйгийн эмээ Нарангэрэл нь “2017 оны 3 дугаар сард амь хохирогч Гэрэлт-Ирээдүй манайд ирэхдээ толгой нь хагарчихсан, заазуурдуулсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад “Бадаарай намайг ингэж зодсон. Ээж нь цагдаад битгий хэлээч гэсэн” гэх асуудал ярьдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 31 дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гэрэлт-Ирээдүйг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Батчулууны: “... 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төмөрөө ах, Энхтуул, Батбаяр Гэрэлт-Ирээдүй бид бүгдээрээ өдөржингөө архи уусан. ... 23 цагийн үед Энхтуул бид хоёр гарсан. Нүхэнд Төмөрөө ах тасарсан унтаж байгаад ... 23 цагийн үед нүхэнд Батбаяр, Гэрэлт-Ирээдүйг зодоод байсан. Энхтуул босч очоод “та нар больцгоогооч, нэг нэгнээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нүх рүү орж Гэрэлт-Ирээдүйг салгаад гарч ирсэн. Тэгээд Гэрэлт-Ирээдүй, Энхтуул бид гурав гадаа матрас дээр унтсан. Шөнө даараад байсан болохоор Энхтуул бид хоёр нүх рүүгээ орсон. Нүхэнд ороод Батбаярыг “гарч Гэрлээтэй хамт унт” гэж хэлээд Батбаярыг гаргасан. Удалгүй Батбаяр Энхтуул эгчийг дуудаад “Гэрлээ эвгүй байгаад байна” гэж хэлсэн. Энхтуул гараад удалгүй намайг дуудаад “Гэрлээ сонин болчихсон байна, хоёулаа явж түргэн дуудъя” гээд бид хоёр ...цагдаад дуудлага өгсөн. Ахынхаа араас орчихмооргүй байна. Уржигдар ирсэн хүнийг зодсон гээд хэлчих” гэж ярьж байсан. ...Нүхэн дотор зодоод байсан. Гэрэлт-Ирээдүй их муухай “ёо” гэж орилоод байсан. ...Талийгаачийг нас барахаас 3 хоногийн өмнө, мөн нас бардаг шөнө нь тус тус зодохыг харсан. Батбаяр угаасаа Гэрлээг зодохдоо хүний нүдэн дээр зоддоггүй, дандаа нүхэнд, хүнээс далд зоддог. ...” /1хх-33-34, 2хх-74-77/,

гэрч Ч.Энхтуулын: “... 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гэрэлт-Ирээдүй, Төмөрөө, Батчулуун, Батбаяр нарын хамт нүхэндээ өдөржингөө архи уусан. Тэгээд би ороод Гэрэлт-Ирээдүйг Батбаяраас салгаж аваад гарч ирэхэд Гэрэлт-Ирээдүйн амнаас нь цус гарч байсан. ...Батбаяр гараад 5-6 минутын дараа намайг дуудаад “Гэрлээ нэг л биш байна” гэж хэлсэн. ... Би “Гэрлээ сэрээрэй” гэтэл босч ирэхгүй байсан. Тасарчихсан юм болов уу гэж бодсон боловч бие нь хүйтэн байсан. Тэгээд талийгаачийн цогцсыг авч явсны дараа үүрээр Батбаяр ирээд “би ах шигээ шоронд ормооргүй байна, Гэрэлт-Ирээдүйг уржигдар шөнө ирсэн залууд зодуулсан гээд хэлчих” гэж ярьж байсан. Нүхэн дотор л зодоод байсан, харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан нүхнээс гаргахад амнаас нь цус гарч байсан”, “...Гэрэлт-Ирээдүй нөхөр Батбаяртаа л зодуулсан, өөр хэн нэгэнд зодуулаагүй гэж бодож байна. ...Сүүлийн 3 хоног хамт хонохоор ирдэг өдрөө “өчигдөржингөө бид хоёр зодолдоод, алалцаж байгаад ирлээ” гээд Гэрэлт-Ирээдүй Батбаярт зодуулсан талаараа ярьсан. Бие нь өвдөөд, “гэдэс өвдөөд савны гадуурх жирэмслэлт” гэж хэлээд дулааны шугамнаас гарахгүй, халуун турба дээр хэвтээд босохгүй, ...тэндээсээ гаралгүй хоёр хоноод гурав дахь хоног дээрээ нүхний гадна матрас дээр нас барсан. /1хх-35-36, 2хх-71-73/,

гэрч С.Төмөрөөгийн: “Гэрэлт-Ирээдүй 2, 3 хоногийн өмнө “Траншейнд би зүүн урд буланд унтахаар ор засаад байж байтал траншейны баруун хойд буланд хоорондоо хэрэлдээд Батбаяр Гэрэлт-Ирээдүйг зодоод байх шиг байсан. ...траншейн дотор гэрэл байхгүй, тас харанхуй болохоор хэрхэн яаж цохиж зодож байгааг нь харах боломжгүй байсан. Ямар ч байсан “тип тап” гэх чимээ, цохиж зодож байгаа мэт чимээ сонсогдож байсан. Тэгтэл Батчулуун, Энхтуул хоёр Гэрэлт-Ирээдүйг “гараад ир” гээд траншейны гадаа Батчулуун, Энхтуул, Гэрэлт-Ирээдүй гурав унтсан. Траншейн дотор Батбаяр бид хоёр унтсан. Тэгээд унтаж байтал Энхтуул намайг татаж сэрээгээд “Гэрэлт-Ирээдүй нэг сонин болчихсон байна, би цагдаа дуудлаа” гээд гараад явчихсан. Тэгтэл Батбаяр шууд траншейнаас гарахдаа “цагдаа ирээд юм асуувал олон долоон юм яриад байв, ална шүү” гэж хэлчихээд гараад зугтаасан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа ирсэн. ... Ер нь л хоорондоо зодолдсон, зодсон гээд л Батчулуун, Энхтуул хоёрт л Гэрэлт-Ирээдүй ярьдаг юм шиг байсан. Батбаяр ааш муутай, ширүүн зан чанартай хүн. Хамт байхад хэцүү дээрэлхүү, буруу үйлдэл хийхээр зодчих гээд байдаг. ... Хамт байхад өөрийнхөө эрхшээлд байлгадаг” /1хх-40, 3хх-49-51/,

шинжээч эмч О.Болороогийн: “...Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээгээр түүний биед “тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт” зэрэг гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь тогтоогдсон. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нас барахаасаа 48-72 цагийн хооронд үүссэн байх боломжтой гэмтлүүд, бүгдээрээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан баруун 8 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн 5 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацарт нь үүссэн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Бусад гэмтлүүд болох мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай. Харин цохих, цохигдох үед үүсэх магадлал нь их юм. Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээгээр талийгаач нь жирэмсэн байгаагүй”, “...Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин бол тогтоогдоогүй. Таталт, уналтын шинж тэмдэг задлан шинжилгээгээр илрээгүй. ... Эхний өгсөн мэдүүлэгт гэмтлийг тус бүрээр нь ангилж хэлсэн юм. Хатуу хальсан доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацааг бол анагаах ухаанд саруул үе гэж нэрлэдэг. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд учирсан, олон тооны шархад хамаарна”, “...Нас барсан цагийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 07 цаг 10 минутад хийсэн үзлэгээс өмнө 4-6 цагийн өмнө нас барсан байна гэж ойлгоно. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01-03 цагийн хооронд нас барсан байна гэж үзэж байна. ... цусан бүлэн үүсээд 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж гарсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 03 цагаас өмнө авсан гэмтэл байна. 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө авсан гэмтэл биш юм. ...ил харагдах гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө үүсээгүй гэмтлүүд байна” /1хх-67-68, 2хх-24-26, 81-82/,

гэрч А.Дэнсмаагийн: “...23 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би юу ярьж байгааг нь хичээгээд сонстол “алаад өгье, алалцсан ч яадаг юм” гээд нэг залуу эрэгтэй хүн хашгираад байсан. Хажуунаас нь нэг хүүхэн “болиоч ээ, чи наадахыгаа алчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч бие засангаа хашааныхаа завсраар харахад траншейны гадна 3-4 хүн зогсоод хажууд нь 2-3 хүн сууж байсан.” /2хх-9-10/,

шүүгдэгч Б.Бын сэжигтнээр өгсөн: “ ...нүхнээс гараад Гэрэлт-Ирээдүйн хажууд хэвтэх гээд “цаашаа” гэтэл сэрэхгүй, хөдлөхгүй байсан. Гараа нүүрэн дээр нь барьтал хүйтэн байсан. ...Энхтуул эгчийг дуудаад Энхтуул эгч гарч ирээд гараа нүүрэн дээр нь тавьж үзээд “өнгөрчихсөн байна” гэж хэлээд “цагдаа дуудъя” гэсэн. Тэд нар цагдаа дуудаад би тамхины иш түүж татах гээд түүж байгаад нүхэндээ иртэл талийгаачийг аваад явсан байсан. Би Гэрэлт-Ирээдүйг нэг удаа алгадсан гэж хэлсэн. Яах гэж алгадсанаа санахгүй байна.” /1хх-83-85/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн 801 дугаартай: “1. Талийгаачийн цогцост тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илрээгүй байна. 6. Цогцост анх үзлэгт хийсэн шинжээч эмчийн үзлэгт 2017.4.14-ний 07 цаг 10 минутад нас бараад 4-6 цаг болсон байна. 7. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нас барахаас 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн байна” гэх /1хх-43/ дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. Б.Б нь Д.Мтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Ганзоригийг “Ч.Энхтуултай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг,

Мандахбаяр нь Б.Бтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр Д.Ганзоригийг “Ч.Энхтуултай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмонгийн: “...Ганзориг 2013 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл “Эрдэнэс таван толгой”-д хамгаалагчаар, Налайхад “Жилийн мандал” гэж зам ангид 1 жил гаруй хугацаанд тус тус ажиллаж байгаад ажилгүй болсон. 2015 оноос хойш ойр зуурын ажил хийж гэрээ хараад гэртээ байдаг болсон. 2014 оны намраас нэг хэсэг болж бүтэхгүй тэнэмэл амьдралтай хүмүүстэй нийлээд байх шиг байсан. Тэрнээс хойш архи дарс уухгүй барилга дээр ажиллаж байгаад, саяхнаас 2017 оны 6 дугаар сараас хойш буцаад тэнэмэл амьдралтай хүмүүстэй нийлсэн байсан. ...Дундговь аймагт манай аав, ээж хоёр маань талийгаачийг оршуулсан. Оршуулгын зардлын баримтыг нарийн гаргаж өгнө. Баримттай хохирлыг нэхэмжилнэ” /2хх-222-223/,

гэрч И.Алтанцэцэгийн: “... Хаан банкны АТМ орчихоод буцаад ажил дээрээ ирэхэд, манай хашааны гадаа манайд хааяа лааз, сав тушаадаг Мандах, /Мандахбаяр/, Бадаараа /Батбаяр/ хоёр Ганаа /амь хохирогч Д.Ганзориг/ гэж залууг нийлээд зодож байсан. Мандахын эхнэр Отгонтуяа, Отгонтуяагийн дүү Сүүгий /Адъяасүрэн/, мөн Туул /Ч.Энхтуул/, Болороо нар хараад зогсож байсан. Тэгэхээр нь би “та нар болиоч ээ” гэж хэлээд очиж салгасан. ...Тэгээд би гэртээ ороод ажлаа хийж байгаад нилээн удаж байгаад хашаанаасаа гараад харсан чинь Ганаа манай хашааны эсрэг талын урдаас харсан хашааны наана газар хэвтэж байсан. Ингээд намайг ажлаа хийгээд байж байтал ойролцоогоор цагийн дараа танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд “тэнд хэвтэж байгаа хүн үхчихсэн байна, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. ... Ганааг Бадаараа, Мандах нар нийлж байгаад гараараа толгой, тархи руу нь хэд хэдэн удаа нийлээд цохиж зодож байсан. ... Ганаа нилээн согтуу байсан. Харин Мандах, Бадаараа хоёр эрүүл шахуу байсан” /2хх-125-126/,

гэрч Ц.Болормаагийн: “...Ганзориг газар суучихсан байх үед Мандахбаяр толгой руу нь гараараа цохиж байхыг хараад Отгонтуяаг “очиж нөхрийгөө аваач, хүн аллаа” гэтэл Отгонтуяа салгасан. Тэгтэл Туул /Ч.Энхтуул/ Ганзориг дээр очоод цусыг нь арчаад байсан. Ганзоригийн нүүр нь цус болсон харагдаж байсан. ...Туул араас ирээд тамхи татаж зогсож байгаад очиж “Ганзоригийг сэрээнээ” гэж хэлээд явсан. Нилээд удаж байснаа эргэж ирснээ “хурхираад унтаж байна, зах яваад эргээд ирэхэд сэрэх байх” гэж хэлээд ...бид нар Хархорин зах орж аяга таваг зарсан. Мандахбаяр Ганзоригийг газар бөгсөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа 1 удаа цохиж харагдахаар нь би Отгонтуяаг “салга” гэж хэлээд салгуулсан.” /2хх-131-132/,

гэрч Б.Сүглэгмаагийн: “... Намайг шил лаазаа янзалж байхад Ганзориг, Бадаарай хочтой Батбаяр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би нарийн хараагүй. Нэг харахад Ганаагийн ам хамраас нь цус гарчихсан шороон зам дээр хэвтэж байхаар нь очоод босгох гэсэн болохгүй байхаар нь орхиод явсан. ...Батбаяр газар унагаад нүүр ам руу нь цохиод байх шиг байсан. ...” /2хх-133-134/,

гэрч Ц.Энхтуулын: “  ... Эхлээд Батбаяр талийгаачийн нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Батбаяр, Мандахбаяр хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр хоёр зодоод амнаас нь цус гарсан гэж бодож байна”,  “...би согтуу байсан. Ямар нэгэн зодоон болсныг мэдэхгүй. Надад ямар нэгэн юм сонсогдоогүй” /2хх-135-137, 151/,

гэрч Ц.Доржийн: “...хашааны зүүн талд гарч хогны хажууд очоод ил шээхэд уг хашаанаас зүүн талд нилээд зайтай дээш явдаг шороон замаас зүүн талд хажуу талаараа харан хэвтсэн хүн харагдсан. Би аль талаараа харж хэвтэж байсныг анзаараагүй, ямар ч байсан дээгүүрээ ногоон эрээн /десант/ хувцастай хүн байсан. Би эрэгтэй хүн байна гэж бодсон” /2хх-142/,

гэрч Б.Батчулууны: “...Ганаа нь Туултай явалддаг. ... Бадаараа тэр гацаа хочтой Ганааг “чи манай ахын эхнэртэй явалдлаа” гээд ахыгаа гарч ирэхээр “чамайг алуулна” гээд заамдаж боож баруун тийш түүхий эдийн цэг рүү харж унагаасан. Тэгтэл Ганаа босч ирээд суусан чинь Мандахбаяр гүйж ирээд гартаа боржур шиг юм барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон. Тэгтэл зүүн талаараа газар унаад эвхэрч хэвтсэн. Тэгэхэд духны хэсгээс нь цус гарч байсан. Ганааг уначихсан байхад нь Мандахбаяр хажуу талаас өгзөг, хөл рүү нь 3-4 удаа өшиглөөд байсан. Харин Батбаяр бас бөгс рүү нь 5-6 удаа өшиглөсөн санагдаж байна. ... талийгаач унахдаа газар шороо чулуутай гадаргуун дээр толгойныхоо зүүн хэсгээр унаж толгойноос нь цус гарсан, бас амнаас нь цус гарч байсан.  ...Мандахбаяр талийгаач Ганзоригийг Батбаяр мөргөж унагаасны дараа хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг зүйлээр талийгаач Ганзоригийн толгой хэсэг рүү хоёр ч удаа цохиж, гуяны ар хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхад түүнийг эхнэр Отгонтуяа салгасан. ... Батбаяр Ганзоригтой ямар нэгэн үг хэлж ярилцалгүй шууд л Батбаяр Ганзоригийг мөргөж унагаасан.” /2хх-154, 224/,

гэрч Ж.Отгонбаатарын: “...гэрээс гараад найзтайгаа доош төв засмал зам руу алхаад явж байхад хоёрдогч түүхий эд авдаг хашааны зүүн талд зам дээр ил сааралдуу куртиктэй, зүүн талаараа хажуулдаж, баруун гараа биеийнхээ дээгүүр хойш нугалсан хүн хэвтэж байхаар нь архи уугаад тасраад унтаж байгаа юм болов уу гэж бодоод тоолгүй яваад өгсөн. Гэр лүүгээ найз Баттамирын хамт харих гээд явж байхад зам дээр өглөө хэвтэж байсан хүн босоогүй хэвтэж байхаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн”/2хх-155/,

шинжээч эмч Г.Энхбаатарын: “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан байх боломжтой. ... Д.Ганзоригийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь толгой нүүр хэсэгт хүч үйлчилснээс үүсгэгддэг. Уруул, ам, эрүү хэсэгт мөргөх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. ... Толгой, нүүр хэсэгт хүч үйлчилснээс үүсгэгддэг гэмтэл тул мөргөх, гараар цохих аль ч үйлдлээс үүсэх боломжтой. Аль үйлчлэлийн улмаас үүсгэгдсэнийг ялгах боломжгүй. Учир нь, нэг цаг хугацаанд болсон үйл явдал болохоор үйлдлээр нь ялгах боломжгүй. Д.Ганзоригийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нилэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг эрүүнд мөргөснөөр үхэлд хүргэсэн гэмтэл үүсэх боломжтой гэж үзнэ. Тодорхой хэмжээний хүч үйлчилнэ. Хүчний үйлчлэлийн хэмжээг тогтоох боломжгүй” /3хх-52-55/,

шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн: “...Батбаяр Ганзоригт хандан “чи муу Энхтуултай явалдлаа” гэж хэлээд барьж аваад Ганзоригийн дух руу мөргөсөн чинь Ганзориг босч ирээд Батбаяртай барьцалдаж авах гэхээр нь Ганзоригийн зүүн талын шанаа руу 2-3 удаа алгадсан чинь газар суугаад үлдсэн. ...Ганзориг Батбаярт мөргүүлчихээд эргээд агсраад дайрахаар нь Батбаярыг өмөөрөөд нүүр рүү нь 2-3 удаа баруун гараараа алгадчихсан юм. ...” /2хх-177-178/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө... би талийгаачийн доод эрүү хэсэгт нь мөргөсөн. ...” /2хх-183-185/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн цогцост хийсэн шинжилгээний 2163 дугаартай: “1. Талийгаач Д.Ганзоригийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн, харин бусад гэмтэл нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн байхаар гэмтэл байна. 4. Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 5.Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. 6. Химийн шинжилгээгээр цусанд 3,3 промилли, шээсэнд 3,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байна” гэх дүгнэлт /2хх-234-235/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шинжилгээний 20 дугаартай: “ 1. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 2. Д.Ганзоригийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой, хэдий хугацаанд гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх гэмтлүүд 2.4.1-д зааснаар хөнгөн, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” /3хх-41/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй, Д.Ганзориг нарыг онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг буюу хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй, Д.Ганзориг нарыг, 2.7 дахь заалтад зааснаар хохирогч Д.Ганзоригийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2.11 дэх заалтад зааснаар хохирогч Д.Ганзоригийг бүлэглэж алсан гэж, шүүгдэгч Д.Мыг хохирогч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.7 дахь заалтад зааснаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж алсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.Бт холбогдох хохирогч Д.Ганзоригийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.7 дахь заалтад заасан  “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэх хэргийг, шүүгдэгч Д.Мт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн гэж, шүүгдэгч Д.Мыг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг, 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Д.Мыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Бт бүх насаар хорих ял, шүүгдэгч Д.Мыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгч Б.Б нь “Гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нар нь өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Гэрч нар нь талийгаачийг 2-3 хоногийн өмнө Батбаярт зодуулсныг харсан мэт, эсхүл хараагүй мэтээр мэдүүлж, эх сурвалжаа зааж чадаагүй. Г.Гэрэлт-Ирээдүйг нас барахад хамт байсан Б.Батчулуун, Ч.Энхтуул нарыг сэжигтнээр асуух ёстой байсан” гэсэн агуулга бүхий,

шүүгдэгч Д.М “Ял хөнгөрүүлж, дэглэм өөрчлөхийг хүссэн” агуулга бүхий тус тус гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан: Гэрч Б.Батчулууны: “... 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...Батбаяр, Гэрэлт-Ирээдүй хоёр доор зодолдоод байсан. Батбаяр Гэрэлт-Ирээдүйг зодоод байхаар нь Энхтуул бид хоёр салгаад, Гэрэлт-Ирээдүйг гаргаад Энхтуул бид гурав гадаа хамт унтсан” /1хх-32/,

мөн түүний 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр: “...Нүхэнд Төмөрөө ах тасарсан унтаж байсан. ... 23 цагийн үед нүхэнд Батбаяр, Гэрэлт-Ирээдүйг зодоод байсан. Энхтуул босч очоод “та нар больцгоогооч, нэг нэгнээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нүх рүү орж Гэрэлт-Ирээдүйг салгаад гарч ирсэн. ...өвчнөөрөө далимдуулж Батбаяртай хэрэлдэж байгаад дахиад зодуулсан. Тэгээд 3 дахь хоног дээрээ Батбаярт дахин зодуулаад тэр өдөртөө шөнө нас барсан.” /1хх-33-34/,

мөн түүний 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр: “...Талийгаач нь Батбаярт зодуулсан, алалцаж байгаад ирлээ гэж хэлж байсан.” /2хх-74-77/,

гэрч Ч.Энхтуулын: “Батбаяр, Гэрэлт-Ирээдүй хоёр хоорондоо хэрэлдээд, зодолдоод байсан. Тэгээд “Батбаяраа чи болиоч, нэг нэгнээ аллаа ш дээ” гэж хэлсэн. Гэрэлт-Ирээдүйг Батбаяраас салгаж аваад гарч ирэхэд Гэрэлт-Ирээдүйн амнаас цус гарч байсан” /1хх-35-36/,

мөн түүний 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр: “...Талийгаач сүүлийн 3 хоног хамт хонохоор ирэхдээ “өчигдөржингөө бид хоёр зодолдоод, алалцаж байгаад ирлээ” гээд Гэрэлт-Ирээдүй Батбаярт зодуулсан талаараа ярьсан. ... Нас бардаг өдөр нь дулааны шугамны нүхэн дотор Гэрэлт-Ирээдүйг Батбаяр зодсон. Тэр үед би “боль” гэж хэлээд нүхнээс Гэрэлт-Ирээдүйг гаргаж ирээд, гадаа матрас дээр унтаж байгаад даараад нүхэнд орсон...” /2хх-71-73/ гэж Б.Б нь Г.Гэрэлт-Ирээдүйг зодож байсан талаар мэдүүлсэн дээрх мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд  гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нарыг Г.Гэрэлт-Ирээдүйн амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шинжээчийн 19 дугаартай: “ 1. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын №801 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан  доорхи цус хуралт, чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь талийгаач нас барахаас 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтэл нь 2017.04.13-14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 3. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, чамархайн хуйх,  чамархайн булчингийн цус хуралт гэмтлийг авсан цусан хураа аажимаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн бусадтай харилцах чадвартай боловч өвдөлт зовиур ихтэй байна. Талийгаачид учирсан бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. 4. Талийгаачид учирсан баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт бүхий гэмтэл нь шинэ гэмтэл байна.  Талийгаачид учирсан нүүр мөчдийн олон тооны хөхөлбөр өнгийн шаргал туяатай цус хуралт, хамрын хамрын угалз, зүүн хацрын тав тогтсон зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 48 цагаас дээш хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, их бие, мөчдийн олон тооны хөхөлбөр өнгийн шаргал туяатай  цус хамрын угалз, зүүн хацрын тав тогтсон зулгаралт бүхий гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дахин гаргасан дүгнэлт /3хх-32-34/,

анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Энхбаатарын: “...Тархины баруун чамархайн зулайн хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл авсан үеэс эхлэн тархин дотор цус аажмаар нэмэгдээд, тархи дарагдах хүртэл толгой өвдөх, дотор муухайрах, огиулах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Сүүлдээ тархи дарагдсаны хэрээр ухаангүй болох, ухаан алдах, таталт өгөх, нас барах, зүрхний үйл ажиллагаа зогсох шинж тэмдгүүд илэрдэг. Бага тархины гэмтэл дангаараа шууд үхэлд хүргэхгүй. Хоёулаа адилхан тархины цус харвалт үүсгэж байгаа учраас өмнөх гэмтлийг хүндрүүлж үхэлд нөлөөлж болно. Тархинд цус аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл амьд явах боломж байдаг” /4хх-193-194/ гэх мэдүүлгүүдээр амь хохирогч Г.Гэрэлт-Ирээдүй гавал тархины битүү гэмтэл буюу тархины чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтлийг нас барахаасаа 48 цагийн өмнө авсан. Харин  бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө авсан байх тул шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гэрэлт-Ирээдүйд 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэмтэл учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн хэрэгт байгаа гэрч И.Алтанцэцэг /2хх-125-126/, гэрч Ц.Болормаа /2хх-131-132/, гэрч Б.Сүглэгмаа /2хх-133-134/, гэрч Ц.Энхтуул /2хх-135-137/, гэрч Б.Батчулуун /2хх-154/, гэрч Ж.Отгонбаатар /2хх-155/, шүүгдэгч Д.М /2хх-177-178/, шүүгдэгч Б.Б /2хх-183-185/, шинжээч Г.Энхбаатар /3хх-52-55/ нарын мэдүүлгүүд болон цогцост хийсэн 2163 дугаартай: “... 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... 4. Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ” /2хх-234-235/ гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд, Б.Б нь амь хохирогчийн нүүр лүү нь гараараа цохин газар унагаж, нуруу луу нь хөлөөрөө 5-6 удаа өшиглөж, Д.М нь амь хохирогчийн толгой руу нь гараараа цохиж, гартаа боржур шиг зүйл барьж аваад толгойн баруун тал руу нь цохиж, өгзөг рүү нь 3-4 удаа өшиглөж тус тус нэг цаг хугацаанд хүч хэрэглэсэн байдлаас үзэхэд Д.Ганзоригийг бүлэглэн зодож амь насыг нь хохироосон, тэдний цохилтын аль алиных нь улмаас амь хохирогч тархиндаа гэмтэл авч газар дээрээ нас барсан байх тул тэдний уг үйлдлийг бүлэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бын “Г.Гэрэлт-Ирээдүйд гэмтэл учруулаагүй, гэрч Ч.Энхтуул, Б.Батчулуун нарыг сэжигтнээр татах” талаар, шүүгдэгч Д.Мын “ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1010 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Д.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ