Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2583

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02583

“ЖКС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЖКС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б, Б.Т нарт холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа

Хариуцагч Д.Б, Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖКС” ХХК нь 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт 0,4 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон.

Гэтэл иргэн Д.Б 2008 онд тухай газар дээр эзэмших эрхтэй болсон хэмээн үзэж Байгаль орчны яамны сайдын тушаалын “ЖКС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 162 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “ЖКС” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалсан шийдвэр гаргасан.

Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан боловч энэхүү маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад иргэн Д.Б нь дураараа аашилж, манай компанийн ашиглах эрхтэй газрыг өөрийн хамгаалалтад авах, хашаа хаалт татах, газар дээр зөвшөөрөлгүй зам, газар шороо барилгын ажил явуулж барилга барьсан.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Бын хууль бус бусармаг ажиллагааны улмаас нэхэмжлэгч “ЖКС” ХХК нь хууль ёсны зөвшөөрөлтэй газраа зориулалтын дагуу ашиглах, тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж бизнес эрхлэх боломжоо алдсаар байна.

Иймд Монгол Улсын Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/269 тоот Монгол Улсын Байгаль орчны яам, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт 0,4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар “ЖКС” ХХК-д ашиглуулахаар олгогдсон талбайн газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусчихсан байна гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай сунгуулна гэж байгаа боловч сунгах эсэхийг мэдэхгүй, хэрвээ сунгах байсан юм бол эрхийн гэрчилгээ дуусахаас 30 доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан, газрын тухай хуульд заасан үүргээ зөрчсөн байна.

Намайг газар эзэмших эрхгүй, манай эрхийн гэрчилгээг н.Загджав сонгуулиар өгсөн гэж яриад байна. Гэтэл зөвхөн Засаг дарга ч биш, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн өгсөн юм. Тиймээс би хууль ёсоор газар эзэмшиж байгаа.

Мөн нэхэмжлэгчийн солбилцол өөрчилсөн тушаал ч байхгүй, хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, газар дээрээ хэн ямар үйл ажиллагаа явуулаад байгааг ч өөрсдөө мэдэхгүй байна гэжээ.

ХариуцагчБ.Т шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хууль бусаар солбилцол шилжүүлж авсан. Энэ талаар би гомдол гаргасан, өмнө нь шүүхээр нэхэмжлэгч газар чөлөөлүүлэхээр хандаад шүүхээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцлагагүй байцаагч нараас болж маш их хохирсон, эдний солбилцол өөрчилсөн нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний хувьд гэрчилгээгээ авахад бэлэн болчихсон байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар нэхэмжлэгч “ЖКС” ХХК-ийн хариуцагч Д.Б, Б.Т нарт холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгаагүй тул албадан чөлөөлөхийг шаардах эрхгүй” гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч “ЖКС” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр эсхүл Байгаль орчны сайдын тушаал гараагүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх хэвээр хадгалагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин газар ашиглах эрхийн хугацааны сунгалтын хувьд тухайн газар дээр захиргааны хэргийн шүүхэд зарим иргэд маргаан үүсгэж бүх шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, хууль хяналтын байгууллагад маргаан гарч газраа бодитойгоор эзэмшиж, ашиглаж чадахгүй байдал үүссэний улмаас хүндэтгэх шалтгаанаар газар ашиглах эрхийг сунгуулаагүй байсан болно.

Газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа бөгөөд хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүхээс эрх дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ЖКС” ХХК нь хариуцагчБ.Т, Д.Б нарт холбогдуулан эзэмшлийн газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дүгээр тушаалын дагуу нэхэмжлэгч “ЖКС” ХХК-нд Монгол Улсын Байгаль орчны яам Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын 0.4 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгосон нь 1/269 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ. 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “ЖКС” ХХК-ийг төлөөлж Б.Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ш.Дагва нар нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг” байгуулсан ба гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар тохиролцжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг гэрээ болон гэрчилгээнд заасан хугацаагаар тодорхойлно.

Нэхэмжлэгч “ЖКС” ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус дуусгавар болсон байх бөгөөд гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан, шийдвэрлэх шатанд яваа зэрэг байдал тогтоогдохгүй байна. 

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заажээ.

Гэрээг сунгуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулахаар шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй тохиолдолд хариуцагчийн тайлбарт шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ шийдвэрээр хариуцагчийн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт өгөөгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02137 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЖКС” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

Э.ЗОЛЗАЯА