Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2044

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02044

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Ц ХХК-д холбогдох,

 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хариуцагч Ц ХХК болон Ц.Бнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Г.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Аөөрийн дүү н.Өсөхбаярын хүсэлтээр Ц ХХК-тай 15/50 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн 99113319 дугаарыг барьцаалан 6.000.000 төгрөг авч дүүдээ өгсөн. Ц ХХК-иас үүрэн телефоны дугаарыг барьцаалан зээлдүүлж мөнгө авахдаа тухайн дугаарын эзэмшлийг Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байдаг хууль журмандаа тэгж заасан байдаг гээд уг дугаарыг Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үүрэн телефоны дугаарыг барьцаалахдаа нэрийг шилжүүлнэ гэсэн заалт байдаггүй ба гэрээнд ч энэ тухай дурьдаагүй  болно. Иймд 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож дугаарыг Д.Алтанбаганы нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гаргасан. Хариуцагч Ц ХХК болон Ц.Бнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тус дугаарыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байдаг тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байгаа. Хавтаст хэргийн 33 дугаар талд компанийн дотоод журамд 1.3-т зааснаар дараа төлбөрт дугаар барьцаалах бол Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ гэсэн байдаг. Д.Адотоод журмын дагуу шилжүүлсэн. Худалдах талаар нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн зүйл нэг ч байхгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т

зааснаар Д.Ад тус дугаарын худалдан борлуулах талаар мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Дугаарыг өмчлөгч этгээд зарах эрхтэй байдаг учир Ц ХХК нь тус дугаарын өмчлөгч гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд хариуцагч Ц ХХК болон Ц.Бнарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээн дээр Д.Аэзэмшигч хэвээрээ зөвхөн Ц ХХК-д барьцаалж байсан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй учир худалдан борлуулах боломжгүй байсан боловч худалдан борлуулсан нь Д.Алтанбаганы эрх ашгийг хөндөж байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байгаа. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 99113319 дугаарыг Иргэний хуулинд зааснаар барьцаалсан. Энэ гэрээний талууд нь Д.А, Ц ХХК-иуд учраас мэдэгдэх хуудсыг Д.Ад өөрт нь гардуулах ёстой. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгчид нэн даруй мэдэгдэж худалдан  борлуулна гэж заасан байдаг. Дуудлага худалдаанд оруулах ёстой байхад оруулаагүй. Гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь Иргэний хуулийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж барьцааны гэрээг талууд харилцан тохиролцож байгуулжээ. Мөн дугаарыг барьцаанд нь байлгаад гэрээг үргэлжлүүлэн төлбөрийг төлөхөд маргах зүйл байхгүй. Дугаарыг Д.Аэзэмшиж байсан гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрдөг гэв.

Хариуцагч Ц ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал өмнө нь гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр татан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлийг татан авсан бол, мөн хуулийн 106.5-т зааснаар нэхэмжлэлийг татан авсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг. Энэ нэхэмжлэлийг шүүхэд дахин хүлээн аваад энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар мөн хуулийн 117 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгодог зохицуулалттай тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааны хүсэл зориг нь Д.Аөөрийн мэдэлд байгаа дугаарыг Ц ХХК-д барьцаалсан. Ингэж мөнгө зээлэх хүсэл зориг байсан тул барьцаалсан. Ц ХХК мөнгө зээлнэ гэхдээ энэ дугаарын эрхийг манай компанийн нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсныг Д.Азөвшөөрсөн, түүнээс биш ганцхан Ц ХХК-ийн дотоод журмыг баримтлаагүй. Зохигч нарын хүсэл зориг нь Иргэний хуулийн 235 дугаар зүйл дээр нэгдэж энэ гэрээ нь фидуцийн гэрээ болж байгуулагдсан. Үүргийн гүйцэтгэлээ хангаагүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөөр хангуулах зохицуулалт юм. Барьцаат зээлийн гэрээ ч байлаа гэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 286 дугаар зүйл дээр  мэдэгдэл өгч худалдан борлуулна гэсэн зохицуулалт байгаа. Мэдэгдлийн гүйцэтгэлийг хугацаатай гэрээ байгуулсан хугацаа нь аль хэдийнээ дууссан байхад өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  А6 дугаартай Ц ХХК-ийн албан бичгээр Д.Аүндсэн зээлийн төлбөр хүү, алданги нийлээд 11.000.000 төгрөг болчихсон байна мөнгөө өгөхгүй бол 99113319 дугаарыг худалдан борлуулах тухай мэдэгдэл хавтаст хэрэгт байгаа. Энэ мэдэгдлийн дагуу худалдан борлуулсан. Дугаараа авна гэсэн мөртлөө Ц ХХК-ийн өрийг хэрхэн яаж гүйцэтгэх талаар ярихгүй байгаа. Д.Атөлөх ёстой мөнгөө төлөөгүй учраас ийм асуудал үүссэн. Д.Аүүргээ гүйцэтгэчихээд  Ц ХХК цааш нь худалдчихаад ашиг олоод байгаа биш гэдгийг анхаарах нь зүйтэй байх. Хүч хэрэглэсэн, хуурч мэхэлсэн бол өөр хэрэг. Худалдан борлуулсан үнийн хувьд ямар ч байсан нийгэмд эрэлт хэрэгцээ байдаг юм байна. 6.000.000 төгрөг гэдэг нь талууд тохиролцсоны үндсэн дээр зарагдсан. Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Д.А99113319 дугаарыг эзэмшлийг тогтоолгох гэж байгаа бол үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Д.А99113319 дугаарыг  энэ үйл явц болохоос өмнө 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Алаг уул интертрейд” ХХК уруу шилжүүлчихсэн байна. Өөрөөр хэлбэл түүний эзэмшил нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон. Энэ үед Ц ХХК хамаагүй байсан. Д.Ашударга эзэмшигч мөн болохыг тогтоолгоё гээд байгаа үүнийгээ яаж нэхэмжлэлээрээ тодорхойлоод байгаа нь ямар хуулийн ямар заалтаар үүсээд байгаа нь тодорхойгүй. Энэ дугаарын хууль ёсны өмчлөгч нь Мобиком корпораци.  Д.Абиш учраас Ц ХХК Батбаяр нарын хоорондох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрх Д.Ад үүсэхгүй, Ц ХХК болон “Алаг уул интертрейд” ХХК-д  үүсэх ёстой. Энэ нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.1.4-т заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь хууль ёсны эзэмшигчид хадгалагдана, хууль ёсны эзэмшигч нь хууль ёсны эзэмшигч гэдгээ батлах, хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотлох шаардлагатай. Эхлээд “Алаг уул интертрейд” ХХК-тай маргах шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар “Алаг уул интертрейд” ХХК руу л шилжүүлсэн байгаа.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чшүүхэд гаргасан хариу тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Батбаяр нь дугаарыг хуулийн дагуу мөнгөө шилжүүлж төлөөд худалдан авсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

   Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч Ц ХХК-д холбогдуулан 99113319 дугаарын шудрага эзэмшигч мөн болохыг тогтоолгон, дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц ХХК болон Ц.Бнарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.АЦ ХХК-тай 15/50 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн 99113319 дугаарыг барьцаалан 6.000.000 төгрөг зээлж, тухайн дугаарын эзэмшлийг Ц ХХК-ийн нэр дээр компанийн дотоод журмын 1.3-т зааснаар “...дараа төлбөрт дугаар барьцаалах бол Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ...” гэсний дагуу шилжүүлсэн, түүнчлэн тус дугаарыг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ц ХХК нь гуравдагч этгээд Ц.Бт худалдан борлуулсан энэ талаар Д.Ад бичгээр мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсыг Д.Ад өөрт нь гардуулаагүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр 99113319 дугаарын эзэмшигч Д.Ахэвээрээ, зөвхөн Ц ХХК-д барьцаалж байсан боловч худалдан борлуулсан нь гэрээ болон хууль зөрчиж Д.Алтанбаганы эрх ашгийг хөндсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж маргадаг.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал өмнө нь гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 08 дүгээр сарын 01-ны өдөр татан авсан нь дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, түүнчлэн Д.Аөөрийн мэдэлд байгаа дугаарыг Ц ХХК-д барьцаалан уг дугаарын эрхийг компанийн нэр дээр шилжүүл гэсэн шаардлага тавьсаныг зөвшөөрөн Ц ХХК-д шилжүүлсэн, уг хүсэл зоргийн илэрхийлэл нь фидуцийн гэрээ болж байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлээ хангаагүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөөр хангуулах эрхтэй, нөгөө талаар барьцаат зээлийн гэрээ гэж үзсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд мэдэгдэл өгч худалдан борлуулах эрхтэй, хугацаатай гэрээний хугацаа хэдийнээ өнгөрсөн, Д.Аүндсэн зээлийн төлбөр хүү, алданги нийлээд 11.000.000 төгрөг болсон, төлөхгүй тохиолдолд 99113319 дугаарыг худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлсний дагуу худалдан борлуулсан, Ц ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ Д.Абиелүүлээгүй учраас дугаарыг 6.000.000 төгрөгөөр зарсан, үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш, Д.Алтанбаганын тус дугаарын эзэмшил нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон, Ц ХХК хамааралгүй байх үед ямар хуулийн ямар заалтаар шаардаад байгаа нь тодорхойгүй, тус дугаарын хууль ёсны өмчлөгч нь Мобиком корпораци, Д.Абиш учраас Ц ХХК Батбаяр нарын хоорондох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрх Д.Ад үүсэхгүй, “Алаг уул интертрейд” ХХК-д  үүсэх учиртай, хууль ёсны эзэмшигч гэдгээ батлах, хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг нотлох шаардлагатай тул нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргадаг.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Зээлдэгч Д.А2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бизнесийн зориулалтаар 6.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Ц ХХК-иас 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр авсан, зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зохигчид хоорондоо мобикомын 99113319 утасны дугаар барьцаалан “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-г байгуулан хүчин төгөлдөр болгосон байна./Хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/

Ц ХХК нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, улсын бүртгэлээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй хуулийн этгээд болох нь тогтоогддог. Ц ХХК нь дугаар барьцаалан зээл олгохдоо Ц ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны журмыг баримтлах ба Ц ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т үүрэн холбооны дараа төлбөрт дугаар барьцаалсан зээл гэдэг нь үүрэн холбооны дараа төлбөрт дугаарыг Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцаалахыг хэлнэ гэж заажээ./Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/

Уг журмын дагуу Д.А2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлт болон “Алаг-Уул интертрейд” ХХК-ийн хүсэлт/албан бичиг/-ээр 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Алаг-Уул интертрейд” ХХК-иас өөрийн эзэмшлийн 99113319 дугаарыг барьцаалан 7.000.000 төгрөгийн зээл авсан байсныг хугацаанаас нь өмнө төлж дуусган тус дугаар буюу “Үүрэн телефон холбооны үйлчилгээний 304339610 дугаартай гэрээ”-г Ц ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./Хавтаст хэргийн 23, 32, 36-40, 44-45, 195-200 дугаар хуудас/

 Нэхэмжлэгч Д.А2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар 99113319 дугаарыг эзэмшиж байсан болох нь тогтоогддог./Хавтаст хэргийн 45, 195-200 дугаар хуудас/

Тус гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Д.А4.240.000 төгрөг төлсөн, одоо 3.090.000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах ба хариуцагч Ц ХХК нь тус зээлийн гэрээний үүрэгт Д.Абуюу түүний дүү Өсөхбаяр 11.700.000 төгрөг төлөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4.060.000 төгрөг төлдөгдсөн байгаа, хуульд зааснаар алданги тооцон нэхэмжилбэл 9.900.000 төгрөгийг төлөх үүрэг үүснэ, Ц.Бт худалдан борлуулсан 6.000.000 төгрөгийг хасан тооцох боломжгүй гэж тайлбарладаг. Хариуцагч Ц ХХК нь Д.Алтангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэсэн атал зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөөгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус зээлийн гэрээний үүрэгт дансаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр 2.600.000 төгрөг, бэлнээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 1.640.000 төгрөгийг Д.Атөлсөн болох нь тогтоогддог. 

Ц ХХК-ийн 17/24 дугаартай хүсэлт/албан бичиг/-ийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн нэр дээрх 99113319 дугаарыг барьцааны хамт Ц.Б/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд/-ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “Мобиком корпораци” ХХК-ид гаргасаны дагуу 99113319 дугаар эзэмших эрх Ц.Бт шилжсэн байна. Ц.Бдугаарын үнэ 6.000.000 төгрөгийг  Ц ХХК-д төлсөний үндсэн дээр Ц.Бт дугаар шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна./ХХ-ийн 44-47 дугаар хуудас /

Нэхэмжлэгч Д.Аөөрийнх нь зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд дугаарыг худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчийн дугаарлалт/үйлчлүүлэгийг таних, дуудлагын чиг тодорхойлох тоон илэрхийлэл/ буюу эрхийг барьцаалан зээлдэх журмаар олгох №15/50 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна. /Хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зээлдэгч нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасан хугацааг дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа барьцааны зүйлийг зарж хохирлоо гаргаж авна гэж харилцан тохиролцжээ.

Гэвч хариуцагч Ц ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан барьцаалагдсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш 10 хонгогийн дотор үүргээ биелүүлээгүй бол комисс буюу дуудлага худалдааны журмаар хангуулж, үлдэгдлийг буцаан олгох журам үйлчлэхээр заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгийн мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаартай мэдэгдлээр Д.Ад мэдэгдсэн гэх боловч Д.Ад хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, арын хуудсанд М.Өсөхбаяр 99113319 дугаарыг хураалгахад татгалзахгүй талаар тайлбар бичсэн, түүнчлэн мэдэгдэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн үүрэг гүйцэтгэх 10 хоногийн хугацаа олгосон эсэх нь тогтоогдохгүй байна. /Хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

Зохигчид дугаар эзэмших эрхийг Ц ХХК-д шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй боловч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, 286 дугаар зүйлийн 286.6-д зааснаар Ц ХХК нь 99113319 дугаарын эзэмших эрхийг өөртөө шилжүүлсэн ч барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, өмчлөх болон захиран зарцуулах эрхгүй атал хууль зөрчин 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь тогтоогдож байна. 

                Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т зааснаар 99113319 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах болон Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2-т зааснаар хариуцагч Ц ХХК болон Ц.Бнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэх тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Ань тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 99113319 дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2017/07879 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй, энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 164-178 дугаар хуудас/

            Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдсан гэх тайлбар үндэслэлгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй, дугаар эзэмших эрхийг шилжүүлэх тухай шаардлагад уг зохицуулалт хамаарахгүй тул хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

            Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас хавтаст хэргийн 48, 159, 107, 108 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авадсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т заасныг баримтлан 99113319 дугаарын шударга эзэмшигч Д.Амөн болохыг тогтоож, Д.Алтанбаганын нэр дээр шилжүүлэхийг Ц ХХК-ид даалган, Цозгор ХХК болон Ц.Бнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292.150 төгрөгөөс 251.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 40.800 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, хариуцагч Ц ХХК-иас 251.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад тус тус олгосугай. 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАЯРМАА