Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 02649

 

 

 

 

 

 

 

   2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/02649

             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Апартмент-100 хороолол, 28Б байрны 48 тоотод оршин суух, Их Монгол ургийн овогтой Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 8А-40 тоотод оршин суух, Буурал ургийн овогтой А.М-т холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ц.Н-т холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.М-н сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.Н /ШТЭД-0686/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Найз С.Мөнхнарангийн 54.22м талбайтай, 97 сая төгрөгний үнэтэй, ХУД-ийн 2 дугаар хороо, 100б-64 тоот орон сууцыг 2015 оны 10 сарын 22-нд А.Мт барьцаалж, 5 хувийн хүүтэйгээр 50 сая гөгрөг зээлсэн ба үндсэн зээлээс 20 сая төгрөгийг нь 2016 оны 01 сарын 28-нд эгүүлэн төлсөн. Харин сарын хүү болох 2.5 сая төгрөгийг нь бэлнээр 6 дугаар сар хүртэл тогтмол төлж байсан. Гэтэл зээлийн хүүгээ 3 сар төлөөгүйг далимдуулан барьцаалсан байрны өмчлөх эрхийг А.М нь Д.Энхсүрэнд 2016 оны 09 сарын 15-нд бэлэглэл нэрийн дор шилжүүлсэн болохыг 2016 оны 11 дүгээр сард ХУДИХАШШ дээр хариуцагчаар С.Мөнхнаран дуудагдаж, очсоны дараа мэдсэн. Д.Энхсүрэн нь уг орон сууцыг Б.Баяржаргал руу 2017 оны 03 дугаар сард шилжүүлсэн байх ба ХУД-т байгаа орон сууцнаас гарахгүй байна гэсэн нэхэмжлэлийг СБДИХАШШ-д Б.Баяржаргал гаргахад хариуцагч Д.Энхсүрэн нь "тухайн орон сууцанд огт амьдардаггүй" ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар өгсөн тул шүүгчийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 7428 дугаар захирамжаар зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. С.Мөнхнаран нь 2017 оны 05 сарын 08-нд БГДИХАШШ-д хандан А.Мтай 2015 оны 10 сарын 22-нд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. СБДИХАШШ-ийн шүүгчийн дээрх 7428 дугаар захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 06 сарын 15-аас явагдаж эхэлсэн тул С.Мөнхнаран нь БГДИХАШШ-д гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоолгосон. 97 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдсан гэрээг гэрчилсэн “үйлдлийг хүчингүй болгуулахаар" С.Мөнхнаран нь маргасан. Нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 27-нд хянан хэлэлцээд БГДИХАШШ-ийн 2552 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон ба УДШ-ийн 2018 оны 03 сарын 01-ний 321 дүгээр тоггоолд “гэрээг гэрчлэхдээ ... заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул” хэмээн дүгнэсэн дүгнэлт нь талуудын хооронд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан болохыг шат шатны шүүх хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Иймд А.Маас мөнгө зээлж аваагүй байж, түүнд 20 сая төгрөг болон хүү төлсөн нь үндэслэлгүй байх тул тус шүүхэд хандан уг мөнгөө гаргуулж  авахаар нэхэмжлэл гаргаж байна. иймд 20,000,000 төгрөгийг А.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгч Ц.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Мөнхнарангийн нэр дээр байгаа байрыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Маас 50,000,000 төгрөг зээлж барьцаанд тавьсан юм. Гэтэл А.М нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээлийг чинь гаргаад өгье гэсэн. Тэгээд тус байрны гадна бид тохиролцоод Хан-Уул дүүргийн нотариат дээр очиж С.Мөнхнарантай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш сар болгон 50,000,000 төгрөгийн 5 хувийн хүү болох 2,500,000 төгрөгийг төлөөд явж байсан. Гэхдээ дандаа бэлнээр буюу гар дээр нь өгч явсан. Үүнийг гэрч гэрчилнэ. Мөн гэрч н.Нямжав нь манай баз бөгөөд энэ хүнээр зуучилж Э.Мөнхбаатарыг олж өгсөн юм. Би хүүгээ өгөхгүй 2-3 хоног болоход Э.Мөнхбаатар нь н.Нямжав руу ярьж хүүгээ олж өг гэж хэлдэг байсан гэдэг бөгөөд н.Нямжав нь надтай удаа дараа явж хүүг төлөлцөж байсан. Хариуцагч зээл төлж байсныг зээлж авсан болгож яриад байгаа юм. Голомт банкны Э.Мөнхбаатарын дансанд 20,000,000 төгрөгийг би зээлийн төлөлт гэж хийж байсан. Би 2,500,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл төлж байгаад 20,000,000 төгрөгөө шилжүүлсэн цагаас хойш 1,500,000 төгрөгөөр буюу үлдэгдэл 30,000,000 төгрөг дээрээс хүү бодож төлж байсан. 2,500,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 1,500,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлсөн. Байрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан гэж үзэж байгаа бол би тэр хүртлэх хүүг ямар учраас төлсөн байх юм бэ. 20,000,000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн учраас 20,000,000 төгрөгийг Э.Мөнхбаатараас гаргуулна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 3,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч А.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Ннь Мөнхбаатартай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аман хэлцэл хийж 2015 оны 11 сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, 2016 оны 03 сарын 02-ны өдөр Ц.Нөөрийн Хаан банк дахь 5375011442 дугаар дансаараа дамжуулж 3,000,000 төгрөг мобайлаар шилжүүлэн нийт 23,000,000 төгрөг зээлж авсан. 20,000,000 төгрөгийг 2016 оны 01 сарын 29-ний өдөр буцаан төлөөд, 3,000,000 төгрөгииг төлөөгүй яваа тул энэ мөнгииг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н-ыннэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа С.Мөнхнарангийн 54,22 м.кв байрны маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоол, магадлалаар шийдвэрлээд хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Ц.Н-ыннэхэмжлээд байгаа 20,000,000 төгрөг бол миний дурдсан байр худалдах, худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй асуудал юм. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Мөнхнаран, Э.Мөнхбаатар нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шийдсэн гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа тухайн үнийг нь төлөөд маргаан дууссан. Ц.Н-ыннэхэмжлэлийг уншихад нэхэмжлэл нь ойлгомжгүй байгаа юм. 20,000,000 төгрөг яасан бэ гэхээр Ц.Нажилчдын автобусыг барьцаанд тавьчихаад мөнгөний хэрэг боллоо 20,000,000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу А.М 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр банкнаас 20,000,000 төгрөгийг авч өгсөн юм. Мөнгөө аваад н.Батбаатар гэдэг жолоочоор Баянгол дүүргийн зочид буудлын ойролцоо Ланд-200 маркийн автомашинтай зогсож байхад нь өгүүлсэн бөгөөд гарын үсэг зуруулж авах гэтэл цаас байхгүй байсан гэдэг. 20,000,000 төгрөгийн дэвсгэртийн мөнгөний боолт дээр мөнгө авлаа гээд гарын үсэг зураад өгсөн гэж байгаа юм. Тэгээд жижиг боолт нь одоо олдохгүй байгаа юм. Ер нь бол данснаас мөнгө аваад өгсөн гэдэг нь Э.Мөнхбаатарын данснаас мөнгө авсан дансны хуулга, гэрч н.Батбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. 50,000,000 төгрөгийг барьцаанд тавиад, хүү төлөөд яваад байсан гэж яриад байна. Хүү төлөөд яваад байсан, үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгсөн юм бол 30,000,000 төгрөгийн мөнгийг яаж өгсөн юм. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Ц.Наранбаатар, С.Мөнхнаран хоёр “Эм Эл Ди Жи” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд С.Мөнхнаран нь энэ компанийн гүйцэтгэх захирал нь юм. Ц.Нэнэ компанийн ерөнхий захирал нь юм. Ц.Нөөрөө ээжийнхээ байрыг “Нэт Капитал” ББСБ-д тавьж, байр нь хураагдах дээрээ тулаад “ажилчдынхаа бэлгэнд өгсөн байрыг зараад өр төлбөрөө төлж барагдуулж дуусмаар байна, чамд мөнгө зээлэх хүн байна уу” гээд н.Нямжав буюу “Нэт Капитал” ББСБ-ын менежерт хэлсэн юм. н.Нямжав гэтэл Ц.Наранбаатар, Э.Мөнхбаатар, С.Мөнхнаран гурвыг холбож өгсөн байгаа юм. Ингээд байраа зарах болоод байр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад байраа 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцохдоо үл хөдлөх хөрөнгийн 2 хувь болох 1,000,000 төгрөг төлөх байснаас 600,000 төгрөг төлье, 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, С.Мөнхнарангийн өмнөөс Э.Мөнхбаатар 2 хувийг тушаахдаа С.Мөнхнаран гэж бичээд Э.Мөнхбаатар Улаанбаатар хотын банкинд тушаасан баримт хүртэл байгаа. 49,000,000 төгрөгийг н.Нямжав хаана, яаж өгсөн бэ гэхээр энэ төлбөрийг зээлд авах юм гэсэн бөгөөд Ц.Ннадад битгий өг, үрчихэж магад гээд өөрсдөө зөвшөөрсөн. Энэ талаар н.Нямжавын мэдүүлэг дээр хүртэл байгаа. Тэгээд 49,000,000 төгрөгийг н.Нямжавын өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлээд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Нэт Капитал ББСБ”-ын дансанд Ц.Н-ынтөрсөн дүү Ц.Нарантуяагийн зээлийг хаасан. Тухайн өдрөө надтай хамт явж байгаад нэг дор гүйлгээ хийж байгаад н.Нямдаваагийн Голомт банк дахь данс болох 1609203360 дугаарын дансанд 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа юм. Ц.Нгэдэг хүн чинь өөрөө н.Нямдаваа гэдэг хүнд өртэй байсан бөгөөд тэр мөнгөнөөсөө н.Нямдаваад шилжүүлээд цаана нь 2,210,000 төгрөг илүү гарсан. Энэ мөнгийг бэлнээр авъя гээд бэлнээр авчихсан гэдэг юм. 50,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөг бол 2 хувийн мөнгө буюу 600,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн төлбөрт тушаагаад байраа 50,000,000 төгрөгөөр худалдсан асуудал юм. Байрыг 50,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа юм. 20,000,000 төгрөгийг Ц.Нзээлж аваад өгсөн гэдэг нь хэрэгт байгаа Э.Мөнхбаатарын дансны хуулга, гэрч н.Батбаатарын мэдүүлэг зэргээс харагдаж байна. Ийм баримтуудаар бүгд нотлогдож байгаа учраас Э.Мөнхбаатарт мөнгө шилжүүлэхдээ үндсэн зээл төлөв гэж мөнгө шилжүүлсэн байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах эрх нь зохигчдын хэн алинд нь байдаг. Бодит байдалд нийцсэн, шударга байдлаар тайлбараа хэлж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Ннь хариуцагч А.Мт холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч А.М нь нэхэмжлэгч Ц.Н-тхолбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч 3,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч А.Маас 50,000,000 төгрөг зээлж, барьцаанд С.Мөнхнарангийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах зорилгоор Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжүүлсэн боловч худалдах худалдан авахаар хийсэн хэлцэл шүүхийн шийдвэрээр хүчинтэй гэж тогтоогдсон тул зээлийн төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг хариуцагч үндэслэлгүй олж авсан” гэж, хариуцагч татгалзлаа  “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн тул зээлд төлсөн 20,000,000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй. Худалдах худалдан авах гэрээ зээлийн гэрээнд хамааралгүй” гэж маргасан.

                                                                                                                                                         

Хэрэгт нотлох баримтаар хариуцагч А.М Хаан банкин дахь өөрийн данснаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг авсан баримт, шүүхэд гэрч Б.Батбаатар нь жолоочоор ажиллаж байхдаа А.Мын 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Натанбаатарт хүргэж өгсөн талаарх мэдүүлэг авагдсан.

 

Мөн зохигчдын тайлбар, гэрч С.Мөнхбаатарын мэдүүлэг, М.Нямжавын гэрчээр мэдүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч А.М, С.Мөнхнаран нар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100б-64 тоот 54.22 м.кв талбайтай орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах худлдан авах гэрээ байгуулж, хариуцагч А.М 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэ 49,000,000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн данснаас М.Нямжавийн дансанд “Мөнхбаатараас зээл” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн, 49,000,000 төгрөгийг М.Нямжав нь нэхэмжлэгч Ц.Н-ын“Нэт капитал” ББСБ-д төлөх өрийг төлж, үлдсэн мөнгийг Ц.Н-төгсөн үйл баримт тогтоогдсон.

 

Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А.М, С.Мөнхнасан нар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй эсэх маргааныг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр худалдах худалдан авах гэрээг нотариат гэрчилсэн үйлдэлд хамааралтайг дурдав.

 

Хариуцагч А.М нь С.Мөнхнарангаас худалдан авсан гэх орон сууцны төлбөрийг М.Нямжавт “Зээл” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, М.Нямжав нь 49,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.Н-ын“Нэт капитал” ББСБ-ын зээлийг төлсөн, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар гэрч Б.Батбаатарын мэдүүлгээс бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байгаа зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт нотлогдож байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкин дахь өөрийн данснаас хариуцагчийн Хаан банкин дахь данс руу 20,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөгийн зээлд тооцож төлсөн гэх боловч хариуцагч нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийг зээлдүүлээгүй, орон сууц худалдан авсан гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгч төлсөн 20,000,000 төгрөгийг хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу буцаан гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч А.Маас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-толгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хариуцагч А.Мын гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ц.Нзөвшөөрсөн тул нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А.Маас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-толгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ннь хариуцагч А.Мын гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг, хариуцагч А.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР