Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 521

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням *******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Ч.*******, нэхэмжлэгч Д.Ам-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Ам-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Г*******т холбогдох Завхан аймгийн газраас 2018 оны 04 сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 04 сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг, нийт 642.292 төгрөг, 3 удаагийн өмгөөллийн хөлс 1.550.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ам- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн Г*******т 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл газрын *******ар Н.Эр- ажиллах болсноос хойш намайг 2017.01.03-нд ажлаас чөлөөлж, би үүнийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.31-ний өдрийн 162-р шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон.

Үүний дараа Н.Эр- ******* 2017.08.31-нд намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг би хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 535 тоот шийдвэрээр намайг тус газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд буцаан томилсон.

Гэтэл газрын ******* Н.Эр- нь 2018.04.13-ны өдрийн Б/15 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, мөн хуулийн 42.1, , зураг, зүйн газрын даргын 2017.12.15-ны өдрийн Б/186-р тушаалуудыг тус тус үндэслэн намайг архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас 3 дахь удаагаа чөлөөллөө. Ингэхдээ газрын даргын 2018.03.28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн ажлын байр нь нэгтгэгдсэн гэсэн үндэслэлээр намайг чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.Эр- ******* нь намайг урьд нь 2 удаа ажлаас үндэслэлгүй халж байсан бөгөөд 3 дахь удаагаа халахдаа хуульд нийцээгүй журам, тушаалууд батлан гаргаж, зохион байгуулалттайгаар халсан. Энэхүү тушаалыг доорхи үндэслэлүүдээр би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. ******* ******* намайг ажлаас халахдаа бэлтгэн хэдэн сарын өмнөөс Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам гэх мэт Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, дүрэм, журмыг зөрчсөн, хуульд нийцээгүй дүрэм журмуудыг батлан гаргаж, үүнийхээ үндсэн дээр хууль бус сонгон шалгаруулалт явуулж, тэрхүү хууль бус шалгалтынхаа дүнгээ үндэслэн, надаас сүүлд ажилд орсон Б.*******ийг ажилд авч үлдэн, түүнээс олон жил уг газарт ажилласан намайг ажлаас халсан. Тийм учраас би Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй уг сонгон шалгаруулалт гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Мөн намайг уг байгууллагад Архив албан хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад 2016 онд уг албан тушаал нь төрийн захиргааны гэсэн ангиллаас төрийн үйлчилгээний гэсэн ангилал руу автоматаар шилжсэн учраас би Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм, журмын дагуу автоматаар төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд хугацаагүйгээр бүртгэгдсэн. Харин намайг сая ажлаас халагдах үед тус байгууллагад төрийн захиргааны ангиллын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэний орон тоо сул байсан. Мөн би Хөдөө аж ахуйн их сургуулийг ын инженер мэргэжлээр төгссөн. Иймд Б.******* бид хоёрын дунд Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сонгон шалгаруулалт явуулж байхын оронд намайг Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэний сул орон тоон дээр томилж болох байсан юм. Гэтэл намайг шууд ажлаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн гэсэн хууль зүйн нэр томъёо байна. Гэтэл намайг ажлаас халсан тушаалдаа орон тоог нэгтгэсэн гэсэн нь хууль зүйн болон утга агуулгын хувьд ойлгомжгүй байна. Мөн орон тоог нэгтгэсэн гэснээс үзвэл архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо бүр мөсөн хасагдаагүй, цөөрөөгүй, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа юм.

4. ******* даргын тушаалаар тухайн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгодог ур чадварын нэмэгдэл, зэргийн нэмэгдлээс намайг аль 2016 оноос эхлэн хассан. Тэгсэн атлаа цалингийн цэснээс харахад бусад төрийн үйлчилгээний албан хаагч нарт олгосон байдаг. Үүнээс үзэхэд Н.Эр- нь ажилд орсон цагаасаа л намайг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж байсан.

Энэхүү Н.Эр- даргын хувьд надад хууль бусаар олгоогүй ур чадварын нэмэгдэл болох үндсэн цалингийн 25 хувийг 2017 оны 01-р сараас хойш 2018 оны 04 сар дуустал тооцоход сард 114.695 төгрөг, 14.695*16 сард нийт 1.835.120 төгрөг болж байна. Мөн миний зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувийг 2017 оны 01-р сараас 2018 оны 04-р сар дуустал тооцоход сард 45.878 төгрөг, 45.878*16 сард нийт 734.048 төгрөгийг хууль бусаар хассан.

 Иймд би Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа тооцон үзсэний үндсэн дээр дээрх зэргийн болон ур чадварын нэмэгдэлээ 2018.01 сараас эхлэн 2018 оны 04 сар дуустал 114.695*4 сар, нийт 458.780 төгрөг, зэргийн нэмэгдэл болох 45.878*4 сар, нийт 183.512 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

5. Мөн би энэ байгууллагаас 2017 оны 01 сараас эхлэн 3 удаа ажлаас халагдахдаа хууль зүйн туслалцаа авахаар 2 өмгөөлөгчтэй, 3 удаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Б.******* өмгөөлөгчтэй 2017.02.01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 500.000 төгрөг, Э.******* өмгөөлөгчтэй 2017.09.11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 450.000 төгрөг, мөн дахин түүнтэй 2018.04.20-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрт 600.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингэснээр тус байгууллагаас би 3 удаа хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдахдаа зөвхөн өмгөөлөгчийн хөлсөнд гэхэд 1.550.000 төгрөг зарцуулсан байна. Хэрэв би ингэж удаа дараа ажлаас халагдаагүй бол өмгөөлөгч хөлсөлж авах шаардлагагүй байсан бөгөөд Н.Эр- ******* намайг удаа дараа ажлаас халсанаас болж би эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар энэхүү зардал надаас гараад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу өмгөөллийн хөлс болох 1.550.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна.

 Иймд Завхан аймгийн ******* харилцаа газраас 2018.04.06-ны өдөр Б.******* бид хоёрын дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн, 2018 оны 04 сарыг дуусталх хугацааны миний ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг, нийт 642.292 төгрөгийг гаргуулах, 3 удаагийн өмгөөллийн хөлс болох 500.000+450.000+600.000, нийт 1.550.000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Эр- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ,, 2017.12.15-ны өдрийн Б/186 тоот тушаалаар аймгуудын ,, зураг зүйн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан бөгөөд уг бүтэц орон тоогоор Архив, бичиг хэргийн эрхлэгч, Нярав гэсэн орон тоонууд нэгтгэгдэж, Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн орон тоо батлагдсан.

Иймд 2017.01.08-ны өдөр ,, 2017.12.15-ны өдрийн Б/186 тоот тушаалыг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Мэдэгдэх хуудас-ыг Б.*******, Д.Ам- нарт өгсөн.

******* даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар нэгтгэгдсэн орон тоог хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, Т.*******д 2 хэлтсийн *******тай хамтран журам боловсруулах үүрэг өгсөний дагуу Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ыг боловсруулан 2018.03.14 өдрийн А/5 тоот тушаалаар баталсан. Б.*******, Д.Ам- нарт 2018.03.26-ны өдрийн 134 тогтоолоор мэдэгдэл хүргүүлэн сонсох ажиллагаа явуулсан. ******* даргын 2018.03.28-ны өдрийн А/08 тоот Комисс байгуулах тухай тушаалаар комиссын ******* Ж. /******* удирдлагын хэлтсийн *******/, нарийн бичгийн ******* Т.******* /,/ гишүүдээр С. / зөвшилцснөөр/, В. / зөвшилцснөөр/, Ц.******* /,/ нарын бүрэлдэхүүнтэй Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг байгуулсан. Ашиг сонирхолын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018.03.27-ны өдрийн 138 тоот албан бичгээр Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дэмжлэг үзүүлэн холбогдох мэргэжлийн дагуу тест бэлтгэн баталгаажуулж өгөх талаар албан тоотыг хүргүүлсэн. 2018.04.06-ны өдөр сонгон шалгаруулалт явуулах комисс хуралдан тов зарлан Завхан аймгийн ын тамгын газраас баталгаажуулан ирүүлсэн тестээр шалгалтыг явуулсан. Комисс шалгалтыг явуулж дуусаад дүнг нэгтгэн Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн орон тоон дээр нэр дэвшүүлэх нэр дэвшигчийг санал нэгтэй баталж газрын даргын журмын дагуу санал хүргүүлсэн. Комиссын саналыг үндэслэн 2018.04.13-ны өдрийн Б/15 тоот тушаал гарган Д.Ам-г хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байна.

 Нэхэмжлэгч Д.Ам- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эр- ******* 2016 оны 10 сард манай газрын *******ар ирсэн. Тэгээд 2 сарын дараа намайг энэ ажлыг хийх боломжгүй гэж үзэж 2017 оны 01 сард намайг ажлаас чөлөөлсөн. Одоогийн байдлаар 3 удаа ажлаас чөлөөлсөн байгаа. Үүнийг би ямар нэгэн хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж ойлгохгүй байна. Хуульд нийцээгүй гэдэг нь өмнөх 2 удаагийн шүүх хуралдаанаар нотлогдсон. Энэ үйл явцаас хувийн үзлээр хандаж байнга ажлаас чөлөөлдөг нь ойлгогдож байна. Энэ удаагийн ажлаас халагдсан үндэслэл нь яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах хэмжээнд болсон бэ гэхээр орон тоо цөөлөх, нийлүүлж нэгтгэх асуудал өмнө нь байгууллагуудад гарч байгаагүй асуудал биш, өмнө нь гардаг, гарч ч байсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хуульд тодорхой заасан байхад надад зориулж журам боловсруулж энэ журмаараа шалгалт авсан гэж үзэж байна. Яагаад надад зориулж гаргасан журам юм бэ? гэхээр миний өмнөх шүүх хуралдаан 2017 оны 11 сарын 25-нд болж байсан. Тэгээд хариуцагч тал 27-нд шүүхийн шийдвэрийг хүлээж аваад 30-ны өдөр ажилд томилсон. Энэ нь эргүүлээд хална гэдэг үндэслэлээр хурдан ажилд авсан нь нотлогддог. Шүүх хуралдаан болсны дараа байгууллага дээр энэ хүнийг авна бүтцээр буцаагаад хална гэсэн яриа гарч байсан. Энэ талаар хүний нөөцийн ажил давхар хариуцаж хийдэг Т.******* үнэн зөвөөр нь ярих байх гэж итгэж байна.

Би энэ журмыг үгүйсгэж байна. Яагаад гэвэл энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан. Зохион байгуулалттай гэж үзэх болсон шалтгаан нь төрийн албаны зөвлөл рүү бичиг тоот явуулж хариу тоотоор тест ирсэн гэж надад хэлсэн боловч энэ тестийг тэд нар өөрсдөө боловсруулсан. Т.******* албан хэрэг хөтлөлтийн тестийг, санхүүгийн үйл ажиллагааны тестийг боловсруулсан. Албан хэрэг хөтлөлтийн тест 20 асуулттай байсан. Журмаар шалгалт авахад 15 болж орж ирсэн. Энэ яагаад 15 асуулттай болсныг Т.******* ярих байх. Энэ тал дээр нотлох баримт гаргаж өгөх гэхээр үнэхээр хүчин мөхөсдөж байна. Т.******* тест боловсруулж байна гэдгийг Т.*******ы өрөөнийхөн надад хэлж орж ирсэн. 413-т суудаг манай газрын мэргэжилтнүүд эгч тест боловсруулж байна гэдэг мэдээллийг надад өгч байсан. Тэгээд намайг яваад ороход тестийнхээ 12 дахь асуултыг боловсруулаад сууж байсан.

Өмнөх шүүх хуралдаануудад өмгөөллийн хөлс төлсөн гэрээгээ би хавсаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд банкны дансны хуулгаа гаргаж өгсөн. Өмгөөллийн хөлс нэхэмжилсэн шалтгаан нь Эр- ******* 2016 оны 11 сард манайд томилогдож ирснээс хойш 2 сарын дараа миний бүх нэмэгдлүүдийг хассан. Миний үндсэн цалин 358.000 төгрөг байдаг. Шимтгэлээ төлөөд гар дээр бага хэмжээний мөнгө авдаг. Зээлээ төлөөд амьдралдаа хэрэглэх мөнгө үлддэггүй. Ингэж намайг хохироож ирсэн.

Би ур чадварын нэмэгдэл 25 хувь, зэргийн нэмэгдэл 10 хувь нийтдээ 35 хувийн нэмэгдэл авдаг байсныг үндэслэлгүйгээр хассан. Дахиж олгоогүй. Нийтдээ 1.835.000 төгрөг 730.000-аад мянган төгрөг авах ёстой байсан. Энэ мөнгөөр би 2 жилийн хугацаанд зээлээ төлөөд амьдралаа залгуулаад явах боломжтой байсан. Би үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан болохоор эдгээр нэмэгдлүүдийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Иймд нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ам- нь Завхан аймгийн -ын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд 2017 оны 12-р сарын 01-нд шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдон ажиллаж байгаад 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн -ын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Тушаалын үндэслэх хэсэгт ажлын байр нэгтгэгдсэн гэж байгаа, мөн хариуцагч талын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад дандаа ажлын байр нэгтгэгдсэн учраас ажлаас чөлөөллөө гэсэн ийм тушаалууд явж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1-дэх хэсгийг баримталсан хэрнээ ажлын байр нэгтгэсэн гээд байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ... аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол гэсэн ийм заалт байгаа. УДШ-ийн 2007 оны 06-р сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1.1-д ... хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллага нь зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан ажлын байрны орон тоонд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж байгаа. Үүнийг шүүхийн практикт яаж хэрэглэж байна вэ гэхээр тухайн ажлын байрны чиг үүрэг нь бүр мөсөн алга болсон байхыг ойлгож байгаа юм. УДШ-ийн тайлбарын 15.1.2-т ...мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллага нь зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно гэхээр энэ тохиолдолд архив бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн 2 ажлын байрын аль нэг нь хасагдсан юм уу? гэхээр аль аль нь хасагдаагүй чиг үүрэг нь хэвээр хадгалагдаад явж байгаа, нэршил нь ч байгаа, чиг үүрэг нь ч байгаа, ажлын байрны тодорхойлолт нь ч байгаа. Цөөрүүлсэн юм уу гэхээр сая хэлсэнчлэн ижил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тоогоор хасагдахыг хэлээд байгаа, өөрөөр хэлбэл 2 архив бичиг хэргийн эрхлэгчийн орон тооноос нэг нь хасагдахыг хэлж байгаа юм.

Гэтэл 2 өөр орон тоог нийлүүлж тавьчихаад орон тоо цөөрүүлсэн гэж яриад байна. 2 өөр орон тооноос цөөрсөн гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр газрын албаны орон тоо нэгтгэгдсэн учраас халлаа, чөлөөллөө гээд байгаа нь анхнаасаа хуульд заагаагүй зохицуулалтыг өөрсдөө гаргаж ирээд хасагдаа ч үгүй цөөрөө ч үгүй байхад орон тоо нь цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн асуудал нь өөрөө үндэслэлгүй байна.

Үнэхээр орон тоог өөрчлөх бодит үндэслэл байсан юм уу? гэхээр үндэслэл байхгүй. Өмнөх орон тоо нь хэвээрээ байж байгаа. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах явцад бүтэц орон тоо нь аймагтаа 18 ажилтан ажиллахаас хариуцагчийн тайлбараар одоо 17 ажилтан ажиллаж байгаа нийт орон тоондоо хүрч ажиллаагүй байгаа. Тэгэхээр цалингийн сан нь байгаа гэдэг нь харагдаж байна.

Сонгон шалгаруулалтыг яагаад хууль бус гэж үзсэн юм бэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 17-д төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулна гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиараа бол орон тоо хасагдсан ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэсэн заалт л байгаа. Гэтэл анхнаасаа нэгтгэгдсэн гэж буруу ойлголт гаргаж ирээд 2 орон тоо 2-лаа байгаа учраас альнийх нь ч хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй байгаа учраас сонгон шалгаруулалт гэсэн Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй хууль бус юм гаргаж ирээд өөрсдөө дүрэм, журам боловсруулаад ингээд явчихсан. Мөн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд гэдэг мэргэжилтэн ерөөсөө сонгон шалгаруулалт явуулчихъя гэхээр нь за тэгье гээд 3,4-н хүн ярилцаж байгаад шийдвэр гаргачихсан.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс тестийг өөрсдөө боловсруулсан гэж байгаа боловч манай талаас нотлох баримт олдоогүй учраас мэдэж байгаа гэрч нараас гэрчийн мэдүүлэг өгөөч гэхэд ...битгий намайг гэрчээр дуудуулаач би ажилгүй болно гэсэн учраас бидэнд нотлох баримт олдоогүй. Тийм учраас энэ асуудалд ярих зүйл алга. Сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Нотлох баримтаар шинжлэн судлуулсан газрын даргын тушаал дээр сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан явуулахаар тушаал гаргасан байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 10.1-дэх заалт нь өөрөө төрийн албанд тавигдах ерөнхий шаардлага гэсэн заалт байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалд сул орон тоо гарсан бол энэ журмаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн зохицуулалт ерөөсөө байхгүй.

Мэдэгдэх хуудасны тухайд 2018 оны 01-р сарын 08-нд ******* албанаас Ам-, ******* нарт мэдэгдэх хуудас өгсөн гэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ... ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан. Мөн УДШ-ийн 2006 оны тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан 1 сарын өмнө мэдэгдэх гэсэн заалтуудыг хэрэглэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө мэдэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. 2018 оны 01-р сарын 08-нд мэдэгдэх хуудсаа өгөөд 2018 оны 02-р сарын 08-нд халаагүй бол мэдэгдэх хуудасны хугацаа дуусна гэдгийг ингэж тайлбарласан байна. Тэгэхээр 1 сарын 08-нд мэдэгдэх хуудсаа өгчихөөд 02 сарын 08-нд чөлөөлөөгүй бол тухайн ажилтанд чөлөөлөгдөхгүй юм байна гэсэн ойлголт төрнө. 02 сарын 08-наас хойш халаагүй бол дахиад мэдэгдэх хуудас өгөх ёстой. Шүүхийн практикт ч ингэж шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг. Тийм учраас 2018 оны 04-р сарын 06-нд Ам-г ажлаас нь халсан учраас 03-р сарын 06-нд мэдэгдэх хуудас өгсөн байхыг мэдэгдсэнд тооцох нь УДШ-ийн тайлбараас харахад ойлгогдож байна. Тийм учраас мэдэгдэх хуудсыг олгоогүй байна гэж ойлгож байна.

Өөр ажил албан тушаалд томилогдох боломжтой байсан гэдэг асуудалд хариуцагч талаас төрийн жинхэнэ албаны нөөцөд байхгүй учраас боломжгүй байсан гэж тайлбарлаад байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23.5-д ... энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. Мөн зүйлийн 23.4-д зааснаар чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэсэн байгаа. Гэтэл 23.4-д ... төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад төрийн үйлчилгээний албан хаагч руу шилжсэн, томилогдсон бол шууд нөөцөд байгаагаар тооцох хуулийн зохицуулалт байгаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам гэж байгаа. Энэ журмын 2.1.3, 4.2-дахь заалтуудаас харахад төрийн захиргааны албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагч руу шуд шилжиж ажиллаж байгаа тохиолдолд хугацаагүйгээр төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байхаар заасан байдаг.

Тийм учраас Ам- нь хууль журмаараа төрийн захиргааны албан хаагч байж байгаад архив бичиг хэргийн эрхлэгч буюу төрийн үйлчилгээний албан хаагч болсон учраас шууд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байсан. Мөн ын мэргэжилтэй учраас , мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтны орон тоон дээр тохирч байна гэж үзэж байна. Тиймээс Ам-г тухайн үед дотроосоо ажлын байраар хангах боломж байсан гэдэг нь харагдаж байна.

Ур чадварын нэмэгдлийн тухайд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд нарын хамтарсан 2005 оны 02-р сарын 04-ны 15/41/25 гэсэн журмаараа Ам- нь ахлах зэргээ авчихсан учраас ур чадварын нэмэгдлээ авах ёстой. Тушаал нь гарчихсан байгаа. Тушаалыг нотлох баримтаар шинжлэн судлуулсан. Гэтэл авч байсан ур чадварын нэмэгдлийг хассан гэхээр хэрэгт байгаа баримтаас харахад 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр 72 үнэлгээтэй С авсан учраас хассан байдаг. Гэтэл Ам- нь 2017 оны 01-р сард халагдаад 05-р сард томилогдоод буцаад 8 сард халагдаад 12 сард томилогдсон. Ингээд 2017 онд 2,3-н сар ажилласан. 2017 оны жилийн эцсийн мэдээ гарахад 31 хоног ажилласан байхад нийт хүрэх үр дүнг нь жилээр нь үнэлээд 72 гэдэг үнэлгээ тавьчихаад 72 үнэлэгдсэн учраас ур чадварын нэмэгдлийг хаслаа гээд зөвлөлийн хурлын тэмдэглэл гарчихсан. Энэ нь өөрөө хууль бус юм. Мөн дээрээс нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3-р хавсралтад төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам гэж байгаа. Энэ журамд төрийн үйлчилгээний албан хаагч орсон байдаг. С үнэлгээ буюу хангалттай гэж үнэлэгдсэн бол цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх зохих шатны сургалтанд хамруулах гэж нарийвчилж зааж өгсөн. Гэтэл энэ журмыг зөрчин хэдхэн хоног ажилласан ажилтныг жилийн эцсийн байдлаар ажлыг нь дүгнээд 72 гэсэн үнэлгээ тавиад ур чадварын нэмэгдлийг хассан нь хууль бус гэж үзэж байна.

Өмгөөллийн хөлсний тухайд Ам- гэдэг хүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй, газрын албанаас тушаалууд удаа дараа гараагүй байсан бол энэ хүн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцааны гэрээ байгуулах шаардлагагүй байсан. ******* алба тушаал гарган ажлаас нь чөлөөлөөгүй байсан бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Тэгэхээр энэ 2 нь хоорондоо шалтгаант холбоотой юм. Үүнийг гэм хорын асуудалтай адилтгаж үзэж байгаа. Тийм учраас гэм хор учруулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас Иргэний хуулийн 498 дугаар заалтын дагуу өмгөөллийн хөлсөнд гарсан зардлаа нэхэмжилж байгаа.

2018 оны 04-р сарын 13-ны тушаалд газрын даргын тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн ажлын байр нэгтгэгдсэн Ам-г чөлөөллөө гэж байна. Гэтэл энэ нь төсвийн тухай хуулиараа газрын ******* нь өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд байгуулсан комисс нь төсвийн шууд захирагчийн эрх хэмжээнд шууд халдсан байна гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр -ын даргын 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11-р сарын 10-нд Геодиз зураг зүйн газраас орон тоог цөөлөх, шинэчлэх талаар санал авах тухай албан бичиг ирсэн. Тэр бичигт Ам- эгчийн яриад байгаа шиг манайхаас орон тоо цөөрүүлэх санал гаргаагүй. 2017 оны Геодиз тушаалаар бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж ирсэн. Тэгээд манай байгууллага дээрх тушаалтай уялдуулан хууль журмын дагуу архив бичиг хэргийн эрхлэгч, няравын орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүсийг нэгийг нь чөлөөлөх шаардлагатай болсон. Тэр шаардлагынхаа дагуу журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтын журмыг батлаад сонгон шалгаруулалтыг явуулсан.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нөлөөлөл, бусад зүйлийн эрсдлийг тооцож газрын даргын тушаалаар гадны байгууллагаас 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын комиссыг байгуулаад тэгээд сонгон шалгаруулалтыг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтын дүнг *******д танилцуулж газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн.

2018 оны 1-р сард *******, Ам- нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсаараа бүтэц орон тоогоо танилцуулаад сонгон шалгаруулалт явуулах болсон тухайгаа мэдэгсэн. Дараа нь хэн нэг нь ажлаас чөлөөлөгдөх талаар дахин мэдэгдэх хуудас хүргүүлж сонсох ажиллагаа явуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахад хэн хэнийх нь зүгээс санал гаргаагүй, сонгон шалгаруулалтын дүнг зөвшөөрөөд гарын үсэг зурсан.

2018 онд 2017 оны ажил дүгнэсэн комисс гарсан. Комиссын үнэлгээгээр Ам- эгч С дүгнэгдсэн. Дүгнэгдсэн үнэлгээний талаар Ам- эгчид танилцуулсан. Тэгээд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Ур чадварын нэмэгдэл олгоход тавигдах шаардлага нь онцгой гавъяа байгуулсан гэх мэт заалтуудтай байдаг. Тэр заалтандаа хүрч чадахгүй байна гэдэг үүднээс ур чадварын нэмэгдлийг нь олгоогүй.

Архив бичиг хэргийн нэмэгдлийн тухайд 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн А/15 тушаалаар нэмэгдэл авсан байдаг. Тэр нь 2005 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын хамтарсан 15/41/25 дугаартай тушаалаар батлагдсан журмын 3-р зүйлийн мэргэжлийн зэрэг олгоход тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Тэр заалтад тушаал гарсны дараа тушаалыг архивын ерөнхий газарт хүргүүлж мэргэжлийн үнэмлэх авсан хүнд мэргэжлийн зэрэг олгоно гэж заасан байгаа. Ам- эгчийг Эр- ******* мэргэжлийн үнэмлэхээ авч ирж шалгуул гэж удаа дараа хэлсэн боловч авч ирж үзүүлээгүй. Энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа ч хэлсэн боловч авч ирээгүй байна. Мэргэжлийн үнэмлэхтэй бол нэмэгдлүүдийг олгох боломжтой гэж бодож байна. Өмгөөллийн хөлсийг нөхөж олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд нэгтгэх, нийлүүлэх гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ хасагдсан цөөрүүлсэн гэдгээр агуулга нь хуульд нийцэхгүй байна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар Ам-, ******* 2 нь нэг ажлыг цуг хийгээд цалингаа хувааж аваад суух болоод байна. Энэ бол боломжгүй зүйл. ******* албаны бүтэц орон тоонд нь цөөрсөн байдал харагдахгүй байгаа боловч түүний ажилладаг албан хэрэг хөтлөлтийн эрхлэгч нэг нь няравын ажил нь 2 хүний орон тоотой байсан нь болиод нэг болж байгаа нь цөөрч байна гэсэн ойлголт болж байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар чөлөөлөх нь зүйтэй. Тушаал дээр байгаа орон тоо нэгтгэсэн гэдэг үгэн дээр ажиллаад Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 ажлыг 2-лаа хийнэ гэж тайлбарлаж болохгүй.

Сонгон шалгаруулалт хууль бус гэж байна. Сонгон шалгаруулалт явуулах журмыг ямар хуульд заасныг үндэслээд байгаа юм бэ гэсэн 2 зүйл ярьж байна. Сонгон шалгаруулалт хуульд нийцсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ ...Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлд төрийн албанд тавигдах нийтлэг шаардлага байгаа. Миний үйлчлүүлэгч бол төрийн үйлчилгээний албан хаагч юм гэж тайлбарлаж байна. Гэтэл төрийн алба нь өөрөө төрийн үйлчилгээ, төрийн захиргаа, төрийн улс төрийн, төрийн тусгай гэсэн 4 ангилалтай. Төрийн албыг Төрийн албаны тухай хуулийн 3.1-р зүйлд хуульчлаад өгчихсөн байгаа. Энэ хуульчилсан заалтад Ам- эгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, авч байсан цалин, бүх зүйл нь төрийн алба юм. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлд заасны дагуу журам боловсруулсан, сонгон шалгаруулалт явуулсан нь хууль, журамд нийцэж байгаа юм. Журмыг Иргэний хэргийн шүүх хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх боломжгүй. Журам нь өөрөө хууль тогтоомжид нийцэж байгаа бол түүний дагуу байгуулсан комисс нь өөрөө хууль тогтоомжийг зөрчөөгүй гэсэн үг юм. Үүнийг ямар байгууллага хууль бус гэж үзээд ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд байгаа нь тодорхойгүй юм.

Гэрчээр асуулгъя гэхээр гэрчээр асуугдах юм бол ажлаас нь халах, чөлөөлөх асуудал яригдаж байсан гэж нэхэмжлэгч хэлсэн. Бид бүхэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч тэр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргах ёстой байсан. Ийм асуудлаар тэр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа бол тэр хүмүүс бас хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх боломжтой. Тийм учраас та бүхэн гэрчээр асуулгах хүсэлт гаргах боломжтой байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө мэдэгдээд 1 сарын хугацаа өнгөрвөл мэдэгдээгүйд тооцно гэсэн заалт байхгүй. 1 сарын өмнө мэдэгдэнэ гэдэг нь хамгийн багадаа 1 сар гэсэн ойлголт юм. Ийм байдлаар хуульд байгаа заалтыг гуйвуулж тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна.

Нөөцөд хугацаагүйгээр бүртгэлтэй байсан гэж байна. Та нөөцөд бүртгэлтэй байсан. Гэхдээ мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн чинь өөрөө сул орон тоо гээд газрын алба тайлбарлаж байна. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд сул орон тооныхоо талаар хүсэлтээ өгчихсөн байсан. Үүний дагуу төрийн албаны зөвлөл зар явуулсан боловч төрийн албаны зөвлөлд материал ирээгүй учраас сонгон шалгаруулалт зарлаад хүнээ авсан. Түүнээс нөөцөд байгаа гээд ******* нь шууд томилохгүй. Мөн ашиг сонирхлын зөрчил ТЗ-6 нь авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдүүлэх ийм урьдчилсан ажиллагаа хийгддэг. Тэгэхээр тухайн байгууллагын ******* нь шууд томилох эрхгүй байдаг.

Өмгөөллийн хөлсийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар адилтгаж нэхэмжилж байна. Хуулийг төсөөтэй болон адилтгаж хэрэглэх боломжгүй. Иргэний хуулийн 498-д ажлаас халагдсан тохиолдолд гарсан хохирлыг төлнө гэсэн ойлголт байхгүй. Харин төрийн байгууллага албан тушаалтны бусдад учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бас ордог. Түүнээс биш ажлаас үндэслэлгүй халагдаад буцаад томилогдсон хүнд олгох талаар ойлголт хуульд байхгүй.

Ур чадвар, зэргийн нэмэгдлийн тухайд зөвшөөрөх боломжгүй. Зөвхөн тушаалаар зэргийн нэмэгдэл олгох боломжгүй. Тушаалын дагуу Архивын ерөнхий газраас үнэмлэхээ авсан байх ёстой. Тийм учраас ерөнхий шаардлага хангаагүй байгаа тул олгох боломжгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Ам- нь хариуцагч Завхан аймгийн ******* харилцаа,т холбогдуулан Завхан аймгийн ******* харилцаа, газраас явуулсан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 04 сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг, нийт 642.292 төгрөг, 3 удаагийн өмгөөллийн хөлс 1.550.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* харилцаа, нь бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо нэгтгэгдсэн, хуульд заасан хугацаанд мэдэгдэж, сонгон шалгаруулалт явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Ам- нь анх 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Завхан аймгийн ******* харилцаа,т архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилогдон ажиллаж байсан болох нь Завхан аймгийн , газрын даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тэрээр тус байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Д.Ам-г 2017 оны 01 сарын 03-ны өдөр, мөн 2017 оны 08 сарын 31-ний өдөр архив бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажлаас удаа дараа чөлөөлөгдөж байсан бөгөөд тус шүүхийн 2017 оны 03-р сарын 31-ний өдрийн 162 дугаартай, мөн 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн 535 дугаартай шийдвэрүүдээр ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан байна. Энэ талаар Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай тушаал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Завхан аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 31-ний өдрийн 162 дугаартай шийдвэр болон мөн шүүхийн 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн 535 дугаартай шийдвэр зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. .

Улмаар Завхан аймгийн , нь Д.Ам-г 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар дахин архив бичгийн ажлаас чөлөөлсөн болох нь тус газрын даргын 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

 Завхан аймгийн ******* харилцаа, нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б/15 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушааалаар Д.Ам-г архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газар зохион, байгуулалт, зураг, зүйн газрын 33-+2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг тус тус баримталжээ.

Газар зохион, байгуулалт, зураг, зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай Аймгуудын ******* харилцаа, газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаал, түүний 11 дүгээр хавсралтад Завхан аймгийн ******* харилцаа, газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог-г нийт 43 орон тоотойгоор баталсан байна.

Нэхэмжлэгч Д.Ам-гийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байр, мөн няравын ажлын байр нэг болж, архив бичиг хэргийн эрхлэгч, нярав гэх ажлын байр бий болсон байна.

Ажил олгогчийн зүгээс Д.Ам-, Б.******* нарт мэдэгдэх хуудас өгч улмаар 2017 оны 04-р сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, архив бичиг хэргийн эрхлэгч, няравын ажилд няраваар ажиллаж байсан Б.*******ийг томилж, харин архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Ам-г ажилд томилогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан.

Д.Ам-д ажлаас халах мэдэгдлийг 2017 оны 01 сарын 08-ны өдөр өгсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, харин ч 2018 оны 01 сарын 08-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид ажлаас халах мэдэгдлийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр мэдэгдэж, сонгон шалгаруулалт явуулж, түүнийг халсан тушаалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Гэвч хариуцагч байгууллага Д.Ам-г хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг бие даан гаргах эрхтэй байсан байна.

Учир нь Д.Ам-гийн эрхэлж байсан ажил нь төрийн үйчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд тухайн ажилтаны эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль, уг хуулиар зохицуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасахыг хэлэх бөгөөд тус байгууллагын дээрх тушаалаас харахад ямар үндэслэлээр Завхан аймгийн ******* харилцаа, газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна.

Гэтэл Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай тушаалдаа ******* даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн ажлын байр нь нэгтгэгдсэн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ам-г ажлаас чөлөөлж байгаа нь учир дутагдалтай болжээ.

Дээрх комиссын санал хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар саналыг үндэслэж байгаа нь тогдоогдохгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Хариуцагч байгууллага нь ******* даргын 2018 оны 03-р сарын 28-ны өдрийн А/08 тоот тушаалаар байгуулагдсан сонгон шалгуулах комиссын саналыг үндэслэсэн гээд байгаа боловч энэ нь 2018 оны 04-р сарын 06-ны өдөр хэлэлцсэн 02 дугаартай хурлын тэмдэлэл байгааг анхаарах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

 Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, дээрх тушаал хуульд нийцээгүй байна.

Иймд Д.Ам-г Завхан аймгийн ******* харилцаа, газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 Нөгөөтэйгүүр Д.Ам- нь Завхан аймгийн ******* харилцаа газрын 2018 оны 04 сарын 06-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

 Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ам-д Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн А/15 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалаар мэргэжлийн ахлах зэрэг олгож, албан тушаалын сарын цалингийн 10 хувийн нэмэгдэл, мөн ур чадварын нэмэгдлийн 30 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2016 оны 09-р сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалд нэхэмжлэгч Д.Ам-гийн ур чадварын нэмэгдлийг 25 хувь болгож шийдвэрлэж байжээ.

 Дээрх байдлуудаас үзэхэд Д.Ам-гийн нэхэмжилсэн 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 04 сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг, нийт 642.292 төгрөгийг гаргуулах нь үндэстэй байна.

 Хэдийгээр хариуцагч байгууллага Д.Ам-гийн ажил байдлыг үнэлж С үнэлгээ авсан, өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, хариутай болон хугацаатай бичиг хоцроож байсан үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн байна гэж ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй талаар тус байгууллагын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлээр хэлэлцэж байгаа боловч тухайн асуудлын эцэслэн шийдвэрлэж гаргасан тус байгууллагын албан ёсны тушаал, шийдвэр байхгүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн А/15 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, мөн Завхан аймгийн ******* харилцаа, газрын даргын 2016 оны 09-р сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалуудыг үгүйсгээгүй, энэ талаар хүчингүйд тооцсон баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Завхан аймгийн ******* харилцаа, газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, 2018 оны 01-р сараас эхлэн, 2018 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл болох 458780 төгрөг, мөн хугацааны зэргийн нэмэгдэл болох 183512 төгрөг, нийт 642.292 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.Ам- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2018 оны 2 сард 595475 төгрөг, 3 сард 363083 төгрөг, 4 сард 698170 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0125588 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

 Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 1.656.728 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 53 хоногоор тооцон /1656728 төгрөг : 3 сар = 552243 төгрөг : 21.2 хоног = 25685 төгрөг х 53 хоног/ нийт 1.361.305 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1.361.305 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

 Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ам- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг, мөн өмгөөлөгч Э.*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд нийт 1.050.000 төгрөгийг төлсөн болох нь түүний депозит харилцах дансы дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Д.Ам- нь сайн дураараа, эрх зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч авч мөнгө төлсөн гэж шүүх үзэв. Иймд өмгөөллийн хөлс 1.550.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ******* харилцаа газраас улсын тэмдэгтийн хураамжид 47008 төгрөг гаргаж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

 МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ийн Ам-г Завхан аймгийн ******* харилцаа, газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1.361.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ам-д олгосугай.

3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1.361.305 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийгЗавхан аймгийн ******* харилцаа,т даалгасугай.

4. Нэхэмжлэгч Д.Ам-гийн ур чадварын нэмэгдэл болох 458.780 төгрөг, мөн зэргийн нэмэгдэл болох 183.512 төгрөг нийт 642.292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 1.550.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ******* харилцаа газраас улсын тэмдэгтийн хураамжид 47008 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

 7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

8. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.