Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 148/2017/00419/И |
Дугаар | 52 |
Огноо | 2017-12-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 52
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: *****************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй *******лэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаартай *******ийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* ******* гүйцэтгэлийн албанд холбогдох “******* ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой” иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч *******гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * хэсэгт байрлах ****************** дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 197м2 *******, Сүхбаатар сумын * дугаар баг * хэсэгт байрлах ************ дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны үнэлгээнд гомдол гаргаж байна.
Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн алба нь төлбөр авагч *******, ******* нарын хүсэлтийн дагуу төлбөр төлөгч ******* надад холбогдох ******* ******* гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн билээ. Төлбөрийг иргэн миний эд хөрөнгөнөөс гаргуулах ажиллагаа хийгдэн, шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагаа нь миний нэр дээрх Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум * баг * хэсэгт байрлах *********** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм.
Мөн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум * дугаар баг * хэсэгт байрлах *********дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* ******* гүйцэтгэлийн алба 111.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200 сая төгрөг тул эрх ашиг хохиролтойгоор тогтоогдсон. Хоёр үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гомдлыг хүлээн авч *******лэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн *******гийн ******* ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 тоот захирамжаар төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн Сүхбаатар сумын * дугаар багт байрлах ************** үл хөдлөх өмчлөх эрхийн улсын дугаартай 200м2 талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газраар 50.000.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан *******д олгохоор,
Мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай *******ээр *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * дугаар хэсэгт байрлах ********* үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 37.350м2 талбай бүхий хувийн орон сууцаар 37.350.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан *******д олгохоор тус тус *******лэсэн байсан.
2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай шүүгчийн захирамжинд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 291 дугаартай ******* хуудас бичигдэж төлбөр авагч *******гийн хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч ******* ******* ажиллагааг үүсгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай шүүхийн *******т 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай ******* хуудас бичигдэж төлбөр авагч *******гийн хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч ******* ******* ажиллагааг үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар багт барлах ************* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, ********** дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 71/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 75/01 дугаартай тогтоолоор хураан авсан. *******гийн өмчлөлийн Сүхбаатар сумын **дугаар багт байрлах************улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 75/1 дугаартай хураах тогтоолоор хураан авсан.
Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч нараас авахад үнийн санал зөрсөн тул ************улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Шинжээч томилох тогтоолоор, ************* дугаартай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 07 дугаартай Шинжээч томилох тогтоол-оор тус тус “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар сумын **дугаар багт байрлах********* үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаартай 200м2 талбайтай барилга, 197м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 111.0 сая төгрөгөөр, Сүхбаатар сумын *дугаар багт байрлах улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй********** 337.5м2 талбайтай барилгыг 65.3 сая төгрөгөөр тус тус үнэлэгдсэн үнэлгээг төлбөр төлөгч *******д 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэйг сануулж мэдэгдсэн. Дээрх үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээг бодитой хууль ёсны дагуу гарсан, шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заагдсаны дагуу явагдаж байгаа гэж үзэж байна” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 542 дугаартай *******ээр:
-******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар *******гийн гомдолтой ******* ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж *******лэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...******* миний Сүхбаатар сумын* дугаар баг * хэсэгт байрлах ********* дугаартай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, хөрөнгө 000562005 дугаартай эзэмших эрхийн гэрилгээтэй 197м2 *******, Сүхбаатар сумын * дугаар баг * хэсэгт байрлах ********** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн албаны үнэлгээнд гомдол гаргасан.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Миний нэр дээр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ** дугаар баг ** дугаар хэсэгт байрлах ********** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65.354.000 төгрөгөөр үнэлсэн.
Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг юм. Мөн Сүхбаатар сум* *дугаар баг ** дугаар хэсэгт байрлах * дугаарта***********й үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* ******* гүйцэтгэлийн алба 111.000.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш нь 200.000.000 төгрөг юм. Анхан шатны шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийлгүйгээр ******* ******* гүйцэтгэлийн албаны үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг одоо зах зээлийн ханшийг судлан, гомдлыг минь хүлээн авч *******лэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа:
*******тай холбоотой 2 ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Манай байгууллага нь үнэлгээ гаргах эрхгүй. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг үнэн зөв болсон гэж үзэж байна. Нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хэргийг *******лэсэн нь шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* албанд холбогдуулан шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгөд үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч ******* нь 50.000.000 төгрөгийг иргэн *******д төлөхөөр тохирч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ** дугаар багт /сүүлд 6 дугаар баг болон өөрчлөгдсөн/ байрлах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ************ дугаарт бүртгэлтэй, 200м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахаар эвлэрэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 613 дугаартай захирамжаар баталгаажуулсан байна.
Мөн ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай *******ээр иргэн *******д 37.350.000 төгрөг төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний барьцаа болох Сүхбаатар сумын * дугаар баг** дугаар хэсэгт байрлалтай ********** дугаарт бүртгэлтэй үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус *******лэжээ.
Гомдол гаргагч ******* нь дээрхи шүүхийн *******үүдийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч *******, ******* нарын хүсэлтээр шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч тус захирамжийн дагуу ******* хуудас бичигдсэнээр Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн албанаас ******* ******* гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг хийж, улмаар *******гийн барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийг шүүхийн *******ийн дагуу албадан худалдана. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүхийн ******* гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар тохиролцоогүй тул 75 дугаар тойргийн ******* гүйцэтгэгч нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.
Гомдол гаргагч ******* нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийлгүйгээр ******* ******* гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу гэж тайлбарлажээ.
Гомдол гаргагч ******* нь үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарлан маргаж байгаа боловч ямар нотлох баримтыг үндэслэн зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн гэж тайлбарлаж байгаа, өөрийн үнэлгээнээс өөр баримт шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гомдлынхоо шаардлагатай холбоотой тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий этгээдийн үнэлгээ тогтоосон тухай ямар нэгэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул шүүх түүний гомдлыг хүлээн авч *******лэх боломжгүй байна.
Иймд гомдол гаргач *******гийн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гомдол гаргагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 542 дугаартай *******ийг хэвээр үлдээсүгэй.
2. ргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн оролгод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан *******лэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН