Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00883

 

2021           06            25                                          001/ХТ2021/00883

 

 

 

...................ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1499 дүгээр магадлалтай,

 

...................ийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах ...................ийн өмчлөлийн хувийн сууц, газар өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээрээс ...................ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.16-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авалгүй, мэдэгдэхгүйгээр ...................д хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, ..................., ...................нарын 2018.03.14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...................ид даалгах, 2019.12.09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2019.12.16-ны өдрийн 02/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчинй өмгөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.08-ний өдрийн 06959 дугаартай захирамжаар ...................аас 93 600 000 төгрөг гаргуулж ...................д олгохоор шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018.10.10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэснийг Улсын Их хурал хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байхад үүнийг зөрчиж барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны зөрүүг төлүүлэхгүйгээр төлбөр авагчид шилжүүлж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төлбөр төлөгчид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2018.03.20-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 131, 142 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай 2019.08.28-ны өдрийн 8/48 дугаар тогтоолыг төлбөр төлөгч надад мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр Шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунболор нар гүйцэтгэх хуудас дуусгавар болж хаагдсаны дараа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тогтоол гаргасан мэтээр, хууль бусаар байхгүй тогтоолыг үндэслэж, гүйцэтгэх хуудасгүй албан бичгээр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүүг надад төлөлгүй 350,000,000 төгрөгийн эд хөрөнгийг 93,600,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан. 2018.03.20-ны өдрийн 3/516 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан.Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.12.16-ны өдөр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гэсэн 02/01 дүгээр тогтоолоор ................... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичиг, төлбөр төлөгч Д ...................ийн гомдлыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн төлбөр төлөгч ...................ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018.03.20-ны өдрийн 3/516 тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулах, тогтоолыг төлбөр төлөгч ...................ид мэдэгдэхийг 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболорт даалгахаар шийдвэрлэж, тогтоолыг 2019.12.17-ны өдөр ...................ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан. Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2019.12.16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30, 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй. Хуулийн дээрх зохицуулалтын алинд ч хамаарахгүй байтал ................... 2019.12.16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-ыг хууль зөрчиж гаргасан. Мөн хууль бусаар миний өмчлөлийн эд хөрөнгийн үнийн зөрүүг надад төлөхгүйгээр 93,600,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн, уг үйлдлийг нь засах талаар дээд удирдлага нь үүрэг байтал хууль бусаар миний өмчлөлийн 350,000,000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан миний нэр дээр шилжүүлэхгүйгээр дахин хууль бус ажиллагаа хийсэн. Иймд Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25 дугаар гудамжны 1256 тоот хаягт байрлах хувийн сууц болон газар эзэмших эрхийг ...................ын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээрээс ...................ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.08-ны өдрийн 06959 дүгээр шийдвэрээр ...................аас 93,600,000 төгрөг гаргуулж ...................д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017.06.05-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч ...................ид төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж, 1256 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт битүүмжлэн, хурааж 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч ..................., төлбөр авагч ...................нар нь жилийн хугацаанд төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөрт тооцохоор харилцан тохиролцон нотариатаар баталгаажуулсан гэрээг тус газарт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.03.20-ны өдөр дуусгавар болгосон. 2019.08.21-ний өдөр төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгч ................... нь төлбөрийг гэрээнд заасан жилийн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан тул 2019.09.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн. Төлбөр төлөгч ...................ид төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээнд заагдсан нэр шилжүүлэх ажиллагаа явагдах талаар утсаар мэдэгдсэн. ................... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэж Хууль Зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Улсын Ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу зөвтгөн явуулах, барьцаа үл хөдлөх хөрөнгийг санал болгох ажиллагаа хийх тухай үүрэг өгсний дагуу 2019.12.16-ны өдрийн 02/01 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, сэргээсэн тогтоолыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан, барьцааны хөрөнгийг ...................ийн нэр дээр буцаан шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэн ажиллагааг зөвтгөн явуулж байгаа. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгч ................... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгч ...................ийн барьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ................... шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.21-ний өдрийн шийдвэрээр ..................., ................... нарын гэрлэлтийг цуцлаж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамж 125/ б тоот 160 м.кв хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо 15 дугаар хороолол, 2 дугаар байр 146 тоот 12 мкв 1 өрөө орон сууцыг ..................., хүү ..................., охин ...................нарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл ................... нь шүүхийн шийдвэр гарсан байхад бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг хууль бусаар ...................гэх хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх газар нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, огт мэдэгдэхгүйгээр Г....................гэх хүнд хууль бусаар шилжүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 25 дугаар гудамж 125/6 тоот 160 мкв хувийн сууцыг хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ...................шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ................... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон. 2013.08.07-ны өдрийн зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан хувийн сууцыг газрын эзэмших эрхийн хамт битүүмжлэн хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийхэд үнийн санал ирээгүй. Иймээс 2017.03.14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу худалдан борлуулагдаагүй барьцааны хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт санал болгох ажиллагаа явуулах болсон. Гэтэл төлбөр төлөгч ................... нь төлбөрийг 1 жилийн хугацааны дотор төлж барагдуулах, энэ хугацаанд хөрөнгийг ...................ын нэр дээр захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэх, хэрэв тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол төлбөр авагчийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нээж өгөх хүсэлт гаргаж хугацаа хүссэн. Уг хүсэлтийг ...................хүлээн зөвшөөрч ...................ид 2016.03.14-ний өдрөөс 2019.03.14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаа өгч, хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх, төлбөр төлөгдсөн тохиолдолд ...................ид хөрөнгийг буцаан шилжүүлэх, хэрэв төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд ...................ын 93,912,975 төгрөгийн төлбөрт тооцон барьцааны хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг нээж өгөхөөр эвлэрэн, нотариатаар баталгаажуулсан. ................... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, 2018.03.20-ны өдөр 3/516 дугаартай "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолын дагуу 2019.08.28-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын 8/48 дугаартай Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, 8/50 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоолууд гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайван 2019.10.02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ......................дугаартай ... хувийн сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх тул 2017 оны 4/29654 тоот албан бичгээр түдгэлзүүлснийг сэргээж, өмчлөх эрхийг ...................ын нэр дээр шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг мэдэгдсэн. Энэхүү албан бичгийн дагуу 2019.10.14-ний өдөр ...................ын өмчлөх эрхэд дээрх хувийн сууц бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайваны Сүхбаатар дүүргийн Газар зохион байгүулалтын албанд хүргүүлсэн 2019.09.06-ны өдрийн 2/19353 дугаартай 219 м.кв газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон тул эзэмших эрхийг ...................ын эзэмшилд бүртгэн гэрчилгээ олгохыг мэдэгдсэн албан бичиг гаргасан. Энэхүү албан бичгийн дагуу гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар холбогдох баримтыг Газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч газрын хэмжээ зөрүүтэй байсан тул гэрчилгээ хараахан гараагүй байсан. Ийнхүү талууд эвлэрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй, харин гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ................... эвлэрэх хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй, хэлцэлд заасан хугацаа өнгөрсөн тул ................... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол үйлдэхгүйгээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг явуулсан нь үндэслэлтэй. Гэтэл Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгззр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж гаргасан ...................ийн гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байсан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь 2019.12.09-ний өдөр 4/2856 дугаартай Үүрэг өгөх тухай албан бичигтээ 2018.03.14-ний өдрийн Эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 03.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нийцээгүй гэж зөв дүгнэсэн боловч зарим шийдвэр нь үндэслэлгүй байдаг. Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсамандын 2019.12.09-ний өдрийн 4/2856 дугаартай "Үүрэг өгөх тухай" тухай шийдвэрийн зарим хэсэг буюу Дуусгавар болгосноос хойш ажиллагааг сэргээгүй атал 1 жил 6 сарын дараа хөрөнгийн эрхийг шилжүүлсэн, Худалдан борлогдоогүй хөрөнгийг дээрх хуулийн 73.3-т заасны дагуу явуулаагүй нь хуульд нийцээгүй байна ... холбогдох ажиллагааг зөвтгөн явуулах хууль бус шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.16-ны өдрийн 02/01 дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол, 2019.12.18-ны өдрийн 4/29381 дугаартай Дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдэл бүхий шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.20-ны өдрийн 1/29544, 1/29545 дугаартай ...................ын өмчийг ...................ид шилжүүлж. битүүмжлэх" тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ................... нь гуравдагч этгээд ...................гийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ................... миний бие ...................той 2004 онд гэр бүл болж, бидний дундаас хүү Ц.Булгабат, охин ...................нар төрсөн. ................... шүүхэд нэхэмжлэл гаргаж, бид гэрлэлтээ цуцлуулсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж 125/6 тоот, 160 мкв үл хөдлөх хөрөнгийг хүү ..................., охин....................болон эхнэр ................... нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. ...................гийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд гомдол гаргах эсэх нь түүний асуудал бөгөөд одоо бид тус тусдаа амьдарч байгаа тул надад хамааралгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч ................... нь гуравдагч этгээд ...................ын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд ...................нь төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй тул бие даасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Дуусгавар болсон тогтоолыг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр авагч төлбөр төлөгчтэй эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болж, иргэний шүүхийн шийдвэр гуйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг хаагдсан болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.12.16-ны өдөр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гэсэн 02/01 дүгээр тогтоолоор ................... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дүгээр захирамжтай гүйцэтгэх баримт бичигт, төлбөр төлөгч ...................ийн гомдлыг үндэслэн хянаад: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30/130/ дугаар зүйлийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг сэргээсэн тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь мөн л шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь энэхүү 2019.12.16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоол-д үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйл болон 130 дугаар зүйлд дуусгавар болсон тогтоолыг сэргээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байгаа болно. Энэхүү сэргээх тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна, 130 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах гэж заасан заалтын алинд ч хамаарахгүй байтал Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.12.16-ны өдрийн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хууль зөрчиж гаргалаа. Иймээс сэргээсэн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нь гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч ...................ид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ...................дугаартай Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125Б тоотод байрлах 160 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 219 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг битүүмжилж, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч ...................аас хөрөнгийн үнэлгээг 350,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ...................зөвшөөрсөн. Төлбөр төлөгч ...................ид Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнэ 350,000,000 төгрөгийн 70 хувь буюу 245,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болохыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу бие даан худалдан борлуулах санал гаргаж болохыг мэдэгдсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахад дээрх хөрөнгө худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын 2018.03.14-ний өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар зөвтгөн явуулах тухай үүргийн дагуу сэргээж, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг баталгаат шуудангаар талуудад хүргүүлснээр төлбөр төлөгч ................... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Төлбөр авагч ...................болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нарын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, төлбөрт шилжсэн хөрөнгийг албадан чөлөөлөх тухай хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалайгийн Төлбөрт шилжүүлэхээр тохирсон хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон албадан чөлөөлүүлэх тухай 2019.06.24-ний өдрийн хүсэлтийн огноог 2019.08.21-ний өдөр болгон засвар оруулсан хүсэлт нь тус газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй боловч гүйцэтгэх баримт бичигт баримтаар авагдсан байна. 2019.08.22-ны өдрийн 4/18325 дугаар албан бичгийг барьцаа хөрөнгийг 2019.08.28-ны өдрийн дотор бүрэн чөлөөлөх тухай төлбөр төлөгч ...................ийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн дүүргийн газар зохион байгуулалтын албанд төлбөр төлөгч ...................ийн барьцаа хөрөнгийг түүний нэр дээр буцаан шилжүүлсэн боловч шүүхийн захирамжийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул ...................ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бие даасан шаардлага гаргасан ...................н хувьд төлбөр төлөгч ...................ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ...................ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд ...................ын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, хандгайтын 25дугаар гудамжны 1256 тоот хаягт байрлах, ...................ийн өмчлөлийн хувийн сууц болон газрын өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээрээс ...................ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуульд заасан арга, журмаар явуулахыг хариуцагч ...................т даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................гийн хариуцагч ...................т холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хөрөнгийг биднээс зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр ...................д хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч ...................ийн 210 600 төгрөг, гуравдагч этгээд ...................ын 697 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...................ид, 70 200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд ...................д тус тус олгожээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1499 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд ..................., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нар хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй тухайд: а. Шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шүүх “НШШГГ-аас төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу ...2019.09.09-ний өдрийн 2/19353 албан бичгээр СБД-ийн Газар зохион байгуулалтын албанд, 2019.10.02-ны өдрийн 1/21043 дугаартай албан бичгийг СБД-ийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус явуулж “төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд тохиролцсон” тул ... өмчлөх эрхийг ...................ын нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгохыг мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ..................., ...................нарын 2018.03.14-ний өдрийн хүсэлтийн дагуу явагдсан мэт боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 29, 30 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй, мөн хуулийн 73 дугаар зүйлд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзэхгүй” гэх дүгнэлт хийсэн ба үүнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зөв гэжээ. Энэхүү дүгнэлтээ үндэслэн ...................миний нэхэмжлэлийн шаардлагаас ..................., ...................нарын 2018.03.14-ний өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг ...................ид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, төлбөр төлөгч ...................ийн нэхэмжлэлийг хангасан нь ИХШХШХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн заалтыг зөрчсөн байна. Учир нь шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчиж ШГЕГ-т төлбөр төлөгч ...................ийн гаргасан гомдлыг хүлээн авч, мөн хуулийн 29, 30-р зүйлийг зөрчиж, хууль бус “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй атлаа хөрөнгийг шилжүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд заасны дагуу явагдсан гэж үзэхээргүй тул зөвтгөн явуулах” гэх утга бүхий үүрэг өгсөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандын 2019.12.09-ний өдрийн 4/29381 дугаартай шийдвэр бүхий албан бичгийг болон хариуцагч НШШГГ-ийн тайлбарыг гол үндэслэл болгосон. Харин бодит байдал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ................... нь 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй хөрөнгийг төлбөр авагч ...................надад санал болгох хурал хийхээр дуудан ирүүлсэн 2018.03.14-ний өдөр тэрээр уг ажиллагаанаас татгалзаж, дараах тохиролцоотой, 1 жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ, хэлцэл байгуулж, баталгаажуулсан. Энэхүү хуулийн хүчин төгөлдөр хэлцлийг харгалзан ...................би шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх хуудсыг хаах тухай хүсэлтийг ...................т гаргасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж гүйцэтгэх хуудас хаагдсан. /хх-66-69/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар талууд гомдол гаргах эрхгүй байсан. Бид уг хэлцлээр “төлбөр төлөгчийн хөрөнгийг ...................миний нэр дээр шилжүүлж нэг жилийн хугацаанд захиран зарцуулах эрхийг хязгаарлахаар, харин ................... төлбөрийг энэ нэг жилийн хугацаанд төлсөн тохиолдолд миний бие түүний хөрөнгийг буцаан шилжүүлэх, хэрэв ................... төлбөрийг тохирсон хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд ...................миний 93,600,000 төгрөгийн төлбөрт тооцож, нэр шилжүүлсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нээж өгөхөөр” тохирсон байсан. Үүнээс үзвэл төлбөр төлөгч ...................ийн хөрөнгө 2018.03.14-ний өдрийн хэлцлээр тохирсон нөхцөлийн дагуу тухайн цаг хугацаанд төлбөр авагч ...................ын өмчлөлд шилжсэн байх ёстой атал ................... эвлэрлийн гэрээний дагуу хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх ажиллагааг хийгээгүй орхигдуулсан. Гэвч ................... харилцан тохиролцож эвлэрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо хүссэн 2018.03.14-2019.03.14-ний өдөр хүртэлх 1 жилийн хугацаанд ...................надад 93,600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 312,975 төгрөг, ШШГА-ны зардал 170,000 төгрөг, нийт 94,082,975 төгрөгийг төлөөгүй төдийгүй амлалт гэрээ ёсоор барьцааны хөрөнгүүдийг сайн дураар ...................надад шилжүүлж өгөөгүй тул миний зүгээс удаа дараа шаардлага гаргасан ба шүүхэд ч нэхэмжлэл гаргаж байсан. Харин НШШГГ нь 2018.03.14-ний өдөр хөрөнгийг ...................миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх ёстой байсан цаг хугацаанд нь гүйцэтгээгүй ажлаа 2019.09, 10-р сард хийж, эвлэрлийн гэрээнд заасны дагуу хөрөнгийг миний нэр дээр шилжүүлсэн болно. Гэтэл шүүхийн дээрх байдлаар нотлох баримтыг буруу үнэлж, дуусгавар болгосон ажиллагааг сэргээн явуулж, худалдан борлуулагдаагүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1-73.5 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхгүйгээр төлбөр авагчийн нэр дээр шилжүүлсэн нь буруу болжээ гэсэн нь учир дутагдалтай төдийгүй Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт “...гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал, 2018.03.14-ний өдрийн бичгийн хэлцэлд тусгагдсан “93,600,000 төгрөгийн төлбөрт тооцож авахаар харилцан тохиров” гэдэг үгийг төлбөрт суутгахаар тохирсон гэж илтэд утга агуулгыг өөрчлөн бичиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1-73.5 дах хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт суутгах ажиллагааг явуулах ёстой гэж талуудын эвлэрч хэлцлээр тохирсон тохиролцоо, нөхцөлийг хөндлөнгөөс оролцон үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үйл баримт болон дуусгавар болсон ажиллагааг сэргээх үндэслэл байхгүй гэдэг асуудлаар аль аль нь маргадаггүй атал өнөөдрийг хүртэл хууль зөрчин нэг талыг барьж, төлбөр авагч миний эрх, ашиг сонирхолыг хохироож байгаад гомдолтой байна. b.Шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30-р зүйлийн 30.1-дэх хэсэгт “...энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна” гэж заасан. Үүнийг удирдлага болговол тус хуулийн 29-р зүйлд зааснаар төлбөр төлөгч нь төлбөр авагчтай эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх хуудсыг хаасан тохиолдолд, нэгэнт дуусгавар болсон ажиллагааг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 73-р зүйлийн 73.3-73.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч ...................ийн хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулах боломжгүй юм. Тиймээс ...................би ...................ийн хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх асуудал бол талуудын 2018.03.14-ний өдрийн хэлцэлд заагдсан тохиролцоонд үндэслэх ёстой гэж үздэг. Мөн шүүхүүд дээр дурдсанаар дуусгавар болгосон ажиллагааг сэргээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1-73.5 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийхгүйгээр хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийхдээ болон талуудын хооронд Эвлэрлийн гэрээ байгуулсан 2018.03.14-ний өдөр болон НШШГГ-аас 2019.09,10 сард төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.3-73.5 дах хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт ороогүй байсныг анхаараагүй. Харин эсрэгээр нэхэмжлэгчийн тохиролцоогоо зөрчин “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд 2019.11 сард орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу, түүнийг ашиглан ... зөрүү олгохгүйгээр хөрөнгийг ...................д шилжүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл, тайлбарыг дэмжиж, мөн НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээд албан тушаалтны хууль бус шийдвэрийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, “...................д хөрөнгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн, одоо уг ажиллагааг зөвтгөн явуулж байгаа” гэх тайлбар зэргийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 29, 30, 73-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж сэргээх хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болсон ажиллагааг сэргээж, хөрөнгийг төлбөртөө суутган авах санал болгох ажиллагааг хийх тухай шийдвэрийг гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна. Иймээс ИХШХШТХ-ийн 176-р зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалын үндсэн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ................... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бие даасан шаардлага гаргасан ................... миний бие хууль буруу хэрэглэсэн гэж үзэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх шийдвэрийнхээ 13 дах талын дээрээсээ 2 дах догол мөрт... Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм гэж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь иргэн ...................аас сүүлд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж хийсвэрээр буруу дүгнэлт хийсэн. Учир нь гуравдагч этгээд ................... миний бие ...................аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэхүү шийдвэрээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн дундын өмч болох нь тодорхой харагддаг. Гэтэл гэр бүлийн дундын өмч биш, сүүлд өмчлөгч болохоо нөхөж тогтоолгосон хэмээн буруу дүгнэлт гаргаж, үүнийгээ үндэслэж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. 2.Гэр бүлийн дундын өмчийг хуваарьт өмч мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэсэн заалтыг харгалзаж үзээгүй төдийгүй ...................ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэснээс хойш үүссэн гэр бүлийн дундын өмч байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг ...................ийн хуваарьт өмч байсан мэтээр, уг хуваарьт эд хөрөнгөд сүүлд ...................ийн хүүхдүүд өмчлөгч болохоо тогтоосон мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой. 3.Ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн судалгааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба лавлагаагаар авсан хирнээ эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох ................... надаас дуудлага худалдаа зохион байгуулж, бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр иргэн ...................д ул хөдлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн лавлагаа буюу гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа авсан, нөгөө талаас ................... миний нэр дээр гарсан шүүхийн шийдвэр нь тус албанд очсон байхад өөрөөр хэлбэл эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн хуудас тус албанд ирсэн, энэ талаар мэдсэн атлаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох ................... надад мэдэгдэхгүйгээр, миний бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн дундын өмчийг иргэн ...................д шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ..................., ...................т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 125б тоот хаягт байрлах хувийн сууц, газрын өмчлөх, эзэмших эрхийг ...................ын нэр дээр шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ................... гэр бүлийн дундын хөрөнгийг зөвшөөрөл авахгүй, мэдэгдэхгүйгээр ...................д хууль бусаар шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................2018.03.14-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг ...................ид даалгах, 2019.12.09-ний өдрийн 4/2856 дугаартай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үндэслэн гаргасан дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргажээ.Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж байхад нэхэмжлэгч шүүхэд хандаж саад учруулж байна гэж маргажээ.

 

Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.16-ны өдрийн 02/01 тоот тогтоол нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх ...................ийн нэхэмжлэлийн үндэслэл нь болсон, харин гуравдагч этгээд ...................ын шаардлага нь болсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ...................ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн 2019.12.16-ны өдрийн 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээд ...................ын нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс эвлэрлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг ...................ид даалгах шаардлагыг болон гуравдагч этгээд ...................гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дугаар шүүгчийн захирамжаар ................... нь 93,600,000 төгрөгийг ...................д төлөх зохигчийн эвлэрлийг баталсан, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...................ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамж 125б тоот хаягт байрлах 160 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын ................... дугаартай 219 м.кв талбай бүхий газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

................... гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017.06.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, талуудаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсан боловч хөрөнгө борлогдоогүй байна.

 

Үүний дараа талууд 93,600,000 төгрөгийг төлөх хугацааг 2018.03.14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгаж, ................... нь барьцааны хөрөнгийг ...................ын нэр дээр шилжүүлэх, 1 жилийн хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд ...................барьцаа хөрөнгийг төлбөртөө суутган авах, харин төлбөрийг төлвөл ................... нь барьцаа хөрөнгөө буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, хариуцагч нь барьцаа хөрөнгийг ...................ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг бүртгэлийн байгууллагад явуулж, 2018.03.20-ны өдрийн 3/516 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-3 дах заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Гэвч ................... нь төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тул ...................нь төлбөрт шилжсэн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг ...................т гаргасан, энэ ажиллагааны талаар төлбөр төлөгч нь дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаснаар хариуцагч 2019.12.16-ны 02/01 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна. /1хх42-65, 66, 69/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрсэн бус төлбөр төлөх хугацааг тохирсон агуулгатай байхад хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасныг зөрчсөнөөс гадна тогтоолд хэрэглэх ёсгүй хэм хэмжээг баримталсан нь буруу болсон, хариуцагч нь ажиллагааг залруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, хөрөнгийг ...................ийн нэр дээр буцаан шилжүүлэх, захиран зарцуулахыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн боловч энэ нь биелэгдсэн эсэх нь тодорхой бус тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх үндэслэл бий болсныг хоёр шатны шүүх буруутгаагүй бөгөөд харин эрх зүйн актыг хуульд заасан хэлбэр, агуулгаар гаргаагүй тул  2019.12.16-ны өдрийн 02/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажиллагаа хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн хуульд заасан арга журмаар явуулахыг даалгаж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангажээ.

Талуудын байгуулсан 2018.03.14-ний өдрийн гэрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бус төлбөр төлөх хугацаа, арга хэлбэрийг тохирсон агуулгатай, үүнээс үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон өгөх хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцээгүй, гэрээний энэ үүргийг хангуулахыг хүссэн ...................ын шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнийг талууд 350,000,000 төгрөгөөр тохирч байсан, гэтэл 93,000,000 төгрөгийн төлбөрт тооцож өгөх нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байв. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ...................н шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 128.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах үүрэгтэй, хэрэв зөвшөөрлийг аваагүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

 

................... нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 1650 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлуулсан, маргаж буй хөрөнгө түүнд болон хүүхдүүдэд хуваарилагдсан боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ...................нь шударга барьцаалагч болохоос гадна шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн тул ...................н бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

Харин ................... нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйлийг өмчлөх эрх үүссэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй, энэ эрхийг хангах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01640 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1499 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээд ...................хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 697,000 төгрөг, гуравдагч этгээд ................... хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД